БААБАР БАЛАЙТАХ ТООЛОНД…

Манайд “Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэсэн афоризм дэлгэрээд их удаж байна. Монгол зохиогч нь Баабар. Уг нь Оросын Лев Толстойгоос иш татсан санаатай. Тэрийг нь юу ч үл мэдэх, юу ч үл унших “усан тэнэг” монголчууд ихэд бахархан алхам тутамдаа иш татан дүвчигнэх бөлгөө. Энэ талаар өгүүлэх гэсэн юм…
Энэхүү “Patriotism is the last refuge of a scoundrel” гэсэн алдарт үгийг анх 1775 оны 4 дүгээр сарын 7-нд Английн доктор Самуэл Жонсон Утга Зохиолын клуб дээр хэлжээ. Үүнийг нь түүний намтрыг бичигч Жеймс Босуэлл 1791 онд бичиж нийтлүүлжээ.
Яагаад хэлсэн гэхээр тэр үед эх оронч үзэл халуун маргааны сэдэв болж байсан ба Жонсон бүх үед, бүх улс орнуудад үүнийг олон хүн хувийн ашиг сонирхолдоо ямагт ашиглаж ирснийг дурдан хүчтэй бөгөөд эрс өнгөөр илэрхийлсэн нь тэр юм.
Дараа нь алдарт Жонсон Англи хэлний толь хийхдээ “эх оронч” гэдэг үгийг: “өөрийн эх орноо хайрлахыг удирдлага болгох сэтгэл” гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ энэ нэр томъёог вигкийн сөрөг хүчин улс төрийн маргаандаа идэвхитэй ашигласан учраас дөрөв дэх удаагийн хэвлэлдээ (1774) Жонсон “түүнчлэн заримдаа сөрөг хүчин засгийн газар руу дайрахдаа ашигладаг” гэж нэмсэн байна.
Энэ алдарт афоризмыг хэлэхээсээ нэг жилийн өмнө буюу 1774 оны парламентын 5 дугаар сарын сонгуулийн өмнө Жонсон “Эх оронч. Их Британийн сонгогчдод хандсан уриалга” гэсэн эссе нийтлүүлсэн байна. Энэ эссе тэр үед засгийн эрхэнд байсан тори нарыг вига нарын ухуулгаас хамгаалах памфлет маягаар бичигдсэн аж.
Тэр үеийн улс төрийн тэмцэл нь Английг 1775-1783 оны Америкийн дайнд хүргэсэн сүрхий тэмцэл байсан учраас “эх оронч” болон “эх оронч бус” гэж хоёр биенээ буруутгах нь аргагүй байжээ.
Чухам энэ үед бичигдсэн Жонсоны эссе болон дээрх алдарт афоризм түүхэн энэ агуулгыг илэрхийлэхээс өөр аргагүй байсан байна. Жонсон тэр үед “хуурамч эх оронч үзлийг” илчилжээ.
Тэрээр: “Эх оронч үзэл заавал үймээн самуун байх албагүй, хүн эзэн хаанаа үзэн ядаж болно, гэхдээ эх орноо хайрлахгүй байж болохгүй” гэж бичиж байжээ.
Үүнээс хойш энэ афоризм дэлхийгээр нэг тархах нь тэр. Явж явж Орост ирж тэрийг нь Лев Толстой олж үзэх нь тэр. Тэр хэдийгээр суут сэтгэгч ч хаант засаг, социализм хоёрын хооронд толгой нь эргэсэн түүнд жинхэнэ эх оронч хуурамч эх оронч хоёрыг ялгах шаардлага мэдээж гарав. Тэгээд энэ афоризмыг ишилсэн хоёр ч тууж, өгүүлэл бичих нь тэр. Ингээд Орост дэлгэрэв.
Манай Монгол бол Толстой Молстой гэж нэг их ярьдаг боловч уншсан хүн хуруу дарам цөөн байдаг юм. Ингээд мэдэхгүй тууж явав. Мэддэг хэд нь “Анна Каренина”, “Дайн ба энх” ярьсан шиг. Цаашаагаа юу ч байхгүй улс чинь аргагүй ш дээ…
Тэгтэл Монголд ардчилал болов. Хулгай дээрэм, луйвар болж улайм цаймдаа гарав. Бас ч гэж улс үндэстэн юм хойно “эх орон болохоо байлаа” гэж ганц нэг хүн “элдэв юм” хэлэв.
Харин ардчиллын суут онолч Баабар өөдөөс нь “Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” гэж хэлэв. Энэ нь Монголын хамгийн шилдэг афоризм болж түгэн дэлгэрэхээс гадна либерал сэхээтэн “хаягтнуудын” амны уншлага болов…
Монголчуудад адгийн амьтан болохгүйн тулд дуугүй байхаас өөр арга үлдсэнгүй. Ингээд энэ ертөнцийн хамгийн адгийн амьтад болон хувирав…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 1 дүгээр сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to БААБАР БАЛАЙТАХ ТООЛОНД…

  1. Ganzorig says:

    Shine Ertunts, Baabar balataih toolond 2-g unshiad negtgen bodoj yzeh yum bol. Unuudriin Mongol ulsiin olon Leader-yydiin ynen nyyr tsarai todron garch irmoi. Novsh bish gej yy?

    • Болд says:

      Новш мөнөөр барах уу, ардчлалын хэмээгдэх 22 жилийн аюумшигт нууц, ард олон, өвөг дээдсийн минь буян савирч, аргагүй бдалд ороод бгаагын нэг тольдоц мөн болмой кк.

  2. 1 says:

    Яагаад ч юм би судлаач Ганаа, Баабар 2-ыг харьцуулах гээд байдаг юм. Баабар сайн нийтлэлч, гэхдээ тэр дэндүү их мэдэмхийрдэг. Мэдэхгүй чадахгүй юм гэж байхгүй. Ганаа нь илүү прагматик, учиргүй мэдэмхийрэхгүй. Ганц гэм нь төр засагтаа их гомдолтой, тэрийгээ өөрийнхөө уншигчдад гаргаж харааж ерөөж байх жишээний. 2лаа монголдоо нэртэй хүмүүс, бас хонь чоно 2. Цагтаа Да, Ри багш 2 ийм байсан гэдэг юм билээ, хэ хэ.

    • Болд says:

      “1-д” хэнийг харьцуулж хэрхэн бодож сэтгэх нь чиний эрх ч ?, мэддэг юм шиг! өөрийнхөө хавчигдмал хагас бодлоороо их хүмүүсийг аймшиггүй нэрлэн мэдэмхиийрч бгаа чинь зохисгүй санагдаад хэн хэнд нь ойр байдгийн хувьд 3-н үг дайядаа. Ганхуяг судлаач төрд гомдож гонгинон түүнийгээ түмэн олондоо, тэр дундаа өөрийг нь ойлгож дэмжин уншигчдадаа гаргадаг, харааж ерөөдөг бүдүүлэг мунхаг нэгэн биш гэдгийг олон хүн сайн мэддэг юм даа. Жишээлбэл “юу ч үл мэдэх, юу ч үл унших “усан тэнэг” монголчууд ихэд бахархан алхам тутамдаа иш татан дүвчигнэх” гэж дээр бичихдээ нийт Монголчуудаа бус “мэддэггүй”, “уншдаггүй” монгол нэр зүүгч, хуурамч дүвчигнэн, бурууг бахархагч бол монгол ч бсан УСАН ТЭНЭГ /ойгүй тэнэг, онцгой тэнэг, солиорчихсон тэнэг, сохорчихсон тэнэг, мулгуу тэнэг, мунхаг тэнэг, маргашгүй тэнэг, манай тэнэг гэхчлэн нэлээдгүй олноос сонгоод/ хэмээн сэрэмжлүүлж, зэмлэх сануулахыг зэрэгцүүлж бхад өөр дээрээ тусган бодож бгаа бол яалтай билээ? дураараа болгээ гэхээс дээ хэхэ. Дашрамд дурдахад “Да” “Ри” багш гэх атлаа түүхэн эрдэмтдийг хонь чоно болгон .”бсан гэдэг юм” гэхчлэн баримт өгүүлж буй мэт донгосох чинь хэтэрхий блаа.

  3. Болд says:

    Эх орон, элгэн садан, төрөл төрөгсөд, угсаа гарал, ус гол гэж ярьвал хоцрогдсон? хуучны? эртний /арай л комунист, треорист, мансуурагч, мэдрэл муут гэхгүйм даа/ ойлголт, гашилчихсан үзэл бодол гэж ДАВШЛААЛ, амиа бодох, амжиж идэх, алаад ч бсан ялах, аархаж сагах, өмчинд шунах, өөрийгөө-өрөөлийг худалдах-цөлмөх гэвэл баатарлаг үйл, баадаг бурханаар тооцдог, БОДЛОГОТОЙгоор бохирдуулчихсан өдгөөг? нийгмийг? адгийн биш адагчууд дүүргээл бна доо хөөрхийс…

  4. 1 says:

    Болдод:
    Та хүний өмнөөс долигониж юу хийнээ. Тэртээ тэргүй Ганаа гуай миний постыг зөвшөөрч гаргасан байна шдээ. Тэгээд ч энэ 2 хонь чоно гэдгийг юм уншдаг бүгд гадарлана. Худлаа гэвэл Баабарын бичлэгийг сайн умш. Баабар сайн бичихийн хажуугаар бас нэлээдгүй тархи угаагч мөн. Хэрвээ нийгмийг сэнхрүүлэх туйлын зорилготой бол өөрийнхөө хэлдэгээр “хэрэггүй юмыг хаяж, хэрэгтэйг нь ав” гэлгүйгээр өөрийн болон бусдын гэж ялгалгүйгээр бичих байсан юм. Саяхнаас АН-гаа шүүмжилж эхэлж байгаагаас биш дан МАН гэж муулдаг байлаа шдээ. Монголын нийгмийг энэ 2 нам л МАНАН болгосон үнэн ш дээ (Энхбаяр л хэлсэн болохоос үнэн үг шдээ). Баабарын хэрэгтэйг нь авч хэрэггүйг хаядаг нэг хэсэг байхад зажлалгүй залгидаг гудардаг нэг хэсэг бас байнаа. Баабар л тэгж хэлсэн, ингэж хэлсэн гээд. Судлаач Ганаа гуай ч энийг хэлж байгаа юм биш үү. Да хийгээд Ри багшын тухайд тийм байсан гэсэн хууч яриаг өдий хүртэл сонсоогүй юм бол та юм уншдаг хүн биш л байна даа.

  5. Ganzorig says:

    Dolginoh gedeg ygee er ni olilgodog bolov uu? Zarim neg hymyys! Yagaad zaaval Sain bol sain muu bol muu gesen shyyltyyreer hymyysiig hemjdeg bolchihvoo. Yum unshiad oilgodoggyu bol duugai l baih hergtei shd er byaraa eldev comment -r ilerhiildeg zarim hymyys bainga gonshignoj baihaa bolimoor yum.

  6. Zorigoo says:

    Ganaa ah aa bas 2 taltai yum aa. Hediigeer ene aldart ugiig hen ch bai 1 hun heleed Baabar ooroo helsen bolgood damjuulsan ch bai manai zarim 1 uls torchdiig harahaar yag unen haragdah yum. Medeej eh oronch uzlee geene gedeg utgagui zuil bolovch uneheeriin eh oron ard tumnii omnoos gej yaridag nohduud bas bna aa. Ooriinh ni yarij baigaag huchtei bolgoh yadarsan arga ni yum baih daa zailuul. Ter het eh oronch uzel ni zarim taldaa eh ornoo alj baigaag medehgui humuus bas bna gej bi boddog.

  7. Ганаа says:

    Та нар Баабарыг хараагаад байх юу ч байхгүй. Харин түүний энэ “афоризмыг” цээжлээд “цэцэрхэсэн” өөрийнхөө оюун ухаанд гутар. “Нарийндаа” бол цаад Баабар чинь үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Үүнийг “тархи угаах” гэдэг юм….

  8. Б.Хүрэлтогоо says:

    Зээ… Энэ чинь бас л мунхаг тархны хананд гэрэл тэмтчүүлсэн талст байх чинь вэ! Энэ хэн нэгнийг энэ тэр гэхээс ангид ухамсар. Ганаа ахын бичлэг бүр оюуны гэрэл гэгээ цацруулсан мэдлэгийн талст байдгаас, маргааний индэр болгон охор, мухар үзэл бодлоо тунхаглах дайралцаан биш л дээ Уул нь! Даан ч хайрламаар ухаан юм. Гэвч бидний хувьд ингэж л байж цааш алхахаас өөр аргагүй болтлоо шавар шавхайд хутгагдсан болохоор сайн маргалдах нь зүй.
    Нэг голын урсгалд хоёр ордоггүйн үлгэрийг санаад шүдээ зуун даван туулцгаана шүү” Мунхаглалийг”

  9. B.Tegshbayar says:

    ядаргаатай юм… ганц бээлий оёчихоод зарчихаад гурилаа авсаныхаа дараа хуцацгаа… нэг голын усанд 2 ордоггүй ч гэх шиг чи тэр цэцэн мэргэндээ л дурла. би монгол амьдарч байна… баабар маабар надад ямар ч хамаагүй….. явж галаа түлэхээс нэг л зэврүүн болоод байх шиг энэ хоосон хэл амаа билүүдсэн хүмүүний сэгийг дагалдагчидтай нь хамт уншсан чинь… тархиа билүүдээд над мэтэд гайгүй ажлын байрын санал тавьбал яасан юм бэ. галчаас…

  10. Ганаа says:

    Балай усан тэнэгүүд ээ. ?? Чи зүгээр л маргалдах асуудлаа “дэвшүүлээд” тавьчих. Тэгээд л болоо л ш дээ. Усан тэнэг бол компьютерийн тоглоом л тоглодог байхггүй юу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: