ХААЛГАА ОЛЖ БУУД…

Баабар “Тонуулчдын том хаалга” өгүүлэл бичив. Үнэхээр сайн бичжээ. Өөлөх юм алга. Гэвч ерөөсөө төрийг биш, тодорхой төрийг буудах ёстой. Хэн ч харсаар байтал ХАМТАРСАН ТӨР, ЯЛГААГҮЙ ОЛИГАРХИ байсан атал Баабар сурсан зангаараа МАН-ын “төрийг” бууджээ. Гэвч харамсалтай нь одоо тийм төр байхгүй ш дээ…
Эсвэл Баабар дөнгөж сая “Бид ялав” гэж гайхуулж байсан өөрийнхөө төрийг буудаж байна гэж олон хүн ойлгох болов. Ингэхэд тэр хэнийг буудаад байгаа юм ?! Хэрэв тэр хуучин төрийг буудаж байвал коммунистуудаас айж байна ?! Засгийн эрх бариагүй “юмнуудаас” айж байвал Баабар бол үхсэн баас л байна…
Хэрэв тэр “Бид ялав” төрөө буудаж байгаа бол усан тэнэг л байна. Тэр М.Энхсайханыг гэв гэнэт магтаж гарав. Ингэхэд Ц.Элбэгдорж Баабар хоёр МАН-тай нийлж хуйвалдаад 1998 онд М.Энхсайханыг унагасан биз дээ. Энийгээ одоо мартчихдаг юмуу хаашаа юм. Энэ бол монголын ардчиллын анхны мутантууд байсан юм. Одоо бол Баабар мутантын мутант болж гүйцэж. Тэр коммунистуудтай мөн ч олон удаа эволюцэд орсон доо хөөрхий…
Ингэхээр хаалгаа олж буудсан нь дээр байх…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ХААЛГАА ОЛЖ БУУД…

  1. Anonymous says:

    Та арай өөр сэдэв барьж ав л даа. Баабар гэдэг сэдэв чинь хэтэрхий их болчихлоо.

  2. Ганаа says:

    Сэдвийг би сонгоогүй. Тэгээд ч юу бичихээ чам шиг байнгын сахиулаар заалгуулдаг нь би биш…

  3. 1 says:

    Ай даа, хэлээд юүхэв. Ийм төртэй болсонд АН-ын ч “гавьяа” ямар их байсныг Баабар гуай мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг. Тархи угаалт гэж чухам үүнийг л хэлдэг. Хүний өөрийн гэлтгүй алагчилгүй үнэнээр нь бичдэг байсан бол Баабар өдийд ардын баатар болчихсон байхгүй юу. Ийм сайхан бичих авьяастай хүн байжийж. Даан ч тэр ингэж чадахгүй. Учир нь тэр өөрөө ч “тонуулчдын том хаалганы” эрэг шураг нь байгаа юм…
    Зарим хүмүүсийн хэлдэгээр монголд Энхбаяр гэдэг авилгач л бий юм байх. Харин би бодохдоо Энхбаяраас гадна одоогийн Эбэ ерөнхийлөгчөөс авахуулаад за даа бараг ихэнх томчууд аавындаа морилох естой хүмүүс биш үү. Эндээс ганцхан Энхбаярыг онцгойлоод авилгач болгоод байхаар массын ихэнх дургүйцээд байгаа юм. Түүнээс биш Энхбаяр огт идэж уугаагүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Хэдийгээр хүний эрх муу хэрэгждэг ч хуулийнхан ямар ч гэмгүй хүнийг хорьдог хөг бол өнгөрсөн. Энхбаярт хуулийнханд нээнтэглүүлэх шалтгаан байсан.
    Ганаа ах аа, та энэ талаар нэг ярина байгаа даа?

  4. Batoyun says:

    Та хоёр бол түүхэн үүрэг гүйцэтгэж, байх ёстой газраа байж хийх юмаа хийж байгаа л “хүмүүс”. Мань мэт нь та нарыг ажиглагч юм гэж долигнодог юм уу даа. Та нар бол хийж байгаа юмаа мэдэхийн цаагуур мэдэж байгаа шүү дээ. Баабарын хувьд сөрөг хүчний үүргийг л ганцаараа хийх гээд байгаа юм биш үү зайлуул. Жинхэн байх ёстой сөрөг хүчин нь хэдэн пацанаа урдаа бариад, сэтгэлээр унаад нүхэндээ ороод иччихсэн. Дэмждэг хүндээ хатуу үг хэлэх чинь хамгийн их буян байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: