БАРОН МОНГОЛД АЛТТАЙ ИРСЭН…

Манайхан бароны алтны тухай их ярьдаг боловч монгол заншлаараа цуураад өнгөрөх нь элбэг. Сүүлийн үед Бароныг магтаад бараг л ардын баатар мэт хөөрөгдөх. Тэр орох оронгүй зүгээр л нэг дээрэмчин байсан ш дээ. Нөгөө талаас түүнийг Монголыг дээрэмдээд баяжчихсан мэт ярих. Ямар ч гэсэн олон жил дамнан ярьдаг Бароны алт хаанаасаа гараад ирдэг байна гэж бодсон хүн цөөхөн. Ингээд “Бароны алтны тухай” бяцхан түүх өгүүлье.
Хаант Оросын алт
Хаант Орос дэлхийн хамгийн баян гүрний нэг байсан юм. Хаант улсын эрдэнэсийн санд оросын болон XYIII, XIX ХХ зууны алт, мөнгөн зоос, алтан гулдмай, алмаз зэрэг үнэт эрдэнэс хадгалагдаж байсан ба 1914 оны байдлаар Оросын алтан нөөц дэлхийн хамгийн том нь байв. Тэр үеийн алтан рубль 0,774235 г алтан агуулгатай, 1 сая рубль нь 774 тонн алт болж байсан. Тэр үеийн 9,46 рубль нэг фунт стерлинг, 1,94 рубль нэг доллар, 0,46 рубль нэг марк, 0,37 рубль нэг франктай тэнцэж байсныг бодоход ханш нь ямархүү байсныг багцаалж болно.
Ингээд Дэлхийн I дайн эхлэхэд Оросын алтан нөөц 1 миллиард 695 сая рубль буюу 1311 тонн алт болж байжээ.
Мэдээж Дэлхийн I дайн хамаг мөнгийг нь залгисан нь мэдээжийн хэрэг. Гэлээ ч гэсэн большевивикуудыг засгийн эрх авахад Оросын алтан нөөц 1101 сая рубль болж байжээ.
Хувьсгалын дараа Оросууд алтан нөөцөө олон хотуудад тараан байршуулжээ. Харин Казаньд бүх нөөцийн тэн хагас төвлөрсөн байв.
1918-1920 бол Зөвлөлт Засаг дээсэн дөрөөн дээр байсан он жилүүд юм. 1918 оны 7 дугаар сарын 27-нд Ардын Комиссариатын Зөвлөл алтан нөөцийг нүүлгэн шилжүүлэх бүлэг байгуулжээ. Тэд нийтдээ 80 мянган пуд үнэт зүйлс зөөх үүрэг хүлээж, тээврийн хэрэгслээ бэлтгэсэн байна.
Гэтэл 1918 оны 8 дугаар сард цагаантны генерал В.О. Каппель, чехийн отрядын хамтын довтолгоо эхэлсэн тул большевикууд хотоос алтыг яаравчлан гаргах шийдвэр гаргасан боловч нэгэнт хожимдсон байна. Тэд Казаниас ердөө л 4,6 тонн алт буюу 100 хайрцаг алт гаргаж чаджээ.
Гайтай чехүүд
I дайны үеэр Орост 600 мянга гаруй австри-чехүүд олзолжээ. Тэдний гуравны нэг нь словак, чехүүд байсан юм. Австри-Венгер, Гассбургийн төлөө тулалдахыг славян гаралтай тэд хүссэнгүй. 1916 он гэхэд сайн дурын Чехийн корпус бий болжээ. Тэд Оросын төлөө их сайн тулалдаж байсан аж. Брестийн найрамдлын дараа тэд 40 мянган цэрэгтэй байжээ. Немцүүд урвагч чехүүдийг өгөхийг Зөвлөлт Засгаас шаарджээ. Ингээд гацаанд орсон большевикууд хамгийн тойруу Владивостокоор дамжуулан чехүүдийг буцаах лайтай шийдвэр гаргажээ. Ёстой гай чирнэ гэж үүнийг л хэлдэг байх.
Ингээд хөгийн юм болов. Транссибирийн замаар баруун тийш олзонд байсан немц, австри, венгерүүд явж, зүүн тийш чехүүд явах болов. Хоёулаа эх орондоо буцаж яваа аж. Чехийн корпус 7 мянган километр урт сунасан гэдэг. Тэд хоорондоо зодолдож, зэвсэг ч зөрүүлж үзэж.
Ядаж байхад Самар хотод Зохион байгуулах Хурлын Ардын арми дорно зүгээс Зөвлөлт засагт дайсагнаж Казанийг заналхийлэв. Энд хаант оросын эх оронч генерал Каппель байсан бөгөөд тэр Казань руу дайрахдаа чехүүдийг татан оролцуулж чадсан байна.
Хожим чехүүд Оросын алтанд эзэн суусан бөгөөд оросын хамаг офицерийг өөрсдийнх нь алтаар худалдаж орхиод хамаг алтыг нь аваад арилж одсон бөлгөө. Энэ будлиан одоо болтол дуусдаггүй юм.
Хэзээ ч, ямар ч тохиолдолд өөрийнхөө алтанд харь хүн оруулж болдоггүй гэсэн түүхэн сургамж эндээс гарч байна.
Мөн санамсаргүй ч гэсэн хөнгөн хуумгай гаргасан шийдвэр ямар гамшигт хор уршигтай байдгийн нэлээд том жишээ энэ болох нь эргэлзээгүй.
Колчакийн алт
1918 оны 8 дугаар сарын 7-нд Казань хотыг генерал Каппель улаантнуудаас бүрэн цэвэрлэжээ. Тэрээр хурандаа С.Чечект бичсэн цахилгаандаа: “Тоолж барахгүй байна. Оросын 650 саяын алтан нөөцийг булаан авлаа” гэсэн байдаг. Түүнээс гадна Каппель асар их зээлийн тэмдэгт, алтан гулдмай, цагаан алт, бусад эрдэнэс олсон байдаг. Үүнээс 10 өдрийн дараа Казаниас олзолсон Хаант Оросын алтан нөөц таван зуун тонн алт, 750 хайрцгаас багагүй цалин мөнгийг хэдэн хот дамжуулж байснаа 1918 оны 11 дүгээр сард Омскд авчирч адмирал Колчакийн Засгийн Газрын мэдэлд шилжүүлсэн байна. Үүнээс хойш түүнийг “Колчакийн алт” гэж түүхэнд тэмдэглэх болжээ.
Түүнийг Омск хотын улсын банкны салбарт хадгалжээ. 1919 оны 5 дугаар сард банкны ажилтнууд тооллого хийсэн байна. Бүх хайрцагнуудын лац ломбыг шалгаж нягталсны дараа Омскт 650 сая рублийн буюу 505 тонн алт байгааг тогтоосон байна. Түүнээс гадна улсын нөөцөд ороогүй алт буюу Улсын Жин хэмжүүрийн Гол Танхимд хамаарах алт ихээхэн хэмжээгээр байсан аж.
Гэтэл Оросын Дээд захирагч гэж нэрлэгдэж байсан Колчакийн арми 1919 оны 8 сараас эхлэн улаантнуудад бутцохигдож эхлэх нь тэр. Барууныхан Лениний Зөвлөлт Засаг, Колчакийн Омскийн Засаг хоёрын алийг хүлээн зөвшөөрөх гэсэн эргэлзээ нэгмөсөн шийдэгдэв. Алтан нөөцийг хаашаа хийх нь хэн ч үл мэдэгдэх асуудал болжээ. Юу ч гэсэн Колчак алтаа аван Эрхүүг зүглэжээ. Энд адал явдал гээч ёстойгоосоо болжээ.
1919 оны 10 дугаар сарын 31-нд алтан нөөцийг офицерийн бүрэлдэхүүний хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын дор вагонд ачаалжээ. Алт болон хамгаалалт 40 вагонд байрласан ба ахин 12 вагонд дагалдах хүмүүс суусан байна. Оросын буян гэдэг ийм их аж.
Транссибирийн төмөр замыг Ново-Николаевк буюу одоогийн Новосибирскээс Эрхүү хүртэл чехийн корпус хянаж байсан юм. Энэ үед чехүүд оросоос гарахын хүслэн болж байв. Колчак Уфад байсан тэдний удирдах газар буюу директорийг тарааж, нэлээд хүчирхийлсэн юм. 1919 оны 12 дугаар сарын 27-нд алт бүхий Колчакийн штабын галт тэрэг Нижнеудинскт иржээ. Яг манай хаяанд гэсэн үг.
Энд Антантын төлөөлөгчид адмирал Колчакийг Оросын Дээд захирагчийн эрхээсээ татгалзаж, алтан нөөц бүхий цувааг Чехийн корпусын мэдэлд өгөхийг албадсан юм. Ингээд чехүүд оросын алтанд эзэн суув.
1920 оны 1 дүгээр сарын 15-нд чехийн командлал Колчакийг Эсерүүдийн Улс төрийн Төвд хүлээлгэн өгчээ. Хэд хоногийн дараа эсерүүд адмиралыг большевикуудад өгчээ. Улс төрийн наймаа гэдэг аймшигтай байдаг аж.
1920 оны 2 дугаар сарын 7-нд чехүүд Оросоос саадгүй гаргахын баталгааны хариу болгож зөвлөлт засагт 409 сая рублийн алт буцаан өгсөн байна. Алт өм цөм дутаж байна.
1921 оны 6 дугаар сард Зөвлөлт Оросын Санхүүгийн Ардын Комиссарын Газар лавлагаа хийж, адмирал Колчакийн засаглалын жилүүдэд Оросын алтан нөөц 235 сая рубль буюу 182 тонноор багассан гэж дүгнэлт гаргасан юм. Зарим хайрцганд нь алтан цутгамлын оронд тоосго, чулуу хүртэл хийсэн байжээ. Гэтэл Колчак зэвсэглэл авах, армиа хувцаслахад 68 саяыг зарсан, 128 саяыг гадаадын банкинд байршуулсан гэсэн тооцоо байдаг.
Зөвхөн алтан нөөцийг большевикуудад дамжуулсны дараа Эрхүүгээс Казань руу зөөх үед гэхэд 35 сая рубль алга болсон аж.
Семеновын алт
1919 оны 9 дүгээр сард атаман Семенов АНУ руу явж байсан Колчакийн 42 сая рублийн алт бүхий цувааг булаан авсан гэж оросууд өгүүлдэг. Түүнээсээ Семенов өөрийн арми, Дагуурын засгийн газрын хэрэгцээ хийгээд бэлтгэн нийлүүлэгчид, орон нутгийн хүн амтай тооцоо хийхэд зарцуулжээ. Америкийн төлөөлөгчид мөнгөө нэхсэн боловч япончуудад тулгуурлаж байсан Семенов татгалзжээ. Америкуудын мөнгө гэж юу ч байхгүй боловч сэргэлэн байгаа биз дээ.
Ухаандаа 1920 оны 3 дугаар сар гэхэд Семенов Дальный боомтоор японы талд 33 хайрцаг алтан зоос шилжүүлжээ. Тэр мөнгөөр ёстой туйлж байжээ. Семенов Монгол руу дайрч орно гэж сүрдүүлдэг, том том мөнгө өгнө гэж амладаг байсан нь хоосон ам биш байсан юм. Гэхдээ түүний их мөнгө японы банк, офицерүүдийн гараар орж алга болсон байдаг.
Түүний арын албаны дарга байсан хүн япончуудтай 1940, 1950-иад он болтол заргалдсан байна. Семеновын арми одоо устаж байхгүй болсон, Та хаант Оросын өв залгамжлагч биш гэж тэр нөхөрт хэлсэн бололтой юм билээ.
“Юмныхаа араас” явдаг соёлтой хүмүүс чинь архив болон түүхэн баримтыг судалж онгичино гэдгийг ёстой нэг үзүүлээд өгдөг юм байна. Одоо болтол судалж байна ш дээ…
Бароны алт
Манайхан Бароны алтны тухай их ярьдаг боловч түүний үүслийн тухай огт бодож байгаагүй гэж баттай хэлж болно. Их л сайндаа Монголыг дээрэмдээд баяжчихсан гэж боддог юм. Баронд Монголыг дээрэмдэх зав байгаагүй. Дээрэмдсэн байлаа ч Монголоос их хэмжээний алт гарах ямар ч үндэслэл байхгүй.
Монгол бол алтыг биш, харин цалин мөнгийг илүү үнэлдэг ард түмэн юм. Монголын болон Манжийн мөнгөн систем нь цалин мөнгө байсан. Мөнгөн ембүүгээр том наймаа хийдэг байсан.
“Азийн морин дивиз” хэмээх сүртэй нэрийг хожим авсан Бароны отряд 1920 оны 10 дугаар сарын 2-нд Онон голын сав Гилбэр харуул хавиар Монголд орж ирсэн юм. Тэр нь 150-200 хүнтэй монгол-буриад, татаар, атаман Аннековын гурван морьт хороо, пулемётын команд бүхий Даурын морьт отряд, бүрэн бус 3 батерейнаас бүрдсэн 800-аад хүнтэй байв.
Түүний бүрэлдэхүүнийг дэлгэрүүлэн авч үзвэл их сонин зүй тогтол гарна. Тэнд японы офицерийн зуут байсан. Дандаа офицерүүд юу хийж байгаа юм ?! Энэ тухай манай түүхчид юу ч ярьдаггүй. Мөн гурван морьт хорооны лавтайяа нэг нь өвөрмонголын Фушинга ноёны захирсан харчингууд байсан. Манай түүхчид энэ талаар бас л юу ч ярьдаггүй.
Мөн Бароны отряд дотор их хядлага болж харчингууд нөгөө отрядын унтаж буй генерал Левицкийн 100 гаруй орос офицерыг хядан устгасан байдаг. Тэднийг Өвөр Монгол руу явж байхад нь хятад цэргүүд баривчилсан аж. Тэнд юу болсон юм бол ?! Амьд гэрчүүдийг бүр тодруулбал хааны алтны явдлыг мэдэх гэрчүүд “алга болсон” байж болох уу ?!
Тэгээд ч Барон Монголд их ядуу байсан нь түүний үйл ажиллагаанаас тодорхой байдаг. Ямар ч гэсэн тэр өөрөөсөө алт зарцуулаагүй.
Саяхан 2011 оны 10 дугаар сарын 8-нд Прага хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон юм.
Энэ хурлын үеэр 1920-иод онд алга болсон Хаант Оросын алтан нөөцийн тухай асуудал дахин сөхөгдөв. Манайхантай адил тэнэг биш болохоороо ёстой дэлхийгээр нэг хайж, өчүүхэн төдий ул мөрийг хүртэл шалгаад бараг дуусч байгаа улсууд байна, энэ гадаадынхан.
Дэлхийн бараг бүх банкны данс хараа, гүйлгээ, архивын материалуудыг нэг бүрчлэн судалсныг нь харахад атаархмаар. Судална гэж үүнийг хэлдэг аж.
Энд их олон сонирхолтой баримт гарсан юм. Ямар ч гэсэн Семенов 43 сая рубль алт булаан авсан нь дахин нотлогдож байна. Түүнээс гадна бидэнд нэн хамаатай нэгэн чухал баримт гарч ирэв:
“Атаман Семенов…коммунизмын эсрэг монголчуудыг босгох гэж Барон Унгернд ДОЛООН САЯ рублийн алт өгсөн.”
Энэ баримтын сурвалжийг би тодорхой шалтгааны улмаас зориуд дурдаагүйгээ онцлон дурдаж байна.
Алтан цуваанаас алт алга болох ердийн үзэгдэл байжээ. Энэ ч аргагүй юм. Улаан цагаан, большевик, меньшевик, эсер гээд хөл толгойгоо олохгүй байлдаж байхад. Энэ Сибирьт 14 “засгийн газар” ажиллаж байлаа ш дээ. Бие биенээ дээрэмдээд л хулгайлаад л юу ч гэмээр юм дээ, хүн хүндээ дайсагнаж байсан юм…
Ухаандаа Транссибирийн Зима болон Тырет өртөөний хооронд 200 хайрцаг алтнаас 13 хайрцаг нь алга болсон байжээ. Зөвхөн шалгасан нь энэ шүү дээ. Энэ 13 хайрцаг алт тэр үеийн ханшаар 390 мянган доллар болох юм байна.
Алтыг манаж “хамгаалж” байсан чехүүд оросын хүссэн бүхэнд алтнаасаа зарж байсан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Бас Оросууд өөрсдөө 2 вагон алт алга болгосон хэрэг мандсан аман мэдээ байдаг. Хайрцаг биш, вагон алт ярьж байна ш дээ. Тэр алт лав л цаашаа Орос руу яваагүй. “Улаан цагааны” дунд “алга” болсон. Тэгэхдээ цагаан нь авсан, бут цохигдсон, тарж алга болсон. Ор мөргүй тараагүй л дээ…
Тэгэхлээр хаант Оросын алтан нөөц өм цөм алга болж, үрэгдэн хийдэж байсан цөвүүн цагийн дараахан Барон гэв гэнэт гарч ирж байна.
Ганц Барон ч биш, Колчакийн арми бутцохигдсоны дараа цагаантны маш олон отряд Монголд орж ирсэн. Голдуу бие даасан бүлэг отрядууд байсан. Тэдний хэд нь Колчакийн алтыг дээрэмдсэн хийгээд түүнээс хулгайлсныг таахад бэрх. Ямар ч гэсэн бүгдээрээ хувхай хоосон байсан үзэж болохгүй л байх. Манай түүхэнд бол “цагаантны үлдэгдлийг бут цохисон” гэсэн ганц л өгүүлбэр байх. Ийм байж болдог юм уу ?!
Монголчууд түүхийн болон түүхэн бие хүнийг дүгнэхдээ бодит баримт судлахгүй, үзэл сурталд хэт автагддаг, хийрхдэг зангаа татах ёстой. Ер нь нэг бол газар дор ортол муулдаг нэг бол тэнгэрт тултал магтдаг тэнэг зангаа болих цаг болсон байна.
Улс төрийн түүхээс гадна эдийн засгийн түүх гэж “нэг юм” байна л даа…
Ямар ч гэсэн Барон Унгерн Семеновоос 7 сая рублийн алт авч, Монголд улс төрийн тусгай даалгавартай орж ирсэн нь тодорхой байна. Тэр Монголд алтаар коммунизмтай тэмцэх үүрэг Семенов болон япончуудын өмнө авсан атлаа тэр алтаа зарсангүй, монголчуудын хүч хөрөнгөөр монголын “тусгаар тогтнолыг” олж өгсөн байна. Энэ чинь асар их хөрөнгө шүү дээ.
Бид Бароны алтыг хайж олох ёстой. Үүний тулд металл хайгч барьчихаад уул хадаар тэнэхийг хэлдэггүй. Мөн түүхийн ном уншаад олохгүй. БНМАУ-ын Батлан Хамгаалахын сайд генерал Ж.Лхагвасүрэнгээс авахуулаад ингэж хайсан хүн зөндөө бий. Ямар ч үр дүн гараагүй…
Үр дүн гаргахын тулд зөв стратеги гаргах ёстой. Тодорхой мэдээ баримтыг хүн болгон олж чадахгүй, дуртай болгон тааж болохгүй…
Манайхны зарим нүдэнд нь шунал гэрэлтэн “Борооон, яг 20 тэмээ алт нуусан байгаа юм. Одоо сайн хайвал ч…” гэж ирээд пивоо гүд хийтэл залгих. Гэтэл нөгөө Барон нь Гилбэр харуулаар орж ирэхдээ ганц ч тэмээгүй байсан юм билээ…
Жич: Энэ өгүүлэлтэй холбогдсон сониуч асуултад би ямар ч хариулт өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 3 дугаар сарын 8.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

45 Responses to БАРОН МОНГОЛД АЛТТАЙ ИРСЭН…

  1. batmunkh says:

    Orosuud aldsan altaa erdenet uildvereed hed dahin nohoj avsan bizee.

  2. Ганаа says:

    Оросууд алтаар нөхөж барахгүй хот, бүтээн байгуулалт, соёл, боловсрол бидэнд өгсөн. Бид Оросуудыг хараах ямар ч үндэслэл байхгүй. Амиа авруулчихаад хараах бол мөхөж буй үндэстний араншин. Одоо ганц Эрдэнэт л биднийг тэжээж байгаа. Энэ бол үйлдвэр биш, соёл иргэншил. Оюу Толгой өр, Таван Толгой өр байхад Эрдэнэт өргүй л байгаа биз дээ. Энийг бүтээн байгуулалт гэдэг юм. Ер нь ингэхэд Оросоос өөр “юм” барьсан улс байхгүй…Тэхээр чи Баабарын суртал нэвтрүүлгээр явахаа больж үз…

    • Btbr Nm says:

      Үнэхээр зөв бичжээ, монголын бодит байдлыг үнэнээр нь дүгнэсэн байна. ингэж шууд хэлсэн хүнийг элдэвээр хараан зүхэж буруутгаж байгаа ш дээ.

    • batmunkh says:

      Тийм шүү, оросууд бидэнд ихийг өгсөн ч, эргээд биднээс хэд дахин илүүг авсан. Монголчууд бидний үнэт зүйлс болох Монгол ёс заншил, түүх, газар нутаг, эрдэмтэн өвөг дээдэсийн минь амь гэх мэт яривал олон байнаа. Саяхандаа Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай Эрдэнэт үйлдвэрээс алт, мөнгө зэрэгийг ямар ч үнэгүйгээр авч байсныг хэлж байсан.
      Ногоон мөнгөний Баабар “эрдэмтэн”-ий сурталд итгэх үе өнгөрсөн.

    • ard says:

      ачааны богооны даац 60-70 тонн байдаг гэж тооцвол 120-140 тонн алт байх нь. богоон дүүрэн алт тээх боломжгүй. учир нь богооны даац гэж юм байна.

  3. tuvshauskas says:

    hamt yvj haih uu.. haha..

  4. enkh says:

    13 зууны байлдан дагууллаар ч гэсэн асар их эрдэнэс үнэт зүйлс Монголчууд олзолсон байх ёстой. Хятад байна Хорезм, Багдадын Халифийн 700 жил цуглуулсан үнэт зүйлс гээд л тэр их зүйл хааччидаг юм бол. Монголд нутагт Хүннүгийн үеийн жаахан эдлэл л гархаас Чингисийн үеийн тэр үеийн баян цалгар үеийн юмнаас түй ч байхгүй юмаа. Ядаж хаадууд нь волт хийгээд нууж хаасан ч юм байхгүй.

    • Ганаа says:

      Наадахаа чи сайн бод л доо…Зөв л байна…

    • tmi_bold@msn.com says:

      Ehleed bayan yduu gedeg oilgoltoo zov bolgoh heregtei bh…mongolchuud bayan bas jargaltai ard tumen bsan

    • Anonymous says:

      Usan door bna daa

    • Enkhbold says:

      13 zuund mongol army ezelsen gazaraa oor-n huneeree zahiruulaad uldeedeg baisan ter hun l sang-n horong-g zahiran zartsuulna biz dee ezelsen gazar-n tuuh dursgal alt erdenes temeend achaad Kharkhorin-ruu zoogood baidag deeremchid baigaagui medeej morior avch yavj bolohoor khaan- sonirhol tatahaar heden yum avch irdeg l baisan biz gehdee Khublai khaan mongol niislel Beejind shiljuulsen gedg-g bas bodoh heregtei buh ed horongo alt mongoo Kharkhorind uldeechiheed guya ganzaglaad Beejind ochoogui ni todorhoi buh yumaa avaad yavsan biz harin ter ih baylag ni Mongol nutagt butsaj ireegui gedeg ni unen baih

  5. enkh says:

    Хажууд нь Египет энэ тэр шал өөр юм аа. Газар ухангуут л ямар нэг юм булсан эрдэнэс. Манайхан болхоор идээд баагаад дуусаа. Юу ч байхгүй. Юу ч болоогүй юм шиг. Монголчуудын эзэнт гүрэн ч гэждээ. Ганц босгосон олигтойхон шон ч ховор ийм эзэнт гүрэн гэж юу байдаг юм.

    • Ганаа says:

      Яалаа гэж ?! Зөндөө л байгаа ш дээ. Сайн судлахгүй юу…

    • tuvshauskas says:

      hooy uheree mongoliin ezent guren chin nuudelchid dr suurilasan bsan.. ter egypt, roman empire enee teree chin bugd suurin irged gd bodood uzdee..

    • Anonymous says:

      Яг шавар тагзанд шавалдан суудаг сэтгэхүй гэж энэ. Эзэнт гүрний хүч чадлыг шонгоор хэмжинэ ээ? Бас байлдан дагуулалтыг нь мөнгөөр хэмжих үү? Таарахгүй байна. Чи яснаас нэг тийм шонгийн сэтгэхүй гараад байгааг анзаарсан уу? Суурин иргэншлийнхэн алт мөнгийг гулуузлан хадгалдаг, харин нүүдэлчид түүгээр гайхалтай уран хийцтэй эдлэл хийдэг байжээ. Нүүдэлчид ялбал ямар болох, суурин иргэншил ялбал ямар болох нь тодорхой байгаа биз?

    • Aldar says:

      НАСА ангарагт хүн амьдрах боломж бий гэсэн Тэгвэл хожим хүн төрөлхтөн тивээр биш гариг хооронд нүүж орчин үеийн нүүдэлчин соёл сурах болох нь Монгол эзэнт гүрний гавьяа алтнаас илүү Монгол туургатны өргөн уудам нутаг болов уу Монголчууд 3,5 сая м2-д 10 сая-аар байна. Гэтэл 200 мян м2-д 5 сая киргизүүд шахагдаж амьдарч байна, Харин 2,3 сая м2-д 10 сая хасгууд байгаа, гэхдээ Ойрадын хядлагын дараах орон зайд нүүж ирсэн хасгуудыг тооцохгүй бол илүү өөр тоо гарах байх. Энэ Их хааны өв болов уу

  6. Болд says:

    Баярлалаа Ганаа ахаа, оросууд, гадныхан ямар нухацтай, нямбай, ажил хэрэгч, ултай суурьтай судалгаа, эрэл хайгуул хийдэг юм бэ? Хэдийгээр манай төр, цалинждаг улсууд нь хийхгүй ч та болон тань шиг олон хүмүүсийн буянаар, цуцашгүй хөдөлмөрийн үрээр бид мэт нь багагүй зүйл мэдэж авах юмаа талархлаа. Алт бол яах вэ… “байсан” “байгаан” үнэн, гэхдээ хаана бгаан? хэзээ яах гэж олох! хэрэглэх? нь л чухал бхоо хэхэ

  7. алтаа says:

    Эрдэнэт биднийг тэжээж байгаа… сонин сэтгэлгээ, хүмүүс өөрсдөө өөрсдийгөө л тэжээж байгаа. Эрдэнэт болон бусад ашигт малтмалаар төрийн толгойд гарсан олигархууд төрд татсан эхнэр хүүхдээ л тэжээж байгаа, тансаглаж байгаа. 13-р зууны алт хаачсан бэ? олигтойхон ч шон босгоогүй – юу ч мэддэггүй, юу ч зөв бодож чаддаггүй булай хүний хэлэх үг. Шон босгоогүй нь монголыг ирээдүйд буюу бидэнд үлдээх гэж, алтны хувьд ч ялгаагүй, нэг жишээ хэлье: Хүлэг хаан Багдадыг эзлээд халифийн ордонд их хэмжээний алт байсанд их цочирдож, түүнээс:” Халиф, чи биднийг дайрч байгааг мэдсэн мөртлөө яагаад энэ их алтаа зарж, цэрэг хөлслөөгүй юм бэ? Харваас чи харамч хүн гэдэг чинь нүднээс чинь мэдэгдэж байна, энэ алттай нь түгж, ус ч бүү өг” гэсэнд алттай өрөөндөө 3 хоноод үхсэн гэдэг юм. Гэтэл алт байгаль дээрээ ус үүсгэгч. Өвөг дээдсүүд маань бидэнд ус үлдээсэн, харин бид үр ач нартаа хоосон элс үлдээхнээ

    • Anonymous says:

      Эрдэнэт биднийг тэжээж байгаа… гэдэг дээр Алтаа чамд цээжний бангаар хэдэн тоо хэлье. Ямар сэтгэлгээ болохыг нь чи өөрөө дүгнээрэй.
      Эрдэнэтийн зэсийн баяжмал Монгол улсын экспортын хэдэн хувийг эзэлдгийг сонирхоорой. Дээхнэ үедээ бараг 99 хувь байсан юм. Эндээс олсон мөнгөөрөө Монгол улс шатахуунаа авдагийн. Чи шатахуунгүй бол тэмээгээ унаж харганын ноос түүгээд өөрийгөө тэжээгээрэй.
      Эрдэнэт үйлдвэр Монголд байгаа цахилгаан станцуудын гаргаж байгаа эрчим хүчний хэдэн хувийг дангаараа хэрэглэдэгийг нэг сонирхоорой. Бараг ихэнх нь. Нэмж цахилгаан импортоор хэрэглэдэг. Хэрэв эрдэнэт байхгүй бол 4 станц нэг бол гаргасан эрчим хүчээ чамд зараад дампуурна эсвэл 4 станц гэж байх хэрэггүй байх байсан. Эрчим хүчний салбарт Монголын хэдэн хүн ажиллаж эдийн засгийн хэдэн хувийг бүрдүүлж байдгийг мэдэх үү. Овоо юм болно.
      Цахилгаан станцын нүүрс, зэсийн баяжмалын орлогоороо авсан шатахуун болон эрдэнэтийн зэсийн баяжмалын өөрийнх нь тээвэр Монголын төмөр замын ачаа эргэлтийн хэдэн хувийг эзэлдэгийг мэдэх үү. Сүүлийн үед барилгын салбар овоо хувь нэмсэнийг эс тооцвол бараг 60 хувь нь. Даравгар Магнай үнэ тогтоогоод барилгын салбарыг багалзуурдвал буцаад 90 хувь болох байх. Бусад жижиг сажиг юмыг нь больё. Зүгээр л саяын хэлсэн 3 хан гол салбараас дурдсан хувиудыг Эрдэнэтгүйгээр бид өөрсдийгөө тэжээнэ гээд хасчихвал чи бид хоёр юу хийж, юу сурч өөрийгөө тэжээхээ бодоорой.
      Дарга нарын тансаглал бол байдаг л юм. Чадал чинь хүрнэ гээд чамайг тэнд тавьчихвал чи бараг хагарч үхэх байхаа. Алтнаас ус үүснэ гэнэ үү…Сонин сэтгэлгээ.

    • алтаа says:

      Ийм зүйл санагдчихлаа. Эцгий нь алаад, эхий нь эхнэрээ болгож, Тогоон тайшийг хоньчин болгосон Адай хааныг алах гэхэд нь чиний ээжийг хатнаа болгож, чамайг өсгөсөн шүү гэхэд нь : “Эх минь эргүй буюу, бие маань эцэггүй буюу” хэмээгээд хороосон гэдэг нь.

    • алтаа says:

      Алт болон бусад металлаас ус үүсдэг гэдгийг бүр эртнээс мэддэг байсан юм. Дэлхий дээр ус хаанаас яагаад үүссэнийг бодож үзвэл ямар вэ? Эртний сударт төмөр цантдаг, хөлөрдөг , үүнээс ус үүсдэг гэж бичжээ. Ямар ч зурхайн ном аваад харсан усны эх – төмөр гэдгийг олоод харчихна. Миний сэтгэлгээ биш, өвөг дээдсийн маань мэдлэг.
      Бас би шатахуунаа өөрөө худалдаж авдаг. Усгүй бол шатахуун байгаад ямар хэрэгтэй гэж, тэмээгээ унаад харганын ноосоо түүгээд уух устайгаа байсан нь дээр шүү дээ. Зөвхөн өнөөдрөөр бүү сэтгээрэй.

  8. ганбаатар says:

    Сайн байна уу, Ганаа ахаа. Хөөрхөн сэдэв хөндөж, улс төр, албан тушаал гэж эргүүтэж хөөрцөглөөд байгаа хулгайч гарууд иймэрхүү юмаар хөөцөлдөж гэнэт баяжих гээд уул хадаар тэнэж явбал таарна даа ккк. богинохон хугацаанд жамаараа явж байгаа хэдий ч улс шиг улс болтлоо өдий байна даа. Намбар one-ий тарьсан балгаар 30-аад насныхан албан тушаал, эд хөрөнгийн ямар их шунал, түүнийгээ гүйцэлдүүлэх ямар арвин дадлага туршлагатай болоо вэ, базарваань.

  9. naraa says:

    Сонин юм Барон алтаа бас дээрэмдүүлсэн эсвэл ерөөсөө алтгүй ирсэн байх. Цуг явсан Оссендовский нь ямарч алтны талаар дурдаагүй байдаг байхаа. Нээрээ Ганаа ах “Монголын төмөр хүн” -хээ талаар аятайхан байвал хэдэн юм хэлж өгнө гэсэн аятайхан байгаад л хүлээгээд байгаа шүү 🙂

    • Ганаа says:

      Эрдэмтэд Оссендовскийн үзэгнээс гарсан бүх гар бичмэлийг үг, өгүүлбэрээр нь шалгаад судлаад дуусгачихсан даа. Тэр бол түүхэн баримтыг фантастик, мистик зөгнөлтэй гайхалтай сайн хольж чаддаг байсан. Манайхан бол ганцхан ном л үзчихээд дүгнэж байгаа. Би Оссендовскийг өөрийг нь болон түүнийг судалсан ихэнхи судалгааны бүтээлийг үзсэн. Ийм л байна…

  10. t says:

    Baron altaa monlgold nuusan bailgaad tuuniig ni olvol orosod butsaaj ugoh uu? Barond alt baigaagui gej batalchihaad baital neg ih alt mongoloos oldvol yamar shiidver gargah bol, Orosuud?

  11. Ганаа says:

    Сайн мэдэхгүй байна. Гэхдээ Оросын хамаг алтыг вагон вагон, усан онгоцоор нь “авсан” Америк, Япон, Герман, Чехийн банкнууд одоо болтол буцааж өгөхгүй л байгаа ш дээ…

  12. Aldar says:

    Алтыг буцаадаг түүх лав дуулсангүй 18000 унз 25,0 сая орчим ам доллар алт!! Нотолгоогоо сайн гаргана нөгөө тал бас сөрөг нотолгоог сайн л гаргах байх. Америк шинэ тивийн алдарт Инк, Ацтек мэт индианчуудын эртний алт Испанид колончлолоор очсон. Испаний иргэний дайнаар Москва тэр алтыг авлаа гээд одоо болтол маргаантай байдаг гэсэн. Газар доорх ирээдүйд олох, газар дээрх одоогийн бэлэн баялгыг тооцож дайны зардлаа нөхөх эсэхийг тооцож шийдвэрээ гаргаж дайныг явуулдаг байхаа. 1917 оны хувьсгал, жагсаалыг спонсорлосон Барууны гарууд энийгээ сайн тооцдог байх

  13. Enkhjargal Lodon says:

    Sain baina yy? Ta Bandanov(1920-1921ond Mongold irj baisan tsagaan orociin hivisgalch gegdegch ) iin tyhai medeelel haanaas olj unshij boloh talaar zuvluhgui iu?

  14. baagii says:

    baatar tsagaan haan bagdadiin halip shig ih haramch hvn baijdee hoorhii ter ih altaa bosogchidiin hodoodiig huurhad zartsuulahgvi tegvel dum ni ooriin taliin hvmvvseer dvvrehgvi yu

  15. naraa says:

    Төмөр хүний талаар хэдэн юм хэлнэ гэсэн тэр юу болсон бэ ах. Таныг сонин юм хэлнэ гэхлээр бүр нойр хүрэхгүй юм.

  16. zochin says:

    Onoo yeiin xymyyct ach xolbogdoltoi medeelel ogch baigaad talarxaj bna. Xaramcaltai ny Mongold baron alt nuucan bailaa gexed tyyniig ny ulaan Orocuud aly xediin olj abcan ny todorxoi.Gagtsxyy bidnii ulc toriin medleggyig, daramtad baigaag dalimduulj Orocuud canaataigaar tsuu iaria ix taraaj moligdoj Mongol cexeetnyydniig ix doromjilj baican bna sh dee. Zobxon Mongolchuud l gadnii ulc moriin bodlogo iig tyynii yndec cuury bolcon EZ-aac ny calgaj tsaad mon chanar iig cain oilgoxgyi gadniixniig dagaj xoortsoglood bna uudaa .

  17. Б.Хүрэлтогоо says:

    Алтнаас илүү алт байх боломжийг маань илрүүлэх нь алттай зууралдах ухаанаас ихээхэн холд тэмүүлэхийг ухавал яасан их баяр…

  18. Tuvshin says:

    Orosuud tiim bayan baisan yum bol yagaad alaska-g Amerkiad zarsan yum bol?

    • tuvshuu says:

      mongoliin 4.4 tonn altiig gantshan shoniin dotor zoogood gargatsan alt dileriin hereg gej aimaar hereg bna hergiin ezed yamar ch hariutslaga huleegeeguigeer barahgui zarim n ondor alban tuyshaal hashaad yavj bga shde yun baronii alt fve taminee

  19. Tuvshin says:

    Manaihan mandan badarch baisan tuuhee ih yaridag. Gehdee uruudaj doroitosonoo todiilon yaridaggui. Teriig sudlahgui orhigduulah ni dahin davtagdah nohtsoliig bii bolgodoj gej bodoj baina.
    Minii ih sonirhoj baigaa sedev bol yaj yavaad 1919 ond Niislel huree hyataduudad ezlegdsen be? 5 zamiin davshilt hiij yavsan
    tsereg zevsegeeree yagaad eserguutsel uzuulsengui ve? Ternii talaar tand delgerengui sudalgaa baidag bol niitelj ogno uu.

  20. Эрдэнэ says:

    Сэдэвтэй хамаагүй мэт боловч Алтан дорнод монгол, Бороо гоулд эд нар л ухаж аваад явчихсан мэт санагдаж байна даа.

  21. almabyek says:

    Энэ алтны талаар анх удаа уншиж байна , сонирхолтой юм.

  22. амирлан says:

    маш их баярлалаа.

    • Ганаа says:

      Амирлаан. Ном хүлээн авч чамд их баярласан шүү, ах нь.

  23. Bataa says:

    Sayhan mongold orchuulagdaj garsan Orosiin erdemten Kuziminii Baron Ungernii tuukh nomiig unshaad uzeerei humuusee. Tuunii tuhai garsan barag hamgiin sain nom ni shuu. Timoty may, Yuzipovich nar bol sonin bish bichsen

  24. Ганаа says:

    Монголд хэлэнд орчуулсан болохоор л зохиолч нь “хамгийн зөв” болчихдог юм биш л дээ. С.Л.Кузьмин бол Бароныг сонирхон судлагч, түүнийг магтан дуулагч болохоос биш, тулхтай эрдэмтэн биш. Түүнээс хамаагүй илүү олон том эрдэмтэн байдаг юм ш дээ. Кузьминийг шинжлэх ухааны хүрээнд нэг их тоодоггүй. Энэ сэдвээр асар олон бүтээл байдаг. Кузьмин болон Барон Унгерныг алдаршуулсан явдал бол орчуулагч Нэргүй, генерал Пүрэвдорж нарын “үзэл суртлын ажлаас” өөр юу ч биш…

  25. Баяраа says:

    Адмирал Александр Колчакыг чехууд орсуудад тушаахад 180 тонн алт сох дутсан аж. Алтнаас хувь хүртсэн чехуудийн үр сад одоо ч байгаа болов уу? Бас алт ачсан вогоны цувааг Байгаль нуурын нэгэн мөрөгцөгт живүүлсэн мэдээ байна.
    … В ноябре богатства перешли к адмиралу Александру Колчаку. Белые отступали на восток и увозили золото с собой. Недалеко от Иркутска Колчака захватили бойцы Чехословацкого корпуса. Они выдали большевикам адмирала и часть золотого эшелона в обмен на безопасную эвакуацию из России, но остатки богатств (по подсчетам советского правительства, более 180 тонн золота) затерялись.
    … Есть мнение, что золото до сих пор лежит в банках Великобритании и Японии. Некоторые исследователи полагают, что именно благодаря захваченным ценностям Чехословакия пережила небывалый экономический подъем в 1920-30-е годы.

  26. enkhee says:

    sayhan baigali nuuraas bagontoigoo unasan alt olloo gej duuldsan sh dee.unen hudliig buu med.nudeer harj bj unemshih………..bi bas baronii todotgoltoi altnii tuhai duulj blaa.tegehdee yag ch baroon bish l dee baronii tseregt yawsan tsagaanii tsereg hiigeed tuuntei hamt nuultsaj bgaad buuduulj amid uldsen 1 mongol tsergiin ur huuhduudees sonsoj blaa.

  27. Anonymous says:

    orosuud 70 jil manai nutgiig neg burchilen haiguul hiij duusgasan.tegeed olood avaad yavsiim bishuu.tiim barimt selt humuusiin yaria bdaguu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: