ЯПОН ТОМРОХ УУ…

Японыг “хувхай хоосон” гээд бид итгэчихэж. Ашигт малтмалаар тэр шүү дээ. Энэ ч үнэн юм. Гэхдээ саяхан болтол шүү дээ. Гэтэл сүүлийн үед болж буй үйл явдлууд энэ домогт няцаалт өгч байна. Өгөхөөр барахгүй дэлхийн эрчим хүчний балансад өөрчлөлт оруулж ч магадгүй болчихлоо. Энд өгүүлэх зүйлст би мэдээж бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Миний ойлгож байгаагаар их алсын үр дагавартай юм шигээ. Гэвч Та бүхэн тунгаана биз…
Энэ 3 дугаар сарын 12-нд японы JOGMEC корпораци японы эрэг орчмоос хийн гидрат хэлбэртэй метаны аварга их нөөц нээсэн тухайгаа мэдэгдэв. Энэ нь Япон эрчим хүчний хэт их гүрэн болох боломж гэсэн үг юм. Энэ шуугиан тарж ч амжаагүй байхад 3 дугаар сарын 21-нд японы эрдэмтэд Минамитори арлын орчимд далайн ёроолоос газрын ховор металлын (ГХМ) дээд зэргийн агууламж бүхий кокаотой төстэй хөрс олсноо зарлав.
Энэ хоёр нээлт гэхэд л ёстой “алаад хаяж” байгаа юм.
Эхлээд газрын ховор металлыг нь ярья. Дашрамд дурдахад би энэ талаар хэд хэдэн өгүүлэл бичсэн, “загнуулаад” л таарсан…
Одоо болтол ГХМ-аар Хятад дэлхийд даналздаг юм. Тэд ГХМ-ын дэлхийн экспортын 90 илүү хувийг гаргаж, хайж олсон нөөцийн 50 илүү хувь тэдэнд байсан юм. Өөрөөр хэлбэл дэлхийн өндөр технологийн аж үйлдвэрлэлийг “зогсоох эсэх” нь Хятадын мэдэлд байсан юм.
Олборлох, боловсруулах нь ихээхэн хортой учраас Хятад экспорттоо квот тогтоодог юм. Дэлхийн улсууд электроны үйлдвэрлэлээ Хятад руу шилжүүлээд байдаг нь санамсаргүй явдал биш.
Энд их зовлон үүсдэг. Хятад “орчин үеийн юм” үйлдвэрлээд нэг их сүрхий байгаа мэт боловч өөрийнх нь экологи сүйд болж байгаа. Тэгээд Хятадыг экологоо “сайжруулсангүй” гэж бүгдээрээ “загнана”. Багасгах гэхээр үйлдвэрлэл хаалаа боолоо гэж бас “загнана”.
Энэ ч энэ сэдвээс өөр асуудал.
Харин Японы олсон ГХМ-ын орд нь далайн ёроолд 5 км гүнд байх боловч ГХМ-ын агууламж нь хятадын орд газрынхаас 10 илүү дахин их аж. Ухаандаа гибрид хөдөлгүүр болон бусад олон зүйлд тун хэрэгцээт диспроки гэдэг ГХМ-ын агууламж гэхэд л японы аж үйлдвэрийн 230 жилийн хэрэгцээг хангаж чадах аж.
Энэ ГХМ нь хөрснийхөө гүнд ердөө л 5 метрт байдаг гэнэ. Бодвол далайн ёроолоосоо доош өрөмдөхөд тэр байлгүй. Түүнээс гадна энэ орд ямар хэрүүл уруул байхгүй “цэвэр” Японы нутагт байгаа аж. Азтай хогнууд…
Би атаархаад байгаа юм биш л дээ. Зүгээр л бид ч гэсэн бодох ёстой байх…
Тэгэхлээр арлын “шар чөтгөрүүд” мангар их метантай, бас мангар их газрын ховор металлтай болж байна.
Зүгээр л өнгөц бодоход энэ нь дэлхийн эрчим хүчний балансад ойрын ирээдүйд ихээхэн өөрчлөлт гаргах нь дамжиггүй.
Энийг бодохыг л стратеги гэдэг байх. Ядаж л манай “муу нүүрсийг” авах болов уу, яах бол ?! Авбал хэдэн жил авах бол ?!
Ер нь ингэхэд манайханд “зарж юм болгож” чаддаг юм гэж байгаа юм уу ?!

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

13 Responses to ЯПОН ТОМРОХ УУ…

  1. yuka ubhttps://ganaa.mn/2013/03/27/hdytwtyy/#comment-form-load-service:Twitter says:

    oiriin 10jilees olborloj ehlene gej bna lee ,gehdee mash hurdanaar bol 5jiliin daraagaas olborloj ehlene gesen endhiin tv-geer tegej garch bna .

  2. hend says:

    Сүүлийн үед Монголд, энергийн өөр эх үүсвэр нээгдсэнээр Монголын нүүрс хог дээр үсрэх аюултай гэх мэтийн яриа дэлгэрэх хандлагатай боллоо. Энэ чинь ердөө л юу ч мэддэггүй, ядаг мэддэггүй юмаа гэхэд хайгаад мэдээлэл мэдлэг олчихож чаддаггүй л хүний үг.
    Нүүрсийг зөвхөн шатааж гал түлэх, цахилгаан станцад ашиглаж цахилгаан үүсгэхээс өөрөөр маш олон зориулалтаар ашигладаг юмшдээ. Бензин гаргаж болж байна, хүдэртэй ниилүүлээд ган хийж болж байна. Гэсэн 2хон хэрэгцээг нь харахад л хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээ байгаа биздээ. Цаашлаад ч нүүрс моодноос гарахгүй гэсэн өчнөөн шалтаг олж болно. Гол нь урд хөршөө энэ хэвээрээ тогтвортой хөгжөөд байж байхыг залбирахаас өөр зам байхгүй. Ядаж л далайд гарцтай болох хүртлээ шүүдээ.

  3. Ganzorig says:

    Дэлхийн худалдаа, бизнес манай дотоод доглоомын дүрмээр огт явахгүй. Галт тэрэг цагаараа л явна. Бид цагтаа сууж чадахгүй бол хаяад л явна гэж Энхбат гуай өнөөдөр жиргэсэн бналээ. Биднийг хэрэлдсээр суутал зарим боломжууд алсран холдож байх шиг бна өө. Таны энэ нийтлэлийг хойч үедээ хадгалая гэдэг хүмүүс уншаасай. Хадгалсан юм тодорхой цаг үед хэнд ч хэрэггүй болж болно. Хэрэгтэй, үнэтэй, ач холбогдолтой үед нь зоригтойгоор хийх хэрэгтэй

  4. Нэргүй says:

    Хятад Япон Солонгос улсуудын эдийн засаг экспортод тулгуурласан үйлдвэрлэлийг голлож хөгжүүлсэн орнууд. Тэгээд бүгд улам ихийг үйлдвэрлэх хүсэлтэй. Тийм ч учраас хоорондоо байнга өрсөлддөөд байдаг. Гэтэл нэг улс нь байгалийн баялаг үйлдвэрлэлийн түүхий эдийг хямд олж аваад байна гэдэг бол нөгөө улсаа эдийн засгийн хувьд устгаж байгаа хэрэг шүү дээ. Та бүхэн сайн ажиглах бол байгалийн баялагийн тулаанд Япон улс хүнд байдалд байгаа. Байгалийн ховор элэмэнт гэж 20 орчим төрлийн элэмэнт байх бөгөөд хоорондоо орлуулашгүй юм. Зөвхөн нүүрсээр жишээ авбал Хятадын үйлдвэрүүд нүүрсийг Японоос харьцангуй хямд авж байсан тул гангийн үйлдвэрлэл нь маш хурдан хүчирхэгжсэн. Мөн газрын ховор элемэнтийг мөн хянаж байна. Ийм учраас Японы хувьд Хятад хоолой дээр нь хутга тулгаж буй дайсан нь гэсэн үг болжээ. (Түүхий эд үйлдвэрлэгч орон гэдэг утгаараа удахгүй Монгол Оросын харилцаа ийм болох вий гэж их санаа зовдог юм.) Япон өндөр технологи сайн боловсон хүчинтэй. Гэвч Хятадын технологи сүүлийн үед сайжирч байгаа, японы хүн ам хэт хөгширч байгаа зэргээс шалтгаалан эдгээр давуу тал нь улам бүр бүдгэрсэн. Бас дээр нь цунами болж эдийн засгийн том хохирол үзээд. Ийм учраас л би Японыг тэр аралын асуудалаас болж Хятадтай муудалцаад байгаа гэж ойлгодог мэдээж бас тэр газар нь байгалийн баялагтай л даа.

  5. Нэргүй says:

    Бас нэг зүйл гэвэл Хойд Солонгос Хятадын хүчтэй дэмжлэггүй байсан бол тийм том том дуугараад байхгүй байсан болов уу. Хойд солонгос байлдаад өмнөд Солонгос болон Японд их хохирол учируулвал хамгийн их хожоо гаргах улс нь Хятад байгаа юм. Өөрийнхөө 2 том өрсөлдөгчийг зайлуулчихаж байна шүү дээ. Саяа Оростой очоод уулзчихсан. Ямар нэг асуудал гарвал Орос Хятадын талд байх болов уу. Мэдээж Хойд Солонгос энэ 2-ын дэмжлэгийг авчих юм бол асуудал үүсгэх боломжтой байх. Хятадууд өнө эртнээсээ манай улсыг өөр хооронд нь байлдуулж ашиг хонжоо гаргаж байсан тэр бодлого нь залгаж чанартай одоо ч үргэлжилж байж болох юм. Сэдэвээсээ жаахан хальчихлаа.

    • Ганаа says:

      Нэргүй ээ. Би чамайг Худалдаа аж үйлдвэрийн Танхимд эдийн засагч байхдаа “Авилгын индекс” социологийн судалгаа хийсэн Нэргүй гэж бодоод байна. Хэрэв мөн бол чи тэр үеэс л жаахнаар барахгүй “хальдаг” байсан. Би юмыг огт мартдаггүй нэг “зовлонтой” хүн. Чи миний юу хэлэх гээд байгааг сайн ойлгосон гэж бодож байна…Хэрэв өөр Нэргүй бол уучилна биз…

    • t says:

      Jaahan halidag humuus baival harin ch zugeer yum bish uu? Tanii site iluu haluun metgeltseentei, sonirholtoi baih daa.

  6. Anonymous says:

    Юм бодуулж байна шүү… баярлалаа. Манайхан тэгэхээр газрын ховор металл олборлоно гэж хөөцөлдөх хэрэггүй юмуу даа. Байгалиа л бохирдуулахын нэмэр:

    1. Газрын ховор металл хүдэр бараг үүсгэхгүй тул асар том талбайд тархмал байдалтай байна. Тиймээс ГХМ олдлоо ч гэсэн алт шиг угааж олборлоно. Олборлолт нь үнэтэй, байгаль орчинд ихэд хортой. Хятадууд шиг маш их хүн ажиллуулах боломж ч монголд байхгүй, мэдээж хятад хүмүүсийг олноор нь авчирахгүй юм бол.
    2. Японы олсон ГХМ-ын концентраци хятадынхаас 10 дахин их гэж мэдээлж байна.

    Тэгэхээр монгол шинээр ГХМ гэхээ ор тас болиод одоо байгаа алт, зэс, нүүрсний ордуудаа л олигтойхон ашиглах хэрэгтэй юм байна гэж бодлаа таны нийтлэл уншаад.

  7. Нэргүй says:

    Би тэр Нэргүй чинь биш. Нэргүй гэдэг нэр бас нилээн байдаг л даа. Миний хувьд тийм судалгаа хийж барих мэдлэг чадвар өндөр хүн биш. Гэвч таны нийтлэлийг уншаад сэтгэгдэл дээр бичвэр үлдээх нь надад их таалагддаг шүү. Гэхдээ миний бичлэг хүн бүхэнд таалагдах албагүй л дээ.

  8. Болд says:

    Япончууд ч бэрх улс хойно ултайл дуугарч хийдэг дээ. Бас олон боломж гэлтгүй ганц боломж бсан ч чулуу болгохыг боддог улс тул нэгийг сэдээ биз дээ. Хальт дуулахнээ манайд нэлээд салхин станц барьж эрчим хүч авна ч гэх шиг яриа явж л бсан аз нь шовойж гхм, метантай болсон бол болоош дээ хөөрхий гэхээс. Манайх ядахдаа нүүрсээ бүрнээ байг хагас ашиглах, боловсруулах бодлого, стратеги барьж технологын судалж, дэвшилттэйг нь нээж олчихвол ч болоол явчихна даа.

  9. Ganzorig says:

    bbc geer gb nar dalaigaas gazriin hovor material olborloh bolomjtoi bolloo. geed garch baisan neleed heden udaa zerves garsan. sudalgaanii bag deej avch baina. shinejelyylj baina ene ter geel. hamgiin syyld tyryychiin 7 honogt bbc one show-r olborloh bolomjtoi iimerhyy mashinaar engej soruulj avna geed computer dyrsleleer yzyylj baina lee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: