ЭЭ, НҮДНИЙ БУЛАЙ…

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Монгол судлалын Үндэсний Академи” байгуулна гэнэ. Хэлний хүрээлэн, археологийн хүрээлэн гэх мэт монголыг судалдаг бүгдийг нийлүүлэхээр “монгол судлал” болох юм гэнэ. Би УИХ-ын гишүүдийн олонхи нь “мулгуу тэнэг” гэдгийг дэндүү сайн мэднэ. Тэд энэ утгагүй төслийг унагах байх гэсэн чинь харин ч дэмжээд Соёл, шинжлэх ухааны байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлдэг байна ш дээ. Ингээд Монголын УИХ энэ дэлхийн нүдний булай болов. Энэ тухай өгүүлсү…
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги
Манай шинжлэх ухаан навсайтлаа дорд орсон гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ нь жаран хувь төр засгаас, дөчин хувь эрдэмтдээс өөрөөс нь болсон гэж хэлж болно. Энийг бол олон хүн олон удаа ярьж байсан, ярих ч ёстой амин чухал асуудал.
Гэхдээ шинжлэх ухаан, түүний удирдлагыг нусаа ч арчиж чадахгүй, бичиг үсэг мэдэх эсэх нь үл мэдэгдэх дурын пацаан хийдэг юм биш.
Сүүлийн үед шинжлэх ухааныг дарга нэртэй дураакууд удирдах гэснээс болоод сөнөж гүйцэж байна. Монголын удирдагчид өөрсдөө “онол” гаргадаг солиотой улсууд болж хувирахаар бусад нь дуурайхаас өөр яадгийм ?! Ерөнхийлөгч нар нь 2-3 жилд нэг “онол” гаргаад байгааг солиотой ажил гэж хэн ч хэлнэ биз дээ…
Ер нь монголын улс төрчид дотор өөрийнхөө ярьж хэлж байгаа үзэл баримтлал, санааныхаа онол-үзэл санааны үндэслэлийг тулхтай уншиж судалсан хүн ганц ч байхгүй гэдгийг би батлан хэлж байна. Тэдэнд мэргэн цэцэн ишлэлээс өөр юу ч байдаггүй юм.
Ийм арчаагүй атлаа тэд бусармаг үйлдлээ шинжлэх ухааны нэрээр гоёж чимэх нэн дуртай бөгөөд хуучтай. Мөн шинжлэх ухааны нэрийг барьж нэр хүндээ өсгөх арчаагүй арга байнга хэрэглэнэ. О.Баасанхүүгийн энэ тэнэглэл үүний сонгодог жишээ болно.
Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушги гэсэн манай ардын мэргэн үг байдаг юм…
Монгол судлал гэдэг бол…
Монгол судлал гэдэг бол монголын түүх, соёл, угсаатан, урлаг, хэл зэрэг монголтой холбоотой бүх юмыг судалдаг гадаадын шинжлэх ухааны нийлбэрийг хэлдэг юм. Энэ нэр томъёог гадаадынхан анх гаргасан ба дэлхийд дахинд ч тэгж тогтсон. Жишээлбэл, Францын монгол судлал, Германы монгол судлал, Оросын монгол судлал, Японы монгол судлал гэх мэт.
Харин монголын монгол судлал гэж байгаагүй, цаашид ч байхгүй.
Ингээд тэдгээр оронд монголыг судалдаг төвүүд болон нэрт эрдэмтэд, тэдний дэг сургуулиуд (школа) бий болсон юм. Тэд монголыг судлахад асар их хувь нэмэр оруулсан ба цаашид ч оруулах нь эргэлзээгүй.
Бидний хувьд тэдэнтэй бүх төрлийн өргөн харилцаа тогтоож, тусалж дэмжиж, урьж, туслалцаа авах зэргээр ажиллах ёстой. Энэ бол бидний үүрэг.
Энд Хятад онцгой байр суурьтай. Яагаад гэвэл тэнд монгол угсаатан байдаг учраас. Монголч эрдэмтдийн хурал Хятад манай хоёрт ээлжилж болдог нь ийм учиртай.
Харин манай дотоодод бол монгол судлал нэр томъёо ямар ч хамаагүй. Яагаад гэвэл Монголын ямар ч судалгаа мөн чанараараа монгол судлал байдаг учраас. Ухаандаа ноён О.Баасанхүүгийн ярих дуртай хүний эрхийн талаар судалгаа хийлээ гэхэд энэ бол яахын аргагүй “монгол судлалын” судалгаа болно. Биш гээд хэл л дээ. Ямар хятадыг судлаа юу…
Гэтэл XXI зуунд монголд хачин юм болов. Шинжлэх ухаан гэдгийн сургийг дөнгөж дуулсан, нэрд гарах гэж горьдсон, УИХ-ын гишүүн, нэг муу пацаан Монголд Монгол судлал бий болгоно гэж дайрав. Тэгээд “бүх” хүрээлэнг нийлүүлнэ гэж тэнэглэв.
Ийнхүү Монголд амьдардаг монголын анхны “монгол судлаач” УИХ дотроос төрөн гарав.
Тэрээр Хэлний Хүрээлэн дээр Археологийн Хүрээлэнг “нэмбэл” монгол судлал болно гэж “сэтгэх” бөлгөө…
Энэ одоо юу вэ, Христийн шашин нь ингэж заадаг болоо юу, төгссөн сургууль соёл, заалгасан ном эрдэм нь хаагуур нь өнгөрдөг байна аа, лалар чинь…
Тэрийг нь УИХ-ын нэлээд олон гишүүд дэмжиж жигтэйхэн ухаантай царай гаргаж, шинжлэх ухааныг “мэддэг”, “дэмждэг” царай гаргав. Эндээс тэдний хэр зэрэг жүжигчин гэдгийг хялбархан харж болно. Ёстой дургүй хүрмээр, бөөлжис хутгамаар…
Ингээд энэ тэнэг юмыг нь УИХ-ын чуулганы хуралдаан “дэмжээд” дахин хэлэлцэхээр болж байгаа юм чинь, ээ, нүдний булай гэж…
Ийм мунхаг явдал УИХ дээр болсон сонгодог онигоо болохоос биш цор ганц явдал биш гэдгийг онцлон дурдаж байна.
Та нар боловсролгүй, харанхуй мунхаг байж болох л байх, бодвол хүний эрх биз…
Харин УИХ-ын индрийг ашиглан Монгол Улсыг сөнөөхийг чинь, харанхуй мунхаг байдлаа Монгол Улс даяар сурталчлахыг чинь би яагаад ч зөвшөөрч чадахгүй…
Монгол даяар ч гэж дээ, дэлхий дахины нүдний булай боллоо ш дээ…

Хуур мэдэхгүй бол чихийг нь бүү мушгиж бай, УИХ-ын гишүүд ээ…
Жич: Энэ өгүүллээрээ би Монголын ШУА-д бугшсан бузар булайг огтхон ч хаацайлаагүй гэдгээ онцлон дурдаж байна. Энэ талаар би нэлээд олон өгүүлэл бичсэн. Жишээ нь: “Шинжлэх ухаан наашаа, луйварчид цаашаа”, “Креационизмын боловсролд үзүүлэх нөлөө”, “Монголын эрдэмтэд шинжлэх ухаан гэдгээ ч мэддэггүй” гэх мэт…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

36 Responses to ЭЭ, НҮДНИЙ БУЛАЙ…

  1. delgermaa says:

    Nadaa suuliin yued ed nar albaar “tenegteed”ard irgedeeree tohuur hiigeed baigaa um shig bodogdood baina, bolowsrol dutuu baij bolnoo, harin hunii setgeltei toriin tusheed baij bolmoorgui…

    • Ганаа says:

      Хөөе Дэлгэрмаа. Би “албаар тэнэгтсэн” гэж ерөөсөө бодохгүй байна аа. Ийм “хатуу” тэнэглэнэ гэж баймааргүй. Байж байгаа царай нь тэр байх…

  2. Buya says:

    Ted chin har uhaanaar l yumiig shiiddeg ih medegchid shuudee.Meddeg yum shig,uhaantai yum shig haragdah tuiliin durtai.Yarvaachaad yostoi yanztai.

  3. Байнгын уншигч says:

    Ёстой нээрээ илийрсэн гарууд шүү. Яана да яана, энэ монгол

  4. just guy says:

    KKKKKKKKKKK Mongoliin Mongol sudlal bhdaa yahavdee bodohoor ineed hureed bhiin. Huuhded ertei hutag ugj bolohgui gej…

  5. Та өөрөө уулзаад нэг хэлээд үзээч. Уг нь хүний үг хүлээж авах л хүн дээ. Би ч гэсэн мэдэхгүй л юм байна. Одоо таныг бичихээр л ойлгож байна шүү дээ. Мэддэг царайлах биш, үнэндээ мэдэхгүй байгаа бол яахав? Хэлэх хүн хэрэгтэй дээ.

    • Ганаа says:

      Би яаж хэлэхийм ?! УИХ-ын гишүүн болгонтой, дарга болгонтой уулзая гээд давхиад байхийм уу ?! Энэ нам, төр чинь намайг үзэн ядаж, бараг 20 жил хүн гэж тоохгүй байна ш дээ. Би одоо ч гэсэн шүүхээс ял шийтгэлтэй сууж л байна. Гэтэл одоо онол-системийн шинжилгээ хийхгүй бол цаашаа явж болохгүй болчихсон байна. Улс орон сөнөж байна, сөнөөж байна. Одоогийн удирдагчдад “нийгмийн дундаж”, тэр ч байтугай минимум ч боловсрол алга. Бас наад захын ёс суртахуун алга. Ингээд нийгмийг бараг санаатайгаар сөнөөж байна. Өөрсдөө чадахгүй, чаддаг хүнийг “нийгмээс хасчихаад” яахыг нь харж л байя…
      Энд би “бүгдийг чадна” гэж ерөөсөө хэлээгүй, харин системийн түвшинд анализ хийж, системийн төлөв, байдал хандлагыг бодлогын хувьд тодорхойлж чадна гэдгээ л хэлж байгааг ойлгоно буй заа. Би чаддаг юмаа чадна л гэнэ, чадахгүй юмаа чадахгүй л гэнэ. Ямар эд нар шиг хэмжээгээ мэдэхээ байчихсан балай юмнууд байгаа биш…

  6. Арилдий says:

    Дүр эсгэгчид, одоо УИХ гишүүд гэлтгүй хоосон дүр эсгэгчид олон боллоо шүү дээ. Уул үзээгүй байж хормой шуудаг. Нээх их мэддэг чаддаг хүмүүс. Амаараа л ажил хийдэг хүмүүс. Ачир дээр байхгүй.

  7. bathuu says:

    bi mongol sudlalar mergejsen dara n olon jil mongol sudlalaar sudalgaa hiij bga erdemten sudlaach hun tantai nodnin mergjlere margaj metghiig hussenbolvch ta aldaa buruuga huleen zovshooroogui odoo bas l aldaaga zovshoorhgui yumbolovuu mini ajilladag muisd mongol sudlalin hureelen bii ene hureelen zovhon gadin sudlaachdd zoriulsan gazar boloh n uu ugui
    rinchen narin uusgesen mongol sudlal gej mongol erdemted golduu buteele hevluuldeg aldarti setguul bn hel zohiloin hureelngees gardaggg uunig ta tailbarlj chadhuu buruuga huleej chadhuu
    medehgui sedveere buruu zuil bichih yum aa ta

  8. Ганаа says:

    Чи битгий балайраад бай. Та нар түүх, хэл, угсаатны зүй, археологийн хаагуур нь явах юм ?! Шинжлэх ухаануудыг “монгол судлалд” нэгтгэвэл бүр мөсөн сөнөнө. Сүүлийн үед Та нарын хийж байгаа юм ч дээ. Үхсэн хойноо…
    Хэдхэн хүн юм хийгээд бусад нь гаднын юм хуулаад мөнгө хөөгөөд хов хөөцөлдөөд. Энийгээ хүн мэдэхгүй гэж бодож болохгүй л дээ. Би л лав чамайг эрдэмтэн гэж ёстой ч нэг тоож үзэхгүй юм байна. Чи юу хийсэн, бүтээсэн гэж надтай маргалдах юм. Ингэхэд “монгол судлалын дарга” нь болох гэсэн хүн чи болж таарч байна. Шог л байна ш дээ. Хоосон чалчиж байхаар хүн тоогоод уншчихаар ганц олигтой юм бичихгүй юу, “монгол судлалаараа”…
    Ахиж над руу дайрвал чамайг олж байгаад ёстой шинжлэх ухааны сүг болгоно шүү, юү вэ чи одоо…

    • дашка says:

      чи өөрөө юу вэ, чи хүнтэй ингэж харьцдаг хэн бэ, чаддаг юм бол очоод мэтгэлцээч,
      эсвэл чи судлаач нэрээ мандуулж ядахдаа жоохон өвөрмөц байх гээд байнаа даа, баабар шиг ч юмуу нэг тийм өөрийн гэсэн имиж бий болгох гээд …. урагдтал хараал хэлээд суугаад байхийн, юу нь ч үнэлэгдээгүй судлаач

    • Ганаа says:

      1. Тааруулж харьцаж байгаа юм. Тэнэгийг хүн гэхэд хэцүү…
      2. “Мэтгэлцэх” юм надад байхгүй. Энд мэтгэлцэх ямар ч асуудал байхгүй.
      3. Би хараал хэлээгүй, доромжилж байна. Яадгийм, чам шиг тэнэг юмнуудыг…

    • баатраа says:

      Ахаа энэ ерөнхий сайд их тэнэг үйлдэл хийж байна. Улсын нууцаа задлаад л. Авилгалтай холбоотой нэгнээ хаацайлаад л. Та энэ талаар сайхан бичээч о дээ. Ер нь аливаа зүйлийг ярихад амар хийхэд хэцүү гэдэг. Гэхдээ ярихад ч гэсэн хэцүү үе гэж байдаг бололтой. Манай улс ардчилсан луйварчид. Эдгээр хуйвалдгч луйварчдыг хэрхэн зайлуулах талаар эртнээс бодож хөдлөх хэрэгтэй бус уу.

  9. tushig says:

    Ulsiin ih hurald 10 jiliin bolovsroltoi naimaachin zaluus baigaa bolohoor shinjleh uhaanii salbariig uh hural bish erdemten, sudlaach nariin ih huralaar zohion baiguuldag baij boldoggui yum baih daa?

  10. уншигч says:

    Харанхуй орчинд гэрэл гэгээ гаргах гэж оролдож байгаа таньд баярлалаа, Их-ийн гишүүд гэлтгүй монгол судлалын эрдэмтэн мэргэдийн байгаа байдлыг нь хар лд аа, авгай хүүхдээ тэжээх гэж, амьжиргаагаа яах вэ гэсэн ганц зорилготой шу -ны судалгаа хийнэ гэхээр, АНУ-д цагаачилсан оросын эрдэмтэн шу-аа аврах гэж ийм сонголт хийлээ гэсэн байдаг, хэл судлалын эрдэмтэд байна, орчин цагийн монгол хэлний талаар дүгнэлт гаргаад хэлчихэж чадахгүй, ярьдаг нь хэлний дархлаа, хэл шинжлэлийн ямар дэг сургууль хэлний дархлаа гээд байгаа юм бэ, асуухаар тайлбарлачих хүн байхгүй, ер тэгээд , бүх зүйл дээр улс болж тоглож байна даа

  11. Ганаа ахаа, миний асуулт тань руу чиглээгүй юм шүү. Буруу ойлгогдохоор бичсэн бол уучлаарай. Би зүгээр л О.Баасанхүү гишүүний тухай хэлсэн юм. Уг нь хууль санаачлахдаа олон талын санал сонсож байх ёстой биз дээ. Тэгээд л таниас ирж байгаа саналыг сонсвол зүгээр гэж бодсон юм. Гэхдээ таны энэ нийтлэлийг уншиж л таарах байх. Таны хувь нэмэрийг өндрөөр үнэлж, байнга уншиж, гэгээрч байгаа шүү. Амжилт хүсье. Та олон хүнд хэрэгтэй зүйл хийж байгааг тань үнэлж үздэг шүү.

    • Ганаа says:

      Лууяа. Ах нь чамайг их сайн ойлгож хүндэтгэж явдаг. Харин манай нийгэм оюун сэтгэлгээний хувьд улам бүр доройтож энэ бузар булай тэнэг орчиндоо улам дасаад байгаагаас айх юм даа. Үнэндээ үүнээс л хамгийн их айж байна. Өвдөхгүй, өлсөхгүй болохоор аймшгийг нь мэдэхгүй л байна даа, манайхан…

  12. Ganzorig says:

    Taniig ingej bicheegyu bol mani met ni uu za ashgyu dee -Ene MONGOLOO ALDMARUUD arilah ni baina getsen davhij yavah ni baina shd.

  13. Erdene says:

    Sayaxan ter Ayn Rand gedeg xunii bichsen “Bid amid xumuus” gedeg nomiig unshlaa. 1917 ond Orost xuvisgal yalaad ter zasgiin erxend garch baisan ul medegch ardiin tuluulul gedeg xumuus uls ornii sexeetnuudiig xerxen alga bolgoj baisan n yag unuudriin mongoliin turx bolj tolgoid orj irj bn lee. unuudur manai ulsad niigmiin shiljiltiin ene ue n medleg uxaaniig bus xarin doldoi, xiirxsen tolgoinuud bie bienee demjij niigmiig, uls orniig xuvalz buusnii oron bolgoj bn. uunii neg n niitiin jishigees tes uur onol, uurchlult xiij bgaa n ene. gutamshig. gutamshig

    • Anonymous says:

      айн рэнд гэж дэмий юм уншиж цагаа хоосон үрэхгүй байхыг хүсье

  14. Оюу says:

    Манай нийгэмд нvvрлээд буй энэ аюулаас зайлсхийхийн тулд, vр хvvхдvvддээ эрvvл орчин vлдээхийн тулд хаанаас, юу хийж эхлэх нь зохистой гэж Танд бодогддог вэ?

    • Ганаа says:

      122.201.18.176- оо.Чи сайн сонсож бай…
      Хамгийн эхлээд чам шиг гүн ухаантай царайлчихаад гүехэн ухаан ч байхгүй малуудыг зайлуулах ёстой. Яагаад гэвэл чам шиг хагас дутуу зэмдэг ухаантан шинжлэх ухаан, соёлын нэрийг барьж Монгол үндэстнийг хорлож гүйцэж байна. Чам шиг мэддэг ч биш, мэддэггүй ч биш, хамгийн аймшигтай нь юу ч хийдэггүй, бас юу ч хийж чаддаггүй малууд Монгол үндэстний дайсан. Ард түмэн Та нарыг удахгүй ялгадаг болно. Түүнд нь би тусална. Хамгийн эхний “үзүүлэн” нь чи өөрөө байх болно…

  15. ганбаатар says:

    Hi, Ганаа ах аа,
    хаха та нээрээ алнаа, хариу хэлж байгаа нь. таныг дандаа уншдаг болсоон. мэйлээр явуулдаг бичлэгүүдийг хараад л шурдхийгээд ороод ирнэ шүү дээ. эрч хүч, эрдэм мэдлэгээ дүү нартаа түгээж байгаарай.

  16. Баясгалан says:

    Юу ч мэдэхгүй сайхан сэтгэлтэй хүмүүс хамгийн аюултай билүү нэг ийм утгатай үг олж уншиж байсан юм байна. Муухай үнэн үг юмаа даа янз нь

  17. Ганаа says:

    Сайхан сэтгэл бол мэдэгддэг юм. Харин санаатайгаар хорлон сүйтгэх, худал мэдэмхийрэх л хамгийн аюултай. Монгол хүний олонхид, хүний ч гэж дээ, сэхээтний олонхид, сэхээтний ч гэж дээ, залуусын олонхид юу ч мэдэхгүй хэвтэж, томрох, барууны ном ярьж солиорох, интернетээс файл цуглуулж донгосох, дандаа мэдэхгүй юмаа ярьж дөвчигнөх өвчин манайд шувууны ханиад шиг дэлгэрээд байна. Энэ ёстой аюултай. Өөрсдөө л зовно доо…

  18. Бут авлаадаа

  19. 1 says:

    Ганхуягаа одоог хүртэлх манай түүхийг гажуудуулсан гуйвуулсан аугаа үнэнээс нь айхдаа алив муу муухай бүхнээр дүүргэж дэлхий нийтэд ойлгулж байсан этгээд нь хэн юм бэ чиний бахархаад байгаа орос**********тэргүү тэй монгол судлаачид чинь юм биш үү. Монголчууд бид өөрсдийн гажуудсан түүхээ засахын тулд гадныхнаас дэмжлэг туслалцаа авч амыг нь харж байж бичих болж байна уу энэ бол чиний хоцрогдсон социализмын гаж сэтгэхүй мөн байна.Чинийхээр бол монгол хүн монголынхоо түүхийг судалж болохгүй болж байна уу. Монголын түүхийг монгол газар шороон дээр монгол эхээс төрж рашаанаар нь умдаалж, агаараар нь амьсгалсан ахуйгаар нь өсөж бойжиж , хүмүүжсэн монгол хүн л монголоороо сэтгэж бүтээж туурвиж чадна уу гэхээс биш чиний шүтдэг гадны монгол судлаачид энэ олон зуун жил үнэнээр нь бичээд дэлхий нийтэд бахархуулчихгүй яасан бэ. Монголчууд бид өөрснөө өөрийгөө тийм сайн судалж чадсан билүү ганц нууц товчоогоо ч монгол сэтгэхүй монгол ухаанаар судалж чадаагүй л байгаа биздээ.

    • Ганаа says:

      Социализмын үед түүх гуйвуулсан гэдгийг 20 жил ярьж байна. Чамтай чамгүй бүгдээрээ мэднэ. Одоо нөгөө тийш нь гуйвуулж байна. Бүр тасартал мушгиж байна. Энийг засах гэж олон хүн оролддог юм. Түүний дотор өөр мэргэжлийн би хүртэл оролддог юм. Худлаа гэвэл миний блогоор дүүрэн түүхийн “юм” байгаа. Харин чи бол юу ч хийгээгүй хоосон чалчигч, чи юм хийе ч гэсэн чадахгүй. О.Баасанхүү та хоёрын “түүхийн агуу үнэн” гэж үхсэн баас л байхгүй юу…
      Сүүлдээ энэ тэнэг төр засгаас эхлээд түүх бичлэгийн бурууг хүртэл би хүлээх ёстой болж байна уу ?! Чи солиотой солиотой гэхэд үнэхээр агуу юм…

    • Anonymous says:

      Хүний хэлснийг сайхан гажуудуулах юмаа. Оросын түүх судлаачид монголын түүхийг гажуудуулж бичсэн нь үнэний хувьтай, гэхдээ Ганаа ах тэднийг “зөв” гэж хаана бичсэн байна? Орос улсад шинжлэх ухаан сайн хөгжсөн, дэхийд нээлт хийсэн олон эрдэмтэдтэй гэж бичиж байсан биз дээ. Тэр нь үнэн биз дээ? Эсвэл та үгүй гэж үгүйсгэх юмуу?

      >Монголчууд бид өөрсдийн гажуудсан түүхээ засахын тулд гадныхнаас дэмжлэг туслалцаа авч амыг нь харж байж бичих болж байна уу?

      гэж энэ нийтлэлийн хаана нь бичсэн байна? Та уншсан юмаа ойлгодог болчихоод коммэнт бичмээр юм. Ганаа ах “гадны монгол судлаачдыг тусалж дэмжиж, холбоо тогтоож ажиллаж ёстой” л гэсэн байна шдээ. Зөв биздээ. Гадныхны үгээр түүхээ бич гэж хаана бичсэн байна?

      >Чинийхээр бол монгол хүн монголынхоо түүхийг судалж болохгүй болж байна уу.

      Та ёстой эргүү байхаа. Түүх судлал, угсаатан судлал, хэл шинжлэл, археологи зэргийг нэг газар нэгтгэж зангидаад “монгол судлал” гэхийг л асуудал болгон дэвшүүлсэн байна шдээ энэ нийтлэл. Яахаараа “монгол хүн монголын түүхээ судалж болохгүй” гэж ойлгодог байнаа. Гуйвуулж хэрүүл хийе гэж ингэдэг юмуу, эсвэл үнэхээр усан тэнэг юмуу.

      Нөгөө талаас монголын түүхийг судлахад яагаад гадны тусламж авч болохгүй гэж? Японы монголч эрдэмтэн хүн монгол хэлтэй, орос хэлтэй байх хэрэгтэй гэдэг. Бас нэмээд хятад хэлтэй. Учир нь монголтой холбоотой олон сурвалж материал монголд биш орос, хятадад байдаг. Та тэгээд гадны тусламж хэрэггүй гээд гадаад буй олон сурвалж материалын судалгааг үгүйсгэх үү?

  20. М.Одмандах says:

    Сайн байна уу? Эрхэм судлаач аа. Таны бүтээлийг би уншиж ухаарал авдаг юм. Ялангуяа Гумилевийг орчуулж бидэнд хүргэсэнд туйлаас талархаж явдаг юм. Би танаас асуух гэх юм уу, зөвлөх гэх юм уу нэг зүйл байна л даа. Би МНТ-ны зарим газар усны нэрийн талаар судалгаа хийж байгаа юм. Тухайлбал, “Ураг цөл” гэдэг газрын тухай өгүүлэл оролдож байна. МНТ-г судалсан эрдэмтэд энэ талаар огт хөндөөгүй байгаа нь миний сонирхлыг татсан юм. Нөгөө талаар би МНТ-ны анхны хятад галиг эх гэгддэг 1908 онд Бээжинд хэвлэгдсэн Е Дэ Хуйн эхийг барьж буулгасан Б.Сумьяабаатар багшийн 1990 онд хэвлүүлсэн бүтээлийг барьж судалж байна. Энэ талаар надад зөвлөгөө өгөөч. МНТ-ны газар орны нэрийг хэрхэн судлах нь үр дүнтэй вэ. Би өөрийн чадлаар холбогдох эх сурвалжуудыг харьцуулан үзэж л байна.

    • М.Одмандах says:

      Та надтай санал солилцох боломжгүй байна уу. Хариу өгөөч хө.

  21. enhee says:

    SHORONGUUDAAR JVJ HYNII ERH ENE TER GEJ JVAAD EZNEE SAID NARIIN EMNELEGT JL EDLYYLDEG SHIG L ENHBAYR MYANGANII ZAM ,IH OR ENE TER GEED L EZNEE MAGTAN DUULAH ZORILGOTOI AKADEMI BAIJ TAARNA SHYY DEE.NOGOO EGCH AVGAINH NI SANAA BAIHAAS ZALIAHGYI

  22. Zochin says:

    Sain bna uu,

    nadad neg asuuh asuultbna. Sudlaach geh status-g ta herhen olj avsan be? mun olon niited chiglesen niitlel gargaj bgaa hunii es zui, ug helleg, bichig usgiin aldaa, durmiin talaar ta yu gej boddog ve? Yagd asuuj bna ve gevel, bichsen niitleliig chin unshhig hussen hun bolgon unshina, baga balchiraas avhuulaad…. Getel niitlel deh hereglesen zarim neg ugs arai denduu met sanagdahj bna. Mun humuusiin bichsen comment-uudad ugsun hariultaas tani harhad medlegtei, bolovsroltoi, nomtoi sudlaach hun met haragdahgui bna. Uuriin chin heldgeer zuger neg yugaach medehgui batsaan olon doloon ym yrij hussenee helj, hussenee bichij eldev ugeer doromjilson bolj hariulj bgaa met l sanagdlaa. Bi uuriig chin bodvol nas zaluu, tsus shingen, uzej harsan zuil dutuu dulimag bolovch zaluu hunii huvid alivaa hun busdiin umnu ug helee tsegnej, heleh zuilee undesleltei zuvuur ilerhiilj bh heregtei gej boddog. Hussenee helj, bodsonoo yrij eree tseergui bna gedeg buduuleg asuudal. Ingesneerei ta tednees neeg ih ylgaraad bhaargui l sanagdaj bna….. Eldveer haraaj doromjlohguigeer evteihen bichchihej boloh ymig ingej bichseneer niitleliin chin une tsene aldagdaj bna gej uzej bna. Magadgui busad comment-tai adil chi bitgii balairad bai, soliorood bai, chinii hiisen ym haana bna, bi bol harin hiisen ymtai, avsan yltai gej heleh bh. Neg esondoo hariultiig chin medej bna. Gehdee bitgii tiim bgaasai, nasand hursen tom hun, sudlaach geh statusaa batatgasan tiim hariult irne gej naidaj bna.

    Hundetgesen,
    Zochin

    • Ганаа says:

      1. Олон Ганхуягаас ялгагдах гээд л анх авчихсан юм. Одоо бодоход азтай сонгосон. Тухайн үедээ ямар юмных нь статус энэ тэр бодохов дээ. 2. Чи ахиад л харилцааны соёл ярьж байна. Надтай ярихын тулд нийгмийн дунджаас дээш боловсролтой байх ёстой. 3. Ярьж буй сэдвээр наад захын мэдлэгтэй байх ёстой. 4. Энэ нөхцлийг хангаагүй тохиолдолд Та нар “солиорч байна” гэсэн хэрэг. Тийм биш гээд хэл л дээ. 5. Ийм мэдээлэл өгдөг сайт блог Монголд өөр байхгүй. Би сард 8-12 өгүүлэл бичдэг. Энэ бол их хөдөлмөр. 6. “Сайхан зантай” өөр блог сонгоё гэсэн ч чи олж чадахгүй. Яагаад гэвэл ганцхан миний блог л чамд мэдлэг, мэдээлэл тогтмол өгдөг. Өөр ийм сайт, блог байвал чи нэр л дээ. 7. Зүгээр өгч байгаа “оюуны бэлгийг” битгий нулимж бай. Заяа чинь хаяна…

  23. ariuuk says:

    хүнийг итгэл үнэмшлээр нь доромжилдог хүн юун тэр нийгмийн дунджаас дээгүүр боловсролтой байх вэ дээ? наад захын төлөвшил ч алга. хэнд ч тоогдохгүй, бичсэн/сараачсан юм нь ч уншигдахгүй байгаад бухимдаж, харааж, үзэн ядаж, бусдыг доромжилсон л хүн юм даа. тэр зочинд хариулж байгааг нь харчихаарай, нэг юм хэлэхэд өөрийгөө л магтаад байх юм аа, нөр их хөдөлмөр гэчихжээ, нөр их бухимдал, that’s all !

    • Ганаа says:

      Хүнд “итгэл үнэмшил” байж болох ч Монголыг мөнөөх гэж байвал би доромжлох байтугай няц дарах эрхтэй ба үүрэгтэй. Чи зайл, тэнэг лалар аа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: