ЯМАР ЗЭЭЛ ВЭ…

Монгол Улсын Засгийн Газар 2011 оны 5 дугаар сарын 24-нд зээлжих тусгай эрхийн 16 саяын эквиваленттай тэнцэх (SDR 16,000,000) зээлийг Дэлхийн банкны бүлэгт багтах Олон Улсын Хөгжлийн Ассоциаци хэмээх байгууллагаас “зээл”, “санхүүжилт” нэрээр авчээ.
Тэрхүү гэрээнд тусгасан дараах мөнгийг ямар зорилгоор чухам юу юунд зарцуулж, үр дүн нь ямар байгаа болон Монголын ямар ямар байгууллага, албан тушаалтан, хүмүүс оролцсон талаар Монголын ард түмэнд тайлбарлахыг Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогтоос хүсч байна. Миний хөндсөн олон асуудлыг Та бүхэн таг чиг өнгөрөөдгийг би сайн мэднэ. Би ард түмнийхээ өмнө хэрхэн тайлбарлахыг чинь мэдэх гэж ингэж байна. Та бүхэн тайлбарлахгүй бол би ихээхэн ноцтой тайлбарлаж ч магадгүй юм…

Зардлын төрөл Байршуулсан санхүүжилтийн хэмжээ (SDR-ээр илэрхийлсэн) Санхүүжилтийн зардлын хувь (Татварын орлогыг багтаасан )
1 Бараа бүтээгдэхүүн 300,000 100%
2 Зөвлөгчдийн үйлчилгээ 14,750,000 100%
3 Сургалт болон дадлага 575,000 100%
4 Ашиглалтын үе шатны зардал 375,000 100%
Бүгд 16,000,000 SDR

Одоо энэ гэрээнийхээ биелэлтийг тайлагнах л үлдэж байна даа. Их амархан, “гадаад” тайлангаа монгол хэл рүү орчуулаад л болоо ш дээ…
Тайлбар: Энд буй тоонуудыг SDR хэмээх нь ОУВС-ын төлбөрийн тусгай нэгжээр илэрхийлсэн. Special Drawing Rights буюу Зээлжих (жолоодох) тусгай эрх гэж орчуулдаг мэт. Яг мөнгө биш, өрийн бичиг биш, гэхдээ балансын алдагдлын нөхөх, нөөцийг нэмэх, зээлийн тооцоо хийхэд хязгаарлагдмал хүрээнд ашигладаг. Доллар, марк, франк, иен, стерлингийн фунтын харьцаан дээр долларт үндэслэн тооцоо хийгддэг. Мөн үндэсний валютыг үнэгүйдсэн үед хэрэглэдэг.
Дэлхийн банкны бүлэгт багтдаг Хөгжлийн олон улсын ассоциаци буюу International Development Association (IDA) хэмээх энэ байгууллагыг хамгийн ядуу зүдүү орнуудад зээл, тусламж олгодог гэж би ойлгодог. Тэднээс зээл авахаар тэнцсэн 80 орны 39 нь Африкт байдаг. Зээл олгохдоо 20, 30, 40 жилийн хугацаатай хүүгүй олгохоос гадна эхний арван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлдөг жишигтэй.
Би Монгол Улс Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн гишүүн болсон гэж дуулаагүй. Мэдээлэл муутай байсан байж болох. Гэвч энэ улсын иргэний хувьд авсан зээлийн талаар, түүний зарцуулалтын талаар мэдээлэл авах эрхтэй гэж санана.
Миний найз Г.Дашрэнцэн хүртэл С.Баярцогтыг өмөөрөөд жигтэйхэн. Даанч миний муу сэтгүүлч найз эдийн засаг масаг, тоо моо ямар хальтлах биш…
Их мөнгөнд цатгалдсан зарим нь арван зургаахан саяын төлөө юун сүртэй юм гэж солиорно байх. Гэхдээ мөнгөний зориулалт гэж сүрхий юм бий л дээ. Энэ “зээлийн” 14 сая илүү буюу 90 шахам хувь нь “зөвлөх үйлчилгээнд” явж байгааг хэн ч гэсэн харж л байгаа байх. Ингэхээр ямар юмных нь зээл байдаг юм ?!
AGREED at Ulaanbaatar, Mongolia, as of the day and year first above written.
MONGOLIA
By /s/ S. Bayartsogt

Ингээд дурайтал гарын үсгээ зурчихсан болохоор С.Баярцогтоос асуухгүй бол өөр хэнээс асуух юм ?! Тэгээд ч С.Баярцогт захиран зарцуулах, тайлагнах асуудлыг “хар толгойгоороо” хариуцна гээд биччихсэн байгаа.
Одоо бол “өөр” тоо моо хэлж бултахгүй байлгүй дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to ЯМАР ЗЭЭЛ ВЭ…

  1. delgermaa says:

    2 Зөвлөгчдийн үйлчилгээ 14,750,000 100% heleh ug oldohgui um daa!!!!!

    • Gantulga says:

      Доорх линкээс дээр дурдсан зээл юунд зарцуулагдаж байгаа талаар мэдэж болно. Ер нь бол зээлийн хэлэлцээр яаж хийж байгаагаас бараа, ажил, зөвлөхийн гэх 3 том зардлын харьцаа их хамаардаг. Бид яалт ч үгүй гадаад зөвлөхөд харьцангуй их мөнгө төлж байсан/төлж байгаа нь үнэн. 90-оноос өмнө ч ялгаагүй. Ялангуя, техник туслалцааны зээл бол тэр чигээрээ зөвлөхийн зардал байдаг юм. Энэ байдлыг сайжруулахад манай эрх зүйн орчин их чухал нөлөөтэй, уг нь. Ядаж л худалдан авах ажиллагааг манай хуулийн хүрээнд явуулдаг болговол том амжилт юм. Гэтэл ОУСБ-ууд өөрсдийн журмаа тулгадаг. Тэд манай хуулийг хүлээн зөвшөөрдөггүй ө.х ЗГ хэлэлцээр муу хийж байна. Энэ байдал цаашид сайжирна гэдэгт бол харин эргэлзэхгүй байна.

      http://www.worldbank.org/projects/P118109/mn-mining-infrastructure-investment-supp?lang=en

  2. Баясгалан says:

    гадны зээл, буцалтгүй тусламж, төсөл хөтөлбөрүүд ер нь иймэрхүү зарцуулалттай байдаг юм шигээ. манайд мөнгөө угаагаад буцаагаад авчихаж байгаа хэлбэр байх мөн үү ахаа?

  3. oyun says:

    Харин тийм. Ийм л болохоор нь энэ олон улсын сангийн мөнгийг үзэн ядаад байгаа юм. Эдийн засгийн алуурчидаа гэж

  4. Btbr Nm says:

    Зээл ямар ч нэртэй байсан авч байгаа талын хувьд хэзээ ч гэсэн, цаг ямагт ӨР хэвээр байх нь ойлгомжтой. Зээл өгч буй тал ямар зорилготой байсныг түр орхиод, авсан тал хэрхэн зарцуулах болон зарцуулсан бэ гэдэг асуудал дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой тайлан, тайлбартай байх ёстой болов уу. Бас хариуцлага салшгүй нэг хэсэг нь байж таарна.

  5. Ganaa.D says:

    Монгол улсын нэрийн өмнөөс зээл авсан л юм бол МУ-ын нийгмийн идэвхтэй,шударага иргэдэд зарцуулалт нь ил л байх ёстой бол уу.Албан тушаалаа ашиглаад алба амь хоёрыг холиод байж болохгүй л баймаар юм, эрхэм сайд ,хурган дарга нараа? “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг ойлголт моодноос гарч байгаа ш дээ

  6. Ганаа says:

    Тэр олон хувьсагчтай тэгшитгэл бодно гэдэг балай амьтан л авсан ш дээ. Залуу мөртлөө ямар ч суурь боловсрол байхгүй, усан тэнэг лалар ш дээ, тэр нөхөр…

  7. Bat says:

    Bi gaihdag bailaa. Mongoliin tur yahaaraa dandaa bertegchin, uhaangui, hargis humuuseer duurtsen baidag bainaa gej. Tegeed bodoj bodoj gants hariult olson ni, ugaasaa capitalist system l iim baidald hurgediin baina gej bodson

  8. Anonymous says:

    Ta asuudliig hunduj bichdeg baij bolno tegehdee hun doromjloh erh bol baihgui shuu. Ta ene olon jil tiim l ih shudarga uneniig bichdeg baisan um bol yagaad helsen yarisan bolgon chin internetiin huudasnaas tsaash yavdaggui um be . Ug ni bicheed baigaa zuil ni gaigui um gej bodoj baital eliireed yavchihdag um. Zunug zalgaj bna uu teneg zalgaj bna uu ta uuriiguu sain boddoo. Tanii bichlegiig unshdag bailaa gej odoo bol harin haaya shagaidag bolson ulam l setgetsiin uvchtunii shinj temdeg iluu iheer ilreed baih bolson bna shuu jaahan amar agaar salhind yav um bolgontoi terseldej amidrah hetsuu bish bna uu ? Bi emch hun bolohoor ingej helj bgaa um shuu . Halit sonssonoo haraaliin ugtei holiod hen ch bichchihne shuu .

    • Ганаа says:

      Би хэнийг ч доромжлоогүй. Үнэнийг нь хэлж байна. Чи Монголын төрийн зүтгэлтэн дэлхийн онигоо болчихоод байгааг юу гэхэв. 20 мянган хувьсагч гэж. Энэ чинь ёстой солиорол. Тэрийгээ эмчлэхгүй юу. Гэхдээ эхлээд шоронгийн эмч болбол зүгээр дээ…

    • Ganzorig says:

      Ta nariin heleer ingej yaridag baihgyu. Oilgoh neg ni amjiad, oij amjaagyu ni oroldood. Tani met ni hujaa, tsag hugtsaa emch memch bolood l ungurdug. Zarim ni byyr gegeereed Yum-YZ-ej myzeed Bi huvidaa ene zeeliig anh udaa sonsoj baina. Novsh bish gej yy.

    • Ганаа says:

      Үүнийг олоход хөдөлмөр, чингэхдээ чамгүй их хөдөлмөр ордог юм. Миний хувьд хужаа гэж тун ховор, цаг хугацаа эмч гэж хэзээ ч хэлж байгаагүй. Харин манайхны олонхи сонсоод л өнгөрдөг. “Анх удаа сонсох” бол хамгийн амархан ажил л даа…

  9. Anonymous says:

    Ter zeeliig huvi hun avahgui ni oilgomjtoi terniig haynaj baisan tanai namiin erunhii said yu hiij suusan um bol ter ued .

    • Ганаа says:

      Эрхэм ээ, би ямар ч намд хамааралгүй. Энэ намуудыг бодохоор дотор муухай болдог. Яагаад гэвэл би хэнээс ч илүү мэддэг болоод тэгдэг байх…

  10. Арилдий says:

    Одоо энэ танай манай нам энэ тэрээ болих цаг болсон шүү. Намын эрх ашиг юмуу Монголын эрх ашиг уу, Бүүр нарийвчлавал намын хэсэг бүлэг хүний эрх ашиг уу, нийт түмний эрх ашиг уу гэж ярих ёстой. Одоогийн улс төрийн намууд, намын тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг нийт Монголын эрх ашигаас давчихаад байгаа юм биш үү. Эцсийн эцэст амин хувиа бодсон арчаагүй үзлээс үүдэн өнөөгийн ийм байдалд хүрлээ ш дээ. Би болж байвал боллоо гэж бодох юм. Тийм биш ээ. Болж бүтээд байгаа юм хаана байна. Өнөөдөр идэх хоолтой бол маргаашийг бодохгүй байж болох уу?

  11. bgl says:

    tertee tergui yaj ch chalchaad yaj ch asuugad yu ch olj doloodguim bishuu? buh zuil shudraga busaar shiidegdeed ene ni tegiid mongoliin buh niigemd bdg boltson bur il tsagaan… surguulia togsool 3han jil ajillahdaa shudarga bus niigmiig haraad yostoi gomdoltoi sanagdsan…. Ehleed uurladag buhimddag baisan bol odoo bi zugeer l toodgui… ooroo ted nar shig bolohgui geed l orhigod… Uls tor geh metiig bol bur hargad ch ugui sonsdog ch ugui…. Songuuli ch ogohgoo bolison… Ogood sanaliig ni luuvirddag bolsiim chin yahiin geed l………. MINII HUVI NEMER HERETGEI GEJ BODDOG CH ODOO BUR YU CH NEMERGUI GEJ BODDOG BOLSON BN DOO……..

    • Ганаа says:

      Бидний олонхийг ингэж сэтгэдэг манкурт боол болгохыг хэн нэгэн ихэд хичээсэн. Гэхдээ Монголчуудыг ингэж чадахгүй…

  12. mg says:

    Bugdeeree bgl shig bolvol yanaa, tegvel mongol uls sunuh baihdaa, bidnii ach guch nar hyatadaar yarih baihdaa, manai uls tulburiin chadvargui bolvol hen negen bankny uriig n tuluud zalgih bsih daa, dampuurahad amarhan daa odoo uyed

    • Ганаа says:

      1. Бидний ач гуч биш, бидний хүүхдүүд монголоос бусад бүх хэлээр ярьж байгаа. 2. Одоо ч Монгол Улс төлбөрийн чадвар байхгүй. 3. Энэ байдлаараа банкны (гадаад ?!) өрийг төлж чадахгүй. 4. Удахгүй эдийн засгийн хямрал болж магадгүй. 5. Одоо дампуурахад тун амархан, тэнэгтэхэд бүр ч амархан…

    • bayanaa says:

      одоо тэгээд яах юм бэ нөхөд минь баабарыг дагаад гэрэлт капитализм руу урагшаа болох уу. эсвэл таныг дагаад дэмий л улс төрчидийг муулсан шиг африк хэв маяг руу явах юм уу. жагсаад нэмэргүй. бослогдохоор чадахгүй өлсөхөөр эмч ирээд аваад явчина. ХҮҮХЭН ХУТАГТАА хүлээгээд л суух юм.

  13. Anonymous says:

    Үхлээ хүлээгээд л суугаад байх юм уу тэгээд?? ямар нэг гарц байх л естой та судлаач хүний хувьд тэр гарцыг нь заагаад өгөөч. дээр дооргүй л мухардалд ороод бна. 3 удаа сонгууль өгсөнөөрөө энэнд би маш их
    буруутай бх л даа

    • bold says:

      Ene nuhur yag uuruu medreliin sogogtoi. Hun zuv um bichij baihad uchraa medehgyi eldev doloon um bicheed. Zuv untsuguus ny saihan zuv l bichsen temdeglel baina.

      Manai uls shig zavaan gazar haa ch alga, tur ny irgedee bodohgyi, irgedee surgahgyi teneg heveer ny bailgah huseltei, yalzarsan niigem….

  14. mg says:

    @bayanaa:
    Baabaryn kapitalism bol kapitalistuuddaa l gereltei bolohoos dood dund davhargad bol haltai sh dee. Baabaryg dagaval harin yag afrikiin hev mayag ruu yavna gej bodoj baina. Ashigt maltmal deer gadnyhnyg oruulj irdeg, nutag us suitgene. Bayartsogt metiin zuvhun heden Mongol bayjina. tegeed urjil shimtei gazruudyg ni gadny zah zeeld zoriulj monokultur tarih Hyatad, Enetheg shine kapitalistuudad zarj baigaa. Nutgiin ardyg eserguutsne geed tarialangiin gazar ni Jeeptei, AKA tai afrik tserguudeer hamgaalalttai.
    ————————————————————————

    Sayhan medee uzej baihad Mongolyn Zasgiin Gazar Goldman Sachs-aas zuvluguu avdag tuhai halit garlaa. Goldman Sachs chine Grek ulsyg dampuuruulahad gol uureg guitsetgesen geed 2013 ony Public EYE -iin shuugchdiin shagnalyg avsan gesen. sanhuugiin tootsoony zali hereglesen. tegej 600 say dollar avsan, 2037 on hurtel jil bur 400 say dollar Grekees avah gereetei. Grek ni tulj chadahgui bolohoor Evropyn holboonoos tuluh yum gesen.

    • bayanaa says:

      БААБАРыг би уншдаг боловч тэрэнд хэзээ ч итгэж бгаагүй ганаа судлаачын хэлдэгч зөв бх СЭРЭХ хэрэгтэй гэж. Гэхдээ сэрээд яг юу хийх вэ гэдэг нь их сонин. Уул уурхайн баялаг өөрсдөө ашиглана гэхээр чадвартай боловсон хүчин бхгүй үйлдвэр барихаар хужаад зад цохиулаад дампуурна. ганц чаддаг нүүрсээ зарах газар бараг бхгүй болж бх шиг бна. Нефть бүтээгдхүүнээрээ ганц компанаас бүрэн хараат бүхэл бүтэн улсаараа өрнийн 1 компанид далаараа тавиулсан.Баахан тэнэг феодал толгой дээрээ залчихсан нөгөөдүүл нь яаж ч гэрээ хийсэн (нүүрс болон зэс алтан дээр) дандаа ашигүй. Ээдээ хөгжил хол бна даа

    • Ганаа says:

      Хэрэв нөөцийг хулгай хийхгүй, зөв хуваарилж, зөв ашиглавал манай эдийн засаг, нийгмийг 3-4 жилд суга босгож болно. Энэ нь онолоор ч, манай туршлагаар ч нотлогдсон зүйл. Жишээ нь: 1930-аад оны Шинэ эргэлтийн бодлого, Дэлхийн II дайны дараах үе, Хоршооллох хөдөлгөөн, 1970-1980-аад оны бүтээн байгуулалт (хэдийгээр их хараадаг боловч чухам энэ үед олон хот, аж үйлдвэрийн технопарк байгуулсан юм) гэх мэт. Харин бүгдээрээ ажил хийх зохион байгуулалт хийх ёстой. Ямар эх захаа алдсан том эдийн засаг байгаа биш. Ёстой яршиг л байна.

  15. Ганаа says:

    Bayanaa. Монголчуудыг зорин тэмүүлэх эрмэлзэлгүй, орох гарцгүй, итгэх итгэлгүй болгох гэж 20 гаруй жил болсон юм. Тэр ажлын үр дүн зарим талаар гарч байгаа нь Таны хэлсэн үгээр тод илэрч байна. Та бол “хэн нэгнийг дагахын хүслэн” л болсон байна. Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаг сонгож, хамгийн гол нь түүнийхээ төлөө тэмцдэг болбол бидний үйлс бүтэх юм. Үүнийг тун олон хүн ойлгож ухамсарлаж байгаа. Монголчууд сэрж байна. Миний хувьд ингэж ухаарч сэхээрч, сэтгэж бодоход нь туслах үүрэгтэй. Түүнээс биш Баабар шиг “гэрэлт зам” зааж өгөх гэсэн юм алга. Гэхдээ Та огт бодохгүй хүлээгээд суух юм байна, харин би бол хүлээхгүй…
    Ийм ч учраас би Монголд хамгийн их “онол” ярих боломжтой хүн атлаа хамгийн цөөн “онол ярьдаг юм….

    • bayanaa says:

      Бүгд өөр өөрийн хувь заяанд эзэн болох гэж бид 20иод жил зүтгэлээ зарим нэг нөхдийг эс тооцвол монголчууд нэлэнхүйдээ ядуу амьдарч бна. Эцэстээ нутагтаа гадныханд (бүр барилгын хужаа ) дээрэлхүүлж бна. Хамгийн ойлгомжгүй нь иймэрхүү хэргийг шийдэж буй төрийн түшмэд нь ямагт гадны талд үйлчилж үүнд дассан хохирогч нь хэдэн төгрөг авсан болоод өнгөрдөгт харамсдаг. Хүн сүргийн амьтан гэдэг болохоор юун түрүүн монгол хүний эрх ашгийг өндөрт тавьдаг лидер зайлшгүй хэрэгтэй бна. Сайн удирдлагтай болоод нэгдсэн мөрөөдөл нэгдсэн тэмүүлэлтэй болсон цагт монгол хөгжих юм шигээ. ХАРИН ТЭР ХҮН НЬ ХААНА БНА.

  16. Ганаа says:

    Чиний хөндөж байгаа асуудал угаасаа хүнд болчихсон юм. Энд чи нийгмийн идэвхи болон хойрго шинж, хувь хүний хамтач ёс болон аминч шинжийн гүн ухаан, практикийн асуудал хөндөж байна. Сүүлийн үед энэхүү хойрго шинж, аминч шинжийг хэрээс нь хэтрүүлсэн. Ингэхээр нийгэм, үндэстэн эвдэрдэг юм. Хүн бол байна, идэвхитэй хувь хүн алга байна. Сүргийн амьтан ч гэсэн сүргээ “бодож” байж амьд байдаг. “Дундаж” монгол хүн сүргээ ч (нийгмээ) бодож чадахгүй мал шиг болсон. Ийм байхад дээрэлхүүлж л таарна ш дээ. Ийм л юм болж байна. Энэ мунхаг байдлыг чиний хэлдгээр “нэгдсэн тэмүүлэлтэй” байж өөрчилж болно. Харин үүнийг хэлэхээр бараг бүгдээрээ намайг “хоосон онол” ярьдаг, “номын цагаан солиот” гэж 20 жил загнаж байна…

    • bayanaa says:

      Хэрэв нөөцийг хулгай хийхгүй, зөв хуваарилж, зөв ашиглавал манай эдийн засаг, нийгмийг 3-4 жилд суга босгож болно. Энэ нь онолоор ч, манай туршлагаар ч нотлогдсон зүйл. Жишээ нь: 1930-аад оны Шинэ эргэлтийн бодлого, Дэлхийн II дайны дараах үе, Хоршооллох хөдөлгөөн, 1970-1980-аад оны бүтээн байгуулалт (хэдийгээр их хараадаг боловч чухам энэ үед олон хот, аж үйлдвэрийн технопарк байгуулсан юм) гэх мэт. Харин бүгдээрээ ажил хийх зохион байгуулалт хийх ёстой. Ямар эх захаа алдсан том эдийн засаг байгаа биш. Ёстой яршиг л байна.

      Ажил хийх гэснээс маш олон залуус монголд архи уугаад солонгост болохоор шилдэг ажилчин болоод бгаа нь их сонин санагддаг. Энэнээс харахад энд биднийг зүгээр л тэжээвэр гахай болгох далд гар үйлчилээд бх шиг.

  17. Btbr Nm says:

    Монгол улс, төр, Засгийн Газарын нэрийн өмнөөс төлөөлөн төсөл, хөтөлбөрүүд, гэрээнд гарын үсэг зурсан, Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага болдог УИХ-ын гишүүн бөгөөд дэд дарга, Засгийн Газарын Сангийн сайд асан нь ихээхэн хэмжээний мөнгөн хөрөнгө зувчуулсан тухай гадаад орнуудад хэвлэл мэдээллээр шуугиантай мэдээлэл болж тархаж байхад УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн Яам чимээгүй л байгаад байх юм. Энэ нь бидний өөрсдийн өнөөдрийн жинхэнэ дүр төрх, улс орны байдлыг ямар нэг тайлбаргүйгээр дэлхий нийтэд шуудхан байдлаар хэлж байх шиг санагдана. Тэр этгээдийн хувийн компанийнхаа бичиг баримтад бичиж харуулснаар бол Монгол улс өмнөд хөршийн нэг муж “улс” болсон байгаа юм. Энэ де-факто буюу баримтыг хэзээ нэг цагт де-юре болгохтой холбож өмнөд хөршийнхөн сөхөж ярихгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.

  18. bismark says:

    bi tanii bichlegiig bainga unshdag gehdee neg l het oros hyatadiin tal barimtlaad bdagt chinjaahan gaihdag shyy yneheer tanii heldgeer baruunii ertonts tiim bolohoo baichihsan yum bol odoo yagaad ulam tygej delgereed bgaag tailbarlaj uguuch. oros hyatad 2 bol hezee manai nuhur bish bidniig huvaaj iddeg gedgiig tyyh gerchilj l bga abiz dee

    • Чиний бичлэгийг хараад инээд хүрчихлээ. Юун ч их баруунсаг юм бэ дээ. Эхлээд орос хятад хоёроосоо суралцах хэрэгтэй байхад чинь. Уг нь цагтаа бид дэлхийд зааж явсан юм. Орос хятад хоёр биднээс хамгийн сайн суралцсан юм.

      Ер нь бол байна шүү, хөөрхий гэж, дээд үеэ мянга муулж байгаа ч, хаа очиж тэдний ухаантай алсыг харсан холч бодлогын ачаар бид түүхийн хуудсан дахь археологийн олдвор болчихолгүй өдий хүрсэн юм. Одоо л харин өөрсдийнхөө мууд арчуулчих гээд байдаг боллоо. Өвгөдийн тэр холч ухаан, алсыг харсан бодлого нь юу гээч. Ердөө л орос хятад 2-ын балансыг барих. Тэгээд л болоо.

  19. Ганаа says:

    Ямар ч улс гүрэн хөршөө харааж амьдардаггүй. Юун Орос, Хятадын талыг баримтлах болоод явчихав. Чи битгий тэнэгтээд бай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: