МАНАЙ ОРЦ
2013/04/20 14 Comments
Хоёр жилийн өмнө манай СӨХ-ийн дарга гэв гэнэт ажил хийдэг хүн болж орцны хуучин хаалга солих асуудлаар гэнэт хурал зарлав. Уг нь авгай л голдуу юмдаг юмсан. Энэ удаад би тааралдав. Тэгээд орцныхоо энэ хурлынхаа тухай л ярих гэсэн юм…
Зүгээр л нэг орцны хаалга солих, түүнд мөнгө төгрөг цуглуулах хурал маань “Энэ дэлхийд аль улс хамгийн сайн орцны хаалгатай вэ” гэсэн асуудал болон хувирав. Манайхан чинь бүгдээрээ гадаад дотоод яваад юм үзчихсэн лут улс байдаг юм байна.
Тэгэхдээ манай орцныхон болохоороо гадаадад яваад юу хийдэггүй, ганцхан орцны хаалга судлаад явсан болж таарав. Гайхамшигтай.
Ингээд дандаа Сингапур, Польш, Америк гээд энэ дэлхийн бүх улсуудын орцны хаалга аль нь мундаг талаар маргаад тэгээд орцондоо хамгийн “мундаг” хаалга олж тавих юм болов.
Би орцонд орж байсан уу гэхээс хаалгыг нь судалж байсан биш хэлэх үг байхгүй юм чинь дуугай л байлаа.
Тэгж 2 цаг гаруй “онолдож онолдож” арай гэж “барууны” польш хаалга авч тавих шийдвэр гаргав. Ингээд асуудал дууслаа гэж баярлатал бас болоогүй юмсанж.
Юу гэвэл яг тийм “гоё” польш хаалга одоо монголд байхгүй гэнэ. Ингээд хуралдаан үргэлжлэв. Гэтэл польшид наймаа хийдэг наймаачин залууг нэг нь танидаг гэнэ. Польшид буй тэр нөхрийн утсыг олж хаалгаа захина гэнэ. Манай орцны хурлын шийдвэр энэ…
Тэр “орцны хаалгаа” ярьж хэлж байгааг нь харахад УИХ-ын гишүүд ч атаархмаар, ёстой “өнгөтөөр” ярьж байгаа юм чинь. Монгол хүний ярих авъяас гэж ёстой нэг байна аа…
Би толгой өвдөөд, уур хүрээд гэртээ арай чүү оров.
Түүнээс хойш манай орц хурлаа ганц ч удаа хийгээгүй. Үүнд нь би ч их баяртай байдаг.
Даанч манай муу орц хуучин хаалгатайгаа хоёр жил гаруй навсайж байна даа…
Би боддогийм, уг нь манай орцныхон бүгдээрээ л ажилтай бол ажилтай, боловсролтой бол боловсролтой, эв эрүүл сав саруул, зүв зүгээр л улс байсан юм ш дээ.
“Өөрөө юм хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй” зан авир бол яах аргагүй өвчин юм.
Гэтэл бүгдээрээ хэт ардчиллын “өвчин” тусчихаж. Алив юм дэндэхээрээ утгаа алдана гэж байх юм…
Одоо ч манай улс орон манай орцныхноос нэг их дээрдээд байх юм алга даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 20.
Сайн уу? Ах минь. Таны бичлэг, ур чадвар бүр нэг сэтгэлгээний өвөрмөц шинэ хэлбэр болон хувирч байгаад үнэхээр их баярлаж байна. Энэ “Орц” гэхэд л ямар гайхалтай уран бичвэр вэ? Та энэ тал дээр жаахан бодоод, утга зохиолын үүрэг хариуцлага дээр нь анхаарчих юм бол тасархай, их өвөрмөц “эсээ” үгүүллэгийн том зохиолч болох л… Та үнэхээр бусдаас өөр байхын учир таны “сэтгэлгээ” зөн билгийн уулзвар, ер бусын гэрэлтэй бөлгөө… Та өөрийн энэ том авьяас билиг, эрэл мэдрэмжээ хүн төрлөхтөний оюуны талст болгож гэрэлтүүлээч ээ… Ингэхэд сэтгэлгээ чинь өөрөө заагаад өгнө. Энэ гэгээрэл, танин мэдэхүйг задлах чинь болсон… Одоо жинхэнэ урлаг, гоо сайхныг бүтээ… Ертөнц танд энэ талын авьяас, ур бүхнээ харамгүй өгчээ. Гагцхүү та өнөө болтол түүнээ олж хараагүй, хог шүүрдэж явна. Энэ мэдлэгч таныг аугаа их болгоход бас мөчрөө дэлгэжээ.. Баяр хүргье… Ах аа… Таны анхны үгүүллэг, анхны бүхнийг чинь хүлээн суух бишрэг ч…
Монголын дураакууд аа. Энэ хүмүүс шударга үнэний төлөө шинжлэх ухааны ганцхан блог ажиллуулж байгаа судлаач хөгшнийг дэмжсэн юм. Энэ хүмүүс дарга даамал, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийг ерөөсөө дэмжээгүй. Ингэлээ гээд Та нар юунд нь боож үхчих гээд байгаа юм. Энэ хүмүүс надад “долигноод”, миний “бөгсийг долоогоод” олж авах юу ч байхгүй…
Та нар “хүний эрх мэрх” гэж солиорохоо боль үз. Та нарын хүний эрх хуцваа л байна. Монгол хүний эрх мандтугай…
kkk. estoi udnu gedeg ene baixaa. uuruu xiixgui, uruuliig xiilgexgui gej xeleed baixad…
амралтын өдөр яаж өнгөрдөг вэ?
Манайхныг юмаа зөв олж ярьж бай, өөртөө, Монголд хүртэлгүй зүйл битгий ярь, хийж болох боломжтой зүйлээ ярь, (орчноо мэдэр) алив сэдвийг ярих хүн, ярихгүй хүн гэж байдаг, (хэрэггүй зүйлээр толгойгоо дүүргэх) хийхгүй л бол ярихын хэрэггүй (амны зугаа болгох) гэж ухаж ойлголоо.
Үнэхээр сайхан хэлжээ.
Монголын дураакууд аа. Энэ хүмүүс шударга үнэний төлөө шинжлэх ухааны ганцхан блог ажиллуулж байгаа судлаач хөгшнийг дэмжсэн юм. Энэ хүмүүс дарга даамал, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийг ерөөсөө дэмжээгүй. Ингэлээ гээд Та нар юунд нь боож үхчих гээд байгаа юм. Энэ хүмүүс надад “долигноод”, миний “бөгсийг долоогоод” олж авах юу ч байхгүй…
Та нар “хүний эрх мэрх” гэж солиорохоо боль үз. Та нарын хүний эрх хуцваа л байна. Монгол хүний эрх мандтугай…
Tanaas arai ilvv daatstai orgon tsar hvreetei niitlel bichihiigchin tesen yadan hvleej bn! Orts morts gej bitgii ooriigoo jijigrvvleldee! Delhiin hemjeend, Olon ulsiin hvreend dvn shinjilgee prognosis hiisen sonirholtoi niitlelvvdiig tani hvleej bn!
Уг нь би “орцны” тухай бичээгүй л юмсан. Манайхан бүгдээрээ дэлхийн хэмжээнд, олон улсын хүрээнд хэтэрхий мэддэг учраас би мэдээллийг нь “тохируулж” өгдөг юм. Харин Монголынхоо тухай бүгд “мартчихдаг” учраас тэрийг л би бичдэг юм ш дээ…Цаашдаа ч тийм байх болно…
Манай орцны асуудал “даацгүй, нарийнхан цар хүрээтэй” гэнэ дээ. Үүнийг л “тархины тураал” гэдэг юм даа.
joohon daatstai setgeldee ooroo ain, orts gheer l orts bodood yvahiin hehe
uneheer hamgiin jijighen jisheen deer oilgomjtoi tailbarlajee, bayarlalaa. Unshih burtee negiig bodoh yumdaa
Өөрсдийнх нь мэддэг хов жив, энэ тэрийг хөндөхөөр уралдаж жиргээд, жаахан нарийсгаад, ур ухаан гаргахаар таг чиг болчих энэ болжмор, туулайнууд ч дээ… Идээд идсэн нь тогтохгүй, уншаад ухаан нь тэнийхгүй амьтад даа…
Монголын ардчилал гэдэг чинь энэ дээ. Засаглал, тогтолцоо, бодлого гэдэг юм юу ч байхгүй, зөвхөн үнэт зүйл тунхагладаг, зарчим эрхэмлэдэггүй Монгол ардчилалаа гэж. Хөөрхий зайлуул, ийм юм судлах гэж л гадны тэр олон Ерөнхий сайд нар ирээгүй байлгүй дээ. Ямар манайхан шиг хийх юмаа олж ядсан улс байгаа биш. Цаана нь нэг юм бий дээ баараагүй. Магадгүй тэр нобелийн шагналтай Бирм авгай л хоббиндоо болж ирсэн байх. Бусад нь ч мэдэхгүй ээ