ЗҮҮН ГАР

Баабарын Зүүн Хойт Азийн “онолоос” болоод Монголчууд зүүн гартаа юу болоод байгааг бараг 20 жил мэдэхээ байчихсан юм. Манай зүүн гарт болоод байна вэ ? Орос, Хятад хоёр л байна, тэгээд “юу ч болоогүй” байна уу ?! Манайхан их л сайндаа Хятадын шинжаан-уйгарын автономид уйгаруудын “бослого” гарсан тухай ярина. Бас Афганаас АНУ цэргээ гаргаж байгаа тухай “их том” юм ярина. Ингэсгээд “ноён” монгол гуайн “геополитик” дуусна даа. Энэ талаар жаахан ярих гэсэн юм. Гэхдээ баруун зүүнээ мэдэхгүй хүмүүстэй чинь “баруун тал” л гэж ярихаас биш…
Төв Ази
АНУ Афганаас цэргээ гаргах болсонтой холбогдон тэнд их том үйл явц болж байгааг би олон удаа өгүүлсэн. Ганц цэрэг гаргахтай холбоотой ч биш, угаасаа Төв Ази стратегийн ихээхэн ач холбогдолтой юм. Үүнийг Чингис хаан мэддэг байсан болоод Хорезмыг эзэлж торгоны замыг хяналтандаа авсан юм. Түүнийг Өгөөдэйн улс, хожмын Ойрд монгол бүхэлд нь хянаж байсан юм. За тэр “сайхан цагийг” яриад ч юүхэв…
Одоо тэрхүү эртний торгоны замыг сэргээж байна. Тийм ч амархан сэргээчих эд биш л дээ.
Ингээд Төв Азид интеграци буюу ойртон нягтрах үйл явц болж байна. Энэ нь манай яг “баруун талд” болж байгаа юм. Манайхаас бусад нь үүнийг анхаарч байна.
1. Европ-Баруун Хятад гэсэн аварга том авто магистралийг Казакстанаар дайруулан барьж дуусгав. Ингээд дундад Азийн орнууд “хоёр талдаа” холбогдчихож байгаа юм.
2. 2012 оны 12 дугаар сард Жетыген-Хоргосын төмөр замын шинэ салаа ашиглалтад оруулснаар Европыг Хятадтай холбосон шинэ гарц бас нэгийг нэмэв. Ингээд Дундад Азийг Хятад Европтой холбосон тээврийн бас нэг том гарц нэмэгдэж байгаа юм.
3. Казакстанаас цааш Жезказган-Саксуаль-Шалгар-Бейнау-Жанаозан-Туркмен гэсэн төмөр замын магистраль одоо барьж байгаа бөгөөд энэ нь Иран, Афганистантай холбогдох юм.
4. Туркмен-Узбекстан-Казакстан-Хятад чиглэлийн нефть-хийн хоолой ашиглалтад оруулав.
5. Одоо Иран-Пакистан гэсэн хийн хоолой барьж байна. Сонирхуулж хэлэхэд Туркмен-Афганистан-Пакистан-Энэтхэг гэсэн хийн хоолойн төсөл байгаа.
Эндээс Төв Азийг холбосон “ямар нэг” систем бий болж байгаа нь харагдаж байгаа биз. Энд “энх тайван” тогтоод интеграци ямар ч саад бэрхшээлгүй эхэллээ би огт гэж хэлээгүй. Гэхдээ л “их том” эхлэл байгааг хэлж байна. Харин зөрчил бол авахын танаг байхгүй…
Манай “баруун талд” хийн хоолой, том том төмөр зам, авто магистралууд тавигдаж байна. Хуучны торгон зам сэргэж байна.
Еврази, Дорнод Европ, Газрын дундад тэнгисийг холбон шинээр барьж буй хурдны замын аварга төслөө хятадууд “шинэ торгоны зам” буюу “эх газрын гүүрний хөтөлбөр” гэж нэрлэж байна.
Манайхан үнэнхүү гажигтай. Хүний мууд дуртай гэж жигтэйхэн, энэ “том юмыг” огт ярихгүй. Ганц “хардаг юм” нь шинжаан-уйгарын “бослого”. Тэгээд үүнийг Орос, Америкийн бодлоготой холбоод солиороод хадуураад алга болж өгдөг юм. “Монгол геополитик” ч мөн л дөө. Орос, Хятад хоёр “торгоны замаа” алдана гэж маанагаараа монголын “геополитикчид” л бодож магадгүй. Тийм юм ёстой гонжгор нь…
Эндээс нэн тодорхой дүгнэлт хийж болно. “Сайн” дүгнэлт хийвэл манай “баруун талд” эдийн засгийн том интеграци болж байна. Тэгвэл энд холбогдох тухай ярьж болох уу. Болно. “Муу” дүгнэлт хийвэл энд дайн мөргөлдөөн болно. Тэгвэл манайд гай болно. Энд хүссэн ч хүсээгүй ч бэлтгэх хэрэгтэй болно. Аль ч тохиолдолд “баруун талаа” заавал бодох ёстой болчихож байгаа юм.
Ямар ч гэсэн биднийг геополитик гэж солиорч байх хооронд манай “баруун талд” Европ-Азийг холбосон хийн хоолой, төмөр зам, авто магистраль тавьчихлаа. Ахиад хэд хэдийг тавьж байна.
Гэтэл манайд нэг л их “геополитик”, “онол монол” ярьсан улсууд “овоолоостой” байхаас энийг ярьсан хүн бараг байхгүй. Сэтгүүлч А.Баатархуяг л хааяа ярьдаг юм…
Монголын бүх төр “баруун талаа” ямагт анхаарч байсан, тэр ч байтугай манжууд хүртэл анхаарч байсан. Харин XXI зууны Монгол Улс огт анхаардаггүй…
Уг нь бол Монголын Зүүнгарын нутаг манжийн үеийн Ховдын хязгаараас хамаагүй том, Баруун тийш Ховд, Шар сүм, Үрүмчээс хуваан захирдаг., Тэнгэр уулын наад бие Киргиз, Афган хүрч байсан, баруун урагш Хотон, Яркенд хүрч байсан, зүүн өмнө бол Зүүнгарын говиор дамжаад Хөх нуур хүрч байсан.
Зөвхөн Ховдын хязгаар нь гэхэд Ховд хотоос төвлөн захирдаг өнөөгийнхөөс хэд дахин том нутагтай байсан юмдаг. Одоо Ховдын хязгаараас Торгуудын бүтэн чуулган, Урианхайн хязгаарын ихэнхи нутаг, барагцаалбал тэн хагас илүү нь хилийн цаана бий.
Манжид эзлэгдэхээс өмнө Ховд орчмын нутаг бол халх, ойрдын хил орчмын ердөө л “завсрын бүс” байсан бөгөөд тэнд чухамхүү цэрэг дайны зориулалтаар хэрэм босгосон юм. Тэгээгүй бол ямар үхснээ хийж цайз хэрэм барих юм…
Бүсчилсэн хөгжил бүтэхгүй
Монголыг Оросууд бүсчилж хөгжүүлэх гээд чадаагүй юм. Угаасаа болдоггүй юм. Гэтэл Н.Энхбаяр гэж нэг мангуу бүсчилж хөгжүүлнэ гэж дайрав. Хүмүүст гоё сонсогдсон юм болгон хэрэгтэй байдаг юм биш л дээ…
Манай Үндсэн Хууль Монгол Улсыг баг, сум, аймаг; хороо, дүүрэг, нийслэл гэсэн 3 шатат удирдлагатай гээд заачихсан юм. Гэтэл “бүс” болгохоор 4 шатат болчихдог юм.
Гурван шатат төрөө удирдаж чадахгүй хэвтэж дөрвөн шатат төрийг удирдана гэж гонжгор нь байхгүй юу…
Энийг би “мянга” хэлсэн. Үхрүүд хүний үг авна гэж ёстой байхгүй ш дээ. Бүсээ “байгуулав”. Байгуулсан чинь аймаг болгон бүсийн “дарга” буюу төв болно гэж дайрав. Энэ утгагүй юмаа нуyх гэж “тулгуур төв” гэсэн хачин тэнэг ойлголт гаргаж ирэв. Тэгээд бүс болгон хоёр “тулгуур төвтэй” болсон онигооны түүх энэ. Хоёр төвтэй аймаг байж болох уу ?! Болохгүй. Тэгвэл хоёр төвтэй бүс яагаад ч байж болохгүй л байхгүй юу, усан тэнэгүүд ээ…
Одоо Та нар бод доо. “Тулгуур төв” гэсэн ойлголт энэ дэлхийд байхгүй, бас монгол хэлэнд байхгүй. Харин “дарга” болсон “азтай” аймгийн төвүүдэд бол бичээстэй байгаа…
Сүүлдээ бүс гэсэн ойлголт хурдан морины уралдааны ойлголт болоод дууссан. Монголын төрийн удирдлага гэж ийм л хөгийн юм байдгийм. Үнэнхүү хүн ичмээр ш дээ. Тэгээд энэ хачин тэнэг юмыг “зохиосон”, “баталсан” хүмүүс өөрийгөө улс төрч гэж нэрлээд явж л байна ш дээ…
Баабар л нэг их газрын зураг мураг зохиогоод энэ өвчинг анх хөдөлгөсөн хүний нэг. Юу ч мэдэхгүй хэвтэж нэг их бүс мүс, засаг захиргааны шинэ хуваарь гэж солиордог юм. Дандаа мэдэхгүй юмаа донгосч улс үндэстэн хорлож явна аа…
Тэгээд Монгол Улсыг яаж удирддагийм ?! гэвэл үйлдвэрлэх хүчний байршлаар нь, “бас бус” зүйлээр нь удирддаг юм. Энийг мэдэхгүй бол асуугаарай л даа…
Орон нутгийн “хандыг хага дар”
Өнөөдөр аймаг, дүүргүүд шиг даварсан газар байхгүй. Өнөөдөр аймгууд гадаадад байнгын төлөөлөгч нэртэй “элчин сайд” томилдог болж байна. Удахгүй тэд “тусгаар тогтнолоо” зарлах л үлдэж байна. Энэ одоо юу болж байгаа юм ?!
Монгол Улсыг бие даасан аймгуудын холбоо болгож сөнөөх гээгүй юм бол “орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ” гэж солиорохоо болих хэрэгтэй.
Монголын аймгууд соёл, урлаг, спортоос өөр ямар ч зүйлээр гадаадтай харилцах эрхгүй. Хэрэв гадаадтай харилцах зайлшгүй шаардлага гарвал “төвийн” зөвшөөрлөөр хатуу хяналтын дор үйлдэх ёстой. Мөн тэдний сүм хийд, хөшөө дурсгал байгуулах эрхийг хуулиар хориглож, найр наадмын тоог хатуу тогтоож, гадаад томилолтыг нэн чанд хянах ёстой. Сум, дүүргийг бол ярих юм байхгүй, тэдэнд ямар ч эрх мэдэлд өгч болохгүй, тэд зүгээр л үг дуугүй төрийн “зарлигийг” дагавал зохино…
Мөн бүх аймгуудын есөн хөлт цагаан тугуудыг нэн даруй хураан авч шатаах ёстой. Тэд мандуулбал зөвхөн Монгол Улсын Төрийн далбааг л мандуулах ёстой, өөр ямар ч эрх тэдэнд байхгүй ёсгүй.
Монгол Улсыг суурь үндсээр нь хөнөөх үйл ажиллагааг зогсооё гэвэл гадаадад нууц данстай С.Баярцогт мэтийн нэр бүхий олигархуудыг цээрлүүлэх ажлаас эхлэх нь мэдээж хэрэг. Одоо Ноён Ц.Элбэгдорж энэ асуудалд яаж хандахыг харах л үлдэж байна…
Баруун зүүнээ анхаарахуй
Болж буй үйл явцыг товч тодорхойлбол: Манай өрнө зүгт манайхыг тойрон “торгоны зам” нээгдэж байна. Манай дорно зүгт манайхыг алгасан интеграци болж байна. Харин манайх дэлхийн ардчиллын “дарга” гэж онгирохоос өөр юм юу ч алга. Нэлээд шазруун хэлсэн ч гэсэн үнэн нь энэ…
Манайх хаалганыхаа хоёр талд бөмбөг алдах гэж байгаа хаалгач шиг байна. Хаашаа үсрэхээ мэдэхгүй, хоёр хөршөө хараахаас хэтрэхгүй байна. Хөл бөмбөгийн талбайд энэ насандаа анх удаа гарсан тэнэг лалараа мэдэхгүй, хэтэрхий их дүрэм ярьж байна…
Барууныхан монголчууд “аягүй мундаг дүрэм мэддэг, хөл бөмбөг “сайн” сурах нь…” гэж баадуудаж байна. Тоглож чадахгүй бол дүрэм цээжлээд үхснээ хийнэ. Бусад улсууд манайхыг шоолж байна. Бид онгирч байна. Чадахгүй байж “дээд лигэд” орох захиалга өгчихсөн байдаг. Одоо тэгээд яахийм ?!
Эхлээд төр яаж удирддагийг мэдэх хэрэгтэй л дээ. Харин одоохондоо баруун зүүнээ зэрэг анхаардаг байх даа, ичдэггүй шаарууд аа…
Манай агуу их мэдэмхийнүүд XXI зууны бид нар л “сэтгэн боддог”, бусад нь бодож чаддаггүй гэж эргүүтэх бөлгөө. Тэгвэл энэ юу вэ ?! “Бээжингээс Баотоу хүртэл урт байнгын төмөр замыг уртасгах төсөл боловсруулж байна. Цаашдаа Хятадын Засгийн Газар энэ төмөр замыг умар зүг Өргөө хүртэл үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Энэ нь Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын хувьд ч асар их холбогдолтой байх болно, учир нь төмөр замын шугамыг улам цааш нь үргэлжлүүлж, Өргөөг Өвөр байгалийн төмөр замтай холбох юм. Ер нь бол нэг мод төмөр зам бүхэн дэвшлийн замаар ахиж байна гэсэн хэрэг юм. Гэхдээ одоогийн нөхцөлд төмөр зам нь аж үйлдвэрийн төдийгүй цэргийн ач холбогдолтой юм. Хятадын империалистууд Монголын талаарх төлөвлөгөөнийхөө үүднээс замын цэргийн ач холбогдлыг илүү их тооцоолон бодож байна”.
Энэ бол Монголын цахилгаан мэдээний агентлаг буюу одооны МОНЦАМЭ-гийн 1922 оны 6 дугаар сарын 2-нд гаргаж байсан “зүгээр л нэг” мэдээ юм. Одоо Та нар 100 жилийн өмнөхөөс илүү “сэтгэж байгаа” гээд хэлээд үзээч !!! Энэ төмөр замыг аль 1949 онд тавьж нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдчихсөн байхад XXI зууны сэхээтэн гуай Та тэр үеийн хүмүүсээс нэг ч алхам “илүү сэтгэж” чадахгүй байгаагаасаа ичих хэрэгтэй л дээ…
Монголын ямар ч төр түүхийнхээ бүхий л үед төв болон баруун, зүүн гар гэж хуваагддаг байсан ба “баруун зүүнээ” мэдэхгүй бол сөнөдөг байсан юм. Одоо яг “баруун, зүүнээ” алдаж гүйцээд байна. Энэ бол толгойгүй эрх баригчдаас болсон нь эргэлзээгүй…
Өөрсдөө юу ч мэдэхгүй, хэлэхээр хүний үгэнд орохгүй, хэлэхгүй байхаар улам тэнэглээд улс үндэстэн хөнөөгөөд байдаг хүмүүсийг яах ёстой юм ?!
Та нар хэл дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

26 Responses to ЗҮҮН ГАР

  1. Snow says:

    Олон хvн уншаасай, айхтар нийтлэл байна. 22 оны зvгээр л мэдээ гэхэд олон xvмvvcийг ичээх байхаа.

  2. huder2003 says:

    ulsiin negdsen bodlogo undsen suuri gajuudlaa Ulsiin ih hural erh uurgee medhee boliloo. 76 gishuun bur zasgiin gazriin ajliig davhar hij ulsaas tusuv avsaar bn teneg l yum bolood bndaa

  3. kooop says:

    Бээжингээс Бугат хүртэл төмөр замыг уртасгахад зэс нүүрс зам тээврийн гээд олон нөлөөлөх зүйл бий. Ганц мод 3н жилийн өмнө суурин байсан бол одоо хот болоод сүндэрлэж байна. Ганаа ахын нийтлэлд баярлалаа. Хуафанг дахь терминалиас зэсийн урсгалыг хамгийн хурдан зөөх арга бол төмөр зам. Хэрвээ Ганц мод боомтоос Бугат хүртэл 370 км газар машинаар хүдэр гаргавал энэ нь тун хүнд байх болно. Манайхан өргөн цариг гээд хэрэлдэж байх зуур бүх зүйл монголыг тойроод гараад дуусаж байгааг Ганаа ах шууд хэлээд өгч байна. Оросын дамнуургаар дэлхийн барааг зөөх гэдэг нь хамгийн тэнэг хэрэг дээ. Аль Энхбаярын дарга байх үед л хоосон 1000н 50 оны вагон трайлер авчраад өгчихөж байсан. Ганц Баярцогт биш гэдгийг Ганаа ах та мэдэж л байгаа байлгүй дээ хөө…

    • андуураад байна says:

      Үгүй хө чи андуураад байна. 1922 онд л Бээжин Бугатын төмөр зам тавих гэж байгаа тухай бичсэн болохоос одоогийн юм биш шүү дээ хө.

  4. 1 says:

    Энэ ч үнэн шүү. Манай төрийн томчуул ардчилал гэж амаа олохгүй ярьж байх хойгуур ганц Казахстан гэхэд Хятадтай Жетиген-Хоргас, Достык-Алашанкоу гээд 2 ч төмөр замаар, 4 засмал замаар холбогдчихлоо. Баруун хятадын Лянунган хотоос эхэлдэг Баруун Хятад-Баруун Европ магистраль үндсэндээ баригдаж дуусаж байна. Хамгийн их хэсэг нь мөнөөх Казахстаны нутгаар дайрч байгаа. Мөн Казахстаны Жанаөзенээс эхэлж Ираны Горганд дуусдаг Өзен-Туркменстан-Иран төмөр замын Иран дахь хэсэг л хараахан баригдаж дуусаагүй байна. Бидний Дундад Ази гэдэг Төв Ази интеграцид эргэлт буцалтгүй орчихлоо. Казахстанаас Хятад руу лав л миний мэдэхийн 3 нефтийн хоолой, 2 хийн хоолой татагдаад байна. Бас Казахстаны төвийн Жезказганыг баруун бүс, цаашлаад Хар тэнгис, Ирантай холбох дөт зам болох Жезказган-Бейнеу гээд 1000км төмөр замын ажил ид явагдаж байна. Бусад улсууд манайх шиг шоу хийлгүй үнэхээр бүтээн байгуулалтаа хийж байна. Манайх Оюу Толгойгоо барих гээд 15 жил, нэг Км төмөр зам барих гээд наян жил болчих юм аа. Хөл толгойгүй улсад юу гэж бүтээн байгуулалт болдгийн? Эхлээд төрөө цэгцлэх хэрэгтэй. Системийн дампуурлаа эмчлэх хэрэгтэй. Үндсэн хуулиа хамгийн эхлээд өөрчлөөд явахгүй бол бүтэхгүй ээ.

    • Aldar says:

      Энд нэмж хэлэхэд, Иран Хятадын сонирхол давхцаж нийлээд амжилттай болсон. Киргиз Төмөр зам тавих 2 хувилбараас сонголтоо хийхгүй удаад байгаа. Казахстаны талаар ярих юм алга Монголоос илүү.
      Харин орон нутагт компани шиг төвлөрлийг сааруулж эрх мэдлийг өгөх АН-ын санаа зөв юм байна гээд Таны уурыг хүргэсэн Дахин уучлалт хүсье Бодоод байхад Улс бол компани биш гэж таны түмэн зөв юм.

    • Ulziibat says:

      Six central asia regional economic cooperation corridors гээд АХБ-ны санхүүжилтээр 2001 онд эхэлсэн төсөл юм билээ. Сүүлийн үед бүр эрчимчээд дэмжиж ажиллаж буй байгууллага нь 6, хамарсан орон нь 10 гаруй болчихож. Манай яг урдуур Шинжаанаар дайраад гарахаад Ази Европын хамаг ачаа эргэлт нь энүүгээр урсаад гараад явчих юм байна. Манайхан хамтрах юмаа бодохгүй өргөн нарийн гээд л хэрэлдээд суух юм.

  5. guest says:

    Ganaa sudlaachaa ta mash ih zuil hiij baigaa uneheer unen ugtei niitleluud bichij bna. Gehdee ta neg newtruulegtei boluul yasan yum be nuguu setguulch baatarhuyag neg sahaltai zaluu 2 iin newtruuleg shig ch yumuu? Tguul humuus ih uzne dee. Internet orood eniig unshij biagaa humuus ih baigaa ch gsn tv eer garwal olon huniig hamrah baih gej bodoj bna. Tanii ene heleed baigaa chuxal sanaa barimttai materialuudiig iluu olon hund hureesei l gej bodood ingej bichlee buruu bol urshuunu buizaa

    • Түшиг says:

      Яг зөв. Зурагтаар дээрх сэдвүүдээр яривал илүү олон хүнд хүрэх нь ойлголмжтой. Блогоос хамаагүй илүү.

  6. Ганаа says:

    Баярлалаа Та нарт. Гэхдээ “их зовлон” бий ш дээ. Энэ олон “зурагт” чинь бүгдээрээ олигархуудын мэдэлд байдаг юм. Намайг бараг шагайлгахгүй. Нөгөө талаар надад “зурагтаар” гарах мөнгө байхгүй. Ганц муу блог ажиллуулахад надтай “тэмцээд” үзэж тарж байна ш дээ. Хааяа арай гэж нэг юм зурагтаар гарахаар “хөөрхөн биш”, “соёлгүй” гээд загнаад байдаг ш дээ. Тэгээд би манай ард түмэн үнэн юманд үнэнхүү дургүй болж гэж боддог болсон. Тэр “хөөрхөн” “гоё” хүмүүсээ хараад баясаж сууна биз…

    • guest says:

      Neeree l hamag hewlel medeelel tomchuudiin nuluund bdag bh l da. Uul ni zuragtuud tanaas mungu awah bish tand tuluud gargah heregtei shd. Humuus ch bas hetsuu l dee zarimdaa itgel aldrah uye gardag l baih da. Yamaar ch yumde

    • Таны нийтлэл яааг загатнасан газар маажчихлаа. Тэр бүс нутгийн хөгжил мөгжил элий балай, нутгийн захиргаа, орон нутгийн өөрөө удирдах ёсон мосон бүгд түй. Миний харж байгаагаар Монголд хамгийн аймшигтай задрал ид үедээ явагдаж байна. Үүнийг ардчилал, чөлөөт зах зээл нэрийн дор гадныхан нэвт өөгшүүлж байгаа. Нөхдүүд эхний мөнгөний үнэр авчихаад их солиорч аймаг бүр бие даасан муж болж хувирч байна. Гэх мэт асуудал бол байнаа байна. Харин энэ задралыг хэрхэн зогсоох, царцаах вэ гэдэг дээр үнэндээ ухаан хүрэхгүй, боловсрол дутах юм. Би бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Зах зээлийн чөлөөт өрсөлдөөн энэ тэр гээд номын дуу дуулсан. Гэхдээ Монгол шиг ийм жижигхэн барааны болон хөдөлмөрийн зах зээлийг чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн онол, үзэл баримтлалаар хөгжүүлж болохгүй гэж боддог болоод удаж байна. Та санаа оноогоо бичээрэй. Над мэтийн “номын хулгайч”-д тан шиг туршлагатай системийн аналистаас суралцах нь том завшаан болно.

  7. Baagii says:

    Баабар гэдэг нөхөр ч Монголыг мөн ч их баллаж байна даа. Өөрөө энэ тэндээс ном уншиж хагас дутуу ойлгочоод Зүүн Хойд Азийн интеграци гээд байсан юм болов. Газар нутгаа Солонгост өгөөд дуусах шив дээ.

  8. Baagii says:

    Зүүн Хойд Азийн интеграци гээд байсан чинь Дорнод аймагт Хойд Солонгосын дүрвэгсэд л орж ирээд байна шүү дээ. Одоо худалдаж авсан газар нутаг дээрээ суурших юм байгаа биз.

  9. delgermaa says:

    Mongol Uls, Mongolin Tor zowhon 4 uulin dund bairshilah niislel bolon tend orshin suuh saya garui irgenii asuudal met bolood udaj bna daa, 76 manguu huulia batlaad zarim negen alslagdasan aimgaas neg toloololtoi bolood, 50 huwiin proportional songuuli geed jiriin kuharka bi hurtel booj uhmeer…Ganaa ahaa Ta youtube-r yariclaga um hiij cacwal iluu hurteeltei bh bolow uu??? Zaluuchuud yu gej bodoj bna???Ubman.mn-iin Bolorsuh, Baatarhuyag shig yariclaga ???

  10. delgermaa says:

    erdenebatin uls ornoo 300 kompany bolgoh sanaa jinhene gamshig, jinhene hagarhai conh

    • Ганаа says:

      Манай төрд ямар ч бодлого байдаггүй юм ш дээ. Эд нар толгойдоо орсныг донгосдог юм. Тэрийгээ намын бодлого, төрийн бодлого гэж нэрлэдэг юм. Хамгийн аймшигтай нь үнэнхүү тэнэг, аймшигтай юм “бодож олоод” хийдэг. Энд би ганц АН-ыг хэлээд байгаа юм биш, МАН бас адилхан, хоёулаа шал мангуу ш дээ…

  11. Itgel says:

    Tun surhii medeelel bn! Zalruulga: Ubman.mn -ii Bolorsuh bish Bolor – Bold baih shuu!

  12. Ganaa.D says:

    Odoo yaana daa,erguu udirdlagtai ta mini ee,hel uguuch,ene baidlaas garah garts baina uu?Heleh ch ug alga…

  13. энээ says:

    бас хамгийн сонирхолтой нь ард түмний ихэнх нь 88% гэсэн байхаа нам бус, үлдсэн 12 % нь л энэ хэдэн намуудад харьяалагддаг гэсэн судалгаа гарсан гэвэл олон түмний ашиг сонирхолыг төрд байгаа эрх мэдэлтнүүд огт илэрхийлэхгүй нь ойлгомжтой.
    Дээр нь төрийн бүх албан хаагчид нам бус гэх боловч эрх мэдлийг атгасан намын харьяалалтай даргаараа удирдуулж хэлснийг нь хийж тэдний утсан хүүхэлдэй болж байна, ялангуяа сонгуулийн үед бүр ч…

  14. Adonis says:

    Orosuud ug ni khovdoor dairaad shinjian uyghar hureh tomor zam barih sanaltai bga ym bilee…hytadad shatahuun niiluuleh ym baih…hervee kazakhstanaar bish manaihaar dairchihval torgonii zamd negdeh bololtsoo ug ni haragdaj bna…barag ter nuursee uragshaa zoohoos iluu ach holbogdoltoi ym shig sanagdaad baih ym…ta yu gej bodoj bna?

  15. d says:

    Manaihaar damjin unguruh n hamgiin dut zam, toirj chadahgui

  16. dk says:

    Аймгууд гадаадад байнгын төлөөлөгч нэртэй “элчин сайд” томилдог болж байна. Удахгүй тэд “тусгаар тогтнолоо” зарлах л үлдэж байна. Энэ одоо юу болж байгаа юм ?! Монгол Улсыг бие даасан аймгуудын холбоо болгож сөнөөх гээгүй юм бол “орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ” гэж солиорохоо болих хэрэгтэй. Монголын аймгууд соёл, урлаг, спортоос өөр ямар ч зүйлээр гадаадтай харилцах эрхгүй. Хэрэв гадаадтай харилцах зайлшгүй шаардлага гарвал “төвийн” зөвшөөрлөөр хатуу хяналтын дор үйлдэх ёстой. Мөн тэдний сүм хийд, хөшөө дурсгал байгуулах эрхийг хуулиар хориглож, найр наадмын тоог хатуу тогтоож, гадаад томилолтыг нэн чанд хянах ёстой. Сум, дүүргийг бол ярих юм байхгүй, тэдэнд ямар ч эрх мэдэлд өгч болохгүй, тэд зүгээр л үг дуугүй төрийн “зарлигийг” дагавал зохино…
    Мөн бүх аймгуудын есөн хөлт цагаан тугуудыг нэн даруй хураан авч шатаах ёстой. Тэд мандуулбал зөвхөн Монгол Улсын Төрийн далбааг л мандуулах ёстой, өөр ямар ч эрх тэдэнд байхгүй ёсгүй.
    -Монголын аймгууд соёл, урлаг, спортоос өөр ямар ч зүйлээр гадаадтай харилцах эрхгүй.-

    100 хувь дэмжиж байна

  17. дж says:

    Нийгмийн сэтгэлгээг баяжуулж нэг ч багадахгүй хүн бүрт хүргэх зорилготойгоор улс төр, эх орон болон төр нь улс орон болон нийгмээ хэрхэн залж хөгжүүлж, хамгаалах ёстой талаар сайхан нийтлэл бичиж байгаад талархаж байна.Хүнд юмыг ойлгуулахын тулд Түүхийн баримт нотолгоог логик сайтай холбож өгч байгаа нь сайшаалтай. төрийн эрх мэдэлтнүүд таны үгийг авдаггүй юм гэхэд ирээдүй залуучууд Таниас суралцах зүйл их бна даа. Ер таниас нэг зүйлийг лавлаж асуухад… манай хөрш 2 гүрэнүүд чинь биднийг хооронд хэрэлдүүлж ,төрийн ажлыг нь чөдөрлөх нийгмийг болон эх орныг хэдэн хэсэг болгох энэ зорилгодоо зарим улс төрчдийг ашиглаад байна уу. судлаач хүний хувьд таньд хэлэх юм их л байдаг байхдаа. Та Баатархуягийн нэвтрүүлэгт орж олон түмэнд санаа оноогоо хуваалцвал залуу хүмүүст хэрэгтэй санагдах юм .

  18. Galdan says:

    Neg niitleleer saikahn sanaag zaluust ogsond bayarl;aj baina. Onoodor l ankh udaa tanii blogoor zochilj baina. Unekheer taalagdaj baina. Bi naizuudtaigaa bainag margalddag um. Zarimdaa bid ene zavaan umiig yaj oorchlokh ve, Mongoliin tord baigaa oligarkhi, hytadjsan novshnuudiig, hudlaa ardchilal yarisan aimshigtai khor khonooltei “parazit”-uudiig yakh ve geed l yarina shuu dee. Neg naiz maani bayjaad gadnii kholsnii aluurchdaar buuduulna gej khurtel yarina shuu dee. Unendee MANAN-iin odoogiin udirdlaguudad oligtoi nokhduud daanch alga daa. Ta bid negdeed ene bukh zuiliig oorchlokh ye hezee negen tcagt irne. TAND BOLON TANAI GER BULIINKHEND AZ JARGAL SAIN SAIKHAN BUHKNIIG HUSEN EROOE.

  19. Myagmarjav says:

    Olon hun ynshij jinhene ajil heregch baij bodlogo bolgoh heregtei zuil ba shuu. Baruun, zuun, umnud, yrdahaa bodohgui bol Mongol oron ezengui aral mongolchyyd Robinzon Cruzo shig boloh n dee. Tegeed l yahav dee Robinzoniig neg nuhur irj avraad gazar nytagt n ezen suuh n. Tegvel yah be yu hiih be. Robinzon bolohgui ezengui aral bolgohguin tyld yu hiih be Geed yadaj bodoj setgechih hun erhbish baigaa bailgui dee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: