ШИНЭ ТОГЛОГЧ ГАРЧ ИРЭВ

Манай сонгуультай “юм бүхэн давхцдаг” жам ёсоор Монголын Таван Толгойд шинэ тоглогч гарч ирэв. Энэ нь Anglo American Plc компани аж. Монголын Таван Толгой төслийг хөгжүүлэхэд чиглэсэн, тухайлбал төрийн өмчит Erdenes Tavan Tolgoi-той хамтран ажиллах компанийн бүлэгт нэгдэх сонирхолтой байна гэж компанийн монголын төлөөлөгч Грэм Хэнкок хэллээ гэж Bloomberg мэдээлэв.
Anglo American компани Таван Толгойг хөгжүүлэх эрхийн төлөө Peabody Energy Corp болон China Shenhua Energy-тэй өрсөлдөх сонирхолтой байна. “Бид нэр хүндтэй сонголт байж чадна гэдгээ засгийн газар болон Erdenes Tavan Tolgoi-д харуулах хэрэгтэй” гэж ноён Грэм Хэнкок тэмдэглэжээ.
Anglo American бол 1999 онд байгуулагдсан. Лондон хотноо байрладаг.
Ерөнхийлөгч: Марк Муди Стюарт, Ерөнхий захирал: Синти Кэролл
Төмрийн хүдэр, цагаан алт, өнгөт металл, нүүрс, аж үйлдвэрийн эрдэс үйлдвэрлэдэг. 107 мянган ажилтантай.
Австралид хэд хэдэн нүүрсний уурхай, түүний дотор Dawson уурхайг эзэмшдэг.
Anglo American PLC бол анх Өмнөд Африкт үндэслэгдсэн уулын олборлох компаниудыг нэгтгэсэн бүлэг компани бөгөөд одоо янз бүрийн салбарын компаниудыг багтаадаг. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй.
Компани De Beers-ийн алмазны монополийн 85%-ийг атгадаг. 2011 оны 11 дүгээр сарын эхээр Anglo American Оппенгеймерийн гэр бүлийн мэдэлд байсан (40 %) De Beers-ийн багц хувьцааг 5,1 миллиард доллараар худалдан авахыг зөвшөөрсөн тухайгаа зарласан ба ингэснээрээ өөрийнхөө багцыг хяналтын болгож чадсан байна.
Энэхүү Эрнест Оппенгеймер гэгч нь 1917 онд алт олборлодог Англо-Американ корпорацийг анх үүсгэн байгуулсан аж. 1928 онд компани Замбийн зэсийн салбарт ажлаа эхэлжээ. Англо-Америкийн корпораци 1999 оны 5 дугаар сарын 24-нд Минорко-той нэгдсэн юм байна.
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ШИНЭ ТОГЛОГЧ ГАРЧ ИРЭВ

  1. Purevee says:

    Odrin mend, Uls orondo magadgui tanit adil sana zovoj, chadah medehin herer ajillaj bga huni huvid, tanias guih zuil bn. MAN s B.Bat-Erdene avarga orsoldoh n, ene tal der zalus, magadgui orsoldogchdin henig n ch demjsen bai, bid yun der anharah, es anharah tuhai orin bodolig huvaltsarai. zav gargaj oyun bodolo chilej yavdagt tani bayarlala. Irgen Purevee.B

  2. Aldar says:

    би булилаагүй бол Anglo American Plc 90-аад онд Монгол лиценз аваад буцаасан санагдах юм

    • Ганаа says:

      Тийм байх аа. 1990-ээд онд баахан лиценз аваад “голоод” гараад явсан олнуудыг нэг байх…

  3. Эрдэнэ says:

    Геологийн бүтцийн хувьд Таван толгой олборлоход их амархан уурхайнуудын нэгд ордог. Заавал гадаад компани оруулах шаардлага байгаа юм уу. Энэ зэргийн уурхайг ашиглаад явах мэргэжилтэн, шинжлэх ухаан Монголд уг нь гайгүй хөгжсөн баймаар юм

    • Ганаа says:

      Энийг бол ёстой мэргэжилтнүүдээсээ л асуудаг байх даа. Таван Толгой гээд ганц байсан юмыг Баруун Зүүн Цанхи гэж хэд хэд хуваагаад энд тэндээс нь ухаад “алаад” хаясныг л мэдэж байна. Лав л 5-6 хуваасан. Манайх үнэн гажигтай ш дээ. Тэхээр чинь хуулсан шороогоо асгах газраас болж хүртэл маргаан гардаг гэсэн. Ийм заваан юм хийдэг юм…

  4. Bat says:

    Манай Монголчууд ямарч орд, уурхайг хайгаад, нээгээд, ашиглаад байх боломжийн геологч, уурхайчидтай болсон байгаа. Гол нь өөрсдийн хүчээр энэ байгаа ашигт малтмалаа ашиглах, үр шимийг нь хүртэх нь төр засагийн мэргэн бодлогыг эсэргүүцсэн болж байна даа. Бид нар юу ч хийж чадахгүй, зөвхөн гадны мэргэн зөвлөхүүд л чадна аа гэж хэхэ. Энэ засаг төрийнхөө гажиг тогтолцоог нийт ард олон бид өөрсөө л эмчилэхгүй бол сүх далайгаад л байхад амараад л байгаа үхэр шиг байна шүү дээ.

  5. baatar says:

    Gurj, Ukrain, Kirgiz-d xen xaana xenii mongoor suraad, xaanaxiin canxuujilteer, yamar zorilgo, yamar ulsiin zaavraar shar zangia zuuj uls tor xiij baisan ni barimtaar il bolood orosiin tv-eer xaruulaad baix yum. Ingexed manaid bas zarim xumuus yagaad zaaval shar zangia zuuj xenii mongoor jagsaal xiigeed baisan be. Ene bux tuux yagaad iim adilxan baigaa uym be. Uuniig
    tailbarlaj ogooch.

    • Ганаа says:

      Оросын ТВ-гээр харснаа чи өөрөө бичиж болдоггүй юм уу ?! Заавал надаар бичүүлэх хэрэг юу байгаам ?!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: