ШАШИН АВСАН ТҮҮХИЙГ ЭРЭГЦҮҮЛЭХ НЬ

Одоо ч ёстой “алуулна” биз. Ер нь эх түүхээ ч мэдэхгүй, шашин үндсээ ч гадарлахгүй хүмүүстэй яаж ч ярьсан яадгийм ?! Манай түүх бичлэгт шарын шашныг хятад, манжууд дэлгэрүүлээд биднийг ихэд хорлосон гэсэн гаж үндэслэл байдаг бөгөөд энэ нь манай нийгмийн оюун сэтгэлгээнд амь бөхтэй орших болжээ. Ганц шашин ч биш, эргэн тойрон хавьтсан ойртсон болгоноо эсвэл хараан зүхдэг, эсвэл “боолын боол” болдог манай мунхаг харанхуй сэтгэлгээ, үйлдлийг би ярьж байна. Тэгээд энэ талаар “тэнэгийг чинь дуудах” гэсэн юм…
Шашин “авахын” учир
Монголд шарын шашныг “анх” дэлгэрүүлсэн хүн нь Түмэдийн Алтан хан (1507-1582) гэж манай түүхэнд бичдэг. Ерөнхийдөө буруу ч биш. Монголын баруун гурван түмэний жонон Барсболдын хүү Амда жононг ийн нэрлэнэ. Амдагийн үед 1542 оноос Түмэд нэн хүчирхэг болж эзэн хаанаас бараг давуу байдалтай болж ирсэн юм. Их хаан, жонон нарыг дагаж гавъяа байгуулсан учир “хан” болж Алтан хан гэгдэх болсон. Алтан хан 1577 онд Түвдийн лам Содномжамцыг залж өөрөө тэргүүлэн Ордосын ноёдыг шашинд оруулжээ. Энэ үед Мин улс л гэж байсан.
Энэ бол таран бутарч байсан Монголыг “шинэ үзэл суртлаар” нэгтгэх гэсэн нэлээд эхний оролдлого мөн.
Тэр үед буюу XYI зууны үед Монголын байдал ихээхэн түгшүүртэй байв. Хойт талд Оросууд Өвөр Байгалийг эзлэн авч манайд шууд тулж ирэв. Дорно зүгт Манж гүрэн мандан гарав. Баруун өмнө зүгт Цагаадайн угсааны Моголын улс үймээн самуунтай задралын ирмэг дээр байв. Бас манай хүчирхэг Ойрдын умарт талд Казак, Киргиз аймгууд идэвхиж эхлэв. Өмнө талд гол дайсан Мин улс нэн хүчирхэг байв.
Эргэн тойрон аюул нүүрлэсэн энэ үед Монгол өөрөө ёстой баларч байлаа. Дурдан буй үед Монгол өөрөө Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад Монголд хуваагдаж задралын ирмэг дээр байв. Харин Өмнөд болон Ойрд Монгол нь илүү хурдан хүчирхэгжиж байв. Монгол гурав тасарсан байдалтай ч аль аль нь өчүүхэн жижиг “юмнууд” байгаагүй.
Гэхдээ хөгжлийн ялгаа илт байжээ. Ойрд Монгол нь баруун тийш торгоны замд ойр байдаг учир “цаашаагаа” харилцах боломж ихтэй байсан. Өмнөд Монгол нь Хятадтай ойр байсан учир бас л эдийн засгийн боломж сайтай байсан нь эргэлзээгүй. Харин Халх Монгол нь төв мөртлөө бусдаасаа хоцрогдсон байж. Яагаад Халхаас бусад нь илүү хурдан хүчирхэг болоод байсны шалтгаан энэ л дээ…
Өмнө нь олон оролдлого байсан ч өмнөд Монголын Түмэдийн Алтан хан шашин нэвтрүүлсэн гэж түүхэнд оржээ. Чингэхдээ тэр энэхүү “үзэл суртлыг” ашиглан задралыг зогсоож чадна, улмаар бүх Монголыг нэгтгэж болно гэж бодсон хэрэг. Эхэндээ тэр шашин нэг их шүтдэг байсан нь юу л бол ?!
Ордосын Хутагтай Цэцэн хун тайж Алтан ханы даалгавраар зүүн хойт Түвдэд довтлоод: “Та бүхэн дагаар орвоос бид шашинд чинь оръё” гэсэн болзол тулгасан байдаг. Шашныг нь шүтэх гэсэн хүмүүс ийм болзол тавьдаг юм уу ?! Алтан хан ч гэсэн 1570 онд өөрийн биеэр Түвдийг довтолж “Түвдийн олон худалдаачин лугаа дайлалдаж, мянган ламын амийг аварсан” гэж түүхэн сурвалжид өгүүлдэг. Харж байгаа биз !!! Тэр Түвдэд байсан баахан худалдаачныг “дээрэмдэж”, баахан лам нарыг “буулгаж авсан” байна. Өөр яаж тайлбарлах юм ?! Ингэхээр Алтан хан эхэлж Түвдийн төрийг гартаа оруулчихаад дараа нь шашныг нь авсан нь илт байна. Эхлээд “улс төр, эдийн засгийн” шалтгаан байж л байгаа биз дээ…
Хаа очиж иймэрхүү юман дээр Маркс багш худлаа хэлж, алдаа гаргадаггүй юм…
Ингээд болоогүй ээ. III Далай лам Содномжамцын хойт дүр Алтан ханы дүү Сүмэр хунтайжийн гэрт тодров гэж зар тараав. Анхны пиар гэж энийг л хэлдэг байх…
Алтан хан адилхан “монгол толгойнууд” бас байгаа гэдгийг дутуу тооцсон юм. Бусад нь юу боллоо гэж Алтан ханыг ганцааранг нь мандуулдаг юм ?!
Ингээд Халх, Ойрдын ноёдууд бүгдээрээ Түвд рүү гүйлдэх болов. Халхын Абтай сайн хан үүнийг манлайлав. Харин Абтай сайн хан задран буй Халхыг шашны хувьд дахин нэгтгэх үүргийг үүргийг гарамгай сайн биелүүлж “алдагдсан үүргийг” нь дахин сэргээж чадсан гэж би боддог юм. Энэ санаа “цэвэр” халх миний толгойд огт ороогүй явахад хуурай дүү ойрд залуу маань хэлж өгснийг хэлэхэд надад ичих юм алга. Гэвч энэ нь жич ярих асуудал юм…
Домогт ийн өгүүлнэ. Абтай сайн хан Түвдөөс шашин “авах” гэж очиж гэнэ. “Залах” бурхан, лам хоёроо өөрөө сонго гэсэн юм байх. Тэхээр нь бүгдийг нь сэлмээрээ чичээд явж гэнэ. Бүгдээрээ айгаад далдираад байх юм гэнэ. Тийм “шүтлэгтнээс” чинь айлгүй яадаг юм ?! Манай хан “айгаагүйгээр” нь Гомбогүр бурхан, нэг лам хоёрыг сонгож. Буцах замдаа Абтай сайн хан Бурханаа газар тавьж байгаад бие засчихаад авах гэсэн тэндээсээ “явж” өгдөггүй гэнэ. Ханы уур хүрч сэлмээрээ Бурхнаа хоёр тасалж, толгой талыг нь Монголдоо “залж” авчирч. Одоо ч гэсэн манай Эрдэнэ Зууд бий л дээ. Гол шүтээн нь. Харин бөгс нь тэндээ үлдэж Бөгсийн даваа гэдэг болж. Хэзээ ингэж шашин шүтэж байсан юм ?! Энэ хэдий домог ч Монголчууд тэр үед шашиндаа хэр “хүндэтгэлтэй” ханддаг байсан нь илт. Яг үзэгдлийн мөн чанарын хувьд энэ байдал одоо ч гэсэн нэг их өөрчлөгдөөгүй л дээ…
Энэ нь тэр үедээ ч шинэ үзэгдэл байгаагүй юм. Лигдэн хаан ч гэсэн Түвдийн шашныг ихэд дэмжиж байсан. Гэтэл Түвдийн шашин олон урсгалтай зөрчилтэй, сүүлдээ манжийг дэмжиж татагдах болсноос Лигдэн хаан улааны урсгалыг “авах” болсон юм.
Ямар ч гэсэн Азид хүчтэй нөлөө үзүүлэх үзэл санааны төв Түвдэд бий болсон гэж үзэж болно.
Хачин өрсөлдөөн
Сүүлдээ хачин орчил тогтов. Манайхан өөрийгөө яая гэж байж Түвд рүү үхэн хатан зүтгэж дайн байлдаан хийж, Түвдийн төрийг “төвхнүүлдэг ажилтай” болов. Тэгээд хамаг мөнгөө өргөл барьц болгож өгөөд баахан цол хэргэмтэй болоод ирэх. Дэвшүүлэн гаргаж төр бариулсан түвд лам нартаа Монголчууд цол хэргэм хайрлахгүй шагнах. Ямар гарзтай юм биш !!! Монголд ирэхдээ ганцаараа ирэхгүй баахан лам дагуулж ирнэ, энд хар мянган сүм хийд барина, шашин дэлгэрүүлнэ. Ийм л юм болдог байлаа…
Эндээс Монголын хаад ноёд Түвдийг “рэкетлэж” шарын шашныг авч дэлгэрүүлж байсан гэсэн үнэнд арай илүү нийцсэн цорын ганц дүгнэлт гарна…
Алтан хан шарын шашныг авсан нь Монголын хаан даян Батмөнхийн угсааны Түмэн засагт хаантай илт өрсөлдсөн шинжтэй байсан. Түмэн засагт хаан 1576 онд Түвдийн илд зангидагч Гармаа ламыг Монголд авчирч багш шавь барилдан шашинд орж, улсын дотор шашин дэлгэрүүлэх ажил зохиож байсан гэж Саган сэцэн “Эрдэнийн товч”-доо тэмдэглэсэн байдаг. Ингэхээр Монголын хаад шашнаар уралдаж, өрсөлдөж байсан нь эргэлзээгүй байна. Тэхдээ Түмэн засагт хаан улааны шашныг, Алтан хан шарын шашныг “зөрүүлж” авсан болон Ойрдууд “уралдан” авсан зэрэг нь тэдний өрсөлдөөнийг харуулж байгаа болохоос шашныг авах нь гол зорилго биш байсныг давхар нотолно.
Яагаад шашин “уралдаж” авсан юм бол ?! Феодалын бутралыг дагалдан монголын аварга том арми олон хэсэг задарсан нь мэдээж. Олон задарсан армийн хэсгүүд бол хамгийн их аюул юм. Тухайн үеийн монголын нийгэм бол тэр чигээрээ арми юм. Тэдний заримыг бушуухан лам болгох, үгүй ядаж номхон томоотой байлгахгүй бол ардын бослого хөдөлгөөн гарах аюул байсан байх. Энэ нь шашин авах дотоод шалтгаан болох бүрэн үндэстэй. Гэхдээ өөр үндэслэлүүд ч байж болох…
Тэхээр шарын шашин Монголчуудыг үндэстний хувьд нэгтгэх боломжийг (?!) өөртөө агуулж байжээ. Ийм болохоор Монголын хаад ноёд уралдаж өрсөлдөж түүнийг авч байжээ. Энэ үйл явцад Мин болон Манж ямар ч хамаагүй. Харин Мин болон Манж гүрэн Монголд нэгэнт нэвтрээд хүчээ аваад эхэлсэн үйл явцыг удирдах, залан жолоодох, ашиглах оролдлого хийж байсан. Яаж “ашиглах” гэж ?!
Мин улс бол саяхан Юан гүрнийг унагасан Хятадын олон угсаат улс учраас “үзэл суртлын” хувьд “сайн” байсан гэвэл номонд хазгай. Би сайн мэдэхгүй боловч Мин улсад күнз, даосизм, буддизм гурав л гол байсан байх ёстой. Тэхээр олон угсааны улсыг нэгтгэхийг тулд буддизмыг ашиглахаас өөр арга байгаагүй байх. Үүнийг судлан үзэх ёстой.
Манжийн хувьд гэвэл бүр ч илүү “ойлгомжтой”. Тэд бөөгийн шүтлэгт улс байсан. Том эзэнт гүрэн байгуулаад Бурхны шашинд татагдах болсон. Өөрөөр хэлбэл Манжийн дотоодод ч гэсэн бөө мөргөлөөс Бурхны шашин руу шилжсэн. Гэхдээ Манж илүү том улсуудыг эзэлж байсан болохоор шашныг төр улсаа нэгтгэх зорилгоор хэрэглэсэн байх. Хятадыг күнз, даосизмаар нь “удирдах” боломжгүй. Тэхээр Бурхны шашин хэрэгтэй. Монгол, Түвд мэтийг Бурхны шашингүйгээр бас л удирдах боломжгүй. Тэхээр тэд шашныг “ашиглах” нь зүйн хэрэг.
Манай өндөр гэгээн Занабазар 1688 онд Ар Элстэйд хийсэн Халхын ноёдын “яаралтай” чуулган дээр арга буюу сонголт хийж хэлэхдээ: “…Өмнө зүгийн хар Хятад (Манж) хэмээх улсын төр түвшин амгалан сайны дээр бас түүнд Бурхны шашин дэлгэрсэн…” гэж хэлсэн нь манай түүхчдийн чихний хажуугаар өнгөрдөг. Сонголтыг арга буюу хийсэн нэг гол шалтгаан нь “нэг шашин” байсан нь нэн тодорхой байна.
Түүх яаж ч эргэсэн Монголд шашин нэгэнт дэлгэрчихсэн байж. Барууны хэллэгээр яривал Өндөр гэгээн “уния” буюу шашны холбоо тогтоосон юм биш үү ?!
Гэтэл манай түүх бичлэг энэ асуудлыг огт судлалгүйгээр “бүх бурууг” Мин болон Манж нарт тохож, шарын шашныг тэднийг нэвтрүүлсэн гэж одоо болтол үзэж байгаа нь утгагүй. Мэргэжлийн бус хүн хальт харахад л ийм байна ш дээ. Ингэхээр ямар ч хүн үнэмшимгүй буруу түүхээ засч болдоггүй юм уу ?!
Манайханд ёстой нэг утгагүй зан байна аа. Таалагдахгүй буруу муухай зүйлээ гадныханд тохчихдог. Муусайн хятад, манжууд шарын шашин дэлгэрүүлж биднийг хорлоод, “ийм” болгочихсон юм. “Ийм” гэдэг нь өөрсдийгөө “тэнэг” гэж байгаа юм уу, “хоцрогдсон мал” шиг гэдгээ хэлж байгаа юм уу, ёстой бүү мэд. Ямар ч гэсэн монголын одоогийн түүхэнд ингэж бичдэг юм. Тэгвэл яах гэж шарын шашин шүтээд байгаам ?! Тийм л аймаар хорлонтой юм бол ?!
Шалтгааныг дахин дүгнэхүй
Ер нь нарийн судлаад шашин анх “тараасандаа” тулах юм бол Монголчууд л харин Манжуудад Бурхны шашин анх дэлгэрүүлсэн байж таараад байгаа юм. Та нар сайн бодоод үзээрэй л дээ…
Ямар ч гэсэн феодалын бутралд ороод задарч байсан Монгол Улс шарын шашныг авах улс төр, нийгмийн бодит шалтгаан байжээ. Нүүрлэн ирсэн улс төр, нийгмийн задрал бутрал, оюун санааны доройтлыг үзэл санааны хувьд зогсоож үндэстнийг буцаан нэгтгэх бодит шаардлага байсан гэж би ойлгож байна.
Гэтэл энэ нь хэтэрхий оройтсон байлаа. Том эзэнт гүрэн нэгэнт бие даасан хэд хэдэн хэсэгт хуваагдаж, “үзэл суртлын” хувьд ахин нийлүүлэх боломж шавхагдсан байлаа. Салан бутарсан тэдний “үзэл суртал”, зэр зэвсэг, улмаар эдийн засгийн хүч ойролцоогоор тэнцүү байжээ.
Ухаандаа хүчирхэгжиж буй манж гүрэнд “шинэ үзэл суртал” болох шашин хүч нэмж байсан бол бууран доройтож байсан Монголын хувьд хүчийг нь сулруулах нэгэн хэрэгсэл болжээ.
Ухаандаа Манжийн хаад ноёд шашнаас болж хоорондоо дайн байлдаан ганц ч хийгээгүй байхад Монголын хаад ноёд өөр хоорондоо хийгээд Түвд, Минтэй “улааны” болон “шарын” шашин хоорондын ноцтой дайн сөргөлдөөнд олон удаа оржээ.
Жишээ нь Лигдэн хаан, Цогт тайж, Гүүш хан Төрбайх нарын хоорондын тэмцэл тусгаар тогтнолын төлөө юу, шашны урсгалын төлөө юу гэдэг их маргаантай.
Манжийн Нурхач хаан яг үнэнийг хэлсэн юм: “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн. Урд Цахарын Лигдэн хаан Мин улсын жил бүр өгсөн эдэд орж, намайг өшөөлж, Мин улсыг дайлуулахгүй бөгөөд бас цэрэг илгээж тусалсны тулд би ийнхүү цэрэг илгээж Цахарыг дайлав.”
Тухайн үедээ Манж манайх руу ерөөсөө дайраагүй, Мин улс руу дайрсан. Харин манайхыг холбоотон болооч гэж хүссэн. Гэтэл манайх Мингийн хилийг хамгаалдаг байна ш дээ ?! Мин улсаас торго дурдан, эд бараа авах гэж тэр шүү дээ. Түүхэн баримт хараад байхад манайхан л новширсон юм байна лээ дэг. Яахаараа манжууд дандаа буруутай байх ёстой юм ?!
Одоо ч тийм ш дээ. Манж буруутай, Хятад буруутай, Орос буруутай, Америк буруутай. Монголоос бусад нь бүгдээрээ буруутай. Монголчууд бид үнэнхүү новшийн зантайгаа мэдэх хэрэгтэй ш дээ…
Өөр нэг жишээ: Зүүн гарын хаан Цэвээнравдангийн цэргийн нэрт жанжин их Цэрэндондов Ойрдыг их үймээнтэй байсныг үл харгалзан 1642 оноос эхлэн Түвдийн хаант төрийг 70 гаран жил барьсан ойрд монголын хошууд аймгийн Лавсан хааныг 1717 онд түлхэн унагасан явдал болно. Ингэж цэргийн алсын дайралт хийж Түвдийн “төрийг нураах”, дээрээс нь Манжийн цэрэгтэй үхэн байлдах шаардлага байгаагүй атал Түвдийн төрийг “төвхнүүлэхийн” төлөө монголын ноёд энэ мэт үйлдэл олон удаа хийж ирсэн нь хачирхалтай бөгөөд сайтар судлууштай.
Үүнийг Монголын, үгүй ядаж Ойрдын тусгаар тогтнолыг хамгаалсан гэж үзэж болохгүй мэт. Түүхэн сурвалжийн шалтгаан нь “хүн үнэмшихэд” хэцүү. Зүүнгарын Цэвээнравдан хаан охин Бодулагаа Түвдийн монгол угсаат хаан Лавсангийн хүү Галсанданзанд өгчээ. Өгөх өгөхдөө өндөр гэгээн Занабазарын зуучилснаар. Дашрамд энэ Бодула нь манай Амарсанаа баатрын ээж нь юм. Ингээд Цэвээнравдан хаан цагаан сараар Түвдээс бэлгэнд ирсэн морийг унаж яваад ойчиж бэртжээ. Тэгтэл морины эмээлээс хараалын шившлэгтэй юм гарчээ. Цэвээнравдан хаан уурлаж хүргэн Галсанданзангаа хоёр тогоо хөмөрч хавчиж байгаад шараад алчихжээ. Тэрээр жирэмсэн байсан охин Бодулагаа өөр хүнд өгч, тэгээд Амарсанаа төрсөн байна. Ингээд Түвдийн төрийг “төрийг нураах” аян дайн эхэлж, Лавсан хааныг алж байгаа юм. Уг нь цэргийн урлагийн түүхэнд ормоор гялалзсан дайн хийсэн л дээ. Монгол цэрэг Гималайн нурууны баруун талаар давж байгаад Түвдийг эзэлж. Энэ цөмрөлт Ойрд Монгол, Түвд, Мингийн дайн болж нэлээд өргөжсөн юм. Түүх ч их сонин шүү дээ…
Тэхээр Мин болон Манжаас өмнө Монголчуудын хүлээн авсан Бурхны шашин монголчуудыг үндэстний хувьд нэгтгэж харийнхны эсрэг тэмцэх нэгдмэл үзэл суртлын үүргээ биелүүлж амжаагүй байна.
Энд би чадаагүй гэж хэлээгүй, амжаагүй гэж хэлснээ онцлон тэмдэглэж байна. Асуудлыг энэ өнцгөөс судлан үзэж, түүхээ бичлэгээ засвал яасан юм гэсэн саналыг дэвшүүлж байна.
Монголчууд Мин болон Манжид ялагдсан шалтгаан нь өөрт нь байсан бөгөөд бид өөрийн гэсэн үзэл санаагаа алдсанд байсан. Монголчууд “хожим” авсан шарын шашнаа нэгдмэл үзэл суртал болгож амжаагүй. Өөрөөр хэлбэл задрал бутралыг шашнаар зогсоохыг оролдсон боловч чадаагүй, үндэсний нэгдмэл үзэл санаа болгож амжаагүй байна. Үүнийг “коммунизмаар” нөхөж чадаагүй, капитализм, ардчиллаар ч нөхөж чадаагүй. Эл үзэл санаагүй, үзэл сурталгүй байдал одоо болтол үргэлжилж байна…
Энд би монголчууд дан ганц шашин “авсан” тухай яриад байгаа юм огт биш. Та нар түүхэн энэ жишээг саяхны коммунизм “авсан”, өнөөгийн ардчилал “авсан” явдлуудтай холбоод жишээд үз л дээ. Ямар ч ялгаагүй яг адилхан ш дээ…
Яагаад гэвэл монголчууд ямар ч үзэл санаа, сургааль номлолын агуулга, мөн чанарын талыг огт сонирхдоггүй, дандаа хэлбэр, үзэгдлийн талыг барьж нэн өнгөц хандаж хүлээн авдаг, чингэхдээ цаг ямагт сүржигнэдэг, хэтрүүлдэг, нугалдаг, хэн ч танихийн аргагүй болтол сэглэдэг, эцэст нь түүнийгээ буруутгаж хаядаг, тэгээд цоо шинээр эхэлдэг. Ийм ч учраас “гаднын юмыг” тун амархан сурдаг, тэр хэрээрээ амархан мартдаг. Монголд юу ч мэдэхгүй байж хэт мэдэмхиймхийрдэг өвчтэй хүн хэт олон байдгийн шалтгаан ердөө л энэ. Ийм олон гаж үйл “ардын зан заншил” болж, одоо бараг бүх нийтээрээ бэртэгчин болж гүйцэж байна. Сүүлдээ бүх нийтийн оюун сэтгэлгээний солиорол дэмийрэл маягийн зүйл бий болов. Энэ нь шинжлэх ухааны бүх төрлийн суурь судалгаа уналт зогсолтод орсноор нотлогдоно.
Өөрийн ард түмнийг агуу түүхтэй агуу иргэншил бүтээсэн агуу ард түмэн гэдгийг би сайн мэднэ. Уг нь өөрийгөө ухамсарвал (энэ бол шинжлэх ухааны ойлголт юм-Х.Д.Г.) үүнээс ч илүүг туурвиж чадах ард түмэн гэдгийг ч бас сайн мэднэ. Гэхдээ тэнэгийг чинь хааяа хэлэхгүй бол наад “төр” болсон “хаад ноёд” чинь биднийг ингэж хөнөөдөг юм…
Бүх буруугаа бусдад тохдог, бүх сайнаа өөртөө авдаг “заншилтай”, “шашнаа мандуулна” гээд шашин үндсээ устгадаг, “төрөө мандуулна” гээд үндэстнээ хөнөөдөг, эсвэл дандаа боол шиг сэтгэж үйлддэг мунхаг харанхуйтай би хэзээ ч эвлэрч чадахгүй…
Энэ үзэгдлийн учрыг ойлгохгүй, мэдэхгүй ямар ч хүнийг би Монгол Улсын Төрийн толгойд гаргахгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 5 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

64 Responses to ШАШИН АВСАН ТҮҮХИЙГ ЭРЭГЦҮҮЛЭХ НЬ

  1. Manj says:

    Манж нар Монголд шашин тараасан гэдэгт оддоо хүртэл үнэмшээд яваад байгаа хүмүүсийг ойлгодоггүй юм. Түмэдийн Алтан хан 1500-аад онд Монголд шарын шашныг амжилттай нэврүүлсэн. Гэтэл нөгөө Манж улс нь бүр хожим 1630 оны орчим байгуулагдсан гэж байгаа. Байгуулагдаагүй Манж улс яаж Монголд шашин тараах вэ???? Харин ч манж нар Монголын хэл бичиг, соёлыг хуулбарлаж өөрсдөө Монголыг дуурайн шарын шашинд орж нөгөө энх-Амгалан хаан нь Занабазарыг багшаар өргөмжилсөн биз дээ.

  2. нямсамбуу says:

    түүхийг тодорхой үзэл сурталд ашиглаж зохиож, тайлбарлаж байсны дэргэд бодит дүгнэлт хийхийг оролдсон санагдлаа, уулаасаа оролдлого гэдэгээ бичигч зөвшөөрнө биз, гэхдээ бас шашныг ч тэр, улмаар алив шашин дэлгэрсэн учиг шалтгааныг ч тэр гагц улс төр,эдийн засаг, ашиг сонирхлын хүрээнд бүрэн тайлбарлахад хэцүү, итгэл үнэмшлийн хүчин зүйлс их бий

    • Ганаа says:

      Хэрэв шинжлэх ухааны зөв арга зүй баримталбал учир шалтгааныг маш өндөр нарийвчлалтай тогтоож болно. Оролдлого ч гэсэн бүх зүйлээ хэлээгүйг Та ч гэсэн ойлгоно биз. Орчин үед шинжлэх ухаан асар их хөгжсөн. Энэ нь Монголын талд ямагт “ашигтай” байдаг. Итгэл үнэмшил гэвэл энэ л байна…

  3. нямсамбуу says:

    тиймээ, шинжлэх ухаан, нийгэм судлал маш их хөгжиж байгаа, би өөрөө шашин судлалых. Дэлхийн буддизм судлал маш өндөр төвшинд хүрсэн, мэдээж бүр ч их зүйл судлагдахаар хүлээгдэж буй.

    • Ганаа says:

      Тэгээд чи ажлаа хийгээч дээ. Чи юун дэлхийн гэж солиороод байгаам ?! Монгол тэргүүн эгнээнд саяхан байсийм. Би Та нарын догмыг орвонгоор нь эргүүлчихээд байна. Одоо Та нар албан тушаалаараа биш, эрдэм ухаанаараа хариулах ээлж. Хэрэв талийгаач Лууяа багш, Лхагваа, Содномдаргиа нарын шийрийг хатааж чаддаг юм бол тэр шүү дээ. Чадахгүй юм бол надаас ирж асуу…

  4. altaa says:

    Шашныг үнэндээ манж, хятадууд тараагаагүй . Гэхдээ шашин авсаныг ардчилал болон социализмыг авсантай зэрэгцүүлэх нь тохиромжгүй мэт. Үнэндээ бол шашнаар далимдуулан монголыг нэгтгэсэн, бас өөрийн хаантай болж үлдсэн, өөрийн хуультай / Халх Журам/ үлдэж чадсан нь ямартай ч тусгаар улс гэдгээ харуулах, бас улсаа аврах санаа зорилготой гэж үзэж байна. Халх Журмыг уншвал манжийн элчийг алах нь бэртээж гэмтээхээс бага ялтай байсан байх нь харагддаг л даа. Энэ нь алуулах гэсэн бодолго мөн шүү дээ. Тухайн үеийн төр болон төрийн ноёдууд одооныхоос өөр шүү дээ. Том ах нь ноён, дүү нь албат бас цэрэг. Түвдийн хаанд охиноо өгсөн тухайд найрамдах санал тавьсан гэсэн үг л дээ. Одооных шиг охиноо өгчихөөд за яавал яаг гээд хаячихдаггүй, охин нь гомдол гаргавал ах дүү нараараа цэрэглэж ирээд охиноо өмгөөлсөн жирийн л жишээ байгаа биш үү. Аравтын систем нь Хүн гүрний үеэс эхлэн 1925 он хүртэл байсныг анхдугаар үндсэн хууль арван гэрийн дарга, арван гэрийн хурал хэмээн бичиж баталж байдаг юм. Одооны төр бол төрийн албан хаагч нэртэй хэсэгхээн хүмүүсийг захирдаг цалинжуулдаг бол тухайн үед өрхөө арав арваар нь / ах дүүгийн арван өрх л дөө/ болгож, ахад нь гүн цол өгөөд нэг ч өрхийг орхилгүй захирдаг, цалинжуулдаг байсанд л монгол төрийн хүчирхэг байх суурь болж өгдөг. Энэ тохиолдолд ноёдууд өрсөж биш, харин зохион байгуулалттай шашин авсан байх магдлалтай, мөн авсан шашин нь маш хурдан тарсан нь үүнтэй ч холбоотой. Харин өнөөдөр шашны янз бүрийн урсгалууд орж ирэхэд тухайн үеийнх шиг асар их хурдтай тарахгүй л байгаа нь үүнийг нотолно. Гэхдээ монголчууд шашиндаа асар их нууц нууцалж үлдээсэн.

    • Ганаа says:

      Эрхэм ээ. Уг нь энд би Таны ярьж байгаагаас арай л хэдэн эрэмбийн “дээд юм” яриад байна. Түрүүчээсээ намайг “манж, хятад” гээд загнаад эхэллээ. Ингэж утгагүй сэтгэвэл “ухаандаа унасан ухнадаа гомдоорой.”
      Харин ч тайлбарлалын асар их боломж гарч байгааг ойлгохгүй бол сэтгэгдэл бичих хэрэггүй л байхгүй юу…
      Хэрэв тархинд чинь багтахгүй, одоогоор хэлэх үг олдохгүй бол дуугай л байхгүй юу. Мэдэхгүй байж олон долоон юм донгосохын хэрэг юу байна…Та нар бүгдээрээ Монголын төлөө, би ганцаараа Монголын эсрэг байна уу ?!
      Та нарыг “ардчилал” гэж солиорч байх хооронд чинь шинжлэх ухаан бараагүй хол хөгжсөн гэдгийг л би хэлж чадна…

  5. Билэгт says:

    Хаха Ганаа ах гое хэлсэн!!! Алтаа зүгээр уншаад тайлбар хийх амархан, харин бодож үзээд нийтлэлийн зорилго нь юу вэ гэж бодвол арай өөр хариулт чамаас гарах байсан байх.

  6. Enkhbold says:

    Шашин бол номлодог. Шинжлэх ухаан бол нотолдог. Гэхдээ Далай лам шинжлэх ухааны давуу талыг мэдчихээд шинжлэх уханыг ч бас шүт гээд байгаа шүү дээ. Шашинд тэр тусмаа буддын шашинд ойлгож чадвал хэрэгтэй юм их байх шиг байгаа юм. Энэ бүхнийг Далай лам нэгтгээд ерөөсөө ганц зорилго бол дотоод сэтгэлээ ариусгаж хүн чанараа олж авахыг л хэлээд байгаа. Шинжлэх ухаан ч гэсэн хүнийг энэ чиглэлд л уриалдаг. Тэгэхээр далай лам шинжлэх ухаан хоёрын ашиг сонирхол нийцэж байна гэсэн үг. Далай лам хоосон сүсэг бишрэл тус болохгүй гай болно гэж хэлдэг хүн. Харин жирийн хүн болгон шашныг ойлгоход төвөгтэй учраас шинжлэх ухаан нь дээр юм гэдгийг Далай лам олж харчихаад байх шиг байгаа юм. Тиймээс шашныг шүтвэл шүтсэн шиг шүт , шүтэхгүй бол шинжлэх ухаанаараа явсан нь дээр гэдэг санааг байнга илэрхийлж байгаа харагдаад байдаг. Харин шарын шашин улс төрийн хувьд монгол үндэстэнг нэг үзэл санаа, соёлын хэмжээнд нэгтгэж чадаж байсан нь сайн боловч хөгжлөөс буюу шинжлэх ухаанаас хоцроход бас их тус хувь нэмрээ оруулсан нь нийгмийг тэргүүлэх оюун санаа байсны хувьд яах аргагүй үнэн бөгөөд хүлээх хариуцлагатай болгох ёстой. Тйим учраас шинжлэх ухаанаа шүтэцгээе хүмүүсээ, Далай ламыгаа зөв ойлгоцгооё.

    • Ганаа says:

      1. Таны хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ энд би Буддын шашны мөн чанарын тухай яриагүй.
      2. Би Монголд шашин анх яаж дэлгэрсэн түүхийг хөндсөн. Бөө мөргөлтэй хүмүүс анх ингэж авсан юм.
      3. Гэхдээ бид хүлээн авсан хамгийн анхны төрт ёстой хүмүүс байсан юм.
      4. Түүх бичлэгийн олон арван жил тогтсон догмыг эвдэхийг би хүссэн юм.
      5. Одоо ш/у-ны хүрээнд маргаан үүсэх ёстой. Асуудал их өргөжинө.
      6. Цаашаагаа бол “их олон юм” бий дээ…

  7. Aldar says:

    Таны нийтлэлийг уншаад би ингэж бодов.
    Хубилай хаан кунз, хятадчлахыг эсэргүүцсэн Аригбөхийн тэмцлээс хойш төрөө нэгдмэл байлгах санаа сэдэж Юань улсдаа Төвдийн Пагма лам Лодойжалцанг улсын багш болгож дөрвөлжин бичиг зохиолгон Төрийн бичиг болгосон. Юань гүрний нутаг хилийн бараг 90 хүртэл хувь нь будда дэлгэрсэн, сүүлд дэлгэрсэн бүс нутаг байна. Юань гүрэнд захирагддаг улс үндэстнүүдийн шашинг үзэхэд, кунз, дао-гоос өөр ойроос Буддаг авчирч дэлгэрүүлэхээс өөр орон зайн сонголт алга байсан. Монгол, Ойрд, Манжид дэлгэрсэн будда Юань гүрний дэлгэрүүлсэн шашны үргэлжлэл.
    Монголчууд дотоод 5 ухааныг мэдэхгүй, ойлгохгүйг хүсэхгүй, тиймд нэвтрэхдээ шашны гүн ухаанаас өөр хэлбэрээр төвдийн анагаах ухаан, мэрэг төлөг хэлбэрээ Монголд дэлгэрсэн болов уу Магадгүй Төвдийн Бон, Монголын Бөө 2-н ижил төсөө чанар нь монголчуудыг татсан болов уу

  8. Za tanii ergetsuulel taalagdlaa. Ene talaar ushuu olj medej bolohoor nom zohioluud haanaas olj bolohiig zuvlunu uu? Medeej tug tumen yum baigaa bailgui yadaj mongol angli hel deer gevel yum oldoh uu?

  9. Anonymous says:

    Neg yum oilgohgui bna. Mongol tsereg Himalay-g davj Tuvdiig ezlene gej yu yariad bnaa.Tuvdiin undurlug Himalay nuruunaas naana orshdog sangdah yum. Esvel anduuraad bichcihvuu?

    • Миний бодол says:

      Наанаас нь биш цаанаас нь гэнэдүүлж дайрахгүй юу даа. Цаанаас нь дайрахын тулд баруун талаар хэний ч явахгүй газраар Монголчууд давж очоод дайрчихсан гэж байгаа. унш унш

    • Anonymous says:

      Чиний газар зүйн мэдлэг гэж тавиад туучихжээ. Гималайг давна гэхээр хашаа давж байгаа юм шиг харайгаадгарна гэж ойлгоод байна. Үнэндээ бол их бага Цэрэндондовын цэрэг маш хэцүү замаар 6000 метр өндөрлөгөөр давж Лхас руу өмнө зүгээс нь орж эзлэсэн байгаа юм. Энэ аяныг байлдааны түүхэнд Пиренейг давсан Их Карл, Ромд цөмөрсөн Ганнибалын аян дайнаас илүү гайхамшигтай амжилттай аян гэж үздэг юмшүү дээ хө.

    • Ганаа says:

      Чи битгий хуцаад бай. Хаагуур ч давсан яадгийм. Би Монгол хаан бусгасан мориноос уначихаад хүргэнээ шарж алаад, хадам нь болох Түвдийн монгол угсаат хааныг алаад, төрийг нь нураагаад, цаашаагаа Манжтай байлдсан шалтгааны тухай ярьж байна. Чам шиг усан тэнэгт хаагуур давсан нь сонин байгаа бол өөрөө даваад үзэхгүй юу…
      Чи ийм тахиа шиг тархитай байж надтай ярих гэвэл ёстой яршиг л байна…

    • tushig says:

      ok. uneheer zuv asuult bna shuu.

  10. Adonis says:

    Shariin shashin-g 1570-aad onii ued manaih import-lson ym bj…gehdee hunnu-giin ueiin neg oldvoroos 12 jil buhii tavag oldson ch geluu sonsoj baisan ym bna…Uguudei haan beijing-d odon oron sudlaliin tov baiguulsan, bas iran, iraq-d ch gesen Mongolchuud odon oron sudlaliin hureelen baiguulj baisan gej unshij baisan ym bna…tegeheer tuhain ued Mongolchuud odon orondoo hol tasarchihsan baij…Mongol zurhain 12 jil dotor gants luu l nuudelchdiin dund boditoor orshij baigaagui bolohoos busad ni bsan…barag 12 jiliin zurhai nuudelchidees uussen gej uzdeg…tegeheer nuudelchided ene zurhai ymar heregtei baisan gedeg ni sonirholtoi sanagdaad baidag ym…odoo ene zug chigiin talaar hong kong, singapore, hytad, taiwan-uud Mongolchuudaas hol tasarchihsan…magadgui erdem shinjilgeenii hureelen nom tovhimoluud ni beijing-d uldsentei ch holbootoi baij magadgui…zurhai gedeg bol shashin bish…tegeheer 1570-aad onii ued shariin shashintai hamt Mongold zurhai orj irsen gej uzehgui bna…bur boo morgoltei ch holboogui baih…tegeheer ene yu bj boloh ve?

  11. Adonis says:

    aan bas zurhaid harsh jil dunsur gej baidag…tsagiin hurdend baigaa 12 jiliin diagnol bolgon ni hoorondoo harsh baidag…Luu, Nohoi hoyor neg diagnol-d baidag…hytad-uud oorsdiigoo Luu gedeg…Manaihan bolohoor Chono gedeg tegeheer ene hoyor ugsaatan hoorondoo taaramjgui baih ni oilgomjtoi ch ym shig…Kazakh-uud oorsdiigoo burged shuvuutai zuireldeg…baruun hurdend baigaa tahia jiltei holbootoi ch ym uu gej bodogdohoor…gehdee ene bol zugeer l ajiglasan zuil…busad bolomjuud deer ni tulgaval hudlaa gedeg ni amarhan notlogdoh ch gesen…uuniig sain sudlah heregtei ym shig sanagddag

  12. tushig says:

    Ene uguulliin gol sanaa ni mongolchuud oyun sanaanii gol chig barimjaagaa odoo boltol olj chadaagui. oyun sananii gol chig barimjaa, itgel unemshil, uzel surtal ni buddism, kommunism baigaagui, ardchilal ch baij chadahgui yum baina.

    • Ганаа says:

      Философи мэдэхгүй байж “философдох” шиг утгагүй юм байдаггүй юм. Ер нь манайд сүүлийн үед тэнэгтэхээ “философи” гэж ойлгодог чам шиг маанагууд их олширчээ.

    • tushig says:

      Filosofdoh geegui shuu. Uguulliin gol sanaag ni oloh gej yadaj baina.

    • tushig says:

      Ligden hutagt torgo durdand shunasan hulchgar baisan gej anh udaagaa l unshlaa.

    • Ганаа says:

      1. Би Лигдэн хаан Хятадын Мин улсын хилийг хамгаалах үүрэг хүлээснийг хэлж байна.
      2. Би түүнийг шуналтай, хулчгар гэж хэлээгүй.
      3. Анх удаа уншаад санаанаасаа “юм” зохиож болохгүй.
      4. Би ганц хүний тухай бичээгүй, Монголын феодалын бутралын тухай бичиж байна.
      5. Юмыг бүхэлд нь харж чадахгүй бол сэтгэгдэл бичих хэрэггүй.

    • tushig says:

      uneheer saihan uguulel, shuumjlel unshij consloo. Tanii erch hun ene heveeree baij olon duu nartaa heregtei medeelel tugeej baih boltugai.

  13. mugi says:

    Гайхалтай.

  14. Amg says:

    Ганаа гуайд хувь хүнийхээ хувьд дургүйлдээ. Зүгээр ярьж, мэтгэлцэж чадахгүй шууд хардаад, ямар ч бүтээлч маргаан өрнүүлж чаддаггүй юм. Гэхдээ энэ удаагийн төөрч будилсан Монголчуудын талаар нийтлэл яг голыг нь олоод биччихэж. Сүүлд Молор-Эрдэнэ энийг тайлбарлаж бас нэг нийтлэл бичсэн байсан. Бас л худлаа биш.

    Улс орон нь оюун санааны ийм зогсонги байдалд орчихоод байхад шинэчлэлийг маш сайн хийж чадсан улс бол Япон гэж боддог. Анх Хятадаас соёл оруулж ирсэн. Гэхдээ манайхан шиг юмны өнгөн талыг нь биш, яг уг үндсээр нь улсдаа нэвтрүүлж чадсан. Дараа нь Мэижигийн үед барууны соёлыг бас маш цэгцтэй нэвтрүүлж чадсан. Бас л яг уг үндсээр нь. Гэхдээ хуучин дээрээ нэмээд, эвтэйхэн зохицуулж. Гол нь философичид, шинжлэх ухаанчид, хэл бичгийхнийгээ баруун луу явуулж юм сургаад буцааж авчирдаг байж. Одоогийн Японыг яг японы иргэншиг гэж хэлэхэд их сонин. Гэхдээ л хаа ч байхгүй хувилбарыг бий болгосон учраас иргэншил гэхээс өөр юу ч гэх билээ.

    Хятад бол угаасаа өөрөө нэг том иргэншил. Гэхдээ Мэижигийн өмнөх үеиин Япон шиг зогсонги байдалд орж байна. Оюун санааны хувьд ш дээ. Тэд шарандаа хаанаас ч шинэчлэл оруулахгүй, коммунист нам гэсэн нэг юмныхаа доор дугуйг шинээр нээх гэж оролдоод байна. Чадахгүйлдээ. Гэхдээ л Хятад бол Хятад.

    Манайх харин даанч арай л харамсалтай байна. Таны:
    “Яагаад гэвэл монголчууд ямар ч үзэл санаа, сургааль номлолын агуулга, мөн чанарын талыг огт сонирхдоггүй, дандаа хэлбэр, үзэгдлийн талыг барьж нэн өнгөц хандаж хүлээн авдаг, чингэхдээ цаг ямагт сүржигнэдэг, хэтрүүлдэг, нугалдаг, хэн ч танихийн аргагүй болтол сэглэдэг, эцэст нь түүнийгээ буруутгаж хаядаг, тэгээд цоо шинээр эхэлдэг.”

    гэж бичдэг бол яалт ч үгүй үнэн л дээ. Яг яах ёстой юм байгаан бүү мэд. Удирдъяа олигтой удирдагч ч алга. Ухааруулъяа, сонсчих зөөлөн чихтэй хүн ч алга. Боловсролдоо маш саин мэнэжмэнт хийж хөрөнгө оруулбал, ядаж 20-30 жилийн дараанаас асуудалд тохирсон зарим нэг шийдэл зах зухаасаа харагдаж эхэлж магадгүй юм. Гэхдээ л эргэлзээтэй.

    • Ганаа says:

      Чи надад дургүй байгаад яадаг юм. Чамтай “маргаад” сууж байх илүүдээ гарсан цаг зав надад байхгүй. Бүтээлч маргаан хийхийн тулд чи “бүтээсэн” юмтай байх ёстой. Бүтээсэн юмгүй байж “маргах” гэвэл хоосон чалчаа гэдэг юм…

  15. Tsendee says:

    Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
    Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

    одоо болтол энэ үг миний сэтгэлээс, санаанаас ердөө гарахгүй байна
    Бид, би юу хийх хэрэгтэй билээ гэж л бодогдож байна даа

    Түүх богино боловч бидний амьдрал бүр богино санагдах юм

    Таныг хүндэтгэсэн

  16. Хосбаяр says:

    Иш татвал: “Чи надад дургүй байгаад яадаг юм. Чамтай “маргаад” сууж байх илүүдээ гарсан цаг зав надад байхгүй.” гэж сэтгэгдэл бичсэн байх юм, ирония гэдэг зүйл чинь л харин энэ байх.

    Би ч яахав, өөр шиг чинь мундаг судлаач хүн биш, тань шиг ийм зүйл мэдэхгүй, мэдлэг, туршлага, хуурай дүү мүүгээсээ сонссон зүйлсээрээ нилээд өөртэй итгэлтэй таамаглал дэвшүүлж бичсэн таны энэ бичлэгийг уншаад надад маш их таалагдлаа.

    Гэхдээ та үнэхээр тэр дээр хэлсэн хүний үр бүтээлт мэтгэлзээн гэдэг зүйлийг үзэн яддаг хүн шиг байх юм. Та мундаг судлаач хүн байж болно оо, гэхдээ та интернетийг битгий бас, техник технологийн дэвшлийг та маш их ярьсан байна. Харин та одооны Монгол Улсын шинэ мэдээлэл, шинэ техник технологийн мэдлэг зэргийг хаанаас гаралтайг мэдэж байгаа байх.

    Та магадгүй миний энэ бичлэгийг хараад нилээд уур чинь хүрэх байх, та надруу “Юу гээд гуцаад байна аа?” гэсэн хариу бичиж ч магадгүй, эсвэл миний хэлэх гээд байгаа зүйлийг батлахгүйн тулд та хариу бичэхгүй ч байж магадгүй.

    Юу хэлэх гээд байна вэ гэвэл, Улсад маань байгаа тань шиг цөөхөн, өндөр мэдлэгтэй хүмүүс интернетийг басаж болохгүй ээ, ялангуяа тань шиг хүмүүс ингэж хэрүүл уруул хийж болохгүй, гүэ яахав, та хэрүүл хийсэн ч яадаг юм, энэ бол таны интернетийн таны дураараа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай нь үнэн, гэхдээ та энд бичсэн зүйлээ нэг сана:

    “4. Түүх бичлэгийн олон арван жил тогтсон догмыг эвдэхийг би хүссэн юм.
    5. Одоо ш/у-ны хүрээнд маргаан үүсэх ёстой. Асуудал их өргөжинө.”

    Та энийг үнэхээр хүсэж байгаа л бол хэрүү уруулын аястай юм бичиж битгий өөрийгөө доромжил, мэдээж би таныг учиргүй сайхан ааш гаргаж бусдад бялдуучил гэж хэлээгүй, харин та хар яр хийж уншигч олныхаа дургүйцлийг хүргэхийн оронд арай өөрөө хандсан нь дээр болов уу.

    Та Монголчуудын талаар нэгэнт л ийм юм бичиж байгаа хойно надтай энэндээр санал нийлэх байх, Монголчууд доромжлуулж, загнуулах дургүй хүмүүсээ, үнэхээр л та өөрийн үзэл бодлоороо бусдад импакт үзүүлмээр байвал та наад аашаа жаахан тэвчээ.

    Интернетийг битгий бас…

    • Хосбаяр says:

      Би таны бусад нийтлэлүүдийг уншлаа, тэгээд таны бусад сэтгэгдлүүдийг ч уншлаа, магадгүй таны яриа хөрөө таны онцлог юм шиг байна, ингэж ч ярьдаг учир та уншигч олонтой байх.

      Гэхдээ та намайг нэг муу учраа мэдэхгүй бацаан гэж бодолгүйгээр, хэлсэн зүйлсийг маань нэг тунгааж үзээсэй гэж хүсэж байна.

    • Ганаа says:

      1. Та нар намайг хүмүүжүүлэх гэж битгий оролд. Та нар зүгээр л ярих гэсэн юмаа тодорхой ярьж сур. ТОДОРХОЙ ЯРЬ. Энэ бол интернетийн ЗАРЧИМ.
      2. Хэрэв ТОДОРХОЙ САНАЛ хэлэхгүй намайг хүмүүжүүлэх гэвэл интернет ч гэсэн хуц. Чи ямар интернет юм уу ?!
      3. Чи тодорхой ямар ч санал хэлээгүй учраас хамгийн түрүүнд ХУЦ.
      Чи “эрх чөлөөгөө” эдлээд өөр сайт блог уншиж болно ш дээ.
      4. Цаана чинь “юм” ойлгодог, надад ойлгуулж “олон юм” өгдөг залуус олон байна.
      5. Би ердөө л тэнэглэлийн эсрэг дайн зарласан хүн. Намайг уурлавал өөрийгөө тэнэглэжээ гээд л ойлгочих. Тэгээд л болоо…

    • Хосбаяр says:

      Таныг ийм ч юм бичих болов уу ч гэж бодож байсан юм. Ухаантай нь тэнэгээ сургахгүй бол над мэтийн тэнэг нөхөд нь ингээд л танд лай болоод байнашд. Таны энэ дээрэнгүй зан чинь надад нэг л биш санагдаад байгаа юм.

      1. “Бид” гэж байхгүй, энэ бол зөвхийн миний л хувийн бодол, дээрээс нь интернетэд зарчим гэж байдаггүй юм аа.
      2. Миний санал тодорхой байсан, таны бичсэн зүйл таалагдсан ч таны зан араншингаас болоод надад таны ярьсан бичсэн зүйл үнэ цэнээ алдсан, бусдад ч ингэхвий гээд хар яраа жаахан багасгавал яасан юм бэ? гэсэг санал байсан.
      3. Би хуцаж болно оо, гэхдээ та интернетийг хэдэн ч удаа, хэдий ч чанга хуц гэж орилоод барахгүй.
      4. Тийм бол сайн л байна, би таньд таалагдахгүй байж болно, энэ бол миний л таньд юм ойлгуулж, таныг яагаал ингэж аашилдаг юм бол гэдгийг ойлгох гэсэн оролдлого байсан.
      5. Хэн ч тэнэглэлд дургүй, хэн ч тэнэгээрээ дуудуулах дургүй, таныг уурласан болохоор би тэнэг болох уу? Яагаад намайг уурлавал та тэнэглэсэн байж болдоггүй юм тэгвэл? Эцсийн эцэст тань шиг толгойтой хүн ч өөрийгөө тодорхой зүйлүүд дээр тэнэг гэдэгээ хүлээн зөвшөөрч л таараа, тийм л биз дээ?

    • Ганаа says:

      1. Интернетэд зарчим гэж байдаг юм. “Нетикэт” буюу этик гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм байдаг.
      2. Та нар л тэнэгээрээ үзээгүй байж солиорч байхгүй юу. Би бол үзсэн, бас мэддэг болоод ингэж байна.
      3. Би танай гэрт ороо юу ?! Чамаас хулгай хийгээ юу ?!
      4. Энэ блог миний хувийн өмч. Энд дүрмийг би тогтооно. Юу байлгах, юу байлгахгүйгээ би мэднэ.
      5. Миний тэнэгийг нотолж болно ш дээ. Тэгэхдээ их юм унш, наад мангуу толгойгоо цэнэглэ. Наад зах нь над шиг өдөрт 10 цаг ажиллаж сур. Өөр чамтай ярих юм байхгүй…

    • tushig says:

      Sudlaach Ganaa ah imageee uurchloh hereggui ee. Ene har yar gesen baidal ni uurt ni zohidog yum.

    • Nominchimed says:

      Ямаа ярьж байтал гэнэт тэмээ яриад унадаг хүмүүсийг одоо яалтай ч билээ

  17. mugi says:

    Ганаа ахаа та энэ чигээрээ л байвал гоё ш дээ. Юм хийж чаддаг хүн ийм байдаг юм.

    • Bat says:

      Tushig, Mugi 2-oo bitgii 2 xunii xoorond orj iluu yum yaria. Unshsan yumaa sain oilgoson bol comment bicheechee gej niit unshigchidad xelmeer bna. Zia tegeed Sudlaach Gankhuayg guaid amjilt, eruul enxiig xusey!

  18. тунга says:

    Baljinnyam gyain 9 botiig unshval bas l sonirholtoi bolov u

    • Ганаа says:

      Тэр бол мэргэжлийн хүний асар их сэтгэл, хөдөлмөр орсон түүхэн хронологи. Миний ойлгосноор энэ номыг зүгээр унших ном биш байна лээ. Үргэлж ширээн дээрээ байлгаж, эргүүлж тойруулж, лавлаж, харах ном юм билээ. Доторх юмных нь учрыг л олох ёстой.
      Харин чиний хувьд нэг өгүүлэл зүгээр уншиж чадахгүй байж 9 боть түүх уншина гэдэгт чинь эргэлзэж байна.

  19. Би бол арай л өөрөөр таамагладаг. Буддын шашныг (нарийндаа бол түвдийн мухар сүсгийг) мэдээж манжууд монголд шахаагүй. Энэ ч нотлогдсон зүйл. Хэтэрхий олон лам гарахаас сэргийлж лимит тогтоож байсан түүхэн баримт нь хүртэл байдаг. Монголчууд өөрсдөө түвдээс шашин гуйсан харагдаж байгаа байх, магадгүй. Харин түвдүүд монголчуудаар гуйлгах хэмжээнд хүртэл бүтэн 200, 300 жил шургуу оролдсон байх. Шар уу, улаан уу гэдэг бол тусдаа, бүр хожмын асуудал. Түвдийн шүтлэг дэлгэрэхээс өмнөх үед хамаарах ном зохиолын судалгаа, тоймыг уншаад үзэхэд бичиглэлийн хэлбэр болоод үзэл санаа, ухамсар, сэтгэлгээний хувьд нэлээд өөр болох нь илт анзаагддаг. Тийм учраас би монгол үзэл санааг, гүн ухаан (яг юу гэж нэрлэдгийг над шиг будааны хүүхэд мэдэхгүй юм, ер нь л оюун санаа, сэтгэлгээний гол онцлог)-ыг устгах тал дээр түвдүүд тэргүүн эгнээнд маш их хичээл зүтгэл гаргасан, улмаар манжууд үргэжлүүлж, оросууд залгасан гэж боддог. Одоо барууныхан хичээнгүйлэн өрдөж байгаа. Өөрсдийн тэнэгүүд, гадны ухаантнуудтай нийлж бүтэн 500, 600 жил зүтгэсний эцэст Монголчууд үндэстнийхээ хувьд натур үзэл баримтлал, ориг итгэл сэтгэлээ алдчихсан. Харин хаа очиж, үүнийгээ нэг юм ойлгоод байх шиг. Тиймдээ ч, тэнгэризм, суу ухаан, чингисийн философи гэх мэт хачин сонин юм зохиогоод солиороод л яваад байгаа, зайлуул…

    • Солонго says:

      “…Монголчууд өөрсдөө түвдээс шашин гуйсан харагдаж байгаа байх, магадгүй. Харин түвдүүд монголчуудаар гуйлгах хэмжээнд хүртэл бүтэн 200, 300 жил шургуу оролдсон байх. Шар уу, улаан уу гэдэг бол тусдаа, бүр хожмын асуудал…” энэ яг голыг нь олоод хэлчихлээ. “Бүхлээр нь хардаг” Ганаа судлаач үүнийг бас оролцуулж хараасай ккк

  20. Anonymous says:

    Hen ch setgegdel bichihgui bol tanii yahiig bi tusuulj baina hehe

    • Ганаа says:

      Энд бичих аливаа сэтгэгдэл шинжлэх ухааны болон нийгмийн ач холбогдолтой байх ёстой. Тэрнээс бусад нь сэтгэгдлээ “төр засагтаа” тавь…

    • tushig says:

      chi l setgegdel bichihgui bol boloo.

  21. Anonymous says:

    Амар байцгаана уу. Манайхан холион бантан болгодог юм байж монголчуудыг юу нэгтгэх юм бэ? Яг одоо энэ цаг үед, бүгдээрээ нэг зүг рүү харвал одооных шиг төртэй байхгүй л байхдаа

  22. Galdan says:

    Er ni bol sanaa niilj baina. Buddiin shashiniig Halkh, Oird, Ovorlogch nariin ‘ambitc’-tai ali ch khan, noen Mongol ulsiig hetdee daguulakh, negtgekh gesen zorilggin uudnees (Itgel, bishrel bus) Tovdoos ‘import’-n gedeg ni unen baikh. Gekhdee ene shashin maani ‘importloson’ zorilgoo bus Mongoliig ezelj avsan Manjuudad Mongolchuudiig daguulan zakhirakhad ni iluu noloolson ni minii bodloor bol Buddizmiin mon chanart ni baigaa bolov uu. (Buddizmiin mon chanariig bi tailbarlana ch gej you baikhav.Gekhdee ooriin oilgosnoor l tailbarlay) Buddizmiin filosofi ni (za ooroo ch sain medekhgui tom ug hereglechlee) ooroo tanin medekhuin bolon enrekhuin aguu tom onol, surgaal (aria l bult userchlee) uchir uls orniig negtgekh ch um uu esvel busdiig daguulakhad tiim ch tokhirokh shahshin bish um gej sanagdsan. Tiimees ch manai ‘ambitc’-tai noediin zorilgod tus bolokhoosoo iluu khoorondiin sorgoldoonii ekh undes ch bolson baij magad. Gush khan Torbaikh bolon Tcogtiin Tovdod bolson Mongolchuud hoorndiin dain, Galdan boshigt bolon Zanabazariin ul oilgoltcol (ingej khelj bolj baina uu ugui you), Galdanii Halkh ruu dairsan dairalt, (Shaltagiig ni Chakhundorj ooroo Oirad ruu dairch tavisan gedeg) gekh metchilen hovrokh baikh. Hkarin Christ bolon Muslim chin iimerkhuu zorilgod niiceed baidag shashin boltoi dog shuu. Romiin Pap heden ug khelekhed l Evropiin neg uls buu khel barag tiv ter chigeeree Ariun gazriig buruu nomtnuudaas (Laluudaas) choloolokhoor khed khedn udaa Zagalmaitnii ayn dain khiisniig bodokhod yag l tokhirson khuchtei l shahsin bain aa gej bodogdokhoor. (Daind oroltcoj buruu nomtnuudiig alsan bukh nugeltnuud ariun bolno gej nomloson gedeg) Lal ch dutakh you baikhav Laliin ertontciig ter chigt ni bosgood buruu nomtnuudaas mon l Ariun gazar bolokh Jerusalimiig avray geed l mon uzeltcsen geed bodokhoor bas l iimerkhuu zorilgod khuchtei bogood tokhirokh shashin gej uzekh undesleltei. (Taamaglalaa batlakh gej um meddeg tcarailj tenegtlee dee kk)
    Nadad buddiin shashinii filosofi unekheer taalgddag. Unekheer l khamgiin shinjlekh uhaanch shashin baikh. Daanch bidnii hetersen munkhag shutlegees bolood odoo ch mongo olokh zorilgoor zarim ‘lambugai’ nar maani ashiglaad mon chanariig ni bus khelberdekh um ruu l yavuulaad baina uu daa. Manjiin darlaliin yed bolon daraa Bogd khaant zasaglaliin yed ch avaad uzekhed khet shashinjsan (baakhan sumtei, olon lamtai-ger bul bolj khuuhed ul khiikh uchir khun amiin osolt-barag l 0, erchuudiin diilenkh lam uchir baylag buteekhgui, bagsh bolon emch nar-lam, geed l yavj ogno doo. Ta bugd medekh uchir ) iim l uls 20 r zuunii bosgo davan alkhaj orj irsen dee. Deer oguulsen Zagalmaitan bolood Laluudiin dainii tukhai KINGDOM OF HEAVEN gej saikhan kino bii. “Ene 2 shashinii ali ni iluu ariun um be” geed l khovrono doo. Zaluus ta bukhen uzsen ch baikh. Mundag kino. Scott iimerkhuu janriin kinog goe khiideg. Nairuulagchiin khamgiin suuliin massege – 1000 jiliin daraa buyu onoodor ch gesen Ariun gazart enkh taivan togtoogui l baina –

  23. soyombobaatar says:

    Ганхуяг багшаа таны бичсэнийг уншсан чинь Ф. Ницщегийн ” аливаа үндэстэн бууран доройтохдоо бусдын шашинд ордог” гэсэн үг санаанд орлоо. “Антихрист” зохиол дээр нь байдаг байхаа. Монголчууд бидэнд нэгдмэл үнэтзүйл өнөөдрийг хүртэл бүрэлдэн тогтоогүй байна даа. Тэгэх сонирхолгүй этгээдүүд ч байгаа юм шиг мэдрэтж төрөх боллоо
    Танд амжилт. Соёмбобаатар

  24. aldraa says:

    saihan niitlel boljee. Odoo baigaagaa medehiin tuld, ungursun tuuhee zuvuur oilgoj medeh heregtei, ungursun tuuhiin aldaagaa oilgoj baij ireeduidee zuv alham hiine gedgiig Mongoliihoo tuuhiin tuhai unshih burtee ulam ih bodoj baina.Tanii bichsen shig “Түүхэн баримт хараад байхад манайхан л новширсон юм байна лээ дэг” gej 100% unen gej bodoj baina.
    Nuudelchid dandaa l ed materialiin dutagdald orj Hyatadiin nutag ruu dairj deerem hiine, esvel belcheeree bulaatsaldaj hoorondoo baildana >< unen yadargaatai . Chingis haan ch gesendee, tom goyo geopolitikiin bodlogo ene ter baisan l baih, gehdee l hamgiin ehnii shaltgaan ny , tomhon belcheer nutag, baraa tavaar l heregtei baisan baih . Nuudelchin undestenii huvy zayaa ch yumuudaa gej bodoggdog bolson .
    Hun gedeg amytan, 1 bol nuudliin mal aj ahui an agnuur hiij amydarna, esvel suurin suuj huns nogoogoo tariad heregleh yumsaa uildverlej amydrah gesen 2hon l argaar amydrah chadvartai shig. Hamgiin batalgaatai ny medeej, 2doh ny : suurin amydral. Nuudliin amydraliin uyeiin Mongolchuud, odoonii suurin amydralaar amydarch baigaa Ulaanbaatariin Mongolchuud 2 bol hoorondoo 2uur undesten gej bodoh heregtei yum shig sanagddag.
    har uhaandaa boddog bodloo bichij uzlee. Namaig zagnamaar baival ta joohon zuulhun ugeer zagnaarai.
    Tokyo-goos.

  25. Galdan says:

    “Түүхэн баримт хараад байхад манайхан л новширсон юм байна лээ дэг”-Gantc ene oguulberiin tukhaid bol bukh uman deer iim uildel gargaj baisan gej bodokhgui bn.
    Urd khorsh ruu dairsan dairalt, dain bolgon Aldraa gedeg khunii bodloor bol 100huvi Mongolchuudiin archaagui, belenchlekh setgelgeenees bolson gekh geed bna aa da. Bi uuntei chin sanal niilekhgui. 1. Bukh dain dan gantc hudaldaa naimaatai kholboogui.
    2. Tiim baiulaa ch alivaa uls oron oort baikhgui zuilee (khiij chadakhgui zuilee ch um uu) busdaas erdeg ni oilgomjtoi. Odoo ch delkhii dakhind neftees ekhleed l gazriin baylgiin toloo jijig uls ornuudiiig daind tatan oroltcuulsan, uls undesten, gazar nutgaar ni, hun amiinkh ni ami nasaar tom gurnuud kherkhen togloj baigaag kharj l baina sh dee. Ovoig deedes maani hudaldaagaa haaj bookhoor ni dairdag dairaltuudiin tcaad uchir shaltgaaniig “Nuudelchin undestenii huvy zayaa ch yumuudaa gej bodoggdog bolson” gej tailbarlaj baigaa bol chamd khelekh ug oldokhgui nee. Khamgiin sain khamgaalalt bol dairalt gedeg. Urd khorshiin daisagnasan, hutgan uimuulsen ter ikh dairaltuudaas tusgaar togtnol ekh nutgaa , tcaashilbal oson tomrokh , orgojin telekh geed l olon shaltgaan Nangiaduud ruu dovtolj baisan gej bi boddog shuu. Bidnii ovog deedes odoogiin ta bidnii nudeer kharakhad “Uls shig uls, Er khun shig erchuud” baijdee. Mandan badrakh yedee ali ch ulsiin hezee ch baiguulj chadakhgui tiim ezent gurniig baiguulsan shuu dee. Odoogiin bid tuukhendee jijigdsen, busdiig Dagan duuraij salbagansan, “ta nar tiim l umnuud sh dee gekhed ni ja bid tiimee, unen” gekh iim l khumuuseer duureed (tcaashdaa ch ulam olon bolokh baikhoo) baikhaar kherkhen khogjikh bile.
    “Ta nar” Mongoliin khogjliin gartciig khaij bn uu?
    Tegvel busdiin devshiltet bukhniig chadmag ashiglaj,ekh oronch baij , ochuukhen khar amia bodolgui negen zorilgiin toloo zutgej chadsan ovog deedes shigee baij chadavl magad khiogjikh baikh.

  26. Хоньчин says:

    Мэдлэг дангаараа ихэрхэг болгодог.Харин сайн зан чанартай, мөс сайтай хүн хайрлаж сургамжилдаг.Товчоор хэлвэл IQ өндөр байлаа ч тэр хүн ганцаараа үлдэж, өөрийн нүдэнд мэргэн болдог.Харин EQ буюу харилцаа, зан чанараа хөгжүүлвэл багаар ажиллах боломжтой болж өөрөөсөө ухаантай хүмүүсээр хүрээлэл хийж, тэд чамайг хүндэлнэ. Мэдлэг чадвараараа оргилд хүрч зан чанар, хүний ёстой нь тогтож үлддэг гэдэг дээ. Шашин дангаараа мухар сүсэг…Харин..за за цэвэр тунгалаг мэргэн ухаанаар ерөөе. Ганаа ахаа.

    • Ганаа says:

      Энд шашин яриагүй. Бас ёс суртахуун ч яриагүй. Түүх ярьж байна…

  27. hulan says:

    UNENDEE BOL YAG ALTAN HAANII UYEES MONGOLD SARIIN SHASIN DELGERSEN YUM BISH SUU DE.tuunees umnu baij l bsan baij taarna.baga bagaar delgerseer bgaad ih guiren buuh uyd uldsen lam nariin nuluu yabsaar bgaad tuuiin huuliar dutuugaa nuhuud garsan.manai ter uyiin tomchuud yag odoogiin mongolchuud shig gadnii yumand tolgoigoo meduulch gadaadiin geheer tolgoi buhuudeg baidaliin helber gej bi boddog.

    • Ганаа says:

      Би тэгж л хэлсэн ш дээ…

    • Бат says:

      Би бол гадныхныг хараад толгой бөхийдөг зан Манжаас хойших монголчуудад хамаарах байх гэж ойлгож байна. Алтан хаанаас өмнө монголд бусад шашин ч байсан. Дээрх өгүүлэл монголын тэр үеийн язгууртнууд түвдийн лам нарыг хараад толгой гудайсан гэхээсээ илүү тэд нарыг хүчлэн өөрийн зорилгодоо ашиглаж байсан гэсэн санааг гаргаж гэж би ойлголоо.

  28. Anonymous says:

    “yag unen dee yu bolood ongorsoniig hen ch medehgui” tuuh bol taamaglal. ta ongorson ueiin aldaag taamaglaj ireeduin ersdeliig buuruulah oroldson gj oilogloo odoo mongolchuud yamar arga hemjee avah heregtei bol

  29. Ганхуяг судлаач зөв өнцгийг хөнджээ. Угаас Буддын шашинд орсон нь манжууд маниусыг мангартуулсан биш харин монголчуудын өөрсдийнх нь шийдэл байсан.

    Ер нь Монгол, Төвдийн харилцааг ивээн хамгаалагч, багш гэж олон улсын судлаачид тэмдэглэсэн байдаг. Маш өвөрмөц харилцаа гэж томьёолсон. Шарын шашныг дээдэлсэн хаадын хувьд бол Төвдөд очиж, улааны урсгалынхныг түйвээсэн. Энэ талаарх түүхийг улааны урсгалынхны бичсэнээр үзвэл их өгөөжтэй. Гол учир нь Далай ламыг бүх төвдийн шашны толгойлогчоор тавих улстөрийн бодлого байсан. Үүндээ ч хүрсэн. Өдий хүртэл Далай лам Төвдийн төдийгүй, бусад орны бүх урсгалын шашны толгойлогч гэж явдаг. Төвдийн буддизмын хувьд эхлээд Далай лам, Ванчин Богд, Богд хаан гэж эрэмбэлэгдэнэ.

    Монголчууд (өнөөгийн нэрээр) ерөөсөө л Буддын шашныг дэмждэг байсан. Ганцхан жишээ: Мөнх хааны үед Буддын шашны дэмждэг байсан нь Католик ламын бичснээс илт харагддаг. Бөө, христ, лалын гээд л бүх шашны маргаан үүсэхэд Бурханы талаар хэлсэн тайлбар нь өдий хүртэл Буддын шашны зүгээс хэлсэн нь мэдрэгддэг.

    Энэ талаарх бодол санааг маань: Миний аав Бурхан биш: Лондонгийн бичлэгүүд номноос маань үзээрэй.

    “….Монголын эцсийн соёлын довтолгоо гэж нэрлэж болох энэ үзэгдэл монголчууд Буддын шашинд орсон нь манжууд маниусыг мангартуулсан биш харин түүхийн эгзэгтэй нөхцөл байдалд ард түмний хувь заяанд нөлөөлөхүйц геополитикийн шийдэл гарган Буддизмыг Бурхан шашин болгон нэг шашны дор—омог болгон өөрийн мөргөдөг уул ус, мод чулуутай; тархай бутархай нүүдэлчдийг—нэгтгэсэн үйлдэл байжээ гэдгийг, мөн нүүдэлчдэд Буддизм Бурхангүй бол түгэхгүй байх байсныг батална….” гэх мэт бичлэгүүд байгаа

  30. Сайн байна уу? Би таны нийтлэлийг их уншидаг юм. Энэ нийтлэлтэй холбоотой асуумаар зүйл байна. Миний ажилаж байгаагаар бол Монголчууд шарын шашинг ингэтлээ их шүтэхээ больсон мэт санагддаг. Иймд энэ балай шашинг өөгшүүлж Майдар бурхан барина ч гэх шиг, төрийн ёслол хүндэтгэлд залах мэт сонин үйл хийгээд байх юм. Угаасаа бид тэнгэр шүтлэгтэй улс тэнгэрийн оточ улаачаа тодруулан гаргаж хүндэтгэл үзүүлж болдоггүй юм бх даа.?

  31. Anonymous says:

    Бурханы шашин аль эртний Хүннү Сүннү Нирун Киданаас л эхлэн Монгол угсаатны улсудад дэлгэрч байсан байдаг юм.Хубилай хаан Пагва ламыг улсын багшаар залж шашин дэлгэрүүлж л байсан….Тэгэхээр Түмэдийн Алтан хаан шашин дэлгэрүүлсэн гэдэг бол харьцангуй ойлголт ,Алтан хаан өөрийн ачаа Далай лам болгосон ,түүний хойд дүрийг тодоруулахад будлиан орж гээд бурханы шашины холбогдолтой олон үйл явдал сэдэлийг түүхийг энд дурьдаж болно….Манж нар бурханы шашны хамгын хүлцэнгүй бурангуй урсгалыг Монголд дэлгэрэхэд хүчтэй улс төрийн дэмжлэг үзүүлсэн нь бас л түүхэн факт юм яагаад гэвэл бурханы шашин үүнээс өмнө дэлгэрч байсан ч тэр үед яагаад бүх ард түмэн номхон хүлцэнгүй болчоогүй юм гэсэн асуулт гарч ирнэ …шарын шашин Монголд дэлгэрч хүчээ авснаас хойш Монгол сульдан доройтсон гэдэг нь бас л түүхэн факт юм шүү …Монголын төрийн засаглалын уламжилалт бодлого нь арга билэгийг хослуулж төрийг залдаг ёс нь төр ёсных нь философитой холбоотой энэ уламжилалыг хадгалах гэсэн сүүлийн оролдлого нь шашин төрийг хослон баригч Богд хаантай хамт дуусан ов ихтэй Манж нар алтан ургийхныг хүчгүйдүүлж засаглах эрхийг өөрсдөө авахын тулд арга билэгийн билэгийг нь шашнаар орлуулж алтан ургийн засаглах эрхийгхүчгүйдүүлсэн явдал гэж би хувьдаа дүгнэдэг.Засаглах эрх 20 р зууны эхэн үе хүртэл Тартарийн газар нутаг дээр мөрдөгдөж байсан байдаг нь басл түүхэн факт юм .

  32. Batbold says:

    Ганаа ахтай олон зүйл дээр санал нийлдэгч энэ нийтлэлийн хувьд харин санал зөрж байна.Бурханы шашны хувьд Монголд аль эрт Хүннүгийн үеэс л дэлгэрч байсан ба Сүмбэ,Нирун,Кидан,Их Монгол улсын үед ч дэлгэрч байсан тухай түүхэнд бий …Харин Манж нар Тартарийн газар нутагт засаглах эрх бүхий алтан ургийн эрх мэдэлийг саармагжуулах зорилгоор бурханы шашны хамгийн бурангуй урсгалыг Монголд нутагшуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн нь бас л түүхэн факт байдаг.Үүний улбаа Занбазараар эхэлж Богд хаанаар төгсгөл болсон шашин төрийг хослон барих арга заль юм угтаа бол Монгол төр ёсны уламжилал нь арга билэгээр төрийг засагладаг ухаан байсан ба үүнийг зөвхөн алтан ургийнхан хэмээн 13 р зуунаас ил болсон клан л эзэмшдэг байсан ба Алтан ургийнхны энэ ззасаглах эрх 20 р зууны эхэн үед хүртэл дундад азид хэвээр хадгалагдан үлдсэн байдаг нь бас л түүхэн факт Манжийн эхний 4 хаан бүгд алтан ургийн бүсгүйчүүдтэй гэрлэж байж л хаан сууж байсн даа …Би товчдоо юу гэж хэлэх гээд бна гэхлээр Манж нар алтан ургийн засаглах эрхийг саармагжуулж өөрсөдөө засаглах хууль ёсны эрхтэй болох глобал маштабын төрийн эргэлтийн шинж чанартай үйл явдал юм тухайн цаг үед алтан ургийнхныг толгой дараалан алж байсан нь ч үүнтэй холбоотой гэж дүгнэдэг ….

  33. Mongol Mgl says:

    Шашины асуудал хөндөж байгаа нь цаг үе олсон хэрэг Монгол улс шарын шашин авж дэлгэрүүлсэнээр Монгол улс доройтож мөхөх хүртлээ доройтсон иймд цаашид Монгол улс шарын шашинг халвал зохино гэж миний бие бодож байна

  34. Narmandakh. Z says:

    амжилт.

  35. Badamsambu says:

    Монголыг доройтлоос аврах гэж шашныг Түвдээс эргүүлж залжээ. XVII-XIX зуунд олон сурвалжууд бичигдсэний үндэс нь энэ юм. Зарим сурвалжид нь уг шалтгааны тухай тодорхой бичсэн нь бий. Тиймээс эдгээр үзэл суртлын сурвалжуудын үзэл санаа нь Түвд ба Бурханы шашныг төвлөж бичигджээ. Хубилайн улсын доройтол нь Тогоонтөмөр хаанаас Пагва ламын зарлиг, Уу Лувсан багшийн сургаалыг дагаагүйгээс болсон гэж зарим сурвалжуудад дурддаг. Халхын ханлигууд үүсэх үеэс шашныг сэргээх язгууртануудын өрсөлдөөн газар авчээ. Хожим нь Түвдээс хэт хамааралгүй, өөрийн шашны нэгдсэн тэргүүтэнтэй байх зорилго Өндөр гэгээнээр эхэлсэн бөгөөд энэ нь Халх-Ойрадын самууны нэгэн шалтаг байв. Хүрэн бэлчирийн чуулганаас энэ бүхэн улам сэдэрчээ… Ганаа судлаачийн дэвшүүлсэн санаа зүйтэй бөгөөд түүхэнд шинээр учирзүйтэй, улс төрийг үзэл суртлаас салгалгүй авч үзэхийн дохиог оночтой хэлжээ. Дэмжиж байна өө

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: