ГЭРЭЭ ХИЙГЭЭД Л…

Адам Смитийн институтын зохион байгуулсан “Орос ба Хамтын нөхөрлөлийн орнуудын нүүрс” сэдэвт саммит дээр Хятадын олон улсын нүүрсний трейдер Tader Coal SCM Co компани 2013 онд Оросоос 2-3 сая тонн нүүрс авахаар төлөвлөж байна гэж уг компанийн дэд захирал, олон улсын дивизионы удирдах захирал Фил Рен “Прайм” агентлагад мэдээлэв.
Фил Рен хэлэхдээ 2012 онд Tader Coal оросын зах зээл дээрээс анх удаа 400 мянган тонн нүүрс авсан аж. Ингээд 2013 онд компани Оросоос авах нүүрсээ 5-7,5 дахин өсгөхөөр төлөвлөж байгаа юм байна. Өнгөрсөн жил Оросын нүүрсний томоохон үйлдвэрлэгч СУЭК болон Сибирский антрацит (Новосибирск) хоёроос нүүрс авсан гэж дэд ерөнхийлөгч ярив.
СУЭК-тэй хэд хэдэн уурхайгаас сарын гэрээгээр, харин Сибирский антрациттай жилийн гэрээ хийсэн аж. Энэ жилийн авалтын 60%-ийг металлургийн нүүрсээр (кокс болон антрацит), 40%-ийг эрчим хүчний нүүрсээр хийсэн байна. Түүнийгээ Хятадын металлург, эрчим хүч, цементийн болон бусад компаниудад нийлүүлэх аж.
Оросын нийлүүлэлт төмөр замын тарифын боломжит өсөлтөөс хүчтэй хамааралтай, энэ тариф нь нүүрсний эцсийн үнэд ихээхэн нөлөөлдөг. Хэрэв Оросын нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай байх юм бол Tader Coal Оросоос цаашид нүүрс авах хэмжээгээ нэмнэ гэж тэр нэмж хэлсэн байна.
Tader Coal одоо СУЭК, Сибирский антрацит хоёроос гадна оросын нэлээд олон нүүрс үйлдвэрлэгчидтэй хэлэлцээр хийж байгаа бөгөөд тэдний нэрийг зарлах болоогүй аж. Рен жилийн 2-3 тоннын хэмжээ бол хэтдээ Оросын зах зээлээс авах гэсэн Tader Coal-ын хамгийн бага хэмжээ гэж хэлсэн байна.

ОХУ 2012 онд нүүрс олборлолтоо 5,3 хувь нэмж, 354 сая тонн болголоо гэж Оросын Эрчим хүчний яам саяхан энэ 5 дугаар сарын 21-нд мэдээлэв. Энэ нь зөвлөлтийн үеэс хойш хамгийн дээд үзүүлэлт болсон аж.
Оросын Эрчим хүчний яамны мэдээлж байгаагаар Орос 131 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Чингэхдээ ихэнхи нүүрсээ Ази Номхон далайн бүс нутагт гаргаж байгаа бөгөөд Орос нийт экспортынхоо 38 хувийг Ази номхон далайн бүс нутагт гаргасан байна.
Манайх ч яахав, сонгууль хийхээс өөр чадах юм байх биш…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 5 дугаар сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ГЭРЭЭ ХИЙГЭЭД Л…

  1. Болд says:

    Ажил хийж бгаа хүмүүсийг харах бүү хэл ингээл сонсоход хүртэл сайхан, урам хөгжөөл дагаал өчнөөн юм хиймээр байвч сонгуулиа хүртэл олигтой зөв хийж дөнгөхгүй, хийж чадахыг нь хагачин түйвээгч өнөөгийн төрийг зайдлагч ландрамуудыг бодохоор бачуурч шидмэсээр боон нисгэчихмээр болох юмдоо. Баярлалаа Ганаа ахаа улам их амжилт…

  2. Xxx says:

    Hulgana ogtono arslan bariin heregt orool. Ta bid metiin yumnuuud demii buhimdahaas tsaashguishdee. Huvi huviaa bodood shan amidarhaa bodson. Heldeg bish bureegch l bh hrregtei.

    • Ганаа says:

      Оготнуудыг хааны суудалд суулгачихаад арслан бар гэж нэрлэж байгааг чинь хэлж байна. Би л лав оготно биш, БИ БОЛ МОНГОЛ ХҮН…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: