БИД ХӨЛДӨЖ ҮХЭХ ЁСТОЙ ЮУ…

Ерөнхийлөгчийн сонгууль гээд биднийг ухаанаа тавиад туучихсан хойгуур цаад олигархууд чинь чинь ёстой заваарч өгч байна. Арав гаруй жил ярьж байгаа ДЦС-5 асуудал ахиад л бүтэхгүй болжээ. Та бид удахгүй шинэ станцтай болно гэж итгэж байсан маань лөөлөө болов. Тэгээд энэ олон шинэ орон сууц мууц гэдэг худлаа болов. Ямар балдуушаараа тэр олон орон сууцыг халааж, цахилгаанаар хангах юм ?!
Саяхан л Ерөнхий сайдаасаа эхлээд Эрчим хүчний сайд нь “одоо л бид эцэслэн таг шийдлээ”, “одоо ёстой өөрчилнө гэж байхгүй” гэж ноднин хэлж байсан. Тэгснээ газар нь “бага” байна гэсэн. Газар дээр нь “өмчтэй” хүмүүс байсныг Э.Бат-Үүл дарга “мэдээгүй” юм байна лээ гэсэн. Тэгээд “газар” нэмж өгсөн. Ерөнхий сайд “одоо ёстой бат”, “ёстой хөдлөхгүй” гэж ам шүдээ өгсөн.
Тэр нь Хөлийн Голын хөндий буюу “Ургах Наран” хорооллын” нутаг юм. Бид телевизээр залхтлаа харсан даа. Тэгсэн чинь одоо бас болохоо байж гэнэ…
Одоо Багануурт барина гэнэ ээ. Ингээд ДЦС-5 барих ажил цаасан дээрээ 7 дахь удаагаа өөрчлөгдөв…
Энэ 5 дугаар сарын 9-нд Эрчим хүчний сайд М.Сономпил ДЦС-5-ын байршил дээр байгаль орчны үнэлгээ хийлгэх албан тоотыг Байгал орчны яаманд хүргүүлжээ. Энэ нь ч гэсэн их “оройтсон ажил” юм. Гэтэл нөгөө яам нь ямар ч хариу өгөөгүйгээр үл барам үнэлгээ хийх ажлаа ч эхлээгүй байна. Энэ нь “эсэргүүцэл” үзүүлж буй нэг хэлбэр юм. Шалтгаан нь “материал дутуу”. Шог ш дээ…
Энд Засгийн Газар хоёр нүүр гаргаж байна. Нэг яам нь “бүтээн байгуулах” гэдэг, нөгөө нь “гацаадаг”. Ингэж “бүтээн байгуулна” гэж байдаггүй юм. Монголын Засгийн Газар олигархи бүлэглэлүүдийнхээ зөрчлийг дийлэхээ больсон байна. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь “бүтээн байгуулна ” худлаа чалчиж байна.
Ганц станц барих газраа сонгочихож чадахгүй долоо дахин сольж байж ямар балдуушаа “бүтээн байгуулдаг” юм ?!

Ингээд олигархуудын хачин тэнэг өрсөлдөөнөөс болж Улаанбаатар хот ирэх жил хөлдөх аюулд орох нь гарцаагүй болж байна. Та нарын улс төрийн өрсөлдөөн хамаа алга л даа, Та нар ядахдаа биднийг хөлдөөхгүй байж болно биз дээ, усан тэнэгүүд ээ…
Цахилгаан станцгүй байж Бат-Үүл мянган шинэ байрны шав тавьж, тууз хайчлаад яахийм ?! Өөрөө тэнэг болохоороо Улаанбаатарчуудыг тэнэг гэж ойлгож болохгүй ш дээ. Ц.Элбэгдорж Багануурыг “хөгжүүлнэ” гэж хэлсэнтэй энэ холбоотой нь гарцаагүй…
Бид ямар утгагүй “бүтээн байгуулалтын” тоглоом юм уу ?!
Энд чинь нэг их “онол монол” болоод байх юу ч байхгүй. Үүнийг тайлбарлах шиг амархан юм байхгүй:
1. Монголын эдийн засгийг бүрэн сүйрүүлсэн олигархи бүлгүүд бондын мөнгө булаацалдан алалцаж байна.
2. Тэд үүний тулд хачин хачин “бүтээн байгуулалтын” төсөл үйл олноор нь зохиосон байна.
3. Тэдгээр үл бүтэх “төслүүдээрээ” нам үл харгалзан улс төрийн зэрлэг өрсөлдөөн явуулж байна.
4. Энэ төслүүдийн өрсөлдөөнд Монгол Улсын бодит эрх ашиг сүйрч байна.
5. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ өрсөлдөөн улам зэрлэг шинжтэй болж, төрийн тогтолцооны нуралтад хүргэх нь гарцаагүй.
6. Хэн ч гэсэн “бүтээн байгуулалт” амладаг тэнэгүүдээс болж сүйрэхийг, үгүй ядаж хөлдөж үхэхийг хүсэхгүй нь ойлгомжтой…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

22 Responses to БИД ХӨЛДӨЖ ҮХЭХ ЁСТОЙ ЮУ…

  1. bilgee says:

    Энэ ёстой бүтэхээ байжээ. Танаас л мэдээг сонсож байна.

    Дэнзэнгийн талаар танд мэдээлэл байна уу. Юу болоод өнгөрсөн талаар бидэнд мэдээлэл өгвөл сонирхолтой байна. Элдэв PR ороогүй мэдээг танаас л сонсох юмдаа 🙂

    Танд ажлын амжилт хүсье!

    • Anonymous says:

      Uneheer eldew busiin PR-guigeer tsewer sudlaachiin uudnees bichdeg hun de ! Amjilt !

  2. delgermaa says:

    Gazraa shiideed barij ehelsen ch Ene Stanc JILIIN dotor bosohgui, bid heden jiliin ovoliin huitend holdood ood bolchihgui, gal tasrahgui baih beltgelee hiih heregtei( UB oigui bolson)

    • Ганаа says:

      Үгүй ээ, Цаадуул чинь Багануурт барина гээд “давхиж явна” гэж хэлээд байна ш дээ. Би юу боллоо гэж зохиож байдаг юм…

  3. undral says:

    ямар гоё өнгөлөг болоо вэ, эсүүл ойрд ороогүй болхоор ингэж харагдаад байна уу

  4. Samsung says:

    5-р цахилгаан станцийг хулхи гэдгээрээ алдартай Өмнөд Солонгосын нэг компани барина гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тэгвэл ч бүр худлаа болох биз ээ. Тэр компани нь Какахстаныг яг ингэж хэлээд 10 жил хулхидсан гэнэ. Энэ Монгол улс чинь Өмнөд Солонгосын мэдэлд орчоогүй биз дээ. Хамаг юмыг нь тэр бүү хэл хөгжлийн банкыг нь Солонгосчууд мэднээ л гэх юм.

  5. Болд says:

    Энэ дээгүүрх эрх баригч царайлсан нөхдүүдийн бүх бүтээн байгуулалт нэртэй ажлуудын ард үргэлж идэж уулт нь зэрэгцэж улс орноо хөлдөө чирж хөгөө тарьж байдаг нь хэвшил болж дээ. Мэдэхгүй дээ биш мэдэхийн дээдээр мэдэвч хүсэхгүй? хэтрүүлбэл дайсагнасандаа тэгж буруу зөрүү хийж бгааг нь өөрсдийнх нь хувийн бизнес ажил төрөл ямар нарийн тооцоо төлөвлөгөөтэй явагдаж бгаагаас харж болно. Жолоочийг хүртэл төлбөртэй бэлдэж жолоог хяналттай бариулдаг байхад ТӨР засгийг жолоолоодогч нарын ажил үүрэг нь сургалт дамжаа болж бгаан АЮУЛ болоод бгаам даа.

  6. ХаХаХа says:

    Монголд еерийн толгойтойгоос “олон жил биднийг тэжээсэн хэдэн мал” маань л байгаа. Тер удирдаж байгаа, тумний телее зутгэж байгаа юмнууд хунсээ болгон хэрэглэж байгаа хонь ямаануудаас дорд орсон шуу дээ. Энгийн юм хэлэхэд, “яаж баахаа” мэдэж байгаа Мчетгер байна уу, байхгуй, Монголын терд, Чапаевын онигоог сана. Бат-Уул мэт бол амны бангаар ярьж хунээс яаж ашиг гаргаж авахаа л бодохоос еерийг чадах хумуус биш. Ер нь ийм гоё “ардчилалыг ” толгойгуй малнаас дор юмнуудад шуу дээ.

  7. ХаХаХа says:

    Уучлаарай, санал бодлоо бичдэг хэсгийг буруу хэрэглэснээс зарим санаа маань гажиг гарч. Яваандаа сурахаараа аятайхан бичихийг бодно оо.

  8. Ямар нэг үйлдвэрийг чинь байршуулахдаа нөгөө хорин мянган хувьсагчтай гэдэг шиг шууд болон дам нөлөөлдөг олон зүйлийг шинжлэх ухааны талаас нь голлон анхаарч бас бусад зүйлсийг харгалзуулан боломжийн хувилбаруудаас хамгийн оновчтой гэсэн хувилбарыг нь сонгож авдаг жишиг тогтсон бөгөөд зах зээлийн эдийн засгийн харилцаа сайн хөгжсөн олон улс орон чанд мөрддөг. Тэгэхээр энэ асуултын хариу нь хэн нэг хүний өөрийн мэдээлэл, мэдлэгийн хэмжээндээ бодсон сайн сайхан мөрөөдөл, сүржин амлалт, харалган шийдвэр бус харин экологи, үндэсний болон үндэстний эрх ашгийг эхний эрэмбэнд бодож анхаарсан хувилбар байвал зөв байх болов уу. Судлаач өөрөө инженер-эдийн засагч мэргэжилтэй мөн улс төртэй “ойр” байдаг болохоороо “хатуу” үгээр шуудхан л үнэн хэлсэн гэж бодож байна.

  9. Ганаа says:

    Яг үнэнийг хэлэхэд “Хөлийн голын” байрлал надад таалагдаагүй. Гэхдээ ямар “юм болгон” надад таалагдаж байх албатай биш. Би УБ-ын цахилгаан дулааны хэрэгцээг бодоод дуугай байсан юм. Шийдвэрээ байн байн солих утгагүй байна ш дээ. Хамгийн гол нь хугацаа алдаад байна. Одоо нэг авари гарахад УБ “юу болохыг” бүгдээрээ мэдэж байгаа ш дээ. Аюул нь энд байгаа юм…

  10. Munkhtur says:

    Tegj baigaad naad “enhrii hairt” darga nar chin Ulaanbaatart Atomyn tsahilgaan stants barina gej balairch magadgui shuu! Ugaasaa tiim yum hiihees shiihgui hulgaich nar shuu!

  11. Gal says:

    Tiim shuu Ganaa ah taniig heleheer medej avah yumaa

  12. Батболд says:

    шийдвэр гаргах түвшинд гарсан хэдэн махан толгойтнуудаас болж урагшаа биш арагшаа л алхаад байна д аа Монгол улс минь. ДЦС-гүй байжээж гадагшаа Эрчим хүч экспортлоно гээд л солиорцгоогоод байж байдаг хүмүүс ш дээ, үнэндээ дан ганц ДЦС5 ч биш, дан ганц УБ-н ч асуудал биш, бүх л аймагуудын хэмжээнд тавигдах асуудал. Монгол улс дулаан уур амьсгалтай газарт байдаггүй гэдгийг мэддэггүй, мэддэг нь утсан хүүхэлдэй
    нөхдүүд ЗГ, яамдуудад байдаг.

    энэ янзаараа шинэ дцс баригдахгүй биз, миний мэдхийн лав л 10 жил ярьсан байх.

  13. Туяа says:

    ирээдүйгээ хүртэл худалдсан хүмүүс шүүдээ. Тэдний шунал гэлтгүй хүмүүний шунал гэдэг далайд ороод далайн усыг уувч цангаа үл тайлагдаж, хатаж үхэхтэй адил. Тэд ч гэлтгүй хэн ч тэгэх нийгмийг бий болгосон байгаа юм чинь. Соёл, монгол ухааныг үгүй хийсэн 70 жил үүн дээр хүнлэг энэрэнгүй ардчилалыг бий болгоно гээд адгууслаг, хуулбар, оюун бодолгүй ардчилалын 23 жил нэмэгдээд хүн бүр Тунгалаг Тамир киноны Галсангийн дүр лугаа болчихсон байнадаа бид.

  14. дулмаа says:

    Бондын мөнгийг тэд гадаадын банкинд хийсэн сураг сонссон ийм л засагтай байна даа

  15. Soogii says:

    Нээрээ ерөнхийлөгчийн сонгуулиар шоудаж байх хооронд ар хударгаар нь ямар аймшигийн зүйлүүд хийгдэж байсаныг судлаач маань хавраас хойш олон ч нийтлэлүүдээрээ сануулсандаа.Аливаа нэг бүтээн байгуулалтын ард заавал хэн нэгэн буюу хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхолын зөрчил явагдаж байх юмаа.Яасан ханаж цададгүй хүсэл шунал гэж ийм байдаг байнаа? Энэ бүхнээ аваад авсандаа ордог бол бас болжийноо.Гэтэл эрх мэдэлтэн,эд хөрөнгөтэй нь,траншейных ч байна уу алий нь ч алагчлалгүйгээр тэдний өндөрийнх нь хэмжээгээр л газар олгодогийн байгаа биз дээ.Юм хөгжиж газарт шингээхээ болиод чандарладаг болов.Арай тэд маань хэн нэгэнд үлдээж идүүлсэнээс хамтдаа “үнс” болох нь хамаагүй дээр гэж зүүдлээгүй байлтай.Тэдний идэж уусан хулгайлж дээрэмдсэн луйвардсан бүхнийг шатаах эрчим хүч байтугай паартай байшиндаа дулаан суух нь эргэлзээтэй болох гээд байгаа бус уу? Гэтэл саяхандаа,хэдхэн цагийн салхитай ширүүн бороонд л хот маань харанхуйлаад байсандаа,дараа нь хэдэн өдөр цахилгаан ээлжээр тасалдсна, хамгийн ойрын энгийн жишээ л энэ. “Сурсан юмыг сураар боож болох биш” гэгчээр дээдсүүд маань дахиад хичнээн хугацаанд ч ДЦС-5-н талаар үлгэр шиг юм ярихыг хэлж мэдэхгүй юм байна,барьсан хойно нь л нээрээ барьчихжээ гэхээс.”Ам алдвал барьж болдгүй,агт алдвал барьж болдог” гэдэгсэн,амлсандаа хүрмээрээ.Судлаач Танд баярлалаа,амжилт хүсэе!

  16. сайн байна уу? says:

    ганаа ахаа үзэл бодол чинь таалагддаг, хатан зориг, шударга зангаар чинь бахархдаг шүү, нэг юм асуухгүй байж үнэхээр тэсэхгүй нь: 5 ЦС-ыг барихгүй айх, элбэгдорж Атомын ЦС барих санаархалтай байгаа учраас ингэж хойшлуулаад байгаа гэж сэм сонссон, цөмийн хаягдлыг аль энэ хавар эхнээс нь авчраад маш нууц байдалд булсан гэж сонссон. үгүй гэсэн хирнээ хийцэн байж чадах л улаам амтай, хар гартай хүмүүс шүү. энэ бас үнэн болов уу?

    аа харин ЦС-ын тухай ингэж олон удаа хойшлуулж хойшлуулж баганууртаа барьчуул харин ч нэг болоод явчина шүү, өдөр бүр нүүрс ууталж, зөөхөөс эхлээд үргүй, мөнхийн зардал гарахгүй гэдэг утгаараа сайн шийдэл болждээ, гэхдээ зүгээр дахиад л хошгируулж хойшлуулж цаг хожиж байгаа л биш бол шүү дээ.

    89 онд 5р ЦС-ыг Багануурт барих гээд ажлыг нь бүр эхэлцэн байсан юм билээ, дулааны шугам татаад барилгын ажлыг нь эхлүүлцэн шахуу явж байсан юм билээ, одоо тэр газар дээр нь гэр хороолол болсоноор барахгүй, зарим самбаатай хөдөлмөрч хүмүүс нь төвийн халаалттай хаус ч бариад сууцан байх юм билээ, тэр үеийнх нь ажилчдийнх нь сууц маягийн юмыг нь ардчилсан хувьсгалын дараагаар зарахыг нь зараад нураахыг нь нураагаад байхгүй болгосон байсан. Өдөр бүр УБ руу нүүрс зөөх зардал бидний төсөөллөөс давсан их өртөгтэй юм билээ, харин Багануурт баричуул ч ингэж олон хойшлуулсны хэрэг ч гарах нь дээ, баригдсанаас хйош бол элсын эдийн засагт овоо л хэмнэлттэй байх даа. Баригддаг л байгаа даа? Атомын ЦС гээд нэг ажиллдагчгүй үхэлийн буйр засаад худлаа орхичихвий дээ, бид ч дарангуй бурангуй нийгэмд л амьдраад байх шиг байна даа? Хар ярианы хэлээр бичсэн бол уучлаарай.

  17. мөнх says:

    хөөе ганаа гуай та жижиг гэлтгүй нам байгуулчих дайны дэмжигчидтэй болсон байна

  18. Anonymous says:

    Энэ овол холдох даарах ходоод их наадамдсаныхаа горийг амсах нь ойлгомжтой боллоо
    5 р Цахилгаан станцын асуудал ингээд уусаваа ходоо аймгуудын хульхи замд сануужилтэнд бондын монгоо зарсанинр дор холбогдох хумуус нь хувьдаа заваад гаар холдож хавар гсэхэд ахин нохох зардал гарч ургуй зардал болох болжээ Эруул саруул идэх уух сувдаг донтонгууд байгуйгэсэн бол эхний ээлжинд Дулааны станцаа барьж эхлэсн бол барих харах юмтай байхсан одоо хэдэн тийш эвдэрсэн дов нохоос болсон зам ухаантай ямар ур ашиг огохгуй бутэн байгуулалтанд бондын монгоо зараад дуусаваа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: