ХЯМРАЛЫН ОНОЛЫН ТОВЧ ҮНДЭСЛЭЛ

Сүүлийн үед Оросын эдийн засагч, аналитик Михаил Хазин их мандаж байгааг Монголд цөөн бус хүн мэддэг юм. Тэрээр дэлхийн болон Оросын эдийн засаг, санхүүгийн хямралыг олон жилийн өмнөөс таамаглан хэлж олныг бишрүүлсэн бөгөөд одоо ч онолоо хөгжүүлж, лекцээ уншиж, прогнозоо хэлсээр буй. Манайхан Оросоос элдэв “балай юм” орчуулж байснаас шинжлэх ухааны энэ мэт нэрд гарсан төлөөлөгчдийн “юмыг” мэдэж байвал бидэнд л хэрэгтэй гэж санана. Энэ удаад түүний “Хямралын онолын товч үндэслэл”-ийг орчуулав. Зохиогч энд үндэслэлээ ямар ч тайлбаргүй гаргасан нь “оюуны үнэнхүү залхуу” монголчууд бидэнд нэн олзуурхууштай юм. Хазины “хямралын онолыг” гүнзгий мэдье гэвэл түүний worldcrisis сайтаас үзэх хэрэгтэй. Тэрийг нь үзээгүй байж битгий олон долоон “онол ном” яриад, мэдэмхийрээд, цэцэрхээд, солиороод, хадуураад байж үзээрэй дээ. Монголын эдийн засагчид шиг “утгагүй амьтдыг” би энэ яваа насандаа үзээгүй болоод л ингэж хэлж байна…Ингээд Хазины онолын товч үндэслэл энэ байна…
I. Орчин үеийн эдийн засаг бол хөдөлмөрийн хуваарийн эдийн засаг юм. Иймээс орчин үеийн сургааль номлолын (парадигм) хүрээнд хөгжил бол түүнчлэн шинжлэх ухаан -техникийн дэвшил (ШУТД) гэж нэрлэгддэг хөдөлмөрийн хуваарь гүнзгийрэх явдал юм. Энэ үйл явцын гадаад илрэл нь инноваци бөгөөд энэ нь шинэ бүтээгдэхүүн бий болгох, мөн хуучин зүйлийг шинэ технологиор хийх явдал болно.
Энэ үед эдийн засгийн хөгжлийн загвар ЗХУ-д өөрчлөгдөөгүйг ойлгох хэрэгтэй, социализм бол зөвхөн дахин хуваарилалтын системд л байсан юм, энэ нь АНУ, ЗХУ хоёрын XX зууны дунд үеийн атомын, сансрын, цэргийн зэрэг эдийн засгийн өрсөлдөөнөөс илт харагддаг. Энэ загварыг ойлгох явдал бүр XYII зууны үеийн анхны меркантилистуудын бүтээлд анх үүссэн юм.
II. Эдийн засгийн хаалттай системийн хүрээнд (гадаад ертөнцтэй харилцдаггүй) хөдөлмөрийн хуваарийн жам ёсны гүнзгийрэл нь зөвхөн зарим тэмдэглэгдсэн түвшинд хүртэл хөгжиж болно, цаашаа бол инноваци эргэн нөхөгдөхөө больж, шинжлэх ухаан-техникийн дэвшил эхэндээ саарч, дараа нь зогсдог. Энэ сэдвийг XYIII зууны хоёрдугаар хагаст Адам Смит анх томъёолсон, дараа нь энэ сэдвийг XIX зууны төгсгөл-XX зууны эхээр марксизмын хүрээнд Роза Люксембург хөгжүүлсэн.
III. Өмнөх сэдвээс гүн ухааны гаргалгаа үүснэ. Дэлхий тодорхой утгаар хязгаарлагдмал учир ШУТ-ийн дэвшлийн загвар (парадигм) цаг хугацааны хувьд хязгаарлагдмал. Улмаар капитализм төгсгөлтэй. Социализмын хувьд нөхцөл байдал илүү хүнд, учир нь тэр онолын хувьд эдийн засгийн нийгмийн шинж чанарын хүрээнд (хувийн өмч байхгүй) нийгэм-улс төрийн загварыг өөрчлөхгүйгээр өөр парадигмад шилжиж болно. Гэхдээ ЗХУ-ын туршлагаас үзэхэд капитализмыг сөрөн зогсож буй нөхцөлд энэ явдал болоогүй.
IY. Өмнөх сэдвийг харгалзан үзвэл марксизмын хөгжил түүнийг бий болсон XIX зууны дунд үеэс эхлэн: капитализмын төгсгөлийн шинэ нотолгоо, шинж тэмдэг олох хийгээд капитализмын дараах нийгэм байгуулах загвар олох гэсэн үзэл санааны хоёр үндсэн шугамаар явж иржээ. Адам Смитийн сэдвийг бодитойгоор зөвхөн Р.Люксембургийн бүтээлүүдэд л хөгжлөө олсон бөгөөд түүнийг нас барсны дараа энэ сэдэв бүрэн хориотой болсон. Ингээд Баруунд ч (“капитализмын төгсгөлийг” хүлээн авч болохгүй), мөн ЗХУ-д ч, дараа нь дэлхийн социалист системд ч энэ сэдвийг Р.Люкембург, Ленин хоёрын санал зөрөлдөөнтэй холбоотойгоор дэмждэггүй байв.
Y. Эдийн засгийн хаалттай системд хөдөлмөрийн хуваарийн өсөлтийн хязгаарлалтын эдийн засгийн үр дагавар нь хөгжлийг үргэлжлүүлэхэд (хөдөлмөрийн хуваарийн гүнзгийрэл) түүнийгээ зайлшгүй өргөтгөх явдал байдаг. Ингэж өргөтгөх боломжгүй байдаг нь хөгжлийн хямралд хүргэх ба энэ нь уламжлалт орчилт (цикл) хямралаас (хэт үйлдвэрлэлийн хямралаас) зарчмын ялгаатай. Үүнийг улс төрийн эдийн засгийн ухааны хүрээнд буюу политэкономид (XIX зууны төгсгөлд голдуу марксист ухаанд), түүнчлэн экономиксизмд (XIX зууны төгсгөлөөс Баруунд боловсруулсан шинжлэх ухааны марксист политэкономийн альтернатив номлол) тодорхой авч үзсэн. Манай онолд бол энэ хямралыг капиталын үр ашиг унах хямрал гэж нэрлэсэн, яагаад гэвэл түүний гадаад илрэл нь капиталын нөхөн үйлдвэрлэлийн боломж, түүнээс жам ёсны (өөрөөр хэлбэл дахин хуваарилалтаас олох) ашиг олох боломж хурдан унадаг явдал юм. Түүний зарчмын чухал онцлог бол энэ хямралыг зөвхөн зах зээлийг өргөтгөх замаар л зогсоож болно !
Капиталын үр ашиг унах хямрал, түүний орчилт хямралаас ялгагдах ялгаа, бүтцийн асуудлуудыг (аспект) 2000-аад оны үед өнөөгийн АНУ-ын хямралын бүтцийн хямралын онцлог дээр Хазины ажлууд анх судлаж гаргасан юм.
YI. Эдийн засгийн системийг өргөтгөхийн зайлшгүй нь технологийн бүсийн (зон) үзэл баримтлалд жам ёсоороо хөгжлийг үргэлжлүүлэхийн тулд хүргэдэг юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хуваарийн гүнзгийрэлтийн үйл явцыг дэмжиж буй хөдөлмөрийн хуваарийн өөртөө хангалттай том систем нь түүнийгээ байнга өргөтгөн тогтож байдаг. “Өөртөө хангалттай” (самодостаточная) нэр томъёо нь энэ сэдэвт бол бүсүүдийн хоорондын харилцан үйлчлэл нь тэдгээрийн доторхоос бага, зарчмын бус байдаг гэсэн хэрэг юм. Эдгээр бүсүүдийн зарчмын шинж чанар бол технологийн ялгаа бөгөөд үүнийх нь улмаас бид тийм нэр өгсөн юм. Эдийн засгийн бүсийн онолыг 2000 оны үед Олег Григорьев боловсруулсан бөгөөд тэр одоо ч идэвхитэй ажиллаж байна.
YII. Сүүлийн хоёр зуун жилийн эдийн засгийн түүхэнд технологийн бүсийн хөгжлийн үүднээс анализ хийх ажил 2000 оны үед эхэлж одоо болтол үргэлжилж байна. Түүнийг дараах дэс дараагаар товч дүрсэлж болно:
• XYIII зууны төгсгөл – Британы анхдагч технологийн бүс бүрэн төлөвшсөн. Энэ үед ийм бүс төлөвших нь зайлшгүй байсан, доод тал нь зах зээлийн үйлчилгээнд 30 сая хэрэглэгч байсан.
• XIX зууны эх – Францын суурь дээр хоёр дахь боломжит бүс бүтээх оролдлого сүйрэв. Шалтгаан нь-Францын Их Хувьсгал болон Напалеоны дайн. Түүнээс хойш Франц Британийн технологийн бүсэд бүрэн орсон.
• XIX зууны дунд – “Гүйцэх хөгжлийн” анхны амжилттай төсөл-хоёр дахь технологийн бүс Германы бүс бий болов. Түүний бүрэлдэхүүнд ХХ зууны эх болтол Орос байсан юм.
• XIX зууны төгсгөл – АНУ-ын суурь дээр технологийн бүс бий болов. Зууны төгсгөлд АНУ дэлхийн томоохон аж үйлдвэрийн гүрэн болов. Хэрэглэгчдийн доод тоо 50-80 сая хүн болов.
• XIX зууны бүр сүүлч (Марксыг нас барсны дараа) – ХХ зууны эхэн – Капиталын үр ашиг унах анхны хямрал (гэхдээ зөвхөн Баруун хагаст). Түүний үр дагавар: 1907-08 оны АНУ-ын санхүүгийн хямрал, анхны “Их депресси”, АНУ-ын Холбооны Нөөцийн систем бий болсон, Дэлхийн Нэгдүгээр дайн.
• ХХ зууны эхэн – Японы технологийн бүс бий болсон. Оросын эзэнт гүрний суурь дээр технологийн бүс байгуулах оролдлого тариачин хүн амын асуудлаас болоод нуран унасан. Тэд зах зээлд “элсэн орохыг” хүсээгүй.
• 1917-1928 онууд – Агуу Их Октябрийн Хувьсгал. ЗХУ-ын суурь дээр Зөвлөлтийн технологийн бүс байгуулах төлөвлөгөө боловсруулсан. Тариачин хүн амыг зах зээлд амжилттай (Столыпины шинэчлэл нурсны дараа) оруулсан. Технологийн бүсийн хүн амын доод хэмжээ 100 сая илүү болов.
• 1929-1939 онууд – Капиталын үр ашиг унах хоёр дахь хямрал. Хоёр дахь “Их Депрессийн” эхлэл. Сүүлчийн, тав дахь, Зөвлөлтийн технологийн бүсийн төлөвшил.
• 1939-1945 онууд – Дэлхийн Хоёрдугаар дайн. Дэлхийн газрын зургаас технологийн гурван бүс: Германы бүс (тэдний газар нутгийг ялагчид хуваан авсан), Британи (сайн дураараа Америкийн технологийн бүсэд орсон) алга болов.
• 1945-1960 онуудад ЗХУ, 1945-1970 онуудад АНУ шинэ хүрэлцээт зах зээлийн нөөц дээр идэвхтэй хөгжив. Зах зээлийн доод хэмжээ 250-300 сая хүн болов.
• 1960-1961 он – Зөвлөлтийн технологийн бүс дээр капиталын үр ашиг унах хямрал эхлэв. Эдийн засгийн төлөвлөгөөт шинж чанарын улмаас энэ нь маш удаан явагдсан, ЗХУ өсөлтийн тэг хурдцаас дөнгөж 80-аад оны эхэн үеэс л гарсан.
• 1971 он. Америкийн технологийн бүсэд капиталын үр ашиг унах хямрал эхлэв. (1971 оны 8 дугаар сарын 15 – АНУ дахь XX зууны хоёрдахь дефольт). Хямрал маш хурдан өсөв. 70-аад оны дунд АНУ-ын эдийн засаг өсөж буй ЗХУ-ын дэвсгэр дээр тогтвортой унав.
• 70-аад оны сүүлч – АНУ зах зээлийг “үзэгдэх маягаар” (виртуаль) өргөтгөх замаар хэрэглэгчдэд буй эрэлтийг урамшуулж хямралыг даван туулах (цаашдаа улам муудуудах) түр зуурын загвар боловсруулав. Технологийн бүс дэх хэрэглэгчдийн зайлшгүй тоо хэмжээний өсөлт 500-800 сая хүн болов.
• Хятад өөрийн технологийн бүс байгуулахаас татгалзаж, эдийн засгаа Америкийн технологийн бүсэд тохируулах замаар урамшуулах чиглэл баримтлах болов.
• 1981-1991 онууд – АНУ-ын “рейнаномикийн” (“мэдээллийн хувьсгал” гэсэн нэртэй болсон) үр дүнгээр ээлжит ШУТ-ийн дэвшил болж “хоёр системийн дайнд” ялсан (дэлхийн гуравдугаар дайнтай дүйцэнэ) ба ЗХУ-ын технологийн бүс сүйрч, АНУ сүүлчийн удаа зах зээлээ өргөтгөх, энэ удаад бүх Дэлхийд өргөтгөх боломжтой болжээ.
• 2000 он – Капиталын үр ашиг унах шинэ хямрал эхлэв.
• 2008 оны намар – “Рейганомикийн” сүүлчийн хэрэгслийн үйлчлэл дуусав, Холбооны Нөөцийн системийн тооцооны боломж буурав, хямрал “хурц” үедээ оров.
YIII. “Рейганомикийг” хэрэглэсний үр дүнд Дэлхийн эдийн засаг дахь (өнөөдөр Америкийн технологийн бүстэй давхцаж буй) болон шууд АНУ дахь бүтцийн буруу харьцаа (диспропорци) аварга их хэмжээнд хүрч, юуны өмнө өрхийн аж ахуйн орлого тэдний зарлага (өөрөөр хэлбэл амьдралын түвшин) огт нийцэхгүй, зардал нь олон дахин их болжээ. Орлого, зарлага харьцангуй тэнцвэрт байдал орох болтол хямрал үргэлжилсээр байх ба энэ үед орлогын уналт дэлхийн эдийн засгийн хувьд 30-35 %, Европын Холбоонд 50 %, АНУ-ын хувьд 55-60% байх ёстой юм.
IX. Хөдөлмөрийн хуваарийн үүднээс орлогыг хязгаарлах нь хэрэглэгчдийн тоог багасгана гэсэнтэй дүйцэх ба энэ нь хөдөлмөрийн хуваарийн түвшинг хязгаарлах ёстой гэсэн хэрэг юм. Өнөөдөр АНУ-д өрхийн аж ахуйн орлого 60-аад оны эхэн үеийн түвшинд байгаа ба хямрал явагдахын хэрээр тэр нь бүр илүү багасана. Энэ нь дэлхийг хэд хэдэн технологийн шинэ бүсэд хуваавал эдийн засгийн хувьд ашигтай гэсэн хэрэг бөгөөд эдгээр нь нэгдмэл валют-санхүүгийн бодлогын суурь дээр бий болох байх. Үүнтэй холбоотойгоор бид геополитикийн харьцаанд зориулсан сэдэвтээ “валютын бүс” гэж нэрлэж байгаа. Онолын хувьд, хямралын болон хямралын дараах сэргээн босголтын явцад валютын бүх бүсүүд бүрэн хэмжээний технологийн бүс болж чадахгүй.
Х. Хэрэв ШУТ-ийн дэвшлийн альтенатив, эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг бодож олохгүй юм бол биднийг ХХ зууны түүхийн давталт хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл зах зээлийн ханган нийлүүлэлтийн төлөө технологийн шинэ шинэ бүсүүд бие биетэйгээ өрсөлдөөнт тэмцэлд орох болно, өөрөөр хэлбэл хөгжлийн цаашдын боломж байгаа.
XI. Эдийн засгийн онолд шинэ зүйл оруулсан гэдэг утгаар нь манай онолыг “неоэкономика” гэж нэрлэснийг тэмдэглэж байна. Юуны өмнө энэ нь хөдөлмөрийн хуваарийн ойлголт дээр тулгуурласан, улмаар түүнийг тодорхойлж, бусад онолуудаас ялгаатай болгож байгаа түлхүүр ойлголтууд нь “технологийн бүс”, “капиталын үр ашиг унах хямрал”, “бүтцийн хямрал” зэрэг болно. (эдгээр нь дээрх сэдвүүдэд буй).
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ХЯМРАЛЫН ОНОЛЫН ТОВЧ ҮНДЭСЛЭЛ

  1. Эдийн засгийн харилцааны энэ үзэл баримтлалыг тусгайлан судалдаг хүн байдаг болов уу?

    • Ганаа says:

      Судалж байгаа ганц нэг хүн бий. Гэхдээ тэд бичихгүй л юм байна ш дээ. Тэгээд ч хоосон судлаад, амаараа яриад яахав дээ. Монголын бодит байдалтай холбоод монгол гаргалгаа хийх хэрэгтэй биз дээ…

  2. tsoojko says:

    Яг үнэндээ манайд тохирох эдийн засгийн загвар байхгүй байх шиг байгаамаа. Аж үйлдвэрийн аль нэг салбараа дагнаад явах нь алсдаа дээр дээ

  3. цогоо says:

    Хэрэглээг дэмжсэн эдийн засаг мухардалд хүрлээ гэдгийг л ойлгомжтой тайлбарласан байнаштэ. Tsoojko чи Монголд ямар эдийн засгийн загвар байгуулахыг хүсээд байгаам бэ.
    Сүүлийн үед газар доорхи баялаг ба өсөн нэмэгдэх потенциалаа дэлхийд танилцуулсантай холбогдуулаад монголыг эрүүл бусаар буюу богино хугацаанд өндөр ашиг олох хэрэгслүүр гэж гуравдагч орнууд хардаг болоод байна. Үүн дээр нь 2 хэт их гүрэн хөршийн сонирхол нэмэгдэхээр монголын тусгаар тогнолд аюул учруулах хэмжээнд хүрчихээд машинаар бол улаан гэрэл нь асчихаад эгзэгтэй байдал орлоо. Ганхуяг судлаачийн чиг хандлагатай ерөнхийдөө санал нийлдэг. Монголчуудад одоо 1, Эдийн засгийн зохиомол халалт 2, Бүс нутаг, аймагуудын эрхийг нь нэмэх 3. Олигархийн аварга машиныг бензинтэй байлгахын тулд удахгүй хийгдэх болон хийгдэж байгаа үр ашиг багатай том төслүүд гэсэн 3 том аюулыг арилгах шаардлага байна гэж боддог.
    Ps. Ганхуяг Судлаачын нийтлэлийг олон жил уншлаа. Танитай нүүр танилцах боломж олговол баярлана шүү.

  4. bilgee says:

    Судлаачдаа ийм хэрэгцээт мэдээлэл оруулж байгаад баярлалаа.

    Таны бичсэн болгоныг хэвлэж гаргавал үр дүн байх боловуу. Баабартангуудын Непко зэрэг нь тэгж ажиллаад байх шиг

  5. цогоо says:

    Баабарын сонгуулийн судалгаа гарчихаж http://baabar.niitlelch.mn/content/5249.shtml. Элбэгдорж Улаанбаатарт 56-58%, орон нутагт 51-53% гэсэн үзүүлэлтээр шууд Ерөнхийлөгчөөр сонгогдох судалгаа гарлаа. Давагдашгүй хүчин зүйл, байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл зэрэг болзошгүй хүчин зүйлийг тооцсонгүй. гэнээв
    Миний хувьд бол 2 шатны сүнгуулиар шийдэгдэнэ. 1-р шатны сонгуульд ЭБИ- 45-48 Батэрдэнэ-40-45 Удвал 5-10 хувь авч, 2-р шатны сүнгуульд нь ЭБИ-49 Батэрдэнэ 51 авах болов уу гэж таамаглаж байна. Ганхуяг ахаа бол мэргэжилийн судлаач хүн судалгаа хийсэн бол нийтэд толилуулаач

    • 1 says:

      харин тийм ээ, энэ удаад эби ялагдахаар төлөвтэй байхад баабар гуай болохоор ялна гээд авч байна лээ. харж л байя, хэр онохыг нь. ер нь АНын нэлээд сандруу байна лдаа, эби нь уначих гээд, сайт болгоноор сурталчилгаа хийгээд. нөгөө муулж байсан бүдүүн бараг нөхөрт уначихвал нүдний булай болно биз дээ, хэ хэ. за тэгээд дэмжчихмээр хүн ч алга доо.

  6. Aldar says:

    Орон сууцны зээлийн талаар ухаж бодоход,
    1/ Юунд зарцуулах үндэслэл, тооцоогүйгээр бонд гаргаж бондны мөнгөө зарцуулахдаа сонгуультай давхцуулсан нь цэвэр улс төрийн шийдэл байна. Үүнийг доорх эдийн засагт үүссэн асуудлаас болж бүлэглэлүүдийн өмнө тулгарч байгаа сонирхолтой бас давхцуулж байна.
    2/ Нөгөө талаар бондыг авсан гадныханд бондны мөнгөний зориулалт биш, барьцаа баталгаа, засгийн газрын өр зэрэг нь чухал байдаг бололтой. Бас Монголын ЗГ-ийн анхны бонд гэдэг утгаар өр төлбөр бондын үр ашигт нөлөөлөхгүй гэдгээр гадны хөрөнгийн мэргэжилтнүүд тооцоо хувилбараа шууд гаргаж худалдан авсан байж болно.
    3/ Манай эдийн засгийн макро үзүүлэлтийн сүүлийн үеийн уналт бондны мөнгөний зарцуулалтыг үл хөдлөх хөрөнгийн санхүүжилт зэрэг барьцаатай, эрсдэл багатай үлдэх салбарт оруулахаас өөр гарцгүй болгожээ. Энэ нь цаанаа банкны активын үнэлгээ буурч байж болзошгүй гэсэн бодол төрч байна. Нэг үгээр хэлбэл, Банкныхаа активыг нэмэгдүүлж байгаа банкируудын зохион байгуулалттай лобби байж болно. Үүнийг Банкуудын активаа нэмэгдүүлж цуглуулахын төлөөх сугалаа, хонжвор, сурталчилгаа, Голомт банкны ажлын цагийн богиносгол, гүйлгээний хураамжийн өөрчлөлт, магадгүй үүнээс улбаалан хувь нийлүүлэгчдийн зөрчил зэрэг шинж үзэгдлүүдээс дүгнэж болох юм.
    4/ Монгол улсын бусад салбарын бодит үр ашиг үлэмж буурсан учраас энэ орон сууцны зээлийн сонголтыг хийсэн гэж бодож байна. Энэ хэр зөв хувилбар гэдэг нь дүгнэхэд эрт боловч Монголд улс төрийн үйл явдал (ОТ, ТТ, ТЗ, Улсын төсөв гээд) эдийн засгаа сүйтгээд одоо гулгуулаад эхэлжээ гэж бодож байна.
    Магадгүй бид таны хэлдэг “Олигархуудийн зодоон”-ы хөлд монголчууд үрэгдэх эрсдэл өндөр болсон байна.

    • Ганаа says:

      Манай эдийн засгийн хамаг будлианы гол нь банк-санхүүгийн салбарт байдаг. Түүнийг нь хэлэхээр манайхан ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Түүнийг нь банк-санхүүгийн О.Чулуунбат мэтийн луйварчид цаг ямагт ашиглаж ирсэн. Орон сууцны зээлийн асуудал бол түүний нэг л хэсэг юм…
      Уг нь бол банк-санхүүгийн луйврыг хүн бодож олж ядаад байх зүйл байхгүй ш дээ…

  7. Болд says:

    Банк СанХүү гэдэг өөрөө луйвар болоод бгаа ч ХҮН! монгол хүн!? болж буй бол орон зай, цаг хугацаа, мэдээлэл технологиос үл хамааран, СЭТГЭЛ, ОРШИХУЙгаа танин?! энгийн үнэн буюу ХЭНД ч ХЭЗЭЭ ч ашиглагдахгүй бас дайсагнахгүй байж СЭХЭЭлэг баймаар шигээ.

  8. Санчир says:

    Ганаа ахад баярлалаа. Ямарч байсан зарим нэг юмны наана цааныг ялгадаг өөрийнхөөрөө юмны голыг олоод дүгнэчихдэг хүмүүст хэрэг болох байх.

  9. Jamsran says:

    Ene khuntei neleed kheden jiliin umnu nuur tulan uulzaj uzel bodliig ni sonsokh zavshaan tokhioj bilee. Ikh l uvurmuts setgedeg, ilen dalangui saikhan tsegtstei yaridag baisan khun sanagdana. Ter uedee iim ner aldartai khun gedgiig ni ch meddeggui baij. Odoo tanii niitleliig ankhaaraltai unshdag bulguu. Taniig Mongol ulsiinkhaa tuluu ikhiig khiine gedegt ergelzekhgui baina.

  10. Orgilkhuu says:

    Судлаач Ганаа ахад баярлалаа. Иймэрхvv зvйлсийн талаар онолын хувьд Монголчуудад илvv ойлгомжтой тайлбарлаж идэвхитэй бичдэгт тань баярладаг шvv. Ялангуяа 70аад оноос “моодонд” орсон неолиберал челеет зах зээлийн онол еерийнхее тегсгелтэй учирч бх шиг байна. Енеегийн эдийн засгийн тогтолцоо олон талаараа бараг еерийгее бага багаар боомилж байгаа гэж ойлгож болно. Ганц жишээ гэвэл байгаль орчин, экологийн асуудал бол эдийн засгийн еселтийн лимитийг нэг талаар заавал хумих болно. Дэлхийн эдийн засаг бодлогогvй алсын хараагvй, богино хугацааны ашгийг урьтал болгодог челеет зах зээлийн “ачаар” экологийн сvйрэлтэй тулж ирээд байна. Олон эрдэмтэд дэлхий дахин энэхvv экологийн vл мэдэгдэх “саарал” бvсэд байгаад санал нийлдэг. Техник технологийн дэвшилт экологийн асуудлыг шийднэ гж найдвал ереесгел. Учир енеегийн хvн амын хурдтай еселт, дэлхийн дулаарал гэх мэт асуудлыг ШУ технологийн дэвшлийн хурд гvйцэхэд хэцvv болж байна. Тийм учраас хvн амын огцом еселт барууныхны санааг их зовоож байгаа. Негеетэйгvvр енеегийн капиталистууд олсон ашгаа хангалттай буцааж нийгэм, ШУ-нд херенге оруулах гэхээсээ илvv хаа нэгтэй богино хугацаанд ашиг олох зvйлд оруулах эсвэл vл хедлех херенге, офшорт зэрэгт менгее хуримтлуулж байна.

    Энэ бvгд урган гарсанаараа дэлхий мэдээж сенехгvй л дээ. Дэлхий дахинд альтернатив хегжил, эдийн засгийн загаварыг хайх болно. Хvмvvс хайж ч байна.

    Мен дэлхий дахинд хаа сайгvй ихсэж байгаа ажил хаялт, эсэргvvцлийн хеделгеен, тэмцэл бол енеегийн улс тер эдийн засгийн тогтолцооны тегсгел ойртож байгаа дохио бизээ. Мэдээж энэ бvхэн 1 едерт бус аажмаар еерчилегдех зvйл.

  11. Galdan says:

    Ikh sonirkholtoi um. Olon zaluust taalagdaj baigaa baikh. Ganaa akhad bayarlalaa. Ganaa akhiin khelseneer : Хазины “хямралын онолыг” гүнзгий мэдье гэвэл түүний worldcrisis сайтаас үзэх хэрэгтэй. Тэрийг нь үзээгүй байж битгий олон долоон “онол ном” яриад, мэдэмхийрээд, цэцэрхээд, солиороод, хадуураад байж үзээрэй дээ. uzeed um medekhgui baij khamaagui dignelt khelekhees aiv. kk
    Ekhnii torson bodol :
    Unekheer sonirkholtoi um. “Краткое изложение теории кризиса” – zovkhon ene oguullin khureend bish busad kholbootoi oguulleguudiig uzej baij unshigchid bid commentoo bichsen ni zov baikh gej bodloo. Ediin zasagchid bolon erdemted uzeed bodloo kheleesei gej bodokh um. Ted daanch ene blogiig medekh esekhiig taashgui um.
    “Хэрэглээг дэмжсэн эдийн засаг мухардалд хүрлээ гэдгийг л ойлгомжтой тайлбарласан байнаштэ” – ene zovkhon ongotc dugnelt gej bi bodoj baina. Orlogoosoo ikheer zeelj khereglekh ni Crisis-n neg tom shaltgaan bolj buig olon l sudlaachid kheleed baigaa. Khereglegchid ch oorsdoo medekh bolj bn daa.(teneguudees busad ni) Ireeduin orlogoo baritcaalj lizingdseer etcestee baga zergiin khelbelzelees (khelbelzekh olon factor baigaa) uuden neg ulsaas togtokhgui tiv, delkhiig khamarsan Crisisd ch khurgesen talaar ikh baga olon l nokhduud yriad baigaa. Unendee ch khumuus bodmoor um zondoo l kharagdaad baigaa l daa. Jishee ni : Samsung galaxy S3 utas yougaaraa muudaad bid dakhaid S4 -g bas l ondor uneer avakh zailshgui shaardlaga bii you gedgiig olon l khun ooroosoo asuuklh heregtei l baigaa um da. Bas ch gej (1000 orchim $) urj baij avaad jil bololgui l heregleeneesee gargaad dakhaid l tiim khemjeenii zardlaar jaakhan l saijirsan utsiig avakh khereg bain uu daa? (Khazin : … АНУ дахь бүтцийн буруу харьцаа аварга их хэмжээнд хүрч, өрхийн аж ахуйн орлого тэдний зарлага (өөрөөр хэлбэл амьдралын түвшин) огт нийцэхгүй, зардал нь олон дахин их болжээ. Орлого, зарлага харьцангуй тэнцвэрт байдал орох болтол хямрал үргэлжилсээр байх ба…) Ene ni medeej Orlogo ni Zarlagaasaa khangalttai ikh buyu “terbumtnuudad” bol khamaa alga l daa. (Odor bolgon utsaa solison ch yakh ve dee) Tegekheer ta bid “terbumtan” bish bolokhoor (unshigchid dotor “terbumtan” baigaa bol uuchlaarai) mon manai uls ondor khogjiltoi uls bas bish uchir ENE orlogo bolon zarlagiin (-) zoruunii asuudal deer bodoltcokh heregtei sanagdana. Eronkhiilogch baisan Ronald Reigan -ii ediin zasgiin bodlogo buyu “Рейганомика”-ch ooroo tatvaraar damjuulan orkh geriin kheregleeg demjeed zogsoogui army-n zardliig (ter yed “khuiten dain” id dundaa l baisan daa) nemegduulekh zamaar Zasgiin gazriin zardliig osgon AD-Niit Ereltiig demjikh bodlogo barij Crisis-ees garch chadsan gej sudlaachid dugnedeg. Tegeed ch Capitalist ediin zasgiin gol khodolgogch khuch ni ERELT shuu dee.
    Khoerdokh torson bodol :
    Orgilkhuu-iin bichdeg zov l doo. Neg talaas “енеегийн капиталистууд олсон ашгаа хангалттай буцааж нийгэм, ШУ-нд херенге оруулах гэхээсээ илvv хаа нэгтэй богино хугацаанд ашиг олох зvйлд оруулах эсвэл vл хедлех херенге, офшорт зэрэгт менгее хуримтлуулж байна.” Sanal neg baina. Pay Pal-iin neg undeslegch Peter Thiel ch mon iimerkhuu bodoltoi um shig sanagdsan. Tereer jisheelbel Apple-g tomookhon tekhnologiin devshil gargakhguigeer i-torliin tokhooromjuudiin zagvaruudiig ugsruulan gargaj baigaag shuumjilsen baidag. Ugaasaa ch delkhiin ediin zasgiin gol togtoltcoo bolokh Economics-ni “Firmiin gol zorilgo bol MAX ashig ” gej surgadag bolokhoor arga ch ugui um uu daa. Capitalistuudad MAX ashig l olj baival baigali, ecology, es surtakhuun, nandin chanar, uls ekh oron, ard tumnii niitleg ashig sonirkhol zugeer l “khooson ug”. Nogoo talaas erdemten, sudlaach Khazin Crisis- n shaltgaaniig ediin zasgiin mochlog- business cycle-bus oor shaltgaanaar avch uzsen ni ikh sonirkholtoi um.
    -“Манай онолд бол энэ хямралыг капиталын үр ашиг унах хямрал гэж нэрлэсэн, яагаад гэвэл түүний гадаад илрэл нь капиталын нөхөн үйлдвэрлэлийн боломж, түүнээс жам ёсны (өөрөөр хэлбэл дахин хуваарилалтаас олох) ашиг олох боломж хурдан унадаг явдал юм. Түүний зарчмын чухал онцлог бол энэ хямралыг зөвхөн зах зээлийг өргөтгөх замаар л зогсоож болно ! Tegekhleer tuunii Crisis-iin shaltgaan bolj bui “падения эффективности капитала” ene uzegdliig zogsookh arga ni “зөвхөн зах зээлийг өргөтгөх зам” baisniig – – XYIII зууны төгсгөл – Британы анхдагч технологийн бүс – gedgees avkhuulaad 2008 оны намар – “Рейганомикийн” сүүлчийн хэрэгслийн үйлчлэл дуусав, Холбооны Нөөцийн системийн тооцооны боломж буурав, хямрал “хурц” үедээ оров. – – khurtel “2000 оны үед Олег Григорьев боловсруулсан Эдийн засгийн бүсийн онол” gegch onoloor tailbarlajee gej bi oilgoj baina. Edgeer tuukhen ye tus bureer tailbarlasan dugneltuudees (технологийн бүс-iin) zakh zeel ni kherkehn orgojij baisniig kharkhad orlogiig khyzgaarlakh bish esregeer ereltiig orgojuulekh, “xямралыг зөвхөн зах зээлийг өргөтгөх замаар л зогсоож” baisan ni kharagdaj baina. Mon edgeer 200 gariu jiluudiin turshid shat daraatai kheregjij baisan onoluud ni “urt nastai” baigaagui “tur zuuriin ovchin namdaagch” baisniig ch kharuuljee. “Рейганомикийн” сүүлчийн хэрэгслийн үйлчлэл дуусав, Холбооны Нөөцийн системийн тооцооны боломж буурав, хямрал “хурц” үедээ оров.
    “Tехнологийн бүс”, “капиталын үр ашиг унах хямрал”, “бүтцийн хямрал” gesen түлхүүр ойлголтууд bukhii “Hеоэкономика” ni econmics-iin neg shine ursgal gedeg ni todorkhoi kharagdaj baigaa bogood Tcogoo-iin khelsenchlen zovkhon “Хэрэглээг дэмжсэн эдийн засаг мухардалд хүрлээ гэдгийг л ойлгомжтой тайлбарласан байнаштэ” ni ongotc dugnelt gedeg ni oilgomjtoi baina.
    Tegekheer tcaashdaa (21 r zuund) orsoldoon ni tom gurnuudiin khoorond gekheesee iluuteigeer “технологийн шинэ бүсүүд бие биетэйгээ өрсөлдсөн” тemtcel baina gedegt l bid ankhaarlaa khanduulakh kheregtei um shig sanagdakh um. (Khazinii ene onoliig demjij baigaa bol shuu dee) Manai ulsiin kharyalagdaj bui “Tехнологийн шинэ бүс”-d ali uls ni terguulegch (gol toglogch) baikhaas bas ikh zuil khamaarch taarakh ni. (Mongol uls medeej terguulegch bish uchir) Mon “Tехнологийн бүс” maani “геополитикийн харьцаанд зориулсан сэдэвтээ “валютын бүс” гэж нэрлэж байгаа – валютын бүх бүсүүд бүрэн хэмжээний технологийн бүс болж чадахгүй. gesen tailbaruudad bid bas ankhaarakh kheregtei sanagdana. Evro busiin khyamraliin talaar Khazin “um” kheleegui ni sonin um.

  12. Galdan says:

    Mongol uls ene onoloor yamar negen “Tехнологийн бүс”-d kharyalgadakh ni oilgomjtoi. (Bid khaalttai bus neelttei ediin zasagtai uchir) Oros ornii odoogiin bair suuri, ediin zasgiin khogjliin tolov baidal zergees uzekhed khuuchin Zovloltiin system gej baikhgui bolson uchir ene zuundaa lav rubliin bus gej uusch chadakhgui l bolov uu. Gekhdee um yaj ch oorchlogdoo bilee. Tegekheer bid yuanii (za estoi soliorchloo. namaig shuumjilj zogsoono uu) buyu China-iin “Tехнологийн бүс”-d kharyalagdakh ni oilgomjtoi bolj baina. (Er ni ch kharyalagdsaar irsen l dee) Khazin gekhdee China busiin talaar you ch durdaaguig bodokhod zovkhon Crisis – g l omnokh 200 jiliin khuvid tailbarlasanaas bolson ch baij bolokh um. (ter yed Ardiin zasag ch gej you bailaa, avdag tcalin mongo ch gej khaa bailaa gedeg shig China bol delkhiin tavtcand “tom” boloogui ye baisan l daa) Gekhdee 21-r zuund bol unekheer tom toglogch gedeg ni todorkhoi baigaa yed bid uls tor, ediin zasgiin chukham yamar bodlogo barikhaa odoonoos l todorkhoi bolgokhgui bol Khazinii khelsenchlen “ШУТ-ийн дэвшлийн альтеpнатив, эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг” бодож олохгүй юм бол–ene zuund bolokh Crisis – uudees baga khokhiroltoi garch ediin zasgaa khogjuulne gedeg ch burkheg l kharagdaj baina daa.
    Gekhdee onoodriin baidlaar capitalist economics-ees oor iluu devshilttei ediin zasgiin onoliig khun torolkhton bodoj oloogui l baina. Gevch “MAX ashig”-t suurilsan ene onol ni delkhiig suitgekh ni (magadgui sonookh ch baikh) olon sudlaachdad oilgomjtoi zuil baigaa ni margaangui.
    Nogoo talaas :
    “Дэлхий тодорхой утгаар хязгаарлагдмал учир ШУТ-ийн дэвшлийн загвар (парадигм) цаг хугацааны хувьд хязгаарлагдмал. Улмаар капитализм төгсгөлтэй.” Khazin ch bas ingej uzdeg bololtoi.

  13. Түвшин says:

    Барууны, Оросын шинжээчид шинэ загвар шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн. Бас офшор бүс нуран унана гэж төсөөлж буй. Харин ямар загвар вэ гэдгийг одоогоор тодорхойлж чадахгүй байна. Хэтэрхий мэдээлэлжээд биржийнхэн нэгнийгээ тонгорч байгаа юм бус уу.

  14. Adonis says:

    2017 ond bur hundrene gej tootsvol galiin oodoos gal tavidag shig ediin zasagaa hymraaj hymraliig hohirol bagatai ongruulj bas boloh l ym…tahal bie saitai humuusiig ehelj avj yvdag bolohoor manaihan bie sultai, hogjil buurai baij l tom ayuliig hohirol bagatai ongrooh baih…gehdee gaigui baihoo 2017 on hurtel Mongol uls usrengui hogjino gej bodohgui bna…America hymrana, europe hymrana, dagaad hytaduud hymrana, manaihan nuurs, zesneesee bolj dagaj hymrana…tosov deer oodrog tosoolohoo odoo bolih heregtei

    • Adonis says:

      ydaj baihad Tor-iig tolgoilj baigaa humuus ni bugdeeree optimist, futurist-uudeer duurchihsen baidag…olon buteen baiguulalt zereg ehluuleed aliig ni ch guitseej chadahgui dundaas ni hayah vii dee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: