ЯНАГЛАН ХОРЛОХУЙН УХААН

Ерөнхийлөгчийн сонгууль дуусав. Энэ бол олигархуудын тавьсан жүжиг гэдгийг би аль эрт хэлсэн. Төгсгөлийг нь мэдэж байсан учир зусландаа гараад хэвтчихсэн юм. Одоо эхний товч дүгнэлтүүдийг хэлж мэдээж болно…
Өмнө нь би юу хэлсэн бэ…
Сонгуулиас өмнө би дараах зүйлсийг л хэлсэн:
1. Энэ сонгууль бол олигархуудын тавьсан жүжиг гэсэн
2. МАН, АН хоёр хоёулаа муухай гэсэн
3. Ц.Элбэгдоржийг “төр нураах төрөлх авъяастай” гэсэн.”
Онцлон хэлэхэд би Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нарын талаар сайн муу ямар ч үг “гон” гээгүй. Тийм биз дээ. Гэтэл олон хүн санаанаасаа намайг МАН-ын талд гээд бодчихсон. Одоо “гашуудаад үхэх” гэж байгаа гэж бодоод байх шиг. Тийм юм огт байхгүй…
Үйл явдлын өрнөлийг ядахдаа 3-4 жилийн алслалттай харж чадахгүй юм бол судлаач нэр зүүсний хэрэг юусан билээ…
Ингээд Ц.Элбэгдоржийн тухай сонгуулийн үеэр хангалттай өгүүлсэн болохоор одоо нөгөө талыг нь ярих нь мэдээж хэрэг. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж төр яаж “нураахыг” бид хангалттай харах учраас, түүний тухай ярих хугацаа хангалттай байгаа болохоор тэр…
Иймээс бид энэ удаад энэ хорвоогийн хамгийн усан тэнэг, эргүү мунхаг, ямар ч ирээдүй байхгүй, үхээнц, дорой МАН-ын тухай ярих гэсэн юм.
Алсын “бодол”
МАН гурван удаа нокаутад оров. Одоо сэхээнд үхлүүт байна. Эхний удаад УИХ-ын сонгуулиар, дараа нь Орон нутгийн сонгуулиар, эцэст нь одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар. Сүүлчийн энэ удаад “сайн дураараа” шаалгуулав. Би энийг ярих гэсэн юм.
Б.Бат-Эрдэнийн нэрийг бараг хоёр жилийн өмнө Тэрэлжийн тунхаг гаргах үеэс МАН-ын дээд хүрээлэл дунд ярьж эхэлсэн юм. Яагаад ?
Тэр үед МАН-ын дээд хүрээлэл “шинэ”, “хуучин” гэж хоёр хуваагдсан байлаа. Тэд намыг шинэчилснээр энэ хуваагдлыг шийднэ гэж найдсан юм. Мэдээж “төвийг сахигчид” ч байсан. Харин үүнийг намын олон түмэн, монголын ард түмэн мэдэхгүй байв.
Нэгэнт МАН засгийн эрх барьж байсан учраас Ерөнхийлөгчид “төвийг сахисан хүн” хэрэгтэй байсан ба тэр нь элдэв юманд оролцоогүй, бас Н.Энхбаяр, МАН хоёрын завсарт байсан Б.Бат-Эрдэнэ байсан юм. Энэ ч их эртээс бодсон хэрэг шүү. Та нар олигархуудыг “тэнэг” гэж бодож болохгүй л дээ. Энд АН бас туйлын идэвхитэй оролцсон юм. Ингээд хоёр намын “алсын” пиар эхэлсэн юм.
Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэх боломж гарах тул зөвхөн нэг гэрэл зураг үзүүлье. Энэ бол ТВ-9, “Зууны мэдээ” сонины 2011 онд шалгаруулсан “Эх оронч түшээдийн” зураг.


Энэ зургийг хараад Та бүхэн “олон юм” санана байх. Энэ хүмүүсийн хэд нь одоогийн Засгийн Газарт байгаа, хэн хэн нь ямар ямар албан тушаалд байгааг нэг удаа ч болов бодоод үзэж болноо доо. МАНАН л байхгүй юу…
Мэхт мэхэндээ
МАН хүчтэй байхдаа ингэж бодов: МАХН-ыг МАН болгож шинэчлэнэ. Н.Энхбаяр мэдээж эсэргүүцнэ. Зарим нөхдүүд явна. Явж л байг. МАХН-ын нэрийг өгөхгүй. Ингээд сонгуульд ялна. Ц.Элбэгдорж Н.Энхбаярыгаа л шорондоо хийж байна биз. Бидэнд, “шинэ намд” ямар хамаа байна.
Ц.Элбэгдорж ингэж үйлдэв: МАХН-ын нэрийг өгч МАХН-ыг байгуулав. Н.Энхбаярыг “бүх талаар” дэмжив. Ингэснээрээ МАН-ыг хоёр хуваав. Ингээд сонгуульд дөхөөд ирмэгц МАХН-ын дарга Н.Энхбаярыг шоронд хийв.
МАН намаа хоёр хуваагаад сонгуульд ялагдав. Энийг мэхт мэхэндээ гэдэг юм.
Ингээд АН маш богино хугацаанд МАН-ын арчаагүй, өнгө мөнгөнд тулгуурласан намын болон төрийн системийг эвдэв. МАН дандаа “дээрээс” нь ажиллаж байсан болохоос, “зэрэгцээ” буюу “доороос” ажиллаж огт чаддаггүй арчаагүй новшнууд аж. Тэгээд ч ажилдаа дандаа “ноён зан” гаргахаас гадна үзэл санаа, мэдлэг боловсролын хувьд хүн авахын танаггүй хөгийн новшнууд болон хувирсан аж.
Шинэ санаа, идэвхи чармайлт, багийн тоглолт, шийдвэр гаргах чадвар зэрэг олон чухал шинж оргүй болж, зүгээр л “бүслэгдсэн ордны тайгануудтай” адил болов.
Могойн хорлол
Нэрт чекист Держинский: “Шорон, цөллөг хоёр үзээгүй бол ямар юмных нь хувьсгалч байдаг юм” гэсэн суут үг хэлсэн байдаг. Энэ бол хатуу ч гэсэн гүн ухааны утгаар туйлын үнэн үг юм. Цаг үеэ л тусгасан үг л дээ.
МАН-ын хэд “шоронгийн түлхүүр” эргэлдүүлсэн Ц.Элбэгдоржоос үхтлээ айв. Аймхай улсууд аймхай л байдаг аж. Хамгийн гол нь айх бүрэн үндэслэл байсан болоод л тэр. Уг нь түүнээс айгаад байх юу ч байхгүй л дээ…
Ингээд бүгдээрээ Б.Бат-Эрдэнийн ард “нуугдав”. Үүнийг Ц.Элбэгдорж сайн мэдэж байлаа. Тэр хорт могойгоо гаргаж ирэв. Энэ нь мэдээж Н.Энхбаяр юм.
Н.Энхбаяр уг нь өөрийг нь “шоронд хийсэн” Ц.Элбэгдоржийн эсрэг тэмцэх ёстой мэт ямар ч хүнд санагдана. Харин МАН-тай бол нэгдэнэ энэ тэр гэж олон удаа хэлэлцээ хийж байсан билээ. МАН-ын зүгээс ч гэсэн МАХН-тай нэгдэнэ гэж олон удаа албан ёсоор мэдэгдсэн. Хоёр намын гишүүд ч олон удаа гуйсан.
Гэтэл тэр сүүлчийн удаа МАН руу хатгаж могойн хороо цацав. Одоо МАН, МАХН хоёр мөхөх нь гарцаагүй.
Би боддог юм. Н.Энхбаярт юм сөнөөх устгах ямар нэг төрөлх авъяас, хувь тавилан байна гэж. Тэр МАХН-ын гишүүн хэзээ ч байгаагүй. Тэгсэн атлаа анхнаасаа хууран мэхэлж МАХН-ын дарга болж Монгол төрийн өндөрлөгт гарч энхбаяризм хэмээх аймшигт үзэгдлийг бий болгосон билээ. Түүнийг энэ өндөрлөгт гаргах гэж МАН, Монгол улс арав гаруй жил, унагах гэж бас арав гаруй жил зарцууллаа, одоо зайлуулах гэж хэдэн жил зарцуулахыг ёстой бүү мэд…
Н.Энхбаярын энэ могойн хорлолын үр дүнд МАН, МАХН сөнөх нь гарцаагүй.
Энэ одоо юу юм ?! Өш хонзонгоо авч байгаа юм уу ? Шоронгоос гарах гэж нам сөнөөж байгаа юм уу ? Олигархуудтай ингэж тэмцдэг юм уу ?
Хохь чинь
Намайг асуудлыг нэг хүнтэй хэтэрхий холбож байна гэж зэмлэнэ гэдгийг би сайн мэдэж байна. Монголын нийгэм нэг хүнээс хамаат шинжээрээ хосгүй гэдгийг би мэддэг болоод ингэж дүгнэж байгаа юм.
Асуудлыг нөгөө талаас нь аваад үзсэн ч болно. Энэ бол МАН. МАН ч гэж дээ, МАН-ын өнөөгийн удирдлага. Бүр тодруулбал МАН-ын Удирдах Зөвлөл.
МАН-ын Удирдах Зөвлөл шиг утгагүй, хоцрогдсон, үхээнц дорой, шийдвэр гаргаж чадахгүй, ажил хийж чадахгүй тийм байгууллага одоо Монголд ганц ч байхгүй.
МАН-ын Удирдах Зөвлөл 2008 оноос хойш ганц ч удаа улс төрийн зөв шийдвэр гаргаж байгаагүй. Яагаад гэвэл Удирдах Зөвлөл намын удирдах дээд байгууллагын шинж чанараа алдсан. Бүр нарийн яривал МАН-ын эвдрэл Н.Энхбаярыг дарга болгосон 1998 оноос эхэлсэн. Одоо сүйрэл болж байна. Энэ сүйрлийг МАН-ын хуурамч дарга Н.Энхбаяр саяын сонгуулиар хийж танай намыг сөнөөлөө. Үүнээс илүү ямар баталгаа байх юм.
МАН-ынхан сая Б.Бат-Эрдэнийгээ хагас нь дэмжиж, хагас нь хорлож ажиллав. Яагаад гэвэл “хагас” нь АН-тай “хамтран ажиллав”. Үүнийг янаглан хорлоно гэдэг юм.
Б.Бат-Эрдэнийн пиар гэж авах юмгүй байв. Нэг их сүр болсноос цаашгүй. “Хэлж өгөөд” байхад стратеги санаануудыг огт авсангүй. Атаат дайсан байлаа ч ингэж хорлож чадахгүй юм. Ц.Элбэгдорж бүхэл бүтэн 4 жил ганцаараа “дэвсэн” учраас түүний рейтинг “суга өсөх” ямар ч үндэслэл байхгүй байв. Харин Б.Бат-Эрдэнийг зөв “позициор” гаргавал мянган боломж байлаа. Гэтэл өөрийгөө “орчин үеийн”, “барууны”, “бүхнээс дээгүүр” гээд бодчихсон усан тэнэгүүд бөх, хуульч гэдгээс “өөр юм” бодож олж чадсангүй. Янаглан хорлохын гайхамшгийг ёстой нэг үзүүлэв.
Яагаад ингэж байгаа юм ?!
“Намаа шинэчлэх” гэж…Одоо удахгүй нам дотор “бослого” гарах ба түүний гол лоозон нь “гурван сонгууль дараалан нам унагасан” Удирдах Зөвлөл огцор гэнэ. Та нар харж л байгаарай…
Удахгүй хэн хэн чинь ямар ямар “гоё” жүжиг тавихыг би дэндүү сайн мэднэ л дээ. Харин миний хувьд хөгшин ч бай, залуу ч бай “могойн хор найруулагч” нарыг дахин тоглуулахгүй.
Монголд улс төрийн системийн тэнцвэрийг түр боловч хангах үүднээс ёс суртахууны эцсийн боломжоо шавхан Би Та нарт тус хүргэхийг хичээсэн. Гэтэл Та нар урьдын адил өөдөөс хуц гэсэн.
Одоо бол надад Та нартай яриад байх юм байхгүй, миний “тооцоо хийх” цаг болсон гэж бодож байна. Та нарын хэн ч намайг буруутгаж чадахгүй, бас хориглож чадахгүй…
Яагаад гэвэл Та нар объект “удирдаж” байсан болохоос процесс удирддаг хүн Та нарын дунд ганц ч байхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 6 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

51 Responses to ЯНАГЛАН ХОРЛОХУЙН УХААН

  1. delgermaa says:

    gomdol…tom jijig olon gomdol…

    • Ганаа says:

      Миний хувьд уурладаг, гомддог үе дуусаад их удаж байна…Харин зэвүүцэл, дургүйцэл л их төрдөг болсон доо…

    • Болд says:

      Гомдол гэдэг өчүүхэн гэхгүй ч гонсойлттой харьцуулбал шалихгүйшд. Иймдээ сонгогчид 67 хувьтай хүрэхгүй сонгуульдаа оролцож сонгуульт иргэд 50 дөнгөж гарантай “ахин сонгуульдгүйн төлөө” ерөнхийлөгчөө гаргамар болснийг бүгдээрээ мэдэж бгаа тул гоншигнох утгагүйг хэн хүнгүй мэдийшд ккк

    • Anonymous says:

      ганхуяг танд амжилтт хүсье. Та өнөөдрийн монголын нийгмийг судлаач хүний мэргэжлийн үүднээс сайн задлаж, үнэлж, дүгнэж бичдэг. Хамгийн гол нь үнэн үгийг айхгүй бичдэг. Амжилт хүсье.

  2. Одбаяр says:

    Товч бөгөөд тодорхой болжээ. Санал нийлж байна.

  3. mugi says:

    Яагаад хэн ч сэтгэгдэл бичсэнгүй вэ?

    • Ганаа says:

      Сонгуулийн дараа Монголын хэвлэл мэдээллийн системд нэг ч аналитик өгүүлэл гараагүй. Энэ бол анхных нь. Энэ баримт Танд нэгийг өгүүлнэ буй за…

  4. Anonymous says:

    бөмбөг дээшээ хөөрөхийн тулд заавал газар ойдог штээ.

    • Ганаа says:

      Гурав хагарсан бөмбөг “ойхгүй” гэдгийг 3 настай хүүхэд ч мэддэг юм…”Ойсон” ч АН-ын өвөр дээр “ойдог” юм. Зүйрлэх юмаа олов оо, чи цэцэрлэгтээ очиж тогло…

    • Одбаяр says:

      Хаха, цэцэрлэгтээ очиж тогло… савлаа

  5. Anonymous says:

    Зарчим, хэм хэмжээг тодорхой, хатуу тогтоох нь процессийг удирдах 1 арга мөн үү?

  6. Anonymous says:

    “Ардын нам”, “Ардчилсан нам” нэрийн орчин үеийн утга нь “Ажилчны нам” гэсэн нэг утгатай. Гэтэл одоо дан бооссуудын нам болсон байдаг.
    ta sanal niilj bna uu?

  7. batbayar says:

    Ardin nam ch neg sain shinchlegdeh bolomj garlaa harin garch bgan bishuu, ene baidal deere ers uurchlugduj avbal Mongol ulsad maani heregtei yum daa. Heden sonin garuudaa tetgevert ni gargamaar yum. Daanch dargin, erh medlin amt avsan hed ni tim ch amar arilahgui biz.

  8. Anonymous says:

    hagarsan esekh ni l hamgiin sonin bna daa

  9. Батаа says:

    Энэ бүхэн ганц МАН-ы сүйрлийн дохио ч биш байхаа. МАН задарвал АН задарч л таараа. Сиамын ихрүүд шүү дээ. Цус, мөнгөний эргэлт нь нэг болчихсон, харахад 2 толгойтой боловч нэг далд биетэй систем гэж би хардаг

    • Ганаа says:

      Мэдээж. Цуг л нурна ш дээ. Гэхдээ энийгээ мэдэж байгаа хүн аль аль нам шиг юманд нь байгаа эсэх нь их эргэлзээтэй…

  10. Anonymous says:

    MAН 1990 онд тарсан бол монголын улс төр арай эрүүл байх байж дээ, Одоо хүссэн хүсээгүй сүйрэл нь ирж дээ энэ нам,

  11. Anonymous says:

    MAN-iii hamgiin zuv taktik—– Yu ch bitgii hii, Yu ch bitgii yari

  12. Ганаа says:

    Түрүүчээсээ шоронд орохоороо ярьж л (жиргэж ) таараа ш дээ…

  13. Saakaa says:

    Хэлэх үг алга. Элбэгдорж 51 хувийн санал ч авч чадсангүй ш дээ. Урд өдөр нь цэргүүдээр хүртэл санал өгүүлж байсан шүү. Түүний нэр хүнд үнэхээр тааруу байлаа. Муу юманд ч нэр нь их холбогдсон. Оюу отлгой, Солонгост Халх Голыг өгсөн гэх мэтээр. Баагий аваргад боломж байсан юмсан. Энэ удаа Эблэгдорж эрийн сайндаа биш МАН-ын арчаагүй байдлаас болж яллаа. Одоо МАН-ыхан Энхбаяр дээрээ хадаг барь очоод 2 намаа нэгтэгж түүнийг дарга болговол яах вэ? Тэгвэл Энхбаяр дахин хаан болно гэж тооцоолж байгаа биз?

    • Ганаа says:

      Чи намайг “өдөөн хатгаад” хэрэггүй л дээ. Чи тэр сөнөж байгаа намуудтайгаа ярь. Би энд шинжлэх ухаан ярьж байна. Чи чаддаг юм бол тэгээд үз л дээ…
      Ер нь ингэхэд чи бусад сайтууд дээрээ бааж явбал яасан юм. Миний блог дээрээс “мөнгө олох” ямар ч боломж чамд байхгүй…

  14. Anonymous says:

    MAN taktik– ulsturiin ajil hayalt

  15. Ганаа says:

    Чи яасан ?! Намайг хараан зүхэхээ болио юу ?! Чиний адгийн толгойд “ганц арга” байхад дэлхийн улс төр судлалд наад зах нь 198 арга байдаг юм. Чи үүнийг мэдэхгүй, мэдэх боломж ч чамд байхгүй. Чи зүгээр л надтай “ярих” гэсэн мулгуу тэнэг л байхгүй юу…Би удахгүй чамайг “дүүжилж” олон түмэнд харуулна гэснээ мартаагүй байгаа…

  16. Anonymous says:

    MAN taktik—- unaltiig hamgiin dood tsegt hurehiig huleeh. uuruur helbel odoo yaaj ch hicheegeed dundaas ni butsaj nisej chadakhgui

  17. Rajiv Handi says:

    Та бага зэрэг нахаль юм. Гэхдээ мне нравитесь

    • Ганаа says:

      Худал хэлэх, луйвардах, хулгай хийхээс хамаагүй дээр байдаг юм…

    • mongolmaa says:

      neeree hudal yarij hulgailah gej nomiin tsaraildagdaa humuus chin teriig byalduuchlah gediin hutsvaa l baina mongo avaagui eh orniihoo omnoos duugarj baihad nahali baih ni sahaan saihan

  18. Galdan says:

    Ganaa akhaa odriin mend.
    Миний хувьд уурладаг, гомддог үе дуусаад их удаж байна…Харин зэвүүцэл, дургүйцэл л их төрдөг болсон доо…
    Tiimdee. MAN-ii doroitold odoo yound ni ta gomdokh bilee dee.
    Aav mnin nasaaraa “nam,tor”-iin ajild zutgesendee. Aimgiin hudaldaa beltgeliin trestiin dargaas avkhuulaad Ardiin hynan shalgakh khoroonii darga khurtel chin unench setgeleer ajillasan bile. Ter yeiin olon ajilsag iim darga nar baisniig bi zakh zulhaas ni meddeg ee. Odoonii MAN-d iim bolovson khuchjin bitgii khel uls toriin taldaa ch tanii khelseneer : МАН дандаа “дээрээс” нь ажиллаж байсан болохоос, “зэрэгцээ” буюу “доороос” ажиллаж огт чаддаггүй арчаагүй новшнууд … iimdee ch odoo ene baidald orj baigaa umaa. Aav maani neg udaa aimgiin namiin khoroonii khural deer “bagiin darga ch oligtoi khiij chadakhjgui ta nar shig umnuud ene namiig mini ulam l yalzruulj baina” shuumjilseniig bi olj sonsoj bilee. Neree solij MAN bolokhod МАН, МАХН ene khuvaagdal garch tcaashdaa mash tom khor urshig bolokhiig oguulsen zakhiag Su.Batboldod 200 akhmad gishuunii gariin usegteigeer yavuulj baisaniig bi odoo ch sanaj baina. Mongol ulsiig tcaashdaa avch yavakh uls toriin khuchin MANAN bish bolokhiig hezee negen tcagt oilgokh bailgui dee. Gol ni ene hoer nam bish gagtckhuu udirdakh zovlol gegch novshnuud bolokhiig ta bi medej l baigaa san. Tuunees bus ene 2 namd olon mundag khumuus baigaa gegeg ni ergelzeegui. (udirdlagiin bogs doloogchdoos busad)

  19. Galdan says:

    Kharin bid khedii boltol ingeed yarij suukh bile. Uls toriin tokhiroo garakhiig khuleegeed ?
    Bid negdej idevkhitei uil ajilgaand orj ekhlekh alkhamaa aajmaar ch gesen ekhluulekh tcag bolson? Bi yarch adgaj baij bolokh um. Gekhdee zaluus sanaa neg bol bodloo bicheerei.

    • Болд says:

      Дүү зөв хэлжийноо “бид хийхгүй бол хэн хийх юм? одоо хийхгүй бол хэзээ хийхийн?” гэдэгтэй агаар нэгэн буй.

  20. Anonymous says:

    МАН хамгийн зөв тактик—– хамгийн доод цэг хүртэл нэр хүндээ унахыг хүлээх. өөрөөр хэлбэл унаж яваа үедээ буцаж нисэх чадалгүй болсноо ойлгож зөвхөн хүлээх л хамгийн зөв тактик болсон байна. тэгж байж л цэвэршинэ

    • Ganaa says:

      Tegvel hamgiin bagadaa ahiad 20 jil huleene dee. Tegeheer ene namiig odoo martaad shineleg sergeg heseg ni shinechleliin ajliig sharguu yavuulah heregtei met. MAN gesen tuuhen ner door uursdiiguu tur hemeen bodoj yavaa nuhduud zunduun bii. Uul ni minii oilgoj bgaagaar uls turiin nam chini turiin bus olon niitiin l baiguullaga shuudee. Tegeheer huleene gevel ed nariig bugdiig ni ertuntsiin munkh busiig uzuulehiig l harna gesentai adil sanagdaj bna. Tegeheer salahaasaa salj hugjuulehee yaj herhen gedeg deer l sain yariltsah heregtei bolov uu hemeen bodoj bna aa.

    • Anonymous says:

      МАН 2016 онд хамгийн багадаа 30 суудал 2020 онд үнэмлэхүй олонхи болно гэдэгт тантай мөрийцсөн ч болно шүү. гэхдээ мэдээж 2015 оноос огт өөрөөр үйл хөдлөл хийж эхлэх хэрэгтэй. одоо юу ч хийгээд хэрэггүй

    • Ганаа says:

      Надтай мөрийцөөд яадаг юм ?! Хэнд ямар ашиг байгаа юм ?! Ингэж тэнэгтсээр байтал чинь наад нам чинь сөнөлөө ш дээ…

  21. Anonymous says:

    Yum bodogduulsan niitlel bna. Bolovson huchingui bolson nam udaan orshin togtnohgui bailguidee. Ghdee gants yumiig l gaihdag mongolchuudiin maani diilenh huvi ni mash yaduu amidarch bna. Getel yagaad tor zasgaas shaardlagatai bodlogo demjlegiig shaardadgui yum bol. Hediigeer mongol uls maani gazraa uhaj bayjij bgaa ch endees olson orlogo hereggui yumnuudad zartsuulagdaj deerees ih hemjeenii zeel avch tuuniig bs l heregggui tosluudiig sanhuujuulj bna. Ger horoololiin dahin tolovlolt metro niseh buudal zereg tosluudiin mongoor yagaad shine hot baiguulj boldoggui yum. Bid hedii boltol ingej chimeegui suuh yostoi yum. tor zasgaas hezee yum shaardah yum

  22. Sodka says:

    Аль нам нь гарах ч яахав угаасаа нэг нь гараад хийж чадаж байвал цаашаа яваад хийж чадахгүй бол дараа нь өөр нэг нь сонгогдоно. МАН-д үнэхээр ард түмэн итгэл хүлээлгэж байсан уу байсан үнэхээр тэд өөрсдөө л ийм байдалд хүргэсэн. Харин одоо АН-г харж л байя төрийн 3-н өндөрлөг нь тэднийх…. хийх юмаа хийж чадвал тэгээд л дахин сонгогдоно үгүй бол тэгээд л өөр улс төрийн хүчнийг сонгоно. Намчирхаг байдлыг үзэн яддаг Монгол улсын иргэн.

  23. tuul says:

    Tanid bayarlalaa. MAN tuuxtei gaviyatai Nam jinxene gishuudee sertsgeeye

  24. Болд says:

    Сөнөг сөнөг.Хурдан тусмаа ард бидэнд хэрэгтэй

  25. Болд says:

    “Монголын нийгэм нэг хүнээс хамаат шинжээрээ хосгүй гэдгийг би мэддэг болоод ингэж дүгнэж байгаа юм.” “Монголд улс төрийн системийн тэнцвэрийг түр боловч хангах үүднээс ёс суртахууны эцсийн боломжоо шавхан Би Та нарт тус хүргэхийг хичээсэн.” “Харин миний хувьд хөгшин ч бай, залуу ч бай “могойн хор найруулагч” нарыг дахин тоглуулахгүй.” энэ бүгдээс илүү энэ эрхэм ах яаж та бүгдэд хэлж, МОНГОЛоо гэх билээ дээ?! Төр түмнийхээ төлөө жинхэнэ 2-гүй сэтгэлээр зүтгэгч ЭРДЭМТ судлаачаа, хүмүүсээ хэзээ төр засаг нь сонсож, олон ийм монголчуудаа хэзээ төрдөө ажлуулдаг болно тэр цагаас ирээдүй маань гэрэлтэж, урагшлан дэвжиж хөгжих зам мөр маань тодрох буйзаа.

    • Anonymous says:

      Тэр цаг 2016 оны 7 сараас эхлэх байх. Яагаад гэвэл АН идэж ууж бялуундаа цатгалдахад ард олон хувисгал дэгдээж өөрчлөлт гэдэг юм нүдэн дээр өрнөнө. Тэр үед Монголчууд бүгд нэг цул болсон байна гэдэгт найдаж байна.

  26. bilgee says:

    Ерөнхийлөгчийн сонгууль гэж байхад АНУ-д нэлээн том явдал болж байнаа. Edward Snowden гэгч залуугийн NSA-ийн нууц ажиллагааны талаар тараасан мэдээг та мэдэж байгаа байх. энэ хүнд нэлээн олон улс орнууд улс төрийн орогнол үзүүлж магадгүй байна. Гэхдээ бүгд АНУ-ын шахалтад ороод тэдэнтэй зөрж түүнд орогнох зөвшөөрөл өгөхгүй шинжтэй. Манай улс тийм айхтар “ардчилсан” улс юм бол ТҮҮНД УЛC ТӨРИЙН ОРОГНОЛ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙНА УУ.

    • Orgilkhuu says:

      Яагаад ч байхгүй. Манайх чинь АНУ-д элэгтэй про-американ улс төрчдийн орон шүү дээ. Ялангуяа одоогийн төрд америкуудаар тархиа угаалгасан хүн олон бий. Аягүй л бол хуурч авчираад Америкт тушаачих бодолтой нөхөд бий шүү цаана чинь. Сноуден Монголоос хол явсан нь түүнд өлзийтэй.

      Түүнд хамгийн боломжийн газар бол Өмнөд Америкийн улсуудын нэг байх болов уу. Тэд олон арван жил АНУ-н гадаад бодлогын золиос болсон ард түмэн тул жирийн ард иргэд нь АНУ-н ЗГ-т үнэндээ дургүй. Өнөөдөр бараг бүх Латин Америкийн улсын удирдагчид АНУ-н эсрэг байр суурьтай гж болохоор хүмүүс байдаг.

    • bilgee says:

      Тэхээр манайх үнэндээ Ардчилсан улс биш АНУ-ын вассал улс байхнээдээ. Чонын амнаас барын аманд ороод байгаамуу хэхэ.

      Хүний эрхийн төлөө түүнд тиймэрхүү юм үзүүлж болнодоо. “Ардчилсан” биш гэгдээд байгаа хоёр хөрш маань түүнд нэлээн боломж болгоод байхад…

  27. Ganbat Togoo says:

    Та нар объект “удирдаж” байсан болохоос процесс удирддаг хүн Та нарын дунд ганц ч байхгүй…гоё хэллэг байна.

  28. Jamsran says:

    Таны нийтлэлийн утга санаатай санал нэг байна. Одоо АН маань яах гээд байна даа…

  29. purevtsogt says:

    Nomxon Mongolchuudiin dund Iim shiruuxen aash gargaxaar nuguuduul ni bichsen xelsend ni bodox suxuugui itgej durlana gej boddog yum shig bgaam….bas l jijigxen taktik…Iim argiig zoriudaar ashigladag gej bgaa……mayagiin medemxiireed bgaa ni medegdexgui medeed bgaa ni medegdexgui xudlaa unen yum bichij xuuxduudiin tarxi ugaaj bxaa bolichmoor yum….mogoin xornoos yalgaa alga…

  30. Ганаа says:

    Чи тийм сүрхий юм бол энэ бодох сөхөөгүй, мэдэмхийрдэг, худлаа үнэн юм ярьж сонгуульд өөрөө унадаг намаа шинэчил. Надтай яриад үхснээ хийнэ.
    Танай намын сайтад өдөрт 70 хүн орж байхад миний блогийг өдөрт 1500-1700 хүн уншдаг. Ямар ч гэсэн би танай ямбий намаас хамаагүй дээр “юм” бичдэг юм…

    • purevtsogt says:

      Bi Ali ch namd xaryalalgui…nam baiguulsan xun shorond ordog moda delgersen…gexde shine xuchtei namarxuu yum xeregtei l bna…ta Ali bolox goliig ni olj dugnej suraxgui bol…

  31. мөнх says:

    заа хө ман таныг сонгуулийн пиарын багтаа оруулаагүй нь тоогүй хэрэг, ман нам удирдлагын түвшинд хямралд орчихсон байна түүнээс биш тэдний дэмжигчид нь бараг хэвээрээ,улаан фанатууд нь улс төрөөс хонжоо хайгчидтай хамт махн руу орчихсон ч массын бараг 50 % ман-ын ард нь байгаа нь хэнд ч харагдаад байна.тэгэхээр ман-ыг сөнөж байна гэж хэн ч мөрөөдөөд хэрэггүй байх.ан бол бүр мэдэхийн дээдээр мэдэж байгаач эднийг бид булшилж байна гэдэг пи ар хийсэн болоод байгаа гэвч сонгогчидын их талыг нь булшилна гэж байхуу? ан ч нээг их удахгүй ийм,тийм хямралд орчих төлөв байдал анзаарагдаад байгаа.одоо харин ман-г булшилах биш,ман цэвэршиж шинэ шатанд гарахад нь ан маш их туслаж байгаа ба үүнд нь ман-ыхан ан-д баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. тэдэнд хонзон санах биш./янз бүрийн өвчилсөн эрхтэнүүдийг нь тасдаж мэс засал хийж эрүүлжүүлээд л байна/ хэзээ нэг цагт ан-ын өвчтөй шүднүүдийг хэн нэг нь сугалж өгөх байх.бараг л ман эмчилж өгөх биздээ.эднээс өөр сөрөг бөөн масс ойрын 50-н жилдээ надад харагдахгүй байна.заа над мэт нь ч уулан дээрээс аль болох холоос хоёр барсын тулааныг харсан шигээ аль нь ч ялсан үр дүн нь бидэнд хүрэх болтугай төрийн сүлд өршөөг гээд л тууж явья.энэ тулаанаа масс руу оруулж биднээ хөлдөө чирчихэлгүй холуур хэмлэлдээсэй,,хэмлэлдэх тусам тэр улс төр гээч нь төлөвших үйл нь хурдсах байх,төлөвшөөд эхэлбэл дээрээ суудлаа олж бид энэ хавиар гүйдлээ олчих магадлалтай .ганаа гуайд амжилт хүсье

  32. Anonymous says:

    Хэрэв бидэнд улс төрийг дахин шинэчлэх боломж байсан бол та тэр боломжийг яаж ашиглах байсан бэ?

  33. Ганаа says:

    “Бид” гэж хэнээсээ шалтгаалаад боломж янз бүр. Заримд нь боломж огт байхгүй, заримд нь, жишээлбэл надад (бидэнд) бол байгаа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: