ЕВРОПЫН 13 БАНКЫГ БУРУУТГАВ

Манайхан сонгуулиа явуулчихсан. Гадаадаас баахан мөнгө зээлчихсэн. 8 хувийн хүүтэй зээл аваад л, “зүгээр байр” авах гээд л. Цаана чинь дэлхийн эдийн засаг их эвгүй байна ш дээ. Аналитикууд хямрал болох магадлал 60 хувь гэж хэлж байна. Бүх дэлхий айж байхад Монгол ганцаараа “онгироод” байхаар гайхаад байх юм. Үнэхээр “санаа нь амарчихсан” улс гэж байх юм…
Европын Холбоо 13 банкыг буруутгав.
Еврокомисс Европын хөрөнгө оруулалтын 13 томоохон банк, түүний дотор Barclays, Deutsche Bank, түүнчлэн Goldman Sachs-ын салбарыг дериват худалдах үедээ хуйвалдаан хийсэн гэж сэжиглэснийг AFP мэдээлэв. Урьдчилсан мөрдлөгөөр эдгээр банкууд биржийг орлогоо багасгана гэж болгоомжлон биржийг алгассан гүйлгээ хийж, зуучлагч байдлаар ажилласан аж. Эдгээр банкууд нь Монгол Улсад хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлээр байнга зөвлөгөө өгдөг банкууд юм.
Энд улс буюу компани дампуурсан тохиолдолд даатгалын хэрэгсэл болж өгдөг зээлийн дефолтын своп (CDS) гэгч санхүүгийн хэрэгслийн наймааны тухай ярьж байна. Энэхүү гүйлгээг санхүүгийн даяар хямрал болж байсан 2006-аас 2008 оны үед хийсэн байна.
Өрсөлдөөний асуудлаарх Евро Холбооны Комиссар Хоакин Альмуния: банкууд энэ зэмлэлд хариулах хугацаа байгаа, гэхдээ хэрэв энэ нь батлагдах юм бол санхүүгийн байгууллагууд ноцтой төлбөр төлөх болно гэж мэдэгджээ. Тэрээр торгуулийн хэмжээг хэлээгүй боловч Европ дахь CDS-ын зах зээлийн хэмжээ 10 триллион орчим евро байдгийг дурдав.
Комиссар 2008 онд Lehman Brothers банк дампуурсан нь дериватын худалдаа бүхий л санхүүгийн системийг хэр зэрэг тогтворгүй болгодгийг харуулсан юм гэж нэмж хэлэв.
Банкуудыг мөрдөх энэ ажиллагаа 2011 онд эхэлсэн бөгөөд немцийн бирж Deutsche Boerse банкнуудын хүчин чармайлтаар уламжлагдсан хэрэгслийн худалдааны системээс хасагдсан гэсэн өргөдөлд үндэслэсэн аж. Уг бирж хэрэгцээт лиценцээ авах гэж Своп, дериватын Олон Улсын холбоонд хандсан ба банкирууд биржийнхэнд үүнийг хийхгүй байхыг зөвлөсөн байна.
2008-2009 оны даяар хямралыг олон дахин өссөн уламжлагдсан хэрэгслийн худалдаатай олонхи хүн холбож үздэг юм. Ийм худалдааны хэмжээ хэд зуун триллион долларт хүрсэн бөгөөд чингэхдээ зах зээлийн олон оролцогчид зарж байгаа бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг гүйцэд ойлгоогүй байсан гэж буруутгагддаг юм байна.
Ямар ч байсан би анхааруулж хэлээд л байгаа шүү…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 7 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ЕВРОПЫН 13 БАНКЫГ БУРУУТГАВ

  1. Anonymous says:

    Манайхан, төр засгын эрх мэдэлтнүүд маань үүний талаар эрх биш жоохон ч гэсэн мэдээлэл,мэдлэгтэй байж , болзошгүй тохиолдолд авах арга хэмжээгээ гаргачихсан, одоо бол санаа зовох зүйлгүй 7 хоног үргэлжлэх наадмынхаа бэлтгэл ажилд орчихсон байгаа байлгүй дээ.Бүхэл бүтэн улс, үндэстэн, ард түмний хувь заяа байна даа, цаана чинь, аа?

  2. Болд says:

    Энэ төрд ХҮНий хэлж сануулсаныг сонсох чихтэй толгой, сэрэмжтэй сэхээлэг нэгэн “өмнөх төрүүдтэй адилаар” байхгүй нь тодорхой ч ядахдаа “АРДЧИЛСАН”-”ШИНЭЧЛЭЛИЙН” гэх нэрээ хичээгээд жаахан сэтгэл гаргачих улс олдоосой билээ. Үгүй ядахдаа 26-наас хойш манийгаа бодож болгоож яваа төрийн тэргүүн маань ган хийдэггүймаа гэхэд голдоо жаахан сэрэмж аваасай билээ дээ.

  3. ганбаатар says:

    Хахахаха наадмын бэлтгэл айн. монгол найрлаж баярладаг л улс шүү дээ. худлаа гэвэл чи нийтийн баяраас гадна, зөвхөн гэртээ жилд хэдэн удаа найз нөхдөө хүлээн авч найралдаг аа бод. нэг ч үгүй бол чи бусдын гэрт очиж дампуурдаг. ҮГҮЙ ГЭЭЧ!!!???

  4. Монголын үл хөдлөх хөрөнгийн хөөснөөс ч нэлээдгүй гай дуулдана даа. Манайд олгогдож байгаа байрны зээлүүд бол зүгээр гадныханы мөнгө хүүлж байгаа арга гэдгийн ямар ч эрүүл ухаантай хүн дүгнэлт хийгээд ойлгож болохоор зүйл. Хөгжилтэй орнуудын төв банкууд бүгдээрээ банкны хүүгээ асар бууруулчихсан байна. Үүнийг дагаад зээлийн болон хадгаламжийн хүүнүүд нь маш их буурчихсан байгаа. Жишээ Британид гэхэд хадгаламжийн хүүд жилийн 1-3% дотор хэлбэлзэж байна. Байрны зээлийн хүү дундажаар 3-5% орчим байна. Энэ бол жирийн иргэдэд олгогдож байгаа зээлийн хүү. Банк хоорондын ханш бол үүнээс бага. Дээр нь тухайн улс нь татвар авна гэхээр хөгжилтэй орны мөнгөтэй хүмүүст энэ нь ашиг бага. Ийм тэд офшороор дамжуулж татвараас дайжиж (С.Баярцогтын асуудал бол өөрийгөө нууцалсан ондоо ноцтой асуудал) өөр зүйлсэд хөрөнгө оруулалт хийх нь элбэг. Саяхан Британийн банкуудад 27 тэрбум паундын эрсдэлийн эсрэг капитал банкуудын үндсэн хөрөнгөд сох дутсан байна гэсэн мэдээлэл гарсан. (http://www.bbc.co.uk/news/business-22982311) Тэгэхээр эдгээр банкнуудын үндсэн хөрөнгөнөөс давсан ямар их санхүүгийн хөөс байгааг харуулж байна. 27 тэрбум дутна гэдэг бол хөөс нь триллионоор байна гэсэн үг. Иймд дериватын зах зээлийн эрсдэл бол барууны банкуудад нүүрлээд буй томоохон аюул мөнөөсөө мөн.

    Ийм учир мөнгөтэй хүмүүс мөнгөө өсгөх өөр боломжуудыг маш ихээр хайж байгаа. Тэдэнд ашигтай нэг арга бол Монгол мэтийн байгалийн баялагтай орнуудад ялангуяа түүхийн эдийн салбарт нь хөрөнгө оруулах эсвэл баялагаар нь барьцаа хийсэн засгийн газрын бондыг нь худалдаж авах маш ашигтай хувилбарууд болж байна. Үүнд эрсдэл үнэндээ харьцангуй бага. Яагаад гэвэл янз бүрийн олон улсын хууль дүрэм, гэрээ хэлцэл, дипломат болон эдийн засгийн шахалтаар тэдний хөрөнгө оруулалт сайн хамгаалагддаг. Монгол мэтийн улс мөнгөө төлж чадахгүйдээ хүрвэл тэд манайхаас дээрх шахалтуудаа хэрэглэн байгалийн баялагыг нь яаж ийгээд салгаад авчих аргаа мэднэ. Хэрвээ Монголын ЗГ эсэргүүцвэл бараг л Куба, Хойд Солонгос, Иран мэтийн улсуудын адил янз бүрийн хориг аргаар ганцаардуулж буланд шахах тул тэгж эсэргүүцэх улс төрчидтэй улс ховор. Тийм улс орон гарч ирлээ гэхэд нийгмийн баячуудын анги давхарга өөрсдөд нь ашиггүй тул гадны улсын тусламжтай бослого хөдөлгөөн өрнүүлж тийм шийдвэр гаргасан улс төрч удирдагчдын эсрэг бүх аргаар тэмцэнэ. Энгийн жишээ гэхэд ийм өрөнд орсон Грек гэхэд ийм шахалтаар өрөө төлөхийн тулд арал, түүх дурсгалын зүйлс гэх мэт олон зүйлсээ зарж байна. (Эндээс хараарай. http://www.telegraph.co.uk/news/worldnews/europe/greece/10007606/Greeces-great-fire-sale.html) Мэдээж энэ бол Грекийн ард иргэдийн оролцоогүй дээрээс гарч буй шийдвэр. Хичнээн ард иргэд нь тэмцсэн ч ийм л зүйл болж байна. Нэг өдөр манай улс ийм байдалд ороход ойрхон болчихлоо. Үүнээс үүдээд олон нийтийг хамарсан 7 сарын 1 шиг эсэргүүцэл тэмцэл ч гарч болзошгүй. Тийм явдал гарлаа ч бүгд хожимдсон байх вий.

    Монгол дахь байрны зээл гэвэл барилга барьсан компаниудад л ашигтай. Асар өндөр үнээр байр худалдаж авсан эсвэл зээл авсан энгийн иргэд л хохирч үлдэх байх. АНУ дахь хөөс шиг юм болоход банкууд ч яахав дампуурах нь дампуурна. Харин гадны өр зээлийн ачаа нь төрийн нуруун дээр л ирэх байх даа. Хэдийгээр хувийн хэвшилээр орж ирсэн зээл ч гэсэн гадны хөрөнгө оруулагчид ямар нэг байдлаар өөрсдийн засаг захиргаа, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын шахалтаараа манай улсыг шахаанд оруулж хохирлоо нөхөхөө мэднэ.

    Ганаа ахад би энэ талаар Твиттер дээр бичсэн байгаа. Саяхан гэхэд Оюу Толгойн гадны хөрөнгө оруулагчдад зориулж Дэлхийн Банкны далбаан доор байдаг Multilateral Investment Guarantee Agency (MIGA) буюу Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлагаас улс төрийн орчин, гэрээ цуцлалтаас үүдэн гарах хохиролоос сэргийлж 1 тэрбум долларын даатгал гаргажээ. (http://www.miga.org/projects/index.cfm?pid=1184) Энэ агентлаг хэдийгээр ДБанкны хамааралд байдаг гэх боловч хувийн хөрөнгө оруулагдчаас бүрддэг. Мөн энэхүү даатгалд хамрагдах хүсэлтийг нэр бүхий хөрөнгө оруулагчдыг төлөөлж Британийн Standard Chartered Bank гаргасан байна. Даатгал нь 15 жилийн хугацаатай. Саяхан Британийн ерөнхий сайд байсан Тони Блейрийн айлчилал эдгээртэй холбоотой нь гарцаагүй. Британийн сонинд гарсан нэгэн нийтлэл дээр Тони Блейр Монголын нэгэн албан тушаалтантай уулзахад уг албан тушаалтан нь Т.Блейртэй Ц.Элбэгдоржийн ялах нь хүлээгдэж буй сонгуулийн дараа эргэж уулзая гэсэн байдаг. (http://www.telegraph.co.uk/news/politics/tony-blair/10108005/Tony-Blair-strikes-gold-in-Mongolia.html) Ц.Элбэгдорж хувьд сонгуулийн өмнө л баахан шоудсаныг эс тооцвол Оюу Толгойн гэрээг хэвээр нь байлгахыг дэмждэг хүний нэг.

    Тэгэхээр дээрх мэдээллийг бүгдийг нь дүгнэж үзвэл хөрөнгө оруулагчдын хувьд Монголд хөрөнгө оруулах маш ашигтай. Тэдэнд эрсдэлийн баталгаа болсон манай улсын баялаг байна. Эрсдэл гарлаа гэхэд түүний нөхөх арга зам, улс төрийн нөхцөл байдлыг тэд аажмаар бий болгож байна. Нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаас улс төрийн даатгал гаргасан MIGA Монголын улс төрийн амьдралыг зүгээр хэзээ ч хараад суухгүй нь ойлгомжтой. Тэд бүх төрлийн арга замаар Монголын улс төрд нөлөөлөхийг оролдоно. Тони Блейрын айчилал ч гэсэн үүнийг нотлох томоохон жишээ. Нөгөөтэйгүүр дээрх улс төрийн нөхцөл байдалд зориулсан даатгалын хүчинтэй хугацааг харахад Оюу Толгойн баялагын ЭХНИЙ 15 ЖИЛИЙН ДОТОР идэвхитэй шавхах бодлоготой байгаа нь харагдаж байна. Өнөөгийн МАНАНынхан бараг бүгдээрээ гадныхны нээнтэгт орчихсон байгаа даа. Яагаад гэвэл АНУ гэхэд өөрсдийнхөө иргэдийг тагнаж чагнахаас гадна Европийн Холбооны иргэд, байгуулагуудыг тагнаж мэдээлэл цуглуулж байсан явдлаас болоод ихээхэн шуугиан дэгдээд байгаа. Үүнээс үзэхэд хөгжилтэй орнууд тэр тусмаа АНУ, Британи гэх мэт орны тагнуулын албад бусад улс орны улс төрчдийг тагнаж бүх ноотой зүйлсийн талаар нь мэдээлэл цуглуулсан байгаа гэж хардах үндэслэл бүрэн бий болж байна. Хөгжилтэй орнуудын хувьд тэдний засгийн газрын үйл ажиллагаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг заримдаа ялгаж салгахын аргагүй нягт хамран ажилдаг. Тиймд дээрх аргаар Монголыг бүх талаар нь урхиндаа оруулсан байхыг үгүйсгэхгүй. Монголын олон улс төрчид АНУ гх мэт улсад тухайн улсын засгийн газрын янз бүрийн төсөл хөтөлбөрөөр сурсан байдаг. Жишээ нь АНУ-н ЗГ гэхэд Fulbright Program, International Visitor Leadership Program гэх мэт АНУ-д элэгтэй гадаадын ирээдүйн удирдагчдыг бэлдэх олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ц.Элбэгдорж ч гэсэн жирийн шалгуураар бус хялбар замаар АНУ-н талаас бүх зардлаа даалган Harvard-д сурсан нэртэй. Ийм замаар либерал эдийн засгийн бодлогоор тархиа бүрэн угаалгасан өөрийн хүмүүсийг АНУ, Английн ЗГ газрууд олон оронд бэлддэг. Либерал зах зээлийн бодлогууд нь өнөөгийн глбалчилагдсан санхүү, эдийн засаг, худалдааны орчинд нэгэнт санхүүгийн таатай давуу талуудыг олчихсон барууны пүүс компаниудад маш хялбар аргаар хуулийн дагуу нэг ёсондоо шинэ төрлийн арга өрөөр бусдыг боолчилох хялбар боломж олгодог.

    Ядуу улс орнууд ийм зүйлийн эсрэг тэмцэе ч гэсэн тэдэнд үүний эсрэг тэмцэх өөрийгөө хамгаалах нөөц бололцоо туйлын хомс. Ганц арга бол АНУ мэтийн хүчтний өмнө бөхийн түүний далбаан доорх шаталсан эрэмбэд орж арай дөнгүүр болоод бусад улсыг мөлжих ээлжээ хүлээх нэг арга. Яг л энэ аргаар Япон, Өмнөд Солонгос мэтийн АНУ-н бүрэн холбоотон аялдан дагагч улсууд гарч ирсэн. Тэд Англи, Америкийн бүх аргыг сурч дууриасан. Нэг талаар одоо тэд маш либерал зах зээлтэй баян улс орон мэт болж хөгжсөн. Тэд одоо өөрсдөө ядуу орнуудад томоохон хөрөнгө оруулагчид болж хөлжсөн. Тэд бол АНУ-н сайн шавь нар. Гэхдээ нөгөө талаар эдгээр улс орнуудын баялаг нь нийгмийн маш цөөн хэсгийн мэдэлд байдаг. Баячууд ядуусын амьдрал тэнгэр газар мэт зөрүүтэй. Наад захын жишээ гэхэд эдгээр улс орны энгийн иргэдэд гэхэд хүний энгийн хэрэгцээ байх ёстой байр орон сууц худалдаж авах боломж туйлын хэцүү. Байр орон сууц эдгээр улс орнуудад амьдрах орчин биш зүгээр мөнгө, эд баялаг, хөрөнгө оруулалт. Тиймдээ ч байрны үнэ нь тэнгэр тулчихсан байдаг. Яахав бид иймэрхүү нэг нэгнээ мөлжигч босоо шаталсан нийгэм байгуулж амьдарая гэж байвал ийм зарчмаар чөлөөт зах зээл гэж явж болох л юм. Гэхдээ миний хувьд ийм араатан шиг нийгэмд амьдрах хүсэл алга. Ийм юм яривал зарим хүмүүс намайг коммунист социалист гэх л байх. Заавал коммунист, социалист, капиталист гэхээсээ илүү бид өөрсдөө хүсвэл хумигдмал сэтгэхүйгээсээ салж илүү өөр дэвшилтэт шудрага, энэрэнгүй нийгэм байгуулах боломж бидэнд бий гэдэгт хувьдаа эргэлздэггүй. Гэхдээ тэр зүгт хүн төрлөхтөн аажим аажмаар ойртож байгаа ч гэж боддог.

    • Unnamed says:

      Sanal neg bn iimerhuu yum bolood bga shuu. Manai setguulchid ene talaar sain bichij nevtruuleg hiih heregtei bn. Manai irged ene talaarh medleg medeelel tun muu bdg yum shig sanagddag.

  5. Oyun says:

    Байрны унийг хоосруулэхгуй байх, хоостэй байранд зээл огохгуй байх асуудлыг банкууд шийдэх хэрэгтэй. Барилгын компанийн хэвийн ашгийн нормыг тусгасан м2 -н унийг сар бур гаргадаг болчих хэрэгтэй. Давуу унээр зарж буй нь банкны тусламжгуйгээр л борлуулалтаа хийнэ биз.

  6. TZ says:

    Хүмүүс яагаад сэтгэгдэл бичихгүй байна? Улс төрийн сэдэв болохоор бүгд амаа билүүдэцгээгээд байдаг, эдийн засгийн чухал сэдэв хөндөхөөр байдаггүй, манайхан ч ер нь эдийн засаг, тоо моо гэхээр ярвайдаг л улс л даа

    • Anonymous says:

      Tolgoi hurkuu bnaa hoo

    • Ганаа says:

      Чиний нүдэн дээр олон жил дараалан банк дээрэмдэж байна ш дээ. Тэрийг чинь хэлэхээр бараг бүгдээрээ мэдэмхийрээд, төр засаг, намуудаа өмөөрөөд байдаг ш дээ. Цаашдаа “толгойгүй” байж үнэнийг хэлсэн хүнийг загнаад байвал дээрэмдүүлж л таараа ш дээ…

  7. delgermaa says:

    Ganaa ahdaa bayarin mend hurgee! Ta saikhan naadaarai

  8. хх says:

    сайхан бичжээ олон хүнд хүргэх хэрэгтэй

  9. Aldar says:

    Та сайхан наадав уу? Таныг Мөнгө булаах арга цувралаа үргэлжлүүлэн бичиж хадгалж байгаа гэж найдаж байгаа. Цаг нь болохоор та ил нийтлэх байх. Булаах процесс цааш үргэлжлэн дараагийн цуврал банк нь Хадгаламж банк боллоо. Цар хүрээ нь ХЗХ, ББСБ-аас №6 банк Анод, №5 банк Зоос, №4 банк Хадгаламж гээд улам л өргөжөөд TOP зэрэглэлийн хэмжээнд ойртож байна. Энэ аргын нэг хэлбэр нь Чингис бонд ч орно. Донсолгоо яаж эхлэх бол? Хохиролийн хэмжээг бага байлгах, донсолгоог сааруулах арга байна уу?

  10. Tuvshin says:

    Ene hun amid l baidag baigaa daa. Oird yum oruulahgui yum. Hadgalamj banknaas avahuulaad yarival yarih sedev zondoo l ornood baidag.

  11. Sanhir says:

    Ganaa axaa AN-ig demjsen deer baixaa. AN-in buruu bailaach gesen, baigal uuruu cevershdgiin adilaar Mongol tur uuruu cevershix zamdaa oroj bx shig. Udaxgui xujaa dotroo dor xayaj 6 xuvaagdana, Oros ch yalgaagui. Xarin bid tevchrrtei busdiin xuchiig ashiglan uvur mongol, buriad, tuvaagaa tusd n gargaad avax um bol irex 50 jiliin dotor negdej xuchirxegjex bolomj baigaa um bishuu? Odoo ta ediin zasgaas xamaarch uls ornuud muxdug gegiig sain medej baiga. Bidend ix gazar xereggui. Zugeer l aldsanaa avax xeregtei. Sain toglogch baival bid baigal nuuraa ch avax bolomj bna sht. Duu n Mongoloos 100 jileer tasraad xugjchixsen Amerikt amidarch bn. Bododgiin shtee Mongolchuud xuchirxeg baixdaa. Ene nees aimaar baisan baixdaa gej.

  12. tugs says:

    @Sanchir Hyatad 5,6 huvaagdana gesnee neg tailbarlahgui yu? eh survalj ch yumuu baival

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: