АЛТАЙН ХҮН ЭХ ҮНДЭСТЭН

Монголчууд Америкт анх очсон гэж бид ярьдаг боловч энэ нь бүрэн гүйцэд батлагдаагүй өнөө хүрсэн юм. Тэгвэл одоо батлагдаж байна. Индианчууд биднээс үүсэлтэй, монголчууд бид америкийг нээсэн гэдэг нь шинжлэх ухааны хувьд ямар ч эргэлзээгүй батлагдаж байна. Монгол монголдоо манай Алтайгаас очсон байна. Энэ тухай товч өгүүлсү…
Америкийн генетикч эрдэмтдийн хийсэн шинэ нээлт дэлхийг шуугиулж байна. Хойт Америкт амьдарч байсан эртний хүмүүсийн өвөг дээдэс 5000 орчим жилийн ирсэн гэдгийг түүхчид нэлээд эрт тогтоосон юм. Гэхдээ яг барин тавин баримт нотолгоо байхгүй учраас баахан маргаан болдог байв.
Гэтэл ийм дүгнэлтэд саяхан Канад дахь Британийн Колумбын хойт эрэг дээрээс энэ газар амьдарч байсан, эртний хэд хэдэн овогт хамрагдаж байсан хүмүүсийн үлдэгдэл олдворын ДНК-г харьцуулан судалсан эрдэмтэд хүрчээ.
Энэ нээлт индианчуудын өвөг дээдсийг судлахад эргэлт гаргажээ. Мичиганы Их Сургуулийн генетик судалгааны энэ үр дүнгээс үзэхэд орчин үеийн индиан, эскимосчуудын өвөг дээдэс Зүүн Хойт Азиас 12 мянга гаруй жилийн өмнө алга болсон “Берингийн гүүр”-ээр дамжин Америкт нүүн хүрчээ. Тэр үед Берингийн хоолойн оронд Америк Азийг холбосон өргөн хүзүүвч байжээ.
Энэ нь бидний “сайн мэддэг” дүгнэлт мэт санагдавч шинжлэх ухааны хөтөлбөргүй нотолгоонд тулгуурлаж байгаагаараа шинэ бөгөөд хосгүй юм.
Үүнтэй зэрэгцээд Оросын ШУА-ын Цитологи, Генетикийн Институтын эрдэмтэд оролцсон олон улсын судлаачдын баг анхны америкчуудын генетик эх орон бол Алтай юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тэр эрдэмтдийн үзэж байгаагаар 20-25 мянган жилийн тэртээ индианчуудын өвөг дээдэс Алтайгаас гарч, Сибирийг эзлэн нутагшаад, эцсийн дүнд Америкт хүрсэн байна.
Энэ нь Оросын Горный Алтайд байх Денисовын агуйгаас олдсон Алтайн хүний судалгаанаас гарсан дүгнэлт гэж би ойлгож байна. Энэ талаар би хэд хэдэн өгүүлэл бичсэнийг манайхан санаж байгаа байх…
Монгол бол дэлхийн хүний Эх голомт, Эх иргэншил гэсэн дүгнэлт гарахад тун ойрхон болжээ.
Индиан ард түмний түүхийг судлахад генетик судалгаа ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж. Судлаачид өмнөд алтайчуудын Y хромосомд эхийн талын Q шугамаараа язгуур америкчуудын ДНК-д байдаг өвөрмөц мутацыг илрүүлсэн байна.
Орчин үеийн бүх уугуул америкчууд 20.000 жилийн өмнө Берингийн хоолойг гатлан ирсэн зургаан эмэгтэйгээс ураг төрлийн ул мөрийн эхтэй гэдгийг дараагийн судалгаа харуулсан байна. Гэхдээ илүү нарийн өгөгдөл олж авах нь нэн эрдэмтдэд хүндрэлтэй аж. Энд зургаан эмэгтэй гэдгийг яг “зургаан монгол эмэгтэй” гэж шууд утгаар ойлгож болохгүй байх, харин Монголын Алтайгаас нүүдлийн эхээ авч Берингийн хоолойг гаталж Америкт очсон Алтай гарлын 6 индиан овгийн эх (эхлэл) гэж ойлговол шинжлэх ухаанд арай дөхөм болно.
Асуудал юундаа байдаг гэхээр колоничлолоос болоод европ эрэгтэйн ген индиан эмэгтэйн гентэй ихээхэн холилдож, улмаар геномоос нь бүтэн ДНК гарахгүй, Y хромосомд нь (эр) европын эр маркер илүү их болсонтой холбоотой юм гэнэ.
Гэхдээ америкийн эрдэмтэд энэ асуудлыг шийдэх арга олж байгаа юм байна. ДНК-ын зөвхөн эмэгтэй шугамыг судлахын тулд бүрэлдэхүүндээ европ маркер агуулаагүй зөвхөн эмэгтэй ДНК-ын хэсгийг судлах гэж Иллинойсын Их Сургуулийн молекулын антропологич Рипан Малхай зөвхөн эхийн талаас удамшдаг митохондриал ДНК-нд анализ хийсэн байна.
Судалгааны зорилгоор эрдэмтэд Британийн Колумбын хойт эргээр өнөө үед амьдарч байгаа Tsimshian, Haida, Nisga’а овгуудын 60 гаруй хүнээс ДНК цуглуулжээ.
Авсан дээжээ эртний дөрвөн хүний үлдэгдэл шүдний митохондриал ДНК-тай харьцуулж үзжээ. Туршилтын яснууд нь Британийн Колумбийн Люси арлын (Lucy Islands) нэгэн дээр эртний бууцны ойролцоогоос олдсон юм. Нөгөө хоёр яс нь Британийн Колумбийн Дож (Dodge Island) арал дээрээс олдсон бөгөөд тус бүр 5000 ба 2500 жилийн өмнө амьдарч байжээ.
Судалгааны дүнд Tsimshian ба Nisga’a овгийн амьд гурван төлөөлөгчийн ДНК нь Дож арал дээрээс олдсон араг ясныхтай адил байгааг нотолсон байна. Түүнээс гадна уг судалгаагаар эртний гурван араг ясны ДНК нь наад зах нь одоо амьдарч буй аль нэг хүнийхтэй таарч байгааг аж.
Молекулын антропологич Рипан Малхай: ”5000 жилийн өмнөх, голоцены дунд үеэс эхийн шугамаар эхлэлээ авсан амьд холбоо өнөө амьдарч буй индиан аймгуудтай биднийг холбож байгааг бид олж тогтоолоо” гэж дүгнэж байна.
Уг судалгаанд шууд оролцоогүй Иллинойс дахь Баруун-Хойт Их Сургуулийн антропологийн генетик Женнифер Рафф: эрдэмтэд эртний хүн хийгээд Америкийн баруун хойт эргийн одоогийн оршин суугчдын ДНК-г олсон явдал нь онцгой сонирхол төрүүлж байна гээд: ”Энэ нь энэ бүс нутгийн суурьшилд урт удаан тасралтгүй залгамжлал байсаар ирснийг харуулж байна” гэж дүгнэжээ.
Умарт Британийн Колумбийн Музейн ажилтан, түүхч Сьзан Марсден “Индианы ийм нийтлэгийн түүх нь аман домог ярианд үлддэг бөгөөд, эндээс эхийн шугамаар удамшдаг явдлыг судалж болно, эдгээр аман ярианаас энэ бүс нутагт сүүлийн 5000 жилд болсон их нүүдлийг мөшгөн судалж болно” гэж хэлсэн байна.
Рипан Малхай, түүний баг судалгаагаа гүнзгийрүүлж индианы аман яриа, бүс нутгийн генетик түүхийн огтлолцол дээр асуудлыг судалж байгаа аж.
Эндээс дараах дүгнэлтийг бүрэн үндэстэйгээр хийж болно:
Нэг. 40.000 жилийн өмнө неандерталь, орчин үеийн хүнтэй зэрэгцэн Алтайн хүн гэсэн нэгэн салаа амьдарч байсныг эрдэмтэд нотолсон. Алтайн хүн түүнээс ч олон мянган жилийн өмнө Монгол нутагт өнө удаан тогтвортой суурьшин байжээ.
Хоёр. Манай Алтайд хүний үүслийн гурван салаа зэрэгцэн оршиж байжээ. Өөрөөр хэлбэл хүний үүслийн нэгэн том голомт манай Алтай буюу Монгол нутаг болох нь ямар ч эргэлзээгүй байна.
Гурав. Энд 43.000 орчим жилийн өмнө нохойноос эхлээд гэрийн тэжээмэл амьтдыг анх бий болгожээ. Өөрөөр хэлбэл Монгол нутагт мал аж анх үүсчээ. Учир нь энд байгаа аргал угалз, янгир, хулан тахь, хавтгай, чоно зэрэг нь ийм дүгнэлт хийх боломж олгож байна. Гэрийн тэжээмэл болж болохуйц бүх амьтан нэгэн зэрэг хүнтэй ойр байх нутаг Монгол Алтайгаас өөр байхгүй санагдана.
Дөрөв. Монгол нутгаас хүн төрөлхтний их нүүдэл эхэлсэн ба түүний нэг чиглэл нь Сибирээр дамжин Америк хүрсэн байна. Мөн нүүдлийн өөр чиглэлүүд байсан нь ямар ч эргэлзээгүй. Таамаглалт нэгэн чиглэл нь Зүүн-Өмнөд Ази болно.
Дөрөв. Их Нүүдлийн түрүү хэсэг нь л Америк хүрсэн ба замдаа иргэншлийн өөр олон голомт үлдээсэн нь бас л ямар ч эргэлзээгүй байна. Мөн их нүүдлийн чиглэл ганц Америк байгаагүй гэдгийг нотлоход “их амархан” юм.
Тав. Иймээс Монгол нутгийг ЭХ ГОЛОМТ, Монгол үндэстнийг ЭХ ҮНДЭСТЭН, Монгол иргэншлийг ЭХ ИРГЭНШИЛ гэж үзэж бүрнээ болно.
Энэ мэдээг боловсролтой гэж бодсон хэд хэдэн нөхөрт дуулгав. Хоёрхон нөхөр “ойлгов” бусад нь “монгол сэхээтний” сурсан зангаараа өөдөөс ингэж “номлов”: “Энийг би аль дивангалавт мэддэг байсан юм. Наад хэдэн америк, оросууд чинь индиан, монгол хоёр “хөх толботой” гэдэг хэний ч “мэдээж юм” ярьж байна. Юу нь сонин байгаам ?!”
Сэхээтнүүд нь ингээд солиороод байхаар нөгөө лам бөө, ид шидтэнгүүд нь бүүр галзуурах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ тэднийг ганц ч болов нээлт хийж байсныг би л лав санахгүй байна. Мөн цаашид “нээлт” хийнэ гэдэгт найдах ямар үндэслэл байхгүй юм…
Ер нь бол нээлтийг нэг хэсэгтээ төөрөлдөж болох ч зөвхөн шинжлэх ухаан л хийдэг юм…
Өмнө нь Төв Азиас хүн нүүсэн гэсэн таамаглал байсан болохоос яг Алтайгаас гэсэн баттай нотолгоо байгаагүй, мөн индиан монгол хоёр генийн удамшлын хувьд нэг гаралтай гэдгийг одоо л бүрэн баталж байна…

Шинжлэх ухаанаас хэдэн зуу, магадгүй мянган жилээр хоцорчихоод дандаа ингэж солиорч, мэдэмхийрч, хоосон цэцэрхэж байдаг тэнэг мангуу зангаа татах хэрэгтэй ш дээ, хэрэгтэй ш дээ, монгол сэхээтнүүд…
Энд генетикийн орчин үеийн судалгааны гайхамшигт үр дүн ярьж байна, шинжлэх ухааны асар ирээдүйтэй чиглэл ярьж байна, Монгол үндэстэнд хамгийн амин чухал нээлт гараад байгааг ярьж байна гэдгийг энэ дашрамд анхааруулах гэсэн юм…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 7 дугаар сарын 31.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to АЛТАЙН ХҮН ЭХ ҮНДЭСТЭН

  1. Ganaa says:

    Чухал материал нийтэлсэн танд баярлалаа.Таны номын хур улам арвин байх болтугай

  2. Anonymous says:

    Tuv amerkiin spaintai tsus baga holildson El Salvador, gonduras zereg ornii humuus huh tolvotoi turdug…

  3. Ганзориг says:

    АНУ-ын Невада мужид Tahoe гэдэг нуур байдгийг нутгийн Навахочууд Дээд нуур гэж тайлдаг. Та, эсвэл Да нь монгол хэлэнд мөн дээд гэсэн утга илэрхийлдэг байх гэж бодогдож байна. Жишээ нь, Да Хүрээ, Да лам гэх мэт. Мөн уугуул америкууд бөөгийн шашинтай байсан ба тэдний уншлага, үлгэр домог, аман зохиолын дурсгалыг 1999 он гэхэд 19 боть болгон Смитсонийн хүрээлэнгээс хэвлүүлсэн байдаг. Түүнийг орчуулбал генийн энэ судалгааг соёлын өвийн судалгаагаар улам батжуулж болох байх даа.

    • Anonymous says:

      Да хүрээний Да ч ханзаар 大 буюу их гэсэн хятад үгнээс гаралтай байх.

  4. цогоо says:

    Сайхан наадамлав уу. Танийг яасан юм бол гэж санаа зовоод сууж байлаа.

  5. medleg says:

    Ер нь бол нээлтийг нэг хэсэгтээ төөрөлдөж болох ч зөвхөн шинжлэх ухаан л хийдэг юм… yostoi unen ug

  6. Tsangis says:

    20myanga jiliin umnu tuv azid mongolchuud bgaad, mgl heleer yaridag bsan bolj bna uu.

    Tuv aziin hun sureg yavsaar amerik hurchee gesen ug shuu dee.

    • Ганаа says:

      Чи юу гэж солиороод байгаа юм ?! Монгол хэлээр ярьдаг байсан гэж би хэлээгүй. Монгол нутаг анхны хүний өлгий, голомт гэж дүгнэхэд, Алтайн хүн хүний өвөг дээдэс гэхэд чиний уур хүрдэг нь яаж байгаа юм ?! Новш вэ чи…

    • mongolmaa says:

      yostoi novsh ve chi yaaj baigaan mongol bolchihoor shorgoolj adil hujaa nar dooshoo orchood baigaaz kkkkkkk

    • Мөнхөө says:

      ер нь монгол хэлээр ярьдаг байсан гэхэд ч буруудахгүй байх аа. өмнөд америк дахь индианчуудын олон нэр үг монголчуудынхтай адил болох тухай аян замын тэмдэглэл уншиж байсан юм байна

  7. Puje says:

    Үнэхээр сонирхолтой, бас далайцтай мэдээлэл өгсөнд баярлалаа.

  8. Orgilkhuu says:

    Сайхан зуншиж байна уу?

    Таныг ойрдоо чимээгүй болохоор лагерь дээрээ цэвэр агаарт сайхан амарч байгаа болов уу гэж бодлоо.

    Монголжуу хүмүүсийн түүх болоод ШУ-н хувьд чухал “баримт баталгаа” байна. Миний хувийн бодлоор хүн төрлөхтөн нэг эхтэй гэдэгт эргэлздэггүй. Тэр нэг эхээс орчин үеийн ухаант хүний олон салаа үүссэн нь “мэдээж” зүйл бх. Хүн төрлөхтний эх нутаг бол Африк гэсэн онол байдгийг хүмүүс мэдэх байх. Ингэхлээр тэр нэг эхээсээ хүн төрлөхтөн асар олон салаа жимээр орчин нөхцлөөсөө (байгаль экологи) шалтгаалж биологийн хувьд хувьсаж өөр өөр арьстан бий болж дараа нь нийгэмжиж өөр өөр овог аймаг, ястан, ханлиг, улс үндэстэн хэмээн салбарлан тархажээ.

    Хамгийн сонирхолтой нь аливаа ийм задрал хуваагдал бидний ойлгож чадах бүх төрлийн зүйлс дээр ажиглагддаг. Өнөөгийн ШУ-н хүрч чадаж буй ойлголтын хязгаарт буй ертөнцийн эхлэл буюу “Big Bang”-н дэлбэрэлтээс ертөнц эхэлж тэлэн тархасаар асар олон үе шатаар явсаар энэхүү цаг үед ирээд байна. Энэхүү ертөнцийн тэлэлт үргэлжилсээр байна. Бид ч гэсэн энэ тэлэлт, химийн урвал, хувьсалын нэг хэсэг түүний тасархай ч юм шиг. ШУ-н ба объективист үзлийн хүрээнд ингэж ойлгогдож байна. Мөн бид ШУ-н үүднээс илүү ихийг мэдэж гүнзгийрүүлж судлах тусам ШУ-н үндсэн гол салбарууд (физик, хими, биологи гх мэт) улам нарийсч олон салбарлаж тархаж асар олон хуваагдаж байна.

    Тэр байтугай нийгмийн ухаан ч гэсэн улам задарч асар олон янзын ойлголт, ухагдахуун, онолууд бий болж байна. Хүний хэрэглээ, эд зүйлс ч гэсэн тоо томшгүй салбарлан олширч байгаа мэт.

    Гэлээ гэхдээ нэг талаас бүх зүйлс ингэж олон салбарлаж хуваагдаж байгаа мэт харагдавч тэд бүгдээрээ нийлээд цаагуураа нэг л зүйлийг илэрхийлж байдаг ба нэг л эхтэй. Энэ бүх хуваагдал бол бидний оюун санаанд болж буй л хуваагдал. Бид нэг талаас танин мэдэхийн хэрээр оюун санаагаа цэгцтэй байлгахын тулд ингэж шинэ нэр томьёо гаргаж хувааж цэгцэлж байдаг байх. Хэрвээ бидний оюун санаанаас гадуур бодит ертөнц гж байдаг бол тэр бол олон жижиг зүйлсээс бүтсэн нэгдмэл ертөнц бга бх. Мөн идиалист талаасаа ч аваад үзсэн ч бидний бүх ойлголт бас нэг зүйлийг л илэрхийлж байгаа.

    Тэгэхээр миний хувийн үзэл бол ертөнцийн бүх зүйл хоорондоо маш нарийн холбоо хамаарал, шүтэлцэлтэй нэгдмэл зүйл. ШУ ч гэсэн ингэж үздэг. Ийм үүднээс судлах гж олон янзын онолууд гарч ирсэн байх. Та ч гэсэн өөрөө систем судлаач хүн мэдэж байгаа байх. Тэр байтугай астрономичид хүртэл “Big Bang”-н дэлбэрэлтээс үүдсэн ертөнцийн тэлэлт хэзээ нэг цагт дээд цэгтээ тулан буцаж нурж агшилт болно гэж үздэг онол бий. Гэхдээ энэ бүх ойлголт бол цаг хугацааны хувьд нэг хувь хүн битгий хэл хүн төрлөхтний насны хажууд асар их цаг хугацааны хүрээнд яригдах тул даанч энгийн хүний амьдралд шингэхэд бэрх, ойлгогдоход бэрх зүйл юм. Ойлгогдоход хэцүү ч гэлээ гэхдээ бидэнд цаагуураа маш хамаатай чухал зүйл юм. Ингэхлээр хүн төрлөхтөн танин мэдэхүйн хязгааргүй аянд яваа мэт. Энэ хязгааргүй аянд олимпын бамбарыг өртөөлөх мэт хүн төрлөхтөн үе үедээ мэдлэг мэдээлэлээ шилжүүлж байдаг. Тэгэхлээр бид үхсэн ч бидний дараа үе бидний үйл хэрэг, бидний аянг цааш үргэлжлүүлнэ. Мэдээж энэ аян амархан байгаагүй. Дайн дажин, өвчин зовлон, тэмцэл гээд олон л бэрхшээлүүд тулгарсан байх. Гэлээ гэхдээ хүн төрлөхтөн энэ алдаануудаасаа суралцаж цаашаа аялалаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Хүн төрлөхтөн бол залуухан тул тэнэг, бардам, догшин ширүүн байна. Гэхдээ цаашдаа суралцах бизээ. Суралцахгүй гэвэл бид өөрсдөө л баларна.

    Энэхүү асар өргөн хүрээний ойлголтын хүрээнд Монгол үндэстэн ямар хамааралтай юм гэвэл бид ямар өнцгөөс ямархуу цаг хугацааны хүрээнд хил хүрээгээ ямар хэмжээнд зурж хандахаас л хамаарах байх. Миний хувийн бодол гэвэл бид “Монгол үндэстний” хувьд энэ хүн төрлөхтний аянд бас л нэг үүрэг рольтой л байгаа. Бид бусдаа с илүү ч биш дутуу ч биш. Бид бусдыг дээрэлхэх ч үгүй, дээрэлхүүлэх ч ёсгүй шудрага, тэгш эрхтэйгээр харилцан хамтрах ёстой гэж боддог. Гэхдээ энэ бүх асуудлыг бичвэл ном болох байх.

    Канадад олдсон олдвор бол миний хувьд хүн төрлөхтний гайхалтай уялдаа холбооны тухай түүхийн нэг хэсэг түүний баримт нотолгоо. Хүмүүс үүнийг ямар үүднээс харахаас шалтгаалж янз янзын үзэл бодол л гаргаж ирэх байх.

    Ганаа ахаа таны эгдүүг хүргэсэн нэг зүйл асууя.

    • Orgilkhuu says:

      Асуултууд маань юу вэ гэвэл энэхүү нээлтэд та хувь хүний хувьд хэрхэн хандаж байна вэ? Таньд эх үндэстэн гэсэн омогшил төрж байна уу? Энэхүү ШУ-н нээлтийг үндэсний үзэлтэй холбож ашиглах нь зөв үү?

    • Ганаа says:

      Энэ нээлт хувь хүний хувьд надад хамаагүй байсан бол би энэ өгүүллийг бичихгүй байсан. Та миний хийсэн дүгнэлтүүдийг сайтар анзаарсан бол ингэж асуухгүй байх. Иймээс наад асуулт чинь илүүц юм даа…

  9. bat says:

    Танд заавал тааруулж тал зассан comment бичих ёстой юу.Хаашаа янзын хэг ёг гэсэн өвгөн бэ.

    • Ганаа says:

      Чи надад тааруулж биш, шинжлэх ухааны үнэнд тааруулж коммент бичих ёстой. Энэ нь уншигчдын мэдлэгт хэрэгтэй. Би үүнийг л шалгаж байгаа хүн. Тэр шалгуурууд ч нэн тодорхой байдаг юм. Харин нэмж хэлсэн нь миний үг л дээ…
      Яагаад гэвэл миний блог шинжлэх ухааны блог болохоос тэнэгүүдийн индэр биш. Боловсрол, мэдлэг байхгүй бол наашаа бүү шагай гэж би олон удаа хэлж байгаа…

    • mongolmaa says:

      hahahaha bolovsrol medleggui ni tegeed chimeegui l suuj baihad bolnoo, tenegteed yum asuugaad tertee tergui nervetei hunii uuriig bitii bar ta nar zugeer l unshaad oilgood uls niigemdee sain hunii yosoor amidar

    • Бямбаа says:

      Хэг ёг гэх нь шинжлэх ухаанд зөвшөөрөгдсөн дүрэм. Харин эг маг гээд байж болдоггүй юм.

  10. Anonymous says:

    Монгол нутгийг ЭХ ГОЛОМТ, Монгол үндэстнийг ЭХ ҮНДЭСТЭН, Монгол иргэншлийг ЭХ ИРГЭНШИЛ гэж Эрдэнэ гуайн Их гурвалжингийн агуулгыг хэлбэржүүлсэн Бид ялав-ын үзэл санаатай давхардаж байх шиг санагдлаа. Та шинжлэх ухаанч хүн. Эрдэнэ гуайн тухай юу гэж боддог вэ?

    • Ганаа says:

      Би Эрдэнээ гуайн тухай юу ч боддоггүй…

  11. Anonymous says:

    Тантай уулзаж, МАН-ын шинэчлэл гэсэн сэдвээр таны байр суурийг сонсож, ярилцлага авах гэсэн юм. Хэрхэн холбогдож болох вэ. Тойм сэтгүүлээс. Миний утас 88007571

  12. Хаана уулзаж болох вэ. Та утсаа үлдээчихвэл би залгая.

  13. chinsanaa says:

    ШУ-ны хөгжил агуу юмаа. аливаа зүйлд ШУ-нч хандсаны давуу талуудыг эдгээр том улсууд бидний нүдэнд дээр тод томруунаар харуулж байна. Гэтэл дээд язгуурт эх үндэсэтэн гэх Монголчууд бид хоосон дэмий юм яриад л, худлаа хоосон цэцэрхээд доороо хий эргэсээр л. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэхдээ самуурсан ухаант Монгол хүн бол хэн ч биш нөгөө өөрсдийнхөө яриад байгаа төлөг халтаруудаасаа дор амьтад. Бид юманд ул суурьтай ШУ-нч хандах цаг болсон, бид гаднаас яаж нэгнийхээ тархи угаахыг сурсанаас яаж ШУ-ныг хөгжүүлэхийг нь суралцахгүй байгаа мэт. ШУ-наар ч зогсохгүй түүхийн хувьд бидний өөрсдийн унаган иргэншил маш олон нээлтүүдийн суурь байж болох бас л судлуулштай. ямартай ч ШУ-н цаг хугацааны хувьд туйлийн үнэн биш байж болох ч, энэ цаг үедээ үнэн бол мөн гэж итгэтэг. Монголын минь ирээдүй ШУ-нч байгаасай, Ганаа ахдаа баярлалаа.

  14. fffffff says:

    20 000 жилийн өмнө монгол үндэстнээс индианууд үүссэн гэв үү. Энэ үед хэл угсаатан үндэстэн сураггүй байлаа ш дээ. Тэр үед монгол хятад ч ялгараагүй хүн сүрэг шахуу байсан цаг. Энэ өвгөн бүр солиорчээ. Овоо гайгү юм орчуулаад байх шиг байсан.

    • Ганаа says:

      Энэ “эх үндэстэн” болох гэж орос, хятад, солонгос, япончууд асар их хөрөнгө мөнгө хаяж судалгаа хийж, ёстой үхэлдэж байна. Тэдэнд өөрийн улс үндэстнийг “хамгийн эхний” болгох нь үзэл санааны асар их давуу тал олгох юм. Харин манай ард түмэн бол “эх үндэстэн монгол” гэж дүгнэсэн ганц монгол судлаачтайгаа “тэмцчих” юм байна л даа. Тэгвэл би Та нарт заяа чинь, хохь чинь гэж хэлэх байна…

    • Болд says:

      “fffffff” гуай!?? /Энэ үед хэл угсаатан үндэстэн сураггүй байлаа ш дээ. Тэр үед монгол хятад ч ялгараагүй хүн сүрэг шахуу байсан цаг/ гэж бичихийг бодвол тэр цаг үе болох 20 000 жилийн өмнө амьдарч нүдээрээ үзсэн шиг бүлтэрч байх шив ккк. Эсвэл та гуай тэр үед ухаан мэдрэл нь муудаад ухсан нүхэнд унаж хөлдөөд саяхаан гэссийм биш бэээз??? нээх сонин санагдчихлаа хэхэ. За тэгээд хорвоогын аль хөлдүүс, хог, хаягдал, гээгдмэлийг онцлох билээ дээ. Ямартай ч ХҮН модноос ургаагүй цэцэгнээс дэлбээлээгүйн үнэн тул эх сурвалж гэж ярих үндэс байж л таарна, тэрийг нь тухайн үеийхэн олдвороос өнөө түвшний ухаанаар шинжлэн судалж Алтай язгуурын /монгол/ хүн бнаа гэсэнд мэдрэлтэн бгаа эртний хөлдүүс “fffffff” гуай та “хэн бэ? хэдэн он вэ? хэзээ хаана явнаа?” гэдгээ эхлээд мэдэж ав доо ккк.

  15. Ганаа ахаа таниас дээрх асуултын асуусан шалтгаан маань бол өнөөдөр Монголчуудад бардамнал хангалттай биш гэж үү? Та бид бүгдээрээ Чингисийн нэрээр яаж балайрч байгааг мэднэ. Монголчуудад яг энэ цаг үед нэмж бардамнал гэхээс илүү цагаан хор шар илүү хэрэгтэй юм шиг санагдах юм. Яг энэ цаг үед Монголчууд “эх үндэстэн” гэсэн санааг нийгэмд цацвал Чингисээс ч илүү халуурал, туйлширал нийгэмд үүсэх байх. Мэдээж үндэстэн улсууд оршисоор байгаа цагт үндэсний үзлээ март гэх нь утгагүй байх. Хэлэх гэсэн гол санаа маань энэхүү эх үндэстэн, Алтайн хүний талаар цаагуураа манай ЗГ, эрдэмтэд тасралтгүй анхаарал хандуулж шаргуу судалж байх нь зөв.

    Өнөөдөр Монголчуудад ирээдүйгээ илүү харж амьдрах чухал байна. Бид түүхтэйгээ буруу утгаар дэндүү их зууралдаад байх шиг. Би хувь хүний үүднээс бодохдоо түүх бардамнал бус илүү мэдээлэл мэдлэг, сургамж талаасаа хүмүүст хэрэгтэй санагддаг.

    Cүүлийн үеийн шинжлэх ухааны баримтуудаар бол Африкаас нүүдэл 2 удаа гарсан болоод байх шиг байна. Эхнийх нь неандерталь болон Денисовын хүн буюу таны яриад буй Алтайн хүмүүсийн нүүдэл байх шиг байгаам яагаад гэхээр неандерталь болон Денисовын хүн хоёр генийн хувьд илүү ойр нэг эхтэй болоод байгаа юм. Эндээс харж болно. http://biologos.org/blog/denisovans-humans-and-the-chromosome-2-fusion

    Эхний нүүдлээр неандерталууд Европт сууршиж Денисовчууд Алтай рүү чиглэж Азид нэлээд тархаж амьдарч байсан гэсэн таамаг яваад байгаа.

    Харин дараагийн нүүдлээр орчин үеийн хүмүүсийн нүүдэл Африкаас гараад тал тал тиишээ нүүсэн гэдэг. https://genographic.nationalgeographic.com/human-journey/

    Ингэж орчин үеийн хүмүүс нүүж явахдаа Европ руу чиглэсэн зарим хэсэг бас неандерталуудыг устаж үгүй болохоос өмнө цус холилдсон байдаг. Мөн Ази руу чиглэсэн нүүдлээс ч гэсэн орчин үеийн хүмүүс Денисовчуудтай багахан хэмжээнд цус холилдоод авсан байна. Гэхдээ тийм их биш. Денисовчууд Австралийн аборигин, Шинэ Гвиней болон Меланесиа арлын хүмүүстэй илүү генийн хувьд ойр буюу 5% Денисовчууд болоод байгаа. Ингэхлээр Денисовын агуйн хүмүүс яг орчин үеийн хүмүүс буюу Монголчуудтай тийм ч их хамааралтай бус санагдаж байна. Харин эртний бидний орчин үеийн хүмүүсийн салаа бол Монголын нутгаар дамжиж Хойд болон Өмнөд Америк руу тархсаныг судлаачид баталдаг.

    • Ганаа says:

      Баярлалаа.
      1. Чам шиг ингээд “мэддэг юмаа” нэмээд баяжуулаад байвал нийт уншигчдад хэрэгтэйсэн. Ингэвэл заавал надтай санал нийлэх албагүй ш дээ. Би ямар нарийн мэргэжлийн антропологич, биологич байгаа биш.
      2. Манайхны одоогийн бахархал бол “зөв” бахархал огт биш, нарийн ярих юм бол манай үндэсний үзэл одоо л дөнгөж төлөвшиж магадгүй. Эсвэл ингэж тэнэгтэж байгаад үндэстний хувьд сөнөх байх…
      3. Саяхан Дэлхийн Банкны захирал байгаад “хүүхэн хүчиндсэн” хэрэгт унасан Стросс Кан: “Даяарчлал (глобалчлал) бол дайн юм” гэж дүгнэсэнтэй би санал нэг байгаа. Энэ нөхцөлд биднийг “зөв” үндэсний үзэл л аварна.
      4. Ирээдүйгээ харахын тулд түүх-үзэл санааны бат тулгууртай байх ёстой. Заавал шүү !!! Харамсалтай нь манайхан шал буруу, шал тэнэг замаар яваад байна.
      5. Үүний тулд түүхэн гүн ухаан (түүх бичлэг биш шүү !!!) судлах ёстой, чи анзаарсан бол би оролдож байгаа санаатай. Гэтэл манайхан “түүх бичиж байна” гэж бодоод огт ойлгохгүй байна. Намайг “дээд тоо” ярьж байхад хажуунаас “дөрвөн аргын тоо” яриад солиороод байна…
      6. Түүхэн гүн ухаан бол түүх бичлэгтэй шууд бөгөөд ихээхэн холбоотой боловч түүнээс бүтэн эрэмбээр дээгүүр системийн түвшний ухаан юм. Яваандаа үндэсний үзэл санааны суурь болох ёстой бөлгөө…
      7. Харин Алтайн хүн бол (цаашид Денисовын хүн гэхийг чинь хориглож байна !!!) монгол нутагт байсан ЭХ ХҮН мөнөөсөө мөн. Энэ тухай би жичид нь бичих болно, бас нотлох болно…
      8.Би нийгмийн ухамрыг “дээш татах” үүрэгтэй болохоос манай нийгмийн мэдлэгийн үхээнц дорой байдлыг дагалдан “доош орох” эрхгүй гэж бодож байна…

    • tugs says:

      Ineedtei sonsogdoj magadgui ch, denisoviin aguin hun ni neandertal bol yer ni l almas bolj taarlaa shuu 🙂

  16. Таньд ч гэсэн хариу өгсөнд баярлалаа.

    Юуны түрүүнд таны хэлдэгээр Алтайн хүн гэж нэрлэх нь зөв тул цаашид тэгж дуудая. Миний мэддэг ч гэж юу байхав дээ. Олж мэдсэнээ л хуваалцаж байгаа ухаантай. Хэдийгээр ШУ-ын ололт, судалгаан дээр тулгуурлаж гаргаж буй дүгнэлтүүд ч гэсэн яг гарцаагүй ийм гэж мэдээж итгэх буруу гэдгийг бид бас анхаарах хэрэгтэй байх. Мэдээж ихэнх эрдэмтэд бол туйлширал бус аль болох төвийг сахиж ШУ тулгуурлаж дүгнэлтүүд гаргадаг ч сайн дотор саарууд нь бий тул аливаа ашиг сонирхолд автсан эрдэмтэд ч байдгийг санах зөв. Мөн эрдэмтэд цуглуулсан материалдаа ч буруу дүгнэл хийж алдаа гаргаж болно.

    Мөн түүхэн гүн ухааны тал дээр санал нэг байна. Эд бол гарцаагүй харилцан хамааралтай салшгүй зүйлүүд бөгөөд үндэстний хувьд өөрсдийнхөө байр суурийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай. Бид саяхан нэг философичдын намтрыг судалдаг нэг Англи хүний ярилцлагыг сонслоо. Их сонирхолтой санагдсан. Тэдгээр философичдыг ойлгохын тулд зайлшгүй тэдгээх хүмүүсийн намтрыг судлах гэдэг гайхалтай санагдсан. Тэгэхлээр уг хүн нэг талаасаа түүх судлаад буй мэт болов ч мөн философийн талаар судалж байгаа юм. Тэр хүний хэлдэгээр тухайн хувь хүнийг ойлгохыг хичээхийн тулд тэр хүн зөвхөн түүх, философи ч биш тэрхүү философчдын нөхцлийг өөр асар олон талаас нь судалж байгаа юм. Гэхдээ тэр судлаач өөрөө хэлсэн ингэж судалж намтрыг нь бичиж байгаа нь тэрхүү хүмүүсийн байр суурийг түүхэнд тодорхойлж байгаа бус ойлгохыг л хичээж байгааг хэлсэн. Тэгээд ч сайн муу, сайхан муухай гэдэг бол абстракт ойлголт бөгөөд харьцангуй зүйл санагддаг. Судлаач гэдэг бас яг эцсийн дүгнэлтийг өөрөө гаргахдаа бус хүмүүст бодож эргэцүүлэхэд нь туслах юм шиг санагддаг.

    Үндэстний хувьд бид таны хэлдэгээр “ирээдүйгээ харахын тулд түүх-үзэл санааны бат тулгууртай байх ёстой” гэдэгтэй туйлын санаа нэгдэж байна. Хэрвээ бид яг өнөөгийн дэлхийд ноёрхох нийгэм эдийн засгийн системд үндэстний хувьд өөрсдийгөө авч үзвэл Стросс Канын хэлдэг “Даяарчлал (глобалчлал) бол дайн юм” гэдэг дүнэлт хүчтэй толгойд бууж байна. Таны дээр нэг бичсэн нийтлэлд дурьдагддаг Оросын нэг эрдэмтний “эрчим хадаглагдах хууль” гэдэгтэй би маш санаа нийлдэг. Өнөөгийн нийгэмд хэн нэг нь ялагч байвал заавал бас ялагдагч хохирогч байна. Яг үнэндээ элитүүд ядуусын зовлонгоор л жаргаж байгаа шүү дээ. Даанч тэрнийгээ баян хүн болгон анзаардаггүй. Анзаардаггүй ч гэж дээ тэдний ертөнцийг үзэх үзэл шар өөр тул ийм юмыг тэд боддог ч үгүй биз. Энэ ертөнцийн бүх зүйлс учир холбоотой гэж би үздэг. Мэдээж тэр холбоосууд нь шууд ба шууд бусаар янз бүрээр л холбогдож байгаа байх. Өнөөдөр Монголд ядуу амьдарч буй хүмүүсийн шалтгаанд бий ч өөрөө ямар нэг байдлаар холбоотой гэж үздэг тул энэ нийгмээ өөрчилөхийг хүсдэг. Хүн хүндээ харилцан тусалж хамтарч нийгэмжиж л амьдардаг. Энэхүү хамтын амьдрал, нийгэм, харилцан туслалцаа бол хүн төрлөхтний хамгийн чухал шинж бөгөөд өнөөг хүртэл оршин тогтнож байгаагын үндэс. Энэ шинж ямар чухал болохыг ч эрдэмтэд бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг.

    Неандерталууд уг нь биднээс хамаагүй хүчирхэг бие бялдартай, Европийн цаг уурт маш зохицож чадсан байсан атал тэд устаж бид буюу шинэ хүмүүс тэсэж үлдсэн байдаг. Гол ялгаа нь бид тэднээс сул дорой байсан ч илүү хамтын нийгэмжсэн амьдралтай, илүү бие биеээ гэдэг байсанд оршиж байсныг эрдэмтэд нотолдог. (Эндээс харж болно. Сайн сонины нийтлэлүүд олон нийтэд илүү уншихад амар байдаг тул сониноос иш татаад байна http://www.theguardian.com/science/2013/jun/02/why-did-neanderthals-die-out)

    Эндээс юу гэх гээд байна гэхээр хүмүүс бид хоорондоо маш их хамааралтай. Бидний хоорондын хүнлэг сэтгэл, хайр халамжгүйгээр бид оршин тогтнохгүй. Тиймд ч би хувиа бодсон үзлийг дэмждэггүй. Мэдээж генийн дарангуйлалаар бид цаанаасаа хувиа бодогч байдаг гэж зарим хүмүүс Чарлез Дарвины селекцийн онолтой холбож тайлбарлах гээд байдаг ч хэзээ Чарлез Дарвин хүн бол хувиа бодогч байх ёстой гэж хэлээгүй. Гэтэл Дарвины дараа үеийнхнээс зарим хүмүүс түүний онолыг янз бүрээр холбож өөрсдийнхөө үзэл санаа, ашиг сонирхолд нийцүүлж тайлбарлах болсон. Юу гэхээр Ч.Дарвины санааг бүрэн ойлгоогүй гэсэн үг. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдгээр хүн хүнгүйгээрээ оршин тогтнохгүй бөгөөд бид хоорондоо туйлын харилцан хамааралтай. Ингэж зэрэгцэж нийгэмшиж оршихын тулд бидэнд итгэлцэл, шурдрага, тэгш байдал бидэнд тогтвортой байдлыг хангана. Бид бие биенээ ноёлох гэж төрөөгүй. Биологийн үүднээс амьд амьтад хоорондоо тэмцэлдээд буй мэт бидэнд харагдавч цаагуураа маш шүтэлцэлтэй зэрэгцэн оршидог санагддаг. Тэр байтугай хүн үүсэх цагаасаа буюу эхийн умайд хэдэн сая эр бэлгийн эсүүд хоорондоо тэмцэлдээд уралдаад нэг нь л түрүүлж хүн болдог тул хүн угаасаа л амиа бодогч тэмцэгч байдаг гэж тайлбарлдаг ч хэрвээ бид энэхүү процесс учир шатгааныг нь буруу орчуулж тайлбарлаж байвал яах уу гэдэг асуудал байна. Хэрвээ эдгээр эр эсүүд бидэнд уралдаж байгаа мэт харагдавч хэрвээ нөгөө талаар бие биенээ дэмжиж, бие биесдээ дэм өгч байвал яах вэ. Хэрвээ ганцхан эс байдаг байсан бол оршин тогтнохгүй байвал яах вэ. Тэгэхлээр тэд бие биенийхээ орших үндэс болж байвал яах вэ?

    Мэдээж энэ санаагаараа би хувь хүний хөгжил, онцлогыг үгүйсгээгүй. Бид хичнээн ондоо хүн болж, хувь хүн болж хөгждөг ч эргээд системдээ хүчээ өгдөг, өөрсдийгөө золиослодог. Нэг ёсондоо амьдралын бичигдээгүй үүргүүдээ системд биелүүлэх болдог. Ингэхлээр хүн бид хоорондоо цаагуураа асар нарийн холбоо шүтэлцээтэй амьтад. Яахав бид биелүүлэх ёстой үүргээсээ татгалзлаа гэхэд тухайн шатны систем (ямар ч хамаарал байж болно. Гэр бүл, компани, улс үндэстэн цаашлаад дэлхий ч байж болно) доголдож доройтож уруудаж эхэлдэг юм шиг санагддаг. Өнөөдөр ч гэсэн Монголд иймэрхүү амин хувиа дэндүү бодож эргээд системийнхээ өмнө хүлээсэн үүргүүдээ биелүүлэхгүй байгаа тул гэр бүл тэр битгий хэл улс үндэстний хувьд доройтож байна. Цаашлаад бидний байдал дэлхийн нийгэмд тодорхой хэмжээнд нөлөөлнө.

    Ингэхлээр энэхүү нийгмийн харилцаа дахь гадныхны их ярьдаг “WIN-WIN solution” буюу ялагч-ялагч гэдэг зам бол тэгш, шудрага, харилцан туслалцаа, итгэлцэл л юм.

    Өнөөг хүртэл цаг хугацаанд хүн төрлөхтний нийгэм олон үзэл санаа онолууд гарч ирсэн. Тэднийг буруу байсан гэж хувьдаа боддоггүй. Тухайн цаг үе, учир шалтгаагуудаас үүдэж гарсан онолууд л байсан байх. Гэхдээ аливаа зүйл бүгд цаг хугацааны шаардлагаар өөрчилөгддөг. Тэгэхлээр өнөөгийн дэлхийн асуудлуудыг энэ асуудлуудыг бий болгосон аргаар шийдэх нь утгагүй юм. Юу гэх гээд байна гэхээр өнөөдөр дэлхий дахинд хүчтэй дэлгэрсэн нео-либерал чөлөөт зах зээлийн онол энэ цаг үед тийм ч хамааралгүй болсон санагддаг. Монголд зарим хүмүүс Адам Смит, Айн Ранд, Милтон Фрийдман гэх мэт хүмүүсийн үзэл баримтлал, онолуудыг ихээхэн ишилж дурьддаг. Гэхдээ миний бодлоор эдгээр хүмүүсийн үзэл бодлоор хэрэгтэйг нь аваад хэрэггүй нь хаяж одоогийн системээс татгалзах ёстой юм шиг санагддаг. Яагаад гэхээр эдгээр XVIII болон XX зууны дунд үед амьдарч байсан эдгээр хүмүүс өнөөгийн дэлхий дахины байдал, онцлог, учир шатгаануудыг тэр үед сайн ойлгож мэдэж урьчилж харж чадаагүй санагддаг. Тэгэхлээр энэ хүмүүсийн ихэнх үзэл цаг үедээ тохирохгүй байгаа. Дэлхийн дулаарал, хүн амийн өсөлт, ядуурал тэгш бус байдал, эдийн засгийн орчин, ШУ-н ололт нээлтүүд гээд тэдний хараагүй мэдээгүй, туулж сонсоогүй олон зүйлүүд эдгээр хүмүүсийн онол үзэл баримтлалуудтай харшилдаж байна. Иймд бидэнд урьд түүхээсээ сайн сургамж, сургааль авсан шинэ үзэл санаа хэрэгтэй санагддаг.

    Монгол улс гэсэн энэ давалгаа дунд алс ирээдүйгээ сайн тооцоолж урьчдилан харахыг хичээж дэлхийн нийгэмд хөлөө олж явах асуудал тулгараад байна. Ингэхийн тулд бид нийгмээ мэдлэг мэдээллээр хангаж нийгэм даяараа юмыг олон талаас нь харж хамтдаа дүнэлт шийд гаргаж хэнийгээ ч ардаа орхихгүй хамтдаа урагшилах хэрэгтэй гэж боддог.

  17. цогоо says:

    Казахуудтай түүхийн маргаан хийх шаардлага гарч ирэх гээд байнадаа ах минь. Зарим хэт үндэсэрхэг эрдэмтэд Монгол гэж байгаагүй манжаас наашаа нүүж орж ирсэн хүмүүс гэж арай гайгүй учиртай хэд нь буюу Зардыхан тэргүүтэй казахын түүхч эрдэмтэд протомонголын найман, хэрэйд, Салжиуд гээд олон овог аймгийг монгол биш түрэг аймаг байсан гэж зарлааад тэрийгээ олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлээд эхэллээ.
    Ер нь сүүлдээ Чингис хаан маань түрэг болоод дуусах юм шиг байна. Наад алтайн хүний асуудлаар чинь ч гэсэн дуугараад эхэлсэн байналээ. Манай казахстан хүн төрлөхтөний өлгий нутаг энээ тэрээ гээд. Генийн судалгааны том төсөл эхлүүлчихсэн явж байдаг. Монголчууд энэ талаар казахуудаас хэдэн алхам хоцорч байхшиг

  18. Ганаа ахаа өнөөдөр BBC дээр нэг шинэ судалгааны тухай нийтлэл гарчээ. Энэ яг миний дээрх бичсэн сэтгэгдлийн санаатай холбоотой.

    Selfish traits not favoured by evolution, study shows
    http://www.bbc.co.uk/news/science-environment-23529849

    Амин хувиа бодогч шинж эволюцид таашаагдахгүй буюу хүн хэдийгээр хувиа бодон ойрын ашгаа харж болох ч алсдаа энэ нь сүйрэлд хүргэнэ гэсэн санаа. Эволюцын үүднээс хувиа бодогч ген (selfish gene) гэсэн нэр томьёо, ойлголт яваад байдаг. Үүнийг нийгэм, эдийн засгийн онолуудтай холбон хувиа бодох л бол зөв бөгөөд хөгжилд хүргэх зам гэж сүүлийн 30 жилд хүчтэй номлогддог болсон. Ayn Rand, Milton Friedman гэх мэт олон хүнийг дахин дурьдах болох байх. Одоо Монголд ч гэсэн Баабартангууд тэдгээр хүмүүсийн үзэл санааг номлоод явж байна.

    Ч.Дарвины эволюцын тухай онолд үндэслэн Херберт Спенсер гэгч Англи эрдэмтэн өөрийн улс төр, эдийн засгийн үзэлдээ тааруулан “Survival of the fittest” буюу хамгийн хүчтэй нь үлддэг гэсэн утгатай хэллэг бий болгосон. Уг нь Ч.Дарвин “natural selection” буюу байгалийн шалгарал гэдгээрээ хүчтэйдээ биш орчиндоо хамгийн дасан зохицох чадвартай нь тэсч үлддэг гэсэн утга санаа илэрхийлсэн.

    Мэдээж бид орчиндоо дасан зохицож байгалийн шалгарлыг туулахын тулд бэртэгчин зангаар хол явахгүй гэдгийг энгийн логикоор ч гэсэн ойлгож болно. Хүний нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл бол хамтрал юм. Хамтрал бол хайр халамж, итгэлцэл гх мэтийн хүний нийгмийн хамгийн нандин харилцаанууд.

  19. Orgilkhuu says:

    http://www.newscientist.com/article/dn23988-arabian-flights-early-humans-diverged-in-150-years.html#.UfyhMHlwaAj

    Ганаа ахаа Станфордын сургуулийн эрдэмтэд бас нэг сонирхолтой судалгаа хийж Африкаас гарсан орчин үеийн хүмүүс анх Евразийн 3 үндсэн бүлэгт хуваагдаж гэнэ. Энэ 3 үндсэн шинж бүхий бүлэг нь өнөө ч оршин байгаа аж. Эрэгтэй хүн эцгээсээ Y хромсомыг өвлөж авдаг бөгөөд тэр нь аажимдаа мутацид орж өөрчилөгддөг ажээ. Цаг хугацаа нь улам холдох тусам улам өөр болдог гэнэ. 2000 онд эрдэмтэд Y хромсомыг судалж дэлхийн бүх эрчүүдийн ургын модыг гаргасан байна.

    Сая харин Aфрик, Ази, Төв Америкын 69 эрчүүдийн Y хромсомын дэлэгрэнгүй зургийг гаргажээ. Эндээс тэд 10аад мянган янзын хувирлыг тогтоосон ба өшөө цаашаа гүнзгий судлах аж.

    Анх Африкаас гарсан о.үеийн хүмүүс буюу Евразитангууд 2 үндсэн груп байж байгаад 1 нь дахин 2 хуваагдаж үндсэн 3 бүлэг болжээ. Эхлээд тэдгээр Евразитангууд Африкаас гарч ирээд Арабын Хойгт амьдарч байсан гэнэ. Тэгээд газарзүй, уур амьсгал гх мэт шалтгаанаас болж 3 онцлог болж хуваагдаж. Ингэхдээ 1 бүлэг нь неандерталуудтай тодорхой хэмжээнд холилдсон ч эр неандерталын Y хромсомын мэдээлэл хүний санд одоогоор олдоогүй байна гэнэ. Гэхдээ неандерталын Y хромсомын мэдээлэл хүний генийн санд явж байгааг ч үгүйсгэхгүй байна. Тэр ч битгий хэл Алтайн хүний генийн мэдээлэл ч явж байгааг ч мэдэхгүй байж болно.

    • Ганаа says:

      Станфордын сургуулийн эрдэмтэд үнэниЙ туйл биш. Тэд бусад Их Сургуулийн судалгааг хүндэтгэх ёстой. “Америк судалгаа” гэнгүүт бөхөлздөг үе өнгөрсөн…

  20. mmm....... says:

    ert ey-ees onoodoriig hurtel tov azi altaigaas anhnii soyl hun uusch bsan gesen domog bdag bsan.harin odoo shinjleh uhaan batalj bh shig bna.

  21. bi says:

    saihan amarsanuu ganaa ahaa oirdoo chimeegui bolohoor chini amarch bgaan bn gej bodson um deerh shinjilgeenii hariug mongol hun l bol demjih estoi ertnii mongol hunii neruud bolon indianchuudiin neruud mash adilhan um shig sanagddag jishee ni mongoliin niits tovchoond gardag borto chono gua maral gedeg nertei eregtei emegtei 2 hunii tuhai ehleed bichsen bdag shuu de indianchuudiin tuhai oguulsen sain orchuulsan zohioluudad jishee ni minii hamgiin durtai nom boloh jek londongiin tsagaan soeot nomond indian humuusiiin neriig yargain hel hurdan guigch gm r nerlesen bdag um oor zondoo tostei neruud bdag shuud adilhan sonsogdohgui ch tsaaguuraa hun amitand ner onooj ogson ugnii utga sanaa ni mash tostei um shig sanagddag

  22. Hrln says:

    Buh setgegdeliig unshlaa. Mongolchuud iim teneg bolchihson yum uu gej l bodloo. Gargasan sanaa oilgoltiig buren oilgoogui baij shulsee uschuuleh, esvel uuruu yu yarij baigaaagaa medehgui setgegdel bichih yavdal ih baina. iim humuust bichig useg meddeg ni gai bolj baina. tuunii orond har ajilchin hiigeed yavbal niigemd iluu tustai yum bn daa.

  23. монгол хун says:

    би та нарын бичсэн зуйлийг уншлаа. эрдэмтэн болгон эрдэмтэн биш. бас монголын овог дээдэс агуу байсн учир Монгол гэсэн юм болгоныг хулээн зовшоорох дургуй байдаг бид хуучин овог дээдсийн ес заншил эрдэм мэдлгийг ур хуухэддээ сургаж одоогын байгаа хумуус шиг биш ахмадаан хундэлж сурвал бидэнд л хэрэгтэй.бас наад бичсэн угээ монгол хэлээр бичмээр юм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: