МОНГОЛД ЯАСАН ХҮНИЙГ ШИЙТГЭДЭГ ВЭ

Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг уучлав. Гэтэл хилсээр шийтгүүлсэн судлаач Ганхуягийн нэр төрөө цагаатгаж өгөөч гэсэн 2 удаагийн өргөдөлд Ц.Элбэгдорж “таг чиг” байж, “хуц” гэсний дэргэд энэ бол ичгүүргүй хоёр нүүр юм. Монголд хоёр төрлийн иргэн байдаг аж…
Монголд “хууль, шүүхийн өмнө хүн болгон тэгш эрхтэй” гэсэн хуультай биз дээ. Яагаад тэр эгэл судлаачийг Н.Энхбаяраас илүү “зууж” байгаа юм ?! Яагаад гэвэл би Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нарын олон удаагийн хуйвалдааныг монгол судлаачийн хувьд хэнээс ч илүү мэдэж байсан учраас тэд одоо болтол намайг занаж зууж байдаг юм !!!
Яахаараа хулгай дээрмийг илчилсэн хүн “ардчилсан” Монголын “шударга” шүүхээр шийтгүүлдэг, яахаараа луйварчин О.Чулуунбат мэт нь дандаа сайд болж, банк санхүүгийн дээрэм болгонд оролцоод яваад байхад яахаараа луйврын тухай баримтаар бичсэн судлаач би нэр төрөө ч цагаатгах эрхгүй байдаг юм ?! Энэ чинь тэгээд ардчилсан, шударга төр болж байна уу ?!
Тэгвэл би ийм “юм” бичээд монголын “шударга шүүхээр” шийтгүүлсэн юм. Энэ өгүүлэл “Монгол Таймс” сонины 2005 оны 3 дугаар сарын 8-ны № 08/138 дугаарт “Их өр…8 сая $…О.Цолмон ?!” гэсэн гарчигтайгаар гараад тухайн үеийн Монгол банкны Ерөнхийлөгч, одоо дэд сайд О.Чулуунбатын “гомдлоор” судлаач Д.Ганхуяг “хүн гүтгэсэн” хэргээр шүүхээр шийтгүүлсэн юм. Энэ хэргийг цагаатгаж өгөөч гэж би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хэд хэдэн удаа хүсэлт гаргасан боловч одоо болтол миний нэр төрийг цагаатгаж өгөөгүй байна. Яагаад гэвэл энэ өгүүлэлд түүний тухай “баримтат материал” орсон юм !!! Энэ өгүүлэлд Монголын улс төр-эдийн засгийн луйвар хуйвалдааны эхлэлийг тодорхой баримттайгаар анх удаа зориглон өгүүлсэн нь одоо ч ач холбогдлоо алдаагүй гэж санана. Эндээс манай залуу уншигчид олигархийн хуйвалдааны эхлэлийн тухай нэн тодорхой ойлголт авна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Харин миний хувьд үнэний төлөө тэмцэл дуусаагүй, харин ч эхэлж байна гэдгийг БАТЛАН ХЭЛЖ чадах байна…Ингээд мөнөөх “алдарт” өгүүлэл…
ИХ ӨРӨӨС ИХ АВИЛГАД
2003–2004 оны оны Шинэ жил яг болж байв. Баярын үдэш телевизийн нэвтрүүлгүүд программаа өөрчилж нэг л хачин болоод явчихав. Энэ нь ОХУ–д төлөх их өрийг дарсан тухайгаа Үндэсний удирдагч ард түмэндээ мэдээлэх гэсэн хэрэг байжээ. Үндэсний удирдагч их өрийг дарсан тухайгаа орчуулж дуусаагүй орос эхээс нь сүр жавхлантай уншив. Зарим бялдууч хэнгэнэтэл уйлж, зарим долдой үсэрч цовхчин Үндэсний удирдагчаа үнсэж үлгэн алангаа алдав. Энэ шоу үнэхээр толгой эргэм болсон юм. Гэтэл энэ нь сайтар сургуулилсан жүжиг байжээ.
Одоо өр дарахаас өмнөхөн үеийн сонин хэвлэлийн тоймоос жишээ татъя.
2003.11. 10. Сү. Батболд. Монгол, Оросын харилцааны төлөв өөдрөг байна. ӨН. № 263.
2003. 11.29. Ч. Улаан: Алдагдлыг хөнгөлөлттэй зээлээр хаана. Эх үүсвэр нь баталгаажсан. ӨН. № 279.
2003. 12.08. Ч. Улаан: Монгол Улс зээлийн өрийн дарамтаас гарсан. ӨН. № 286, Ч. Улаан: Монгол Улс ойрын 15 жилд зээлийн дарамтад орохгүй. ЗМ. № 294.
2003. 12.10. Н. Баяртсайхан. Ирэх онд цалингийн сан 119 тэрбум төгрөг болж өснө. ӨН. № 288.
2003. 12. 15. Ч.Улаан. Зээлийн нөхцлийг тохироход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. ЗМ. № 300.
2003. 12. 16. Н. Энхбаяр. Татварын дарамтыг бууруулсан нь цалин нэмэх бололцоо олгоно. ЗМ. № 301.
2003. 12.19. Монголчууд ОХУ–д ямар ч өргүй болох нь. ЗМ. № 305.
2003. 12. 22. Ё.Отгонбаяр. Ерөнхий сайдын ОХУ–д хийсэн айлчлалыг түүхэн гэж хэлнэ. ӨН. № 299.
2003. 12. 23. “Айвенхоу майнз” ба монгол. ЗМ. № 307.
2003. 12.24. Н.Энхбаяр: Хаана монгол хүн ядарч байна, тэнд засгийн газар байх ёстой. ЗМ. № 308.
2003. 12. 25. Ч. Улаан: Эдийн засгийн хувьд бие даах ирээдүй байна. ЗМ. № 309.
2003.12.27. Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурлаа. Өр авлага үүсгэхгүй байх нь гэрээний зорилго юм. ӨН. № 304.
2003. 12.29. “Эрдэнэт”–ээс авдаг татварын орлого 3–4 тэрбумаар нэмэгдэнэ. ЗМ. № 132.

Энэ бүхэн өрийн асуудлыг аль эрт шийдчихсэн байсныг нотлох баримтууд биш гэж үү ? Мөн шууд бөгөөд далд баримтууд ч олон бий.
Яг энэ үед Монгол Улс тэр чигээрээ сонгуулийн хэнээрхэлд нэгэнт орсон байлаа. Л.Гүндалай Ц.Нямдоржийг дуэльд дуудаж, ИЗ-БНН–ын дотоод хэрүүл мандаж, Ц. Шаравдорж Б.Эрдэнэбатыг шүүхэд өгч, Эвсэл, МАХН хоёр харилцан мэдэгдэл гаргаж, хэрэлдэж, сонгуулиас өөр юм бодох нь байтугай, хажуугаа харах сэхээтэй амьтан ганц ч байгаагүй юм. Их өрийг аль эрт шийдсэн атлаа Шинэ жилийн “бэлэг” болгон барьж, шоу хийдгийн учир юу вэ ? Мэдээж сонгууль. Нэг сумаар хоёр туулай буудсан хүмүүс дэндүү маадгар байв. Ийнхүү шоу эхэллээ…
2004.01.03. Их өр түүх болон үлдлээ. ЗМ. № 1.
2004.01.05. Ерөнхий сайд Н.Энхбаярыг “Чингис хаан” одонгоор шагнуулахаар тодорхойлжээ. ЗМ. № 2, П.Жасрай. Эвслийн үед их өрийн асуудал мухардалд орсон. ӨН. № 2.
2004.01.06. 70 жилийн их өрийг гурван цагт шийдсэн, ӨС. № 4, Монгол улсын сонирхол биеллээ, ЗМ. № 3, Т. Очирхүү. Их өрийг засгийн газар бие даан шийдэх эрх зүйн үндэстэй. ЗМ. № 3.
2004.01.08. Ч.Улаан. Одоо Болгар, Румын улстай өрөө шийдчихвэл хуучин өргүй болно. ЗМ. № 5, Ч. Улаан. 250 сая ам,доллараар 80 жилийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулж өгсөн. Yнэн. № 4.
2004.01.09. Н. Энхбаяр. Монголын ард түмэнд хэрэгтэй үйл хэрэг бүтээхэд зарим улс төрийн хүчний удирдлага уурлаж, бухимдаж байгаад гайхаж, харамсч байна. Сэрүүлэг. № 1.
2004.01.10. М. Далайхүү. Их өр хийгээд эвэр хошуутай усан амтай хүмүүсийн тухай. ЗМ. № 7.
2004.01.13. Ерөнхий сайдад МАХН, төрийн ахмад зүтгэлтнүүд талархал илэрхийллээ. Yнэн. № 7, Их өр шийдвэрлэгдсэн нь сөрөг хүчнийхнийг жинхэнэ солиоруулж байна. Yнэн. № 7, Өргүй болгосны төлөө яллах гэж үү ? Yнэн. № 7.

Ердөө л арваадхан хоногийн дотор бичсэн эдгээр зүйлс системтэй суртал нэвтрүүлэг биш гэж үү ? Радио, телевизийг бүр ярих ч юм биш, ердөө л их өрөөр айл болгоныг тургиж байлаа…
Удсан ч үгүй энэ явдлын гууль нь цухуйж эхэллээ. Ард түмэн тэнэг биш болохоор ил хэлсэн 11,4 тэрбум долларын өрийн 2 хувь буюу 250 сая доллар гэсэн хэдэн тоог нь харьцуулан бодож нэмж хасаад их өрөнд төлсөн мөнгөнөөс 22 сая доллар сор дутаж, газрын гаваар алга болсныг олж мэдэв.
2003 оны 12 дугаар сарын 19–29–ний хооронд Ерөнхий сайд Н.Энхбаяр, Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат нар Нью–Йорк дахь Чехийн нэгэн хувийн банкинд их өрийг хэд хуваан шилжүүлжээ. Хуйвалдагсад Их Өрийн асуудлыг шийдэж байхдаа ямар ч байсан ХХБ–аас төлнө гэж гэж тооцож байсан юм билээ. Яахлаараа Засгийн газрын өрийг нэгэнт хувьчлагдаад Жерард металлын мэдэлд шилжсэн Худалдаа хөгжлийн банк төлөх болсон нь нэн сонин. Эхний хэсэг болох 100 сая долларыг шилжүүлэх гэтэл ХХБ буюу Жерард металлын хооронд маргаан гарсан байна.
Ийнхүү гурвалжин дөрвөлжин хэрүүл болж болж (ийм хэрүүл болж заваарсан нь үнэн явдал юм-Х.Д.Г.) эцэст нь ХХБ–аа орхиж, шууд хууль зөрчин Монгол Улсын гадаад валютын нөөцөөс 100 сая доллар, хэд хоногийн дараа дахин 50 сая доллар, мөн хэд хоноод 37 сая доллар, бүгд 187 сая долларыг 12 дугаар сарын 29 гэхэд нэгэнт шилжүүлсэн байлаа.
Цагийн зөрүүнээс болж 12 дугаар сарын 30–ны орой Нью-Йоркоос Монголд дээрх мөнгийг хүлээж авсан тухай хариу ирснээр шоу эхэлсэн юм. Түүнчлэн Айвенхоу Майнзад шатдаг хийн ордын лицензийг өгч хүүтэй зээлсэн 50 сая доллар, Эрдэнэтээс улсын төсөвт орох байсан 13 сая доллар, нийлээд 87 сая долларыг 11,4 тэрбум долларын өрийг хаасан 250 сая долларын тайлан тэнцэл балансад тусгаагүй байсан тухай хэвлэлд нэгэнт гарсан билээ.
Үүнийг сөхлөө, нэхлээ, шаардлаа. Н.Энхбаяр таг чиг. Өөрийг нь шүүмжилсэн ганц ч атугай зүйл, түүнийг бичсэн хүнийг шүүхэд өгч нэр төрөө 250 төгрөгөөр үнэлдэг амьтан чинь ус балгасан мэт. Ядахдаа мэдэгдэл зэдэгдэл гаргаж сүржигнэдэг нь хүртэл оргүй болов. Ардчилсан нийгэмд төр засгийн өндөр албан тушаалтныг хардах эрх гэж нэг айхтар эрх байх. Даан ч бид анзаардаггүй юмуу, хүн гүтгэсэн заалт эрүүгийн хуулинд байдаг болохоор айдаг ч юм уу бүү мэд, бараг хэрэглэдэггүй юм.
Нэгэнт өгөө аваа ярьж байгаа хойно нөгөө талынхаа хүмүүст 5–10 хувийн өглөг гар дээр нь сэмхэн тавьсан байхыг үгүйсгэх арга үнэхээр байхгүй юм. Эрүүл саруулаар бодвол үүнд эмзэглээд байх зүйл үгүй гэдэгтэй маргах хүн олон биш байлгүй.
Харин Монголын талаас үүнээс далдуур хувь хүртэх ямар ч ёсон байхгүй. Яагаад гэвэл энэ бол монголын ард түмний олон үеийнхний хөрөнгө учраас тэр. Ард түмний нэхэл хатуу.
Одоо би энэ үнэний мөрөөр олсон баримтын заримаас өгүүлэх гэж байна.
Их өрийн төлбөр хийгдэж байсан яг тэр үеэр АНУ руу 8 сая америк доллар Монгол банкнаас шилжсэн байна. Олон улсын зарим байгууллагууд ч үүнийг баримт, данс гүйлгээгээр нь мэдэж байдаг санж.
Хамгийн хачирхалтай бөгөөд сэжиг бүхий явдал нь энэхүү 8 сая долларыг нэр дээрээ гуйвуулан авсан хүмүүсийн жагсаалт дотор тэр үеийн Ерөнхий сайд, одоогийн УИХ–ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн нэр дурайтал бичигдсэн байх ажээ. Энэ юун мөнгө вэ ?
Хэн хариуг нь өгөх вэ ? Яахаараа О.Цолмон болон нэр бүхий бусад хүмүүсийн хаягаар ийм их мөнгө гадагшилдаг билээ ?
8 сая доллар гэдэг бол 8 сая төгрөг биш шүү дээ. О.Цолмон АНУ руу сэмхэн яваад нэлээд удаж байгаад мөн л сэмхэн ирсэн нь үүнтэй л холбоотой юу ? Н.Энхбаяр болон түүний долдойчуудын олон жилийн турш системтэй тараасан шиг судлаач Д. Ганхуяг толгойдоо орсон, хардсан болгоноо донгосоод байгаа юм биш. Би баттай эх сурвалжтай баримтыг дэлгэж байна.
Ямар ч гэсэн Үндэсний удирдагчаас энэ 8 сая долларын учир шалтгааныг асууж, тайлбарлуулах л үлдэж байна. Мэдээж тэр ингэж зүрхлэх нь юу л бол ? Жаахан азная. Сурсан зангаараа мэдэгдэл зэдэгдлээ гаргах нь уу, шүүхэд өгөх нь үү гэдгийг нь харъя. Энэ лав л төрийн нууц биш юмдаг…
Алин байлаа ч нэр бүхий хүмүүс, түүний дотор Үндэсний удирдагч их өрийг төлөхийг далимдуулан мөнгө завшсан болох нь эндээс харагдаж байна. Их авилгыг нь их өр дарсан алдар гавъяа лавтайяа дарж чадна гэж тэр тооцжээ. Мөн луйвраа сонгуулийн шоу болгохоо тэр мартсангүй. Ард түмний хөрөнгөөс хулгай хийчихээд, түүнийгээ гавъяа болгон харуулж, тэр ч байтугай “Чингисийн одон”–нд өөрийгөө тодорхойлно гэдэг бол зөвхөн Н.Энхбаярт л байж болох араатан араншин билээ.
Гэвч тэр гурван зүйлийг буруу тооцжээ. Нэгдэх нь, сонгуулийн шоугаа дэндүү эрт эхэлж, хэмжээ тунгий нь хэтрүүлчихжээ. Удаах нь их өр дарсан Үндэсний удирдагчийн гавъяанд нь ард түмэн баярлаж хөөрсөндөө үүнийг анзааралгүй орхино гэж тооцжээ. Гурав дахь нь эрхбиш ардчилсан нийгэм юм болохоороо ард түмэн, нэн ялангуяа сөрөг хүчин болон ойрынх нь зарим хүмүүс үүнийг гарцаагүй сөхнө гэдгийг тэр мартжээ.
Хаа ч очиж манай монгол залуучууд мэдээллийн технологийн мэдлэгээр МАХН–ын үзэг, цаас барьсан хэдэн хоцрогдсон дарга нараас хэтэрхий давуу юм. Үүнийг сонирхсон аль аль намын сэхээтнүүд Интернетийн сүлжээгээр дэлхийг хэсч, олон компьютер улайстал, шаттал нь шахуу ажилласан байдаг. Уг нь нэг их сүртэй юм гараагүй ч оргүй хоосон байгаагүй нь мэдэгддэг юм. Мөн бие даасан бүлэглэлүүд хуйвалдагчдын дотоод зөрчил зэрэг олон сувгуудаар чамгүй мэдээлэл цуглуулсан аж…
Их санасан газар есөн хоног хоосон болж сонгуулиар МАХН илт ялагдал хүлээв. Одоо үлэмж амжилт олсон “Эх орон-Ардчилал” эвсэл энэ болон казино, авилгал, албан тушаалаа урвуулан ашигласан бусад олон хэргүүдийг лавшруулан ухах нь дэндүү тодорхой болов. Эвслийнхэн ард түмний төлөө биш, улс төрийн хүчирхэг өрсөлдөгчтэйгөө тэмцэх л гэж энэ бүхнийг хийж байлаа. Гэсэн хэдий ч авилгалын урт гар Ардчилсан Эвсэл дотор аль хэдийнээ орчихсон байсан юм.
Сонгуулийн дараа Монгол Улсад хоёрхон байгууллага олон хоног өдөржин шөнөжин ажилласан юм. Энэ бол Монгол Банк, Сангийн Яам хоёр байлаа. Учир нь тэдэнд хар данс, булхайныхаа баримтыг устгах шаардлага байсан бололтой. Нөгөө талаар тэд өөрсдийгөө сонгуульд ялагдлаа гэж үзэж байсны нэгэн баталгаа нь энэ юм.
Хэргүүдээ ухуулахгүй, төнхүүлэхгүй, илрүүлэхгүй байх нь Н.Энхбаярын амин чухал зорилго болов. Хар амиа аврах цорын ганц энэ шалтгааны улмаас Н. Энхбаяр олон жил олон удаа хамт хуйвалдаж ирсэн туршлагатай бөгөөд манлай хорчин Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нарын “Алтан гадас” ассоциацийг ашиглан улс төрийн өрсөлдөгч хүчнээ дотроос нь задлан хөнөөж эхлэв. Мөн энэ шалтгааны улмаас “Эх орон–Ардчилал” эвсэл Н.Энхбаяртай эвсэн хувааж идэх Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нарын, Н.Энхбаярын идсэн уусныг илчлэн унагаж, дангаараа ноёрхох М.Энхсайханы гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдав.
М.Энхсайхан УИХ–ын Байнгын хорооны дарга болмогцоо Их өрийн асуудлыг хэрхэн барагдуулсныг шалгана гэдгээ шууд мэдэгдсэн нь уучилж болшгүй алдаа болсон юм. Тэр ингэснээрээ МАХН–ын удирдлагын нүдэнд орсон шороо, шүдэнд хавчуулагдсан мах шиг адлагдах болов. Үүнээс болж зөвшилцөл нэртэй хуйвалдаан хийх гол шалтгаан үүссэн билээ.
Уг нь Их өрийн будлианыг сайн мэдэж байсан хэдий ч Р.Гончигдорж нь бушуухан шиг өөрөө намын дарга болж аваад Ерөнхийлөгч болох, Ц.Элбэгдорж нь эхлээд Ерөнхий сайд болж аваад хууль бус Засгийн газраа хадгалан үлдэх шуналын хүсэлдээ оюуны сүв, ухааны мэлмийгээ хаалгачихсан байсан юм. Ийнхүү Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нарын ашиг сонирхол яг давхцсанаар манай улс төр бүрэн дампуурав. “Ардчилсан Холбоо” эвсэл дэх Ц. Элбэгдоржийн Засгийн Газар 1998 оны зун Сэргээн Босголт, Голомт банкуудыг нийлүүлэх явцад гадаад руу 6 сая доллар зувчуулсан баримт байдаг юм. Энэ гурав үүгээрээ харилцан барьцаалагдах болсон юм.
Ийнхүү юу юугүй илрэх гээд байгаа их өрийн болон казино, авилгын зэрэг бусад олон хэргийн золиосонд монголын ардчилалд сайн, муу боловч жинтэй хувь нэмэр оруулсан Ардчилсан Нам сөнөх нь тэр. Дараа нь энэ хоронд “Эх орон-Ардчилал” эвсэл бут үсрэв. Мөн МАХН–ын хувь заяа дээсэн дөрөөн дээр ирээд байна.
Үүний цаад учрыг мэдэх, гадарлах хүн аль аль намд нь бараг байхгүй байв. УИХ–ын гишүүн болчихоор ухаан нь хэдэн арав, зуу дахин нэмэгдчих мэт бодож байсан өрөвдөлтэй хүмүүс хашир, туршлагатай хорчингуудын тоглоом болж дуусч байгаа нь энэ.
Хуйвалдагч гурав Монголын улс төрийн бараг бүх намыг мөхлийн ирмэгт авчирч, улс орныг хямралд оруулав. Ийм атлаа ард түмэндээ “Тогтвортой төр” гэсэн маань уншиж, үүнээс өөр хэлэх олигтой ганц ч үггүй мэлтийгээд сууж байна. Яалтай ч билээ…
Тэд тогтвортой төр байгуулна гэж зүтгээд байгаагийн цаад учир гэвэл нэг талаас идсэн ууснаа нуух гэж, нөгөө талаар хамтдаа идэх уух шинэ төлөвлөгөөгөөр хамтран ажиллах болсон явдал юм.
Үүнийг горыг монголчууд түрүүчээс нь амсаж байна. Ядууралтай дайн зарлана гэсэн засаг төр цахилгаан, дулааны үнийг эрс нэмэв. Үүнийг даган бүх зүйлийн үнэ өссөнөөс монголчуудын амьдрал илтэд доройтож байна. Төрийн удирдлага гээч юм оргүй болов.
Одоо хуйвалдагчид хоёр сайдыг огцруулсныхаа дараа М. Энхсайханыг УИХ–ын Байнгын Хорооны даргаас огцруулах тухай асуудлыг ид ярилцаж байна. Энэ бол их өрийг төлсөн болон алга болгож, шимшигдуулсан асар их мөнгөний асуудлыг шалгана гэснийхээ улс төрийн шанг хүртэж байгаа хэрэг гэдгийг өнөөгийн УИХ–ын зарим гишүүдээс өөр бол адгийн ямар ч тэнэг ч ойлгоно. Тогтвортой төр гээчийн цорын ганц улс төрийн бодлого нь ердөө л авилга, түүний сүлжээ юм.
“Ялаа яагаад заан болсон бэ ?” гэдэг хүүхдийн ном дээр үед байдагсан. Яг энэ жишгээр гэмт үйлдэл, авилгын сүлжээгээ далдлах гэсэн Үндэсний удирдагчийн хор улам өтгөрч, монголын улс төрийг дампууруулж, нийгмийн хямралыг өдөөсөн гэдэг баттай дүгнэлт эндээс гарч байна.
Балчир хүүхэд нүдээ дарж нуугддаг шиг өрсөлдөгч хүчнүүдээ дэс дараалан хөнөөгөөд байвал бүх төрлийн хяналт шалгалт, эрэн сурвалжлах мөрдлөг, дүгнэлт шинжилгээ зогсчихно гэж зөвхөн арчаагаа алдсан хүн л бодож чадах байх. Энэ мөрөөр олон хүн орж, учгийг нь атгаад авчихаж, ард түмэн ч ойлгож эхэллээ. Одоо зогсох, зогсоохоосоо нэгэнт өнгөрсөн…
Судлаач Д.Ганхуяг
2005 оны 3 дугаар сарын 6.
2013 оны 8 дугаар сарын 02-нд дахин сийрүүлэв.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to МОНГОЛД ЯАСАН ХҮНИЙГ ШИЙТГЭДЭГ ВЭ

  1. Дугар says:

    Ерөнхийлөгч цагаатгадаггүй юмаа. Зөвхөн уучилдаг.
    Хэрэг хийгээгүй хилсээр хэлмэгдсэн юм байж уучлуулж яах гээд байгаа юм. Цагаатгах ажлыг өөр газар хийдэг. Тийш нь хүсэлтээ тавь гэж би чамд мөн олон хэлсэн дээ. Чи уг нь мэдмээрсэн.

    • Ганаа says:

      Би мэдэж байгаа болоод ингэж байна. Одоо би хэнбугайгаар ч заалгахгүй…

    • Erdenebayr says:

      Ene mundag hun shu, Daanch daragdaad baih ym daa

  2. Khaagii says:

    Элбэгдорж хошгоруулж дуусахгүй юм аа. МАН АН МАХН бүгдээрээ нэг л юм байна. Одоо бүгдээрээ хувьсгал л хийе дээ.

    • Tsogoo says:

      Хувьсгал хийх хүн Монголд байхгүй ээ. Монголчууд чинь худлаа ямаан омогтой болохоос аймхай арчаагүй улсууд шүү дээ. Оросын зах дээр венам залууд дээрэхвэл ветнамууд бүгд өмөөрнө, харин нэг монго дээрэлхүүлбэл ойр хавийн бүх монгол нуугдана. 21 мянгаа аваа эсвэл нэг нам дагаад далдийна. Дандаа тэгдэг биз дээ аан

    • Ганаа says:

      Уг нь би хувьсгал яриагүй юмсан. Гэхдээ хувьсгалыг ард түмэн биш, харин олигархийн тэнэглэл төрүүлдэг юм…

  3. Zurich says:

    МАН АН хоер адилханшдээ Үүнийг мэддэг ч итгэж хууртаж хаширдаггүй улсууд тэгээд толгойгоо шаагаад байхаас өөр яахав

  4. Ganbat Togoo says:

    Монголын улс төр гэж бөөн луйвар, тохироо, худал яриа л байдаг юм байна даа. Иргэнд бус эрх мэдэлтэнд л аятай тухтай үйлчилгээ авдаг болж.

  5. Anonymous says:

    Burxan medex bui zaa…

  6. Болд says:

    Логикгүй л байна даа. “Өст” хүнээсээ уучлал гууна гэдэг чинь. Тэгээд өөрт тань “Цолмон мөнгө хүлээн авсан” гэсэн баримт байгаа юм уу. Монголын шүүх тэгтлээ балраагүй ш дээ. Шүүх Ерөнхийлөгчийнх гэсэн буруу ойлголт байгаад байгаа. Баримт байгаа бол түүнийгээ нэг гарга л даа. Харъя.
    Таны амралт сайн биз дээ. Хүлээдэг болчихсон байна ш д.

    • Ганаа says:

      1. Би монголд хэнээр ч логик заалгадаггүй. Чи надад логик номлох гэвэл арай “сэрүүднэ”.
      2. Би өст хүнээс биш, албан ёсоор Ерөнхийлөгчөөс хүссэн. Хэрэв түүнд монголын иргэний нэр төр хамаагүй юм бол би ч гэсэн түүнд хариу барих эрхтэй…
      3. Уг баримтыг монголын шүүх шалгаагүй. Монгол банкны хожмын үйлдэл үүнийг дэндүү хангалттай баталсан. Монгол банк бол олигархи дээрэмчдийг дэмжих үүр уурхайг батлах нь илүүц ажил.
      4. Ерөнхийлөгч шүүх хоёр яаж харьцдагийг чамаар заалгахгүй.
      5. Тэр баримтыг чи харж үхснээ хиймийм ?! Чи зүгээр л нүдэн дээрээ болж байгаа банкны дээрмийг харж яв. Энэ чинь чамайг дээрэмдэж байгаа явдал, тэнэг лалар аа…
      6. Надтай ингэж харьцаж байж чиний намайг “хүлээдэг” хуцваа л байхгүй юу…
      7. Ер нь ингэхэд би олигархийн хуйвалдаан, хоёрдмол стандартын тухай бичсэн болохоос хэнээс ч ямар ч тусламж, заавар зөвлөгөө гуйгаагүй, бас хэзээ ч гуйхгүй гэдгийг ойлгохыг хүсч байна…

    • Болд says:

      Амидаа гуай санаатайгаар мэдэн будилж шүүхийг ерөнхийлөгчид наах гээгүйн бол?! /хэн хаана тийм буруу ойлголт өгөөд бгаа баримтын харуулахаа мартав ккк/ зөв ойлголтоор нь шууд ярьж сурал даа энд чинь л харин логик /уялдаа/ байх ёстой
      шүү кк.

    • mongolmaa says:

      hereg hiigeed hiisen zuilee ooroo ballaad l tegeed busdaas barimt nehdeg ardchilsan hujaa nariig zovhon gargaj baij tsaazlah bolno, ter uyed harin ganaa shuugch ni bitii baigaasa gej hujaa tsarailsan bold met ni huseh baih

  7. Aldar says:

    Энэ “төрийн” нүдээр та бол Жулиан Ассанж одоо бол Эдвард Сноуден, таны блок WikiLeaks гэсэн үг. Гэхдээ Төрийн бохирыг гаргаж байсан тийм хүмүүсийг бас хамгаалдаг улсууд, хүмүүс байдаг, байсаар байгаа. Таны хэргийг цагаатгавал жинхэнэ ардчилал оршиж байна гэж ойлгоно.

  8. Bat says:

    Tanii “hergiig” odoo hurtel tsagaatgaagui l baisiimuu? Bi anhnaasaa Elbegdorjiig tegtlee demjij suid boldoggui l baisan l daa. Gehdee odoo bol zuvhun hor nairuulahaas uur yumgui etgeed gedgiig sain oilgoloo. Yer ni tegeed Enhbayar shigee horondoo uuruu hordono doo.
    Minii bodloor odoogiin neo liberalist togtoltsoonii turuus shudarga ariun baidliig shaardaad utgaguig nadaar heluuleltgui medej baigaa bailgui. Gagtshuu eh ornoo gesen chin setgeltei shine humuus l garch irj tanii ner hundiig sergeene. Tiim zaluus baigaa, ted negdej ehelj baigaad ta itgeerei. Harin ta tiim humuusiig olj, demjij baival ih ach tustai yum daa

  9. Nara says:

    Elbegee tiim ch yarij baigaa shigee unench baij chadahgui bolomjgui ene bol uls tor Gehdee odoohondoo tuunees deer leader haragdahgui baih shigee …

    • mongolmaa says:

      leader genuu ter chin zugeer l tsag hugatsaanii gajuudald orson hujaa ni batlagdaagui hachin bandi, mongoliin leader zugeer l tuund luivraar baritsaalagdsanaas bolj oor hun garj irj chadahgui baigaan, ur udmaaraa zovnoo muusain hujaagiin sheesnuud

  10. Suld says:

    Banknii O.Chuluunbat gej ulaan tsaim hiideg luivarchin bnaa. Minii l medehiin HOTSH banknaas garsaniihaa daraa /ter ued Mongol bankind ded bsan sanagdaj bna/ tus banknii gadaad hariltsaagaar bas l ih mongo gadagsh ni gargasanaas HOTSH banknii tolboriin chadvart mash sorogoor noloolson gej duulsan um bna. Ter mongiig l lav erguulj toloogui. Neg l ih banknii medlegtei gej ooriigoo oilgochihson yamar ch medleggui nohor bdag dag. Bas yagaad odii boltol barigdahgui harin devsheed bdag ni hachirhaltai. N.Enkhbayar Tsolmon 2 ch bur yariltgui, aimaar shunaliin tulamnuud.

  11. bi says:

    aimaar um doo hend itgeh ve ene tsag ued mongold maani uls eh ornoo boddog huchirheg udirdagch hezee hezeenees iluu heregei bhad dan muur bagsh nar garch irsen bh um ard tumen maani hezee sereh um boloo songuuli gej tuilshirdagaa nam gej huvaagddagaa hamgiin turuund bolimoor bh um deeree iim bhad yaj ene oron uls shig baij chadah um be yadaj ene humuus huivaldaanaa ulsiihaa erh ashigtai davhtsuulan shiidver gargadag bolchij boldoggui umuu uneheer ih gutarch bn ingehed ed nart hen ard tumnii erh ashigiin esreg uls orniig suiruuleh erh olgochihoo vee novshnuud um da

  12. Зочин says:

    Толгойгоороо хөл хийж хөлөөрөө толгой хийсэн улсууд даа бид нар.

  13. Delgermaa says:

    Ganaa ah odoogiin eronhiilogch shudarga irgenee uuchlahgui gedgiig sn medne, erdoo 1 oligarhi nogoodhoo ” orshooj” bui, nugelee naminchlah es todii zuil…uuniig l bidend oilguulah geed bgaa bolov uu?

  14. Ганаа says:

    Чи тун зөв ойлгож, Дэлгэрмаа. Би Ц.Элбэгдоржид шударга ёс гэдгийг сануулж байгаа болохоос түүнээс гуйгаад байгаа зүйл ганц ч байхгүй. Тэр үүнийг тун удахгүй ойлгох болно, эс ойлговол би түүнд хүчээр ойлгуулна. Хүч гэдэг албан тушаалд огт байдаггүй юм…

    • puujee says:

      ene turiin luivard MGliin hun am ih chuhal bdag bha,yadahnaa 10 garan say hun amtai baisan bol arai uur bh bolov ii MGLchuud bid,tsuuhun 3n say garan Mgl chuudiin hed ni hgshid huuhed bilee,ternees hed ni hugjiliin berhsheeltei,geed uldej bgaa hedees bas ene luivariin turd hunchi zutgej bgaa geed bodohoor uldsen hediig ene tur daramtlah ni amarhan bdag biz…

  15. puujee says:

    ene uduriin mend hurgeye!tantai uulzaj uzel bodloo soliltsoh huseltei zaluusiig huleej avch uulzaj boloh uu ta?herev tiim zohion baiguulaltiig hiihiig husvel bayarlah bna,bolomjtoi bolomjguigee my mail haygaar yavuulj bolno…(pure_izz@yahoo.com)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: