ӨР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛЬ НЬ ЮМ ?!

Шинэ Засгийн Газар 2012 оны сүүлчээр мөнгөний эрэлд хатсан юм. Яагаад гэвэл өмнөх Хамтарсан Засгийн үед эдийн засгийг бүр сүг болгочихсон байлаа. Энд би “хамтарч сүг болгосон” гэдгийг онцлон дурдаж байна. Үүнийг нотлох нь ёстой илүү зан юм…
Тэгээд Н.Батбаярыг гадаад явуулж мөнгө зээлчихээд дараа нь 2012 оны 10 дугаар сарын 25-нд бонд гаргах зөвшөөрлийг УИХ-aaр батлуулж 1.5 тэрбумын бондын асуудлыг анх гаргаж ирсэн юм. Үүгээрээ өмнөх засгийн үед эхэлж байсан “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг “баяжуулан хөгжүүлж” ёстой галзуутай байдалд оруулсан юм. Энэ нь нийтдээ 1,9 их наяд төгрөгийн ихээхэн том асуудал болно. Тэгээд бас болоогүй Ерөнхий сайд “өчүүхэн жижиг” 50 тэрбум төгрөгийг өөртөө үлдээсэн асуудал бий. Ингэхэд манайхан “үнэ” тогтворжуулах хөтөлбөр” гэж юу байдгийг огт мэддэггүй юм.
Үл үзэгдэх гар чинь энэ үү ?
Манай либерал эдийн засагчид зах зээлийг “үл үзэгдэх гар” удирддаг гэж солиордог юм. Энэ нь эдийн засгийг ерөөсөө удирдах хэрэггүй гэсэн хачин утгагүй философи юм. Манай эдийн засаг МАН, АН хоёрын олигархуудын тэнэг шуналаас болоод бүр сүг болж гүйцсэн гэдгийг би дээр дурдсан. Тэд эдийн засгийг, улс орныг удирдах жолоогоо бүр алдчихсан.
Тэгээд бүр аргаа барахдаа “үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчийг санаачилсан юм. Үүний үүх түүхийг ярина гэвэл үлгэр домог шиг юм болно. Эхлэл нь Хамтарсан Засгийн үеэс эхтэй юм. Мөнгөгүй болохоороо бонд монд гаргаад, IPO гаргаад сүйд болж байсныг нь хүн бүх санаж байгаа. Ерөнхийдөө бол Монголын буянг буюу ашигт малтмалыг барьцаалан мөнгө зээлж байгаа хэрэг л дээ.
Мэдээж мөнгө зээлж болно, гэхдээ өр зээл, хөрөнгө оруулалт хоёроо ялгачихаж сурчихаад улс орондоо юу хийх, юу бүтээх бодлого төлөвлөгөөтэй байж хөрөнгө оруулалт татдаг юм. Мөнгө зээлчихээд түүнийгээ баруун солгойгүй цацаж байгаа хүний бүтээн байгуулагч гэж хэн ч хэлдэггүй, харин усан тэнэг гэдэг юм.
Ингээд 2012 оны 10 дугаар сарын 22-нд Шинэ Засгийн газар, Монголбанкны хооронд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 4 дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхэлсэн юм.
Одоо энэ хөтөлбөр тус бүрийг бяцхан задлаад үзье:
1. “Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр. Анх энэ хөтөлбөрийн санхүүжилтийг арай багаар төлөвлөж байснаа 2013 оны 5 дугаар сарын 21-нд явцыг нь дүгнэж үзээд Уул уурхайн сайдын…тоотыг үндэслэн санхүүжилтийг 28 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 195 тэрбум төгрөг болгожээ. Энэ зээлийг жилийн 3,8 % -ийн хүүтэй хэрэгжүүлэгч компаниудад (мэдээж хэрэг шатахууны компаниуд -Х.Д.Г.) олгож, нийт 338,3 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 2-3 сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэснээр ханшийн эрсдэлийг буурууллаа гэж өөрсдөө дүгнэсэн байна. Үүний үр дүнд шатахууны нөөц 2 дахин нэмэгдсэн гэнэ.
2. “Өргөн хэрэглээний барааны импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар төмөр замын шатахууны эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор жилийн 3,8 % -ийн хүүтэй 3 жилийн хугацаатай 22 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Манайд тээврийн зардал чухал боловч ганц төмөр замд асар их зээл олгосноор өргөн хэрэглээний барааны үнэ хямдарсан эсэх ихээхэн эргэлзээтэй.
3. “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр. Энэ нь дотроо бас хэд хэдэн дэд хөтөлбөрт хуваагдах ба үүний зардлын задаргааг Та бүхэнд харуулъя: “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөр: нийт  наян долоон тэрбум төгрөг; “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөр: нийт жаран нэгэн тэрбум төгрөг. Мах, гурилын үнэ хэр зэрэг “хямдарсныг” Монгол хүн бүр мэдэх хойно би юуг нь ярих билээ…
4. “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр. “Барилгын нэр төрлийн материалын үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн: гурван зуун далан есөн тэрбум төгрөг, үүнээс: Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад зориулж жаран дөрвөн тэрбум төгрөг; “Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент,арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгахад зориулж хоёр зуун жаран таван тэрбум төгрөг; “Дэвшилтэт технологи бүхий, байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжихэд зориулж тавин тэрбум төгрөг; “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн санхүүжилтийн нийт дүн: найман зуун тэрбум төгрөг.
Ийм их мөнгө идчихээд орон сууцны үнэ буурч байна уу ? Үгүй ш дээ. Монгол Улс орон сууцны үнээр дэлхийн хамгийн эхний байранд орох болсон. Шуналд бас хэмжээ хязгаар гэж баймаар…
Эндээс Та их хачин тун олон хачин (!!!) зүй тогтол ажиглаж байна:
1. Ерөнхий сайд, Монгол­банкны ерөнхийлөгч хоёр санамж бичиг, яамдын сайд нар гэрээ, хамтарсан тушаал гаргаж арилжааны банкуудад 3-4 хувийн хүүтэй зээл өгч байна.
2. Төв банк арилжааны банкаар дамжуулан мөнгө хүүлж байна. Арилжааны банкны хадгаламжийн доод хүү 10 хувь байдаг. Гэтэл 3-4 хувийн хүүтэй мөнгийг да­хиад өөр хүмүүст өгч байна. Зөрүү хаашаа явах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэж байна ?
3. Махны үнэ тогтворжуулах гэж 84 тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдийн хадгаламжаас өгсөн. Тэглээ гээд ард түмэн үнэтэй мах идэж шийтгүүлсэн. Энэ одоо юу болж байгаа юм ? Монголчуудыг мах иддэг гэж шийтгэж, даапаалж байгаа юм уу ?!
4. Засгийн Газар бондын эх үүсвэрээр төсвийн урсгал зардлыг нөхөж байгаа нь тодорхой байна. Бодит байдал дээр Засгийн газар Улсын төсөв, “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн гурван төсөвтэй болсноор үл барам тэднийгээ хольчихоод учрыг нь ч олж чадахгүй байна. Нийгмийн халамж, төсвийн алдагдал зэргийг бондыг мөнгөөр нөхөх болохгүй гэсэн УИХ-ын тогтоол бий шүү дээ.
5. Төслүүд нь, жишээлбэл, банк болон барилгын салбар давхар мөнгө хүүлдэг систем болон өргөжив.
6. Дүгнэж хэлбэл Засгийн Газар гэмт хэрэг үйлдэж, түүнийг өдөөн турхирч байна.
Ингэхлээр Монголын жижиг эдийн засагт “үл үзэгдэх гар” гэж байхгүй, харин олигархуудын бохир хулгайч гар гэж байдаг бөгөөд тэд монголын эдийн засгийг яаж хорлон сүйтгэж байгаа жишээг Та бүхэн “үнэ тогтворжуулах хөтөлбөрийн” жишээн дээр сайтар ойлгосон гэж бодож байна. Та бүхнээс дээрх задаргааг дахин дахин сайтар шинжлэхийг хүсч байна.
Энэ бүх тэнэглэл ганцхан энэ Засгийн Газраас болсон гэж би хэлэхгүй. Харин “хамтарсан” тэнэглэлийг галзуурал болгож, засал авахын аргагүй болгож даамжруулсан гэж дүгнэж байна.
Энэхүү “үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгч хөгийн зүйл нь бондын мөнгөний хаялга гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой буй за ?!
Тэгвэл одоо бондын мөнгийг яаж зарцуулж байгаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саяхны буюу энэ оны 5 дугаар сарын сүүлчийн мэдээллээс иш татан аваад үзье:
1. Таван толгойн цахилгаан станц. Эхний ээлжинд 50 сая ам.доллар оруулахаар төлөвлөсөн.
2. Гудамж төсөл. Хотын төв хэсэг, гэр хороолол, хурдны зам гэсэн 3 хэсэгтэй. Энд 200 сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.
3. Шинэ төмөр зам төсөлд 200 сая ам.доллар.
4. Авто замын төсөлд 570 тэрбум төгрөг.
5. Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхэд 68,8 сая ам.доллар.
6. “Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх болоод Улаанбаатар хотод орон сууцны барилга барихад дэмжлэг үзүүлэх дэд бүтцийн ажилд зориулж 200 тэрбум төгрөг.
7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 27,7 сая ам,доллар.
8. Улаанбаатар хот болоод 21 аймгийн төвд өвлийн хүлэмжийн аж ахуй бий болгоход 17,7 сая ам.доллар.
9. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар.
10. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13,5 сая ам.доллар.
11. Орон сууцаар хангах нийлүүлэлтийн бодлогыг дэмжих зорилгоор байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээхэд зориулж 14 сая ам.доллар.
Ингээд бондын мөнгөнөөс 347 сая ам.доллар үлдээд байгаа аж. Гэхдээ хүлээгдэж байгаа төсөл маш их байгаа гэнэ. Төмрийн үйлдвэрлэлээ дэмжих, зэс хайлуулья гэвэл дэмжинэ гэнэ. Гэтэл төмөр, зэс хайлуулах “тэнэг хүн” олдохгүй байгаа бололтой юм…Анхнаасаа төмөр, зэс хайлуулах төсөлд бондын мөнгө өгнө гээд хэлчихсэн бол эрхбиш монгол хүн олдох байсан буй за. Ямар ч бодлогогүй болохоор ингэж цацдаг, ингэж утгагүй “иддэг” юм.
Тэхээр 1,5 тэрбумаас 1,2-ыг нь “идчихэж”, одоо ердөө л 300 гаруй сая ам.доллар үлдэж.
Одоо төслүүдийг цэвэр эдийн засгийн утгаар, түүний дотор эргэн төлөгдөх чадвар гэсэн гол үзүүлэлтээр жишээд хувийн үнэлгээ өгье:
1. Таван Толгойн Цахилгаан станц бол Таван Толгой ажилласан тохиолдолд үр ашгаа өгөх нь эргэлзээгүй.
2. Гудамж төсөл бол мөддөө эргэн төлөгдөхгүй. Дам байдлаар нөлөөлнө, гэхдээ их удна. Ухаандаа хурдны зам бол зайлшгүй зүйл огт биш. Бидэнд эхний ээлжинд “үйлдвэрийн” зам хэрэгтэй.
3. Төмөр зам. Хэрэв чиглэлийг нь зөв сонгосон бол, хэрэв үйлдвэрлэлийн стратегийн төвүүдтэй зөв холбосон бол ашгаа өгнө. Буруу холбосон бол асар их мөнгө газар булсан хэрэг болно.
4. Автозамын төсөл. Монголын аймгуудыг холбосон замуудын ихэнхи нь эдийн засаг, аж үйлдвэрийн ач холбогдол маш багатай. Харин нийгмийн ач холбогдол бий. Манай аймгуудыг холбосон асар хол замаар өдөрт ердөө л 50-100 машин явдаг. Гэхдээ голдуу хөнгөн тэрэг явдаг. Энэ бол олон арван жилийн турш үр ашгаа өгөхгүй. Улс орны эдийн засгийн чадавхи нэн дорой үед энэ бол асар их мөнгө газар булсан хэрэг мөн. Төрсөн нутагтаа амрах, хот үзэх, тарвага, айраг, мах зөөх гэсэн монгол сэтгэл зүйгээр сая сая доллар зүгээр булж болохгүй л дээ.
5. Ноолуурын салбар мал аж ахуй, мал эмнэлэг, үржил-зоо-техникийн албадыг сэргээж, түүхий эд бэлтгэлийн сүлжээг бий болгосон нөхцөлд эдийн засгийн үр ашгаа өгнө.
6. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол санаа нь зөв боловч буруу аргаар хийж байгаа учраас амжилт олохгүй. Энэ нь төлөвлөлт, эдийн засгийн болон инженерийн ухааны суурь шалтгаантай ба үүнийг жич тайлбарлана.
7. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зөвхөн Улаанбаатарын орчим гэхэд орчин үеийн үнээний ферм наад зах нь 50-ыг байгуулж байж шийдэгдэнэ.
8. Өвлийн хүлэмжийн аж ахуйг тодорхой үнэлж мэдэхгүй боловч цахилгаан станцаа барьчихаад ярих ёстой биз. Барьсан орон сууцаа цахилгаанаар хангаж чадахгүй байж хүлэмж халаах ч яамай л асуудал.
9. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5 буюу ноолууртай адил.
10. Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Дэмжиж байгаа боловч сурагчийн дүрэмт хувцас шиг юм болбол утгагүй л байна.
11. Байшин үйлдвэрлэх комбинат. Байшин үйлдвэрлэх 2 том комбинатыг яах гэж устгасан юм. Аль хэдийн сэргээх байсан юм…
Эндээс бондын мөнгөний ихэнхийг эдийн засгийн шууд үр ашиг өгөхгүй, үйлдвэрлэлийн бус салбарт, ямар ч системгүй оруулжээ гэсэн ямар ч эргэлзээгүй дүгнэлт гарна. Удаа дараагийн Засгийн Газар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн хачин тэнэг уриа дэвшүүлсэн учраас мөнгө авах гэсэн том, дунд, жижиг компаниудын зодоонд засгийн газар дарагдаж монголын эдийн засгийг сүйрүүлжээ гэсэн дүгнэлт удаалж байна.
Одоо эдийн засгийн хямрал болж байна. Хямрахгүй яадаг юм, ингэж тэнэг идэхээр чинь. Өмнөх хүмүүс идчихсэн гэх яриа бол утгагүй, Та нар хамтарч идсэн, харин одоо бол “ганцаараа” идэж байгаад л ялгаа байгаа…
Таавчик барьсан мангуунууд ийм л юманд хүргэдэг аж. Улс орны эдийн засгийг мэддэг, удирддаг амьтан ганц ч алга юм чинь аргагүй байх…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 8 дугаар сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

29 Responses to ӨР, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛЬ НЬ ЮМ ?!

  1. Гавъяат Фэйсбүүкчин says:

    Хийх юм олдохгүй жоохон тоо бодох гэж үзлээ. ЗГ чинь гайгүй л хөрөнгө оруулалт хий’цэн юм бишүү. Ха ха ха. http://share.gogo.mn/yTjU0PXZ6Q6361376128281/to_ganaa.xlsx

  2. Ганаа says:

    Чи яг Засгийн Газартай адилхан юм. Тэд ч гэсэн чамтай адилхан “хийх юм” олдохгүй цээжнийхээ бангаар мөнгөө үрдэг юм. Чи “тоо бодох” гэж байвал “хийх юмтай” тодорхой зорилготой “бодож” бай…

    • mugi says:

      Энэ Гавьяат Фэйсбүүкчин надад яг нэг хүнийг санагдуулчихлаа. Өөрөө эдийн засагч хүн мөртлөө нүүрсний хатаах үйлдвэрийн судалгаа хийгээд тавьчихсан. Хаанаас үнийг нь авсан нь яг энэ нөхөр шиг юм хийгээд тавьчихсан байсан. Төрийн албан хаагч л байсан гэж хэлж байсан нь санаанд гэнэт орчихлоо

  3. Anonymous says:

    Setgel uvduj bna. Erunkhiiduu ynen shyy dee. Yah estoi yum boldoo odoo. Khetsyy ch tuulaad yls ornoo bosgoson yls ornii udurdagchidiin tukhai bid zunduu l unshij magtdag. Odoo yum bodokh, khiikh tsag deer dorgyi bygded irjdee. Ersdeltei ch zuv alkhamd zorigtoi oroosoi. Mass-d taalagdakh gej ami argatsaasan alkhamaas ali bolokh khol bj alsiin kharaatai baimaar ene ZG, Ikh Khural bodlogo yil ajillagaagaa zokhitsyylmaar bna daa!

  4. Болд says:

    “Манай либерал эдийн засагчид зах зээлийг “үл үзэгдэх гар” удирддаг гэж солиордог юм.”, “Монголын жижиг эдийн засагт “үл үзэгдэх гар” гэж байхгүй” энэ тэгээд логик уу?

    • Ганаа says:

      Тийм. Тэгээд юу гэж ?! Чи миний бичсэнээс логикгүй, баталж болохгүй “юм” нэгийг ч олохгүй…

    • Болд says:

      Танай лебирал э/з-чид юу гэж солиорох нь хэнд хамаатайн!!! хогийн логикоо өөртөө үлдээ!?!

      “Ганаа ахаа энэ нэг нэр зээлдсэн шаар таны бичлэг бүрт шахуу худлаа өмхий шүлсээ савируулж санаатай мушгиж явах юм блокчилж болохгүй юу? өөрийгөө үнэлүүлэх гээд ядчихсан биеэ үнэлэгч шиг иймэрхүү сүгнүүдийн үг хэнд ч хэрэг болохгүй бхоо кк”

    • Болд says:

      Нэмээд хэлэхэд эдийн засаг нь жижигдүү мэт ч ?! эх орон нь? баялаг нь? өнгөрсөн хийгээд ирээдүйн нь ? томоос том болохоор харин ч “үл үзэгдэх гар” далд бодлого их хүчтэй удирдан зохицуулж өнөөгийн ядуу зүдүү, хэцүү түвшинд байлгаад байлгах гээд байх шиг??? Чимээгүй өгсөн үзэл суртал номлолын сонсоол өөрсдийгөө аргацаан хувиа бодож довоо шарлуулан суудаг нь МОНГОЛчууд биш бхоо гэж боддог.

  5. Galdan says:

    Ганаа ахад энэ өдрийн мэнд.
    Чингис бондын хувьд тантай санал нэг байна. Айл гэрийн хувьд аваад үзье. 1.5 тэрбум төгрөг зээлсэн өрхийн хувтд хамгиЙ ЭХЭНД эргэн төлөлт л санаанд бууна. Бодсон төслөө(бизнесээ) бушуухан шиг эхлүүлж хурдхан шиг төлөхөө л бодох ёстой байх. (Үнэхээрийн тэнэг гэрийн эзэн биш л бол шүү дээ) А тэнэг нь үнэтэй машин, байшин, эд хөрөнгө, аялал зугаалгандь зугаа цэнгэлд зарцуулан (тэгэж байхдаа хэзээ нэгэн цагд зээлээ төлөх цаг ирнэ гэдгийн мартсан байна) хэрэглээндээ зарцуулна.
    Яг л энэ байдлаар манай ЗГ бондын энэ мөнгийг ихэвчлэн “хэрэглээнд” зарцуулж дуусах нь шиг байна. Уг нь ирээдүйд мөнгө орж ирэх төсөл, хөтөлбөрт (төмөр зөм, зэс хайлуулах завод, цахилгаан станц, нефтийн төрлийн бүтээгдэхүүн, импортыг орлох төрөл бүрийн салбарыг дэмжих) зарцуулсан бол энэ ЗГ т “онц” дүн тавих байлаа. кк. (Миний ямар дүн тавих нь хэнд ч хамаатай билээ ккк) Одоо Рио оос бараг л хараат болох гээд байна. Тэд биднийг “боож” эхлээд байгааг бид харж л байна шүү дээ. Төмөр замаа ч зөв тавьж чадаагүй байж байтал нүүрсний экспорт зогсож байна. Ингээд л долларын ханш галзуурах гээд л яваад байна. Манай нүүрсний гол өрсөлдөх чадвар нь үнийн хямд байдал буюу тодруулбал хямд зардалтайгаар тээвэрлэх гэдгийг бараг л дунд сургуулийн хүүхэд ч мэдэж байх шиг байна.
    АН 2016 оны сонгуульд анхаарал их тавьж буй болохоор аль болох нийгэмд чиглэсэн (хот доторх зам, тохижилт, төрөл бүрийн нийгмийн үйл ажиллагаанд зарцуулж байна) төслүүдэд илүү анхаарал тавьж байна. Улаанбаатарчуудад мэдээж энэ нь таалагдаж байгаа. Бид бүгд л сайхан замаар давхиж, сайхан нийслэлд, сайхан орчинд амьдрахыг хүсч буй нь мэдээж болохоор. За энэ тал дээр АН ОК. Дэмжье. (иргэд ч ам сайтай байгаа. Өмнөх засагтай харьцуулахад.) Гэхдээ “дандаа” хэрэглээ”дээ зарцуулмааргүй байна шүү дээ. Зоригтойгоор ирээдүйгээ бодсон хөтөлбөрт хөрөнгөө зарцуулах тийм ЗГ, тийм ИХ тай болох үе хэзээ ирэх юм болдоо.

  6. Anonymous says:

    saihan niitlel bnaa. taniig niitleliig unshihaar yag l zagatnasan gazar maajsan yum shig bloh yuma.ergej mongo olohoor tosol yu ch bhgui blov uu daa. buur yuch bhgui gj helmeer l bna. yadaj l tsahilgaan stantsaa baiguulchihval bidend arai l heregtei yumdaa. yor ni mnii bodloor 1990 ond tuhain uyiin zasag zahirgaa arai l bolchimgui uildel hiij heden saihan yum yarisan garudad zasgiin erh shiljuulj ogson yavdal mongoliin huvid suirel blson yum shig sanagddag. tuhain uyd capital niigemiig ulsiin uildveruudiig hadgalj uldej bii bolgoson bol. yor ni huchirheg tortoi bol sanhuu. barilga zam teever. medee hariltsaa. uul uurhaigaa toriin medeld blgasan bl ih zugeer sanagddag. yadaj l or tavisan ch gsen tedgeerees darj blohoor. Mongold gadagshaa exportond gargah ediin zasgiin bodlogo ih zugeer sanagddag. yor ni l mongolchuud maani bolovsroliin huvid ch medlegiin huvid ch dutuu dulimag bgaa tsagt bidniig ashiglaj heseg buleg humuus bayjij bgaa ni haragddag. ta niitlelee tsaashid bichij bgaarai tanii niitleliig unshihad saihan bdag

  7. Ganaa says:

    Манай төр засаг, тэрийг бүрдүүлж байгаа хүмүүс эцсийн эцэст улс үндэстнийг ийм байдалд хүргэж байна.Жирийн иргэд бид ирээдүйгээ бодхоос сэтгэл өмрөх юм.Бодит мэдээлэл ховор болхоор ЧБонд гэдэг хэний мөнгө вэ гэдэг ч бас л хардлага дагуулах байх.Нэгэн цагт Монголчууд сайхан амьдарч, хүн болж төрснийхөө үнэ цэнээ мэдрэх цаг ирэх байх гэдэгт итгэдэг.

  8. 8 huviin huutei zeeleer odoo bair avah gj bgan. ediin zasag hymrah ued bi hojih uu? esvel mongoo toloh gj zovood bur hymrah uu?

  9. Anonymous says:

    mongoliin buyan baragdah bish dee

  10. Anonymous says:

    hymyysch songosniihoo yr dyng yzej bn daa

  11. sukheeee says:

    Mongol oron denduu saihan, Mongoliin tor zasagt bgaa nohduud/darga nar- ene ugiig hereglehee bolivol taarna, darga gdeg ug heterhii teneg tsag uyesee hotsorson/ daan ch denduu huvia hicheesen gadna dotnii noloolold avtsan, oorsdiinhoo toloo 3 say garui humuusiig yaduu zuduu amidruulj bgaa adgiin …nuud yumdaa, yoroosoo mongoliin niit baylagiin 99 huviig 1000 hurehgui hun hereglej bgaa, alban yosnii sudalgaagaar 90 huvi baylagiig 10 huvi hun am zahirch zartsuuldag gj bsan, ghdee en yu l bl 99 huvi baylagiig 0.1 huvi hun amiin medeld bdag bayan yaduugiin yalgaa denduu ih, iim uyd ih hemjeenii bond avch oorsdiin ashig sonirhold niitsuulen zeel olgoj dundaas ni ashig honjoo haij bgaa ni ediin zasag, niigem, uls tor, uildverlel, sanhuu, yor ni buhii l salbaraa ersdeld oruulj niit baylagiin 99.9 huviig 0.05 huvi ni heregleh ulmaar bayan yaduugiin yalgaa uunees ulbaalsan bolovsrol, eruul mendiin gaj nohtsoliig mongold bii bolgoj bloh yum. yadaj bondnii mongonoos tsahilgaan stantsiig baiguulbal bidnii amidrald arai l deer yumdaa, yor ni mnii bodloor 1990 ond zah zeeliin ediin zasgiin togtoltsoond shiljihed tuhain uyiin zasag zahirgaa heden yugaach medehgui yumnuudad toriin erh medliig olgoj buh l buten neg ulsiin huvi zayagaar togluulsanii ilrel ni yum bolov uu, deerees ni zovloltiin uyiin helmegduulelt mongoliin hamag l setgej boddog ulsiig honooj ireeduid heden yugaa ch medehgui nohod zasgiin erhend garah nohtsoliig burduulj ogson yum. Odoo bidend TOMOOHON UILDVERLEL gadagshaa chigelsen exporttoi ediin zasgiin ergeltiin totgtoltsoo heregtei, harin bond neriidleer bosgoson mongiig iimerhui hend ch hereggui tosold zartsuulah ni denduu haramsaltai yum. Mongol ulsad zailshgui shaardlagatai zuil ni 1.21 aimag 300 garui sumuuig tsooruuleh baruun zuun toviin busiin hun amiig tovloruulsen 500 garui myngan hun amtai 3 hot, hoorondoo hurdnii bolon yordiin tomor zam avto zamaar holbogdson ergeed ene zah zeelee teleh hun amaa osgoh bdliig bii bolgoj mongoliin hogjild ih ahits ogoh yum. 2.hotuudiig dagasan jijig hot hudaldaanii bolon uildverleliin choloot bus 3.tsereggui mongol uls zovhon hiliin tsergiig avch uldeegeed armiig taraah ingesneer mash ih hemjeenii mongo hemnegdene tegtee tergui hytad mongol 2 dund bid uls toriin zov toglolt hiivel mongold dain bldaan garah ni yul bol chanartao 50 myngan huntei hiliin tsereg bh 4. ene bugdiig hiihed erh medliig tovloruuleh 76 tolgoitoi atgaaljin har mangastai bsnaas gants tolgoitoi bsan ni deer bh 5. aj uildveruudiig bii bolgoh/mash tom/ 6.zovhon oort iluu davuu taltai buteegdehuun uildverlej gargah mah aris shir noos nooluur baigaliin baylagaas etsiin bolovsruulalt hiisen buteegdehuun, tuunes heregtei hereggui hog hereggui teriig hujaa nar tegtee tereggui hiij bgaa 6.Eruul mend bolovsroliin systemiig togs bolgoh massaaraa bolovsorj bj mongol hogjino 7.tsasiig us bolgoj ashiglah 8. hytad orosiin dalaigaas us tataj /mash hetsuu ghdee ajil hereg blgoj bloh/ tsoljilttoi temtseh. baahan nurshsan yum bichsen bol uuchilna bizdee ganhuyg guai ghdee tanii zovolgoog avahiig husej bna

  12. Anonymous says:

    bugd adilhanMAN CH TER ANCH TER

  13. Anonymous says:

    энэ улсыг мөнгөний барьцаа болгоод, нэг өдөр газар нутгаасаа худалдаад эхэлж мэдэх хүмүүс дээ, ийм хүмүүсээс бид шударга сонгуулиар салж нэгэнт чадахгүй болсон, ард түмний ихэнх нь мэдлэг боловсрол муутай, ядуу зүдүү болхоор хүссэн хүсээгүй өнөөх л мөнгө өнгө харсан сонголтоо хийсээр байна, бэлэн мөнгө өгч, тарааж, сайхан ирээдүйг амлаж байгаа хүмүүсийг сонгоод байна, одоо бүр зүгээр л машинаар бодоод гаргачихдаг сонгууль хийдэг боллоо, тэгэхээр бид яах ёстой вэ, оюунлаг боловсролтой залуучууд нэгдэн нийлж, хувьсгал хийж, төрийн эрхийг авах хэрэгтэй юу

  14. zorigoo says:

    төрд байгаа хүмүүсийн энэ их муйхарласан мунхаглал яван явсаар эх орноосоо тасдаад өгөх хэмжээнд хүртэл газар авах аюул нүүрлээд байна. өр тавиж, өдөр хоногоо өнгөрөөсөөр эцэст эх орноо худалдаж идэх хэмжээнд хүрэх аймшигт ирээдүй хүлээж байна, өлссөн, мэдлэг боловсролгүй, залхууч ард түмэн байгаа цагт эх орноо худалдахыг шөвшөөрч мэднэ, аймшигтай үе ирээд байна даа

  15. Baljaa says:

    Odoo uldsen 3.5 terbumiin bondiig gargana gej bodoj baigaa baikh daa. Ashgui khyamral garch zaragdakhgui bolson gej naidaj baina. Genet oldson ikh munguur uulan deeguur zam taviad balarsan uls baidag gesen. Khyamral dundaj tuunees doosh irgediig l khamgiin ikh khokhiroono. Khet bayan ulsad khamaagui baikh aa.

  16. cowboy says:

    Оюу толгойн далд уурхай зогсож байгаа нь 100% Монголын засгийн газарын буруутай үйлдлээс болж байгаа хэрэг. 8 сарын 12 ноос хойш Рио Тинто барууны банкны консерциумаас ашиглах эрх авсан 5 billion доллараа ашиглах бололцоогүй. Гэтэл 8 сарын 12 ноос өмнө засгийн газар хөрөнгө оруулалтыг нь баталж өгөөгүй. Өнөөдөр 1000 1000н хүн ажилгүй болж гэр гэр рүүгээ буцаж байна. Үнэхээр харамсалтай. Байдал ийм л байна.

    • Мөнхөө says:

      Анх ХОГ байгуулахдаа л хөрөнгө оруулалтын хэмжээ энэ тэрийг бүгдийг тусгаад уурхай ашиглахад асуудалгүй гээд л эхлэсэн биз дээ. Одоо тэгээд яагаад хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэх гэж зүтгээд байгаа юм. Рио тинто-гийнхон бид ийм хөрөнгө орууллаа, танай өр ийм хэмжээгээр нь нэмэгдэнэ гэхэд нь за тийм ээ, би улам их өртэй боллоо гээд л сууж байх хэрэг үү. Гэрээг баримтлахгүй бол байгуулах хэрэг байдаг юм уу.
      Рио тинто монгол ажилчдыг халаад та нар ажилгүй болсны буруутан нь танай төр чинь учир та нар хөрөнгө оруулалтыг зөвшөөртөл төр рүүгээ дайр, батлагдвал та нар буцаад ажилдаа орно гэх байх. Өнөөгийн 1000 хүнийг ажилтай байлгахын төлөө гээд гадныхны тулган шаардалтыг зөвшөөрөөд ирээдүйд Монгол улс бүр их өрөнд орохыг зөвшөөрмөөргүй байх юм.

  17. cowboy says:

    Өөрөөр хэлбэл 5 тэрбум долларыг босгоход жил шаардагдана. Монголд гялайх зүйл нэг ч алга. Ийм улс төртэй ийм хөлдүү илжигүүдээр удирдуулаад хаа ч хүрэхгүй. Чингис бондын хүү, өмнө авсан урьдчилгаанууд бүгд амлалт хаахад зарцуулагдаад дууссан. Хар африкын араас орлоо. Дэлхийн хамгийн том уул уурхайн акулуудыг тогтоож чадахгүй бол өөр хэн ч Монголд орж ирэхгүй. Дэлхийн томоохон уул уурхайн хурал цуглаан мэдээн дээр Монгол улс нь уул уурхайг дэмжих таатай хөрөнгө оруулах газар биш боллоо гэж мэдэгдэж байна. Оросын өргөн царигийг дэмжээд байсан нөхдүүдэд баярлалаа гэж хэлье. Мичел манайхныг байлдуулж байгаад сибирээр нүүрсээ зөөгөөд эхэлчихсэн. Бид нарийн цариг сонгосон ч одоо хожигдсон. Өөрөөр хэлбэл агуу орос үргэлж өрсөлдөгч болсон. … Илүү тайлбар тавих нь илүүц бөгөөд тэнэг зүйл…

  18. cowboy says:

    2 гараараа хоолоо олж идэж үзээгүй. Итгэл болон үнэний хувьд төлөвших нь байтугай бүрэлдэн бий болоогүй нусакууд Монголыг удирдахаар үр дүн нь ийм.

  19. munkhbat says:

    Энэ асуудлыг уншсан эдийн засвагчид яагаад дуугай байна вэ? Бvлтрэх болохоороо баруун солгойгvй ярьдаг улс таг дуугай байх юм даа.

  20. Anonymous says:

    Дорнод руу, хурдны зам бол үндсэндээ цаг нь болоогүй зүйл.

  21. Анхаа says:

    Яг миний бодоод байсан зүйлүүдийг мэрэгжлийн хүний үгээр бичжээ. Хүн гаднаас өр зээл авна гэдэг бол нээх бололцоотойдоо авдаггүй. Авсан мөнгөө ч эхлээд шалавхан ашиг өгч өрөө дарах зориулалтаар л ашигладаг. Энэ бол энгийн л логик. Харин манайхан хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй юм руу ихэнхийг нь цацжээ

  22. zeritel-s says:

    er ni ymarch ym ehnii uldegdel orlogo zarlaga etssiin uldegdel gedeg zarchimaar yvagddag.Nyaglan bodohiin zarchimaar avch uzehed ymarch shineer uusgen baiguulagdsan aj ahuin negj ehleltiin balanc s ehleed ezdiin uvchiin tailangar duusgavar boldog.тэрхүү орлого зарлага үлдэгдэл гээч зүйлд нь маш олон хүчин зүйл Ө.Х хувьсагч(20000-n huvisagch bishshuu kkk) -с хамаардаг.Энэ олон хувьсагчийг яамдууд болон төрөөс цалин,(авилгал) авч суудаг агентлагуудын том гэдэстэй эрхмүүд тооцоолох ёстой шд.тэгээд нэг санхүүгийн моделорхуу юм гаргаад тэрийгээ хянах нь сөрөг хүчин нь хийгээд олж ирэх хэрэгжүүлэхийг нь олонхи суудал авсангууд нь хийдэг л юм байгаа биз.Гол хэлэх гэсэн санаа нь ямар нэгэн загвар модел дээр үндэслэж урт болон богино хугацааны төлөвлөлт хийж шинжлэх ухааны жахан ч гэсэн оролцоотой баримжаатай ажилцгаамаар л байнадаа

  23. zeritel-s says:

    хяналт хариуцлага нь одоогийнх шиг байвал ямар ч мундаг бодлого байгаад хэрэггүйшд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: