ЧУЛУУНБАТЫН “ӨВӨӨГИЙН” НАМТАР

Та бүхэн банкны О.Чулуунбатын “өвөөг” сайн мэдэхгүй байна. Монгол банкны О.Чулуунбат яг өвөөгөө дуурайсан, үйл хэргийг нь монголд “нэр төртэй” үргэлжлүүлж байгаа учраас түүний намтрыг Та бид заавал мэдэх ёстой юм. Тэр франц хүн байсан нэрийг нь Жасмин Жо гэдэг, XYII-XYIII зууны зааг үед Францад амьдарч байсан юм. Ингээд О.Чулуунбатын “өвөөгийн” намтар…
Түүхчид түүнийг дэлхийг хууран мэхлэлтийн эргүүлэгт татан оруулсан чөтгөрийн биелсэн дүр гэдэг юм.
XYII-XYIII зууны зааг үеийн Франц ёстой дампуурч байлаа. Төсвийн алдагдал 144 сая ливр болж байсан ч Людовик XIY-ийн ордон татгалзана гэдгийг мэддэггүй байв. Жилийн 145 сая орлогын 98,6 хувь нь Наран Хаан Людовик болон түүний дагалт нарын тансаг амьдралд явдаг байлаа. 1715 онд Людовик нас барахад үндэсний өр 3 миллиард нэгэнт хүрсэн байсан ба тэр үеийн хааны сангийн бүх бэлэн мөнгө 1 сая (!) дөнгөн данган хүрч байв.
Шинэ эзэн Орлеоны герцог Филипп 7 настай шинэ хаантай ийм “аз жаргал”-аар юу хийхээ ёстой ойлгохгүй байсан юм. Яг энэ үед аз ч гэх үү, гай ч гэх үү, Эдинбургийн алтны мастерийн хүү Жон Ло гарч ирсэн билээ.
46 жилийн хувь заяа нь Жон Ло-г бүр цуцааж гүйцсэн байв. Эцгийнхээ өвөөс мөрийтэй тоглоомын ширээ рүү бууж, энэ тоглоомоор талхаа олж идэн Европоор тэнэж явсан нөхөр л дөө. Гэхдээ аль ч газар удаан тогтсонгүй, чөтгөр ч атаармаар азтай байлаа, ингээд хөзрийн луйвар нь сэжиглэгдэх болоход улсаас улс хэсч явдаг байжээ.
Гэхдээ Жон Ло очсон газар болгондоо банкны ажил ямар байгааг судлахыг хичээдэг байжээ: энэ мэдлэг нь түүнд удалгүй тус болсон юм.
Ганган хийгээд Жасмин нэрийг олж авсан тэрбээр Орлеоны герцогт бараалхаж чадсанаар үл барам Францыг аврах агуу их төлөвлөгөө бодож олсноо эрхэм дээд ярилцагчдаа шууд л хэлжээ.
Өнөөгийн өндөрлөгөөс үзэхэд Ло-гийн санаанд гойд юм юу ч байгаагүй, тэр зүгээр л металл зоосыг цаасан мөнгөөр солихыг л санал болгож байна. Энэ санаа нь түүний өөрийн амссан зовлонгоос эхтэй гэж зарим түүхчид үздэг. Ло томоор хожсон үедээ хоёроос доошгүй шуудай алт чирж явдаг байсан, энэ ч тийм их таатай ажил биш шүү дээ.
Гэхдээ бүх юм хавьгүй хялбар билээ. Ло энд зүгээр л бусдыг санааг хуулж байна, түүний эх орон Англид бүр 1694 оноос эхлэн цаасан мөнгө гаргасан бол Швейцарт 1661 оноос гаргасан билээ.
Гэтэл Францад энэ талаар хэн ч сэтгээгүй байсан ба бүх тооцоог зөвхөн зэс, мөнгө, алтан зоосоор хийдэг байв. Орлеоны герцогийн хувьд гэвэл Логийн үг яг нээлт шиг санагджээ.
Тэр сонссондоо итгэж ядан: “Хэрэв Таныг Бурхан явуулсан бол үлдэгтүн, хэрэв чөтгөр явуулсан бол битгий явагтун” гэж дуу алджээ.
Логийн санал болгосон төлөвлөгөө хожим ойлгомжтой болж, Гётегийн Мефистофелийн амнаас яруу найргийн хэлбэрийг олсон юм.
Хэтэвчинд байгаа мөнгөнөөс
Хээтэй цаас нь дээр ш дээ
Үнэтэй юм авахдаа Та
Үнэндээ зовох юмгүй ш дээ.
Хадгалсан алт мөнгөө
Хамж солиод л болоо ш дээ.
Газар ухаж түүнийг хайхгүй
Ганцхан цаасаар л аргалж орхино
Бүх наймаанд түүнийгээ хэрэглэнэ
Бүгдийг нь зараад алхаж ч болно.
Үл итгэл биднийг хөнөөж байна
Үй олон үүнийг дэмжиж байна.
Алтан цутгамалтай эн зэрэгцэх
Алаг цаас эх оронд минь ирж байна.
Мефистофелийн энэ ёр Жог Логийн санаа хоёр жинхэнэ чөтгөр шиг адилхан байсан юм. Хоёулаа алт буюу ямар ч зүйлээр баталгаажаагүй, зөвхөн төрийн үүргээр баталгаажсан зээл гаргахыг санал болгож байна. Энгийнээр хэлбэл улсын сангийн өрийн бичгээр. Манайхаар бол бондоор.
Логийн итгүүлж байгаагаар энэ нь эдийн засгийг эрүүлжүүлж, мөнгөн массыг эрс өсгөх бөгөөд энэ нь артерийг (банкууд) шинэ цусаар дахин дүүргэх аж.
“Банк хэдий чинээ их зээл олгонов, тэр хэмжээгээр улс оронд орлого олох зоосны хэмжээ ихэснэ, яагаад гэвэл ингэвэл олон тооны гар ажил хийнэ, худалдаа өргөжнө, зээл хөнгөн, хялбар болно, эцэст нь банк өөрөө олз олно” гэж Ло мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, хэрэв банкны актив жишээлбэл зуун мянган ливр байлаа гэхэд банк хагас саяын зээлийн бичиг (билет) гаргана, ингэвэл эргэлтэнд буй мөнгө тав дахин өснө.
Энэ үнэнхүү гайхамшигт бүдүүвчид (дивангалавын XYIII зуунд ч биш) ганцхан эмзэг газар байдаг юм; хэрэв бүх мөнгө баригчид гэнэт нэгэн зэрэг мөнгөө хааны алтаар солих гэвэл яахав ? “Тэд гэнэт нэгэн зэрэг үүнийг хүсвэл яахав ?” гэсэн асуултад Ло: Тэд хэзээ ч хоорондоо тохирч чадахгүй гэж хариулсан байна.
Товчхондоо бол Логийн ажил аварга том пирамид болсон юм. Ингээд гандан буурахгүй Орлеоны герцог эндээс аюултай юм олж хараагүй бөгөөд шотланд эрийг санхүүгийн гавъяа байгуул гэж баяртайгаар адислаж өгчээ.
1716 оны 5 дугаар сарын 5-нд Хааны зарлигаар Ло болон түүний ахад Эрхэм Дээд Эзэн Хаан “Ло ба компани” гэсэн нэг нэртэй банк байгуулахыг зөвшөөрчээ. Хожим түүнийг “Женераль банк” гэх болсон.
Банк шууд л засгийн газрын мөнгөн тэмдэгтийг тарааж эхлэв. Нөгөө талаас түүнийг авахаа газар сайгүй зарлав. Эндээс эхлэн Сангийн яам байцаагч түшмэдүүд болон бүхий л түшмэдүүдэд цуглуулсан бүх мөнгөө Париж руу зөвхөн цаасан хэлбэрээр явуулахыг тушаав. Улмаар татвар болон бүх албыг мөн цаасан мөнгөөр хийхийг зөвшөөрөв.
Ингээд явж гарч дээ. Улс оронд бэлэн мөнгө байхгүй, харин цаасан дэвсгэртийг хаан батламжилсан болохоор тэр нь үнийн хувьд агшин зуур үсэрч, уламжлалт металл зоосноос 15-20 хувь илүү гарах болов.
Логийн цаасны эрэлт геометр прогресоор өссөнийг таахад хэцүү биш л дээ.
Жилийн дараа дэвгэртийн эрэлт асар их хязгаарт хүрмэгц Ло регентийн хамт амжилтаа бататгахаар шийджээ. Тэд орчин үеийн хэллэгээр цар хүрээтэй эмисс хийж, ахиад миллиард луврын цаасан мөнгө хэвлэв. Мэдээж хэрэг юугаар ч баталгаажаагүй шүү дээ.
Энэ нь юугаар дуусч болохыг Францад хараахан хэн ч ойлгоогүй байлаа. Түүний дотор Ло өөрөө ч гэсэн ойлгоогүй гэж олон түүхчид үздэг. Улс орны эдийн засаг бордсон юм шиг томров. Худалдаа, гар урлалд “бум” болж, бүхэнд мөнгө хүрэлцээтэй болов.
Ийм амжилтандаа хөөрсөн Ло Орлеоны герцогт эдийн засгийн шинэ гайхамшиг- Луизиан дахь худалдааны онц эрхийг олж авч чадсан компани үндэслэхийг санал болгожээ. Бүр баталгаатай болгохын тулд мөнгө хэвлэхээс гадна засгийн газрын баталгааны дор түүний хувьцаа хэвлэхийг санал болгов. Энэ санаа герцогт аятайхан санагджээ. Ерөөсөө ч тэр гарцаагүй хямралаас Францыг аварсан ид шидэт-санхүүчид хязгааргүй итгэж байсан юм. Ингэж энэхүү эмгэнэлт инээдмийн хоёрдахь, төгсгөлийн үзэгдэл эхэлсэн юм.
Монтанаас Техас хүртэл сунасан одоогийн америкийн 15 муж улсын газар нутагтай тэнцэх нутаг дэвсгэртэй Луизианийг Европт алт мөнгө хөл дор хөглөрөх хязгааргүй их баялгийн орон гэж үзэж байв; түүнийг эзэмшихэд зүгээр л француудын гар дутаад байна, Ээлжит дайн гарсан учраас мөнгө хүрэлцэхгүй байна.
Ид шидэд итгэх энэ хэлбэрэлтгүй итгэл дээр Ло тоглож, итгэмтгий францчуудад Миссисипи мөрний дагуу сунасан жимсэн эрэгтэй сүүн голын үнэмшим түүхийг ярьж гарах нь тэр.
Жон Логийн намтар судлаач: “Олон түмэнд Луизианы зэрлэг эрэгтэй, эмэгтэйчүүд францчуудыг таатай сайхан, гайхан угтаж байгаа харуулсан зургийг (гравюр) үзүүлдэг байлаа. Зургийн дор бичсэн бичигт: “Тэнд алт, мөнгө, зэс, тугалга, мөнгөн ус дүүрэн уулс байдаг. Металл бол тэнд энгийн зүйл, зэрлэгүүд түүний үнэ цэнийг мэддэггүй, тэгээд алт, мөнгөний хэрчмээр европын бараа: хутга, жад, жижиг толь, тэр ч байтугай балга архи сольж авдаг” гэж бичсэн байдаг байлаа” гэж дурдан хэлсэн байдаг.
Тэдний байгуулсан Баруун компани (энгийн хэлэнд Миссисипийн) тус бүр нь 500 ливрийн үнэтэй 200 мянган хувьцаа гаргажээ. Бүх хувьцааг тэр үед үнэ нь нэлээд бууж (ойролцоогоор 68-72 хувь) байсан улсын облигацаар төлсөн байна. Гэхдээ Миссисипийн компанийн хувьцааг жинхэнэ үнээр нь авч байжээ, өөрөөр хэлбэл 500 ливрийн хувьцааг үнэн хэрэгтээ 140-160 ливрээр зарж байжээ.
Энэ бол асар их нэр хүндийг хангасан анхны ашиг байлаа. Харин хоёр дахь ашиг нь удаан хүлээлгэсэнгүй. Хувьцааны үнэ асар хурдан өсч эхлэв.
Ло анхны урьдчилгаагаа 120 хувиар төлмөгц Франц орныг жинхэнэ чичрэг өвчин хамрав.
Бүх Франц маркизаасаа эхлэн гуйлгачнаа хүртэл Логийн үнэтэй үнэгүй цаасыг дамлах болов. Хөрөнгийг зүгээр л хоосон агаараас хийж байв. Нэг ноён тэр ашгинд тус бүр нь 8 мянган ливр байсан 250 хувьцаагаа заруулах гэж зарцаа явуулжээ. Зарц нь бирж рүү очих хооронд үнэ өсч хувьцаа 8 биш, 10 мянга болсон тохиолдолд ч бий.
Сэргэлэн зарц энэ ялгааг олж хараад олсон мөнгөө (250 ливр х 2 мянга=сая) халаасалж, тэр оройдоо тооцоо хийсэн гэдэг. Ийм л байсан аж.
Амжилтандаа мансуурсан Ло регентийнхээ хамт Энэтхэг, Хятадад худалдаа хийх дахин ч хоёр компани байгуулж, бас л шинэ хувьцаа хэвлэж гарсан байна. Үүний дараа Баруун компанид нэмэлт эмисс хийв: 1720 онд нийтдээ хоёр миллиардын хувьцаа гүйлгээнд гаргажээ, хувьцаа гаргах бүрдээ шинэ мөнгөн дэвсгэрт дагуулан гаргаж байв. Мөнгөний эргэлтийг хурдасгахын тулд мөнгөө шууд л хэвлэлийн машины дэргэд хийдэг байжээ.
Далайн чанадаас алт авчрах тухай хэн ч бодохоо болив. Бүх хүн цаас нааш цааш зараад амьдраад болж байлаа. Энэ шуналын хувьцааг худалдаж авахын тулд шилдэг гүрний өв залгамжлагч, францын язгууртнууд ямар ч доромжлолыг амсахад бэлэн байв; Логийн шуналын цаасаа зарж байсан “Отель-де-Суассон”-д хамгийн шаргуу хүмүүс нь яндангаар нь дамжин орж, хатагтай нар ганц дуудахад л биеэ тушаадаг байсан гэж ярьцгаадаг.
Тэр үед ноёрхож байсан ханшны галзуурлын талаар британийн түүхч, санхүүч Чарльз Маккай: “Пэрүүд, шүүгчид, епископууд бөөн бөөнөөрөө “Отель-де-Суассон” руу дайрна. Өрсөлдөгчид Ло тэднийг аравны нэгийг ч хүлээн авч чадахааргүй олон, Лотой уулзахын тулд хүний толгойд орж болох бүхий л заль мэхийг хэрэглэдэг” гэж бичжээ.
Логийн өөр нэг түүхч: “Санхүүгийн хүчирхэг ид шидтэнд хүрч л байвал ямар ч худал хуурмаг доромж биш, ямар ч худал хуурмаг бүдүүлэг биш байлаа; Түүний зарц, хөтөч нар нь өөрийнхөө эзэн буюу Нийгэмлэгийн Товчоонд орох гэсэн бүх хүнээс хахууль шахан авна” гэжээ.
Тэгээд цааш нь бичихдээ: “Компанийн товчоо руу ордог Ришелье болон Вивиений гудамжинд бүртгүүлэх гэсэн хүмүүс нягт эгнээгээр зэллэн зогсоно, хоол ч үгүй, унд ч үгүй, нойр ч үгүй, ядрахыг үл мэдэн зогсоно; олон хүн идэх юмаа базаажээ, зарим нь мөнгөтэй шуудайныхаа хүндээс болж янцаглана, зарим нь цүндийсэн цүнхээ цээжиндээ тас тэврэнэ. Өдөр болгон хүмүүсийн нуралт болж, дарагдсан буюу үе мөчөө хугалсан хүмүүс гарна. магадгүй энэ гэмтсэн хүмүүс нь хожим нь хагацсан хувьцаа гэхээсээ өөрийнхөө гэмтэлд илүү харамсаж байсан байх” гэж бичжээ.
Ингээд 1720 оны дунд хэрд Францад нүүрлэн буй хямралын эхний шинж мэдэгдэв.
Үүнийг зарим талаар Ло өөрөө өдөөжээ, тэр хувьцааны төлбөрт зөвхөн металл мөнгө авахыг үүрэг болгожээ. Чингэхдээ худалдан авах үедээ өмнөх гаргалтын хувьцаагаа үзүүлэхийг шаардсан байна.
Үүний үр дүнд цаасанд итгэх итгэл аажмаар буурч, харин алт, мөнгөнд итгэх итгэл эсрэгээр нэмэгдэв. Вермал гэх нэртэй нэгэн ажил хэрэгч нөхөр Бельги рүү бүхэл бүтэн сая мөнгөн ливр зузаан бууцаар хучин тэргээр гаргаснаараа алдаршсан байна, мөнгө үнэртдэггүй гэж үнэн ажээ.
Логийн хүсэлтээр Орлеоны герцог бохир металлын эргэлтийг хязгаарлах гэж шал дэмий оролдов; зарлиг гаргаж, нэг хүн 500 ливрээс дээш алт, мөнгөтэй байхыг хориглов. Ялгаа нь хураахад байсан юм, хураах ажлыг мөнөөх Миссисипийн компани явуулах болсон юм. Түүнээс гадна ямар нэг үнэт эдлэлтэй байх хийгээд нэг унциас дээш жинтэй алтан эдлэл бэлдэхийг хориглов.
Хүн амыг тайвшруулахын тулд дурын хэрэгслийг ашиглаж эхлэв: Олон мянган хүний нүдний өмнө Ло 6 мянган алт хайгч суулгасан усан онгоц Луизиан руу баяр ёслолын байдалтай илгээв. Хожим тодорхой болсноор алт хайгчдыг Парижийн хамгийн самуун газруудаас барьж аваад угааж цэвэрлээд гялалзсан зээтүү өгсөн тараан өгчээ. Тэдний тун цөөхөн нь тэнэгээсээ болж америк хүртэл хөвсөн ба тэр дороо л шинэ хувцсаа багаж зэвсэгтэйгээ зараад уучихсан гэдэг.
Гэхдээ энэ бүх хүчдэл шал дэмий байлаа. Улам олон францчууд хувьцаа хийгээд цаасан мөнгөнөөсөө салахын түүс болж, хүйтэн металл, үгүй ядахдаа үнэт чулуу нөөцлөхийг оролдох болов. Чухам тэр үед л бидний сайн мэдэх “ажиотаж” гэсэн үг үүссэн юм, энэ нь италийн l’aggo буюу орчуулбал хувьцааны жинхэнэ үнийг зах зээлийн үнээс дээш болгохыг хэлдэг юм.
Ингээд эцсийн дүнд болох юм болдгоороо болж пирамид нурав. 1720 оны 5 дугаар сарын 27-нд цаасан дэвсгэрт солихийг зогсоов. Эрх баригчид мөнгөн дэвсгэртийг (нийт 2,5 миллиардыг хэвлэсэн байгаа) гүйлгээнээс гаргахыг оролдож, гэнэн иргэдэд түүний бодит өртгийн дөрөвний нэгийг эргүүлэн олгов.
Гэхдээ энэ үртэсний төлөө дайн дажин болцгоов; банкуудаар гүйдэл үүсэв. Хүмүүс бүтэн хоногийн өмнө ирж дараалалд зогсдог болов. Парижид дээрэм тонуул эхлэв.
Парижид байсан оросын агент Алексей Юров тэр зуны байдлыг: “Францад агуу их гуйранчлал ирэв. хэнд ч мөнгөнөөс өөр юу ч байхгүй, банкны билетүүд л байна, түүнийг нь худалдаанд хэн ч авахгүй, олон хүн өлсгөлөнгөөр үхэж байна. Банкууд арван гульденгаас илүү мөнгө солихгүй байсан, одоо бол юу ч өгөхгүй байна. Гэхдээ тэр арван гульденг нь өглөө ч гэсэн маш их ард олон ирж, шахалдаж, шунаснаас банкнаас өдөрт 30, 40 үхсэн хүн гаргаж байна” гэж бичсэн байдаг.
Жон Ло Францаас нууцаар зугтжээ. Энэ бол түүнд найз-регентынх нь хийж чадах хамгийн том зүйл байв. Түүний бүх өмчийг хурааж, ахыг нь Бастильд хорив. Франц орон цаашдаа олон жилийн турш гуйланчлалын торонд орооцолдсон юм…
Тэр цагаас хойш олон зуун жил өнгөрсөн боловч санхүүгийн пирамид босгох арга, санхүүчдийн заль мэх ерөөсөө өөрчлөгдөөгүй юм.
Анхны энэ хямралаас одоогийн хямралын олон шалтгааныг олно гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл Монголын банк санхүүгийн салбарт Жон Ло-гийн “төрсөн хүү” О.Чулуунбат нар байгаа цагт Монгол Улс хямралаас сална гэж бодсоны ч гарз…
Манай банк-санхүүгийнхэн өөрөөсөө бусад хүмүүсийг “тоо бодож” чадахгүй, мөн “дансаа шатаачихвал” хэрэг арилчихна гэж бодож байвал их эндүүрэл болно…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 8 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to ЧУЛУУНБАТЫН “ӨВӨӨГИЙН” НАМТАР

  1. tsoojko says:

    Банкны эзэд ч аргагүй том асуудлын эх ч болоод байгаа юмаа.

  2. Болд says:

    Одоо ч бүүр амар зүгээр компьтерийн товчноос дурын тоогоо дараал хоосон данс үүсгэж хий бичилт хийн зээл үүсгээл түүн дээ элдэв гоё нэр өгч сурталчилаал болдог болж дээ хөөрхий. Миний сонссоноор өнөөгий дэлхийн санхүүгийн бодит хөрөнгө 200 их наяд доллар бхад бичилт хийн эргэлтэнд бгаа хөөсөн мөнгөн дүн 1000 их наяд долларт хүрч баталгаагүй хийсвэр хөөсөн эргэлт ихсээд, үүнийг мэдсэн их гүрнүүд аль болох баталгаат юмруу орж бгаагаас дэлхийн санхүүгийн хямрал үүсэж, ойрхи дорнот европ хийгээд дэлхийд үүсч бгаа элдэв болохгүй бүхний уг шалтгаан болж буй гэж бна лээ дээ.

  3. ubman says:

    Цаасан мөнгийг хэвлэж үйлдвэрлэх эрх бүхий байгууллагаас гаргаж байгаа мөнгөн дүн өөрөө өсдөггүй учир нь мөнгөнд өөрөө үржиж 2 ш болох ид шид байдаггүй юм. Харин түүний хүү гээч юм л өсөн өссөөр байхгүй хоосон мөнгийг бий болгож өрийн дарамт болж байдаг. Энэ их хоосон мөнгө гэж нэрлэсэн хүү, хүүгийн хүү өөрөө буруу систем юм. Үүнийг л ойлгооч гэж хэлсэн бололтой юмдаг. Энэ системд байдаг техникийн үйлдлүүд гэж бий үүнийг өөртөө давуу эрхтэйгээр ашиглаж улам баяжиж байдаг хэсэг бүлэг инститүцүүд гэж бас байна. Зөвхөн Чулуунбаатар ганцаараа хямруулаад байгаа гэвэл өрөөсгөл л дөө. Банк санхүүгийн системийн өнөөгийн тогтолцоо өөрөө буруу систем дээр тулгуурласан .гэсэнтэй санал нэг байна

  4. БАТАА says:

    “Шулга” Нямжавын Батбаяр О.Чулуунбатад халуун хайртай дандаа хажуудаа авч яваад байдгийн учир нь түүнийг Монголбанкны ерөнхийлөгч байхад нь Батбаярын нарын бүлэг этгээдүүд Монголбанкаар зээлийн баталгаа гаргуулж гаднаас 6 сая доллар зээлээд өрөө төлөхгүйгээр түүнтэй хуйвалдаж Монголбанкны валютын нөөцнөөс ө/х монголын ард түмнээр сэм төлүүлж завшсан юм. Үүнийг сөхсөн Нямдорж мэтийн тэнэгүүд энэ заль махинацийг нь сайн ойлгож мэдэхгүй байснаас тэгэсгээд чимээгүй болсноос хойш эдгээр хулгайчид улам бардам их омогтой хилэнтэй дээрэнгүй улам их шуналтай болцгоосон сайд байх тавилантай болсон түүхтэй юм даа. ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ, ЗЭВ СЭМЭРДЭГГҮЙ

  5. Galdan says:

    Odriin mend. Saihan niitlel (humuus meduushtei tuuh ) baina.
    UBMAN:d Nootc mongonii urjuulegchiin tegshitgeliig harval iluu ilgoh bolno.
    Banknii hesegchilsen nootcloltiin system ni mongiig urjuulen bii bolgodog uchraas ediin zasagt baigaa mongonii niiluulelt ni guilgeend gargasan tcaasan mongonoos hed dahin ih bolson baidag. Hervee banknii hesegchilsen nooctloltiin system gesen zuil baihgui baisan bol ediin zasag dahi niit mongonii niiluulelt guilgeend gargasan tcaasan mongoteigee tentcuu baina.
    Tov bank 3 argaar (bodlogiin huu, zailshgui baih nootciin hemjee, tov banknaas ariljaanii bankuudad olgoh zeeliin huu) mongonii niiluuleltiig ihesgeh buyu bagasgah bogood uildverlel nemegdeegui tcagt nemj tcaasan mongo hevlej guilgeend gargaval (emiss hiivel) jinhene hyamraliin eh undes boldog gedgiig Ganaa ah ene oguullegtee gargajee.
    Gehdee odoo zarim ediin zasagchid ariljaanii banknii hesegchilsen nootcloltiin systemiig buruu gesen zuil haragdah bolson. Gehdee ene systemiig shuud ugisgeh ni buteshgui asuudal bogood (yaj ch bodson) ediin zasagt zeel buyu mongonii erelt baigaa tcagt hadgalamj tatsan bank zeel olgoj l taarna. Tiimees hesegchilsen nootcloltiin system baihaas oor argagui baih.
    Harin Zasgiin gazar tavisan buh or, zeelee mongo hevlej guilgeend oruulah darhan erhee ashiglan tcaasan mongo het ih hevlej (emiss) guilgeend gargah tusam inflationaar damjin ard tumnii huraasan bolon busad ed horongiig uneguiduulen tcoohon heden humuust (yamar humuus gedeg ni olgomjtoi) ard tumnii ed horongiig tonon deermedeh (Yag Logiin yeiin FRANCE shig)bolomjiig ogsoor l baina gesen ug.2013 onii 2r ulirald TB 90 gariu terbumiig hevlej guilgeend gargasan gej sonsson.

  6. Galdan says:

    Songodog jishee USA gej bi boddog. USA-n holboonii nootciin system buyu Manihaar tov bank ni huviin company gedgiig bi anh olj sonsood gaihaj bile. (Manaih bol ulsiinh shuu dee.) Tegeheer congresstei yamarhuu hemjeenii tohiroltcootoigoor (zarimdaa tohirdoggui ch baij bolohoor baina. Huviin company um chin dald tohiroltcoo ch baihiig uguisgehgui) dollariig delhii dayar cholootei hevleed l taraahad bolohgui um alga. Durtai ulsiinhaa durtai umiig hudaldaj avahad gaihah zuil alga. Dollaraa hevleed l guitcee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: