АЙГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ Ч…

Би сүүлийн үед өвчин туссан юм шиг зэсийн үнэ хардаг “ажилтай” болсон хүн. Гэтэл өчигдөр сайхан мэдээ олж сонсоод түүнийгээ хүргэж байна. Дандаа заяа нь хаясан юм гэж хаашаа харсан юм байдаг юм. Гэхдээ нэг их онгирч болохгүй байх. Тэнэг шаарууд чинь мөнгөтэй болонгуутаа идэж уухаа боддог болохоор чинь ингэж хэлж байна. Ганцхан жилийн дотор 1,2 тэрбум доллар зүв зүгээр идчихдэг аймшигтай үндэстэн энэ дэлхийд байхгүй болохоор ингэж хэлж байна.
Morgan Stanley-гийн аналитикууд сүүлийн үед зэсийн эрэлт/нийлүүлэлтийн суурь хүчин зүйлүүдэд нааштай хандлага гарч байгаа гэж дүгнэж эхэллээ. Уг нь International Copper Study Group (ICSG)-ийн үнэлгээгээр зэсийн эрэлт/нийлүүлэлт 2012 оны 9 дүгээр сараас анхлан хомсдолд орж эхлээд энэ нь таван сар үргэлжилсэн гэдгийг Morgan Stanley-ийн аналитикууд дурдсан байна.
“5 дугаар сард Индонезийн Grasberg уурхайд асуудал хурцдан, зах зээл дээр хүдрийн баяжмалын хомсдол үүссэн нь энэ үеийн ICSG-ийн статистикт нөлөөлсөн байх” гэж тэд хэлж байна.
Гэхдээ “ойрын үеийн хэтийн төлөвд зах зээлийн параметрүүд илт эерэг шинж тэмдгийг зааж байна: 1) Лондонгийн металлын бирж дээрх зэсийн нөөц энэ 6 дугаар сараас эхлэн багасч, улмаар улам багассаар байна, 2) Шанхайн бирж дээрх металлын нөөц энэ оны 3 дугаар сараас эхлэн багассаар байна, 3) Хятадын зэсийн импорт энэ оны 3 дугаар сараас эхлэн сар тутам өсч байна” гэж Morgan Stanley-ийн аналитик материалд өгүүлсэн байна.
Дүгнэлт:
1. Энэ мэдээлэл их нааштай юм. Үүнийг олон талаас нь шалгах хэрэгтэй.
2. Гадаадынханд юу юугүй бууж өгдөг тэнэг зангаа зогсоо.
3. Уул уурхай шүтсэн эдийн засгийн бодлогоо орвонгоор нь өөрчил.
4. Одоо “айгаад” байх хэрэг байхгүй ч өөрсдийнхөө “идэж уудаг” усан тэнэг зангаасаа айж яв.
5. Хэрэв “зэсийн үнэ өсөөгүй бол” гэдэг өөрөө ажилладаг эдийн засгийн бодлого боловсруул.
6. Либерал онол ярьж тэнэгтэхээ зогсоо.
7. Мэдэхгүй, чадахгүй бол мэддэг чаддаг хүнээр төр бариул…
Эдийн засгийн бодлого, үйлдэл, сэтгэлгээгээ сууриар нь өөрчлөөгүй цагт Манай Монголд ямар ч их мөнгө тогтохгүй гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай хэлж чадна. Харин эдийн засгийн бодлогыг өөрчлөхийн тулд олигархуудын төрийг халах ёстой нь мэдээжийн хэрэг…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 8 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to АЙГААД БАЙХ ХЭРЭГГҮЙ Ч…

  1. delgermaa says:

    unen shuu, zes, nuursnii hereglee ireeduin 20 jild lav buurahgui gesen medeelel bna…harin manai oligarhuudiin howdog owchin emchilgee awah uu????

  2. зөвлөгөө шүү says:

    таны энэ бичсэн чинь учрыг сайн ойлгоогүй мэдэхгүй социологч хүн санхүү-ийн засгийн талаар нэг зүйл уншчихаад дуулчихаад би эхэлж хэлсэн, би сануулж байсан, хуц хуц хуц гээд байгаа мэт харагдаж байна. Гэхдээ цаад учрыг би ч сайн мэдэхгүй ээ гэдгээ бас бичих хэрэгтэй дээ…….бодит байх гэж бодож байгаа юм бол……илэрхий байгаа юмыг хэлэх нь мэдэж ойлгож бүүр гарцыг нь мэдэж байгаа гэсэн үг огт биш ээ. Морган стэнли гэнээ хи хи хи. бичээгүй нь дээр байж ядаж хүмүүс таныг мэдэж байгаа гэж төөрөлдөж байг….устгачихна биз ээ

    • Болд says:

      чи наад санхүү эдийн засаг гэх үгээ МОНГОЛоор хэлж ойлгож амжих уу?! уншаал мэдчихдэг бол нээх сүртэй ухаан биш юм бна тээ тэгж битгий өөрийгөө матарла хүүхээ ядахдаа газраа олж цагаа мэдэж дэлбэ бүлтэрч олби донгиот хө. Чамд чиний чяцга илэрхий байсан ч хоол гээд идэх мангуу юм бна л даа. ӨДмөр сөдмөр болж бгаан бол өөр газар очиж улин хуцаж ганганан донгод доо кк.

  3. Ганаа says:

    Эдийн засгийн социологи гэсэн хамгийн мундаг онол практик байдаг юм. Танай банк санхүүгийнхэн олон жил худал ярьж хулгай дээрэм хийж, өөрөөсөө бусад хүнийг юм мэдэхгүй гэсээр байгаад Монголын эдийн засгийг сүйрүүлж байна. Одоо Та нарын дураар авирлахыг зогсоох цаг болсон. Хамгийн түрүүнд би банк санхүүгийнхнийг хуц гэж байна. Чаддаг юм бол маргалдаж, заргалдаарай, зангиа зүүсэн луйварчид минь…

  4. би says:

    Чухамаа чухам. Банк санхүүгийнхэн нэг их онол ярьж мэддэг царайлдагаас цаашгүй шдээ. Жаахан хэлтэй л бол заавал эдийн засагч байх ч хэрэг алга, мэдээллийн энэ ертөнцөд юуг ч мэдэж, боловсруулж болж байна. Зүгээр мөнгөтэй харьцдагаа их юманд бодчихсон гарууд их юм аа.

  5. Orgilkhuu says:

    Зөвлөгөө өгдөг нөхөрт.

    Чиний наад Ганаа гуайд хэлж буй социологичид эдийн засаг санхүүгийн талаар юм мэддэггүй хэмээн басамжилдаг үе орвонгоороо өөрчилөгдөж эхлээд байна. Эдийн засаг бол зөвхөн эдийн засагчидад ч хамаатай бус олон янзын салбарынхны мэдлэг туршилга, цаашлаад иргэд олон нийтийн ч оролцоо хэрэгтэй зүйл гэдгийг сүүлийн үеийн олон нэртэй эдийн засагчид болон судалгаанаас олж мэдэж болно.

    Зөвхөн санхүү эдийн засгийн загавар, тэгшитгэл, томьёонууд эдийн засагт орчин үед тулгараад асуудлуудыг шийдэж чадахгүй боллоо. Уламжилалт ойлголтоор эдийн засаг бол баахан томьёо бодоод загавар зохиогоод байхад л болох юм шиг ойлгодог байлаа. Эдгээр математик тооцоонд хэт тулгууралсан эдийн засаг нэртэй шинжлэх ухаанцар нь аль болох бүх төрлийн их хэмжээний тоон мэдээлэл байхад эдийн засагт болж бүхий л үйл явдлыг ойлгож ирээдүйд болох зүйлийг урьдчилан харж ойлгож чадна гэж үздэг. Түүндээ ч эдийн засагчид маш их, бүр дэндүү догматик итгэдэг. Ямар сайндаа ДБ мэтийн эдийн засагчид өөрсдийнх нь эдийн засгийн загавар бодит амьдрал дээр хэрэгжихгүй бол өөрсдийнх нь загаварт асуудал бус бодит ертөнц л бараг буруу ажилаад байна гэж боддог тухай онигоо байхав дээ.

    Эдийн засагчдийн хамгийн эхний алдаа гэхэд тэдний эдийн засгийн загавар хүмүүсийг дандаа рационал сонголт буюу зөв сонголт хийж чаддаг гэж үздэг. Гэтэл хүн бид үнэндээ тийм ухаантай ч биш. Ухаантай байсан ч хүн бүрт байгаа мэдээлэл тэгш бус учир хүмүүс зөв шийд гаргахад хэцүү. Ийм учир нэг талаар эдийн засагчдийн үзэсгэлэн төгс сайхан моделууд бараг ямар ч ашиггүй гэж хэлж болох. Тэгэхээр эдийн засгийн загаваруудыг хэт шүтэх, сайн эдийн засагч л ганцхан хэрэгтэй, зах зээл бүгдийг өөрөө зохицуулж чадна гэж үзэх нь эндүүрэл юм.

    Адаглаад эдийн засагчид ганц тоо бодох бус социологи, түүх, сэтгэл судлал, хууль, техник технологи гэх мэт олон янзын салбарыг давхар судалж ойлгодог болох бусад салбарынхан болон иргэд өөрсдөө эдийн засгийн бодлогод идэвхитэй оролцож байж эдийн засаг хүндрэлүүдээ туулж чадах болов уу.

    Эцэст нь гэхэд өнөөгийн технологи хөгжиж буй үед асар их тоон мэдээлэл буй болж бодит ертөнцийг энэ олон төрлийн асар их мэдээлэлд тулгуурлаж загаварчилах гэж оролдсон ч хүмүүс бидний тархи энэ ертөнцийн түмэн зүйлийн учир жанцан, шүтэлцээг ойлгож чадахгүй. Хичнээн их дата буюу мэдээлэл байгаад ч түүнийг анализ хийж боловсоруулж чадахгүй бол тэр их мэдээллийн ашиг юу байхав. Тэгэхээр энэ их мэдээллийг задалж ойлгохын тулд ганц салбарын ШУ дангаараа чадахгүй юм. Олон салбар хамтарч байж үүнийг арай илүү задалж ойлгож чадах байх.

  6. Ganaa says:

    зөвлөлгөө өгдөг “ухаантан ” та өөрийн зөвлөлгөө өгдөг блог нээчихвэл мулгуу тэнэг мань мэт нь уншаад жаахан ч гэсэн юм мэдэж авахсан.Хүний газарт ганц өгүүлбэрээр цэцэрхэх ч чиний тарыг л харуулж байгаа бусуу.Хожим хүнд ойлгогдох зүйл бичээд тэрнийхээ холбоосыг тавьж байгаарай, тэхгүй бол ухаанаа уралдуулах чадваргүй хоосон цэцэрхэгчийн нэг л гэж ойлгох нь байна.Ер нь өөрийгөө хэн билээ гэдгээ эхлээд нэг бодож үзээд хаана юу бичих гэж байгаагаа дараа нь бас бодчихвол бусад хүн ч гэсэн ийм байдалд орохгүй болох ч юм бил үү, хэн мэдлээ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: