ЭНЭ МӨНГӨ БИШ ҮҮ ?!

Манайхан мөнгөгүй л гэнэ. Би гайхаад байдаг юм. Тэгээд зөвхөн 2003-2012 онуудад нээгдээд шинээр байгуулагдсан уурхай, уулын үйлдвэрүүдийн жагсаалтыг нийтэлж байна. Албан ёсны юм шүү !!! Албан ёсныхоос гадуур бол “үй түм” бий. Тэрийг хэлбэл “шоронд” орно. Тэгээд яахаараа мөнгөгүй байдаг юм ?!, бүгдээрээ гадаадын болчихсон юм уу ?!, бүгдээрэнд гадаадын хөрөнгө оруулах уу ?!, бүгдэд нь хөрөнгө оруулбал Монгол үлдэх үү ?! гэж л асууж байгаа юм. Харин элдэв хангайн асуултаа надаас биш, төр засгаасаа асуугаарай. Ингээд миний “зохиосон” биш, албан ёсны жагсаалт…
1. Овоот Толгойн нүүрсний уурхай. Өмнөговь. Гурвансайхан. 1-5,0 сая тонн нүүрс
2. Нарийн Сухайтын нүүрсний уурхай. Өмнөговь. Гурвантэс. 1-3,0 сая тонн нүүрс
3. Баянголын төмрийн үйлдвэр. Сэлэнгэ. Ерөө. 3,0 сая тн хүдэр, 2,0 сая тн төмрийн баяжмал.
4. Тамирын голын төмрийн үйлдвэр. Архангай. Түвшрүүлэх. 600.000 тн төмрийн хүдэр.
5. Олон Овоотын алтны уурхай. Өмнөговь. Мандал-Овоо. 1,5 сая тн хүдэр, 720,000 тн боловсруулалт.
6. Өвөрбаянгийн молебдений хүдрийн үйлдвэр. Сүхбаатар. Эрдэнэцагаан. 60 мянган тн хүдэр.
7. Баянцогтын нүүрсний ил уурхай. Сүхбаатар. Эрдэнэцагаан.
8. Таяннуурын төмрийн үйлдвэр. Говь-Алтай. Цээл. 1,5 сая төмрийн хүдэр.
9. Баргилт-Овоогийн төмрийн үйлдвэр. Хэнтий. Дархан. 500.000 тн төмрийн баяжмал.
10. Тал булаг- 1 нүүрсний уурхай. Сүхбаатар. Сүхбаатар. 50 мянган тн нүүрс.
11. Айргийн жоншны үйлдвэр. Дорноговь. Хатанбулаг. Өндөр агуулгатай 20 мянган тн жонш.
12. Бүргэдтолгойн холимог металлын далд уурхай. Дорнод Чойбалсан. 90 мянган тн хүдэр.
13. Элстэйн төмрийн хүдрийн уурхай. Дорноговь. Хатанбулаг. 1,6 сая тн хүдэр.
14. Ухаа худагийн нүүрсний уурхай. Өмнөговь. Цогтцэций. 10 сая тн нүүрс.
15. Дугатын хярын дайрганы орд. Өмнөговь. Ханбогд. 100.000 м.
16. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн технологийн шинэчлэл.
17. Баргилтын уурхай. Өмнөговь. Гурвантэс. 2600 тн баргилт.
18. Төмөртэйн төмрийн хүдрийн уурхай. Сэлэнгэ. Хүдэр. 700.000 тн 13 төрлийн баяжмал.
19. Зээгтийн нүүрсний уурхай. Говь-Алтай. Чандмань. 5000 тн нүүрс.
20. Хотгорын нүүрсний уурхай. Баянхонгор. Шинэжинст. 500.000 тн нүүрс.
21. Аврантын цагаан тугалганы уурхай. Төв. Эрдэнэ.
22. Халивын элсний карьер. Өмнөговь. Жилд 19,9-159,2 мянган тн элс.
23. Хөөтийн хүрэн нүүрсний уурхай. Дорнод. Матад. 1,0 сая тн хүрэн нүүрс.
24. Жоншны баяжуулах үйлдвэр. Дорноговь. Даланжаргалан. 18 мянган тн хүдэр.
25. Холимог металлын уурхай болон баяжуулах үйлдвэр. Дорнод. Дашбалбар. 900.000 тн хүдэр баяжуулж, 16,1 мянган тн цайр, 32,6 мянган тн хар тугалганы баяжмал.
26. Зүүн цагааны хошууны төмрийн үйлдвэр. Төв. Баянжаргалан. 500.000 тн хүдэр, 350.000 тн баяжмал.
27. Эрвэй хошууны төмрийн үйлдвэр. Сүхбаатар. Сүхбаатар. 556 мянган тн хүдэр.
28. Эмульсийн тэсрэх бодисийн үйлдвэр. Налайх. 7000 тн тэсрэх бодис.
29. Эрдэнэбулагийн уурхай. Өмнөговь. Хүрмэн. 200.000 тн.
30. Баруундалангийн уурхай. Дорноговь. Даланжаргалан. 200.000 тонн нүүрс.
31. Нарантолгойн алтны ил ба далд уурхай. Төв. Жаргалант. 81 мянган тн хүдэр.
32. Худгийн амны алтны уурхай. Хэнтий. Мөрөн.
33. Худаг байшинтийн төмрийн уурхай. Булган. Бүрэгхангай. 300.000 тн хүдэр.
34. Хар ямаатын алтны уурхай. Дархан-Уул. Шарын гол. 30 кг алт.
35. Дөрвөлжингийн төмрийн уурхай, баяжуулах үйлдвэр. Хэнтий. Дархан. 350.000 тн хүдэр.
36. Хөшөөтийн уурхай. Ховд. Дарви. 8,0 сая тн нүүрс.
37. Алтанбулагийн барилгын чулууны үйлдвэр. Төв. Алтанбулаг. 22,6 мянган м куб барилгын чулуу.
38. Бигэрийн алтны уурхай. Гов-Алтай. Бигэр. 186,5 мянган тн элс.
39. Ханхонгорын нүүрсний уурхай. Өмнөговь. Ханхонгор. 1 сая тн нүүрс.
40. Чулуутын зүүн салааны жоншны үйлдвэр. Төв. Баянцагаан. 35-37 мянган тн жонш.
41. Ногоон толгойн шаврын орд. Налайх. 387,5 мянган метр куб шавар, 8 сая ш тоосго.
42. Баян-Уул-3. Налайх. 65,5 мянган метр куб шавар, 2,5 сая ш тоосго.
43. Налайх хэсэг. Налайх. 114-133,0 мянган тн шавар, 3-3,5 сая ш тоосго.
44. Зүүн Төмөртэйн цайр төмрийн уурхай. Дундговь. Говь-Угтаал. 911,1 мянган тн цайр, 514,1 мянган тн төмрийн хүдэр, бусад металл 170 мянган тн.
45. Төмрийн уурхай. Дундговь. Эрдэнэдалай. 300.000 тн хүдэр.
46. Хужханы цагаан тугалга, гянтболдын уурхай. Хэнтий. Цэнхэрмандал. 100.000 тн хам баяжмал.
47. Хүдрийн биет-17 уурхай. Хэнтий. Дархан. 10 мянган тн.
48. Цагаандэлийн жоншны уурхай. Дундговь. Айраг. 10 мянган тн.
49. Жонш баяжуулах үйлдвэр. Багануур дүүрэг. 25 мянган тн.
50. Шаамарын шаврын орд. Сэлэнгэ. Шаамар. 6 сая ш тоосго.
51. Төмрийн хүдрийн уурхай. Дорноговь. Хатанбулаг. 1 сая тн хүдэр.
52. Галшарын жоншны уурхай. Хэнтий. Галшар.
53. Жоншны уурхай. Дорноговь. Иххэт. 20 мянган тн.
54. Жоншны уурхай. Дорноговь. Иххэт. 25 мянган тн.
55. Жоншны уурхай. Дорноговь. Иххэт. 26 мянган тн.
56. Бужгар -2 жоншны уурхай. Дорноговь. Айраг. 25 мянган тн.
57. Ястын жоншны уурхай. Дундговь. Баянжаргалан. 20-30 мянган тн.
58. Ухаа худагийн баяжуулах үйлдвэр. 5 сая тонн угаасан нүүрс.
59. Хөвсгөлийн нүүрс. Дорноговь. Хөвсгөл сум. 1 сая тн.
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 9 дүгээр сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ЭНЭ МӨНГӨ БИШ ҮҮ ?!

  1. орлого нь гадаад улсад буюу офшор бүс-д байгаа нууц дансанд ордог байх л даа.

  2. mongolzuu says:

    Улс орны эрх ашиг яривч цаана нь адгийн муу хувийн эрх ашиг явж байдаг гэдэг. Гэрээг хийсэн болоод өөрт ашигтай шийдвэр гаргасан хүмүүс зохих цээрлэлээ эдэлж таарна. Хаа байсан дэлхийн 2-р дайны цэргийн гэмт хэрэгтнүүдийг хүртэл шийтгэж болоод байна. Дэлхий нийтээр нууц данснуудтай тэмцээд эхэллээ. Баригдана даа баригдана.

  3. Anonymous says:

    Iim l bgaam daa

  4. Surena says:

    Naad olon uurhai chin Mongol ezentei yum uu Hyatad ezentei yum uu? Gadnii ezemshil bol yaj mungu n Mongold uldeh ve dee

    • Болд says:

      Ингэж эзэн, эзэмшигч, хөлжин хувьдаа хураагч нь тодорхойгүй байх шалтгаан нь өнөөгийн бурангуй төр нийгмийн орших суурь болчоод бгааг ухаарч үүнийг үүсгэн, төлжүүлж, хөхүүлж бгаа хувалзнуудыг таниад зайлуулж байж МОНГОЛ маань өөдлийшд хө.

  5. Ганаа says:

    Хэлчихвэл би “төрийн нууц” алдсан гээд ахиад л шүүхээр шийтгүүлнэ ш дээ. Иймээс төр засгаасаа асуусан нь дээр. Та нар надаас “асуухаас” өөрөөр “мөнгөнийхөө сургийг ч гаргаж чадахгүй” хөгийн ард түмэн ш дээ…

  6. bi says:

    iim bayan baij iim yaduu amidrah gej eh orondoo ezen bish baigaagiin temdeg um bishuu

  7. Болд says:

    Өвөг дээдэс маань ийм замбараагүйгээр газар усыг маань сэндийчэн тонох гадна дотны луйварчдыг хөлжүүлэх гэж цусаа урсган амь амьдралаа золиогүйн тодорхой. Гэтэл үүнийг нийт Монголчуудад хэлж сануулж?! түгээн ойлгуулж зөв гоьдролд нь оруулах ёстой эрхэм ТӨР ЗАСАГ хаана бна??? төр гэж өөрийнхөө цээжээ балбагч сүгнүүд л ихэссэний гай л даа зайлуул.

  8. Г.Уранцоож says:

    Ийм чухал мэдээлэл гаргасанд баярлалаа. Энэ мэдээллийг улам дэлгэрүүлж, лавшруулж, үнэнийг эрж, хариуцлага тооцохоор цаашид идэвхитэй ажиллах хүмүүс олдоно гнднгт найдаж байна.

  9. Ганаа says:

    Чамд баярлалаа. Уг нь манайхан үүнийг сонирхож, судалж, нэмж, үргэлжүүлж байвал монголчуудад л хэрэгтэй ш дээ. Тэгэхийн оронд намайг л харааж загнаад байх юм байна ш дээ. Та нар sonin.mn дээр бичсэн хараалыг нь хараарай. Харин энэ блог дээр арай харааж чаддаггүй юм…

  10. Болд says:

    Эдгээрийг шууд утгаар нь мөнгө гэхэд хэцүү л дээ. Ухаан нь таны байр, машин, гал тогоонд байгаа “комбайнууд”, тв, алт үнэт эдлэл болон бусад зүйл зэргийг мөнгө гэхэд хэцүү. Харин эдгээр бол “хөрөнгө” юм. Өөрөөр хэлбэл байгалийн баялаг Монгол Улсын хөрөнгө юм. Хөрөнгөтэй этгээдийг ядуу гэхэд бас л хэцүү. Мэдээж таны дурдсан болон дурдаагүй “хөрөнгийг” иргэний гүйлгээнд оруулахад зардал гарна. Зардлыг нь хасаад үлдсэнийг нь шударгаар хувааж авахад л гол учир нь байгаа.

    • Ганаа says:

      Болд чи дандаа ингэж худал цэцэрхэхээ больж үз. Тэгж ярих юм бол гадаадын хөрөнгө оруулалт ч гэсэн шууд утгаар мөнгө биш. Тэрийг чинь үйлдвэрлэл хийж байж мөнгө болгодог юм. Ингэхэд ер нь чамд мэддэг, чаддаг юм гэж огт алга…

  11. Delgermaa says:

    Поох10-11 “Yйлдвэр”, хэд хэдэн далд уурхай ( ганц ОТ гэж бодож блаа) байх естой юм бна.
    Татварын Еронхий Газраас асууна

  12. user says:

    сайн байна уу
    Саяхан би Радзинскийн Сталин номыг уншиж дуусаад, нэлээн бодол төрлөө.
    Энэхүү ном нь тухайн үеийнхээ хүмүүсийн сэтгэхүй, төр барьж байсан хүмүүсийн нийт үзэл баримтлал, ард түмний аж амьдрал гээд л маш олон мэдээлэл хүргэсэн, Сталин гэдэг хувь хүний хувьд ч гэсэн ам дамжсан олон цуурхлуудыг нэг мөр болгосон том бүтээл юм аа.
    Харин манай монголын хувьд яг ийм түүхэн хүмүүсээ ул суурьтай судлаад, хойч үедээ үнэн зөв мэдээлэл болж чадахаар, маш том бодит судалгаанд үндэслэсэн түүхэн бүтээл ер нь алга даа.
    ОТ,ТТ, доллар, АН-МАН , Бүтээн байгуулалт гээд л тойрч хэдэн юм яриад л өнөөгийн бидний мэдээлэл авах суваг дуусаа.
    Нэг тийшээ амралтанд явлаа, ямар ном авч явах вэ гэхэд хэдэн орчуулгын номоо л харна уу гэхээс монгол улстайгаа холбоотой ном огт алга аа.
    Ганаа ах, судлаач, мэдээлэлд анализ хийж дүгнэлт хийж сурсан хүн та түүхэн бүтээлээ хэдийд гаргах гэж байна вэ? Баатархуяг та 2 нийлээд хэдэн ном гаргавал ч юун Баабарыг тахин шүтэх вэ л болно доо гэж бодогдлоо.

  13. Уул нь зөв удирдах их амархан санагддаг шд. Жишээ нь Оюутолгой дээр: болж өгвөл нийт баялгийн 49-51 хувийг Монголчууд авна (гадныхан хэдий хөрөнгө оруулах нь хамаагүй). Нийт ажилчдын 60-70% нь Монголчууд байна. Тоног төхөөрөмж г.м гол зүйлсээ өөрсдөө дуртай газраасаа аваад бусад жижиг зүйлсийг Монголчууд нийлүүлнэ. Цахилгаан Монголоос авна. (Барьчина биз). Усыг хэмнэж ашиглана. Ашиглаж байгаа төхөөрөмжүүд нь усыг дахин ашигладаг теникүүд байх. уул нь ерөнхий хэдэн зүйлс нь ингээд л болоо баймаар юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: