АЛТАЙН ХҮН – МОНГОЛ ХҮН

Өнгөрсөн жил Оросын ШУА-ын Сибирийн салбарын Археологи, этнографийн Институтын захирал Анатолий Деревянко Төрийн шагнал хүртэв. Тэрээр Алтайд амьдарч байсан өмнө нь мэдэгдээгүй байсан эртний хүн оршин байсныг нотолсны учир ийн шагнагджээ. Энэ нь зүй ёсны хэрэг бөгөөд Деревянкогийн энэ нээлт хүний үүслийн одоо болтол оршин байсан таамаглалыг няцаасан юм. Энэ нь Монгол хийгээд монголчуудад туйлын их хамаатай учраас би байн байн энэ тухай “орилоод” байгаа юм. Харин энэ тухай бичих болгонд эргүү малууд энд тэндээс цэцэрхэж солиорохоо болиод анхаарч судлаач гэж монгол хүн бүхнээс хүсч байна…
“Өөр” хүн
2000 оны дундуур манай баруун талд уугуул Монгол нутагт, одоогийн ОХУ-ын Алтайн хязгаарын Солонешенскийн районд байх алдарт Денисовын агуйнаас эртний хүний үлдэгдэл олсон юм. Радио-нүүрстөрөгчийн тооцооллоор энэ нь 40 мянган жилийн өмнөх үед хамаарагдаж байлаа. Эхлээд неандерталь хүн гэж үзэж байсан чинь геномыг нь шинжлээд үзтэл алтайн агуйн тэрхүү оршин суугч эртний хүний шинэ төрөл болох нь тогтоогджээ. Түүнийг одоогоор Денисовын хүн, Алтайн хүн гэж хоёр янзаар нэрлэж байгаа боловч монголчууд алтайн хүн гэж нэрлэх нь зүйтэй. Заавал ингэж нэрлэж дасгах ёстой. Визуаль (харах) загвар хийж үзэхэд алтайн хүн бараандуу арьстай, хар нүдтэй, хар үстэй, гадаад төрх нь одоогийн малайзуудтай төстэй байжээ.
Алтайн хүн хөдөлмөрийн зэвсэг, гоёл чимэглэлд дуртай гэх мэт тухайн үеийнхээ кроманьон хүний түвшинд байжээ. Чулуугаар зүүлт хийхдээ зүлгэх, өнгөлөх, хөрөөдөх, нүхлэх зэрэг хэд хэдэн техник арга хэрэглэсэн нь ихээхэн гайхалтай байжээ. “Ганган”, “моод мэддэг” нөхдүүд байж. Гэхдээ хөгжлийн нэлээд өндөр түвшинтэй байсан ч алтайн хүн биологийн хувьд үндсэн төрөл сапиенсаас салсан байна.
“Генетикийн” хувьд тэд бол яг бид биш юм. Чулуун болон ясан зэвсгүүд, материаллаг биш зүйл асар их хэмжээтэй байгаа, мөн амьдралаа тэтгэх арга, барил, хамгийн гол нь Алтайгаас олон зуун километр зайнд солилцоо хийдэг байсан зэргээс үзэхэд Алтайн хүн орчин үеийн хүний зан үйлтэй байжээ.
Академик Деревянко: “Археологичид бид нар энэ бүл бол генийн хувьд орчин үеийн анатомийн хэв маягийн хүнд хамаарна гэж үзэж байлаа. Гэтэл Денисовын агуйнаас олдсон хүний хурууны ДНК-г шинжлээд үзтэл гэнэтийн юм болов. Алтайн хүний геном хүний эталон геномоос 804 мянган жилийн өмнө салсан байна. Харин неандертальчуудаас 640 мянган жилийн өмнө салжээ. Гэхдээ нөгөө талаасаа алтайн хүмүүс орчин үеийн меланезчуудад генийн материалынхаа 4-6 хувийг үлдээсэн байна. Энэ нь неандертальчууд европчуудад генээ үлдээсэнтэй адил юм.” гэжээ.
Гэхдээ Алтайн хүн биет төрхөөрөө одоо үлдээгүй ч түүнийг хүний хувьслын мухардмал салаа гэж үздэггүй юм байна. Яагаад гэвэл Алтайн хүн орчин үеийн хүмүүс бидний генэнд үлдэж, оршин байдаг ажээ. Монголоор бол “эцэг” хүн гэж үзэж болох юм байна.
Нэг төвт онол сүйрчээ
Алтайн хүнийг Деревянко нээснээр хүний үүслийн моноцентрист буюу нэг төвт онол сүйрэв. Саяхан болтол орчин үеийн хүн 200-150 мянган жилийн өмнө Африкт төлөвшсөн, дараа нь 80-60 мянган жилийн өмнө Евроази, Австралид тархаж эхэлсэн гэж үзэж ирсэн.
Гэхдээ энэ онол олон асуудалд хариулт өгч чаддаггүй байсан юм. Жишээлбэл, хэрэв орчин үеийн хүн наад зах нь 150 мянган жилийн өмнө үүссэн юм бол хомо сапиенсын соёл ердөө 50-40 мянган жилийн өмнө яагаад үүсдэг юм ?! Яагаад эртний хүмүүсийн эдлэл хэрэглэл Евроазийн бие биенээсээ алс хол нутгуудад бараг нэгэн зэрэг бий болж, чингэхдээ шинж чанар нь асар их ялгаатай байгаа юм ?! гэх мэтчилэн.
Өөр ч хачин зүйл гардаг: орчин үеийн хүмүүс Австралид 50-60 мянган жилийн өмнө “хамаагүй эрт” очсон атлаа Африк тивд 30-40 мянган жилийн өмнө “бүр сүүлд” очсон байх жишээтэй. Хомо сапиенс 5-10 мянган жилийн дотор ямар ч ул мөр үлдээлгүй асар уудам 10 мянга илүү километр зайг яаж туулж чадсаныг моноцентрист онол тайлбарлаж чаддаггүй байсан юм.
Алтайн хүнийг олж, түүнийг судалж дэлхийд гаргаж ирсэн нь Анатолий Деревянкогийн үлэмжийн гавъяа мөн. Энэ нээлт ямар том юманд хүргэж байгааг монголчууд бид ухаарах л үлдэж байна.
Анатолий Деревянко Алтайн хүн оршин байсныг нотолсноороо хүн төрөлхтөн генетикийн хэд хэдэн бүлээс үүссэн гэдгийг нотолж байна. Түүний үзэж байгаагаар хүн төрөлхтөн өөрийн хувьслаа эхэлсэн нэг биш, дөрвөн том төв байсан бөгөөд энэ салаа тус бүх өөрийн гэсэн хувьсалтай байжээ гэж үзсэн юм.
Эндээс түүний нээлтийн гайхамшиг эхэлнэ. Монголчууд минь тун анхаарч үзээрэй…
Хомо сапиенсын 4 төрөл
Орчин үеийн хүн үүсэх гинжин хэлхээний үндэс нь “шулуун явдаг хүн” буюу Homo erectus sensu lato байжээ. Эндээс хүний хөгжлийн сапиенслаг шугамын хувьсал эхэлсэн юм байна.
Нүүдлийн хоёр дахь давалгаа 300 мянган жилийн өмнө, магадгүй Ойрхи Дорнод хавиас эхэлж Төв Ази, Өмнөд Сибирь, Алтайд хүрсэн байна. Энэ цаг үеэс эхлэн Денисовын агуй болон Алтайд буй бусад агуй бууц суурингуудаас хүний тасралтгүй хөгжлийг ажиглаж болох юм байна.
Алтай хавийн үйлдвэрлэл Евроази болон африкийн бусад хэсгүүдтэй харьцуулахад өчүүхэн төдий ч бүдүүлэг буюу эртний гэж хэлэхээргүй байна. Харин Алтай хавийн уур амьсгалдаа зохицсон баримжаатай байжээ.
Харин хятад-малайн бүсэд тухайн бүс нутагтаа дасан төлөвшсөн орчин үеийн хүний өөр нэг хувьсал явагдсан бөгөөд түүнийг Homo sapiens orientalensis буюу хятадын хүн гэнэ.
Харин Европт бол Homo sapiens neanderthalensis буюу неандерталь хүн хөгжиж иржээ. Энд цэвэр тохиолдол байдлаар орчин үеийн хүмүүс Африкаас хүрч ирсэн байна. Энэ хоёр дэд төрлийн харилцааны талаар маргаж байгаа ч генетикийн шинжлэх ухаан өнөөгийн хүмүүсийн (голдуу европ) геномын хэсэг нь неандерталь гэдгийг нотолж байгаа юм.
Харин Алтайд Алтайн хүн бие даан үүсч, материаллаг болон оюуны соёлоо хөгжүүлж иржээ. Энд оросууд Өмнөд Сибирьт гэж бичиж байгаа. Энэ чинь Монгол биш өөр юу юм ?! За энэ ч яахав…
“Уулын Алтайн нутагт Орост байгаа хамгийн эртний хүний бууц суурин олдсон нь маргаангүй юм. Палеолитын цаг уурын нөхцөл байдал нь тэнд энэ хүний амьдрах нөхцлийг бүрэлдүүлсэн ба нүүдлийн (миграци) анхдагч давалгаа Сибирийн өмнөд нутгуудыг дамжин гарчээ” гэж оросууд дүгнэж байна.
Үүнийг “орчуулахад” тун амархан: Монгол Алтайд хамгийн эртний бууц суурин олдож байна. Монгол алтай, монгол нутаг бол эртний хүн амьдрах хамгийн таатай газар байжээ. Нүүдлийн анхны давалгаа монгол нутгаар дайран гарчээ. Ингэхээр Монгол Алтай “бүх хүний” үүслийн нэг том төв болж байна.
Би өөрийгөө Оросуудын дүгнэлтийг “буруу орчуулсан” гэж огтхон ч бодохгүй байна.
“Өмнө нь эрдэмтэд энэ бүс нутагт (Алтайд-Х.Д.Г.) орчин үеийн хүн үүсч чадна гэж боддог ч үгүй байсан юм. Бид үйл явц Ойрхи Дорнод, Сибирьт нэгэн зэрэг болсон гэдэг маргашгүй нотолгоог олж чадсан. Бидний өгөгдөхүүн тод, илүү бөгөөд баталгаатай” гэж Деревянко өгүүлж байна.
Одоо бол шинжлэх ухааны шинэ төсөөлөл дараах байдалтай болж байна: Хомо сапиенс бол дөрвөн дэд төрөлтөй, энэ бол: Homo sapiens africaniensis (Африк), Homo sapiens orientalensis (Зүүн Өмнөд Ази, Зүүн Ази), Homo sapiens neanderthalensis (Европ) и Homo sapiens altaiensis (Хойт ба Төв Ази).
Эндээс “онолын” ямар их боломж гарч байгааг төсөөлөхийн аргагүй юм. Манайхны хэн нэг нь Африк хүн, Хятад хүн, Европ хүн, Монгол хүн гэсэн “дөрөвхөн” хүн энэ дэлхий дээр байдаг гэвэл түүнийг буруутгах үндэслэл бараг байхгүй л дээ…Манайхны ярих дуртай “онол монол” чинь иймэрхүү зүйлээс л гардгийг дурдахын хэрэг юусан билээ…
Ийм болохоор нь аль ноднингоос хойш Алтайн хүн гэж орилоод байгаа юм, тэнэг africaniensis, orientalensis, neanderthalensis сармагчингуудаа…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 9 дүгээр сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to АЛТАЙН ХҮН – МОНГОЛ ХҮН

  1. ганбат says:

    жилиин өмнө солонгосын эрүүл мэндиин яамны төсөл дээр ажилладаг судлаач монгол залуу энэ тухай ярьж баисан санагдав. нэг төвт онолыг үгүйсгэж баигаа. солонгосууд манаи бараг бүх аимагт эрүүл мэндиин үйлчилгээ үзүүлэх дээ.. 3 үеиийн/өвөө аав ачаас нь/ ДНК авч тэдгээрииг африк этолон геном харьцуулж ялгаатаи болохын тогтоосон гэж..

    • Болд says:

      Солонгосчуудаас нарийн, өргөн судалгааг аль 90-д оноос япончууд хийсэн, хийж ч бгаа гэх. Хүний геномын хамгийн төгс матералыг шүд гэдийм билээ. “Үнэгүй юманд нугасгүй” монголчуудын! шүдийг эмчлэхээс илүүтэй үзлэг оношлогоо хийх нэрийдлээр тэд нэлээд өгөгдөл баазтай болсон ч гэгддэг. Ямартай ч өлөн нохойтой бсан даа МОНГОЛчууд хүүхдийнхээ сүүн шүдийг өөхөнд ороож асар басартаа “ГУЙЖ” өгдөггүй бсан болуу? гэхчлэн энэ мэтийг тоож ойх? ойлгох онол монолчин африканс, хятнизм, европзом бус эрдэмт, оюунт АЛТАЙНхүн гарах болтугай.

  2. Ганаа says:

    Ингээд гаднын үзэгдсэн харагдсан болгонд амьтан шиг судлуулж байхаа болих хэрэгтэй ш дээ. Мөнгө гэхээр ухаанаа алдчихдаг болж дээ, манай хэдэн мангарууд…

  3. Purebred says:

    Duu n (nasar hamagui bolohor) tani helj bui sananudig hemjende anharaltai unshdag. Gyalailaa!

  4. Болд says:

    Баярлалаа ГАНАА ахаа, “тэнэг africaniensis, orientalensis, neanderthalensis сармагчингуудаа…” үүнийг тань уншихдаа тэсэлгүй инээд алдав өөр юу ч хэлэлтэй билээ дээ та яаааг мундаг оноод байх юмаа хэхэ. Мэдэхгүй байх ЭРХ ЧӨЛӨӨгөө ихэмсэг эдэлж яваа самжнуудтай ярилцах ч амаргүй л дээ. Ёстой “тэнэгүүдийн дотор цэцэн байх зовлонтой, цэцнүүдийн дунд тэнэг байх жаргалтай” гэдэгтэй адил мэт. Гахай малласан хүн уураа бардаг” үе өнгөрч олныгоо монголоо гэсэн хүн ядарч бна доо, “эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн” гэдэг ч эдүгээ дөлгөөн мөрөн төлөв эрдэмтэй байх нөхцөлгүй болчоод байх шиг 🙂

    • Davaa says:

      Ганхуяг гуай сонирхолтой асуудлыг зөв тавьжээ.Амжилт хүсье

  5. sukhee says:

    manaid Алтай sudlaach gej tsalin avch baigaa hun baigaa bolov uu

  6. Anonymous says:

    Denisovan hunii gen mongol huniihtei adilhan baisan yumuu?

    • Ганаа says:

      Адилхан бол яах гэж, ондоо бол яах гэж ? Асуудал Монгол Алтай хүний үүсэл, хувьслын нэгэн том голомт байсанд оршино. Би Та нарыг өөрсдөө цаашаа судлаач гэж гуйгаад л байна ш дээ. Би нарийн мэргэжлийн хүн биш, яаж бүхнийг тайлбарлаж чадах билээ…
      Генийн хувьд бол монголчуудын геномын 4 орчим хувь нь алтайн хүний ген байгаа…

  7. Bat Khurts says:

    sonirholtoi zuil bichjee

  8. Дэмжигч says:

    FB-н Amjilt.com хуудас дээр ямар ч эх сурвалж дурдалгүйгээр Таны “Алтайн хүн-Монгол хүн” нийтлэлийг тань тавьсан байх юм.Харин мэддэг нэг нь тайлбар хийж эх сурвалжийг нь бичсэн байна лээ.Судлаач Танд амжилт хүсэе!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: