МОНГОЛ БАНКНЫ ДОРОМЖЛОЛ

Монгол банк таг чиг байж байж өчигдөр ланжгар мэдэгдэл гаргав. Монгол банкныхан өөрийгөө юу гэж бодоод байдаг юм ?! Аль жилийн эхнээс доллар 1300 төгрөгөөс давах үед дэлхийн санхүүгийн байгууллагууд Монголд инфляци боллоо гэж дүгнэж эхэлсэн ш дээ. Одоо харсаар байтал амьдрал хэцүүдээд байхад Монгол банкинд “зүв зүгээр” байгаа юм гэнэ. Монгол банк ард түмнээ доромжилж байна. Юу ч хийж чадахгүй луйварчин новшнууд монголчуудыг тэнэг гэж бодоод байх шиг. Энэ тухай өгүүлэх гэсэн юм…
Аль жилийн өмнөөс
Эдийн засгийн “хүндрэл тохиолдсон” үед: Монгол банк: “сүүлийн 9 сарын турш мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, мөнгөний нийлүүлэлтийг шаардлагатай тухай бүр нэмэгдүүлж ирсний үр дүнд иргэдийн бодит орлогыг хамгаалж, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлж эдийн засаг хумигдах сөрөг нөлөөллийг саармагжууллаа” гэж дүгнэж байна.
Ямар үхснийх нь “сөрөг нөлөөллийг саармагжуулах” байдгийм ?! 2012 оны сүүлчээр Монгол Улсын гадаад валютын нөөцөд 2.6 тэрбум ам.доллар байсан юм. Ингээд Засгийн газрын 1.5 тэрбум ам.долларын бондын хөрөнгө орж ирснээр 4.1 тэрбум ам.доллар болсон юм. Одоо 2013 оны 7 дугаар сарын байдлаар улсын гадаад валютын нөөцөд 3 тэрбум орчим доллар үлдээд байгаа. Та нар улсын гадаад валютын нөөцийг сүүлийн үед сар тутам 20-40 хувь дундруулж байгаа чинь худлаа юу ?! Монгол банк монголын мөнгөний авдрыг хоослоод хаясан нь эндээс харагдаж байна.
Монгол банк төгрөгийн ханшийг алдчихаад байгаа нь хэн бүхэн мэдэх баримт юм. Энэ бол Монгол банк ажлаа хийж чадахгүй байгаагийн баттай нотолгоо юм. Улсын валютын нөөцийг хоосолчихоод, төгрөгийн ханшийг алдчихаад Монгол банк: “иргэдийн бодит орлогыг хамгааллаа, бодит секторын идэвхижилд дэмжлэг үзүүллээ” гэж дүгнэж байна. Иргэдээ дээрэмдчихээд яахаараа “хамгаалсан” болдог юм ?! Юм хэлэхэд хүртэл хэмжээ хязгаар гэж байдаг. Монгол банкны энэ “дүгнэлтэд” үнэмшээд баярлах монгол хүн ганц ч гарахгүй нь лавтай…
Монгол банк Чингис бондноос зарцуулсан мөнгийг яагаад алдагдалд тооцохгүй байгаа юм ?! Төсвийн алдагдал нөхөх болохоороо Чингис бондны мөнгөөр төлдөг атлаа валютын алдагдал ярих болохоор оруулахгүй байдаг чинь хаанахын тооцооны аргачлал юм ?!
Монгол банк: “гадаад цэвэр актив мөн хугацаанд Чингис бондын хөрөнгийг оруулахгүй тооцвол 1.2 тэрбум ам.доллараар буураад байна” гэж мэдэгдэж байна. Хэрэв Чингис бондыг оруулан тооцвол алдагдал хэд болохыг хэлж болох уу ?! Хамаагүй их нь ойлгомжтой байна. Энэ чинь сүйрэл шүү дээ…
Эдийн засаг ба мөнгө хүүлэл
“Төгрөгийн ханш 20 орчим хувиар суларсан нь гадаад валютын орох урсгал татарсан, гадаад худалдааны нөхцөл муудсантай нийцтэй байгаа бөгөөд гадаад зах зээлээс дотоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, улмаар дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжин, импортыг бууруулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах болно гэж Монголбанк үзэж байна.”
Ингэхэд Монгол Улсын “дотоодын үйлдвэрлэл” гэж юу байдгийг Монгол банкны дураакууд даан ч мэдэхгүй. Банкныхан “жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ” гэж санаанд багтамгүй их мөнгө олон жилийн турш зээлдүүлж мөнгө хүүллийн зэрлэг систем тогтоож Монголын эдийн засгийг уг сууриар нь сүйрүүлсэн. Эдийн засаг хийгээд мөнгө хүүллийн систем хоёр шал өөр байдаг юм. Манай дотоодын үйлдвэрлэл банкны мөнгө хүүллийн системийн гарын аяыг даахгүй сүйрээд байна.
Монгол банкныхан Монголын ямар ямар дотоодын үйлдвэрлэл, ямар ямар экспортыг дэмжих гээд байгаагаа тодорхой хэлэх хэрэгтэй ш дээ. Энэ бол үйлдвэрлэл-эдийн засгийн асуудал, харин бид бол зөвхөн санхүү л мэднэ гэж бултаж болно л доо. Тэгвэл Та нараас мөнгө чинь хаа байна гэж хэн ч гэсэн асуух эрхтэй гэж бодож байна.
Монголын мөнгийг Монгол банкныхан элсэнд асгасан. Өөр ямар ч дүгнэлт гарахгүй.
Цаашаа. Монгол банк: “Иймээс гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн, чанартай ажлын байр бий болгоход чиглэсэн мөнгөний бодлогыг Монголбанк үргэлжлүүлнэ” гэж манж зан, “Чулуунбат зан” гаргаж байна.
Хуцваа л байхгүй юу. Монголын ямар ямар бүтээгдэхүүн гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай юм ?! Монголын хэр олон бүтээгдэхүүн тоо, чанарын хувьд импортыг орлох юм ?! гэсэн асуултад Монгол банкны их зантай дураакуудын хэн нь ч хариулж чадахгүй.
Яг үнэнийг хэлэхэд манайд тийм бүтээгдэхүүн байхгүй буюу шаардлагатай тоо хэмжээгээр байхгүй. Энэ бол Монголын эдийн засгийг суурь үндсээр нь эвдэж, бодит эдийн засгийн оронд мөнгө хүүллийн зэрлэг систем тогтоож ирсэн Монгол банкны олон жилийн хур алдааны зүй ёсны үр дүн мөн.
Одоо болохоор хүн доромжилж, тавлаж байгаа юм шиг “өрсөлдөх чадвартай, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлд” мөнгө өгнө гэж зарлаж байна. Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ ч гэсэн Та нар өөрсдөө Монголын мөнгөний авдрыг хоосолчихсон, монгол төгрөгийг цаас болгочихсон хувхай царайлаад зогсож байна ш дээ.
Мөнгө “хүлээх” ажил
Монгол банк арилжааны банкны ажлыг хийж, мөнгө хүүлэхээс өөр юм мэдэхгүй, чадахгүй юм байна. Тэд “УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг болно гэж хүлээж байна” гэж мэдэгдэлдээ дурдсанаараа энэ арчаагүй байдлаа нотолж байна.
Жишээ болгож Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сард гаргаж байсан төсөөллийг аваад үзье: “Энэхүү суурь төсөөлөл нь мөнгөний бодлогын өнөөгийн төлөв өөрчлөгдөхгүй, төсвийн зарцуулалт 2013 оны батлагдсан хэмжээнд хийгдэнэ, төсвөөс гадуур бусад хөрөнгө оруулалт хийгдэхгүй, инфляцид нийлүүлэлтийн шалтгаантай дарамт үүсэхгүй, үнийг тогтворжуулах чиглэлээр Монголбанк, Засгийн газрын хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, төрийн зохицуулалттай үнэ өсөхгүй зэрэг үндсэн нөхцлүүдэд үндэслэж байна.” Энэ бүхэн протоколд чинь үлдсэн байгаа. Нэг их нууц эд биш л дээ. Одоо юу өөрчлөгдсөн бэ ? гэдгийг бүгдээрээ тулгаад үзье:
1. Мөнгөний бодлогын өнөөгийн төлөв үлэмж өөрчлөгдөж, төгрөгийн ханш 20 хувь унав. Жолоодлогоо нэгэнт алдсан учраас цаашаа улам унана.
2. Төсвийн зарцуулалт хэмжээнээсээ хэтэрсэн, одоо хэмнэх гэж үйлээ үзэж байна. Гэхдээ хэмнэж чадахгүй.
3. Төсвөөс гадуур асар их хөрөнгө оруулалт хийгдсэн. Чингис бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд хязгааргүй зарсан мөнгийг энд дурдаж болно.
4. Инфляцид нийлүүлэлтийн шалтгаантай дарамт үүссэн, яагаад гэвэл мөнгөгүй болсон.
5. Үнэ тогтворжуулах Монгол банк, Засгийн Газрын ямар ч хөтөлбөр биелээгүй, хэрэгжээгүй. Жишээ нь махны үнэ тогтворжуулахад 87 тэрбум, гурилын үнийг тогтворжуулахад 61 тэрбум төгрөг аваад идчихсэн. Үнэ огтхон ч тогтворжоогүйгээр үл барам харин ч өссөнийг манай ард түмэн бэлхнээ мэдэж байгаа.
6. Төрийн зохицуулалттай үнэ гойд өсөөгүй боловч тун удахгүй өснө, өсгөнө. Энэ бол гарцаагүй.
Ингээд Монгол банкны энэ оны 4 дүгээр сард хийсэн төсөөллөөс ганц нь ч биелсэнгүй. Ингэж “ажил” хийхэд биелэх ямар ч үндэслэл байхгүй. Улс орны эдийн засгийг хагас жилээр төсөөлж чадахгүй бол Монгол банкныхан бүгдээрээ ажлаа өгсөн нь дээр ш дээ. Нэг их худлаа “онол ном” ярьж, бүлт бүлт үсэрсэн зангиатай дураак луйварчид…
Одоо Монгол банк “хүлээхээс” өөр юм мэдэхгүй, хэлж чадахгүй байгаа бол түүнийг суурь үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Ер нь олон жилийн турш ямарваа хараа хяналтаас гадуур, тэнэг эрх баригчдыгаа залилсаар байгаад Монгол банкны удирдлага тун муу зан сурсан байна. Луйварчин дээрэмчнээс ялгаагүй шахам болж.
Гэвч Монгол банкныхнаас өөрөөр “тоо бодож” чаддаг хүн Монголд чинь бас байдаг юм ш дээ. Хэрэв Монгол банк ард түмнээ доромжлох эрхтэй ахул Монгол банкинд сургамж өгөх нь зүйн хэрэг…
Арилжааны банк нь монголын хамаг том үйлдвэрүүдийг барьцаанд тавьж гадаадаас асар их зээл авч байхад хяналт тавих үүрэгтэй Монгол банкны удирдлагад нүд чих байсангүй. Ингээд Монгол Улс бүхэлдээ гадаадын өрийн барьцаанд оров. Монгол Улсыг бүхэлд нь барьцаанд оруулчихаад “сайн ажилласан” гэж яаж хэлж чаддаг байна аа, энэ лаларууд…
Нэг бодлын Монгол Улсыг сүйрүүлэх талаар Монгол банк “их сайн” ажилласан байна…
Монгол банк сүүлийн 3 жилд арилжааны гурван банкны “толгой залгих”, монголын ашигт малтмалыг барьцаалах, зуучлах ажилд илт дэмжлэг үзүүлэх, гадаадын эргэлзээтэй банкуудтай “нягт хамтран” ажиллах, Засгийн Газартай санамж бичиг байгуулах зэрэг болохгүй бүхнийг хийдэг ажилтай болсон. Тэгсэн атлаа төгрөгийг тогтвортой байлгах хуулийн өмнө хүлээсэн үүргээ огт биелүүлсэнгүй. Ийм атлаа “сайн” ажилласан гэж өөрсдийгээ дүгнэж, мэдэгдэл гарган мөнгө “өөрөө” орж ирэхийг “хүлээж” суудаг ганц ажилтай болсон юм байна.
Ард түмэн ч гэсэн банкны луйварчдын тархи угаалтад орчихсон “гадаад хөрөнгө оруулалт бол Бурхан багш мөн”, “зээл олчихвол бид мөнгөтэй болно”, “цалин нэм”, “юмны үнэ хямдруул” гэж удам угсаагаараа, хэдэн үеэрээ өрөнд орж байгаагаа мэдэхгүй хөөрцөглөн орилолдох бөлгөө. Үнэн тэнэг болжээ, манай ард түмний олонхи…
Сүүлийн үед луйварчин О.Чулуунбат телевизээр байн байн гараад байсан чинь нэмж өрөнд орох гээд байсан юм байна. Ингээд гадаадаас мөнгө зээлээд ирэхээр Монгол банк толгойлон “угааж”, хулгайлах нь гарцаагүй. Ийм байвал Монгол банк гэж байлгаж үхснээ хийхийм, Засгийн Газарт нэг томхон “кассын машин” байхад л болоо ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 9 дүгээр сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to МОНГОЛ БАНКНЫ ДОРОМЖЛОЛ

  1. цоож says:

    Ер нь бол монголбанк ийм болоод удаж байгаа ш дээ. Ирэх онд металийн үнэ өсөхөд вальютын ханш хэсэг буух байх тэрнээс цаашаа яах нь ч их бүрхэг байна уу даа.

  2. би says:

    Мөнгөний ханш 20 байтугай 30 хувиар уначихсан байхад Золжаргал тэр Батшугар пацаантайгаа зүгээр сайн дураараа огцрох хэрэгтэй. Юу ч хийж чадахгүй байгаагаа хүлээх хэрэгтэй. Доллар шиг бүх юманд, суурь үнэнд нөлөөлдөг зүйлийг зохицуулж чадахгүй байжийж юун мэдэгдэл вэ. Тогтоон барьж чадахгүй байгаа л бол юу ч яриад нэмэргүй зүгээр л албан тушаалаасаа зайлах хэрэгтэй шдээ. Саяын тэр хас Ганаа нарын салаавч багадах байхгүй юу эд нарт.

  3. Зочин says:

    Үхэж байсан энэ америк доллараас Каддафи шиг татагалзаад Орос, Хятадад монгол төгрөг чөлөөтэй хөвөрдөгсөн бол энэ хэдэн еврей гэр бүлийн мэдлийн ногоон цаас биднийг ингэж дарамтлахгүйсэн.Бидний гол хэрэглээ урдаас байдаг. Мунхаг миний бодлоор дэлхий нийтээрээ бид нар шулуулж дуусч байна даа хө!!!

  4. ek says:

    Mongol bank chini khuuliar mongoliin tur ard olond ogtoos padgui hariin novshnuudiin tuluunii baiguulga biz. dee.Mun tugrugiig dollaraas uyahaa
    bolih yum san.

  5. enkhbold says:

    Mongol uls-n EZ butets unen teneg mash urelgen gazar shoroogoo uhaj zarsan heden togrogooroo tolgoitoi buhen 10 jil bolson huuchin mashin avaad unachihan ter ni hotdoo bagtahgui ulsaaraa duuren huuchin mashindaa selbeg benzen avaad tegeed uldsen heden togrogooroo naadam hiigeed arhi hool gadnii yanz bur torgo huvtsas avch biye oroogood tegeed boloo endees yu uldeh be uls hogjild ali ni nemertei be geed harahaar yu ch bhgui gazar shoroogoo uhaj l zarahgui bol manaid gadagsh ni zarah yum unendee bhgui jijig dund uildverlel dotood uildverlel gej ereenees avch irsen budagtai srop usaar nairuulj savaldag undaanii uildver undesnii uildver gej hyatad torgoor oyson heden deel dollar hansh osohoor dotood uildver sergene gedeg ni oorsdiigoo muu ajil-g nuuh gesen l arga oor yu ch bish manaih erchim huch benzin gadnaas dollaraar avch bhad buh yum hanshid dollar nolooloh ni oilgomjtoi

  6. Delgermaa says:

    Эдийн засгийн осолт инфляцын осолтийг гYйцэхгYй бхад юуны хогжил дэвшил,сн сайхан ажилласан бэ, инфляци улам осох бол..!? .мэдэгдэсэн хадгаламж гэхээс бусад банкууд улс орныхоо юуг барьцаалан зээл авсан бол? Орийн хямрал

  7. Anonymous says:

    Аймшиг гэж хэлхээс өөр юу хэлэх билээ…Ганаа танд баярлалаа

  8. Anonymous says:

    Сайхан нийтлэл байна аа. луйварчид луйвардажил байг гэсэн байдлаас гарах юмсан.хэний нүдэн дээр илт зарагдахгүй орон сууцаа үнийг нь өсгөж. валютын үнийн хөөрөгдөлөөс дундуус нь мөнгө хүйлэх. худлаа төслүүд гэсэн сайхан нэртэй мөнгө залгигч машинууд. гэр хороололын дахин төлөвлөлт гэсэн сайхан газрын бизнес г.м дурдаад байвал дуусах биш. Гол нь бид хэдий болтол эд нар идэж ууж байна өөрсдөө л баяжиж байна төрийн өмчийг үнэгүйдүүлж зарж байна дундаас нь мөнгө иднж байна гээд суугаад байх уу. хариуцлаггүй үйлдэлд засгийн газарыг уих тай нь тарааж хаявал таарна.

  9. Anonymous says:

    Сонин.мн дээр байсан энэ нийтлэлийг яагаад устгачихаа вэ? Дээрээс зориуд устгуулаад байна уу даа. Холбооны нөөцийн мөнгө хүүлэгчдийн системээс яаж гарах вэ айн? Чулуунбат мэтийн хүмүүс бол гадныхны бэлдсэн дотоодын ЭЗ алуурчид юм.

  10. Anonymous says:

    Чулуунбат бол гадныхны бэлдсэн дотоодын ЭЗ алуурчин.

  11. Anonymous says:

    Харин тийм, тэр дор нь арилгачихсан байх юм. Хүмүүсийг мэдээгүй гэж бодож байгаа байх даа.

  12. уншигч says:

    Чулуунбат Энхбаярын долдой бсан МБанкны орлогч дарга Батшугар бна Энхбаяр шоронгоос хүүгээрээ дамжиж МБанкийг удирдаж бсан гэхээр хэлэх үг ч олдохгүй юм

  13. Монголхүн says:

    Эдийн засаг, банк санхүүгийн салбар хүнд өвчтэй бгаа нь захын чавганцад илт байгаа ш дээ, харин тавьсан “онош” тань буруу, “маарабмынх” байна, иймээс илааршуулах тухай эм тан арга замын тухай яриа энд огт алга аа. өвчтэй өвчтэй гээд хараагаад хоосон бахираад бвал бүгд дөжирч ээн чинь ердийн улиглал болчихно шүү дээ гэдгийг болгоо судлаач гуай.

  14. Ганаа says:

    Эдийн засаг, банк санхүүгийн талаар ганц гон хийдэг нь би. Чиний хийсэн юм гэж түй ч байхгүй. Битгий “хоосон” хуцаж бай…

  15. гансүх says:

    tanii bichseniig unshihaar buur setgeleer unachih yum. Odoo tegeed yah yostoi ve? yamar shiidel baina ve?

    • Anonymous says:

      ууланд бүгээд монгол банкыг дэлбэл ганаа гэсэн подвалк өмсөхөө мартав.

  16. Anonymous says:

    Төгрөгөөр зээл гаргахгүй, зээл авахыг хүсвэл доллараар л ав гэхээр нь аргагүйн эрхэнд авсан. Одоо төгрөг рүү хөрвүүлэх гэвэл ийм өндөр ханшаар л хөрвүүлэх болоод байна, даанч дээ. Хорвоо чи хүний зовлонд ханах болоогүй юу? Хүүхдүүдээ юугаар хооллох вэ? хэдэн төгрөг олж, зээл төлөхийн төлөө зүтгэсээр энэ насыг барах болох нь дээ. За хэдэн хүүхдэдээ л өр үлдээлгүй өнгөрөх юмсан

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: