ХӨГИЙН МАРГААН

УИХ-ын ээлжит бус чуулган болов. Зорилго нь “улс оронд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замыг тодорхойлох” явдал байсан юм. Тэгтэл юу вэ, “улс орны эдийн засаг сөнөж байгаа юу, хөгжиж байгаа юу” гэдэг дээр 2 долоо хоног “онолддог” байна ш дээ. Ингээд ганц ч хууль баталсангүй. Эцэст нь арай гэж “эдийн засгийн байдал хүндэвтэр байна” гэсэн дүгнэлт гаргав. Иймхэн дүгнэлтийг гудамжнаас дурын хэдэн хүнээс асуухад хэлээд л өгнө ш дээ. Харин манай УИХ-ын гишүүдийн олонхи нь их додигор байна лээ. “Их том ажил” хийж гэнэ. Би бол чааваас л гэнэ…
Дүгнэлт хийх “үндэслэл”
Маргаан байнгын хороод дээр эхэлж, эдийн засаг хямарсан, хямраагүй гэдэг дээр маргасаар ихэнх цагаа барав. МАН: “Эдийн засаг доройтсон. Оны сүүл гэхэд сөхөрч унахад бэлэн байна. Ард иргэдийн амьдралд нөлөөлж эхэллээ” гэж цамнав. АН: “Эдийн засаг өсөлттэй байгаа. Бүх зүйл сайхан байна. Харин ч бараа бүтээгдэхүүний үнэ буурсан” гэж тайлбарлав.
Ингээд хэн нь эдийн засаг илүү мэддэгээ харуулах гэж тоо баримтаар өрсөлдөв. 14 хоног “онолдов”, солиоров, хадуурав. Зарим нь, жишээлбэл Д.Хаянхярваа “Эдийн засагт далдын чөтгөр шулам шүглэчихсэн байна” гэв. Бүр чөтгөр шулам руугаа оров. Өөрсдөө “чөтгөр шулам” болчихсноо мэддэггүй юм байна, манай хэд…
Сүүлдээ Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, Монголбанкаас мэдээлэл сонсов. Энэ хэд нь Монголын эдийн засгийг жинхнээсээ сөнөөж байгаа газрууд билээ. Тэд нараас сонсох юм болов.
Нөгөөдүүл нь УИХ-ын тэнэг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг, тэднийг олон жилийн турш залилж, мунхруулж ирсэн газрууд юм. Ингээд “баахан тоо” хэлэв. Угаасаа тоонд муу улсууд хулхи тоо сонсоод бүр толгой нь эргэв.
Гэхдээ УИХ ухаантай юм чинь ямар нэг дүгнэлт хийх ёстой болов. Ингээд МАН зүтгэсээр байгаад, АН үнэнд гүйцэгдэж “эдийн засаг хүндэвтэр байгаа” гэсэн “суут дүгнэлт” хийв.
Хаанахын ямар парламент ийм тэнэг, ийм мангуу ажил хийдэг гэдгийг би л лав мэдэхгүй юм. Хэрэв улс орноо хөгжиж байгаа, сөнөж байгааг мэдэхгүй 2 долоо хоног маргалдаж байвал би л лав түүнийг парламент гэж яагаад ч нэрлэж чадахгүй дэг.
Гудамжнаас дурын хэдэн хүн цуглуулаад асуухад монголын эдийн засаг ямар байгаа талаар УИХ-аас хамаагүй илүү шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт хийж чадна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Үндэсний эдийн засгийн үзүүлэлтүүд
Сая хараад байхад манай хэдэн аваргууд өөрийн “дуртай тоогоо” аваад их сүржигнэх юм. XXI зуунд ийм тэнэг байж болохгүй ш дээ. Эдийн засгийг макро түвшинд “ганц нэг” тоогоор биш, үндэсний тооцооллын систем гэдэг багц үзүүлэлтээр хэмждэг. Энэ бол дэлхий дахины жишиг. Яахав, макро эдийн засгийн үзүүлэлт ч гэсэн болно.
Үндэсний Тооцооллын систем гэдэг бол тухайн улсын, манай тохиолдолд Монгол Улсын орлого, хэрэглээ, хуримтлал болон хөрөнгийн (капитал) зардлын хэмжээг хэмжээг тодорхойлоход зориулагдсан харилцан холбоо бүхий балансжлагдсан үзүүлэлт (хүснэгт) байдаг юм.
Энэхүү Үндэсний тооцооллын системийг ашиглаж макро эдийн засгийн буюу үндэсний эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Үндэсний Тооцооллын Системийн үндсэн үзүүлэлт бол нийт үйлдвэрлэл (НҮ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ), дотоод нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ), үндэсний орлого (ҮО), байгаа орлого (БО) зэрэг болно.
Эдгээр бүх үзүүлэлтүүдийг нөхцөлт байдлаар тулсан үзүүлэлт, нөөц үзүүлэлт гэж хоёр хуваан үздэг.
Тулсан үзүүлэлтэд НҮ, ҮНБ, ДНБ, ҮЦБ, ҮО, БО зэрэг, түүнчлэн хэрэглээний зардал, хадгаламж, хөрөнгө оруулалт, улсын худалдан авалт, татвар, экспорт, импорт зэрэг ордог.
Харин нөөц үзүүлэлтэд хөрөнгө, үндэсний баялаг, кассын бодит үлдэгдэл зэрэг орно.
Саяын УИХ-ын чуулган дээр үндэсний тооцооллын систем ярьсан ганц ч хүн, байгууллага гарсангүй. Үндэсний тооцооллын цогц үзүүлэлт ярихгүй байж яаж эдийн засаг хөгжиж буюу сөнөж байгааг мэддэг юм ?!
Ийм арчаагүй атлаа эдийн засгийн “онол”, хөрөнгө оруулалтын “онол” ярьсан хүмүүс дүүрэн. Ганц нэг гишүүн үүнийг ярих гэсэн боловч “эдийн засаг мэдэхгүй” гэж загнуулах жишээний. Энэ УИХ-д чинь эрүүл саруул хүн байх арга алга байна ш дээ.
Одоо Үндэсний Тооцооллын Системээр бодоод үзвэл манай эдийн засаг ямар байна вэ ? гэсэн асуулт зүй ёсоор үүснэ.
Олон хүн надаас ингэж асуух гэж байгааг би сайн мэдэж байна. Гэвч би бол төр биш, төрийн ажлыг өмнөөс нь хийх үүрэг би хүлээгээгүй.
Иймээс Та нар энэ үүргийг хүлээсэн төр засгаасаа нэг асуугаад үз дээ. Тухайлбал Засгийн Газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Үндэсний статистикийн хороо, Монголбанкаас асуугаад үзээрэй л дээ.
Хэрэв эдгээр байгууллагууд үүргээ биелүүлж байгаа бол маргааш гэхэд пад гээд Та бидний өмнө гаргаад тавих ёстой нь мэдээж хэрэг.
Хэрэв байхгүй бол төр засаг гэж байхгүй л гэсэн хэрэг. Гэхдээ эрхбиш улс үндэстэн юм хойно үндэсний тооцооллыг нь гаргачихаж болох байлгүй дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 10 дугаар сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to ХӨГИЙН МАРГААН

  1. Батболд says:

    Монголд төр байгаа гэдэгт эргэлзэх гээд л байна даа..,

    • Ганаа says:

      Би хэн ч ойлгохоор хэлсэн санагдана. Гэвч чи өдөөн хатгагч учраас “ойлгосонгүй”. Тэгвэл би ингэж хариулна: Мэдээж ш дээ. Би яахаараа XXI зуунд ийм мангуу хүмүүст итгэх ёстой юм ?!

  2. orgil says:

    АН ын нөхдүүд энэхүү ээлжит бус чуулагнаар ямарч хууль батлуулж, баталж болохгүй гэсэн удирдлагын хатуу даалгвартай эхлүүлсэн биз.. эцэст нь эдийн засаг хүндрээгүй гэсэн ойлголтыг ард түмэнд ухуулах гэж байгаад сөрөг хүчинд мад тавиулсан л хурал болсондоо би ингэж л ойлгож байна…

  3. Намнан says:

    Амьдрал албан тасалгааны цонхоор сайхан харагдаад гээд дуулаад байсан хэвээрээ юм байна л даа

  4. Orgilkhuu says:

    Ээ Монголд ер нь дээрх байгууллагууд тоо баримтаа үнэн зөвөөр зөв арга баригчилалаар гаргадаг юм уу даа. Ялангуяа Үндэсний Статистикын Хороо бол үе үеийн ЗГуудын өөрсдийнхөө алдааг нуун дарагдуулах зэвсэг нь болсоор ирсэн гэж боддог. Статистикын Хороог улс төрөөс хараат бус байлгах тал дээр манайд ямар байдаг юм бол доо. Мөн иргэд олон нийтийн гх мэт хөндлөнгийн магадлан итгэмжилэх хяналтын тогтолцоог дээрх баыгууллагуудад бий болгох чухал санагдах юм. (Ийм иргэд олон нийтийн хяналтын тогтолцоог бүрэн утгаар нь ярьж байна шүү. Тэрнээс биш Ц.Элбэгдоржийн санаачилдаг Иргэдийн танхим эсвэл АТГ-н иргэний зөвлөл гэх мэт нэр төдий түүний шууд томилгоо нөлөөлөл доор байдаг дүр исгэсэн хулхи тогтолцоог яриагүй байна л даа)

  5. залуу судлаач says:

    энэ судлаачийн ажил, санаануудыг хэлэлцүүлж баймаар, олон хүнд хүрч байвал уул нь зүгээр байна. олон хүн дэмжих нь чухал биш эхлээд ядаж хүрээсэй тэгээд хэлэлцүүлээсэй.

  6. ЭЗА says:

    ДНБ гэхээсээ илүү ҮНБ тооцох нь манай улсын хувьд дээр санагддаг. Миний мэдэхээр Оюутолгойн 66 хувь Эрдэнэтийн 49 хувь Төмөр замын 49 хувь Банкуудын дийлэнх нь гадаад хувь эзэмшилтэй Мобиком Говь гээд ер нь гадаадуудын эзэмшилд нилээн юм байдаг ДНБ-ий үр ашгийн нилээн хувь нь гадаадуудад хүртэгдээд байх шиг байна. Нэг хүнд 3200 ам.доллар ногддог боловч олонхи ядуу байгаа нь энэнтэй холбоотой байх. Мөн ДНБ тооцохдоо Засгийн газрын хэрэглээ өрхийн гэрийн хэрэглээ чухал үзүүлэлтүүд байдаг. Засгийн газар зах зээлд 3 их наяд буюу ДНБ-хээ 20 хувь орчим мөнгө нийлүүлээд 11 хувийн өсөлт гарсан нь магтах зүйл мөн үү. Энэ 3 их наяд бол нөгөө утгаараа 1,5 тэрбум ам.долларын маань өр шүү дээ. Мөнгөний ханш ухаад монгол төгрөгийн хадгаламж бүрээс 20 хувь алдагдал амсчихлаа. Ингэхээр ард түмэн яаж өөдлөх вэ. Гэтэл засгийн газар маань үр ашиг муутай төслүүд санхүүжүүлээд байх юм бол ирэх жил яах вэ. Дараа жил бидэнд дахиад 1,5 тэрбум байхгүйшдээ. Ерөнхийдөө бол ард иргэд ядуурсан засаг данхайсан 1 жил өнгөрөх нь дээ

  7. khukhtumur says:

    Hundetgedeg hunii maani l neg,daanch ene maluud uursdiiguu uhaantai iluu uhaantai gej boddog yum.Yag unendee bol tenger gazar shig yalgaatai shu dee

  8. Болд says:

    “Үндэсний тооцооллын системийг ашиглаж макро эдийн засгийн буюу үндэсний эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргадаг. Үндэсний Тооцооллын Системийн үндсэн үзүүлэлт бол нийт үйлдвэрлэл (НҮ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ), дотоод нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ), үндэсний орлого (ҮО), байгаа орлого (БО) зэрэг болно” энэ мэтийг мэдээлж, тооцоолох байтугай сураг дуулсан нөхдүүд засаг төр банк санхүү дээр “ховрын бараа” болцон яваа доо зайлуул ккк.

  9. Од says:

    Урдаа ганцхан датчиктай онгоц жолоодож чаддаг хүмүүст амь насаа даатгаад явмааргүй бна. Мэргэжлийн менежер хэрэгтэй бна. Тийм хүн монголд байдаг юм уу?

  10. chicago says:

    Бас л үнэн юмыг зугаатай бичиж. Доош нь хийж, басамжилах нь сайхан зугаатай, уншууртай болгожээ. Хааяа муу юмыг ч инээж, хөхөрч унших нь нэрвтэж уншсанаас дээр байна шүү. ЭЗ хямраад байгааг Должин эмээ ч хэлээд өгнө дөө. Боловсролтой хүмүүс зөв местэн дээрээ очоод дээдхүүд нь хулгай хийхгүй зөв залаад явбал хямралаас гарах хамгийн сайн арга гэдгийг ч хэлээд өгнө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: