ШИНЭ ЧИГЛЭЛ

Манайхын эдийн засаг хөгжиж байгаа юу, сөнөж байгаа юу гэдгээ “тодорхойлох” гэж балайтаж байх хооронд Ази-Номхон далайн орнуудын саммит болж өнгөрөв. Энд дэлхийн эдийн засгийг дүгнэж байна. Энэ талаар жаахан өгүүлэх гэсэн юм.
Путин юу гэж хэлэв
Урьдчилан хэлэхэд Путиныг Нобелийн шагналд нэр дэвшүүлээд байна. Барууныхан их дургүй байгаа боловч бараг л өгч таарах болов уу. Яагаад гэвэл “дайн хийсэн” Обамад өгч болдог шагналыг “дайн зогсоосон” Путинд өгөхгүй бол онигоо болох юм. За энэ ч яахав…
Энэ саммит дээр В.Путин: “хямралын хамгийн хурц үе өнгөрлөө…Гэхдээ даяар эдийн засгийг хурдан эдгэрнэ тооцох хэрэггүй. Эдийн засгийн одоо байгаа загварын асуудлууд нь бүтцийн болон сунжирсан шинж чанартай байна” гэж дүгнэв.
Иймээс даяар эдийн засгийг “аврах эм” болгож Путин: Ази-Номхон Далайн орнуудын бизнесүүдийг Транссиб, БАМ болон Умрын далайн замыг босгох төслүүдэд оролцохыг уриалав.
Чухам энэ нь санаа манайд ихээхэн хамаатай учраас би энэ өгүүллийг бичиж байгаа юм.
Оросын Транссиб болон БАМ бол зөвхөн орос төдийгүй дэлхий нийтийн ач холбогдолтой бөгөөд Евроазийн эх газрыг баруун зүүн тийш хөндлөн гарсан цорын ганц төмөр зам юм. Яг нарийн ярих юм бол БАМ бол Транссибийн нэг том салаа юм. Харин Монголын Улаанбаатарын гэж нэршсэн төмөр зам бол энэ аварга төмөр замын өвөрмөц нэгэн салаа юм. Салаа гэхэд бас учир дутагдалтай стратегийн тээвэр-ложистикийн аварга системийн нэг хэсэг юм.
Хэрэв энд хөрөнгө оруулах тухай яригдаж байвал Монголын асуудал ямар нэг хэмжээгээр хөндөгдөж байгаа хэрэг юм. Манай гадаад орчинд ихээхэн өөрчлөлт гарах нь байна.
Манай дарга нар үүнийг “мэдээгүй” тууж яваа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Хэрэв энэ түвшинд сэтгэж чадахгүй юм бол улс төр, эдийн засаг, геополитик энэ тэр гэж орилохоо болих л хэрэгтэй гэж би бодож байна.
Дэлхийн эдийн засаг яаж байна
Удахгүй Вашингтонд ОУВС, Дэлхийн банкны удирдах байгууллагуудын хурал болох юм. Энэ хуралд тавих ОУВС-ын илтгэл бараг бэлэн болжээ. Түүний урьдчилсан тоймоос үэзхэд Оросын эдийн засаг 2013 онд 1,5%, 2014 онд 3% болж удаашрах аж.
Morgan Stanley Investment Management-ийн Хөгжиж буй орнуудын зах зээлийн Департаментын захирал Рушир Шарма: Хятадын ДНБ-ний өсөлт жилийн 5-6%-ийн дундаж хурдацтай болтлоо удаашрана гэж мэдэгдэв. Тэрээр Bloomberg-ийн телевизэд өгсөн ярилцлагадаа Орос, Бразиль, ӨАБНУ-ын эдийн засгийн өсөлт эдийн засагчдын урмыг хугалж байна гэж мэдэгджээ.
АНУ-ыг бол ярих юм биш, тэнд ёстой сүйд болж байна. Европын Холбоо өөрийгөө яая гэж байна. Ази-Номхон далайн бүсэд бол өнөөдөр хөрөнгө оруулагчдын сонирхлыг Тайланд, Филиппин хоёр л татаж байна гэж Шарма хэлсэн байна.
Ерөнхийдөө бол ихэнх орны эдийн засаг “будаа болжээ”. Будаа болох ч юу байхав, ихээхэн хүндрэл бэршээл, сааталд орсон байна. Энэ нөхцөлд В.Путин дээрх саналыг тавьжээ.
Америкийн үйлдвэрлэсэн “ногоон цаасыг” хэмжээ хязгааргүй авч аргалдаг эдийн засаг мухардаж байна. Иймээс эдийн засгаа тэтгэхийн тулд бодит хөрөнгө оруулалт амин чухал болоод байгаа аж. Миний ойлгосноор улс орнуудад асар их мөнгө байгаа, харин түүнийгээ хаашаа хийхээ мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл Бээжин, Токио, Сөүлд хөрөнгө оруулалт хамгийн тулгамдсан асуудал болсон байна.
Замын асуудал
Эдийн засгийг эрчимжүүлэхэд тээврийн асуудал онцгой чухал болж байна. Одоо Европ, Азийг холбох нь дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудал болоод байна. Хүмүүс гайхаж магадгүй л дээ. Европ, Ази хоёр чинь холбоогүй юм уу гэж ?! Бараг л тийм болж таарч байна.
Учир нь Европ, Азийг холбосон цорын ганц усан зам Суэцийн суваг Газрын дундад тэнгисээр дамждаг. Үүнийг “өмнийн зам” гэж нэрлэдэг. Хуурай газраар бол манай баруун талаар байдаг “торгоны зам”, тэгээд Транссибирийн төмөр зам л байдаг юм. Мөн ХХ баригдсан Монголын төмөр замыг ингэж тооцож болно.
Өөр зам байхгүй. Өөр зам байх нь байгаа, гэхдээ жижиг ач холбогдол багатай юм. Ухаандаа манайх бүх аймгийн төвүүдийг холбож “хоосон газар мөнгө булж” байхын оронд Сэлэнгийн Алтанбулагаас Замын-Үүд хүртэл олон улсын магистрал зам тавьсан бол Европ-Азийг холбож болох л байсан. Одоо бол аймгийн төвүүдийг холбосон замаараа зундаа айраг, тарваганы мах, хэдэн жуулчин, өвөлдөө өвлийн идшээ л зөөдөг байх. Аа тийм бүх аймгуудад “амралтын зам нээгдсэн” гэж ойлгож болно.
Өсөн нэмэгдэж буй дэлхийн эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг өнөөгийн усан зам болон төмөр зам хангаж чадахгүй байна. Дээрээс нь энэхүү “өмнийн зам” эхнээсээ аваад дуустлаа бөөн дайн байлдаан, аюул занал. Египет, Сири, Иран, Ирак, Израиль, Палестин гээд тоолж барахгүй “аюул”…
Гэтэл сүүлийн үед Умрын далайн зам нээгдэв. Бидний хэлж сурснаар Хойт мөсөн далайгаар явах зам юм. Бидний үзэж байсан газар зүйд “мөстэй” гэдэг боловч сүүлийн 50 гаруй жилд мөс хайлж сайхан зам нээгджээ. Энэ зам Суэцийн сувгаар дамжих “өмнийн зам”-аасаа 5000 км татуу, тээвэрлэлтийн хугацааг 17-20 хоног хэмнэх ихээхэн давуу талтай юм.
Одоо өрсөлдөөн яг энэ замын төлөө болж байна. Энэ нь Орост их таатай боломж нээж байна. Учир нь энэ замыг бүхэлд нь Орос хянах болчихоод байгаа юм. Нөгөө талаас энэ нь их зовлон юм. Тэр урт замыг хамгаалах гэдэг бол санаанд багтамгүй лайтай ажил юм.
Умрын замыг дагаад Оросын “зүүн талын хэсэг” буюу Сибирь, Алс Дорнод эдийн засгийн хувьд идэвхижих нь гарцаагүй. Өнөө маргаашдаа биш ч гэсэн хандлага нь ийм юм. Одоо ч гэсэн эхлэл нь харагдаж л байна.
Ингэхээр яваандаа “умрын зам”-ын ач холбогдол тасралтгүй өсөх нь бас л гарцаагүй юм. Дэлхийн хэмжээний умрын усан замын нөлөө ихсэхэд түүний шууд залгаа Трансиб, БАМ-ын ач холбогдол дагаж өсөх нь гарцаагүй юм. Тэгвэл Транссибийн залгаа, түүний нэг хэсэг болсон Монголын төмөр замын ач холбогдол яахав ?! Мэдээж ӨСНӨ.
Үүнийг харгалзаж чадахгүй бол ёстой “заяа нь хаядаг” юм.

Хэрэв уншигчид анзаарсан бол 2013 оны 1 дүгээр сарын 18-нд миний бичсэн “Хэрэв том сэтгэе гэвэл” гэсэн өгүүлэл миний блогт байгаа ба энэ ложистик бүдүүвчийг анх Монголд үзүүлсэн юм. Энэ өгүүлэл болон түүнд хавсаргасан бүдүүвчийг дахин үзвэл би ихэд баярлах байна.
Хятад манай хоёр талаар
Хятад зүүн талаар идэвхижиж байна. Үүнийг ярих нь илүүц биз. Япон, Солонгос, тэгээд Оростой харилцаж үнэхээр хүн атаархмаар хурдан хөгжиж байна.
Харин манай “зүүн гар”-т буюу европоор баруун талд бас идэвхижиж, “торгоны зам”-ыг сэргээж Дундад Азийн орнуудыг дамжин Орос, Европтой холбогдож байна. Үүнийгээ тэд “эх газрын гүүр” гэж нэрлэж байна.
Ингээд манай хоёр талаар “сүнгэнээд” байна.
Би бүр санаа зовоод 2013 оны 5 дугаар сарын 4-нд “3үүн гар” өгүүлэл бичив. Бас л монголын сэхээтэн нэртүүд өөдөөс баахан “номлов”. Харин “МонЦаМэ Тойм” сэтгүүл 2013 оны № 7-доо энэ өгүүллийг хэвлэж өгсөнд би туйлаас баярлаж байна. Монголоор дүүрэн “пивоны геополитикчид” байдаг боловч ажил хийдэг, тархи нь ажилладаг, нэмэр болдог хүн хуруу дарам цөөн байдаг юм.
Манай монгол замын агуулга бол “нүүрс зөөж гаргах” төдийгүй, монголд “хэрэгтэй зүйлийг оруулж ирдэг” байх ёстой нь ямар ч эргэлзээгүй. Энэхүү “оруулж ирэхийг” огт бодохгүй байгаад бидний эмгэнэл оршино.
Мөн Балид болсон энэ саммит дээр Хятадын Си цинпин дарга: “Номхон далайн хоёр эргээр тээвэр-харилцааны сүлжээ байгуулах” санал гаргаж, бүс нутгийн эдийн засгийн коридор бий болгоно” гэв.
Манайх бол Орос, Хятад хоёрын ийм санаачлагыг “шал тоохгүй” болоод тун удаж байна. Бараг “хуц” гээгүй нь их юм ш дээ…
Манайх
Путины дээр хэлсэн үгийг энгийн үгээр тайлах юм бол: Манай трансибир, БАМ-ын төмөр зам болон Умрын далайн замын хөрөнгө оруулалтад Хятад, Япон хоёрыг хөрөнгө оруулаач гэж урьж байна. Мэдээж Солонгосыг хасаагүй боловч онцлоогүй байна лээ. Энэ бол ихээхэн том хэтийн төлөв юм.
Гэтэл манайх болохоор Баабарын “онолоор” Орос, Хятад, Япон гурвыг Зүүн Хойт Азиас “уйлуулж” байгаад “хасаад хаясан” бөгөөд ганцхан Өмнөд Солонгостой “ах дүү” болсныг бид бүгдээрээ мэднэ. Одоо аягүй бол Баабарт “хасагдсан” Орос, Хятад, Япон гурав “нийлэх” нь байна. Путины хэлсэн зоргоор юу юугүй нийлээд нэгдээд ажиллах нь юу л бол ?! Гэхдээ л эдийн засгаа аврахын тулд тэд хөрөнгөө “нэг тийш нь” оруулж л таарна.
Тэрхүү “нэг тийш” нь Монгол байх бүрэн бололцоотой.
Гэтэл өөдөөс нь Баабар тэргүүтэн байн байн хуц гэхээс гадна “хөрөнгө оруулагч гэдэг бол зөвхөн барууныхан” гэж ойлгуулж байна.
Технологийн тухай товчхон
Үнэндээ бол хөрөнгө оруулалт бол мөнгө биш юм. Мөн чанараараа технологи, үйлдвэрлэл юм. Цаана нь бас мэргэжлийн боловсон, үйлдвэр, техник, бас соёл юм. Манайх л тэнэгээрээ мөнгө гэж боддог байх.
Ухаандаа Япон гэхэд тэр чигээрээ америк технологи, тэхдээ бүр 5 дугаар үеийнх. Япон үүнийгээ Орост өгөх тун дургүй. Оросууд энэ технологийг өнөөдөр авлаа л бол маргааш нь “мангас болно” гэдгийг японууд сайн мэднэ. Тэд Хятадтай ч ингэж харьцдаг.
Хятад бол орос технологийг сайн нутагшуулж, дээрээс нь америк технологийг “нэмж” байгаа орон. Хятад аргаар их хурдан “эрлийзжүүлж” байгаа. Тэдэнд айх юм үгүй.
Орос бол сайн технологитой ч тэр нь голдуу цэргийн. “Буруу” чиглэмжтэй. Түүнийгээ “энхийн” болгох, дэлгэрүүлэх гэхээр мөнгө багатай. Бас асар их баялагтай, мөнгө нь хүрдэггүй.
Манайхан нэг их Оросын технологийг голдог юм. Хэн болчихоод голоод байгаа юм ?! Ухаандаа манай газар тариаланд орос технологийг нэг хэсэг их голов. Ингээд канад болон япон зэрэг бараг бүх орны трактор, комбаин авчрав. Нэг хэсэг манаргаж байгаад одоо голоод хаясан орос техник рүүгээ буцаж оров. Яагаад гэвэл энэ чинь цаг агаартаа тохирсон, дассан сурсан, маньдаа тохирсон эд байхгүй юу. Ядахдаа сэлбэг хэрэг боллоо гэхэд буриад руу давхиж очоод авчихдаг байхгүй юу. Энд би Оросын бүх технологи сайн гэж хэлээгүйгээ онцлон дурдаж байна. Аягүй бол “оросын тагнуул” гээд хараагаад унана.
Манайд бол аль аль технологи нь болоод л явчихна. Би нарийн мэргэжлийн хүн биш боловч ухаандаа японы “голоод хаясан” 3,4 дүгээр үеийн технологийг авахад манайдаа л “ванлий” болно гэж бодож байна.
Ингэхээр эдийн засгийг хөгжүүлье гэвэл технологийн бодлогоо эхэлж бодох хэрэгтэй. Үүнийг боддог хүн ч “өдрийн од” болсон доо.
Ахиад л төмөр замын зураг
Төмөр замын хувьд манайх бол зураг зурах дуртай хүүхэд юм. Өөрийгөө улс төрч, эдийн засагч гээд том бодчихсон “том” нөхдүүд монголын газрын зураг авч байгаад дээр нь дуртай газраараа төмөр зам зурж тоглох бөлгөө. Үүнийгээ “төрийн бодлого” болгох гэж шогтоно, эцэс төгсгөлгүй хэрүүл хийнэ. Ямар ч тооцоо судалгаа байхгүй.
Бидэнд үзүүлдэг “зураг” нь эсвэл Оросын, эсвэл Дэлхийн банкны гэх мэт дандаа гадаад “зурган” дээр жаахан монгол фантааз нэмсэн “бөөн хуулбар”.
Хэрэв жинхнээсээ хүүхэд байсан бол өхөөрдөж болох. Гэхдээ энэ чинь тоглоом биш ш дээ.
Эрдэм шинжилгээний нэг ч хүрээлэн байхгүй, эдийн засгийн даяар болон өөрийнхөө баялгийн “тоо хэмжээг” мэдэхгүй, тэр бүү хэл “эдийн засаг хөгжиж байгаа, сөнөж байгаа” талаар хагас сар маргаж хэвтэж ямар элэнцгээрээ төмөр зам барих чиглэл, төмөр замаар тээх ачааг тооцож чадах юм.
Иймээс эхлээд төмөр замын зураг сараачиж тэнэгтэхээ зогсоогоод “нисдэг төмөр зам” барих гээгүй юм бол хоёр хөрштэйгөө тохир…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 10 дугаар сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ШИНЭ ЧИГЛЭЛ

  1. unurjargal says:

    BRICS iin ornuudiin ediin zasgiin usult, uls turiin nuluulliig eyereg bii bolgoh talaar bodoj ehlehgui bol bolohgui ni ee

  2. залуу судлаач says:

    уншсан хүнд нэгийг бодогдуулах байна баярлалаа

  3. Билэгт says:

    Ганаа ахаа мэдээлэл өгсөнд баярлалаа

  4. энэ дарга дорго нөхдүүд Ганаа ах мэтийн үнэт капиталыг шударгаар үнэлж ажиллуулах ямарч хүсэл байхгүй нь сонин юм аа яагаад байдгийт бол

    • Болд says:

      Өөрсдийнх нь булай булхайн ил гарч, адаглаад ард олон сэхээрч таниад хөгжиж мөгжчихвөл өнөө сул иддэг авлига хахуулийн суваг нь битүүрч харангадаж үхнэ гэж санаал ажлуулах бүү хэл ойртуулах хүсэлгүй байдаг бололтойм шиг билээ. Уг нь Х.Д.Ганхуяг судлаач зэрэг мэргэд эрдэмтэн судлаачаа түшээд, байг аа гэхэд үгийн сонсоод төслүүлээд хийгээд явдаг бол өөрсдөө ч халиф султанрхуу болж хотлоо хөгжүүлж холын ирээдүйдээ алдаршин гэдгээ мэддэггүй, ухаан санаанд нь динозавр тарбазавр үхчихсэн дэлхийн дулааралд гэсдэггүй хөлдүүснүүд болчоод бгаан эмгэнэл юм доо кк.

  5. Anonymous says:

    Монголд боловсролтой хун хэрэггуй, харин долигонуур, хошуу дэвсэгч хэрэгтэй.

  6. orgil says:

    энэ нийтлэл үнэхээр нэгийг бодогдуулж байна.

  7. Болд says:

    “эдийн засаг хөгжиж байгаа, сөнөж байгаа” талаар хагас сар маргаж хэвтэж ямар элэнцгээрээ төмөр зам барих чиглэл, төмөр замаар тээх ачааг тооцож чадах юм.
    Иймээс эхлээд төмөр замын зураг сараачиж тэнэгтэхээ зогсоогоод “нисдэг төмөр зам” барих гээгүй юм бол хоёр хөрштэйгөө тохир… ээ Ганаа ахаа элэг авах нээ нээрээл цэцэрлэгийн балчрууд шиг зураг баримал, нисдэг нисдэггүй төмөр замыг харуулж ухааруулж ойлгуулахгүй бол ч ёстой дүг толгойлсоор дуусах улс доо хэхэ.

  8. bi says:

    neg tiish bolgoh horongo oruulaltiig tarah buren bololtsootoi uls ni mongol gedeg ni ih taalagdlaa eniig ajil hereg bolgovol mongoliin hun bur tolgoi daraallan bayjij uls oron ogtsom turgen hogjih baih da eniig l ih moroodoh um 2 tald bui mangasuudiig davj setgeh um bol buren bolomjoi

  9. ЭЗА says:

    Зүүн хойд азиас Яах аргагүй Солонгосыг сонгоод дагаж намираад байгаа. Гэхдээ би бас жаахан хардлага төрдөг л юм. Солонгостой яагаад заавал хамтраад байна вэ. Арай солонгос бээлий өмсчихсөн америк гар биднийг элбэн тохинуулаад байна уу гэж. Манай олон тулгуурт гадаад бодлого гэдэг маань Америк гэдэг ганц тулгуурт бодлого биш байгаа гэж. Үнэндээ 2 том улсын дундуур АНУ шууд ороод ирэх нь ичмээр учраас Солонгосыг ашиглаад байна уу гэж. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол би ямар геополитик гэж мэдэх биш дээ гэж

  10. Bat says:

    Мэдээлэл өгсөнд баярлалаа. Манай төрийн толгойд суусан нөхдүүдэд заавал энэ сайтыг уншиж байх даалгавар өгдөг байвал таарах юм даа. Даанч өөрсдийнхөө толгой дээрхийг ч харж чаддаггүй хүмүүс дээ…

  11. Батболд says:

    Ганаа багшид талархъя. Төрд байгаа улсуудын дийлэнх нь өөрийн гэсэн ухаан, бодолгүй, зөвхөн амин хувиа хичээсэн улс байдаг нь өдөр ирэх бүр тодрох болов. Энэ улс орны төлөө, маргаашийн, хэдэн арван жилийн дараах Монголын талаарх бодлого боловсруулах чадвартай, тэр талаар боддог хүн тэр 76 дотор, ялангуяа ЗГ-ын сайд нар дотор өдрийн од мэт цөөхөн гэж харагдах болов.

  12. Батболд says:

    Мөн тэд эднийг уншаад ойлгох болов уу даа?????

  13. Дэмжигч says:

    Тэд уншаад ч ойлгох ухаан нь даанч хүрэхгүй ээ.”ухаанд нь ухна ишиг” гэгчийн хүмүүс дийлэнх нь шүү дээ

  14. Болд says:

    япон, өмнөд солонгос чинь “баруун” ш д

    • Болд says:

      Баруун, баруунжсан, барууны бууны нохой зэрэг бүгдээрээ ялгаатай шүү!?! тэгээд ч энд япон солонгосын баруун зүүнийг яриагүй бхад гол санаа асуудлыг гажуудуулахыг хүсэгч цөөврүүд хол байвал зүгээр дээ хэхэ.

  15. социологич says:

    дэмжиж байна, ганаа цэг эм энийг байнга уншиж асуудлуудын талаар мэдрэмжтэй ойлголтууд авдаг. баярлалаа.

  16. Mohgol ulsiin hogjiliin terguun anhaaraliin tobd baih bus nutag bol Dorhod aimag mon gej hoshgiriidoo .Yagaad gebel OHU-iin
    SIB TRANS manai Ereentsab ortoonoos 80-n km -rt zuun hiliin tsegees 8-n km-riin tsaahana hyatadiin Manjuur hotoor dairch baigaa shuudee .Bid nuurs,bolon ashigt maltmalaa Bladibostokoor damjin zuun hoid azi Nomhon dalain teebereer delhiin ali ontsogt hurgej chadna gej zorigtoigoor hutsabal yahiin olon Ulsiin .zam garts dagaj tuhain ulsiin hogjil uragshildagiig manai teneguud daan ch oilgohgiu l dee.Tanii medeeleliin subag hurdtai yumaa !!! haanaas iim ih medeeleliig abaad baidag ni ih sonirhol tatlaa .Tanii uran buteeliin urgats arbin baihiin olziit erooliig orgoe!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: