МОНГОЛЫН ТҮҮХЭЭС ЮУ ҮЛДЭХ ВЭ

Өнөөдөр Улаанбаатар хотын ой болж байна. Улаанбаатар нэрийн тухай манай залуус ихэд сонирхох. Энэ тухай болон ер нь түүхэн бие хүмүүс хийгээд түүхийг үнэлэх тухай өгүүлэх гэсэн юм…
1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар нийслэл хүрээний нэрийг өөрчлөх асуудал хэлэлцсэн юм. Шинэ тулгар улс байгуулж байгаа хүмүүсийн улс төр-нийгмийн идэвхи гаргуун байсныг цохон дурдаж байна. Монголчууд бэлэгдэлд их дуртай хүмүүсийг хэлэх үү, их маргаан болсон юм.
Олон хүн санал гаргасны дотор Коминтерны Рыскулов, Васильев, нар монголчууд олон баатартай тэр нь улааны баатрууд болох ёстой, иймд Улаанбаатар гэдэг нэр өгье гэсэн санал гаргасан юм.
Гарсан саналууд дотор: Баатарвангийн хошууны мэйрин Дамдинсүрэнгийн “Монголын Бээжин”, Богдхан уулын аймгийн Бавуугийн “Ар бээжин гэвэл зохилтой” гэсэн санал их онцгой.
Ингээд МАН-ын Төв Хорооны орлогч дарга бөгөөд хурлын дарга Жадамбаа Ерөнхий сайд Б.Цэрэндоржтой зөвлөлдсөний эцэст Улаанбаатар гэж нийслэл хотоо нэрлэе гэхэд хурлын төлөөлөгчид босож алга ташснаар батлагдсан тvvхтэй.
Би энэ түүхэн протоколыг багцаагаар 24-25 настайдаа анх уншиж билээ. Улаанбаатар хотод маань “Монголын Бээжин”, “Ар Бээжин” нэр өгөх санал гаргасан мээрин Дамдинсүрэн, Бавуу нарыг ёстой “алмаар” санагдаж байж билээ. Тэр үедээ шүү дээ. Ямар өөдгүй, новшийн амьтад ийм юм бодож олж чаддаг байна аа, хятадын тагнуул байсан юм болов уу гэх мэтчилэн. Нээрэнгээсээ тэгж боддог байсан юм….
Олон жилийн дараа нас тогтсон хойноо тухайн үеийн монголын нийгэм ямар байсан юм, тэр үеийн хүмүүсийн үзсэн харсан ямар байсан юм, явж үзсэн газар орон юу байсан юм гээд бодоод үзсэн чинь мээрин Дамдинсүрэн, Бавуу нарыг жинхнээсээ ойлгож эхлэв.
Хэн ч гэсэн үзсэн харсан хэмжээндээ сэтгэнэ биз дээ. Миний ойлгож байгаагаар энэ хоёр хүн харин ч бусдыгаа бодоход Бээжин мээжин хүртэл явчихсан хамаагүй илүү юм үзсэн нөхдүүд байж. Үзсэн ганц Бээжин нь тэдэнд үлгэрийн юм шиг санагдах нь мэдээж хэрэг. Ийм болохоороо шинэ тутам байгуулсан улсынхаа нийслэлийг “Монголын Бээжин”, “Ар Бээжин” гэж нэрлэх санал гаргажээ. Бээжин шиг гоё болгоё, Бээжинг гүйцэж хөгжие гэсэн тэдний чин хүсэл эндээс илт харагдаж байна.
Бусад нь ч нэг их дургүйцээгүй мэт байдаг. Яагаад гэвэл тэд XXI зууны бид нар биш, XIX зууны хүмүүс байсан юм. Тухайн үедээ “юм үзсэн”, ухаантай хүмүүс санал гаргасан болохоор “тийм юм байлгүй” гэж бодоо биз…
Түүхэн хүмүүсийн шийдэл маш амархан, тэдний үйлдэл шал тэнэг мэт өнөө үеийн бидэнд санагдаж болох боловч тухайн үеийн түүхэн нөхцөл, сэтгэлгээг бодолцвол ямар ч тэнэг юм байдаггүй юм.
Сүүлийн үед түүхэн бие хүмүүсийн сайн мууг өнөөгийн сэтгэлгээ, өнөөгийн өндөрлөгөөс шууд үнэлж дүгнэн муучлах явдал хэрээс хэтэрч байгаад би үнэхээр санаа зовж байна. Ялангуяа манай залуус түүхийг хийгээд түүхэн бие хүмүүсийг муучлах өвчин тусчихаж. Үгүй шүү, Та нар шиг нусгайнуудын дэргэд тэд жинхэнэ эх орончид, жинхэнэ монгол хүмүүс байсан юм.
Хөшөөгөөр тоглохоос өөрийг үл мэдэх усан тэнэгүүд байсан цагт Монголын түүх, түүх бичлэг өөдлөнө гэж ёстой байхгүй.

Эдүгээ ганц нэг хүнийг төдийгүй, түүхэн бүхэл бүтэн үеийг “коммунист” гэсэн нэрийн дор системтэйгээр харлуулах муучлах суртал нэвтрүүлгийн кампани өрнүүлж байна. Үүний үзэл сурталч нь хэдхэн хүн байдаг…
Өмнө нь “феодал” нэрийн дор бас л ийм харгис үйлдэл хийдэг байсныг арай гэж засах гэсэн чинь түүхийг харлуулах шинэ давалгаа гараад ирэх нь энэ. Та нар бодоод үз дээ, Монголын XX зууны түүхэнд Богд, Барон Унгерн хоёроос өөр сайн хүн бараг үлдэхгүй болж байна ш дээ. Яагаад гэвэл бусад нь хувьсгал хийсэн учраас түүхээс “хасагдах” ёстой гэнэ.
Үнэндээ бол 1911 онд “тусгаар тогтнол”, 1921 онд “тусгаар тогтнол+нийгмийн дэвшил” томъёоллоор хувьсгал болсон бөгөөд энэ хоёр үргэлжилсэн хувьсгал байсан юм. Энийг чинь зөрчилдүүлээд, үхчих гээд “онол ном” болоод түүх сүйтгээд байх ямар ч шаардлага байхгүй.
Тэгвэл дараагийн аль нэгэн “хувьсгалч” одоогийн энэ түүхийг “хасвал” яахав…
Ингээд байхаар Монголын түүхээс юу ч үлдэхгүй л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 10 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to МОНГОЛЫН ТҮҮХЭЭС ЮУ ҮЛДЭХ ВЭ

  1. сүхээ says:

    20-р зууны улс төрчид бол жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй улс төрчид. Одоогийн улс төр ярьсан новшууд бол зүгээр л зайл л байна. Тэдний чигчийн хуруунд ч хүрэхгүй. Манай Монгол залуус 21 р зуунд амьдарч байгаагаа ойлгоосойдоо. Тэр үетэй харьцуулбал мэдээлжлийг хэт хурдан олж байна. Ер нь л бид сайхан амьдрах ёстой ийм сайхан оронд эзэн нь сууж чадахгүй бол ёстой тэнэг Монголчууд өөрсддөө гомдох хэрэгтэй. Сайхан нийтлэл байнаа.

  2. Bi tuuhiig tuuhees hasah geed bgaa gedgiig n oilgodogguiee. Helmegduulelt shig yum bolvuu?

  3. dk says:

    тийм шүү, монголчууд өөрсдөө “Монголын Түүх”-ээрээ тоглоод дуусаж байна. чаддаг чаддаггүй хүмүүс түүх бичиж, түүхэн роман гэж лут гарчиг тавьсан элдэв номонцор гаргаж мэдлэггүй залуу хүмүүсийн толгойг эргүүлж дууслаа. Өмнөх түүхээ ор тас үгүйсгэж өнөөдрөөс л түүх эхэлж байгаа юм шиг аяглах юм, зарим заримдагууд….. . Бид өөрсдөө өвөг дээдэс, аав ээжийнхээ түүхийг нулимаж байхад хэн биднийг хүндэтгэнэ гэж?

    ~Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье.

  4. Anonymous says:

    Нацагдорж бидний хүндэтгэх хүн мөнүү гэвэл мөнөөсөө мөн. Гэхдээ монгол улс оршин байхын хувь заяанд хэн нь илүү нөлөөлсөн бэ гэвэл Ленинтэй хэн ч эгнэхгүй. Ленин Нацагдорж хоёр бол харьцуулагдах ёстой хүмүүс ч биш. Хэн ч хүлээн зөвшөөрөхгүй байсан монгол улсын тусгаар тогтнолыг хэн хүлээн зөвшөөрсөн бэ? Хүчирхэг орос орны нэрээр Ленин хүлээн зөвшөөрсөн. Яагаад Ленин зөвшөөрөх болов гэвэл явж явж халимаг монгол цустай гэдгээ мэддэг байсан нь нөлөөлсөн байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Тусгаар тогтнолыг зөвшөөрөхийн зэрэгцээ Ленин монголтой гэрээ байгуулсан. Лениний монголтой байгуулсан харилцан туслах тухай протокол нь ямар ач холбогдолтой вэ? Энэ бол хятадуудад зориулсан протокол. Хэрвээ та нар монгол руу дайрвал бидэнтэй байлдах болно шүү гэдгийг албан ёсоор баталгаажуулсан явдал. Цээжээрээ хамгаална гэж энийг л хэлэх байх. Хятадууд Сүхбаатар Магсаржав хоёроос айгаад ч юмуу эсвэл ардын журамт 400 цэрэгт дийлэгдээд монголыг орхисон гэж бодож байгаа бол тэрэн шиг үлгэр байхгүй. Чухам энэ Лениний байгуулсан протоколоос жийрхэсээр манайхыг алдсан юм. Сүхбаатар жанжин ч гэсэн ийм том гэрээ хийгдэж найдвартай артай болсон тул тусгаар тогтнолоо зоригтойгоор зарласан юм. Гэхдээ Хятадуудын санаархал үгүй болохгүй бсан. Мао янз бүрийн хэлбрээр орост шахалт үзүүлсээр байсан. Наймаалцах гэж их үзсэн. Гэтэл Сталин гэдэг гүрж нөгөөх протоколыг гэрээ болгож баталгаажуулсанаар бидний тусгаар тогтнол баталгаажсан юм. Сүүлд япон манай улс руу дайрахад орос цэрэг оруулж хамгаалж байлдсаны хууль эрхзүйн үндэслэл нь энэ протокол юм. Ийм 2 хүний хөшөөг коммунист гээд авч хаясан нь зөв зүйл биш. Хичнээн коммунист ч бай тусгаар тогтнолоо бодоод хөшөөг нь байлгаж байх ёстой бсан юм. Их зохиолч Нацагдорж бидний хайрлаж хүндэтгэдэг хүн мөн байлаа гээд мөрөөрөө байсан хөшөөг нь Лениний суурин дээр тавьж байгаа нь эрүүл үйлдэл биш.

    • Пионер says:

      Э.Бат-Үүлтэн, Ц.Элбэгдоржтон нарт уншуулах юмсан

    • Anonymous says:

      Хөшөөг буулгагсад тэдэн шиг гавъяа байгуулж чадахгүйдээ л тэнэгээ гайхуулж байгаа юм.

    • Anonymous says:

      yag zov,uneheer saihan bichjee.
      baiga yum baigaa bairnada l bj baiglde, ter hoshoonuud hend yund gai bolson gej? estoi hiih ajilaa olj yadsn humuusiin hiirhel.

    • Anonymous says:

      Лениний тухай ийм юм хэзээ ч сонсож байсангүй.Тэгээд эртхэн ярьж байхгүй яасан юм бэ? Үнэн юмуу? Тэгээд яагаад хэн ч ярьдаггүй юм?

    • Ганаа says:

      1. Би ганцхан чамд зориулж, чамайг уншина байх гэж найдаж бичдэггүй. 2. Би хэзээ ч худал хэлж байгаагүй.

  5. TeukSo says:

    Бүхэл бүтэн үеийг коммунист нэрээр харлуулах суртал газар авсан гэж маш үнэн.

  6. delgermaa says:

    Tand bayarlalaa:Үнэндээ бол 1911 онд “тусгаар тогтнол”, 1921 онд “тусгаар тогтнол+нийгмийн дэвшил” томъёоллоор хувьсгал болсон бөгөөд энэ хоёр үргэлжилсэн хувьсгал байсан юм. Энийг чинь зөрчилдүүлээд, үхчих гээд “онол ном” болоод түүх сүйтгээд байх ямар ч шаардлага байхгүй.

  7. TeukSo says:

    Монголд франц үүлдэрийн 2000 үнээ оруулж ирж байгаан гэнэ. Дахиад 2000 -г авчирч оруулах гэж байгаан гэнэ. Яа яа. Сая сая жилийн турш байгаль эхийн шалгарлаар монгол нутагт амьдарч ирсэн малынхаа генээр тоглох ямар аюултай гэдгийг энэ улс ухаардагч болоосой. франц үнээнүүд эртэй сайндаа 30.40 литр сүү өгдөг юм бишээ. Элдэв гормон антибиотик химийн бодисуудаар шахуулсаар байгаад ийм болсон эмгэнэл шүү дээ. Байгаль эхийн хуулийг дураараа зөрчдөг аюулт либерал орнуудын логик эцэсдээ манайд гай болно уу гэхээс гавьяа болохгүй. Лу Болд болон манай мундаг төрийн зүтгэлтэнгүүдэд жааханч гэсэн монгол ухаан байсансан бол. Эхлээд яахав сүүгээ уугаад баярлаад баяжаад нэг хэсэг явах л байх. Сүүлдээ энэ сүүгээр дамжсан гормонууд чинь биеийн чинь генид суугаад бэхжээд ирэх цагт хоёр толгойтой хүүхэд гарч алзхаймараар өвчилж эдгэшгүй онош нь тогтоогдохгүй элдэв хавдарууд ихсээд ирэх цагт монгол цэвэр генитэй малаа хайгаад хайгаад олохгүй. Угаасаа та нарт юу ч тайлбарлаад ойлгохгүй улс. Та нарт ганц л юм хэрэгтэй тэр бол мөнгө.

    • Xonshoortoi aawiin xvv says:

      Uxaan sanaa biye setgel n yaduu bolxoor mungu xeregtei bolchixloo! Say bas Frantsiin gadaad yawdaliin yaamnii said Laurant gej nuxur Mongold ailchilsan bsan. Bi bodson l doo xuurxii muu Afrikiig frants ba europ ulmuj tsulmuj duusaad odoo mongoliig maani ulmuj tsulmuxuur irj yawnaa gej! Uxaantai baix xeregtei!

  8. Xonshoortoi aawiin xvv says:

    Xonshoortoi aawiin xvv
    Nederland ulsdaa xamgiin tomdoo ordog europdoo exnii 3 t jagsdag bank buyu Rabobank gadaad daxi zarim negen xudalch zaxirluudaasaa bolj Amerika Angli Nederland ulsaas niitdee 774 milllion euronii torguuli xvleelee. Mun ter uduruu xamgiin tom zaxiral bolox Peit Moorland uuriinxuu sanlaar shuud Alban tushaalaa xvleelgej uguud mun bvx xariutslagaa xvleex buyu mash ixeer xaramsaj bgaa boln oi n gutaj bgaagaa medegdlee!

    Mongold noyon Dollar iin xansh ussuur l yum ulam vned orsoor ard tvmnii amidarl ulam doroitsoor l shudraga bus bdal ulam gazar awsaar l bayan xoosnii yalgaa ulam gaarsaar l……..
    Deerxi nuxur Moorland shig xonshoortoi banknii zaxiral aawiin xvv xezee Mongold maani garch irex bol?

    • rentsen says:

      Mgl hezee uuriinhee tugrugiig medej bsaniin .Buh yum n gadnaas hamaaraltai bsan sh dee.Ali dundad zuunaas ehleed tiim bsan.Bur hool huns huvtsas hereglee hurtel odoo ch tiim bgaa.Tiim l ih mundag yum bol yund ch hamaaralgui mongol altan zoos gargaad ter yumaa heregleed haana ch ochood zarj chaddag boloh heregtei sh dee.

  9. tugs says:

    Зөвхөн “Ардын Нам”-тай холбоотой нэрээр Ардын Хувьсгалын болон коммунист үзэл суртлын үеийн бүх үнэт зүйлсийг үгүйсгэж устгаж байгаа нь даанч харамсалтай. Үнэт зүйлсдээ халдуулчихаад ингээд зүв зүгээр суугаад байх монголчууд ер нь ямар муухай аминчхан улс болоо вэ. Монгол гэх үнэт зүйлс, бахархал нэгэнт үгүй болсон цагт өөрийгөө нанхиад хүн гэж ойлгоцгоогоорой. Баабар бидний бахархлыг бага багаар үгүй хийсээр л

    • Пионер says:

      Баабар чинь нанхиад гээ биз дэ?!

  10. Фэйсбүүкчин says:

    Фэйсбүүкийн үеийн залуу хүн би ийм тийм түүхийг ер сайн мэдэхгүй юм. Энд тэндээс хагас хугасаар л олж уншдаг, түүнийг нэгтгээд нэг ойлголт болгож чадахгүй юм. Над шиг ийм хүмүүс хар мянга байгаад байна. Тэгэхээр л болохгүй байна даа. Зүй нь өмнөх олон жилийн хандлагатай харьцуулж биш, сүүлийн хэдхэн жилийн дата дээр ажиллаж шийдвэр гаргаад байхаар алсыг харсан шийдэл болж чаддаггүй байх.

  11. сүхжаргалмаа says:

    Баярлалаа. Ингэж хэлж, тайлбарлаж чадахгүйгээ мэдлээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: