ОЛОН УЛСЫН “АВИЛГА”

Манай улс авилгаар дэлхийд 2 дугаарт орж гэнэ. Энэ ч яахав, “ойлгомжтой” асуудал. Энэ “Transparency International” чинь манайд арав гаруй жил судалгаа хийж байгаа газар ш дээ. Манай авилга сүүлийн хэдэн жил дэлхийд 50-60 дугаар хавьцаа байнга явдаг байсан юмсан. Гэв гэнэт дэлхийн №2-оор “шаачихдаг” байна ш дээ. Манайхан үүнийг огт анзаарахгүй байна. Тэхээр олон улсын судалгаанд “нэг учир” байна. Энэ тухай өгүүлсү…
Авилгын судалгаа
Юуны өмнө миний 2009 оны 3 дугаар сарын 23-нд бичсэн “Авилгачид авилгатай тэмцэх нь” өгүүллийг дахин нэг уншихийг зөвлөж байна. Одоо ч миний блогт байгаа энэ өгүүлэлд хамаг юмыг он сар өдөртэй нь биччихсэн байгаа.
Барууныхан 1992 оноос эхлэн манайд авилгын судалгаа эхэлсэн юм. Түүнээс хойш авилгын судалгаа хийсэн тоо, оролцсон хүн байгууллага, зарцуулсан мөнгө хөрөнгийг тооцоолох гэвэл ёстой дэмий ажил болно. Мань мэт нь нэг хэсэг тоолж байснаа сүүлдээ залхаад бүдүүн багцааг нь хааяа харж явдаг юм.
Ингээд ерөнхийдөө жил болгон авилгын индекс гаргадаг болж, бас энд дурдан буй “Transparency International”-тэй холбоо тогтоож мэдээлэл гаргадаг болсон юм. Одоо бол авилгын индексийг Авилгатай Тэмцэх Газар өөрөө гаргадаг юм.
Төслийг нэр нь их гоё оо. “Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” гэдэг юм.
Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд авилгын судалгааны чанар гэж авах юм байхгүй. Мэддэг боловсон хүчин гэж бараг байхгүй юм чинь аргагүй шүү дээ. Судалгаа жаахан гадарладаг ганц нэг хүн байвч олон улсын судалгааны арга зүйг өөрчилж, зөрчиж болохгүй гэсэн хачин тэнэг зарчмаар хандана.
Өвчин туссан юм шиг авилгынхаа хэмжээг бууруулна. Том авилгыг бүр тас нууна. Тэхээр худлаа судалгаа хийнэ гэсэн үг. Олон жилийн турш шүү дээ. Энд манайхан буруутай ч гадаадынхан хамгийн их буруутай. Үүнийг би хэлээд хэлээд дийлээгүй, хэрэлдээд хэрэлдээд яаж ч чадаагүй. Яагаад гэвэл ардчиллыг “сайхан” харагдуулах ёстой.
Ажиглаж олсон зүй тогтол
Миний ажигласнаар бол барууныхан манайхыг 1990-ээд оны дундаас 2000 оны дунд хүртэл авилгын асуудлаар нэлээд сайн шахаж байсан нь анзаарагддаг юм. Ямар сайндаа АНУ-ын элчин сайд У.Дингер УИХ-ын гишүүдийн өмнө “Монголд авилга ихээхэн газар авч байгаа” гэдгийг улаан цайм хэлж байхав. Энэ чинь 2002 он, Н.Энхбаярын үе л дээ.
АНУ-аар ингэж шахуулж байж 2002 онд “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлав. Гэхдээ хуульгүй хөтөлбөр батлахаар чинь тэмцэхгүй л гэсэн хэрэг байлаа. Хуулийг нь 2006 онд буюу нийтдээ 12 жил унжиж байж арай гэж дуртай дургүй баталсан юм.
Энэ үед явуулж байсан миний хийсэн болон миний оролцсон бүх судалгаагаар Монголын авилга цаг ямагт дэлхийд №1 байсан, байсаар ирсэн.
Түүнээс хойш намайг авилгын судалгаанд огт оролцуулахаа байсан юм. Мэдээж ш дээ, ардчиллаараа дэлхийд гайхуулах гэж байхад чинь авилгаар дэлхийд нэгд гаргаад байгаа судлаачийг зайлуулах л хэрэгтэй.
Би заримдаа ингэж боддог юм: Барууныханд Монголын ардчиллыг дэлхийн үлгэр жишээ болгон харуулах улс төрийн бодит шалтгаан байсан. Гэтэл авилга цэцэглээд байдаг. Тэгэхлээр Монголын ардчиллыг “сайхан” харагдуулахын тулд “муухай” харагдуулж байгаа авилгыг нь нэлээд их дарж харагдуулах хэрэгтэй. Судалгааны “дансны” аргаар үүнийг хийнэ. Тэд яг ингэж бодсон байх.
Ингээд төр засгийн оролцсон, гадаадын оролцоот бүх төрлийн судалгаа бодит байдлаас ихээхэн зөрөөтэй, авилгыг илт бууруулан гаргах болов. Ийм дүгнэлтийг хов хоосон хүн хийдэггүй юм. Би бусад судалгаа хийх явцдаа үүнийг ямагт шалгаж байсан, надад судалгааны хангалттай өгөгдөхүүн байгаа учраас ингэж ярьж байна.
Олон улсын судалгаа монгол судлаачийн судалгаанаас мундаг байдаг гэж хэн ч нотлоогүй.
2007 оны 9 сар гэхэд л АНУ манайд 6,5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд үүний 1,8 саяыг нь авилгатайгаа тэмц гээд Сангийн сайд Н.Баяртсайханд хүлээлгэн өгсөн билээ. Дээрээс нь НҮБХХ-өөс “Үндэсний шударга ёсны тогтолцоог өргөжүүлэх” нэрээр 180.000 ам.доллар аваад авилгатай тэмцээд тэр жилд нь дуусгачихсан. Ийм маягаар барууныхан манайд авилгатай тэмцэхэд асар их хөрөнгө мөнгө зарцуулсан юм. Зүгээр л элсэнд ус асгасан юм…
Одоо яав…
Монголын авилга нэлээд их ч харьцангуй “тогтвортой”, сүүлийн үед буурч байснаа гэнэт суга өсөв. Жил жилийн судалгаагаар тэр. Дөнгөж ноднинхон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын авилга нэг жилийн дотор 10 гаруй байраар ухарлаа” гэж сүржигнэж байсан юмсан. Гэтэл буцаж өсөөд, өсөх өсөхдөө 40-50 байраар суга өсөв. Ганцхан жилийн дотор шүү дээ.
Би Н.Алтанхуягт таагүй ханддаг нэгэн. Гэлээ гэхдээ муу муухай хандлаа гэхэд Н.Алтанхуяг гарч ирээд авилгыг 50 байраар ахиулчихсан гэж би яасан ч итгэхгүй. Монголын авилгачид “ид шидтэй” ч гэсэн улсынхаа авилгыг хойш урагш нь 40-50 байраар нэг жилийн дотор хөдөлгөж яагаад ч чадахгүй.
Энд ямар нэг “дансны юм” байгаа нь илт байна. Шууд хэлбэл судалгаанд, судалгааны арга зүйд, олон улсын хандлагад байна. Олон улсын судалгаанд итгэх юм, итгэхгүй юм гэж буй. Тэнэг царайлчихаад гадаадын судлаач гээд үхчих гээд байх хэрэг байхгүй л байхгүй юу. Анхнаасаа авилгаа зөв тооцож байсан бол ийм балай юм болохгүй ш дээ…
Монголын авилга гэв гэнэт өссөн энэ судалгааг бол таамаглаж болно л доо. Нэгдэх таамаг: гадаадын татвар төлөгчид мөнгөнийхөө зарцуулалт, үр дүнг нэхэж байна. Та нар Монголын авилгыг арилгана гэж арав гаруй жил санаанд багтамгүй их мөнгө зарлаа. Үр дүн нь одоо хаана байна гэж асуугаа биз.
Хариу нь: Монголчууд ёстой заяагүй хогнууд юм, угаасаа, төрөлхийн авилгачин улсуудыг чинь яаж ч болдоггүй юм байна. Харахгүй юу, бид төсөл хэрэгжүүлээд жаахан гайгүй болж байтал ахиад л нөгөө авилгаа аваад эхэллээ…
Хоёр дахь таамаг: Монголын эрх баригчид дургүй хүргээд байгаа учраас авилгын индексийг нь “нэмж” дэлхий дахинд “муу муухайг” нь харуулж байна. Одоо бол: Монголын ямар ч засаг төр ямар ч үг хэлсэн өөдөөс нь: Хараач, Та нар, энэ Монголыг. Эд нар бол энэ дэлхийн хамгийн их авилгачин улс. Тэдний нэг ч үгэнд итгэх хэрэггүй. Еэ еэ бөөвөө…
Асуулт: Бид муу нэрээ арилгаж авилгаа багасгахын тулд яах ёстой вэ ?
Хариу нь: Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтад сайн хөнгөлөлт үзүүл, тэгвэл авилга чинь буурна…
“Transparency International”-ийн судалгааны арга зүй ихээхэн эргэлзээтэй, хэт субъектив гэдгийг би сайн мэднэ. Бас үүнийг нотолж чадна. Тэдний судалгаагаар Монголын авилгын рейтинг 10 орчим байраар дээш доош болдгийг би бас мэднэ.
Харин Монгол Улс дэлхийн хэмжээний ашигт малтмалын ордоо ашиглах гэрээ хэлэлцээр ид хийж буй үед Монгол Улсыг хамгийн их авилгач улсаар зарласан нь “Transparency International” өөрөө олон улсын олигархи бүлэглэлийн нөлөөнд оржээ гэсэн гарцаагүй дүгнэлт хийхэд хүргэж байна. Үүнийг бол олон улсын “авилгын өвөрмөц хэлбэр” гэж нэрлэж бүрэн болно.
Барууныхан Оюу Толгойн асуудлаар Монгол Улсыг шууд болон шууд бус дарамт, шахалтад оруулж байна гэж би хардаж байна. Хэрэв ингээд байвал манайхан улам л гүрдийх хэрэгтэй ш дээ…

Тэгээгүй юм бол “Transparency International” Монголд явуулсан судалгааныхаа эх өгөгдөхүүнийг ил тод үзүүлэх ёстой. Түүнийг чинь Монголын судлаачид шалгах эрхтэй.
Би Монгол Улс авилгадаа идэгдсэн гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Манай эрх баригчид улаан цайм авилгачид гэдгийг ч би хүлээн зөвшөөрнө. Би Монголын авилгыг “Transparency International”-ээс ч илүү үзэн яддаг ч судалгаагаар ингэж дураараа “өсгөж бууруулахыг” эсэргүүцэж байна.
Монгол дахь авилгаар далимдуулж Монгол Улстай тэгш бус гэрээ хэлэлцээр хийх, Монгол Улсыг нэр хүндээр нь барьцаалж шулан мөлжих гэвэл би Та нарыг хуцваа л гэнэ.
Яагаад гэвэл надад “Transparency International”-ээр заалгаад байх юу ч байхгүй. Яагаад гэвэл би Монголын төлөө судалдаг Монгол Судлаач…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 11 дүгээр сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

26 Responses to ОЛОН УЛСЫН “АВИЛГА”

  1. B says:

    Ganaa ahaa yag ulsuudiin rank-g bol jagsaaj bicheegui haragsan. Tanii heldegeer iim ogtsom savlana gej yu bhav bi bas unshaad gaihsan.

  2. Ганаа says:

    Transparency International рейтингийг жагсааж л гаргадаг ш дээ. Өөрөөр яаж байр эзлүүлэх юм.

  3. Aldar says:

    Та удахгүй НЭГ САЯ дах уншигчтай боллоо. Цаашдийн ажил хөдөлмөр тань амжилт хүсье

  4. Orgilkhuu says:

    Ганаа ахаа Transparency International-н 2013-н индекс гараагүй байгаа юм биш үү? Вебсайт дээр нь байхгүй байх юм.

    • Ганаа says:

      Би ийм юмыг “зохиодоггүй”. Тэдний веб сайт, нарийн бичгийн дарга нарын газрын сайт гээд олон юм бий ш дээ. Монголын сайтууд бичээд л байна ш дээ. Жи: http://sonin.mn/news/gemt-hereg/21625
      Та нар намайг “шалгадаг” шигээ өдөр болгон бүлт бүлт үсэрч байгаа эрх баригчдаа шалгаж байгаач. Тэгвэл хулгайч дээрэм барина уу гэхээс намайг шалгаад юу ч гарахгүй…

  5. bilgee says:

    Тун сонирхолтой дүгнэжээ. тэдний сайт дээрх мэдээллийн дагуу бол тус байгууллагын дарга нь Канадын иргэн байна шээ. (Huguette Labelle
    Chair, Canada) http://www.transparency.org/whoweare/organisation/board_of_directors/1/ тэгэхээр нэг юмыг хэлнэ байхаа хэхэ

  6. Болд says:

    Гайхалтай, нохдуудын дотрыг сайн уудалжээ. Үл үзэгдэгч гар, шидэт дохиурын удирдлагаар худлаа ухаантай маск царайлсан манай долдойнууд дараа нь хамтдаа хуйхлагдахгүй юм шиг хөөрцөглөж явсаар энэ байтугай гай чирч улс орныхоо гал голомтыг самарч бгаа шаарнууд даа. Хуульгүй бол буудахсан гэдэг шиг нүгэлийг нь нүүрэн дээр нь сийлчиж болдог бол мөн үзлийн амьтадыг бид харах бхоо. Дайсны цэргүүд өөрсдийгөө мэдэх ч нүүр гэж шир, нүгэл гэж тамаас хэтрээд сүнсээ шатааж түймэрдэн худалдаад, ирээдүй өнгөрсөнд эрхэмлэх хайрлах зүйлгүй болчихсон СҮГнүүд тул яалтай ч билээ дээ.

  7. bi says:

    uneheer undestei dugnejee alivaa uls oorsdiin sudlaachdiin dugneltiig hamgiin turuund harj bodlogo shiidveree gargadag um bn lee manai tomchuud ganaa guain sudalgaag ajil heregtee ashilaj baimaar um ene hund mongol sudlaachiin buh chadvar bgaa ni ilt haragdah um

  8. gigi says:

    Ganaa ahaa,

    Ta ter tsumiin haygdal bulshlana geed baigaa tuhai ta neg bichvel ene olon hund hergeti baih gej bodohiin.

  9. Ганаа says:

    Энэ талаар би хамгийн анх 2005 онд УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн ҮАБЗ-ийн гишүүдэд ил захидал бичиж явлаа. Тэдний ганц нь ч хариу өгөөгүй. Муугаараа би л шоронд орох шахсан. Энэ үед ард түмэн Та нар дэмжээгүй, харин ч намайг хараасан. Одоо ахиад бич гэж байгаа юм биз дээ. Тэгвэл намайг дэмжинэ гэдгээ амлах ёстой….

  10. Anonymous says:

    бичээд л байдаг. та сэтгүүлч үү. Өөрийн тань амласан “хугацаа” дуусч байгаа шүү архиваа шалгана уу… Өөрөөр хэлбэл үр дүн хэрэгтэй байна…

    • Ганаа says:

      Би сэтгүүлч биш, судлаач. Судлаач хүний хөдөлмөр бичихээр л илэрдэг. Миний яаж хөдөлмөрлөж байгааг миний блогийн архиваас үзчихэж бас болно. Ингэвэл ямар ч эрүүл ухаантай хүн надаас “үр дүн” нэхэхгүй. Хэрэв “үр дүн” байхгүй бол коммент бичихээс өөр чадваргүй өөрийнхөө бэртэгчин зангаас хай. Ядахдаа улс төрчдөөсөө амласныг нь асуугаад сурчих. Надад ёс суртахуунаас өөр авсан ямар ч үүрэг байхгүй…

  11. Anonymous says:

    Сайн байна уу,
    Ганаа ахаа тань шиг залуу монгол судлаачид яагаад дуугарахгүй байна аа? Ингэхэд тань шиг олон нийт, Монгол Улсынхаа төлөө дуугарчих аавын хүү алга уу даа? Өнөөдрийн манай монголын нийгэм арай бишээ.
    Гадаад дотоодод эрдэм ном үзэж сурч төгссөн залуучуудаа та нар БААР-ндаа л бар юмуу? Цонхоороо гадагшаа хар л даа, энэ их утаа, эмх замбараагүй барилга, хүнсний аюулгүй байдал, замын түгжрэл…. Энэ бүгдэд зохих хариуцсан албан тушаалтнууд нь үйлдсэн болон эс үйлдсэн ажил болон шийдвэртээ хариуцлага хүлээх ёстой.
    Одоо болон урьдын Засгын Газар мөн Улсын Их Хурлын гишүүд, улс төрч нэртэй нэдэр дээрээ улсаа худалдагчидыг байх ёстой газар нь буцаж ирэлтгүйгээр “залах” юмсан.

  12. bagii says:

    ganaa akhaa ta snu?
    tanai ohind nugoo surchig taalagdsanu?

    • Ганаа says:

      Баярласан шүү. Чиний ачаар ах нь их оноо авсан. Удахгүй чам руу утасдана аа…

  13. bagii says:

    za yamai daa hereg tus bolson bol

  14. bagii says:

    ta medeejiin hereg zavgui l bgaazdee, manaih bas ih ajiltai bgaa

  15. Ундрахбат says:

    атг нэг үеэ бодвол бага ч гэсэн юм гаргаж ирдэг болж. Нямдорж хууль зүйн сайд байх үед авилга хамгийн их цэцэглэсэн. Гэтэл сүр сүр юм яриад тэндээ суусаар л байх юмаа. Хамар доор нь хамаг юм болж байхад хараагүй эсвэл харахыг хүсээгүйнхээ төлөө хариуцлага хүлээдэг баймаар.

    Авилга авсан өгсөнийг хайхаас гадна ямбий төр рүүгээ түлхүүр багажаа бариад ормоор..

  16. bata says:

    судлаач таньд энэ мэдээллийг хүргэж байнав манай нийгмийн үнэн трөх

    http://www.themongolist.com/blog/parliament/79-the-wealth-of-parliament-redux.html

  17. sukhee says:

    ta yag 10 t buudjee ashig sonirholoo bidend tulgaj bagaag ni ilchulsen bn

  18. ganaa says:

    бардам байлаа

  19. Anonymous says:

    Монголд байдаг олон улсын байгууллагуудын цаад санаа нь энэ шүү дээ.Дэлхийн банк, олон улсын валютын сан, bloomberg, eagly гээд л цөм монголын засгийн газарт дээр бичсэнчлэн шантаачийг үзүүлж л байна.

  20. Anonymous says:

    Ганаа, сонины өгүүлэл баталгаатай эх сурвалж биш. Та үнэн судалгаа хийсэн үү? Түүнчлэн, Transparency International-ийн 2013 оны тайлан нийтлэгдээгүй байна. Transparency International-ийн 2013 оны тайлан 12/03/13 нийтлэнэ (http://www.transparency.org/news/pressrelease/2013_corruption_perceptions_index_to_be_launched_3_december).

    • Ганаа says:

      1. Тэгээд юуг баталгаатай сурвалж гэх юм ?! 2. Миний судалгааг харин олон улсын мэдээллээс хайж болно. 3. Тэр чинь олон сайттай. Өөрөө хайгаад ол…4. Олон улсын “судалгаа” яаж хийдгийг дайнаас өмнөх Сирийн авилгын жишээн дээрээс хар. 5 Тэнэг новш вэ, чи хэнийг өмөөрөөд байгаа юм…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: