МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛООР БИЧИХҮЙ

Монголын түүхийг голчлон гадаадууд гадаадаар бичсэн байх. Энэ байдал одоо ч хэвээрээ. Түүхээ өөрөө бичдэггүй монголчууд түүнийг ямар ч шүүлтүүргүй хуулан авах. Сүүлдээ хуулж байгаагаа мэдэхээ байчихсан мэт. Үүнийг бид засч болно, ингэх ч үүрэгтэй. Ингээд эртний түүхээс нэгэн жишээ авч түүхээ хэрхэн засч монгол түүх болгохыг залуустаа үзүүлэхийг хичээв…
Эртний Римд болсон явдал
НТӨ 54 онд Римийн суут жанжин Красс долоон легион, дөрвөн мянган морьт цэрэг, мөн төдий тооны хөнгөн зэвсэгт цэргүүдээс бүрдсэн томоохон бүлгийн хамт парфяны нутаг руу аян дайн хийжээ. Парфянчууд тэднийг Карр-д тоссон байна. Крассын хүү Публийн легионерууд үндсэн хүчнээсээ тасарч их хүнд байдалд оржээ.
Каррын тулалдаан римчүүдын хувьд сүйрлийн болсон бөгөөд Красстай хамт аян дайнд мордсон 42 мянган цэргээс дөрөвний нэг нь амьд үлдэж, 20 мянга нь алуулж, 10 мянга нь олзлогдсон гэж түүхч Плутарх тэмдэглэн үлдээжээ.
Парфянчууд энэхүү олзлогдсон римчуудыг Маргиан буюу орчин үеийн Мевр оршин байгаа Төв Ази руу дорнод хилээ хамгаалуулахаар илгээсэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Энэхүү Мевр хот нь одоогийн Туркмены зүүн өмнөд хэсэгт оршиж байсан эртний сельжукуудын нийслэл байсан юм. Ингээд европын түүх дуусч римийн 10 мянган хүн буюу нэг легион цэргийн сураг ажиг алдарч байгаа юм.
Хятад сурвалжийн мэдээ
Дараах мэдээ Бань Гу хэмээх хятадын алдарт түүхчийн бичсэн “Эртний Хань улсын түүх”-ээс гарч ирнэ. Хятадын энэ сурвалжид хятадын жанжин буюу түшмэл Чэнь Тан гэгч эзэн хаандаа Хүн улсын эсрэг явуулсан нэгэн дайныхаа амжилтын тухай өгүүлсэн тайлан, зураг сэлтийн тухай өгүүлсэн байдаг аж. Түүнийг нь хятадын хааны ордонд ихэд сонирхон үзэж байсан гэдэг. Энэ үйл явдал НТӨ 36 онд болж байгаа юм.
Тэрхүү өгүүлэмж нь Хүн улсын нийслэлийг (“баруун” буюу умард Хүнийг хэлж байна-Х.Д.Г.) дайрч эхлэх үед хотын хэрэмний “хаалганы тал талаас шугам болон загасны хайрс адил жагссан зуу гаруй явган цэрэг” байсан гэсэн тэмдэглэл байгаа юм.
Энэ бол монгол цэргийн хийдэг маневр биш юм. Харин тэр үеийн рим цэргийн хийдэг “яст мэлхий” хэмээх хамгаалалтын горимтой төстэй юм. Үүнээс үндэслэн түүхчид Крассын легионы үлдэгдэл рим цэргүүд энд хүрч иржээ гэж үзээд эрэл хайгуул хийж сүйд болдог юм. Энэ ч нэлээд үндэстэй таамаглал юм.
Энэ талаар Гомер Г. Дебс (Homer H. Dubs) “Эрт үеийн рим, хятад хоёрын цэргийн мөргөлдөөн” гэсэн өгүүлэл бичиж Америкийн хэл зүйн сэтгүүлд 1941 онд анх нийлүүлснээс хойш түүх сонирхогчдын анхаарлыг ихэд татах болжээ. Хамгийн сүүлд гэхэд л Австралийн түүхч Харрис гэдэг нөхөр “Римийн легионерууд Хятадад” гэсэн өгүүлэл бичиж шуугиан дэгдээх байх жишээний. Ийм жишээг тоолж баршгүй. Харин монголчууд бид бараг тоохгүй, асуудлыг хятад, римийн асуудал мэт “европоор” сэтгэх нь дэндүү өрөвдөлтэй…
Монголд юу болсон бэ
Яг энэ үед Монголын агуу их Хүн гүрэн ёстой баларч байлаа. Мөнөөх л хаад ноёдын бутрал. НТӨ 60-аад оны үес эрх мэдлийн өрсөлдөөн дээд цэгтээ хурцдаж, цус ургасан тэмцэл өрсөлдөөний улмаас НТӨ 57 онд Хүн гүрэн хүч тэнцүү 5 хэсэгт хуваагдав. Эцэстээ ах Жижи шаньюй, дүү Хуханьеэ шаньюй хоёрыг тойрсон хоёр том бүлэглэл болжээ. Эхлээд ах Жижи шаньюй ялжээ. Түүнийг Жижи Гудуху буюу нэрийг нь Хутуус гэнэ.
Дүү Хуханьеэ шаньюй одоогийн Өвөр Монголд, ах Жижи шаньюй одоогийн Ар Монголд сууж байсан гэж бүдүүн тоймоор багцаалж болно. Ингээд хэд хэд дайтсаны дараа нэлээд ялалт байгуулсан Жижи шаньюй “шинэ төр” байгуулан Умарт Хүн гэж нэрлэв. Гэтэл Хятад руу ойртон буусан дүү Хуханьеэ шаньюй Өмнөд Хүн улсыг байгуулав. Ингэж ах дүү хоёр Хүн улсыг хоёр хуваах нь тэр.
Улмаар Хуханьеэ шаньюй Хятадтай “Энх ургийн гэрээ”-г шинээр байгуулан тэднээс асар их тусламж, түүний дотор цэрэг зэвсгийн тусламж авсан тул Жижи шаньюй баруун тийш даялан нүүж Ил голын Үсүн нарын улстай хаяа нийлэн суув гэж манай түүхэнд тэмдэглэдэг.
Монгол цэрэг ямагт байлдан эзэлдэг
Энд нүүв, хаяа нийлэн суув гэдэг үгс зохимжгүй юм. Тэр үеийн Дундад Азид Үсүн, Динлин, Хусе зэрэг олон улс байсан ба тэр болгоныг Хүн-монгол цэрэг байлдан дагуулж ид хаваа гайхуулж тэнд суурьшжээ. Ингээд Жижи шанью Кангюй улсын хаантай хүч хавсран Талас голын хавьд шинэ хот нийслэлээ байгуулан төвхнөж эхэлсэн юм. Энэхүү Кангюй улс гэдэг нь Сырдаръя мөрний дунд болон адгаар суурьшиж байсан аймаг бөгөөд Согдтой хиллэж байсан тэгээд манайханд эзлэгдсэн гэж өөрийн зүгээс тайлбарлах байна.
Гэвч Торгоны замын багалзуур дээр шинэ улс байгуулан төвхнөх гэсэн монгол хааны санаа аль ч улсад таалагдаагүй тул тэд НТӨ 36 онд түүнийг тал талаас нь бөөрөлхөн дайрчээ. Жижи шаньюй руу Хан улс толгойлон Дундад Азийн бүх улсууд нийлэн дайрахад Хуханьеэ шаньюй ч үүнд оролцсон байна. Түүхийн энэ эмгэнэл НТӨ 36 онд болжээ.
Ямар ч гэсэн Жижи шаньюй ахар богино хугацаанд өөрийн гэсэн нийслэлтэй, өргөн их холбоо харилцаатай хүчирхэг улс болсон нь мэдэгдэж байна. Тэр римийн легионерүүдийг элсүүлж, тэднийг цэрэгтээ элсүүлж, хотоо хамгаалуулж чадаж байна.
Жижи шаньюй эзэн хааны ёсоор, эр цэргийн ёсоор хэтэрхий олон дайсанд ялагдан амь үрэгджээ.
Энэ үйл явдлыг манайхны нэлээд олон хүн мэддэг юм. Харин ач холбогдлыг нь барууны түүх бичлэгийн “хордлогоосоо” болоод анзаардаггүй юм. Гадаадын түүхчид биднийг цаг ямагт ингэж хордуулж байдаг юм.
Жишээ нь дээр нэр дурдсан Гомер Г. Дебс манай Жижи шаньюйг хууль ёсны шаньюйн суудлыг булаасан, хятадын элчийг алсан, эхнэрээ (хятад ?) алсан, дундад азийнхыг дээрэмдсэн гэх мэтээр аль байдгаараа муулсан байдаг юм. Монгол цэргүүд хэнийгээ яаж алж шийтгэх нь америк түүхчид ёстой падгүй. Хэн тэрийг түүхийн шүүгч болгосон юм ?!
Хятад түүхчид болохоор Жижи шаньюйгийн ордныг шатаасан, хятад харваач хотын хэрмэн дээр байсан Жижи шаньюйгийн хамрыг оносон (хуцаж байгаа юм шүү, харин ч шаньюй өөрөө цэргүүдээ удирдан эрэлхэг зоригтой байлдаж байсныг харуулна-Х.Д.Г), түүний толгойг авсан зэргээрээ гайхуулах жишээний. Мөн тэд 1518 хүн цэргийг цаазалсан гэдгийг тэмдэглэсэн үлдээжээ. Бодвол монгол цэргүүд бууж өгөөгүй бололтой. Тэгж л таараа ш дээ. Харин 145 хүнийг амьд үлдээсэн гэдэг ба тэр нь энд ярьж буй римийн легионерүүдийн тоотой дүйж байна.
Монголын түүхийг монголоор бичихийн учир
Эндээс монголын түүхийг монголоор бичихийн ач холбогдол гарч ирнэ. Энэ ганц жишээнээс л түүх юу болж хувирч байна гэхээр хятадын жанжин-түшмэл нэг нүүдэлчин улсын (улсын нэр огт гарахгүй) нэг нүүдэлчин тэнэмэлийн (тэрний нэр бараг гарахгүй) хотыг (хотын нэр огт гарахгүй) шатаах гээд очтол тэнд рим цэргүүд байсан ба хятадууд тэднийг олзолжээ. Ингээд хятад, рим хоёрын соёлын харилцааны асуудал яриад эхэлж байгаа юм. Энэ бол европ түүх юм. Хятад түүх бол ярих ч юм биш, үүнийг бид мэдэх хойно…
Ингээд бүхэл бүтэн улс, бүхэл бүтэн үндэстэн, бүхэл бүтэн хаан эзэн европ түүхээс хасагдаж байгаа юм. Ийм утгагүй байдлыг бид “европ соёл, шинжлэх ухаан” гэдэг том нэр алдрын дор үг дуугүй хүлээн зөвшөөрөөд байж болохгүй. “Европ ухаанд” утгагүй юм олон байдаг…
Ингэхэд рим цэргүүд хэний удирдлагын дор, хэний талд байлдаж байсан юм ?! Хэн тэднийг өөрийн талд ажиллуулж, байлдуулж байсан юм ?! Хэн Римтэй өргөн харилцаатай байсан юм ?! гэж эрүүл ухаантай хүн асуувал хэн ч гэсэн Хүн гүрэн, монголын шаньюй нар, түүний дотор Жижи шаньюй гэж хариулна.
Ер нь ингэхэд зуун ширхэг рим цэрэг түүхэнд хэрэгтэй юм уу, бүхэл бүтэн нийслэлтэй бүхэл бүтэн хаантай улс үндэстний түүх хэрэгтэй юм уу гэдгийг европын түүхчид ялгаж чаддаг болчихоод түүх ярих хэрэгтэй л дээ…
Тэр үеийн Хятад манай Хүн гүрнээр дамжихгүй хаагуураа Римтэй харьцах юм ?! Суэцийн сувгаар гэж арай европ түүхчид хариулахгүй байлгүй дээ. Ер нь эртний үеийн Дорно дахин Европын харилцааг үзье гэвэл заавал Хүн гүрнийг оролцуулан ярих учиртай гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Манай Хүнгийн дээдсийн археологийн олдворуудаас зөвхөн ромын ихэс дээдсийн хэрэглэдэг байсан шилэн аяга гарч байна. Тэр үед римчүүд металл цомоор шингэн ууж, зөвхөн дээдэс нь тансаг шилэн аяга хэрэглэдэг байжээ. Монголын шаньюйгийн онгонд малтлага хийсэн археологич Д.Эрдэнэбаатар ийм шилэн аяга олсон. Энэ чинь монголчууд Римтэй өргөн харилцаатай байсны нотолгоо биш үү ?! Энэ аягыг Д.Эрдэнэбаатар Монгол Улсын Архангай аймгаас олсон. Энэ чинь Хятадын нутаг биш биз дээ !!! Тэгээд Хань улс Римтэй харьцаж байсан болж байна уу ?! Энэ европууд тэнэг нь хөдлөхөөрөө үнэн утгагүй ш дээ…
Харин монголын судлаач бол огт өөр дүгнэлт хийж болно л доо. Жишээлбэл:
1. Жижи шаньюй нийслэлтэй байжээ. Тэр нь яг манай урд буюу одоогийн Хятадын Ганьсу мужид байх маш өндөр магадлалтай. Энэ нь Хүнгийн олон нийслэлийн зөвхөн нэг нь юм.
2. Хүн гүрэн олон улсын болон дипломат өргөн харилцаатай байжээ. Энэ нь Римийн легионерүүдээр хотоо хамгаалуулж байснаар нотлогдож байна.
3. Хүн гүрэн хот байгуулалтын арвин баялаг туршлагатай байснаас гадна стратегийн гол газрыг олж хамгаалж чаддаг байжээ.
4. Хүн гүрэн Римийн эзэнт гүрэнтэй өргөн харилцаа холбоотой байжээ.
5. Хүн гүрний нэг “тасархайг” ялах гэж Хятад болон Дундад Азийн бүх улсууд нийлж цэрэглэж байсан бол тэр нь нэн хүчирхэг байжээ.
6. Монголын түүхээс энэ мэт гадаад гуйвуулга, гүтгэлгийг нэг бүрчлэн шалгаж арилгах ёстой.
7. Монголын түүхийг энэ мэтчилэн монголоор бичих бүрэн боломжтой бөгөөд заавал үүнийг хийх шаардлагатай.
8. Би “европ” түүх бичлэгийн гайхамшиг амжилтыг бүхэлд нь үгүйсгээгүй бөгөөд харин түүнд шинээр бий болсон дэвшилтэт хандлага, арга барилыг маш хурдан эзэмшихийг уриалж байна.
9. Монголын түүхчид орчин үеэс хэт хоцрогдож, ажлаа дэндүү муу хийж байна, иймээс тэд хуулах биш, бүтээлч ажил хийвэл зохино.
10. Үүний тулд монголын түүхчид орчин түүхэн гүн ухаан, системийн арга зүй, системийн шинжилгээнд яаралтай суралцвал зохино.
Монголын хийгээд нүүдлийн иргэншлийг дорд үздэг гадаад түүхчдийн атгаг үзлийг няцаах нь тун хялбархан болохыг нэгэн жишээгээр харуулав.
Иймээс Монголын түүхийг монголоороо бичиж эхлэх нь монголууд бидний үүрэг мөн…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 12 дугаар сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to МОНГОЛЫН ТҮҮХИЙГ МОНГОЛООР БИЧИХҮЙ

  1. Ganaa says:

    Tanii devshuulj baigaa sanal mash chuhal sanal baina.Bie daasan uls l yum bol tuuhee Mongolooroo l bichih ni chuhal ,daanch tegej bichih chadvartai tuuhchid ni hovor yum daa manaid.Zaluuuchuudiigaa l ene salbart beldehdee sain tarhind ni yum hiij ugvul hentei ch barilmtaar uzeltseh tuuhchid garah baih.

  2. NNN says:

    Bid tuuhee busdad hulgailuulsaar btal tuuhgui blj duusah viidee. uuh tuuheer undeteng negteh ni asar ih ach holbogdoltoi bdag yum shig. tuuheer baharhaj tuunees omogshij uls undesteng negtgeh zaashdaa garal uusel ni neg gsen tuuhiin gargalgagaagaar uls guren hun ardaa hairlah zuiluud ih gardag. tanii bichsen huhanye呼韩耶huhanye shanyu bolon hutuus 呼屠乌斯hutuwusi shanyugiin talaar hytduud ali ert 2008 ond shahuu kino hiisen bdag. kinon deer hytafiin ertnii 3 saihan huuhnii neg 王昭君 huhanye shanyutai suuj hunnu gurentei 50 jil dain baildaangui aj torson tuhai gardag. ene kinon deer hutuus shanyugiin tuhai tovoilgoj gargaagui bogood yordoo l mangarduu ooriin bodolgui hun bsan meteer gargadag. ene kino ni tuhain uyd l lav hytadiin say say zaluuchuud ih uzsen kino bolson yumdag. iim bdlaar bidnii tuuhiig gadnii ornuud uran saihnii helbereer oorchlood bgag bid ulam bur teriig ni orchuulaad gargaad bdag ni sonin uchir ni ene kino bs mongold garch bsan. iimees Mongoliin tuuh tal deer anhaarah tsag ni bolson yum shig

  3. Bat says:

    Biye daagaagui ulsad unen tuuh urgelj nuuts baihiimaa

  4. bilgee says:

    Дээр нь Европд очсон Хүнчүүдийн тасархайг оруулбал бүр ч сонирхолтой шүү

  5. saruul says:

    судлаачийн гайхалтай саналд баярлалаа. Эртний түүх төдийгүй нэн шинэ үеийн түүхээ хүртэл монгол хүн өөрсдийн сэтгэхүйгээр барууны судалгааны аргыг ашиглан үнэн зөв, бодитой бичих ажил хоцорсоор байна.

  6. Anonymous says:

    манайхан улс төржөөд түүхээ өөрсөддөө ашиглаж болохоор л бичдэг биздээ. 90 оноос өмнө 8-р Богдоос муу хүнгүй байсан одоо бол түүн шиг гавъяатай хүнгүй хөшөөг нь босгохоор болчлоо. Хэдэн жилийн дараа бас яаж өөрчлөгдөхийг хэн мэдэх вэ

    • тамир says:

      Түүхээ үнэн зөв бичихийн тулд та бидний сэтгэлгээ эрүүл байх ёстой бөгөөд эрүүл сэтгэлгээ гэж чухам юуг хэлээд байгааг эхлээд зөв тодорхойлох ёстой юм. Өнгөрсөн бүх дэлхийн түүх бичлэгт их бага ямар нэг хэмжээгээр эрх ашиг агуулагдаж байдаг учир байнгын зөрчил маргааны эх үүсвэр болсоор ирсэн. Маш сонирхолтой үзэгдэл юм. Тэр зөрчил маргаан дунд өөрийн эрх ашгийг хамгаалах гэж өнөөгийн байгаа сэтгэлгээгээр хандах юм бол бид тэр сонирхолтой үзэгдэлийн нэгээхэн хэсэг нь болж өчүүхэн жижиг туслах дүрд тоглож харагдана. Өөрөөр хэлбэл бид одоохондоо үнэхээр юу ч мэдэхгүй байгаа бөгөөд мэдэх боломж ч тун бага байгааг онцлох хэрэгтэй.Яагаад вэ ? гэвэл дэлхийн түүх буюу хүн төрлөхтөний өнөөг хүртэлх туулж өнгөрүүлсэн зам мөр маань спонтан гэх өөрөө өрнөх үзэгдэл юм. Бүр тодорхой хэлбэл байгалийн үзэгдэл бөгөөд тодорхойлогдсон замаар явж өнөөг хүрсэн гэдгийг сайтар ухаж ойлговол зохилтой.Тэрхүү туулж өнгөрүүлсэн зам мөрийг хүн төрлөхтөн шашин практик хоёрт тулгуурлаж туулсан бөгөөд ардчилал зах зээл гэх энэ үзэгдэлч ялгаагүй 200 гаруй жил үргэлжилж буй практик үйл явц юм шүүдээ. Тэгэхээр бидний хувьд хамгийн чухал зорилго бол түүх нийгмийн шинжлэх ухаанд хөдлөшгүй суурь онолыг гаргаж ирэх ирэх ёстой юм. Тэр цагт өнгөрсөн түүхийн тухай бүх дүгнэлтийг эргэн харах хэрэгтэй болно. Харин дараа нь түүхээ бичиж эхэлбэл сайнсан. Бүх цуглуусан мэдээлэлээ маш зөв сайтар эрэмбэлэж зөв цагт нь зөв илэрхийлэхийг оюун ухааны мэдлэг гэх бөгөөд үүнийг л эрүүл саруул сэтгэлгээ гэнэ.

  7. bi says:

    mongoliin tuuh mongoliin hel shinjlel mash turgen hogjih heregtei bh ter tsol hergemee daaj yadsan umnuud jinhene ajildaa oroosoi bilee gants sudlaachid heterhii ahadsan achaa bishuu gelee ch bidendee helseer bgaa tand bayarlaa

  8. Anonymous says:

    bid tuuh geech yumaa yu ch bish bolgoj haysan. Bidniig maltaj bh hoiguur gadniihan ter dundaa orosuud 13 zuunii tuuhiig uurtuu nylzaaj ehlej bichig usegtei dundaj orosoos chingis haan gej yamar hin be gevel oros l gej hariulna.

  9. mendee says:

    Mash zuv hunduj bichsend bayarlalaa. Bid l hiih yostoi shuu dee. Odoo baruunii sudlaachid hyatad uhaand avtagdaad – baruunii onol, nomlol-iig teleh heregtei – hyatad-iin olon ulsiin hariltsaanii uhaan gej aguu yum bna geh met-iin zuil ikh yaridag bolood baigaa shuu

  10. sukhee says:

    маш зев асуудал байна аа

  11. Anonymous says:

    Монгол цэргүүд хэнийгээ яаж алж шийтгэх нь америк түүхчид ёстой падгүй… BRAVO Ganaa ax BRAVO. Novshiin amerikuud biden ruu “zagalmaitnii ayan dain”-aa xiij baixad bid tenegteed daisandaa alga tashaad suuj baidag

  12. баярлалаа. таньд амжилт хүсье

  13. Ууганаа says:

    Дэлхийн түүхийг яривал бараг Монголын түүх тэр чигээрээ явах байх шүү, бид үүх түүхээ сайн уудалж мэдэх хэрэгтэй.

  14. Доогий says:

    Монголчууд оорсдийнхоо т уухийг её мэдээггуй 19-р зуунд Бээжингийн номын сангийн архиваас оросууд санамсаргуй малтаж Монголын нууц товчоог хятад хэлэн дээрээс олон оросруу орчуулж бид туухээ мэр сэр мэддэг болсон туух байдаг.Оросууд ярихдаа более орос хан бээжингийн номын сангийн архив малтаагуй более монголчууд оноодор болтол ооорсдийнхоо уух туухээ таг мэдэхгуй байх байсан гэж ярьдаг юм билээ

  15. Anonymous says:

    Энэ түүхээр хятадууд кино хийчэхсэн байна. Гэхдээ өөртөө ашигтайгаар http://en.wikipedia.org/wiki/Dragon_Blade_%28film%29

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: