МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ

Энэ үгийг Үндэсний хувьсгалын 102 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд зориулан бэлтгэсэн юм.
1900-1903 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал болов. Олон банк дампуурч, капиталист эдийн засаг сүйд болсон юм. Ингээд үйлдвэр барих, зээл олгох нэрээр капитал гадагшилж капитализм империалист шатандаа орсон юм. Өмнө нь колонитой байсан Англи, Франц, Итали шинээр гарч ирсэн АНУ, Герман, Орос, Японтой зөрчилдөж, улмаар колонийн системийг эсэргүүцсэн дэлхийн хувьсгалын эрин үе эхэлсэн юм.
Хамгийн түрүүнд Азийн ард түмэн сэргэж эхлэв. Ази тивийн хамгийн анхны хувьсгалыг Ираны зоригт ард түмэн хийсэн юм. Улмаар 1908 онд македонид туркийн залуу офицерүүд младотуркийн гэсэн хувьсгал гарган, Османы эзэнт гүрнийг унагаж, Турк Улсыг бий болгох их үйлсийг эхлэв. 1905 онд Манжийн эсрэг “Хятадын хувьсгалт нэгдсэн холбоо” байгуулагдаж, Тунмынхайн бослого, удаалаад 1906-1910 онуудад Хятадын тариачны Ихэтуаний үргэлжилсэн бослого гарч, 1911 онд Синьхайн бослого ялав.
Энэтхэгт 1905 оноос Калькутт хотод үймээн эхэлж, Үндэсний Конгресс нам бий болж, ард түмний олон жилийн тэмцэл эхлэв. Улмаар 1910-аад оноос Гандизмийн хөдөлгөөн өрнөж, байн байн бослого хөдөлгөөн гарч эхлэв. Индонезид 1900 оноос эхлэн чин зоригт эмэгтэй Раден Ажжангийн удирдлагаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлж, үргэлжилсэн хувьсгалын замд оров. Солонгост “Чхондогё” буюу “Тэнгэрлэг замын сургааль” хөдөлгөөн үүсч, 1919 онд бослого гаргаж, тусгаар тогтнолын тунхагийн хөдөлгөөн өрнөж, хувьсгалын үе эхлэв. Индонезэд 1918 онд Сарекат Исламын удирдлагын дор капитализмын эсрэг хөдөлгөөн гарав.
Энд би Европ, Ойрхи дорнодын хийгээд Дундад Азийн олон станууд, түүнчлэн бусад олон жижиг улсуудыг огт яриагүй байна.
Үүнийг дэлхий дахины түүхэнд үндэсний эрх чөлөөний хувьсгалын эрин үе гэж нэрлэдэг юм. Дэлхий дахин, нэн ялангуяа Ази тив бүхлээрээ сэргэн, хувьсгалаар оргин буцалж байсан юм. Ганцхан Монголд хувьсгал гарчихсан юм биш.
Эдгээр орнуудын түүхэн хөгжлийн өвөрмөц байдлаас шалтгаалан хувьсгалууд янз бүрийн замаар өрнөсөн нь мэдээж. Капиталист мөлжлөг, коммунист үзэл санаа, уламжлалт нийгмийн задрал зэрэг нь хувьсгал гарах суурь нөхцөл болсон юм. Өөрөөр хэлбэл дэлхий дахиныг хамарсан модернизацийн их давалгаа болсон юм. Модернизацийн анхдагч давалгаа, мөн уламжлалт нийгмийг халах хувьсгалын анхдагч давалгаа. Эдгээр үйл явц асар их тэмцэл, зөрчилтэй болсныг ХХ зуун өөрөө нотолдог.
Дорно дахины орнуудыг авч үзвэл тэнд болсон бүх хувьсгалт үйл явдлуудад дараах нийтлэг зүй тогтол байгааг хялбархан ажиглаж болно: Үүнд:
1. Үндэсний Тусгаар тогтнолоо олж авах.
2. Хаант ёсыг халж, Үндсэн хуульт байгуулал тогтоох
3. Хэвшиж тогтсон хуучин нийгмийн байгууллыг халах чиг хандлага болно.
Тухайн үеийн олон улсын болон дотоод шалтгааны улмаас нэг хувьсгалаар дээр дурдсан тулгуур асуудлаа шийдсэн улс ганц ч байхгүйг онцлон дурдаж байна. Бүгдээрээ 2-3 хувьсгал дамжиж, дэлхийн дайн болон иргэний дайн самуунаар дамжиж тусгаар тогтнолоо олж, нийгмийн хуучин байгууллыг халж чадсан. Нийгмийн хуучин байгууллыг халах шиг хамгийн чухал, хамгийн хүнд зорилт ХХ зуунд байгаагүй, цаашид ч байхгүй биз.
Гэтэл сүүлийн үеийн монголын “ардчилсан” түүхчид энэ замд гарсан алдааг буруушаан, нийгмийн дэвшлийг үгүйсгэн, түүхийг дандаа амар хялбар, дардан замаар явах ёстой мэт сурталдаж байгаа нь утгагүй бөгөөд санаатайгаар түүхийг гуйвуулж буй зорилтот үзэл суртал мөн.
1911 онд монголчууд эртэй сайндаа тусгаар тогтносон гэж үзээд энэ их үйлст тус болсон хаант Оросыг хараах болжээ. Оросууд улс төр, дипломат, мөнгө, зэр зэвсгийн тусламж үзүүлээгүй бол бид тусгаар тогтнолоо олж чадахгүй байсан нь баталгаатай үнэн юм. Гэхдээ хаант Орос дэлхийг дахин хуваахад оролцож, Монголыг нөлөөнийхөө хүрээнд авсан, түүнийг нь бусад том гүрнүүд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл том гүрнүүд манай тусгаар тогтнолын талаар наймаалцсан ба энэ байдал өнөө үед ч хэвээрээ байгаа.
Манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүсэлт, тусламж гуйсан бичигт барууны ганц ч улс хариу өгөөгүй нь үүний баттай нотолгоо болно.
Харин энэ нь манайд тун азтай туссан юм. XIX-XX зууны заагт бүрэн утгаар тусгаар тогтносон улс ганц ч байгаагүйг би мөн онцлон дурдаж байна. Тэр үеийн дэлхийг Англи, Герман, Орос, Франц, Итали, Япон зэрэг хэдхэн том улс хуваан захирч байсан юм. Энэ хэдэн том улсын тохирсноор л дэлхийн жижиг улсуудын “тусгаар тогтнол” шийдэгддэг байсан нь хэн бүхэнд тодорхой.
Гэтэл манай “ардчилсан” түүхчид Оросын нөлөөнд орвол тусгаар тогтносон биш, харин Англи, Америк, Японы нөлөөнд орвол тусгаар тогтносон гэж үзэх хачин тэнэг үзэл суртал бий болгож байна. Энэ бол шинжлэх ухаан биш юм.
Эдүгээ системт судалгаа, түүхэн гүн ухааны үүднээс нэн тодорхой дүгнэлт хийж болно. Тухайлбал:
1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олсон буюу Манжийн дарлалаас гарсан. Энэ бол үндэсний сэргэн мандалтын эх болсон түүхэн чухал үйл явдал байсан. Гэхдээ ердөө л эхлэл байсан.
Тэр үеийн Монгол нь феодалын гэгдэх ангилалд багтах шашинт төр бүхий хаант засагтай, угсаа залгамжлах хийгээд хамжлагат ёстой, шарын шашны хэт тэлэлт болсон, эдийн засгийн суурь байхгүй буюу натурал аж ахуйтай, гадаадын капитал бүрэн ноёрхсон, нийгмийн байдал хийгээд хөгжил нь дундад эртний түвшинд, нийгмийн оюун сэтгэлгээ нь мухар сүсэгт хэт хүлэгдсэн, бүхий л талаараа үлэмж хоцрогдсон улс байсан. Ийм улс хөгжих нь битгий хэл оршин тогтнох боломжгүй байсан. Түүхэн болон шинжлэх ухааны энэ баримтыг хэн үгүйсгэж чадахгүй ба боломжгүй.
Манжийн дарлал дээр феодалын бутралыг оролцуулаад тоолбол монголчууд төр, нийгмээ өөрөө удирдалгүй 400 гаруй жил болсон байсан. Энэ нь шинэ тутам бий болсон Монгол Улсыг удирдахад өдөр болгон харагдаж байсан. Өөрөөр хэлбэл монголын “феодалууд” төр улсаа удирдах чадваргүйгээ илт тодорхой харуулсан.
Гэтэл зах зээл, машинт үйлдвэрлэл, шинэ үзэл санаа бүхий цоо шинэ цаг үе буюу цоо шинэ ХХ зуун түрэн ирж байсан. Ингээд нийгмийн хувьсгал зайлшгүй хэрэгтэй болсон юм. Бусад бүх улсууд ХХ зуунд нийгмийн хувьсгал хийсэн, харин “феодалын байгуулалдаа” байгаад байвал зөв байсан гэж өнөөдөр гиюүрэн санааширдаг улс Монголоос өөр байхгүй. Гадаад дотоод олон шалтгааны улмаас Монгол Улс 1919 онд буюу тусгаар тогтноод ердөө л 7 жилийн дараа тусгаар тогтнолоо Хятадад алдсан.
Ингээд монголчууд бид 1921 онд Ардын хувьсгал хийж алдагдсан тусгаар тогтнолоо сэргээж, 1924 онд Бүгд Найрамдах засгаа анх удаагаа тунхагласан юм. Энэ бол хамжлагын харилцааг халж, ТУСГААР ТОГТНОЛОО тунхагласан Ази дахь Үндсэн Хуульт, ардчилсан, АНХДАГЧ төрийн нэг мөнөөсөө мөн.
1921 оны Ардын хувьсгал 1911 онд эхэлсэн үндэсний сэргэн мандалтын эхлэлийг нэр төртэй үргэлжлүүлж, Монгол орон, монгол үндэстнийг нийгмийн дэвшилд хүргэсэн АГУУ ИХ ХУВЬСГАЛ байсан юм.
Энэ бүх дэвшилд хөгжил Зөвлөлт Холбоот Улсын тусламж, ивээл дор болсон. Зөвлөлтөөр дамжин бид социалист орнууд гэхчлэн бүх дэлхийтэй танилцсан. Хамгийн гол нь тусгаар тогтнолоо хамгаалан бататгаж чадсан. Тэдний үзүүлсэн европ гаралтай улс төр, эдийн засаг, соёл боловсролын ач тусыг одоо болтол хүртэж байж харааж зүхэх нь утгагүй хэрэг.
Социализмын гэх хугацаанд бид орчин үеийн бат бэх эдийн засгийн суурь, мэргэжлийн боловсон хүчин бүхий бүхэл бүтэн давхаргууд, соёл боловсрол, урлаг, утга зохиол, спорт, шинжлэх ухааны бүх салбар бүхий нийгмийн давхаргатай нийгмийн цогцолбор системийг бий болгосон. Үүний ачаар бид олон зууны, магадгүй мянганы хоцрогдлоос гарч чадсан бөгөөд энэ агуу үйл явцыг нийгмийн дэвшил гэдэг юм. Энэ суурь үндэс дээр монголчууд бид одоо болтол тарвалзаж байна.
1921-1940 оны хооронд бид хуучин нийгмийг эвдэн шинэ нийгмийн үндсийг тавьж, 1960-1980 оны сүүл хүртэл шинэ нийгмийг бүтээн байгуулах нөр их үйлс бүтээсэн юм. Нийгмийн энэ байгуулал шинэ цаг үетэй нийцэхгүй болсон тул 1990 оны хувьсгалт үйл явдал болсон юм. 1990 онд ч гэсэн бид эртэй сайндаа хувьсгал хийсэн гэвэл их эндүүрэл болно. Яагаад гэвэл дэлхийн олон оронд тийм үйл явдал болсон ба түүний үр дүн ба хандлага одоо болтол тодорхойгүй байгаа.
Энэ бүх үеүд Монгол Улс, монгол үндэстний сэргэн мандалтын эргэлтийн үеүд юм. Эдгээр нь хоорондоо ихээхэн зөрчилтэй боловч нэгдэлтэй, бие биенээсээ урган гарсан түүхэн үйл явцууд юм. Гэтэл эдгээрийг зөрчилдүүлэн нэг үеийг нь дөвийлгэхийн тулд нөгөөг нь үгүйсгэх бол монгол үндэсний эсрэг хийж буй гэмт хэрэг мөн.
Сүүлийн үед “ардчилсан” түүхчид хийгээд үзэл сурталчид түүхийг гуйвуулах, тархи угаах загалмайтны аян дайн хийгээд удаж байна. Тэд Монгол Улс 1911 онд тусгаар тогтносон, 1921 онд тусгаар тогтнолоо алдсан, 1990 онд дахин тусгаар тогтносон мэтээр хачин тэнэг, хачин утгагүй суртал нэвтрүүлэг явуулж байна.
1921 оны Ардын Үндэсний Хувьсгалыг үгүйсгэж байгаа хүмүүс Монголын нийгэм феодалын байгуулалдаа, хамжлагат ёстойгоо, угсаа залгамжлах ёстойгоо, 941 сүм хийдтэйгээ, эрчүүдийн тал шахам нь лам хэвээрээ, бүгдээрээ шахам бичиг үсэггүй, өвчин зовлондоо баригдсан, эдийн засагт нь гадаадын капитал хуваарьгүй ноёрхсон, орчин үеийн машинт үйлдвэрлэлгүй, уламжлалт хуучин нийгмийн зохион байгуулалттайгаа байсан нь хамгийн зөв гэж үзэж байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй л дээ. Зөвлөлт маягийн социалист нийгэм бол орчин үеийн модерн хийгээд постиндустриаль нийгмийн нэг өвөрмөц хэлбэр гэдгийг дэлхийн олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрдгийг дашрамд дурдаж байна.
XXI зуун гарчихаад байхад монголын “ардчилсан түүхчид” XX зууны туршид “феодалын байгууллыг” хэвээр хадгалан үлдэх нь зөв гэсэн үндэслэл гарган ирж шившиг болж байна. Сүүлдээ бүр 1911 оны хувьсгал нь АН-ынх, 1921 оны хувьсгал нь МАН-ынх гэж “хуваадаг” болж, ард түмнээ хагаралдуулж байна. Ийм тэнэг үйлдлийг Монголын түүх болон ирээдүй зөвшөөрөхгүй.
1911 оны үндэсний үзэлтнүүд ч, 1921 оны ардын хувьсгалчид ч цаг үеийн эрхээр өөр хоорондоо зөрчилдөж, тэр нь заримдаа эмгэнэлт үр дагаварт хүргэдэг байсан. Ийм явдал аль ч улсад тохиолддог. Өнөө үеийн бидний үүрэг бол үүнээс түүхэн ухаарал авах ёстой болохоос түүхийн шүүгч хийх эрх бидэнд байхгүй.
Монголчууд 1911 оны Үндэсний хувьсгалаа, үндэсний үзэлт эх орончдоо хүндэтгэдэг, хайрладаг, гэхдээ 1921 оны Тусгаар Тогтнол, нийгмийн дэвшлээ түүнээс дутахгүй хүндэтгэн хайрладаг.
Яагаад гэвэл 1921 оноос Монгол Улс алдсан тусгаар тогтнолоо олж, тусгаар тогтнолоо хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж, нийгмийн асар их дэвшил хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж улс шиг улс болж чадсан юм. Монголын шинэ нийгмийн жинхэнэ бүтээн байгуулалт үнэн хэрэг дээрээ 1950-1980-аад онуудад болсон түүхэн баримтыг хэн үгүйсгэж чадахгүй.
Хэрэв “ардчилсан түүхчид” 1921 оныг үгүйсгэвэл 1990 оныг үгүйсгэх хэн нэгэн гарч ирнэ гэдэг эргэлзэх зүйлгүй. Яагаад гэвэл ардчилсан бүтээн байгуулалт социалист бүтээн байгуулалтаас хамаагүй илүү гэдгийг нүдэнд харагдтал, хүн үнэмштэл харуулж чадахгүй бол энэ сэдэв ямагт нээлттэй хэвээрээ байна.
Социализмын үед өмнөх иргэншлээ үгүйсгэх үүднээс 1911 оныг муулдаг байсан, одоо бол социализмыг муучлах үүднээс 1921 оныг муучилж байна. Энэ хоёр хандлагын аль аль нь буруу бөгөөд нэг нь хэт коммунист, нөгөө нь хэт либерал үзэл суртал юм. Хоёулаа гадаад үзэл суртал болох нь хэн бүхэнд ойлгомжтой.
1921 оны Ардын хувьсгал ба социалист бүтээн байгуулалт нь түүхээ мартсан одоогийн МАН болон МАХН-д огт хамаагүй юм. Түүнчлэн 1911 оны Үндэсний хувьсгал нь хэт либерал АН-д огт хүртээлгүй. Та нар ард түмнийг бага шиг үймүүл, улс төрийн үзэл суртлаа өөр газар очиж хий. Харин монголчууд бидэнд үндэсний үзэл санаа, монголын үнэн түүх хэрэгтэй.
Ардчиллыг хорь гаруй жил хөгжүүлчихээд социализмаас илүү гаргаж чадахгүй “ухаалаг төртэй” болъё гээд зогсож байгаа бол ардчиллыг буруу хийсэн нь нэн тодорхой байна. Харсаар байтал манайд шал буруу ардчилал байна. Яагаад гэвэл шинэ зүйл нь хуучнаасаа ямагт илүү байж прогресс болох ёстой атал манайд улам дордож регресс болж байна…
Түүхийн нэлээд урт хэрчимд системийн түвшинд аваад үзвэл ивээн тэтгэгч систем нурсан буюу халагдсан тохиолдолд Монголд хувьсгалууд гардаг зүй тогтол илт харагдаж байна. Тухайлбал, Манж Чин гүрэн нурж, Хятадад бүгд найрамдах засаг тунхагласан завсрын үед манай 1911 оны Үндэсний хувьсгал ялсан, дараа нь Хаант засаг унаж, Зөвлөлт засаг тогтсон шинэ үед 1921 оны Ардын хувьсгал ялж Ардын засаг тогтсон, дараа нь социалист систем нурж, ЗХУ задарсан 1990 онд Ардчилсан хувьсгал гарсан. Энэ чинь зүй тогтол биш юм уу ?!
Яагаад хэн ч үүнийг сонирхохгүй, яагаад хэн ч судлахгүй, яагаад хамгийн адгийн улс төрийн үзэл суртал хийгээд байгаа юм, яагаад ард түмний тархийг угааж үймүүлээд байгаа юм, яагаад шинжлэх ухааны үнэнээс зугтаад байгаа юм ?!
Монголын тусгаар тогтнолын асуудлыг адгийн доод түвшинд ярих хэлэлцэх боломж байхгүй. Хэрэв яривал зөвхөн системийн онол, арга зүйн түвшинд ярих боломжтой. Миний мэдэж байгаагаар өнөөдөр манай тусгаар тогтнол үлэмж эргэлзээтэй болчихсон байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 12 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ

  1. Anonymous says:

    Bagshtai sanal neg baina. Uneheer uneniig ni olj bichsen baina. Bagshdaa tsaashdiin erdmiin ajild ni amjilt husiye. Shine oni mend hurgeye!

  2. Bold says:

    Yu ch hiihees butsahgui tsagaandaa garsan luiwarchid turd orchixood uursdiinhuu tusiin tuld huuli gargaad, boo ongod sahiusand itgesen ard tumen ni tedend duraar durgih bolomj bii bolgood bgaa bolhoor yamaar ch yumbe dee yum saijirhad ih hetsuu bhaa odoo. Gumilew iim maygaaraa baiwal 500 jil bolood mongol undesten muhnu gej helsen gesen ene yanzaaraa yawbal bid ter jiliig ni hed dahin naashluulsan bhaa.

  3. Anonymous says:

    Mash sain bichjee. Mundag mundag…

  4. GNS says:

    Хувьсгал гарсан. гарсаар ч байх биз. Түүхийн аль хуудсанд хэзээ хэдийд бичигдэх гэдэг нь л асуултын тэмдэг. Массын тэмүүлэл хаашаа байна түүнийг чиглүүлэхээр томоохон өөрчлөлт гарах ч, тохироо нь бүрдэхгүй бол бүүр долоон дор юм болдог. Ганаа ахын хэлсэнээр ” Гэхдээ хаант Орос дэлхийг дахин хуваахад оролцож, Монголыг нөлөөнийхөө хүрээнд авсан, түүнийг нь бусад том гүрнүүд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл том гүрнүүд манай тусгаар тогтнолын талаар наймаалцсан ба энэ байдал өнөө үед ч хэвээрээ байгаа.” за үүнийг л логик гэнэ дээ. Энэ одоо Монголд байна уу байна. Орос хийн хоолойгоо Монголоор дамжуулахгүй шууд сибирээр дамжуулаад тавьчихаж л байна. Нөгөө интернэтийн тоолуурыг манайхан ажилуулна гээд байсан Айханилэгийн “цахим” зүүд мэтээр манайхан дээр нь биесээ доромжилдог шиг л. Том гүрнүүд бол Монголыг зүгээр түүхий эдийн хангагчаар ажиллуулах сонирхолтой. Үүнийг нь далд хэлбэрээр дэмжиж ажиллаад байгаа тэр улстөрч, 20-р зууны Монголын хожимийн үеийн түүхчид, тархи угаагчидын аливаа нэг хэлбэрүүд болимоор байгаа юм. Тэгэхээр энэ хэзээ болих вэ гэж. Нийгмийн ерөнхий сэтгэлгээ дээшилсэнээр сайн мууг ялгах чадвартай болох ч бид өөрсдийн түүх өнгөрсөн рүүгээ хуруугаа гозойлгоод байхаар яаж урагшлах вэ. Түүхийг сонирхолтой хэлбэрээр ярьж болохуу болно. Харин шал худлаа бичиж түүнийгээ сонирхуулаад байж болохгүй л дээ… Сүүлийн үед инновац гэж их ярьж байна. Тэгвэл биг жампын (big jump) ард заавал нэг суулт байдаг юм шүү дээ. Нөгөө огцом түлхэлтээр штанк өргөхөөр ачаалал ирдэг шиг. Кайзен гэж ярьж байна аа, зуугуухан ч гэсэн өөдлөн урагшилъя гэж. Энэ 2 нийлэхээрээ улс гүрэн хамгийн сайн хөгждөг юмаа гэж (5S байхаа).. Манайд энэ 2ын зохицол үнэхээр алга. Нэг засаг нь гарч ирээд л нөгөөгийхөө хийсэн хамаг сайн юмыг устгаад үгүйсгээд хаячихаж байгаа юм. Яагаад өөр юм яриад явчихваа гэж бодож байж болох юм. Өчигдөр орой Японы эзэн хааны манайд хүргэсэн мэндчилгээг сонслоо. “… Үүгээр Монгол хүргэх буцалтгүй тусламжаа үүгээр бүрэн зогсоож байна аа…” гэж. Задлаад ойлгохыг хичээвэл мөр хооронд ханилгаагүй найзын тухай санаагаа хэлээ л биз…

  5. Anonymous says:

    Ганаа ахын нийтлэлийг уншаад нэг хэсэг л сонин болох юм, эмгэнэж байгаа юм байлгүй дээ. Үнэхээр улс орны бие даах, тусгаар тогтносон улс байх боломжоо бид өөрийн гараар л устгаад байх юм даа. энгийн өрх гэрээр төсөөлбөл амжиргаагаа өөд татаж, хүүхэд хөгшдөө эрүүл саруул амьдрах орчингоор хангаж, улам л өөдлөн дэвжих ёстой мэт. гэтэл манайхан худлаа ярьж, хулгай хийдэг ээж аавтай өрх гэр шиг л байх юм даа.

  6. GNS says:

    Дахин хэлэхэд Айханилэгийн “цахим” зүүд аргыг “тэнэг та нарыг дахин тэнэгтүүлэх” гэдэг арга гэдэг юм. Дээр нь бүр намын мандатаар гишүүн оруулж ирж байгаа бол сонгогчдийг дорд үзэн “дормоожилж” байгаагийг классик жишээ. Батзандангийн зөв. Ер нь бол Нямдорж гуайн хэлсэнийг зөвшөөрдөггүй ч саяны Амаржаргалын асуудлын хэлэлцэх хурал дээр хэлсэн үг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. “…. ер нь та нар ийм завааншдээ гэж…”. За ерөнхий сайдын 30 минут дээр хэлсэн үгийг ойлгохыг хичээгээд цаад санааг нь үнэхээр ойлгосонгүй. Зэсийн үйлдвэрлэл яана яана ч гэнэ үү. Үг үйлдэл 2 ингэж зөрж болохгүй ээ хөө. 8 сарын 12 наас өмнө та нар тарвага тахиа уул хадаар авирч байхаасаа өмнө тэр гэрээн дээр ажиллахгүй “яаасий”. Хажууд нь хэргийн гол эздийн нэг “бридж” юу ч болоогүй юм шиг сууж л “байхий” таг дуугүй. Одоо халзангийн зүгшрүүлэхгээд явж байгаа заалтууд өмнөхөөсөө сул ш дээ.. эргэж нэг хараач эргэж нэг хараач одоо харъя л гэсэн зүйлүүд шүү дээ. Бүгд бабилион

  7. Anonymous says:

    ТҮҮХИЙГ ГУЙВУУЛАГЧДЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛ НОТОЛГООТОЙГООР ИЛЧИЛЖ ТҮМЭН ОЛОНДОО АЧ БУЯН БОЛЖ БУЙД ТАНЬ ТАЛАРХАЖ БАЙНА.

  8. Anonymous says:

    ТОВЧХОНДОО ХЯТАДЫН 1911 ОНЫ СИНХАЙН ХУВЬСГАЛЫН НӨЛӨӨ ЮМ ШҮҮ ДЭЭ.ТЭГЭЭД Л БОЛОО

    • Delger says:

      Tegeed l boloo bish ee. Ter uyed xarin ch siimxiig sain ashiglaj chadsan. Toriin xumuus uxaantai baisniix. Odoogiin malnuud shig bish. Noloo gexeesee zavshaan gej nerlex ni iluu onovchtoi baix

    • TSOMKO says:

      1911onii 10 rsariin10nd cinxain xubisgal exelj 1912=1=1ND BN XYATAD ULS BAIGUULAGDSAN XARIN MONGOL 1911 ONII ZUN BOGDOD MANDAL ORGOX HEREER XALXIIN NOED TSUGLAJ XUBISGAJAA EXLYYLJ MANJIIG XOOJ 1911=12=29ND BOGD XAANT MONGOL ULS BAIGUULAGDSAN

  9. Улс төрчид ард түмний сэтгэлгээн дээр л тоглолт хийгээд байгаа юм биш үү? Харин Ганаа ах та энэ улс төрчдөөс моралийн талаар асуух юм. Тэд энэ талаар бодох ч үгүй өөрсдийн сонирхлыг биелүүлэхийн төлөө л ухаан жолоогүй яваад байгаа юм шиг. Хэрвээ ард түмэн энэ түүхийг үнэн мөнөөр нь тодорхой мэдэж байсан бол ингэж амархан үзэл суртлын тоглоомд унахгүй юм шиг. Тэгэхлээр ард түмэн боловсролгүй байна уу бодох чадвар байхгүй байна уу?

    • оюун says:

      Боловсрол ч гэхэд хэцүү. Боловсролоос илүүтэй юмыг ажиглаж дүгнэлт хийдэг, шударга төлөв хүмүүс бол ойлгоно. Бодох чадвар сул гэдгийг харин хүлээн зөвшөөрч байна. Бодохыг ч хүсэхгүй хүмүүс маш олон байна даа л гэж хардаг.

    • DN says:

      Монголын ард түмэн дэндүү эрх дураараа, өөрсдөдөө чанга хатуу шаардлага тавьж сураагүй, өөрсдийгөө шударгаар шүүмжлэх чадваргүй, мэдлэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөх дургүй, ер нь маш харанхуй мулгуу байна даа. Харамсалтай ч гэсэн одоогийн бодит байдал. Арай жаахан хүчирхэг ард түмэн хэрэгтэй байна. Бие биедээ эрхэлж адгийн загнасан арчаагүй ард иргэдтэй улс өөдлөхгүй шүү дээ. Хувь хүн бүр өөрийгөө хүчирхэг, хариуцлагатай, шударга иргэн байлгахын тулд тэмцвэл энэ байдлыг засч чадна.

    • zochin says:

      ard tumen mulguu muu medleggui, bas tuuh teglee ingelee l geh yumdaa ta nar uurduu ter ard tumen ni ta nar bugd ih gutranga uzel heruul uruul bugs uhah yumand anhaarlaa handuulaad baigaa yum bishuu bolgoe buteey gd hiiwel hen horiod baigaa yum bolohgui butehgui bgaa hundee heleed demjeed ywbal bas bolohgui yu baina??? zugeer l uudrug baitsgaay mongolchuudaa tuuh tertei tergui uneneer uldene hen ch uurjilj chadahgui yrih ni yrij l baig harin zaluus min hugjiliin tuluu hiih estoi zuilee hiij hun hunee hairlaj hundelj neg negnee urmaar tetgey

    • Ганаа says:

      Надад л лав гутранги үзэл байхгүй. Түүх бичлэгийг шүүмжлэхээр гутранги үзэл болдог юм байхгүй. Сүүлдээ бүр түүх бичлэгийн тухай ярьж болохгүй болж байх шив. Та нарын суртал нэвтрүүлэг хэтэрч байна. Би л лав ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байдаг…

  10. ТЭГРИ says:

    “Монголын тусгаар тогтнолын асуудлыг адгийн доод түвшинд ярих хэлэлцэх боломж байхгүй. Хэрэв яривал зөвхөн системийн онол, арга зүйн түвшинд ярих боломжтой. Миний мэдэж байгаагаар өнөөдөр манай тусгаар тогтнол үлэмж эргэлзээтэй болчихсон байна…”
    хэмээн бичсэнтэй хэдэн арав, зуу, мянга, түм дахин санал нэг байна.
    “Тусгаар тогтнолын минь талбайгаар лаларууд та нар, ялангуяа тэр батсайхан гэгч лаларуудын лаар бөөс болгоомжтой байгаараа гэдгийг дахи дахин давтан сануулъя,

    Дээд МӨНХТЭНГЭР та нар шиг адгуусуудыг үеийн үеээр чинь ниргэхдээ л ниргэнэ шүү
    Айтугай

    • Tegri says:

      Оноодор юу болох гээд байнаа монгол хумуусээ!!!!!!!!!!!!! Тусгаар тогтнолын талбай, гэрэлт хошоог яана гэнээ!!!!!!! Энэ талбай, хошоо дурсгаалыг чинь байгуулах гэж олон монгол нумуунууд оюун ухаан, сэтгэл зурн, эд хоронго, биеийнхээ хуч чадлаа зориулан байж босгосон юм шуу хун дурсд адгууснуудаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Хун дурстэй адгуусуудад дахин дахин давтан хэлэхэд та нарт очуухэнч гэсэн хун чанар, нигуулсэнгуй сэтгэл, монгол оюун сэтгэлгээ улдсэн бол наад лаларын лалар ажлаа зогсоо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
      Сэртугэй
      Ухаартугай
      Ухаартугай
      Айтугай

      Хун дурст адгуусуудыг хэрхэхийг. Тэнгэр мэдтугэй

  11. оюун says:

    Санал нэгтэй байна.Баярлалаа. Тан шиг хүн хэд байгаасай.

  12. Anonymous says:

    Ганаа судлаач та нам байгуулаач, хүчээ өгье.

    • Ганаа says:

      Тонил цаашаа…

    • тамир says:

      Энэ бүгд үзэгдэлийг оюун санааны мухардал гэж нэрлэх бөгөөд ганц бид ч биш дэлхий нийтээрээ орчихоод буй үзэгдэл юм. Үүнээс гардаг ганцхан зам байдаг. Энэ нь хэн бүхний хүслээр болдог зүйл биш бөгөөд тодорхойлогдсон зам мөрөөр явсан ганцхан тэнэгийн хийдэг зүйл юм .Хэдий нь хийчихсэн зүйлийг олж харах чадвар бид бүгдэд үнэндээ заягаагүй заях ч боломж байхгүй юм Хэзээ санамсаргүйд хүрнэ тэр цагт та бүгд тэсэрч ойлгоно. Түүх ийм л байсан ийм ч байх болно. Бичих нэг хэрэг харин хийх гэдэг тэс өөр зүйл шүү.

  13. Anonymous says:

    1911 onii erh chuluunii huvisgaliig Hyatadiin Xinhain huvisgaliin nuluu gej uzej bgaa humuus uuriin tuuheesee urvaj bgaa hereg bolno.

    • Ганаа says:

      Чи битгий солиороод бай. Дэлхийн түүхэнд тэгж байдаг юм.

  14. Сталины нөлөөгөөр Бүх СССР болон нөлөөний бүсэд нь лам нарыг хомроглон усгасан,сүм хийдийг нураасан байдаг. Дан ганц монголчуудыг хэлмэгдүүлээгүй. Сталин Монголын тусгаар тогтнолыг Их гүрнүүдийн Подстамын уулзалтаар, тухайн ондоо Улаанбаатарт АНУ-ын дэд ерөнхийлөгч айлчлан ирж үзээд, АНУ-нь Хятадыг /Гоминданчуудыг/ шахснаар Орос, Хятадын шахаанд орсон Хятадууд арга буюу Монголчууд өөрснөө зөвшөөрвөл бид зөвшөөрнө гэснээр 1946 онд бүх нийтийн санал асуулга хятадын ажиглагчдын нүдэн дээр явуулж Бүгд100 хувь тусгаар улс болохыг зөвшөөрснөөр Монгол улс дэлхийд зөвшөөөрөгдсөн тусгаар улс болсон байдаг. Баруунд биднийг 1921 онд гэж тооцдоггүй, 1945 он гэдгээр тооцдог нь ОУ-н атласнаас нь харагддаг. Сталинд нөлөөлсөн хүчин зүйлс бол Халхын голын 1939 оны мөргөлдөөн, Дэлхийн 2 дайнд завсарын бүстэй байхгүй бол болохгүй нь дээ, бас уг дайнд Монголчууд Оросуудыг Холбоотнуудаас нь дутуугүй дэмжсэн цорын ганц дэмжигч улс байсан. Хүн амдньхарьцуулахад АНУ-гаас ч илүү тусламжийг үзүүлсэн байдаг зэрэг нь Сталиныг шийдвэр гаргахад хүргэсэн байдаг. Бид азтай азтай.

  15. тамир says:

    Яагаад тэгж байдагыг олж хардаг хүн нь та биднээс өөр замаар явж олдог юм.Тэд цаг хугацааны гадна орших бөгөөдтэднийг бид үргэлж тэнэг мангар солиотой хүн гэж хардагч тодорхой цаг хугацааны дараа хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрдөг юмдаа. Үүнийг ойлгохын тулд байглийн шинжлэх ухааны хөдлөшгүй онол хуулиудыг сайтар мэддэг байх ёстой ба чи өөрийгөө байгаль нийгмийн үзэгдэлийн нэг өчүүхэн үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Чам шиг олон эрдэмтэн нэртэй хүмүүс цаг үеэ шүүмжлэн их зүйлийг бичиж ирсэн боловч шинээр ямарч дэвшил өрнөл,нээлт гаргаж чадаагүй нь түүхэн үнэн.

    • Gangaa says:

      tiim shuu ene bol tuuhen unen… suuld unshsan oros nomondeer yalsan ni tuuh bichdeg gj ug baisniig sanalaa… ter lam nariig homorgolon ustgasan l gene ene bol bas yalsan ni tuuh bichsen hereg ym bolow uu huwisgal ywj baina dahin shine zuilruu oroh gd l bn bid uund sanaa zowoh bish uurtuu shaardlaga tawij ireeduidee yu hiij chadah we gdgee bodoj, chadah zuilee hiih, hund heregtei zuil negiig ch boltugai hiij buteehiin tuluu l ywah heregtei baih …. uuh tuuh bichigddegeeree bichigdej ulddegeeree uldene …

    • Ганаа says:

      Та нар Н.Энхбаярыг яаж байлаа. Гималайн уул, хоёр дахь Чингис хаан, Монголын онцлох хүн 3 удаа, оны шилдэг 30 гаруй удаа болгож байсан. Тэгээд яасан Гималайн уул чинь шоронд ороод одоо гадаадад байгаа чинь “түүхэн үнэн” биз дээ. Та нар “түүхэн үнэн” гэж бага шиг хуцаж бай…Түүхэн үнэнийг шинжлэх ухааны судалгаа тогтоодог болохоос чам шиг нусан буунууд тогтоодог юм биш…

  16. энэ чинь харин зөв юм бичиж дээ. 3 дагч хөрш гэж дээгүүр толгойлж том гүрнүүд очиж царай алдаж суухаар их гүрнүүдийн бодлогын сиймхий харж л өөрийн эрх ашгаа хамгаалнав гэхээс ингэж одоогийнх шиг солиорч явбал ашигт малтмалаа ухуулдаг ашиглуулдаг дарамтлуулдаг л газар болж дуусна шүү дээ. Одоо ч тэгээд ард түмэн нь ч бай төр засаг нь ч бай солиорсон гэдэг бол үнэн юмыг яалтай билээ. Монгол бол буфер улс. Хоёр их гүрэнд нүүрээрээ тулан хаяа захлан орших сонирхол байхгүй. Ийм учраас л Монгол улс тусгаар тогтнож байдаг. Буфэр зоны талаар сүүлийн 300 жил монголчуудын үзсэн судалсан юм маш бага. За тэгээд одоо бол УБ д бөөгнөрөн суурьшин тал нутгаасаа зугатан ирсэн монголчууд эргээд хөөгдөөд очих цагт л монголчууд монголжиж магад. бусдаараа болч буруу замаар будаа тээвэл буцах замдаа….

  17. saikhnaa says:

    Sain baina uu. Tani shig Mongol hun ene tsag uyd amidarch baigaad talarhaj yvdag shuu. Tanid amjilt buteeliin deediig husen erooy. Urt nasalj, ihiig aildaarai.

  18. Unexeer xen ch ingej oilgomjtoi, tsegtstei xelj bichij baisangui. Tand bayarlalaa!!!

  19. Anonymous says:

    Ёстой сайхан хэлж. Өнгөснөө гар буугаар буудвал ирээдүй чамруу их буугаар буудна гэж үг байдаг. Бид үргэлж өнгөрсөнөө үгүйсгэж, хараан зүхэж ирсэн нүгэл нүдээрээ гарч яваа хүмзүүсдээ

  20. Anonymous says:

    Үнэн. Зөв. Гэхдээ үнэн, зөв, сайн юм хийж, бичиж байгаа хэдэн хүнээ гайхан биширч, тахин шүтээд эхэлхээр үнэн гэж мэдэвч тухайн үнэнээ өөрөө хэрэглэж, түүгээрээ амьдрахгүй, бодит амьдралаас “алс” болгоод байх шиг… Нөгөө тал ч, идэвхигүй хэсэгт ч энэ мөн л ашигтайгаар эргэж, нэг солиот, нэг солиотыг дагаж хуцсан хэсэг солиот… гэж хайрцаглагдаад л хаягдаад байдаг юм шиг…

    Бид өөрсдөө тэр ард түмэн! Өөрсдөө олигтойхон ажлаа хийж, амьдралаа залгуулж, бодож, авч байгаа мэдээллээ боловсруулж, хүүхдүүдээ жаахан “боловсрол”-той болгох, эсвэл ядаж хүний цаг, ажил, цалингийн, эрүүгийн хулгайч болгохгүй л байвал хамгийн бодитой алхам биш үү?

    Ер нь бол хүнийг хэрэгтэй/эрүүл мэдээлэл өгсөнгүй гэж суухын оронд өөрөө өрмөө загсааж идчихээд, угаадас өгвөл нулимчихдаг дайны боловсролтой байх хэрэгтэй шүү дээ…

    • Ганаа says:

      Би төр засаг, нам биш. Бас ямар нэг албан байгууллага төлөөлдөггүй. Би ямар ч албан тушаалтан биш. Би зүгээр л шинжлэх ухааны блог сайн дураараа ажиллуулдаг. Зорилго нь шинжлэх ухааны үнэн зөв мэдлэг мэдээлэл ард түмэндээ өгөх. Хэн чамайг албан тушаалтныхаа угаадсыг идэхээ боль гэсэн юм. Иймээс чи зүгээр л далд ор…

  21. Ганаа says:

    Эрхэмсэг “найзууд” аа. Та нар над руу зөвхөн 12 дугаар сарын байдлаар 832 спам явуулжээ. Уйдахгүй бол явуулж л байхгүй юу. Монголын тусгаар тогтнолыг би мэдэхгүй юм, харин миний “тусгаар тогтнолыг” миний найзууд бат нот хамгаалж байдаг юм…

  22. Anonymous says:

    Түүх бол маш худал хуурмаг шинжлэх ухаан. Цаг үе үзэл суртал түүхийг байнга шинчлэн бичиж байхыг шаардаж байдаг. Бид заавал Хятадын Оросын бичсэн түүхээр түүхээ бичих ёстой гэж үү. Хэрэв бид тэдний бичсэн түүхээр явах юм бол мөхнө. Харин бид түүхээ өөрсдөө бичиж тэрийгээ дэлхийн түүхэнд оруулна. Энэ бол 1 өдөр биш 1 жил биш магадгүй 100 жил ч зарцуулах байж болох юм. Гэхдээ л оруулна. Өнөөдөр бидний бичиж үлдээсэн бүхэн 100 200 жилийн дараа түүхийн сурвалж болно. Ингэж харж байж бид тэсч үлдэнэ

    • Ганаа says:

      Түүх бол суурь шинжлэх ухаан. Тэгээд чи “онолдоод” байх юу байна ?! Харин монголын түүхчид үүнийг чинь ойлгодоггүйг л байхгүй юу…

  23. Anonymous says:

    монгол улсын тусгаар тогтнолын асуудал үнэхээр төвөгтэй байдалд орчихсон байж мэдэхээр байна уу даа гэж иргэнийхээ хувьд харж байна. Төрийн хар хайрцагны бодлого хаачив аа ? монголын төр дампуурчихаад байгаа юм биш биз!

  24. Bultuush says:

    Tusgaar togtnoliin odroo unelehgui bgaagaar ni tusgaar togtnoliin ach holbogdliig uguisgedeg gej oilgoj bolohiin, odoogiin tor zasgiinhiig

  25. anonyme says:

    Deedeh ni suudlaa olohgui bol doodoh ni guidlee olohgui gej….. darga said nar suudlaa oloh zawgui, alban tushaalaa ashiglaj jaahan yum hantsuilj, dald hiih geed, tolgoid ni ternees ni uur yum bodogdohgui baigaa ni ilerhii. Herew uneheer l eh ornoo, ard tumnee gesen setgeltei bol engiin neg alban gazriin darga shig tsalin awaad, tusgai, hangamj, nuhtsulguigeer udurjin shunujin ajillaj, ard tumen, eh ornoo uud ni tataj bolnoo. Yer ni tednii sariinh ni orlogonoos iluu garsan hurungiig huraah ni shudarga yos, Yaagaad gewel mongold uye damjij irsen bayachuud alga bolood udsan, 20hon jiliin dotor uls turuur huutsulduud hagartlaa bayajih uchirgui, Jinhene ardchilal gedeg bol ard tumnii haraa hurts, huuli ni hatuu, amidrald niitssen baih, hench, hudal huurmag yum hiij, ashiglah zawshih bolomjgui huulitai baih yawdal, ene uyed l heel hahuul, uls turiin tom hulgai arilah yostoi!!!! Uuuchlaarai, bi end deerhi sedewtei hamaagui yum bichchihlee, zugeer l bodsonoo bichchihlee……………..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: