ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Ирэх жил миний хувьд нэлээд их ажилтай байх бололтой. Бодоод байсан чинь монголын түүх болон хэлнийхэнтэй нэлээн сайн байлдахгүй бол болохоо байчихсан юм байна. Намайг мэргэжлийн бус гэнэ, түүхийн болон хэлний асуудалд битгий оролц гэнэ. Гэтэл Монголын түүх болон хэл шиг хөгийн болчихсон, утга учраа алдчихсан асуудал гэж алга. Монголын түүхчдээс “шинэ юм” бараг юу ч гарахгүй байна. Монголын түүхчид өөрсдөө ажлаа хийж чадахгүй бол би хажуунаас нь оролцох л болно. Надад түүхэн үнэн хэрэгтэй болохоос түүхчдийн цол хэргэм, өмнөх гавъяа, алдар нэр ёстой пад байхгүй. Би монголынхоо түүхийг танин мэдэх эрхтэйгээ ирэх жилээс нотлон харуулж, шинжлэх ухааны системийн шинжилгээ гэж юу байдгийг харуулах л болно. Харин нэр усаа ил тод хэлээд надтай “дуэльд” оролцож, чин шударгаар өрсөлдөхийг би монголын эрхэм түүхчдээс уриалж байна. Хариу өгөхгүй байсан ч би Та нар руу дайрна. Бид ингэж л байж нийгэм-түүхийн гацчихсан асуудлаа шийдэхээс өөр зам алга…
Ингээд сайхан баярлахын өлзийтэй ерөөлийг Та Бүхэнд дэвшүүлж байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 12 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

  1. user says:

    Ёстой гоё. Үүнийг тань маш их хүлээж байлаа.
    Баатархуяг даргад тантай хамтрах зав олдохнуу, сайн ятгаарай.

  2. Ganaa says:

    Танд амжилт хүсэж ,ирэх шинэ он Монголчуудад түүх,хэлний салбарт ихийг мэдэх жил байгаасай,эрхэм хүндэт судлаач үлгэрлэн,хийх ёстой мэдлэггүй чадваргүй улсыг хүлээлгүй, чадвартай мэдлэгтэй нь хойшлуулашгүй асуудлыг эхлүүлж байгаад их баяртай байна.Мэдлэгтэй бол тусалж дуслын чинээ ч гэсэн дэм болохсон.Таныг гүнээ хүндэтгэн, ирэх шинэ ондоо эрдмээр баян,эрүүл саруул байж их зүйл туурвих болтугай гэж ерөөж, танд болон танай гэр бүл ,ойр доныхонд тань шинэ оны мэнд хүргэе

    • Jambalsurengiin Tugsjargal says:

      Сайн байна уу? Ганаа ахаа.Юуны өмнө таньдаа Шинэ оны мэнд хүргэж, таны бичлэгийг тэсэн хүлээдэг сая сая сэтгэл зүрх нь сэрсэн Монголчуудынхаа өмнөөс аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.
      Монголын түүх бичлэгийн асуудал үнэхээр хэцүү байгаа нь анхаарал татсан зүйл мөнөөс мөн. Монголын үнэн түүхийн төлөө таны хийх тулаанд нэг эх оронч хамтрана гэдгээ эртхэн шиг мэдэгдэе. Бичиж эхэлсэн зарим зүйлээ одоо тавих цаг болсон гэж бодлоо. Бид өөрсдийн түүхээ өөрсдөө заавал үнэнээр нь мэдэх ёстой. Үүний төлөө хүч хөдөлмөр гарган хайх, олох, судлах ,таниулах нь ч бас бидний үүрэг гэдгийг уншигчдад ухааруулах үнэхээр цагаа олсон сайхан санаачлага хэмээн баярлаж ,таны эхлэх ажлыг талархан хүлээж авч байна. Яагаад гадныхны бичсэн -Үхэртийн хөндий манайх гэсэн хандлагатай өөртөө ашигтай болгон зассан хулгайн гажсан түүхийг өнөөг хүртэл хүлээн зөвшөөрч, бүр итгээд дагаж гүйгээд байгаа юм бэ? гэж түүхч-эрхэмүүдээс асуумаар байна.Эрхэм түүхчид нэртэй ,худалдагдсан, монголоор ярьдаг нөхдийг эх оронч гэж хэлж чадахгүй байгаа тул таньтай нэгдэе. Асууя, сурья, судлая, хамтрая. Тэр энэнд хэлээрэй завтай болов уу ч гэх шиг коммент уншлаа.Бүү залхуур даа монголчууд минь, ядаж чи өвөөгийнхөө түүхийг үнэнээр хэлэхийн төлөө эрэлд хатаж,эрж сурж, хайж чадаж байв уу?-гэж асууя.Үүний төлөө явж чадвал чи өөрийгөө олж -Эх орон ямар үнээр бидэнд ирж, эцэг минь ямар хайраар биднийг өсгөснийг ухаарах байхдаа.Саяхан би Алтай судлалын нилээд сонирхолтой баримт дээр ажилласан юм. Тэнд Монголын түүхийг Монголынх гэж хэлэхийн оронд / Турк-с санхүүжсэн түүхч шиг байгаа юм./ Турк-Монголын түүх гэж бичээд бүр тулгаад байх юм. Энэ бүхнийг зүгээр хараад сууж байх уу? Наана чинь -Эх оронч түүхчид хэрэгтэй байна. Алтайн судалгаа дэлхий нийтээр дахин сэргэж 2017 он гэхэд ЮНЕСКО энэ талаарх эхний хэд хэдэн баримтуудыг Монголын талаас нягтлан үзэх гэж байна. Бид энэ онд эхний алхамыг хийлээ. Одоо үзэж судлаж тулгаж байгаа зүйл нилээд байна. Энэ миний хувьд таньд дуулгах шинэ сонин бөгөөд эх орончдыг хамтрахыг уриалж байна . Монголын түүхийг Монгол хүн л бичнэ. Учир нь бид хүн үүссэн үеэс өнөөг хүртэл цаг цагийн оноолтоо гүйцээхээр эх сайхан нутгаа хайрлан эргэж төрсөөр энэ үед ч амьдарсаар байна…Эх орончид алдар нэр,гавьяа шагналын төлөө бус энэ үед оноогдсон үүргээ биелүүлэхийн төлөө төрдөг. Үүргээ биелүүлцгээе Монголчууд аа.
      Таныг хүндэтгэсэн,
      Ж.Төгсжаргал

  3. Dk says:

    Танд ч бас шинэ оны мэнд дэвшүүлье. Таны нийтлэлүүдийг байнга шимтэн уншдаг шүү. Түүх бичлэгийн хувьд үнэхээр таны хэлсэнтэй санал нэг байна,
    Монгол төр, монголын түүхийн ой санамж ердөө л хэдхэн жилээр хэмжигддэг болчихсон ч юм шиг, харамсалтай

  4. Anonymous says:

    Маш зев. Хамгийн эмгэнэлтэй, мушгин гуйвуулсан туух бол монголын туух. Загатнасан газар маажив. Хэлний асуудал маш чухал. Хэн дуртай нь дурэм зохиож дуртайгаараа бичдэгийг цэглэх цаг болсон. Хэл бол ундэсний аюулгуй байдлын эмзэг сэдэв. Амжилт хусье.

  5. Amraa says:

    Shine Onyi Mend Devshuul’yee!

    BURHAN iveeh boltugai!

  6. GNS says:

    Ганаа ахдаа ч бас шинэ оны мэнд дэвшүүлье. Өнөөдөр энд тэндгүй л хүмүүс өөр өөрийхөөрөө шинэ оноо угтаж байгаа бизээ. Энд ганцаардсан ч, энд гагцаар биш байна гэдгээ мэдрэх сайхан байна.. Та урт наслаарай. Эрхэм ахын амьдралд амар тайвнаар дүүрэн байг.

    • Ганаа says:

      Баярлалаа. Сая миний хуурай дүү Инжинашийн “Хөх судар”-ын 3 ботийг шинэ жилийн бэлэг болгон өгөв. Энийгээ уншиж шинэ жилээ өнгөрөөнө дөө.

  7. Anonymous says:

    шинэ жилийн тэнд хүргэе

  8. delgermaa says:

    Sain baina uu Ganaa ah aa? Tand bolon tani ger buld shine oni mend hurgee, ta buhen shine ondoo eruul enh, az jargal duuren baih boltugai.

  9. GNS says:

    Жаахан хүүхэд байсан болоод ч тэрүү Хөх сударыг анх уншаад төрсөн сэтгэгдэл их гүнзгий үлджээ. Миний хувьд шинэ жил нэг тийм гэгээн баяр, хичнээн олон хүнтэй газар байгаагаараа биш, харин хэдий чинээ өөр рүүгээ өнгийн харах боломж бүрдэж байна тэр чинээгээрээ л өөрийгөө эрэн хайх нэг тийм бяцхан ч гэсэн сэтгэлдээ очтой байх нь л баяр. 17 настай байсан үеээ санаж байна яагаад ч юм. Ахмад Кук шиг эсвэл Веспуничи шиг л эрэлхэг аялагч болно гэж боддог байсансан. Сэтгэлгээ фантазаараа тэртээ бермудын гурвалжин, кавказын уулс, Дагестанд Гамкатовын бууцан дээр оччихдог байж.. Энэ бүхнийг эргэн санаж байгаа нь Ганаа ахаас болж байгаа нь дамжиггүй. …ай залуу насаа гэж.. Одоогийн ийм ахуйд шүтэх байдал ямарч ухаантныг хэн ч биш болгож дөнгөх ч, хэрвээ та аль хэдийн хүслээ атгаж чадсан бол наана нь хэдэн автобус, морин тэрэг, явган нүцгэн юугч дамжсан байх нь хамаагүй ээ… цаг үе хийгээд боломж, гагцхүү цаг үе хийгээд боломж л бүгдийг мэдэх ажээ. Ариун бичээст “Би наран доор дахин харсан зүйл бол хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ.” … ойлгож байна аа… мулгуй муйхар орчлонд бийрийн үзүүр хаа нэгэн газар ч гэсэн хором саатахгүй ээ …

  10. Tand bolon tany blogiig shimten unshigch buh humuust shine onoo saihan ugtaj, irj bui 2014 ondoo biye eruul, uhaan saruul, buteel arwin, uram zorig duuren baihyn yuruul dewshuulye! Bid hamtran negdej, uls ornyhoo huwi zayag gartaa awahgui bol hetsuudlee! Humuus seheereed ehelsen shuu! Ulam ulmaar negden, negen huchit dawalgaa bolon huilarch, muu buhniig haman arilgah boltugai!

  11. Anonymous says:

    Ирж буй шинэ оны мэнд xүргэе. Амжилт бүрээлээр арвин байx болтугай.

  12. olzii says:

    tand shine onii mend hvrgei. tanii orchuulsan sociologi nom ali nomiin delgvvrt baigaa we?

  13. amgaa says:

    Erhem sudlaachid shine onii mend hurgeed eruul enh saihniig husie ee

  14. Цэнгүүн says:

    Хүндэт судлаач таньд болон гэр бүлийнхэнд тань шинэ оны мэнд хүргэж, ирэх ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр арвин байхын дээдийн ерөөлийг дэвшүүлье.

  15. Anonymous says:

    Ganaa ahdaa shine jiliin mend hurgej eruul enh amjit buteeliig chin setgeleese husen eruue

    • Ганчулуун says:

      Ганаа ахад шинэ онын мэнд хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Он гарангуут биечлэн уулзаж үнэтэй санал зөвлөмжийг тань сонсох хүсэлтэй байна. Таныг тэнгэр ивээх болтугай.

  16. bilgee says:

    Шинэ оны мэнд дэвшүүлье. Түүхий болон хэлний асуудлаар бичих шинэ нийтлэлүүдийг тан амтархан унших болноо.

  17. Бүгдэд шинэ жилийн мэнд хүргэе! Ирэх жилдээ, санасан бүхэн сэтгэсэнчлэн бүтэж, сайхан бүхнийг хүртэх болтугай!

  18. Anonymous says:

    Ганаа ах танд болон гэр булд Тань аз жаргал сайн сайханыг хусье. Шинэ жилийн мэнд хургэе

    • Tegri says:

      Шинэ онд хумуун та бугдэд эруул энх’ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бухнийг хусэн ероое

  19. Anonymous says:

    хамгаалагч

  20. dondoo says:

    Гүүглийн зар эсвэл өөр монгол компаниудтай хамтарч ажиллаад төлбөртэй сурталчилгааны самбартай болмоор юм байна даа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: