НАМЫН НЭР ТӨР

МАН үхсэн амьд нь мэдэгдэхээ байв. Дандаа цээжнийхээ бангаар туусаар байгаад толгой нь эргээд юугаа ч мэдэхээ байсан учраас намынх нь нэр болон нэр төрийн тухай ярьж өгье гэж бодов. Юу хийхээ мэдэж авч магадгүй л юм…
МАН бол…
Анхны МАН бол зохион байгуулалтын хувьд эмх цэгцээ олсон улс төрийн намын хэмжээнд хараахан хүрч чадаагүй боловч тийм нам байгуулах зам дахь чухал алхам, түүний үзэл суртал зохион байгуулалтын үр хөврөл байсан юм. 1921 оны 3 дугаар сард нам жинхэнэ ёсоор байгуулагдахад намын нэрийн асуудлыг тусгайлан ярилцаагүй, энэ талаар архивын баримт байхгүй.
Гэвч намын анхдугаар Их Хурлын буюу Зохион байгуулах хурлын протоколыг монгол, орос хоёр хэлээр зэрэг хөтөлсөн байдаг ба орос эхэд намын нэрийг “Монгол Ардын Нам”, “Монгол Ардын Хувьсгалт Нам” гэж хоёр янзаар тэмдэглэсэн байдаг юм. Энэ нь “хувьсгалт” гэсэн үг намын нэрэнд анхнаасаа байсан гэдгийг хөдөлбөргүй харуулдаг. Харин “хувьсгалт” гэсэн үгийг 1925 онд Намын Төв Хорооны бүгд хурлаас нэмж оруулсан гэдэг тайлбар бол угаасаа байсан зүйлийг албан ёсоор ил болгосон асуудал юм.
МАН-ын анхдугаар Их Хурлын протокол, дараах албан бичгүүдэд МАН-ыг “Монгольская Народно-Революционная Партия” гэж ямагт тэмдэглэж ирсэн. Өөрөөр хэлбэл МАН анхнаасаа МАХН байсан. Нотолгоо нь: МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгч гишүүдийн 1922 оны IY хурлын тогтоолд: “Бидний Ардын Намыг Хиагтын газраа үүссэн анхан дор гадаадад нэвтрүүлэх бичигт тус хороог Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо хэмээн зарласан” гэж тэмдэглэжээ. (“Уриа” сонин. 1922.03.29. № 15.)
Хожим Намын IY Их Хурлын үеэр МАХН-ын ТХ-ны тайланг хэлэлцэх үед төлөөлөгчдийн асуултад хариулж Намын ТХ-ны дарга: “Манай нам нь Алтанбулагт Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрийдэж явсан бөгөөд дараа нь Хүрээний газраа Ардын Нам хэмээн нэрийдэж, үүнийг сүүлд Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрийдсэн” гэж хариулж байжээ. (МАХН-ын IY Их Хурал. УБ. 1926. 109 тал.)
Түүнчлэн МАН-ын анхны Хөтөлбөр “Эрмэлзэх арван зүйл”-д: “Манай ардын намаас цаг үеийг үзэж бошгыг халах намын бат журмаар үйлдэнэ” гэж хоёрдмол утгагүй заасан байдаг. Энэхүү “бошгыг халах” гэсэн нь тухайн үедээ ч, одоо үед ч “хувьсгалт” гэсэн агуулга гэдгийг хүн болгон мэднэ.
Иймээс нийслэл Хүрээг эзэлсний дараа МАН гэдэг нэр дээр хувьсгалт гэсэн үгийг нэмсэн биш, харин хассан нь түүхэн баримт юм. Нотолгоо нь:
Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1922 оны 4 дүгээр сарын хурлын тогтоолд: “Бидний Ардын Намыг Хиагтын газараа үүссэн анхан дор гадаадад нэвтрүүлэх бичигт МАХН-ын Төв Хороо гэж зарласан нь дараагаар Хүрээний засгийн газрыг байгуулсан сацуу хувьсгалт хэмээх үгийг хассан (!!!) ажгуу. Үүнд тус намын бодлого болбоос халах, хувьсгахыг гол болгохын тулд одоо хувьсгалт хэмээх үгийг хэвээр бичих, үл бичихийг бүгд хуралд хэлэлцүүлэхээр тогтов.” гэжээ. (“Уриа” сонин. 1922 оны 3 дугаар сарын 29. № 315.)
Гэвч нам тухайн үеийн нийгмийн сэтгэл зүй болон намын дотоодын зөрчлөөс болон нэлээд эргэлзсэн шийдвэр гаргаж байжээ. Тухайлбал:
Дээр дурдсан тогтоолыг 1922 оны 3 дугаар сарын 1-нд Төв Хорооны Бүгд Хурлаар хэлэлцээд: “тус Хороог уг хэвээр Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо гэж бичих эсэхийг хэлэлцээд ийнхүү хувьсгалт хэмээн бичих нь зүйтэй хэмээн зөвшөөрөн тогтов” гэсэн шийдвэр гаргажээ.
Гэтэл хэдхэн хоногийн дараа 3 дугаар сарын 15-нд Төв Хорооны Бүгд Хурал энэ асуудлыг дахин хэлэлцэж “хувьсгалт хэмээх үг хэрэглэх нь чухам уг зорилтод нийлэлцэх бөгөөд нэмж оруулах нь зүй мөн учир урьдахь хуралд хэлэлцээд нэгэнт батлан тогтсон боловч олон ташааран ухаж эргэлзэх, болгоомжлох болзошгүй (!!!) тул хувьсгалт хэмээх үг хэрэглэхийг түр түдгэлзүүлэхээр тогтов” гэж заасан байна.
Намын нэрээс “хувьсгалт” гэдэг үгийг хассан шалтгаан нь ердөө л “олон түмэн ташааран ухаж эргэлзэх, болгоомжлох болзошгүй” явдал байсан байна.
Гэтэл сүүлийн үеийн МАН-ын “онолчид” болон “түүхчид” бид анхнаасаа Ардын Нам байсан, гэтэл Коминтерн бидэнд хувьсгалт гэсэн нэр “нэмж” өгсөн гэж тайлбарлах болж байгаа нь өөрсдийгөө болон түүхээ доромжилсон хэрэг мөн.
В.И.Ленин Алс Дорнодын ард түмний хувьсгалт байгууллагуудын эвлэлийн төлөөлөгчдийн хэсгийг 1922 онд хүлээн авч уулзсан бөгөөд тэр үед МАН-ыг бэхжүүлэхтэй холбогдсон зөвлөгөөг монголчуудад, тухайлбал С.Буяннэмэх нарт өгсөн юм. Лениний сургааль байтугай, хөшөөг нь буулгаж байхад таг чиг байдаг улс чинь үүнийг яаж санах вэ дээ !
Агуу Лениний тэр үг энэ байна : “Намын нэр хаягийг зүгээр л солих буюу “өөрчлөн будах нь” аюултай.” (Энэ үгийг Монголын төлөөлөгчидтэй хамт явсан Б.З.Щумяцкий тэмдэглэн үлдээсэн)
Хожим МАХН-ын XY Их Хурал дээр Ю.Цэдэнбал намын нэрийн тухай нэн чухал зарчмын үг хэлсэн байдаг. МАН-ынхан бас л аль хэдийн мартчихсан биз. Суут Ю.Цэдэнбал ингэж хэлсэн юм: “Манай намын уламжлалт нэр Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн замналын өвөрмөц байдлыг хурц илэрхийлж байгаа учир уг нэрийг хэвээр үлдээх нь ажил практикийн талаар тодорхой ач холбогдолтой юм” (Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг. III боть. 561-562 дахь тал.)
Ленинийг хөшөөтэй, музейтэй юутай хээтэй нь “алга” болгочихсон, Цэдэнбалаа ор тас мартчихсан, одоо нэрээ солиод, түүхээсээ салаад “их сайхан” болчихно гэж бодож байгаа бол их шог л доо. Тэнэг царайлчихаад дандаа нэр, өнгө будгаар оролдоно оо…
Нэр төр хамгийн чухал
Одооны МАН бол пиг дүүрэн худалдаачин наймаачин. Гэхдээ энэ бол эдийн засагч гэсэн үг биш шүү. Харин улс төр, нийгэм, түүхээ мэддэг нь ганц ч байхгүй. Ийм болохоороо бүгдээрээ усан тэнэг болж таарч байгаа юм.
1921 оны Ардын Хувьсгалыг тусгаар тогтнолыг устгасан төрийн эргэлт гэв. МАН дув дуугай. Анхны Үндсэн Хууль баталж, Бүгд Найрамдах Улс байгуулсныг хууль бус гэв. МАН дув дуугай. Хамжлагын харилцааг халж, олон зууны хоцрогдлоос ангижирсныг “уламжлалыг” устгасан гэв. МАН дув дуугай. Шинэ нийгмийг цоо шинээр эхэлж, бүтээн байгуулсныг колонийн дарлалд оруулсан гэв. МАН бас л дуугай.
Энэ мэтчилэн түүхэн зүтгэлтнүүдээс эхлээд МАН-тай холбоотой бүх ололт амжилтыг устгаж, үгүйсгэж байгааг монголчууд мэдэж байгаа. Ингэж МАН-ын бүх түүхийг эхэлж устаад, одоо МАН-ыг өөрийг нь устгах үзэл суртал, зохион байгуулалтын ажил эхэлж байна. Гэтэл МАН ус балгасан мэт.
Ингэж үхээнц царайлж, үхсэн амьд нь мэдэгдэхгүй байх юм бол ямар элэнцгээ хийж МАН нэрийг авсан юм. Түүхээсээ саллаа л бол нийгэм, ард түмэнтэйгээ холбогдох үзэл санаа, оюун сэтгэхүй, түүх, иргэншлийн бүх холбоо тасардаг юм. Одоо бол тасардгаа аль хэдийн тасарчихаад байна.
Нөгөөдүүл нь бүр даврав. Тусгаар тогтнолын бэлэгдэл Лениний хөшөөг нураав. МАН дув дуугай. Лениний музейг булаан авав. Энэн дээр харин МАН-ынхан заргалдав. Яагаад гэвэл өмч хөрөнгө учраас. Хэрэв биш байсан бол МАН-ынхан бас л таг дуугай байх байсан нь эргэлзээгүй. Өөрсдөө Лениний музейг худалдаа, арилжааны газар болгоо биз дээ. Боловсролгүй, эрдэм номгүй, харанхуй мунхаг хүмүүсийн гай энэ. Дараа нь Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөв. МАН гишүүдийнхээ шаардлагаар сулхан шиг дуугарав.
Телевиз радио зэрэг нийтийн мэдээллийн хэрэгслийг бол бүх ярих юм биш. Тэнд бол МАН бол алуурчин, талуурчин, хүний махан хүнстэнгүүд, эвдэн сүйтгэгчид, мангас. Удахгүй хүүхдүүдээ МАН-МАНГАС гэж айлгана биз…
Энэ мэтээр МАН байр суурь, нэр хүнд, түүх, өв соёл, үзэл санаа зэрэг хамаг нандин зүйлсээ дэс дараалан, алхам алхмаар алдаж байна. Удахгүй МАН-ын “толгойг авахад” дув дуугай байх юм байна л даа…
Би МАН-ын одоогийн эрх баригчдын “толгойг” хайрлаад байгаа юм биш. Тэгээд ч одоогийн МАН-ын удирдлагад “гарзтай толгой” ямар байгаа биш. Харин Монголын нийгмийн дэвшилд гайхамшигт түүх бүтээсэн МАН-ын нэр, нэр төр, түүний олон мянган гишүүдийн нэр төр, сэтгэл зүтгэл л хайран байна…
Нийгмийн ганц ч онол мэдэхгүй, монголын болон дэлхийн онол-түүхийн ганц ч ном уншаагүй, оюун сэтгэлгээний хувьд өмхийрчихсөн, дан ганц худалдаа наймаанаас өөрийг үл мэдэх МАН-ын хэдэн олигархи, түүнийг дагаж далдаганагчдын хүрч болох үр дүн энэ. Тэд одоо ч гэсэн худалдаа наймаагаа “эдийн засаг” гэж нэрлэчихээд хэдэн “тоо моохон” хэлээд сууж байна.
Ийм тэнэг юмаа улс төр гэж МАН-ынхан л боддог байх. Нэр төрөө хайрлахгүй хүн ч, нам ч сөнөх тавилантай. МАН нэр төрөө хайрлаж хамгаалж чадахгүй юм байна. Энэ нь үзэл санаа, үзэл суртлын салбарт өдөр болгон нармийтлаа шаалгуулж, хэлээ унжуулан, үхлүүт хэвтэж байгаагаар илт харагдаж байна. Тэгээд муугаа мэдэхгүй пиар миар гэж их солиорно оо…
МАН хүчтэй байхдаа ч гэсэн мөнгө хөрөнгөө тансаглалд зарцуулж байсан болохоос биш, “толгой руугаа” хийж байгаагүй юм. Одоо намдаа дандаа усан тэнэгүүд дүүргэчихсэн. Одоо байж байгаа царайгаа хар даа. Ийм новшийн байж ирэх сонгуульд ёстой ялж харагдаач…
АН бол МАН-тай адилхан дүүрчихсэн балай тэнэг, утгагүй, үнэн бүтэхгүй хөгийн амьтад боловч үзэл суртлаа “арай алсаас” хийж чадаад байна. Ингэхлээр АН нь арай илүү “ухаалаг” юм.
Юу ч хийхгүй тэнэгийн дэргэд болсон болоогүй юм хийдэг тэнэг “илүү” харагдах нь мэдээж хэрэг. Харин монголчууд энэ хоёр тэнэг намаас болж мөн ч их зовно шүү…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to НАМЫН НЭР ТӨР

  1. Anonymous says:

    MAH erdemtedeesee udur bur holdsoor irsen gashyyn tuuhtei.Bichig useg meddeg heseg ni yadyy haragdaad deerelhej bolmoor sangdaad baisan baih l daa.Odoo yhaarah tsag bolson baimaar um.Ene eguuleliig ynshaad olon dahin tyngaan bodoosoi?.

  2. Дэлгэр says:

    Ганаа ахаа, та уг нь 1990 оноос өмнө хийж бүтээсэн гавьяа, алдсан буруудсан аль нь ч одоогийн МАХН, МАН-д хамаагүй гэж байсан даа. Би ч тэгэж боддог, ойлгодог. Гэтэл заримдаа та тэр өмнөх үеийн юмыг МАН-д хамаатуулж байгаа юм шиг бичих юм. Эсвэл би буруу ойлгоод байна уу?

    • Ганаа says:

      Чи намайг зөв ойлгож. Гэхдээ би биш, энэ хоёр нам хамаатуулдаг. АН 1921-1990 он хүртэл түүхийг бүхэлд нь үгүйсгэдэг. МАН бид 1921 оноос эхлэн гавъяа байгуулсан гэдэг. Энэ чинь бодит баримт биз дээ. Үүнээс болоод надаас үл хамааран хамаатай болчихож байгаа юм. Би тэр дагууд л бичиж байна. Энэ бодит байдал чи бид хоёрын “зөв” ойлголтоос хамаарахгүй. Цаашид миний ойлгож буй “алдааг” биш, энд өгүүлж буй агуулгыг харж байвал чамд л хэрэгтэй. Яагаад гэвэл би танин мэдэхүй, логик болон арга зүйн алдаа бараг гаргадаггүй. Гаргасан ч Та нар олж харж чадахгүй. Нээрээ шүү…
      Ёс суртахууны талаасаа ч миний байр суурийн зөрчлийг олох нь хэнд ч, ямар ч ач холбогдолгүй, утга учир байхгүй…

  3. ЗАЛХУУ ХҮҮ says:

    Гэхдээ энд хөндөгдөөд байгаа асуудал нь Ганц МАН-ын эрх ашиг бус, Монголын түүхийн гурван үеийн алдаа оноотой ч өнөөгийн Монголыг бий болгосон түүхэн үсрэнгүй, өндөр золиос төлсөн хөгжлийг үгүйсгээд байгааг энэ нийгэм ойлгож байна уу, үгүй юу. Эзэн Чингис хаанын нэрээр улсын нийслэлийн төв талбайг \дэлхийн дайдыг хэмжиж байсан хаан эзэнд алга дарам газар оноосон байгаа юм\ нэрийдэж, хэн ч мэдэхгүй түүний төрсөн өдрийг улс даяар тэмдэглээд л.., Гэтэл 100 жилийн өмнө манийг сөнөж мөхөх шахаж байхад Чингис хаан маань тусалсан, дэмжсэн, удирдсан бил үү. Нөгөө талаас МАН-ыг оюун санааны хувьд аваад явах сэтгэгч байхгүй нь үнэн. Тэр пиар-ар энэ тэр чинь сонгогчдын сэтгэл санааг богино хугацаанд өөрт татах гэсэн тактикын арга хэмжээ болохоос биш бодлого боловсруулахад хамаагүй. Даш-Ёндон тэргүүтэй хэдэн сэтгэгч нь өнөөгийн улс төрийн технологийг ойлгох хөг нь өнгөрсөн. Ээ чааваас даа. намайг насан багад минь зэрлэг капитализмд хаячаагүй, өнөөгийн амьдралын суурийг минь тавьж өгсөн хөгжлийг бий болгосон НАМ юм шүү дээ.

  4. Сайн байна уу судлаач ах аа? Таны блогоор зочлон нийтлэлүүдийг тань уншдаг болоод 3 жил болжээ. Юу зөв, юу буруу гэдэг нь үл мэдэгдэх үй түмэн эргэлзээн дунд алмайран зогсох миний үеийн олон залууст харах өнцөг нэмж, өргөн харах боломж өгдөгт тань баярладаг шүү. Мэдээлэл авах боломж хангалттай олон, эх сурвалжууд нээлттэй байгаа мэт боловч цэгцтэй мэдлэг бий болгож чадаж байгаа эсэхтээ эргэлзэж байна. Тиймээс энэ хугацаанд бичвэрээр тань дамжуулан сурах хүсэлтэй залуусыг дэмждэгийг тань мэдэх болсны хувьд туслах болов уу хэмээн найдаж байна. Надад сурах чин хүсэл байна, харин танд миний суралцахыг хүсч буй зүйлс байна. Тантай бодитоор танилцан танаас суралцахыг зөвшөөрнө үү? Та дараах enkhbadral.m@gmail.com хаягаар хариу илгээнэ үү? Дахин дахин хүндэтгэсэн : МУИС-ын оюутан М.Энхбадрал.

    • Ганчулуун says:

      Шавь орж юм сурья гэдэг чинь сайн хэрэг. Эхлээд жаахан ном, энэ блогт бичигдсэн зүйлсийг уншиж өөрийн ухаандаа сайтар тунгаа. Дараа нь энэ хүнтэй нээлттэй харилц. Шууд бэлэн хоол идэх гээд байж бас болохгүй шүү дүү минь.

  5. Батболд says:

    Одоогийн МАН, МАХН, тэр vеийн МАХН шал эсрэг тэсрэг байр суурьтай учир хамаарахгvй нь зvйн хэрэг. Тэр vед улс, эх орон, тусгаар тогтнол тэргvvн байранд байсан бол одоо эсрэгээрээ шvv.

  6. bi says:

    suut tsedenbal gej uneniig heljee mongoloos yamar ch bsan hujaa nariig hooj gargaj ulsaa uls shig bolgoson ni unen shuu

  7. Unshigch says:

    Minii huvid huuchin MAHN bol eej aavyn mini itgej zutgej amidarsan nam yum, iimd bi ch ter namyg etsesee hurtel demjine gej bodoj yavdag baital odoogiin MAN Ganaa ahyn helsen shig archaagui baidald orchihood bna. MAN-d huvisgal hiih tsag ni boljee, ene namyg yaj, yamar arga zamaar uud ni tatah ve? Nad shig MAN-aa uud tatah chin ermelzeltei zaluuchuud olon bgaa gedegt itgej bna.

  8. EZA says:

    1. Монголын улс төрд мөнгөтэй хүмүүс л гардаг болсон. Энэ тогтолцоотой холбоотой байх. Бас нэг зүйл бол МАН-ын залуучууд хэн нэг хөгшин бурхиинхаа хүүхэлдэй болчдог. Нэг л татаасаар амархан дээшлэх сонирхолтой. Өөрийхөө хүчээр гардаг болох хэрэгтэй. Бас угсаа залгамжлах сонирхолтой. Энэ бол буруу. Нам юм бол гишүүдээсээ татвараа хурааж санхүүжих хэрэгтэй. Олигархийн нам болчвол ард түмний дэмжлэг авч чадах уу. Тэр олигархийнхаа бодлогыг хэрэгжүүлж тэр нь ард түмэнд таалагдахгүй.
    2. Юм гэдэг 2 талтай АН хэрэв сонгуульд ялагдвал ялсан нам нь МАН байвал зүгээр юм. Жижиг намуудад боломж олдвол энэ намуудаас илүү удирдана гэж бодохгүй байна. Бүр самарчиж болох юм. Тийм учраас МАН тодорхой зорилго зорилтоо тодорхой болгож ажиллах хэрэгтэй. Үнэндээ би МАН-г хөрөнгөтний нам уу социалист чиг баримжаатай намуу гэдэг дээр сайн ялгаж чаддаггүй. Намын удирдлагыг хөрөнгөтнүүд атгачихсан юм шиг санагддаг.
    3. Тусгаар тогтносон улсынхаа ихэнх цаг үеийг харлуулах нь буруу. Энэ цаг үед бид оросын колони байсан мэт болчих гээд байна. Энэ цаг үед бид Орсоос тусламж дэмжлэг их авч байсан нь үнэн. Гэхдээ тэр үед бид дэлхийн олон улсаар хүлээн зөвшөөрөгдөж улс шиг улс байсан. Орсууд бидэнд тусалсан ч гэсэн Монголчууд өөрсдөө тусгаар тогтнолынхоо төлөө амиа өргөж, хөгжил дэвшилийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж байсан. Тусгаар тогтнол бол Монголчууд бидний өөрсдийн бий болгосон зүйл. Энийгээ л хойч үе үнэнээр нь мэдэж байх хэрэгтэй

  9. Galdan says:

    2014 onii mendiig Ganaa ahad bolon ganaa.mn-ii niit unshigchiddaa hurgei. Ene blogt setgegdlee bichsen buh humuust talarhay. Ene udaa setgegdel bichihdee anh udaa bichsen setgegdluudees oort taalagdsan hesguudiig copy-doj “bichlee” .
    Edgeer COPY-PASTE ni nadad taalagdsan ter l “uzel sanaa, utga aguulga” umaa.
    ………Ээ чааваас даа. намайг насан багад минь зэрлэг капитализмд хаячаагүй, өнөөгийн амьдралын суурийг минь тавьж өгсөн хөгжлийг бий болгосон НАМ юм шүү дээ………….
    Minii yeiinhen ch mon adil ingej hariulah baisan baih. SOCIALIST-hemeen nerlegdej baisan uzel surtlin ter niigemd torj osson bidnii yueiinhenii huuhed nas jargaltai osson. (neg ih olon hun nadtai sanal zorohgui baih) Mongol ulsiin odii zereghtei baigaa bolon Onoogiin niigmiin suuri tertee 1921 onii Ardiin huvisgalaas ehelsen gedgiig hed dehin heleh bilee dee Onoogiin zaluust.
    ……… Юу зөв, юу буруу гэдэг нь үл мэдэгдэх үй түмэн эргэлзээн дунд алмайран зогсох миний үеийн олон залууст харах өнцөг нэмж, өргөн харах боломж өгдөгт тань баярладаг шүү…….
    Ganhuyag gedeg Mongol sudlaach youg husch, yound temuulj ene blogiig ajilluuldagiin olon shaltgaanii neg ni deerh setgegdliig bichsen МУИС-ын оюутан М.Энхбадрал-n bichverees todorhoi haragdaj baina.
    ………..suut tsedenbal gej uneniig heljee mongoloos yamar ch bsan hujaa nariig hooj gargaj ulsaa uls shig bolgoson ni unen shuu………
    Bi chamtai sanal neg bainaa.
    ……….Тусгаар тогтносон улсынхаа ихэнх цаг үеийг харлуулах нь буруу. Энэ цаг үед бид оросын колони байсан мэт болчих гээд байна. Энэ цаг үед бид Орсоос тусламж дэмжлэг их авч байсан нь үнэн. Гэхдээ тэр үед бид дэлхийн олон улсаар хүлээн зөвшөөрөгдөж улс шиг улс байсан…………
    ……….Гэхдээ энд хөндөгдөөд байгаа асуудал нь Ганц МАН-ын эрх ашиг бус, Монголын түүхийн гурван үеийн алдаа оноотой ч өнөөгийн Монголыг бий болгосон түүхэн үсрэнгүй, өндөр золиос төлсөн хөгжлийг үгүйсгээд байгааг энэ нийгэм ойлгож байна уу, үгүй юу. ….
    Ganaa ah hediigeer odoogiin MAN-ii archaagui, deer ni mulguu mortoo hogiin udirdlaguudaas bolj ajil, amidralaaraa helmegdsen ch Mongol ulsiin tuuhend, tcaashdiin hogjliin gartciig todorhoilson ene namdaa sanaa setgel zovnij, ireeduid ene saihan eh oron mini hamag l nandin zuilee aldchih vii gesen setgeleer enehuu oguulliig bichij suugaag MAN-ii gishuud oilgodog ch um uu buu meddee. Tuunii setgeliig ene oguulberees harj boloh baih :

    ………………….Харин Монголын нийгмийн дэвшилд гайхамшигт түүх бүтээсэн МАН-ын нэр, нэр төр, түүний олон мянган гишүүдийн нэр төр, сэтгэл зүтгэл л хайран байна…

  10. Anonymous says:

    МАХНамын түүх бол монголын түүх шүү дээ. Алдсан ч бай оносон ч бай түүх түүхээрээ л үлдэнэ. Гэтэл МАН-ны одоогийн удирдлагууд дэндүү харанхуй байнаа.

  11. EVO says:

    Түүх бол түүхээрээ л үлдэнэ. Гэхдээ ард түмний түүхийг намын түүхийн хэсэг болгож харах, эсвэл намын түүхийг ард түмний түүхийн хэсэг болгож харах хоёр их ялгаатай санагдаж байна.
    Ганц нам дарангуйлж байх үеийн түүхээс гавьяаг нь ялгаж аваад дангаар эзэмшээд явах нь шударга бус өрсөлдөөний шинжтэй байна гэж та боддог уу?
    Энэ өнцгөөс харвал МАН, МАХН алин ч улс төрийн ажиллагаанд оролцох ёс суртахууны хийгээд ёс зүйн эрх байхгүй л санагдаж байна. 90 оноос хойш байгуулагдсан аль ч намд урт түүх байхгүй.
    Монголын нөхцөлд шинэ намууд эдийн засгийн хөгжлийн үзэл санаан дээрээ суурилж ярилцах гэж хичээж байна. Гэтэл нэг л нам тэр яриаг огт өөр зүгт, зөвхөн өөрт байгаа, шударга бусаар эзэмшиж байгаа түүхэн байр суурь луугаа хандуулсаар байна.
    Яг ийм аргаар монголчуудын ирээдүйнхээ төлөө бодож сэтгэж боломж, хөгжлийн төлөө ухаалаг санал санаачилгууд нийтийн хэлэлцүүлэгт орж ажил хэрэг болохгүй хорлогдсоор байна.
    МАН-д хөгжлийн ямарч үзэл санаа ярих хэрэг байхгүй. Зөвхөн түүхэн давуу талаа давуу байдал болгож ашиглах гэсэн оролдлого л энэ намын амьдрах орон зай болсон. Тийм ч учраас энэ намын удирдлага ашиг хонжоо хайгчдын үүр уурхай болсон. Одоо бусад намд энэ жишгээ халдааж байна.
    Яагаад ч салгаж болохгүй гай гавьяа хоёрыг салгаж нэгийг нь өнгөрсөн үед булж орхиод нөгөөг аваад явах гэдэг нь манай нийгмийн хөгжлийг дөнгөнд оруулж байгаатай адил. Монгол улс МАН-г дагаж явна гэдэг бол нөгөө булж орхисон гай зовлонгийн гадсыг тойроод л яваад байна гэсэн үг. Түүнээс холдох ямарч боломж байхгүй.
    Улс төр дэх шударга бус өрсөлдөөнийн хор хөнөөлийг бүх монголчууд 20 жил амсаж байна. Одоо харин энэ нам хоёр хуваагдсанаар ийн хорлогчид хоёр болчихлоо.
    Уг нь бол эрх зүйн дагуу МАХН-г шууд л татан буулгаад цааш явах байсан ч тийм зүйл болоогүй.
    Тэгэхлээр одоо нэгэнт саадтай дөнгө гэдгийг ойлгож гээх жамаар л энэ нам болон түүний нэрээр бугшсан хор хөнөөлөөс салах үлдэж байна даа.
    Миний үзэхэд таны хувьсгалт Монголын түүхийг харах мэргэжлийн байр сууринд бага зэрэг залруулга хийхэд боломжийн санагдаж байна.
    Энэ үеийн түүхэнд тохиолдсон гавьяат хүмүүсээ үгүйсгэх хэрэг байхгүй, бас ямарч гайт хэргийг далдлах хэрэг байхгүй.
    Гэхдээ л ард түмний түүхийг намын түүхийн хэсэг болгож харах, эсвэл намын түүхийг ард түмний түүхийн хэсэг болгож харах хоёрын ялгааг монголчуудад хүргэж чадвал Монголын ирээдүйд ашигтай бус уу?

  12. EVO says:

    Бяцхан нэмэлт:
    Түүх бичлэг үндэстний эрх ашигт нийцэх ёстой гэсэн утгаар та хэлсэн.
    Тэгвэл МАН (МАХН ялгаагүй) монголын ард түмний түүхийг өөрсдийн намын түүхийн хэсэг болгож яриад, олйгуулах гээд байгаа нь манай үндэсний нийцэхгүй байна гэж би бодож байна. Намын фонон дээр ард түмний түүхийг авч үзэхийг урьд нь тулгасаар ирсэн одоо ч тэр хандлагыг өөр аргаар тулгасаар л байна. Харин ганган хүнд гархи нэмэр гэдэг шиг намын суртлаар өнгөлсөн түүхийг тээж явснаар бидний олонхи ирээдүйгээ хорлосоор л …
    Яалт ч үгүй бидний ухаарч гэтлэх ёстой үйлийн үр юм уудаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: