ТЭНЭГ НЬ ДЭНДЭХЭЭР

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох хамгийн эхний “тэнэг” алхмаа хийв. Ц.Элбэгдорж шинэ онд төрийн байшин барилгыг зарахыг нь зарж, барихыг нь барих хачин жигтэй зарлиг гаргав. Би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэсэн. Энэ нь түүний энэ утгагүй зарлигаар бүрэн нотлогдож байна. Үүнийг одоо авч үзье.
Зарлигийн агуулга
“Төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилготой” гэнэ. Үүний тулд:
1. Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах
2. Хангарьд ордонг төр түрээсэлж Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас бусад агентлагийг тус ордонд багтаах
3. Хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах;
4. ГХЯ, БХЯ-аас бусад бүх яамдыг тус барилгад багтаах
5. Энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх,…төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм гэнээ…
Өмчийн будлиан
Ноён Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох нэрийн дор төрийн өмчийн наймаа худалдаа эхэлж байна. Түүний хийсэн наймаа худалдаа будлиан самуунгүй, хэл амгүй байна гэж номонд хазгай. Ямар сайндаа би түүнийг “төр сүйрүүлэх авъяастай” гэж байхав. Үүнийг одоо аваад үзье.
Ноён Э.Бат-Үүл хотын захад Нийслэлийн шинэ ордон барьж түүндээ нүүн ороход бэлэн болоод байгаа. Шинээр баригдах сүрлэг Ордонг улсын төсвөөр барьж байгаа. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр өөрийнхөө мөнгөөр л лав бариагүй.
Ингэхээр Нийслэлийнхэн удахгүй шинэ Ордондоо нүүн орж Хангарьд Ордон хоосон үлдэх нь тэнэг хүнд ч тодорхой байна. Ингээд ноён Ц.Элбэгдорж хоосон үлдэж буй Хангарьд ордонг хувьчлах түрээслэх “түүхэн шийдвэр” гаргаж байна. Хамгийн гол нь тэнд төрийн агентлагуудыг “чихэж оруулах” зарчмын асуудал хөндөж байна. Үүнийгээ тэр “ухаалаг төр” гэж тайлбарлаж байна.
Үнэхээр тийм “ухаалаг” юм бол, төр нь өмчөө мэддэг юм бол шинээр барьж байгаа ордонг нь хувьчлах чинь яасан юм ?!
Тэр шинэ Ордон чинь Э.Бат-Үүлийн өмч болохоор үлдээж байгаа юм уу ?
Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж байгаа бол тэр нь ямар нэг хэмжээгээр тухайн асуудлыг бүрэн бүтэн, иж бүрэн тусгах ёстой. Гэтэл ийм юм алга. Хэт яарсандаа хам хум хийж, бараг л солиотой ажил хийсэн байна.
Монголын ухаалаг Ерөнхийлөгч “ухаалаг” зарлигтаа асар том асуудлуудыг өм цөм мартсан байна. Тухайлбал: яам, агентлагуудаас суларсан төрийн мэдлийн олон байруудыг яах вэ гэдэг асуудал ор тас алга байна.
Миний ойлгож байгаагаар Ерөнхийлөгчийн зарлигаар сулрах эдгээр байр нэг биш, нэлээд олон байх ёстой, мөн олон арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх учиртай.
Хэрэв лаг сүртэй зарлиг гаргачихаад хамгийн чухал энэ асуудлыг мартаж байвал би л лав Ерөнхийлөгчийн энэ зарлигийг үнэн тэнэг хөгийн юм гэж үзнэ.
Хангарьд ордон чинь төрийн өмч үү, нийслэлийн өмч үү, нийтийн өмч үү ?! Хэрэв төрийн өмч юм бол төр төрдөө түрээсэлж болох уу ? Хэрэв Нийслэлийн өмч бол яах гэж булааж аваад байгаа юм ? Төр мөнгө хүүлдэг газар болсон юм уу ? Ухаандаа Хангарьд Ордонд байрлах агентлагууд төрийн байгууллагууд мөн биз дээ ?! Эсвэл биш юм уу ?! Орон нутгийн өмчийг төр булаан авч болдог юм уу ?
Адилхан төрийн байгууллага учраас Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын байрыг хувьчилж болохгүй юу ? Тэгвэл тэдний байрыг бас л түрээслэе л дээ, яагаад болохгүй гэж ?! Үндэсний аюулгүй байдалтай холбоотой байна уу ?! Тэгвэл монголын бусад агентлагууд үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойлгож байна уу ?
Бэлэн байшингаа түрээсээр хувьчилдаг, тэгээд шинээр түрээсийн байшин барьдаг чинь яаж байгаа юм ?! Хангарьд шиг бэлэн хоосон байшин байж байхад яамдууд зүгээр нүүгээд орж болохгүй юу ? Заавал түрээслэх гэж зүтгэх нь “ухаалаг” байгаагийн шинж юм уу ?
Би эдгээр асуултуудын хариултыг мэдэхгүй болоод асуугаад байгаа юм биш л дээ. Харин энэ болон эдгээр асуултад эрхэм Ерөнхийлөгчийн хагас дутуу зарлиг тайлбар өгч чадахгүй байгаа болохоор нь асуугаад байгаа юм.
Манай Ерөнхийлөгч “ухаалаг” болох гэж их хичээж байх шиг. Тэгвэл ядахдаа нэг ч болсон зарлиг “ухаалаг” гаргаад сурчих хэрэгтэй ш дээ.
Би л лав монгол судлаачийн хувьд энэ бол үнэн тэнэг зарлиг, харин худалдаа арилжааны талаасаа бол “ухаалаг” байж болох л юм. Тэрийг нь би яаж мэдэхэв…

Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 01 дүгээр сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to ТЭНЭГ НЬ ДЭНДЭХЭЭР

  1. enkhbold says:

    Tsetserleg surguul emneleg hureltsehgui baihad ter buh sularch bgaa barilga-g ene 3 -d huvaagaad ogoh setgel zasagt bgaa bolov uu esvel oorsdoo huvichlal nereer luivardaj avaad bar buudal delguur bologochih yum bolov uu

    • Anonymous says:

      Ганхуяг гуай та фэйсбүүктэй болоод тэнд байршуулж бүр олон хүн унших болвуу гэж бодож байна

  2. grandeura says:

    Цаадахын чинь хүзүүгий нь л сунгаж өгөхгүй бол алт ч байсан элс ч байсан сэгсрэнэ гэгч болно

    • Anonymous says:

      ganhuyag sudlaachiin buteeliin amtand uneheer orj bnshuu bur suuldee yu bichij taivaa bol ghees huleej yadah bolloo, uchir ni minii oyunii tsangaag tailah gaihaltai shinjleh uhaanch buteeliig gargaj bgaa ym, ene hunii buteeliig nad shig chimeeguihen unshij oyunaa hogjuulj bgaa humuus olon bgaa gedegt naidaj bn.eldev yanziin setgegdel bicheed baidagguich, bi ch gsn tednii neg,gehdee ene niitlel uneheer ih zuiliig boduulj bn…bid iim eronhiilogchtei haa hurch onholdoh boldoo

  3. Delger says:

    Элбэгдоржийн ухаалаг төр гэдэг шоуны хамгийн тэнэг юм нь л энэ. Би ерөөсөө, бүүр, оогт ойлгохгүй байгаа юм. Огт өмчгүй төр байх хэрэгтэй, тэгэхийн тулд байшингаа зарна гэж яриад байгааг нь. Өмчгүй байх, бизнес эрхлэхгүй байх 2-ын хооронд том ялгаа бий дээ. Өмчгүй төр нь өмчтэй хувийн хэвшлээсээ оффис түрээсэлнэ ч гэх шиг. Нэг л ноо байгаад байгаам даа.

  4. smsr says:

    huugee asarch toilsoor btal tanii blogt oroh ch zavgui guilee. Erkhem Gankhuyag tanid bolon tanai gerbuld az jargal eruul enkhiig husen yeruuye! Eruul saruul ihiig buteegeerei! chin setgeliin ugaas hamgiin sain saihan buhniig husen yeruuj bna.

  5. bi says:

    ter zarligiig unshaad gaihsan toroo hucherhegjuuleh um yariad bsan yag esregeer ni ulam huchgui erh medelgui bolgoj sulruulj bgaagaa medej bgaa bolovuu

  6. GNS says:

    Орон нутаг өөрсдөө бие дааж ашигт малтмал хайгуулын лиценз өгдөг болж байгаа бол тэр чигээрээ мунхаглал.. Үүнийг хийж байгаа хүмүүс бол энэ “ухаалаг төр”

  7. Anonymous says:

    Elb hagas l hun shuu dee, tuunees sain yum huleegeed hereggui.

  8. Удахгүй ажлын байргүй болох Элбэгдорж одоо л шоудож, гадаад орноор доншуучлахгүй бол дахиж боломж олдохгүй шүү дээ хөөрхий. Элбэгдоржийг хасаг байх гэж нэг нөхөр бичсэн байна. Магадгүй Бин Ладений үр сад нэг байшинд чихэлдэж байгаа манай бүх яамдыг будаа болгосон үед л мэдэгдэнэ дээ.

  9. ENKHTUGS Ulziisuren says:

    Сайн байа уу, танд шинэ гарч онд эрүүл энхийг ерөөе. Судалгааны тань өгүүллийг алгасахгүй уншдаг тухайгаа дурдахын ялдамд миний аав Өлзийсүрэн таны өгүүллүүдийг уншаад биечлэн санал солилцох хүсэлтэй байдаг. Түүний утас 99630089, Аав маань тухайн үед Шинжлэх ухаан амьдрал сэтгүүлийн редактор асан буурал бий. Таныг хүндэтгэдэг Энхтөгс.

  10. gantulga says:

    ene novshnuud dendlee ajil hiih arga alga, neeh zavtai zaitai humuus ih chiregdel uchruulj bn, uhsen baasnii shichlel menchlel.

  11. hm says:

    Монгол улс минь хаашаа л яваад байна даа. Нэг хүн ярьж байсан. Тагнуулын. Хэрэв Монгол улс 2030 он хүртэл хурдацтай хөгжиж авилгалаасаа салахгүй бол автономит улс болно гэж. Хаа сайгүй л болохгүй бүтэхгүй юм. Дорнод аймгийн Дашбалбарт 3 цөмийн булш ухах 3 том нүхээ ухаад дуусч байна. Ойртож орсон хүнийг шууд бууддаг гэж байгаа. нутгийн иргэд яриад л байна. АН эндээс авсан 2 тэрбумын бил үү урьдчилгааг саяны сонгуульдаа ашигласан гэж байгаа. бас Нүхээ одоо улсын төсвөөр ухаж байна. Гадаадууд нь Австрид цөмийн булшны нүх ухаад дээр нь хүн эрүүл амьдраад байна танайх болно гэсийм байх. бас танай төр эргэж буцамхай тул нүхээ ухсаны чинь дараа хөрөнгө оруулалт хийнэ гэсийм байх. Манайхан ирээдүйгээ бодохгүй одоогийн мөнгөө л бодоод байх юм. Ард түмэн буруушааж жагсмаар л байх юм. Боловсрол нимгэн ч дуучин Жавхлан л тэмцэж байгаа харагдах юм даа.

  12. Enkh says:

    Erhem Ganhuyagt urgelj talarhana bi. Unsniig il shuluuhan heldeg ni saihan.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: