ХҮРЭЭГ ЭЗЛЭХҮЙ…

ХХ зууны эхэнд Нийслэл Хүрээг эзэлсэн хийгээд чөлөөлсөн асуудал Монголын түүхийн хамгийн эмзэг асуудал юм. Түүхчид Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаа алдагдаад хэд хэдэн удаа олдсон мэт ярих. Манайд олон талаас нь ярьсан боловч “хятадын талаас” анхаарсан нь бараг үгүй. Манай нэрт түүхч Жамсран бага зэрэг өгүүлсэн. Монгол Манж Чин гүрний хараат байсан учраас энэ талаас нь авч үзэж болохгүй юу…
Орох газаргүй үе
1919 оны хавьцаа Монгол бол дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон байлаа. Монголын эргэн тойрон гал дүрэлзэж байв. 1916 онд Ерөнхийлөгч Юань шикай (монголчууд Ёншхойт гэдэг мөнгөн зоосоор нь мэддэг) нас барснаар хятадад генералуудын эрин үе эхлэв. Энэ бол дэлхийн түүхийн шинжлэх ухаанд тогтсон нэр томъёо бөгөөд 1928 он болтол үргэлжилсэн юм. Зальхай залжин, дарангуйлагч генерал Юань шикай нас барснаар хятадын олон генералууд өөр хоорондоо тасралтгүй дайтсан цөвүүн цагийг ингэж нэрлэдэг. Манайхан л “хятадын засгийн газар” гэж сүртэй нэрлээд байгаа болохоос тэнд албан ёсны засгийн газар гээд байхаар юм үнэн хэрэгтээ байгаагүй юм. Байсхийгээд л унадаг, унагадаг юмыг чинь ямар засгийн газар гэхийм ?!
XX зууны эхэнд Хятадад өмнөд умардын дайн, гаднын байнгын түрэмгийлэл гээд хөл толгой нь олдохгүй үй олон үйл явдал болов. Үй олон үйл явдал болж байсан боловч түүний гол хандлага, чиглэл нь манжийн дарлалыг эсэргүүцсэн бүх ард түмний тэмцэл хөдөлгөөн байсан юм. Хятадуудын үзэл санааны үндсэн чиг хандлага “барууны эрдмийг суралцах”, “далайн чанадын түрэмгийлэгчдийг няцаах явдал” байсан юм. Энэ нь хятадын үндэсний болон шовинист үзлийг ихэд дэвэргэх нь мэдээжийн хэрэг байв.
Монголчуудын ихэд найдаж байсан Орост 1917 онд хувьсгал гарч, эзэн хаанаа авч хаян, иргэний дайн дүрэлзэв. Зөвлөлт засаг 1917 онд Октябрийн хувьсгалаар ялчихсан юм биш л дээ. Тэнд иргэний дайн хэдэн жил дараалан дүрэлзэв. Манай хойно эсер, большевик, меньшевик, улаан, цагаан, анархист гэхчлэн 19 “засгийн газар” оршин тогтнож “үзэж тарж” байв. Гэхдээ орос оронд коммунист большевик үзэл санаа хамгийн хүчтэй бөгөөд зохион байгуулалт сайтай байсныг хүлээн зөвшөөрөх нь шударга хэрэг болно.
Монголчуудын хувьд энэ бүхэн утгагүй хэрэг байв. Орос болон Хятадууд эзэн хааныхаа эсрэг байгаа нь тэдэнд огт таалагдаагүй юм. Эзэн хаанаа алсан Орос бол бүр ч таалагдаагүй юм. Иймээс тэд “буцаад” Хятад руугаа нэгдсэн нь дээр гэж үзэх болсон юм. Энэ талаар түүхэн баримт асар олон бий.
1919 оны зун Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн нас барав. Түүнийг шарын талын лам нар л хордуулсан болов уу даа. Ингээд лам нар толгойлсон монголын дээдсийн хүрээллийн дунд автономитаас татгалзах хөдөлгөөн өрнөв. Тэр үед улсад татвар үл төлөх шавь нарын тоо зарим мэдээгээр монголын хүн амын дөрөвний нэгд хүрч байсан мэдээ бий.
Тэр үед монголын феодалууд улс орноо удирдах ямар ч чадваргүй байснаас гадна дотоод зөрчилдөө идэгдэж өөр хоорондоо аймшигтай дайсагналдаж байсан нь нууц биш юм.
Хятадад нэгдэх талыг идэвхитэй баримтлагчдын тоонд тэр үеийн гадаад явдлын яамны сайд Цэрэндорж, Ширнэндамдин, Дархан чин ван, мэдээж хэрэг шанзав Бадамдорж нарын олон хүмүүс байсан юм.
1919 оны 10 дугаар сард Богд хааны зөвшөөрснөөр хятад амбан Чэн И алдарт “64 зүйлт гэрээг” Монголын дээд доод хурлаар хэлэлцүүлсэн юм. Богд дараа нь бултахыг оролдсон боловч энэ гэрээг Бээжин баталсан юм.
Монголыг эзлэх төлөвлөгөө
Монголыг эзлэн түрэмгийлэх санааг Хятадын Ерөнхий сайд, аньхой бүлгийн гишүүн Дуань цижуй анхлан гаргасан байна. Дуань цижуй бол Хятадыг дэлхийн Нэгдүгээр дайн татан оролцуулсан хүн бөгөөд армиа шинэчлэн зохион байгуулахын тулд Японоос хэд хэдэн удаа ихээхэн зээл авсан юм. Цэргийн яамны зэрэгцээгээр, “Дайнд оролцох асуудлыг товчоо”-ны захирал гэж Дуань цижуйн авсан зээлийн мөнгө амласан ёсоор хилийн чанад дахь байлдааны ажиллагаанд оролцоогүй арми байгуулахад зарцуулагджээ.
Дайн төгсөхөд Дуань цижуйг эсэргүүцэгчид буруугаар ашиглахаас нь эмээж шинэ армиа тараахыг түүнээс шаарджээ. Гэтэл Дуань цижуй Монголын тусгаар тогтнолыг устгахад шинэ армиа ашиглахаар шийдсэн байна. Энэ нь Парижийн энхийн гэрээгээр Японд Шаньдуныг буулт хийн тавьж өгснөөр ганхсан байр сууриа эргүүлэн олох гэсэн “эх оронч” оролдлого төдий өчүүхэн зүйл байсан аж. Хэрэв тэр үнэхээр “эх оронч” байсан бол Шаньдунаа алдахгүй байх ёстой байсан юм. Том улсын зарим эрх баригчдад эх орноо худалдан буулт хийж, жижиг улсаас эх орноо “хамгаалдаг” хятад зан байдаг байх…
Ингээд Дуань цижуй өөрийн байгуулсан армиа “Баруун Хойт хилийн арми” гэж нэрлэх болж, түүнийг захирагчаар аньхой бүлгийн нэгэн гол зүтгэлтэн, манай Э.Бат-Үүлийн “сайн найз” генерал Сүй шүжанг томилжээ.
Дашрамд дурдахад энэ Дуань цижуй гэгч этгээдийг 1920 онд өрсөлдөгч Жилийн бүлгийн генералууд Бээжингээс хөөн гаргасан. 1924 онд дахин гарсан төрийн эргэлтийн үеэр Жан золин, Фэн юйсян хоёрын хоорондоо байгуулсан гэрээгээр засгийн газрыг дахин толгойллох болж энэ удаад төвийг сахих болсон. Империализмыг эсэргүүцсэн энхийг жагсаалыг тараах тушаал өгч, “Гуравдугаар сарын 18-ны” гэсэн аймшигт аллага үйлдсэн. Үүнийхээ дараа Тянжин, дараа нь Шанхай руу оргон зугтаж, 1936 онд Шанхайд нас барсан. Их харгис хүн байсан.
Дуань цижуй Монгол руу довтлох тушаалыг бараг огцорсон хойноо өгсөн ч байж магадгүй. Яагаад гэвэл тэр яг энэ үеийн хавьцаа бусад генералуудын бүлгийн шахалтаар огцорсон юм. Үүнийг шалгах хэрэгтэй…
Монгол руу хийх аян дайныг монголын хэд хэдэн лам ноёдын хүсэлтээр (!!!) хийсэн. Мөн 1919 онд Манжуурын Дагуур өртөөнд Нэйс Гэгээн Мэндбаярын Засгийн Газрын “аюулаас сэргийлэх” асуудал хятадууд Монголд түрэмгийлэх нэг том шалтгаан болсон. Энэ Засгийн Газрыг Япончууд болон буриадын дэвшилтэт сэхээтнүүд дэмжиж байсан нь жич ярих асуудал юм.
Яг энэ үеэр Монголын армийн ихэнхи хэсэг Урианхай буюу одоогийн Тува руу “бага сага” ажлаар яваад эзгүй байсан юм. Энэ талаар манай илэн далангүй “ардчилсан” түүх бичлэгт бараг юу ч өгүүлдэггүй. Ингээд монголын армийн “эзгүй хойгуур” Сүй шүжан Монголын Нийслэл Хүрээг эзэлжээ. Сүй шүжаны гавъяаг хятадад талархан дэмжиж, түүний сөрөг хүчин Сун ятсений Өмнөд Хятад хүртэл түүнд баяр хүргэж байлаа. Энэ бол хятад бахархал бололтой…
Сүй яагаад солигдов
Сүй шүжан Монголд ирээд яасан, юу хийснийг Монголд яаж хараадаг, Хятадад яаж магтдагийг Э.Бат-Үүлээс бусад нь бүгдээрээ мэддэг болохоор юуг нь ярихав. Харин ганцхан асуудал бий.
Сүй шүжаны алдарт “найман зүйлт гэрээг” монголын дээд хурал баталж, доод хурал татгалзсан. Урвагчдын нэрсийг монголын түүхчид нэн тодорхой дурдсан. Жишээлбэл: түүхч Н.Хишигт. 1919 оны 11 дүгээр сарын 22-нд Хятадын Ерөнхийлөгч Монголын автономитын устгасан энэхүү гэрээг баталж, үүгээр 1915 оны Хиагтын гэрээг хүчингүй болгосон. Энэ их ноцтой юм шүү…
1919 оны 12 дугаар сард Монголын Засгийн Газрыг тарааж, монголын зэвсэгт хүчний зэвсгийг хурааж, татаж буулгасан. Богд хааныг Хятадын Ерөнхийлөгчийн хөргийн өмнө мөргүүлсэн. Энэ хөрөг нь Сүй шүжаны өөрийнх нь төрсөн ах Сюй Шичан байсан бөлгөө. Харин үүнийг бол хувь заяаны шоглоом гэдэг юм…
Монголын уур хүрвэл
Уг нь бол монголын дээдэс буюу феодалууд хятад руу “нэгдэе” гэж бодож байтал эргүү тэнэг шовинист Сүй шүжан орж ирээд хамаг юмыг баллаад хаях нь тэр. Монголын феодалуудын олонхийн толгойд манж, хятад хоёрын аль дээр вэ гэсэн бодол эргэлдэж байсан нь илэрхий байдаг. Үүнээс арай өөрөөр бодож, сэтгэж, үйлдвэл ёстой жинхэнэ хувьсгалт сэтгэлгээ болох байв.
Тэр үеийн монголын уламжлалт нийгмийн төлөөлөгчид болох феодалууд “өөр сонголт” хийх хэцүү л дээ. Тэд бол яахын аргагүй уламжлалт, “феодалын”, хамжлагат ёсны, хуучин цагийн төлөөлөгчид байсан юм. Хуучин нийгмийн төлөөлөгч бол хуучнаа л сонгох нь мэдээж хэрэг. Ер нь бол тэр үеийн орос, хятад, монгол бүх хүн сонголт хийж байсан бөгөөд энэ нь ердөө л шинэ, хуучин гэсэн хоёрхон чиг хандлагатай байсан юм. Монголын ард түмэн буюу “доодос” өөрийн шинэ, зөв сонголтоо хийсэн бөгөөд үүний илрэл нь хувьсгалт бүлгүүд байлаа.
Харин хятадууд хамгийн их ач холбогдол бүхий монголчуудын ясны дургүйцэл, зэвүүцлийг бүрмөсөн төрүүлснээ ойлгосон юм. Тэд энэ удаад бүх монголчуудын, түүний дотор дээдэс лам ноёдын зарим хэсгийн дүргүйцэл зэвүүцлийг төрүүлжээ.
Үүнийгээ ч тэдний зарим мэдэрсэн байна. Хамгийн түрүүнд 1916 онд нас барсан Юань шикайн дараа Манжуурын гурван мужийг захирах мундаг эрх олж авсан Жан Золин үүнийг мэдэрчээ. Тэрээр нааш цааш гүйж байгаад Хятадын Ерөнхийлөгч Сюй Шичанаас (Сүй шүжаны төрсөн ах -Х.Д.Г.) Монголоос Сүй шүжаныг болон цэргээ татахыг гуйжээ. Үүнд нь Цао Кунь болон У Пэйфу нар зуучилсан гэж сурвалжид өгүүлдэг. Ингээд 1920 оны 7 дугаар сард Сүй шүжан Монголоос гарч, оронд нь бидний “сайн мэдэх” Чэн И эргэн иржээ.
Ингээд Чэн И Богдод зарим эрх мэдэл эргүүлэн олгох зэргээр аргадаж тал засахыг оролдсон боловч Хүрээнд байсан Жан Циньхуй, Го Сунлин, Ма нарын цэргийн дарга нар түүнд захирагдсангүй. Энэ нь хятадад болсон замбараагүй үйл явцын тусгал буй за.
Энэ хооронд Монголд аль хэдийн хувьсгалт хэд хэдэн бүлэг байгуулагдаж амжсан байна. Одоо бол ямар ч эргэлт буцалт байхгүй. Хятадын гамингаас өөр бол чөтгөр ч хамаагүй…
Барон ба орчуулагч Ж.Нэргүй
Ингээд байж байтал 1920 онд барон Унгерн Монголын Нийслэл Хүрээг чөлөөлөв. Харин 2010-аад онд орчуулагч Ж.Нэргүй түүнийг Монголын “тусгаар тогтнолыг сэргээн тогтоогч” гэж тунхаглав. Ингээд Монголын “тусгаар тогтнолыг сэргээн тогтоох их үйлс” эхлэв. Энэ бол зүгээр л сэтгүүлч, сурвалжлагч, орчуулагч нарын уран зохиолын хийрхэл юм.
Энэ дэлхийн орчуулагч нар бол зүгээр л орчуулдаг. Харин монгол орчуулагч бол орчуулсан зүйлээ өөрөө нэмэн тайлбарлаж түүх-үзэл суртлын бүхэл бүтэн сургааль номлол боловсруулдаг. Үүний тод жишээ нь монголын орчуулагч-сэтгүүлч Ж.Нэргүй юм.
Түүний энэ зохион байгуулалттай суртал нэвтрүүлгийн үр дүнд монголын түүх ихээхэн гуйвж, зарим талаар хүмүүсийн ой тойнд хүрч, монголчууд Барон Унгерн гэсэн өвөрмөц маягийн “түүхийн баатартай” болж байна. Энэ бол арай “сэрүүдсэн”, дэндүү утгагүй хэрэг мөн.
Сүүлдээ монголын нэн шинэ түүхчид бараг бүгдээрээ орчуулагч Ж.Нэргүйн байгуулсан “Азийн морин дивиз”-д элсэн орцгоож, бүгдээрээ “цагаантан” болцгоов. Тэгээд оюун санааны “дээрэм тонуул” хийж амьдрах болов. Дөнгөж саяхан тэдний олонхи “улаантан” байсныг би сайн мэдэх бөлгөө. XXI зууны Монголд шинэ “барон жанжин” Ж.Нэргүй төрөн гарав. Сахалтай бол сахалтай, түрэмгий бол түрэмгий, юм мэдэхгүй бол мэдэхгүй… Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл бароны цэрэгт “элсэн орж”, хамгийн эхэнд Лениний хөшөөний эсрэг аян дайн хийж “ялалт” байгуулав. Тэгээд хятадын элчин сайдын яамнаас очиж уучлал гуйв…
Миний хувьд түүхэн зүтгэлтнүүдийг хувь хүний хувьд өөчлөх тун дургүй. Гэхдээ тэднийг харьцуулж болно. Ингэвэл барон Унгерн шиг тогтворгүй, орох газаргүй, ирээдүйгүй, алхам тутамдаа азаа үзсэн, хоёрдмол, зөрчилт сэтгэлгээтэй, тайлбарлахын аргагүй хүн байхгүй. Түүнийг судлах тутам бодит байдлаас домог нь ямагт давамгайлах бөлгөө. Яг үнэндээ бол Монголын Нийслэл Хүрээ болон бусад олон газарт олон зуун жил үзэгдээгүй аллага хядлага, дээрэм тонуул болов.
Барон Унгерн Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаагүй гэдгийг би батлан хэлж чадна. Барон монголын “тусгаар тогтнолыг сэргээн зарласан” нь хэлбэрийн төдий бөгөөд үүнийг тэр “Төв Азийн Холбооны Улс байгуулах” үл гүйцэлдэх, фанатик хүслийнхээ төлөө хийсэн нь олон баримтаар нотлогддог. Үүнийг би өөр өгүүлэлд жичид нь бичих болно.
Энэ үед баронд үл захирагдах цагаантны цэргийн 20 гаруй томоохон нэгтгэл Монголд нэвтрэн үймүүлэн бусниулж байв. Мөн Хиагт болон бусад олон газар гамин цэргүүд аллага хядлага үйлдэж байв. Үүнийг тусгаар тогтнол гэж орчуулагч Ж.Нэргүй болон түүнийг дэмжигч түүхчид л ойлгодог байх.
Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг Хиагтыг гамин цэргээс чөлөөлж анхны ялалт байгуулсныг монгол үндэстний цогт эх оронч Жагчид Цэцэн:
“Энэ мөч XYII зуунаас нааших нэг эриний төгсгөл бөгөөд шинэ цагийн бошиг байсан юм” гэж туйлын үнэн зөв дүгнэсэн байдаг. Жинхэнэ Тусгаар тогтнолыг 1921 онд Монгол Ардын Нам, Ардын Журамт Цэргүүд олгосон юм…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 01 дүгээр сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

19 Responses to ХҮРЭЭГ ЭЗЛЭХҮЙ…

  1. sainaa says:

    дэмжлэг нэг

  2. bi says:

    uneheeriin gaihamshigtai bichjee mongol ulsiig eh oronch mongol humuus l tusgaar togtnuulsan ni gartsaagui unen um

  3. Aldar says:

    1919 онд Хатанбаатар Тагна-Урианхайн хязгаарын Шамбалдайн хүрээний ойр орос цэргүүдийн “бодийг хөтлөж”, хил дээр харуул тавьсан. Хүрээний асуудлаас болж 1920 оны 6-р сард харуулын цэргээ татсан. 1921 оны Монгол болсон үйл явдлаас Тувагийн талаар нэг ч үг мөр байхгүй тийм түүхийг бидэнд бичиж өгсөн. 1921 онд гэнэт Тагна-Тувагийн БНУ манай Ардын засагтай зэрэг шахуу байгуулагдсан. 1924 онд Богд хаант төрийг хэлбэрийг өөрчилж Үндсэн хууль нэрээр Монголыг өөрөөр нь Тувагүй үндсэн хуулийг батлуулсан. (Улс тунхагласны баяр бараг Тува тусгаарласны баяр гэмээр) Үүнийг хүлээсэн юм шиг 1924 онд зэрэгцэн БНТУва АУ-ыг байгуулж бие даалгасан. ЗХУ, Комитернийн удирдлага Монголын талаар нийгмийн-эдийн засгийн асуудал гэхээс илүү оросын эзэнт гүрний уламжлалт бодлогыг үргэлжлүүлж байсныг 1934 онд Шинжаанд болсон бослогод Оросын улаан цагаатны цэрэг нэгдэж торгууд цэрэгтэй хамт оролцож байснаар батлаж болно. Бас Саруул гүний гэх Толбо нуурын тулааны талаар эргэж харах зөв болов уу. Бид түүхийн ойлголтоо зөвхөн ЗХУ-ын үед бичсэн инерцээр ханддаг. Хэрэв Монголчууд өөрсдөө түүхэн буруу алхам хийвэл хохирол нь их гэдгийг 1919 оны түүх харуулж байгаа. Хятадад нэгдэх алхам нь дараа Туваг Монголоос салгах нөхцлийг бий болгосон. Гар бариад бугуй барина гэгчээр Оросууд энд айхтар тоглосон: Оросын эзэнт гүрний Монголын талаар баримталсан бутаргах бодлого нь эхлээд биеэ даалгах, дараа өөртөө нэгтгэх. Энэ нь Жа лам, Тагна-Тува, 1928 оны эргэлт-Дөрвөдийн БНУ байгуулах оролдлого гээд Монголын дотор салан тусгаарлах хандлагыг дэмжихэд чиглэж байв.

  4. Түвшин says:

    хилсээр гүтгэгдэж гутаагдсан, түүхийн маш эгзэгтэй агшинг Ганаа ах хөндөж байна. Орчуулагч Нэргүй бол дандаа цагаантны үлдэгдлүүдийн дурсамжийг орчуулж тэрэндээ дэмийртлээ итгэсэн хүн. Хүйтэн дайны үеийн Зөвлөлтийн эсрэг барууны үзэл суртлын машинд ашиглагдаж байсан дүрвэгчид, цагаан польш, чех, эрх мэдлээ алдсандаа гомдож хорссон ихэс дээдэс, цагаан оффицерүүдийн дурсамж номнууд баруунаар нэг байдаг юм байна лээ. Тэдний нэг Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номыг Нэргүйн орчуулгаар уншсан. “Дайсны” талаас бичсэн гэдэг утгаар нь эхэндээ их сонирхож уншиж байсан боловч уг ном тэр чигээрээ суртал нэвтрүүлгийн ном байсан шүү. энэ номонд Бароныг илт дөвийлгөж магтсан байна лээ. Монголд дагуулж авчирсан сибирийн чоноо орой болгон амьд монгол хүний шинэ махаар тэжээдэг гэж бичсэн нь, харин магтаал уу. алдаа юу. Нэргүйн бусад орчуулсан номыг ч гэсэн харж байсан дан цагаантны үлдэгдлүүдийг магтан дуулсан. Зөвлөлт засаг, коммунизмийг гутаан доромжлох зорилго нь илт. “Ардчилсан” түүхчдийн соёлын довтолгооны эхлэл, Нэргүйн тархи угаах хорт үйлдэл зэрэг нь цаг хугацааны хувьд нэгэн зэрэг эхэлсэн. Одоо “ардчилсан” засаг гараад бүр ил цагаандаа гарч тархиа мөлчийтөл угаалгасан Дори дүү нарыг зоргоор үйлдвэрлэж байна.

    • Оссендовский Польшийн татар хүн .Полшийн татарууд бол Татарстаны татаруудаас өөр Алтан Ордны хүмүүс одоо хүртэл зарим нэг нь их монголжуу төрхтөй.Оссендовский Барон Унгернийг дөвийлгөж магтсаныг бүү мэд ямар ч байсан Монголд хайртай хүн байсан.

  5. mashaa says:

    Ugaasaa l odoo boltol surtal nevtruulgiin dain yvaad bgaa shte. Odoo ene daind erh medel mongo baruunii demjlegteigeer Baabar Bat-uul, Elbegdorj Dashrentsen nar ylj yvna minii bodloor. Buh tuuhiig oorsdodoo ashigtaigaar mushgin guivuulj tuuh, urlagiin buteeliig ustgaj mongolchuudiin oyunii unet zuiliig archaad ehelchihsen. Odoo bol Chinggis, Bogd 2 -s oor baharhah hungui bolj bn mongolchuud yag l ovormongol shig. Onoo Sukhbaatar Choibalsan Tsedenbal bol tsaashaa ain. Ganaa ah ganstaaraa uzeed l bn. Gehdee zovhon blogiinhoo hureend . Niit massiin hemjeend tuuhiin unen zoviig hurgeh talaar yaraltai ajillaj ehelhgui bol buh surah bichihg , TV sonin setguul nom zohiol bugd mushgisan tuuheer bombogdsoor baigaad 5 jiliin daraa gehed yag unen um shig bolchino. Medeej gants Ganaa ah eniig hiij chadahgui. Bid yu hiih yostoi bas yu hiij chadah ve?

  6. Boldoo says:

    Baabar bolon Batsaihan nar yag uunii esreg mongoliin feodoluudiin ulamjlalaa bat barisan uhamsar, tednii Bogdiig toirson alsiin zov mergen bodlogoor mongoliin tusgaar togtnoliig tailbarladag shuu dee. Odoo ted nariin esreg orchin tsagiin zuunii uzeltei mash tom tuuhiin zuraglal garaad irlee. Baabar Batsaihan nar odoo nyatsaalt ogokhn tsag n boljee

  7. sodbileg says:

    Барон Унгерн 1921 оны 8 дугаар сарын 29-нд Тройцкосавск хотод 5-р армийн хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн Б.З.Шумяцкийд байцаагдахдаа, “Би Монголын тусгаар тогтнолын тухай бодоо ч үгүй, биеэ даасан байдлынх нь тухай өөр утгаар зүгээр уриа болгон ярьж байсан юм. Би Монголын хувь заяаг зөвхөн Манжийн жирийн эрх гэгчийн үндсэн дээр, гаднаа биеэ даасан юм шиг мөртлөө Манжийн хааны захиргаанд байхаар л төсөөлж байсан. Тийм б айдалд Монголын дээдчүүдийн хүрээ сэтгэл бүрэн ханахаар байсан юм. Би Манжийн хааны удирдлага дор Монгол, Төвд, Хятад болоод Сибирь, Дундад Азийн эзэмшил нутгийн нүүдэлчин ард түмнүүдийн нэгэн хүрээ, гүрэн бий болох ёстой гэж сэтгэсэн юм” гэжээ. Үүнээс үзэхэд ч тэр, өөр бусад үйл явдлыг бодсон ч тэр, хүмүүс, бүр мэргэжлийн түүхчид хүртэл яагаад нутгаасаа дүрвэж зугтсан босуул цэргийн толгойлогчийг магтаж өргөмжлөөд бдг байна вэ? Би түүхч нтр биш боловч үүнийг огт ойлгохгүй бн. Ард түмэн засгаа бариад олон мянган жил ноёрхсон феодализм мөхөж, тусгаар тогтнолоо өөрсдөө тунхаглах нь бидэнд ханамжтай зүйл биш гэж үү? Эсвэл, яагаад заавал гадны хэн нэгэн дайрч орж ирээд, тэд тусгаар тогтнолын тухай огт бодоо ч үгүй, зүгээр орогнох үүрээ болгох зорилгоор дайрсныг магтаж, мандуулдаг байнаа?

  8. Anonymous says:

    Самуурай бондын тухай

    Монгол улс 30.000.000.000 иенийн зээл авсан бөгөөд энэ нь 295 сая доллар ба 500 тэрбум төгрөг болох юм.
    Жилийн хүү 1,5 ба 10 жилийн дараа 34.500.000.000 иен эргүүлж төлнө

    Япон бол инфляц байхгүй дифлац буюу мөнгө нь чангар ч байдаг орон. 2013 онд л хүчээр 2% -ийн инфляц үүсгэж чадсан. Цаашид ханш нь улам чангарах мадаллалтай. 10 жилийн дараа доллар / иений ханш 90 болсон тохиолдолд бидний төлөх ёстой 34,5 тэрбум иен маань 383,3 сая доллар болох юм. Монгол улс 295 сая долларын зээл авсан бөгөөд 60 сая долларыг шимтгэлд нь өгч 235 сая доллар үлдсэн билээ. Бид 235 сая доллар зээлээд 10 жилийн дараа 383,3 сая доллар болгож өгөн гэсэн үг.

    Монгол улсын инфляц жилд 10% гэж бодход 10 жилийн дараа мөнгөний ханш 259% сулрана. Нэг ёсондоо долларын ханш 4462 төгрөг болно гэсэн үг. Тэгвэл бид 500 тэрбум төгрөг зээлээд 10 жилийн дараа 1710 тэрбум төгрөг буюу 3,42 дахин нугалж төлнө.

    Хэрэв Засгийн газар Хаан Банкнаас сарын 1,6 хувийн хүүтэй , тэнцүү төлбөрт аргачлалаар зээл авсан бол 10 жилийн дараа 1128,6 тэрбум төгрөгийг төлөх байж. Гаднаас зээлэхгүйгээр дотоодын банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлхэд Самуурай бондоос ашигтай тусч байна.

    Та банкнаас 30 сая төгрөг зээлээр шимтгэлд нь 6 саяыг хураалгаж 24 сая төгрөгтэй үлдээд сар болгон 30 сая төгрөгийн хүүг нь төлбөл таньд ямар санагдах вэ ?

  9. delgermaa says:

    deer bondin tuhai bichsen nohor: 10 jiliin dotor mongolin inflyaci iim bh, japany mongo dollartai haricuulahad changarahig medej bna???? yag neg iimerhuu mongo huuleh setgeltei nohod uls ornoo orond oruulj baigaa um shuu dee

  10. Dashkaa says:

    Манайхан гэж дандаа өөр хоорондоо учраа олохгүй тамын тогооны үлгэр болно. Тэгээ би биш бол чи ч бас биш гээд гадаадын нэг хүнийг дээрээ зална. Энэ нь эртнээс л ийм байсан бололтой. Одоо ч бас тийм сэтгэлгээтэй. Дандаа л гадаадын хүнээр компаниа удирдуулна. Монгол хүн чадахгүй, гадаад хүн чадна гэсэн сонин бодолтой. Тэр гадаад хүн нь монгол улсын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэнэ гэж үү

    • huder2003 says:

      Монголчуудын сэтгэлгээ гэж дээ. Нэг нь юм захирах гэхээр энэ юугаараа надаас илүү юм. Гэж байнга голж гоочилж дарж дарамталж, чадахгүй байж мундаг дүр үзүүлж, мэдэхгүй байж сургаар туйлын үнэн мэт бурагчид зөндөөлдөө. Одоо бүр миний үеийн залуучууд, дүү нар шоолж инээд хүрэм байх чинь л худлаа үнэн сүрхий царайлаал том том бүлт үсрээл туйлын зүгээр сууж байгаад амар баяжих санаатай. Яаж хөгжинө.

  11. Purevdavaa says:

    Ганаа судлаачаа та Монголд зарагдаж байгаа байрнуудын үнийг яаж буулгах талаар жишээг их тод сайхнаар гаргасан тийм арга зам гаргаж ирвэл иргэдэд яг одоо тийм мэдээлэл л их чухал байна даа.

  12. GNS says:

    Ганаа ахдаа сар шинэдээ сайхан шинэлж, элгээрээ энх амар төрлөөрөө төвшин амгалан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

    2014 он гарсаар Ганаа ахын маань блог улам дэлгэрч, олон блогчдын талбарыг нэгтгэсэн “өргөн форум” болно буй заа хэмээн найдахын ялдамд, үзэг нэгт ангийн андууд та нартаа болон сурган хүмүүжүүлэгч мэргэн ахдаа сайн сайхныг бүхнийг дахин хүсье.

  13. GNS says:

    Барон Унгерний тухай Нэргүй гуайн бичсэн бол үнэхээр цагааруулах төлөвлөгөө гэдэгтэй бол маргах зүйлгүй. Харин Эрдэнэ баавайн хөвүүний хийгээд байгаа болчимгүй үйлдэл бол арай л бишээ. Хөшөө буулгахдаа хэлсэн үгээсээ болж “жижиг эх газраас” уучлал хүссэн явдал үндэсний эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг гэж л харагдахаар байгаа юм. Сүүлийн үед энэ засаг төрд итгэх итгэл үндсээрээ алга болсон бөгөөд хийсэн бүх үйлдлүүд нь өмнөхөөсөө муужирсанаас сайжирсан нь харагдахгүй нь үнэн юм. Саяны Давосын чуулган дээр нөгөө алдарт тангараг өнгөрөх ёслол дээрх үгийг дахин сонсоод алджээ гэдгээ ойлгосон.

    2013 онд гарсан топ алдаа.

    1. OT ийн хөрөгө оруулалтыг Монголын ЗГ гацаасан явдал. 8 сарын 12 ноос өмнө хамтын гэрээг үзэглэх байсан ч дарга нар попуридаад бүх зүйл ийм байдалд байна.
    2. Чалкотой хийсэн нүүрсний гэрээг гацаасан явдал. Үр дүнд нь бид хямд үнээр нүүрсээ нийлүүлэхээс өөр аргагүй болжээ гэж + барьцаалуулсан
    3. Төмөр зам дээр шууд нарийн цариг барьж шилжүүлэн ачих өртөөг монголд бий болгох байсан ч, оросуудыг сибирийн нүүрсний гарцыг нээтэл нь хүлээх хэрэг байсан юм байлгүй дээ…
    4. Чингис бонд, үүгээр нялх зам нарийн шонтой лед гэрэл зоохын оронд үйлдвэржүүлэлтэ хөрөнгө оруулалт хийх ёстой байсан. Одоо яахав бөөн л өр болж хувирч байх шив..
    5. Самурай бонд – төсвийн алдагдлаа бондын мөнгөөр далд болон ил хэлбэрээр санхүүжүүлээд байж болохгүй шүү дээ.
    6. Орон нутаг ашигт малтмалын лицензийг бие даан шийддэг болох – үүнийг солиорол гэдэг юм. Өнөөдөр хэдэн аймгийн хэд нь АН ых байна гэх мэтчилэн задлаж ойлгох нь зүйтэй…
    7. Үндсэн хуулийн 7н алдаа
    8. Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах – цаг нь болоогүй

    За ингээд дурдаад байвал дуусахгүй байлгүй …

  14. N@yahoo.com says:

    9. Хүн амыг зохион байгуулалттай нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж шинэ хотыг бий болгох ажлыг хийх байтал гэр хороололын дахин төлөвлөлт хэмээх үргүй зардал болон Улаанбаатрын дагуул хотыг бий болгох санхүүжилт нэрийдэлтэй утгагай ажлууд
    10. Эх орны хишиг хэмээх утгагүй бэлэн мөнгө тараалт
    11. Дотооддоо хуримтлал үүсгэх байтал үргүй зүйлүүд дээр төсвийн мөнгийг их хэмжээгээр зарцуулсан явдал.
    12. Үйлдвэрлэлийг дэмжих нэрийдлээр устгах
    13. Томоохон хэмжээний үйлдвэрлэлийг бий болгохыг дэмжихийн оронд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих
    14. Төр нь түрээсийн бизнест хүч үзэх болсон явдал(Нийслэлийн удирдлагыг нүүлгэх, яамдуудыг нүүлгэх)

    Нээрээ бичээд байвал дуусахгүй нь дээ

  15. GNS says:

    Үнэхээр л хүрээг хүмүүстэй нь эзэлж байна даа энэ хэдэн АНчид

    15. Одоо монголд машинтай ч байж болохгүй. Нэгдүгээр эгнээнээс хүн авбал торгуулна. “Нэг” өдөр нь машинаа унавал торгуулна.
    16. Бяцхаан жишээ: Хилээр машин оруулвал татвар нь машин авсан үнээсээ 5-10 дахин өндөр. Баярцогт болон түүний нөхдийн нүдээр Монгол хүн шинэ машин унаж болохгүй юм байна л даа. 2005 онд 1997 оны Landcruiser80 15,5-17 сая. MarkII-4.2-4.8 сая байсан юм. 1 доллар = 1200 байсан. 2013 оны эхний хагаст 2004 оны Landcruiser100 50-52сая Crown-22-25сая 1 доллар = 1470. За одоо бол талийсан.
    17. Тэрбумаар нь авилгал авсан хүн өршөөгддөг бол ар түмний төлөө дуугарсан хүн хоригддог.
    18. С. Баярын засгийн газар сайн ажилсан. Сү.Батболдынх ч муу байгаагүй. Харин баахан гал түлэгчидтэй, попури хоортой энэ засгийн газар л монголчуудыг хамраар нь үнэхээр хийлээ дээ.

    МАН МАХН байхдаа үздэг л байсан. Гэхдээ арай ч ингэж өлөнтөж байгаагүй.

    За тэгээд хамгийн их ардчилал гэж ярьдаг хүмүүс маань өөрсдөө ардчилал хүний эрхийг гайхалтай боогчид болчихоод байгааг түм ойлгож байгаа биздээ.. Реплегийн нэгэн бүтээлд далай ламд салаавч тавигчдын тухай бичигдсан байдаг бол одоо тэр нь монголд эсрэгээрээ буюу ЗГ нь ард түмэндээ ингэж хандаж байна.

    Уг нь ардчилал Монголд аясын салхийг салхилуулсан гэхдээ энэ нь хэдхэн хүний халаасанд багтдаг болохыг үзлээ. Хичнээн хүний энэ өөрчлөлтийг хүссэн. Элбэгээг бид дэмжсэн үү дэмжсэн. Олуулаа болохыг нь ч дэмжсэн. Бүр олуулааг нь ч дэмжсэн. Харин энэ бүгд буруу байжээ гэдгийг л сая ойлголоо. Өнөөдрийн Монголыг үнийн шуурга 8%ийн зээлээр яаж хүлж байна. Хүмүүс дуугарч ч чадахгүй байна. Яагаад гээч арай гэж зүтгэж байгаа энэ амьдралд алдах зүйл хэтэрхий ихтэй байгаа болохоор тэр.. Улс төрөөр шоу хийгчдээс л хол баймой монгол ахан дүүс минь.

    Үнэхээр нас бол тоо юм байна шүү.. Өнөөдрийн монголын улс төрд байгаа дуракууд ичиж үхээсэй билээ…

  16. bilgee says:

    Богд “урвагч” гэдэг нь тодорхой боллоо. Судлаач ах та сайхан шинэлээрэй

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: