ЖОЗЕФ СТИГЛИЦ: ТЭГШ БУС БАЙДАЛ БОЛ СОНГОЛТ ЮМ

Америкийн нэрт эдийн засагч, неокейнсч, Колумбийн Их Сургуулийн профессор, Нобелийн шагналт Жозеф Стиглицийн нэгэн шинэ өгүүллийг толилуулж байна. Монголчуудыг уншаасай гэж бодсон юм. Одоо монголын “ардчилсан либералууд” Нобелийн шагналт Жозеф Стиглицийг “коммунист”, “алуурчин”, “МАН-ын гишүүн”, “онол мэдэхгүй” гэж загнахыг нь харъя л даа. “Сурвалжаа үзүүл” гэж дайрдаг усан тэнэгүүдэд хэлэхэд энэ өгүүлэл саяхан 2013 оны 10 дугаар сард Нью Таймс сонинд гараад дэлхийгээр нэг гарсан юм. Ер нь ингэхэд либерализм гэж орилсоор байгаад бүх юмаа “зах зээл” болгочихсон усан тэнэг газар Монголоос өөр энэ дэлхийд байгаа юм уу ?!
Эдүгээ олонхи хангалуун орнууд, ялангуяа Америкийн Нэгдсэн Улсад орлого болон эд хөрөнгийн хуваарилалт дахь тэгш бус байдал сүүлийн арваад жилд эрчимтэй өсч, харамсалтай нь эдийн засгийн Их Уналтын дараа энэ өсөлт улам бүр хүчтэй болсоор байна. Тэгвэл үлдэх бусад ертөнцөд юу болж байгаа вэ ?!
Хятад, Энэтхэг мэтийн эдийн засгийн хөгжиж буй гүрнүүд хэдэн зуун сая хүнийг гуйланчлалаас татан гаргасны үр дүнд улс орнуудын хооронд орлогын тэгш бус байдал багассан уу ? Ядуу орнууд хийгээд дундаж орлоготой орнуудад юу болж байгаа, тэдний тэгш бус байдал өсч байгаа юу, аль эсвэл буурч байгаа юу ? Бид илүү шударга нийгэм рүү явж байгаа юу, эсвэл урвуугаар явж байгаа юу ?
Дэлхийн банкны эдийн засагч Бранко Милановичийн шинэ судалгаа бусад эрдэмтдийн ажлын хамт эдгээр нарийн асуудлуудад зарим хариулт өгөх зам зааж өгч байна.
XYIII зуунд аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн үеэсээ авахуулаад Европ болон Америкт асар их ашиг өгчээ. Эдгээр орнуудын дотоод тэгш бус байдал мэдээж хэрэг аймшигтай байлаа, 1820-иод оны Английн Ливерпул, Манчестерын нэхмэлийн фабрикууд, 1890-ээд оны доод Ист-Сайдын болон өмнөд Чикаго дахь гуйрамч орон сууц зэргийг дурдахад хангалттай, гэхдээ баячууд болон үлдэх хүн амын хоорондын даяар үзэгдэл болсон ангал Дэлхийн Хоёрдугаар дайны үед бүр ч илүү өргөссөн юм. Өнөөдөр бол улс орнуудын хоорондын тэгш бус байдал улс орны дотоод тэгш бус байдлаас хамаагүй их хүчтэй юм.
Гэхдээ 1980-аад оны сүүлээр коммунизм унасантай зэрэгцэн эдийн засгийн даяарчлал хурдасч эхлэн улс орнуудын хоорондын ялгаа багасч эхлэв. 1988-аас 2008 оны үе бол “аж үйлдвэрийн хувьсгалын үеэс анх удаагаа манай гаригийн оршин суугчдын хоорондын даяар тэгш бус байдал багассаны гэрч болсон байж магадгүй” гэж хуучин Югославын иргэн, “Өмчтөнүүд ба өмчгүйчүүд: даяар тэгш бус байдлын товч, урьдач зүйлгүй түүх” номын зохиогч ноён Милошевич өнгөрсөн жилийн 11 дүгээр сард бичсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.
Хэдийгээр зарим бүс нутгийн хоорондын тэгш бус байдал ихээхэн багассан боловч жишээлбэл Ази болон Барууны хөгжингүй эдийн засгийн хооронд урьдын адил асар их ялгаа зааг хадгалагдсаар байгаа юм. Сүүлийн арваад жилд эдгээр орнуудын дундаж орлого ялангуяа Хятад, Энэтхэгийн өсөлтийн давалгаан дээр нэлээд тэгширч ирсэн. Хэрэв тодорхой хүмүүсийн орлогыг авч үзэх юм бол манай гаригт бүхэлдээ нөхцөл байдал өчүүхэн төдий л сайжирсан. (тэгш бус байдлын үзүүлэлт Жини коэффициент 2002-оос 2008 онд ердөө л 1,4 пункт сайжирсан.)
Ийм маягаар хэдийгээр Ази, Ойрхи Дорнод, Латин Америкийн орнууд бүхэлдээ Барууныг орлогоороо гүйцэж байгаа боловч ядуу хүн ам нь амьдралын түвшний дээшлэлтээс зарим хэмжээгээр хожсон ч гэсэн Хятад мэтийн оронд ядуу хэвээрээ үлдсээр байна.
Милоновичийн олж илрүүлснээр 1988-аас 2008 онд дэлхийн хамгийн баян 1% хүмүүсийн орлого 60% өссөн байхад хамгийн ядуу 5%-ийн орлогын түвшин өөрчлөгдөөгүй байна. Хэдийгээр сүүлийн арваад жилд орлогын медиан ихээхэн дээшилсэн боловч ихээхэн тэнцвэргүй байдал (дисбаланс) урьдын адил хадгалагдаж: дэлхийн бөмбөрцгийн хүн амын 8% дэлхийн бүх орлогын 50%-ийг үйлдвэрлэж байхад; ердөө л 1% болж байгаа манай гаригийн хамгийн баян оршин суугчдад манай гаригийн бүх орлогын 15% ногдож байна.
Юуны түрүүнд дэлхийн элитүүд болох баян орнуудын санхүүгийн бүтэц болон корпорацийн удирдагчид, мөн Хятад, Энэтхэг, Индонез, Бразил дахь “хөгжиж буй дунд анги” орлогоо ихээхэн нэмэгдүүлжээ. Хэн хожигдов. Милановичийн судалгааны үр дүнгээр энэ бол африкчууд, зарим талаар латин америкчууд, Дорнод Европын посткоммунист орнуудын хүн ам, хуучин ЗХУ-ын хүн ам.
АНУ бол манай гаригийн хамгийн бараан жишээ юм. “Америк дэлхийг дагуулдаг” гэж үзчихээд хэрэв бусад орнууд түүний үлгэр жишээгээр дагах юм бол энэ нь ирээдүйд эерэг үр дагаварт хүргэх нь юу л бол.
Нөгөө талаас, Америк дахь орлого болон өмчийн улам бүр хүчтэй болж байгаа тэгш бус байдал үе үе барууны бүх ертөнцөд ажиглаж болох хандлага болж байна. Эдийн засгийн Хөгжил Хамтын ажиллагааны Байгууллагын 2011 онд явуулсан судалгаагаар орлогын хуваарилалт дахь жигд бус байдал Америк болон Англид (түүнчлэн Израильд) анх удаагаа 70-аад оны сүүлч 80-аад оны эхээр ихсэж эхэлжээ. Энэ хандлага 80-аад оны сүүлчээр тархаж эхэлжээ.
Сүүлийн арван жилд орлогын тэгш бус байдал Герман, Швец, Дани мэтийн уламжлалт эгалитар орнуудад хүртэл өсөв. Тун цөөхнийг эс тооцвол (Франц, Япон, Испани) эдийн засгийн хамгийн хөгжингүй гүрнүүдийн хамгийн баян 10%-ийн орлого ихээхэн өссөн байхад хүн амын хамгийн бага орлоготой 10%-д орох хүн ам бүр ч их өссөн байна.
Гэсэн хэдий боловч энэ хандлага газар сайгүй буюу зайлшгүй биш юм. Цаг хугацааны мөн адил хэрчимд Чили, Мексик, Турк, Венгер зэрэг улсууд орлогын тэгш бус байдлыг багасгаж чадсан (заримдаа нэлээд их) ба энэ нь тэгш бус байдал бол зөвхөн макро эдийн засгийн биш, харин улс төрийн хүчин зүйлийн бүтээгдэхүүн гэж үзэх боломжийг бидэнд олгож байгаа юм.
Тэгш бус байдал бол ажиллах хүч, капитал, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн өөрчлөлт чөлөөтэй шилжсэн даяарчлалын зайлшгүй дагалдах бүтээгдэхүүн, чингэхдээ түүний давуу талыг илүү мэргэшсэн, илүү боловсролтой ажилтнууд илүүтэй хүртдэг гэж үздэг нь буруу юм.
Хамгийн хөгжингүй орнуудын дунд Америк бол орлого болон боломжоороо хамгийн аймшигтай их ялгаатай бөгөөд энэ нь макро эдийн засгийн сүйрэлт үр дагаварт хүргэж байна. Сүүлийн 40 жилд АНУ-ын ДНБ дөрөв дахин өсч, сүүлийн 25 жилд бараг хоёр дахин өссөн. Ингэлээ ч гэсэн бүх баялаг дээшээгээ хамгийн, хамаг дээшээ явсан нь өнөөдөр нэн тодорхой юм.
Өнгөрсөн жил хамгийн их орлоготой 1% америкчуудад улс орны бүх орлогын 22% ногдож, орлогын шкалаар хамгийн дээд 0,1%-д орох хүмүүс улс орны бүх орлогын ердөө 11%-ийг бүтээж байв. 2009 онд орлогын бүх өсөлтийн 95% нь 1% баян америкчуудад ногдож байна.
Саяхан хэвлэгдсэн хүн амын тооллогын дүнгээс үзэхэд Америк дахь орлогын медиан бараг зуун жилийн дөрөвний нэгийн туршид өөрчлөгдөөгүй явж иржээ. Статистик дундаж америк хүн одоо 45 жилийн өмнөхөөс бага орлого олж байна (инфляцийг тооцон засвар хийсэн); дунд сургууль төгссөн, гэхдээ дээд сургуулийн дипломгүй америк хүн дөчин жилийн өмнөхөөс бараг 40%-иар бага орлого олж байна.
Америк дахь орлогын тэгш бус байдал баян хүмүүсийн татварыг багасгаж, санхүүгийн сектор дахь зохицуулалтыг хялбар болгосонтой нэгэн зэрэг 30 жилийн өмнө өсч эхэлсэн юм. Энэ ч гэсэн тохиолдлын давхцал биш юм. Тэгш бус байдал манай дэд бүтэц, манай боловсрол, эрүүл мэндийн систем, мөн адил нийгмийн хангамжийн системд оруулах хөрөнгө оруулалтыг бууруулсны дараагаар улам бүр хүчтэй болсон юм. Өсөн нэмэгдэж буй тэгш бус байдал манай улс төрийн систем, ардчилсан ёсыг идэн гүнзгийрсээр байна.
Харсаар байтал ийм атал Европ Америкийн энэ тэнэг жишээг дагах гэж хэтэрхий хичээн зүтгэж байна. Британиас Герман хүртэлх “хатуу эдийн засгийн” тэврэлт ажилгүйдлийн өндөр түвшин, цалингийн бууралт, тэгш бус байдал хүчтэй болоход хүргэсээр байна.
Жишээлбэл, Германы канцлераар дөнгөж саяхан дахин сонгогдсон Анжела Меркель, Европын Төв банкны ерөнхийлөгч Марио Драги нар Европын асуудал бол социал хүрээг хэт санхүүжүүлсний үр дүн мөн гэж итгүүлэх болов. Гэхдээ сэтгэлгээний иймэрхүү хэв маяг Европыг зөвхөн эдийн засгийн уналтад (буюу заримдаа депресст) хүргэж байсан юм.
Эдийн засгийн хямралын дараа эдийн засаг сэргэх шатандаа орсон болон “албан ёсны мэдээгээр” эдийн засгийн уналтыг даван туулсан зэрэг нь Европын Холбооны 27 сая ажилгүйчүүдэд тайвшрал авчрахгүй юм. Атлантын далайн хоёр эргийн “хатуу эдийн засгийн” талынхан: “Урагшаа үргэлжлэн явцгаая, энэ бол сайн сайхан байдалд хүрэхийн тулд зайлшгүй уух гашуун эм юм” гэж ярьж байгаа. Гэхдээ хэний сайн сайхны төлөө гэж ?
Хэт санхүүжилт дэлхийн эдийн засгийн хамгийн хөгжингүй гүрнүүдийн дунд тэгш бус байдлынхаа түвшингөөр АНУ-ын дараа хоёрдугаарт ордог Британийн эргэлзээтэй статусыг тайлбарлахад тус болж байна, түүнчлэн эрчимтэй өсч буй тэгш бус байдлыг хянахад тусалж байна.
Олонхи орнуудад корпоратив сул удирдлага, нийгмийн (социал) нэгдэл нягтралыг сүйрүүлсэн нь компанийн удирдлагын хийгээд ердийн ажилтнуудын цалинд ихээхэн ялгаа үүсэхэд хүргэв: одоохондоо энэ харьцаа Америкийн том кампаниуд шиг 500:1 (Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын мэдээллээр) болоогүй боловч хямралын өмнөхтэй харьцуулахад илүү өндөр түвшинд байсаар л байна. (Харин Японд бол дээд удирдлагын цалинг хязгаарлаж өгдөг нь гайхалтай явдал юм.) Ашгийн хойноос хөөцөлдөх америк заль мэх (эдийн засгийн бялуугаа том болгох биш, харин системээ залилах замаар бялуунаас аль болох том хэрчим өөртөө авах) бүх дэлхийгээр нэг таржээ.
Түүнчлэн даяаршлын жигд бус байдал (асимметрия) бүх юманд өөрийн ул мөрийг үлдээж байна. Капиталын хөдөлгөөнт шинж ажилтнууд цалиндаа буулт хийж, харин улсаас тэдэнд татварын хөнгөлөлт үзүүлэхэд хүргэж байна. Үүний үр дүнд “буулт хийх уралдаан” болж байна. Цалин болон хөдөлмөрийн нөхцөл аюулд учирч байна. Шинжлэх ухаан, технологийн салбар дахь том амжилтад ажил нь үндэслэдэг, олонхи тохиолдолд улсаас санхүүждэг Apple мэтийн анхдагч компаниуд татвараас зугтахдаа гайхамшигтай уян хатан чанараа харуулав. Тэд авахдаа бэлэн байдаг, харин өгөхийг огт бодохгүй байна.
Хүүхдийн дундахь тэгш бус байдал хийгээд ядуурал бол ерөөсөө утгаа алдсан бөгөөд энэ бол жичдээ ярих сэдэв юм. Энэ нь ядуурал бол залхуу болон муу сонголтын үр дүн мөн гэсэн барууны хүчний үндэслэлийг бүрэн үгүйсгэж байна. Хүүхдүүд эцэг эхээ сонгож чадахгүй биз дээ.
Америк бараг дөрөв дэх хүүхэд бүр ядууралд амьдарч байна; Испани, Грекэд зургаа дахь, Австрали, Их Британи, Канадад ес дэх хүүхэд ядууралд амьдарч байна. Гэхдээ энэ бүхнээс зайлсхийж болно.
Зарим орнууд илүү шударга эдийн засаг бүтээх тал дээр хийх сонголтоо харуулсан: хагас зуун жилийн өмнө арван хүний нэг нь л дээд сургуулийн дипломтой байсан Өмнөд Солонгос өнөөдөр хүн амынхаа боловсролын түвшингөөр дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байна.
Энэ шалтгааны улмаас бид хэн юмтай байна, хэн хоосон байна гэж хуваагддаг дэлхийгээс гадна хэн юм хийж байна, хэн зүгээр сууж байна гэх мэтээр хуваагддаг дэлхий рүү орж байна гэж би үзэж байна.
Зарим орнууд хамтын сайн сайхан байдалд бүр хүрчихсэн байна, энэ бол сайн сайхан байдлын үнэхээр тогтвортой байж чадах цорын ганц төрөл гэж би үзэж байна. Бусад хүмүүс тэгш бус байдлыг хяналтаас гарахад хүргэсэн. Ийм маягаар нийгмээс тусгаарласан лут ухаантнууд элит суурингийн өндөр хашааны цаана нуугдаж, ядуучуудаас бараг бүрэн тусгаарлагдаад байна. Ядуучуудын амьдрал бол баячуудад зүгээр л төсөөлшгүй юм, мөн баячуудын амьдралд ч ядууст мөн ийм юм. Би ийм замыг сонгосон нийгмүүдэд очиж байсаан. Гэхдээ энэ бол бидний олонхийн амьдрахыг хүссэн тэр газар биш. Бин битүү баян хана хэрэм ч биш, гарцгүй болсон гуйрамч оромж ч биш…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 02 дугаар сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ЖОЗЕФ СТИГЛИЦ: ТЭГШ БУС БАЙДАЛ БОЛ СОНГОЛТ ЮМ

  1. bi says:

    end durdaj bui omnod solongos uls huuchin sots bsan manai ulsiin ter ued yavuulj bsanaas iluu tuslamj demjlegiig niigemdee ard tumendee ulsaas uzuuldeg um niigmiin halamjiin bodlogiin hureende shuu getel ed nar bidnees ch omno uls oron ni kapitalist hariltsaand orson bolgoo buhniig zah zeel zohitsuuldaggui um bn lee

    • Ганаа says:

      Би монголчуудынхаа нэг занд их харамсдаг юм. Манайхан гадаадыг шинжилж “дүгнэхдээ” дэндүү сайн, энэ талаар мэдээлэл ч муугүй. Гэхдээ ямар ч хүн өөрийн улс орныг хөгжүүлэх гэж гадныг шинжилдэг. Гэтэл манайхан болохоор “өөрсдийгөө хаячихаад” дандаа гадаадыг шинжилдэг. Энэ бол утгагүй, ямар ч үр дүнгүй ажил. Гадныг бид арван хуруу шигээ мэдэж байх ёстой, гэхдээ энэ мэдлэгээ зөвхөн Монголыг хөгжүүлэхэд ашиглах ёстой биз дээ. Үүний тулд эхлээд Монголыгоо шинжлэн судлаж, бас хайрлах ёстой…

  2. sainaa says:

    Би ийм замыг сонгосон нийгмүүдэд очиж байсан… гэж Жозеф гуай хэлжээ. Харин би ийм нийгмийн атомжсон хэсэгт нь амьдарч байсан /нэг үе/. Ядуурал гээд ярихаар олон өнцгөөс цуурайтсан олон дуу хоолойнууд хашгиралддаг, ихэмсэг аль эсвэл өрөвдөн шингэсэн дүр төрх хэнүүсийн харцнаас үзэгддэг. Бас их олон тоонууд хувь хувиараа жирийлддэг. Түүнийгээ харчихаад буруу зөв гэж маргадаг. Энэ надад хэрэггүй. Ядуурал бол аль талаас нь бодсон ч хувь хүний өмнө тэвчихийн аргагүй муухай зүйл. Гадаад ялгаварлан гадуурхал, дотоод мэдрэмж хоёр нийлэхээрээ нэг бол айдас руу нөгөө бол ил цагаан ичгүүргүй үйлдэл рүү түлхдэг.

    Ядуурлыг зарим нэг хүмүүс шүүмжлэхдээ хөдөлмөрт оролцох оролцооны идэвхи сул байгаагаар нь дүгнэдэг. Гэхдээ анхаарарай!!! энэ шудрага шүүмжлэлийн дайрлаганд амьдралынхаа төлөө өдрийг өлөн зэлмэн туулаад сохор ч зоосыг эхнэр, хүүхдүүддээ дутаалгүй авч ирдэг хөдөлмөрчдөө битий хамруулаарай.

    Хэн ч сэтгэл хөдлөлдөө автагдаагүй байна. Өглөөний 6, 7 цагт өвлийн хүйтэн халтиргаатай гудамжаар бөнжигнөөд гүйж яваа хэн нэгнийг хараад ямар нэгэн юм бодохгүй байж болдоггүй.

    100 1000 10 000 1 000 000 төгрөг бүгд л 1-ээс эхэлдэг гэж ярьдаг. Гэхдээ энэ бол гэнэн бодит байдал, хүн бүрийн мөнгө хэдээс ч эхэлж болно. Миний хувьд 100 аар эхэлдэг бол өөр нэгний хувьд хэдэн саяас ч эхэлж болно. Үүнийг эдийн засагт инфляци энэ тэр гэж ярьдаг байх.

    Хэрвээ бүх нийтийн сайн сайхан гэж бодит амьдралд байдаг бол /цаасан дээр бас санаанд лав байдаг./ ядуурал гэдэг үг харьцангуй утгатай болох уу. 1990 онд хармаандаа 1000 төгрөгтэй хүн, эсвэл 2014 онд хармаандаа 10000 төгрөгтэй хүн энэ хоёрын хэн нь ядуу юм бэ?

    • Ганаа says:

      1. Английн “welfare state” болон “социал төр”, эсвэл “бүх нийтийн сайн сайхны төлөөх төр (нийгэм)” гэсэн ойлголтыг би зохиогоогүй. Энэ бол дэлхий нийтэд түгээмэл ойлголт. Нэлээд олон орны Үндсэн Хууль хийгээд улс төрийн баримт бичгүүдэд орсон болохоор хийсвэр асуудал огт биш. 2. Мэдэхгүй юмаа байхгүй гэж ойлгож болохгүй. Ер нь Та нарын тархи толгой “хов хоосон” болтлоо хэтэрхий угаагдсан байна. 3. Ядуурлыг туйлын ба харьцангүй гэж хуваадгийг дурын номноос үзэж болох учраас надаас асуух хэрэг юун. 4. 1990 оны 1000 төгрөгтэй хүн өнөөдрийн 10.000 төгрөгтэй хүнээс хамаагүй баян. Бид ядуурч байгаа. 5. Одоо манай эдийн засагт удахгүй уналт болно. Та нар хэлээд үнэмшихгүй бол амьдрал үнэмшүүлээд өгнө…

  3. Orgilkhuu says:

    Ганаа ахаа та загтнасан газар маажив. Штиглиц гуай бол тэгш бус байдлын эсрэг доривтой бичдэг миний мэдэх цөөн судлаачдын нэг. Урьд нь Дэлхийн Банкны гол эдийн засагчдын нэг байхдаа ДБ-ны бодлого, үйл ажиллагааг шүүмжилснээсээ болж ажлаасаа халагдаж байсан. Ихэнх хүмүүс бол түүн шиг байр суурин дээр байсан бол байгууллагынхаа бодлогыг дуугай л аялдан дагах байсан биз. Түүний энэ зоригтой үйлдэл нь надад үлгэр жишээ санагддаг.

    Үнэндээ сүүлийн 30 жил дэлхийгээр хүчтэй тархаж буй нео-либерал бодлого сүүлийн үед Скандинавын эгалитар нийгмүүдэд ч халдварлаж эхэлж байна. Нео-либерал бодлого хэрэгжсэн орнуудаа хэрхэн сүйрүүлж байгааг бүрэн ойлгоогүй Скандинавын орнуудын зарим улс төрчид хэрхэн сүйрлийн үрийг эх орондоо тарьж байгааг гадны хүний нүдээр нэгэн Англи хүн энд бичжээ. http://dmrobe.wordpress.com/2014/01/29/anglophilia-and-the-lure-of-neo-liberalism-in-finland/

    Миний хувьд нео-либерал бодлогыг “хуйвалдааны онол” шиг дэлхийг эзлэх далд бодлого гэж үзэхээс илүү нийгмийн шат шатны зарим нөлөө бүхий гишүүд, сонирхолын бүлэглэлүүдийн ухаангүй, алсын хараагүй бодлогууд гинжин урвалаар маш өргөн цар хүрээтэй хор уршиг учруулж байна гэж ойлгодог.

    Үнэндээ нийгмийн ухааны асуудлууд тайлбарлахад тун ярвигтай. Миний ажигласнаар сүүлийн 100 жилд шинжлэх ухаан хөгжихийн хэрээр нийгмийн ухааны асуудлуудыг илүү обективист байр сууринаас тоон аргаар тайлбарлах гэж оролдох хандлага хүчтэй болж ирсэн мэт санагддаг. Нийгмийн ухаанд уламжилалт философи, улс төрийн ухааны байр суурь суларсан болов уу. Үүний тод жишээг аливаа нийгмийн асуудлыг эдийн засгийн ухаантай холбон хэрхэн тайлбарлаж байгааг харж болно. Тэгэхээр онолын байр суурины ялгаанууд их байна. Нео-либерал онолын байр суурь бол ихэнхдээ обективист хандлагатай.

  4. lambert K says:

    Сүүлийн арваад жилд Монголд бий болсон эдийн засгийн өсөлт бол дандаа хувь хүмүүсийн хөрөнгөө өсгөх гэсэн шунахай үйлдлийн ачаар бий болсон зүйл ш дээ.Төр засаг хурдан шийдэх юмыг удаашруулж , хөрөнгө оруулалтанд хэрэгтэй мөнгө хөрөнгийг хүмүүст тарааж маш хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаа.Харин сүүлийн үед хийсэн ганц сайн юм гэвэл алтны татварыг бууруулах шив дээ.иймэрхүү байхад нео либерал үзэл баримтлал Монголыг сүйрүүлнэ гээд байхыг үнэндээ ойлгохгүй юм.

    • Ганаа says:

      Энийгээ бол Стиглицээс асуусан нь дээр байх. Харин миний хувьд бол монголын эдийн засаг сүйрч байгааг харж байна. Яагаад гэвэл эдийн засаг бол жаахан ч гэсэн өөрийгөө тэтгэдэг байх ёстой. Манайд өөрийгөө даагаад явдаг эдийн засгийн ганц ч салбар байхгүй. Нээрээ шүү. Ганц ч байхгүй. Одоо бид өр зээлээр л амьдарч байна. Удахгүй байдал улам дордоно гэж хэлээд байхад ойлгохгүй бол чамд амьдрал өөрөө ойлгуулаад өгнө. Өөрөөр хэлбэл чи толгойгоороо биш, гэдсээрээ мэдрэх болно…

    • lambert K says:

      Би АНУ-д 10 жил болж байна.Тэгэд нэг анзаарсан юм юу вэ гэвэл Үйлдвэрчний Эвлэлүүд их хүчтэй ажил олгогч нартай ширүүн хэлэлцээ хийж цалин хөлс нэмгдүүлж өөр ажлын сайн нөхцөлүүд ажил олгогч нартаа тулгаж чаддаг юм билээ.Ажилчдын ерөнхий ажилд хандаж байгаа байдал бол хамгийн бага хийгээд хамгийн ихийг авна.Муусайн капиталист нарт нээх мөлжүүлэхгүй байдалтай.Гэвч тэд нар орн бүхний пролетаруудтайгаа өрсөлдөнө гэдгээ мартцан байдаг учраас ажил олгогчоосоо хэтэрхий их юм нэхсээр байгаад сүүлдээ үйлдвэрээ ашиггүй болгоод /дээр нь татвар болон бусад асуудлууд ч нэрмээс болдог/ үүдий нь бариулдаг.Би бүүр нэг фабрик хаагдахыг нүдээрээ үзсэн.Капиталистууд гэдэг чинь ухаатай хүмүүс тэднийг мулзлах гээд байвал тийм амархан чадагдахгүй.Зүгээр л үйлдвэрээ Хятад юмуу эсвэл аль сайн нөхцөл тавьж байгаа газар луу нүүлгэчихдэг.Монгол улс бол хангалттай коммунизмийнхохирогч болсон одоо харин энэ үзэл бодлынхоо энерцээр юманд битгий хандаасай гэдгийг яааг юмыг нүдээр үзэж чихээр сонсож барьж тэмтэрсэн хүн хэлж байна.

    • Болд says:

      lambert K бичсэн хэлсэн санааг чинь ойлгож болох хэдий ч баялаг үйлдвэрлэгч нэртэй капиталд шунагч нараас хэзээ ч зохистой сайн гарахгүй ба сүйрлийг тарьж тэр тусмаа олныг бүү хэл өөрсдийгөө ч гаргуунд нь гаргаж амьдралын үнэт зүйлийг тэс өөрөөр бодож явдаг сэнсэрцэн зайбалууд гэж танихад нээх мэдлэг хэрэггүйшд кк. Энэ бол чаддаг нь идээд чадахгүйн идүүлдэг араатны нийгэм бус сэтгэл хөдөлмөр оюун чадамжаараа ялгагдах хүний нийгэм бтал буруу суурьтай тэгш хувиарлалттай яваа өнөөгийн хөгжлийн согог алдааг хараад олон улс ойлгоод бхад зөрүү зүтгэх дэмийшд кк. Тодруулбал айл гэрээр аваад үзвэл эцэг нь олсоноороо тансаглаад эх нь төрүүлсэнээрээ гайхуулаад хүүхэд нь ирээдүйгээрээ хөөрөөд дур дураараа явахын жишээ болсон лебирал бүүр неолебирал буюу амь амиа тээгээд явья гэдэг өчүүхэн үзлийн тухай яриа шүү дээ. Мэдээж айлаараа нэгдээд хотлоороо ижилсээд комунист царайлбал балрах нь тодорхой ч ХҮН өөрөө капитал хөдөлмөрийн хэрэгсэл болж дэлхий даяараа хүн робот болохгүй байх тухай ярьжийшд. “Товчоор хэлбэл хувиарлалт нь шог болоод л ялгаа зөрөө гарч нийтээр хөгжих биш нэгхэн хэсэг нь хөлжөөд аюул дагуулаад бнаа” гэж бичээд бхад мал амьтан шиг царайлж чи өвсөө ид би цэцэг л иднэ гэж болохгүй бхоо хэхэ.

  5. bataa says:

    neeree arkhi spirit-s oor salbar bie daaj hogjoogui um chin mongold. bagadaa 6 sar ihdee 1jiliin daraa gehed mongoliin ediin zasag buren utgaaraa dampuurna. Chinges samurai bond gesen or zeeleer yvj amidarch bn shte yag odoo . iim baidald oruulsan nohduud yahav gadaadad bgaa ezemshil urugee yvchina. bid hed hogtoi utaatai ortei mongoldoo uldeed turj uheh biz.

  6. NNN says:

    Erh medel. Ed horongiin toloo hun torolhton yavsaar irsen yum shig. Edgeeriig olj avsnaar tuhain bused batalgaatai amidraliig bii bolgodog gdegtei evlerch heterhii urt zamiig tuulsan yum shig. Gazriin baylag. Gazar nutag ed horongiin il dald dain urgeljilseer l. Ter ni buur togoldorjsoor odoogiin niigem bii bolson met. Herev hun bolgon busdiigaa hundeldeg. Hairladag. Busdiinhaa muu muuhaid setgel hanadaggui tiim bolvol saihan amidrah yum shig. Gevch tiim bolohod daanch ert yor ni bolomjgui met sanagdah yum. Huuliar hun torolhtnii muu muuhai uildeliig zogsooh zoriltiig ali ert manai ernii omnoh onoos hoish oroldoj baigaa. Gevch togs togoldor huuli alga. Togs togoldor ediin zasag uls toriin huuliin zohitsuulaltuud alga. Mongold bol huuli guuli bolj l bna. Herev bid ediin zasgiin huvid oorsdiigoo haraat bus hangadag baidald shiljvel yah ve. Uls toriihon ni jinhene irgediin sain saihnii toloo uilchildeg tiim togtoltsoog yaj burduuleh ve. Ene meteeree yavbal tsoonh horongotonguud ni niit baylagiig zartsuulah ni ulam l ihesseer. Yordoosoo shinjleh uhaanii hogjil l hun torolhtniig shine tuvshind avaachih yum shig 1000 dahin baga zardaltai erchim huch. 1000 dahin bga zardaltai eruul mendiin salbar. 1000 dahin baga zardaltai bolovsroliin system ur dund ni saihan niigem bii boloh busuu. Shinjleh uhaanii hogjil bidnii ireeduin garts yum shig.

  7. Dashkaa says:

    Энд өгүүлсэн тэгш бус байдал бол монголд аль хэдийн бий болсон байгаа шүү дээ. Нөгөө банкны хадгаламжийг төрөөс даах үед ил болоо биз дээ. Банкны нийт хадгаламжийн бараг 99% нь нийт хадгаламж эзэмшигчийн ердөө хэдхэн хүмүүст байдаг. /яг энэ талаар ганаа ах сайт дээрээ яг таг нарийн тоог дэлгэрэнгүй бичсэн байсан/
    Бас манай улсын чинь нийт баялаг 200 өрх айлын эзэмшилд байдаг гээд бичсэн байсан.

    • lambert K says:

      Аль ч улсад банкны хадгаламжийн даатгалын сан гэж байдаг.Хэрэв арилжааны банк дампуурвал хадгаламж эзэмшигчидэд тэр сангаас нөхөж олгодог. Сангийн зорилго нь банкны системийг тогтвортой байхад оршдог.Хэрэв хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө байршуулсан бол олгодоггүй.Зөвхөн банкинд л хамааралтай.

  8. Anonymous says:

    …Энэ шалтгааны улмаас бид хэн юмтай байна, хэн хоосон байна гэж хуваагддаг дэлхийгээс гадна хэн юм хийж байна, хэн зүгээр сууж байна гэх мэтээр хуваагддаг дэлхий рүү орж байна гэж би үзэж байна…Манайхан Ажил хийвэл ам тосдоно гэж эрт үеэс л өвгөд маань үүнийг сургаж, хэлж иржээ.Даан ч ойлгохгүй юм даа.

    • үзэх says:

      Ашгүй дээ хийж хөдөлсөн нь өөдөлдөг цаг хурдан ирээсэй гэж л хөдөлцгөөе дөө.

  9. bi says:

    taii zovoo mongoliinhoo toloo heregtei gesen umaa gadaadaas oruulj irj shinjilj sudaldag baih ter ni “ene zuil mongold mongol hund yuygaaraa ashigtai tustai ve” gedgiig ni hamgiin turuund harj baih um bn er ni buh um hun buriin eh oronch uzlees eheldeg um shigee

  10. EZA says:

    Odoogiin delhii ertontsod yaduu humuus bayan huniig diilne gej baihgui. Manaih huuliin zasaglaltai baih tusam baychuudiin erh ashig hamgaalagdana shuu dee. yaduus bayachuudiin yalgaa ulam l ihsene. bas manaid ard tumenee sain yaduuruulval mass hereglee ni bagasch zarlaga hemnegdene gesen hargis uzel delgerch baina. Minii bodloor niigmiin uilchilgeeg unegui bolgoj tsaling buuruulsanaar zarlagiig hemnej bolno. Baga tsalintai hun tansaglaj chadahgui ch niigmiin uilchilgee saitai bol aytaihan amidarch bolno. Jaahan sotsialist sanaa baij boloh l um

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: