ХЭРЭМ БА ХОХОЛЫН ТӨЛӨӨ…

Манайхан Украиныг яриад сүйд. Мэддэг цөөхөн нь дув дуугүй болохоор мэдэхгүй тэнэгүүд нь солиорч өгөх. Монголын геополитикчдийн толгой пивоны ширээний ард л ажилладаг болохоос өөр газар огт хэрэггүй л дээ. Ингээд Украины тухай ч гэх үү дээ, дэлхийн зөрчлийг жаахан ярих гэсэн юм….
Хар далайн ач холбогдол
Дэлхийн геополитикод Хар далай амин чухал ач холбогдолтой юм. Үүнийг газрын зураг хальт харсан ямар ч боловсролтой хүн шууд ойлгоно. Хар далай Газрын Дундад тэнгис рүү гарах орох гарц юм. Бүх дэлхийг холбодог гэсэн үг. Хар далайгаас Гантигийн тэнгис, Эгийн тэнгисээр дамжин тэгээд л Газрын Дундад тэнгис болно. Энд хооронд Ази, Европ, Африкийн бараг бүх улсыг холбож болно. Дэлхийн хамгийн эрчимтэй усан болон хуурай зам.
Би ямар газар зүйн хичээл орж байгаа биш, бусдыг нь өөрснөө харна биз. Хар далайн хойт талд агуу том Орос орон буй. Бас Украин буй. Хуучин нэг улс байсан. Энд Крымын хойг гэж буй. Үгийн утгыг янз бүрээр тайлбарладаг ч би дотроо “хэрэм” гэсэн монгол үг гэж итгэж явдаг. Яагаад гэвэл Крымийг НТ 375 онд манай Хүн улс эзэлж байсан юм.
Крымийн төлөө хүчирхэг болсон улс бүр үхэн хатан дайтдаг байсныг түүх шашдираас амархан мэдэж болно. Яагаад ? Яагаад гэвэл энэхүү Крымийн хойгийг эзэлбэл бүх Европ, Азийн болон хуурай болон далайн худалдааг хянах боломжтой болно. Крымийн хойг нь Хар далайн хойт эргээс урагш сунан тогтсон зүүн талдаа Азовын тэнгис болон Оросын эх газартай холбогдоно. Энд Керчийн хүзүүвч гэх нэгэн чухал газар буй. Оросын амин сүнс юм.
Энэ чухал газрын төлөө Оросын эзэнт гүрэн бараг 300 жилийн турш тасралтгүй дайн хийсэн юм. Оросын гадагш хийсэн болон Орос руу дайрсан бараг бүх дайн энэ чиглэлд болдог байсан. Орос гүрэн Хар далайн өмнөдөд орших Османы эзэнт гүрэн-Турктэй “тоо томшгүй” дайтсан юм. Би тоог нь хэлж мэдэхгүй учраас ингэж байна. Орос ядуу байхдаа ч байлддаг, баян байхдаа ч байлддаг байсныг л харин хэлж чадна. Турк ч гэсэн мөн адил үхэн хатан үзэж тардаг байлаа. Энэ хэрээр Хар далайн хойт эргийн хамгаалалтын хотуудын тоо болон хэмжээ нэмэгдэв. Ухаандаа Одесса, Севастополь, Симфераполь, Новороссийск гэх мэт. Оросууд хамгийн хүчирхэг Хар далайн флотоо энд байгуулсан юм.
Гаднын түрэмгийлэл болгон чухам эндээс эхэлдэг байсан. Ухаандаа 1854-1955 Англи, Франц, Турк, Сардини 4 улс Севастополь руу дайрч бүслэхэд оросууд 300 гаруй хоног хамгаалалт хийж хүмүүн бусын тэвчээр гаргаж байсан юм. Энэ талаар С.Н. Сергеев-Ценскийн “Севастополийн нүргээн” олон боть роман монгол хэлээр хэвлэгдсэн байдаг. Цаашаагаа 1 дүгээр дайн, Иргэний дайн, тэгээд Их орны дайн зэргийг бол ярих юм биш, энд ёстой алалцаж өгсөн юм. Энд би дайн яриагүй Хар далайн Хойт эрэг ямар их ач холбогдолтой тухай ярьж байгааг ойлгосон гэж санаж байна.
Гадаадынхан ч гэсэн хэрэв Оросуудыг нэг мөсөн алъя гэвэл Крымын хойгийг эзэлж тэдний Европ, Ази, Африкт хүрэх замыг таслах ёстой гэдгийг дэндүү сайн ойлгодог юм.
Хохолуудын тухай
Хохол бол яах аргагүй монгол нэр гэж би ойлгодог. Украинууд толгойд дээрээ хөхөл үстэй тэрийгээ хохол гэдэг. Уг нь Орос л байхгүй юу. Яагаад гэвэл энэ хоёр шашин нэг, хэл нэг, соёл нэг.
Манай Бат хаан 1237-1240 онуудад Киевийг эзлээд шатаагаад хов хоосон болгочихсон юм. Ингээд ямар ч ач холбогдолгүй шахам нэг хэсэг байжээ. Тэгээд яваандаа Украинууд нь “цаашаагаа” Литов, Польш, Молдов, Унгарыг дагаж баруун тал руугаа, харин Оросууд нь “наашаагаа” Монгол тал руугаа болж хөгжсөн гэж бүдүүн тоймоор ойлгож болно.
Одоо л “жижигхэн” байгаа болохоос тэр үедээ бол Литов, Польш, Молдов, Унгар чинь “лаг том”, Оросуудыг амар заяаг үзүүлдэггүй дайнч золигнууд байсан юм. Ямар сайндаа Монголын эзэнт гүрний армийн хүчээр тэднийг зогсоож хөөж явуулж байхав. Энэ Европынхон чинь тийм ч “энх тайванч” хүмүүс ерөөсөө биш л дээ…
Түүхийн олон нугачаан дунд 1648-1654 онд Богдан Хмельницкий гэгч нэг атаман Польшийн эсрэг бослого гаргаж, Оросын хаант улсын харъяат болжээ. Үүнээс болж Орос Польш хоёр байлдав. Ингэж байж Орос Украин хоёр дахин нэгджээ. Гэхдээ энэ хооронд манай Алтан Ордны улс задрахад үүссэн Крымийн хант улс, Казанийн хант улсууд түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэж одоо Крымд нэлээд нөлөө бүхий диаспор үүсгээд байгаа юм. Тэдний хүний тоо ч цөөн биш.
Ингээд баруун талдаа Европын Холбоо, зүүн талдаа Орос, өмнөө Турк, Иран гэсэн олон сонголт, тулгалтын өмнө Украин тулж ирэв. Ардчилал зах зээл гэдгийг мөнгө олох гэж ойлгоод тал тал тийшээ их далжигнаад байхаар ийм болдог байна. Гэхдээ Украинд тал талаас нь нөлөөлөх гэсэн хүчирхэг хүчин зүйлүүд гол үүрэг гүйцэтгэсэн нь ямар ч эргэлзээгүй. Украины ардчилал украиныг алав.
Дэлхийн эдийн засгийн зовлон
Энд дэлхийн эдийн засгийн тухай ярих хэрэг гарч байна. 2008-2009 оны хямралаас дэлхийн эдийн засаг гарсан гэж албан ёсоор мэдээлсэн ч яг гарсан уу гэхээр яг таг хэлэх хүн энэ дэлхийд байхгүй байгаа юм. Монголоор хэлэх юм бол дэлхийн эдийн засаг үхсэн ч биш, сэхсэн ч биш үлгэн салган байна. Манайхан л юм мэддэггүйгээрээ “хаана зээл өгч байна” гээд тэнэгтээд давхиад байгаа болохоос энэ дэлхий дээр чинь байдал нэн түгшүүртэй байна ш дээ.
Нэг л өчүүхэн юм болбол валютын дайн эхлэх юм уу, хаа нэгтээ дефольт болж тэр нь өргөжин халдварлаж сүйд болох гээд байгаа бололтой. Үүнд Монголоос бусад бүх улсууд бэлтгэж байна. Эдийн засгийн хайр найргүй сөргөлдөөн дэлхийн өнцөг булан бүрт болж байна. Түүнийг нэг нь Украин. Мөн Монгол ч байж болох юм…
Эдийн засгийн талаасаа бол Украин тийм ч сул дорой улс биш юм. ЗХУ-ын үед Украины байнгын төлөөлөгч НҮБ-д суудаг байсан нь түүний “томын” нотолгоо юм. Эдийн засгийн газар зүй талаасаа Украины ихэнхи “төмрийн завод” болон уурхай, үйлдвэрүүд зүүн буюу орос талдаа байдаг. Дээрээс нь оросын нефть болон хийгээр бүрэн амьдардаг улс юм. Сүүлийн жилүүдэд нутаг дээгүүрээ Европ руу гарсан хийн хоолойг “сааж” амьдарсаар байгаад луйвар хийгээд бүр сурчихаж. Харин одоо ардчилал гэж орилоод байгаа баруун талд “юу ч байхгүй”. Тэгээд Европын холбоо үйлдвэр барьж өгөх болж байна уу ?!
Том үйл явдалд тохиолдол гэж үгүй
Барууны технологичид Оросуудыг Сочид олимп хийгээд завгүй үед нь Украинд хувьсгал хийчихье гэж санасан бололтой. Тэрнээс биш Олимп, хувьсгал хоёр ингэж хачин давхцана гэж байхгүй л дээ. Гэтэл украины “зүрхний хийтэй хогнууд” арай удаачихав. Одоо бол Путингийн гар сулрав…
Украиныг эзэлж ядаад байх юмгүй л дээ. Зүгээр л Хар далайн усан цэргүүд усан онгоцноосоо буугаад хуурай газраар явахад л гүйцэж байгаа юм. Одоо Оросын 150 мянган хуурай замын цэрэг яаралтай маневр хийж байна. Өөдөөс нь Европын Холбоо яахийм ?! Нэг их сүрнээс өөр юм байхгүй НАТО-гоо тавина гэж бодож байна уу ?! Гайгүй байлгүй. Тэдэнд чинь мөнгө байхгүй юм чинь юугаараа байлдах юм ?! Бүх пуужин, бөмбөгөө Хусейн, Каддафи хоёрыг бөмбөгдөөд “дуусгачихсан”…
Үүний дээрээс ёс суртахууны зөвтгөл Оросуудад байгаа юм. Учир нь Крым бол үнэндээ Оросын нутаг юм. 1954 онд ЗХУ гэж байхад Н.С.Хрущев Украинд “бэлэг” болгоод шилжүүлчихсэн юм. Иймээс Украиныг авна гэдэг бол АНУ-аас Техас мужийг, Германаас Бавар мужийг булаан авахтай адил юм. Хятад Оросын талд илт орж Украинаас өрөө нэхэж эхлэв. Турк болгоомжлоод огт хөдлөхгүй байна. Европын холбоо Анжела Меркелийн амыг харахаас цаашгүй болов. АНУ Оросуудыг уурлуулснаа мэдээд цэрэг л битгий оруулаарай гэж сануулах болов.
Оросууд Украин болон Крымийн хойгийг алдсанд орвол өөрсдөө үхэхийг илүүд үзнэ гэдгийг барууныхан мэдэхгүй л байна даа. Энэ бол орос зан юм…
Украин орос хоёр ах дүүс юм. Иймээс Украины арми Оросын армийн эсрэг байлдахгүй. Ардчиллаас болж ах дүү нар алалцдаг юм гэж байхгүй л дээ…
Монголчууд энэ мэт онцлогийг мэдэхгүй хэвтэж эхлээд Сочийн олимпийг муулсан барууны суртал нэвтрүүлгийг дагаж баахан шуурав. Олимпийн өмнө Монгол Улс түүний талаар сайн мэдээлэл бараг цацсангүй. Монголын мэдээллээр дутаад үхчихгүй нь мэдээж боловч хөрш орондоо болж байгаа Олимпийг сайн талаас нь сурталчлах сэтгэлтэй байх хэрэгтэй л дээ.
Ухаандаа Хятадын Си цинпин дарга гэхэд л Олимпийг анхнаас нь дэмжиж Сочид нүүр бардам очих жишээний. Манай Ц.Элбэгдорж ямар нүүрээрээ Сочид очиж байгааг би л лав ойлгоогүй…
Одоо Украины асуудал будлиан болмогц л манай мэдээллийн хэрэгслүүд юу ч мэдэхгүй хэвтэж барууны баахан юмнаас хуулж Украинууд Европын Холбоонд орж ардчилал байгуулах гэсэн чинь оросууд саад болж байна гэж сурталдах жишээний. Гэтэл тэр Европын Холбоо чинь Германаас бусад нь өөрийгөө яая гэж байна…
Яг үнэндээ Украин орныг шинэ хөрөнгөтнүүд нь сүйд хийжээ. Одоо Украинд хамаг юм холилдоод байна. Их олон хүчин зүйл үйлчилж, их ч олон юм болох нь мэдээж хэрэг, лав л бүтэн жил зовооно байх…
Энд байдал тодорхойгүй олон улсад хүртэл бүрэн дүгнэж чадахгүй байхад Монголд “дүгнэж” давхиад байх юм. Энэ нь юуны шинжийг би харин мэдэхгүй юм.
Хэн нэгэн аль нэг улсад дургүй байж болно, гэхдээ алив асуудалд бодитой (реалист) ханддаг байх ёстой гэж би ойлгодог. Гэтэл монголчууд үгүй юмаа, дандаа хүн дуурайгаад “шаагаад” байж болмооргүй…
Харин миний хувьд Оросууд Украиныг алдана гэж ёстой гонжгор нь гэж баталгаатай хэлж чадна…
Монгол Украин хоёр хол ч гэсэн нийгэм хийгээд хүмүүсийн зан араншин төстэй болохоор ийм явдал Монголд болохыг хэн үгүй гэх юм…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 02 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

86 Responses to ХЭРЭМ БА ХОХОЛЫН ТӨЛӨӨ…

  1. delgermaa says:

    германчууд гэж нээх “ардчилал””хYний эрх”(энд Тимошенко,Ходорковский гэсэн цеенхийн эрх!!! ярьсан нехдYYд бх юм, Оросууд арчаагуй бжГорбачевЕльцынтэй Орос орон тэдэнд их таалагддаг бололтой. Монголчууд бидэнд 2херш маань 2лаа хYчтэй бвал сайн биз дээ?

    • Ганаа says:

      Сайн уу, Дэлгэрмаа. Оросуудын дийлэнхи олонхи Горбачев, Ельцин хоёрыг үзэн яддаг. Хүчирхэг Зөвлөлт Холбоот Улсыг тараасан гэж…

  2. Tugs says:

    За ёстой даацтай болсон байна шүү! Танд баярлалаа!

    • Болд says:

      Нэрээ хэлэх зүрхгүй зүсээ халхавчилсан далдалсан чамтай ярьж харьцмааргүй боловч эрхэм ахаа энэ нийтлэлийг өмгөөлөх дэмжих үүднээс тэсэлгүй 3-н өгүүлбэр хэлэлгүй байж чадашгүйн
      1д ЧИ өөрөө иймэрхүү зүйл бичиж чадаад өөрий уншигчтай болчоод мэдэмхийр
      2.т Энд Ганаа ахтай мэтгэлцэх гэж биш санаа оноо гаргалааг нь сонсоод шинийг мэдэх мэдсэнээ хуваалцдаг дундаас дээш түвшний сэтгэхүйтэй монголоо ирээдүйгээ гэсэн зүрх сэтгэлтэй чаддаг, чадах гэдэг улс цугладаг гэж ухамсарла
      3.т Украйн ч бай африк ч бай гэхчлэн тивийн дундах арал МОНГОЛдоо санаа зовж үнэнг өгүүлсэн хүнийг элдэвлэлгүй асуудлыг бодитой харах хэрэгтэй бхоо.
      \Миний хувийн бодол бол ази европ ардчилал гэхээс илүүтэй мөн чанар буй орчил байгаа байдлаа ухаарч аюул ослоос сэргийлэн ядахдаа 2 хөрштэйгээ чадвал 3-дагчтай хэл амаа зохицуулж нарийн хэлбэл түүгээр явсан гайг үүгээр дуудах дэмий гэж санадаг\

  3. би says:

    украины хувьд харамсалтай зүйл болсон ч төв азид хамаардаг бүс нутгийн иргэний хувьд энэ хувьсгалыг би дэмжиж байна…
    баруун оросыг, цаашлаад хятадыг сулруулах бодлого баримталж байгаа

    • Ганаа says:

      Өөрөө “суларчихгүй” бол болж л байна ш дээ. Уржигдар хуралдсан Америкийн Холбооны Нөөцийн Системийн удирдлага шийдвэр гаргаж чадаагүй байна лээ. Хэт их зүтгэвэл өөрийнх нь эдийн засаг унах гээд байна л даа. Би судлаачийн хувьд энэ мэт яг таг бодит байдлыг ярьж байгаа болохоос дуртай дургүй, таалагддаг таалагдаагүй, дэмждэг, дэмжээгүй тухай огт яриагүй байна. Эдийн засаг, хувьсгал хоёр чи бид хоёрын дэмжих эсэхээс огт хамаарахгүй…

  4. би says:

    Харин тийм ээ, өөрсдөө сөхөрчих гээд. Оросыг хатуу гар удирдах гэдэгтэй санал нийлэвч энэ чекистийг зайлуулах цаг аль хэдийн болсон. Орос орны хувьд тэр хэрэгтэй л хүн байх (адаглаад нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө ч), гэвч бид Төв Азийн бүсэд байгаагийн хувьд түүн шиг хэрэггүй амьтан алга. Путиний клептократ орос орон бидний хувь заяанд маш их нөлөөлж байна. Цаашлаад Стануудын дэглэм Путиний оросгүй бол маргааш гэхэд ч нурахаар хэврэг байхад энэ чекист л хөхиүлэн дэмжиж өөгшүүлээд байна шдээ. Ямартайд ч тэр зайлах ёстой.
    Украин бол Оросыг намнах гол хөзөрүүдийн нэг. Оросыг номхотговол хятадыг намнах ч нохойн доог лдоо. Иймд хохолуудын тэмцлийг дэмжихийн дээдээр дэмжиж байна.

    • Ганаа says:

      Хэлээд байхад чинь “юм ойлгодоггүй” ямар эргүү амьтан бэ ?! Хүний дүгнэлт бодитой байх ёстой гэж чамд хэлээд байна…

    • Chimedee says:

      Монголд Хятад Орос тогтвортой байх чухал юм аа Сайн бод. Бид юугаар хараат байгаагаа бод. USA ирээд шийднэ гэж битгий горьд. бид л зовлонгоо даана

    • Түвшин says:

      Орос сулрахаар Хятад сулрана гэж чамд хэн хэлээд байна. Хятад сулрахаар бид хүчирхэг болно гэж бүү хоосон горьд. тийм юм байхгүй. баабарын үгээр явбал нохойн замаар орно шүү. тархиа бүү “Дори”-дуул. 2 хөрш хоёулаа хүчирхэг, үймээн самуунгүй байвал монголд л тустай. 2 хүчирхэг хөршийн дунд байрласан геополтикийн энэ байрлал нь манай тусгаар тогтнолын нэг нөхцөл юм.

    • bat says:

      Ганаа ахын порогноз биелдэг бид үү. мэдэхгүй л юм байна. гэхдээ энэ нийтлэлийн утгыг бол дэмжиж байна.

    • dashdondog says:

      chi yu ch oilogdogui baruuhand tarhia ugaalagsan hvn bna, oros oron 130 vndesten orshin aimdardag tom ulsaa. herbee ene uls butarbal, manai mongol ulsiin hubid mash ayultai. omon maani monhiin daisan hyatad uls ulam tomorsoor bga. oros oroniig changa garaar barij bhgui bol zadarah oirtoj bna. bidenii tusgaar togtnol bol mash emzegee. orosiin hamgaalalt bol odoo ch heregtei.. chini ter any, baruuniihan bol mongoliin toloo yu ch hiij chadahgui ee. amerikuud bol ashigtai bol mongoliig hudalchihnaa hujaad..

    • Болд says:

      Нэрээ хэлэх зүрхгүй зүсээ халхавчилсан далдалсан чамтай ярьж харьцмааргүй боловч эрхэм ахаа энэ нийтлэлийг өмгөөлөх дэмжих үүднээс тэсэлгүй 3-н өгүүлбэр хэлэлгүй байж чадашгүйн
      1д ЧИ өөрөө иймэрхүү зүйл бичиж чадаад өөрий уншигчтай болчоод мэдэмхийр
      2.т Энд Ганаа ахтай мэтгэлцэх гэж биш санаа оноо гаргалааг нь сонсоод шинийг мэдэх мэдсэнээ хуваалцдаг дундаас дээш түвшний сэтгэхүйтэй монголоо ирээдүйгээ гэсэн зүрх сэтгэлтэй чаддаг, чадах гэдэг улс цугладаг гэж ухамсарла
      3.т Украйн ч бай африк ч бай гэхчлэн тивийн дундах арал МОНГОЛдоо санаа зовж үнэнг өгүүлсэн хүнийг элдэвлэлгүй асуудлыг бодитой харах хэрэгтэй бхоо.
      \Миний хувийн бодол бол ази европ ардчилал гэхээс илүүтэй мөн чанар буй орчил байгаа байдлаа ухаарч аюул ослоос сэргийлэн ядахдаа 2 хөрштэйгээ чадвал 3-дагчтай хэл амаа зохицуулж нарийн хэлбэл түүгээр явсан гайг үүгээр дуудах дэмий гэж санадаг\

    • dashdondog says:

      chi ch yuch oilogdogui gar bnaa, oros butaraad bol hyatadiig tanai amerik namnahaas omon hujaa nar bidiniig ezeleed aban daa ergvv mini.. oros ardchilsan bn uu, kommunst bn uu bidend bol hamaagui, oros gvren hvshirheg bvren bvten baibal manai tusgaar togtnold heregtei..

  5. Mugi says:

    Таны хэлсэн үнэн. Орос хэзээ ч Украиныг алдахгүй гэдэг нь. Бид бас ийм байдалд хүрэхэд их л ойрхон байгаа байх.

  6. би says:

    Уншиж судлахын хувьд таны хэлсэний яг эсрэгээр гэх үү дээ. Шуудхан хэлбэл та мэдээж сурсан зангаараа миний бичсэнийг арилгана, эсвэл хараана. Иймд дуугай л байя.
    Та бичгийн хүний хувьд Евразийн ирээдүйн талаар Баабар шиг прогноз маягийн юм бичээч. Баабар сонгуулиар прогноз маягийн юм бичээд тэр нь ихэнхдээ оносон байдаг. Бас Хятадын задралын талаар бичсэн. Тэрийг нь та үгүйсгэсэн…
    Яахав харж л байя, аяндаа цаг хугацаа харуулах биз.
    Энэ бол ямар ч нэг таамаг зөгнөл биш, геополитикийг ажиглаж байдаг хүний хувьд хийх л ёстой прогноз байх нь мэдээж юм.
    Та болохоор эдний ярьсаныг ихэнхдээ үгүйсгэж сөрж байдаг хүний хувьд аанай л мөнөөх орос орноо өмөөрч байгаа нь цухуйгаад байна шдээ.

    • Ганаа says:

      1. Хятад мөд задрахгүй. Энэ бол баталгаатай. 2. Орос Украиныг алдахгүй гэхээр өмөөрсөн болдог юм уу ?! 3. Чи битгий тэнэгтээд бай. Хүн тэнэгээрээ гайхуулах утгагүй байдаг…

    • Болд says:

      Чи ядахдаа Ганаа ахын бичсэнийг уншиж ойлгохоо байг өөрийгөө ол л доо хаана юу хийж яах гээд юуны төлөө хэн болчоод бгаагаа нэг ухамсарлаач, уг нь дажгүй бичиг ном үздэг хүүхэд шиг байвч суурь дэвсгэргүй үүлэн дээр хөвөөл байх шиг. Шүүмлэл өгүүлж асуулт өрнүүлж бололгүй яахав гэхдээ хэзээ хаана хэнд яаж гэдэгээ мэдүүлж далчигнахгүй бол дээр бхоо. Илт санаатай мушгин гуйвуулж өөр талаас харуулж Ганаа ахын блог дээр бүжиглэн гэвэл хоншоор чинь дутнаа өвгөөн хэхэ.

  7. Anonymous says:

    миний бодлоор бол Оросыг хүчирхэг эсэхийг, өөртөө хэр итгэлтэйг шалгах гэсэн томоохон оролдлого байж магад. Дуугүй байвал булаагаад авна дугараад эхэлбэл дотоод хэрэг гээд бултана гэж л санаж байгаа байх. Украйн Оросоос зайгаа барьлаа гэхэл Крымээ алдах л байх. Крым тусгаар улс болоод Оросыг дагах л шинжтэй дээ. Арай ч шууд Орост нэгдэхгүй гэж санах. манай хэдэн дарга нар Украйны өмнөх удирдлагыг МАН-ын адил гэж үзээд байгаа нь шинэхэн ардчилагч гэгч барууны хатгаасуудыг өөрсөдтэйгээ адил гэдгийг ойлгоод байх шиг. Украйн болон Төв азид тэд барууны мөнгөөр амьдарч байгаа болохоор зөв л таньсан мэт,

    • Anonymous says:

      1 shirheg hurz uildwerlej chadahgui mongol kecuudee bub talaaraa tusgaar uls boloh heregtei

  8. zochin says:

    Leninii hushuug byylgaj baigaa baidal zereg ni manaihantai ih tustei haragdaj baina lee.haramsaltai.

  9. Бичигч says:

    Манайхан ч дээ…Нөгөө саваагүй нохой саранд хуцна гэхийн үлгэр л болох юм.Өөрсдийгөө төвхнүүлж чадахгүй урд хөршийн хараат улс болчихоод байж баахан л пан монголизм яриад л,цаашлаад хөршүүдээ үзэн ядна гэж жигтэйхэн.Жигтэйхэн оросыг муулж муулж хятадын ам руу сайн дураараа давхиад орчихно.Бидний энэ овилгогүй,ноён солиотой зан уу!Бид өөрсдийн тэнэг ,арчаагүй,бэртэгчин,ар нуруу руу хутга шааж мэдэх зангаасаа болж л улс орноо мөхөөж байгаа улс шүү дээ.Тэрнээс энэ чекист, хужаа,коммунистуудаас боллоо гээд өөрсдөө хариуцлагаас мултрах нь утгагүй хэрэг л дээ.Бидний хэдэн тэнэгүүд ч яахав энэ мэтээр хойч үедээ гай болж болж далд орохчоон болно биз.Уг нь нэмж л гай болохгүй юмсан.Үр хүүхэд хойчистоо бид юу өвлүүлэх улс юм бол доо? Их өр үү?…Тэдэнд минь эх орон нь хэрэгтэй.

  10. Orgilkhuu says:

    Украины асуудал нэг талаараа олон янзын асуудал холилдсон бантан л гэсэн үг.

    Гэхдээ үнэндээ таны хэлдэгээр том геополитик гэдэг нь ойлгомжтой. АНУ тэргүүтэй барууны орнууд ялангуяа сүүлийн 20 жилд хүний эрх, ардчилал гэдгээр бамбай хийн үргэлж бусдад хүч хэрэглэж ирсэн. Үнэхээр аливаа дайн, мөргөлдөөн гэх мэт олон улсын асуудлуудад хүний эрх хөндөгдсөн, хүмүүнлэгийн асуудлууд бий юу гэвэл байгаа. Гэхдээ Америк, Англи мэтийн орнууд гадаад бодлогодоо хүний эрх гэдгээр халхавч хийн ихээхэн бантан хутгаж буй улсууд. Укрианы “хувьсгал” хийгээд буй нөхдүүд АНУ мэтийн улсуудаас ихээхэн санхүүжилт авч хутган үймүүлж байгаа гэдэгт итгэдэг. Мэдээж Оросууд ч гэсэн юу гэжзүгээр суух вэ. Өөрсдийн эрх ашгаа хамгаалах алхамууд хийх нь ойлгомжтой.

  11. Orgilkhuu says:

    Хүнд байдалд байгаа Украины эдийн засгийг торгоох яаралтай шаардагдаж буй хэдэн тэрбум долларыг шууд гаргаад өгчих боломж дээр нь итгэл барууныханд байхгүй байгаа. Таны хэлдэгээр Украиныг шинэ баячууд, улс төрчид баллаад хаячихсан. Одоо ДБ мэтийн ОУ-н санхүүгийн байгуулгууд орж ирээд жирийн украинчууд төлж дуусахгүй өрөнд унаж тэр чигээрээ эдийн засаг нь барууны корпорацуудын мэдэлд орно.

    Украин яваандаа 2 л хуваагдах болох байх даа. Ингэж 2 хуваагдтал эцэс төгсгөлгүй иргэний дайнтай байх болов уу.

  12. Орос Украйн 2 байлдахгүй гэсэн юм байхгүй Бендерчүүд 48 он хүртэл партизанчилсан, Немцүүдээс доор нөхдүүд байсныг та мэдэж л байгаа. Орос Крымын хагас арлыг энэ завшаанаар авах хэцүү дээ газрын зургыг өөрчлөөд эхлүүл Монгол хаана үлдэх үү

  13. Chimedee says:

    Энэ л бидэнд сургамж болох естои

  14. Уншлаа says:

    Хараад байхад Хар далайн бас нэг том улс Турк нь засаг төрөө буулгах гээд. Энэ 2 давхцдаг нь сайны ёр л лав биш.
    Украйн Орос хоёр ялгаатай хэл бичигтэй, өөр үндэстэнгүүд болсон.

  15. Chuka says:

    Крымийн хойг хоёрдох Косова болно. Дараа нь Кавказыг алдвал, Агуу Орос орон хоёрдох Юу-Гаслав болно. Путин Дэн Хаагийн Шүүх хуралаар яллуулна. Гэх мэтээр мөрөөдөөд байвал ямар вэ тамин ээ … Нүгэл болох байх даа. Нүгэл нь нүдээр гадагшилдагаа гэж нэг үг байдаг байх аа …

  16. Болд says:

    Манай улсад хамааралтай хамгийн чухал асуудал бол; бид хэдүүлээ билээ хаана яаж оршиж бгаа билээ гэдгийг бидэнд таниулж, зүрх сэтгэлээрээ бичээд бидэнд сануулж?! байна. Энэ нийтлэлийг ойлгож мэдсэн нь ухаарч мэдэхгүйн сонсоод украйны байдлыг өөрсөд дээрээ давтахгүй байх нь гол гэж бодож бна.

  17. GNS says:

    Оросуудын баруун хил дээрээ хийж байгаа цэргийн сургуулилт бол нэг талаар өөрсдийн сүр хүчийг үзүүлэхийн ялдамд, хэрвээ Крымийг алдахад хүрвэл энэ бол зүгээр 2 улсын эрх ашиг биш, шууд утгаараа Украйныг Оросын мэдэлд буцаан нэгтгэж чадна гэдгээ харуулж байгаа зүйл.

    Хэрвээ үнэхээр байдал ийм муу зүйл дээрээ тулвал Орос зөвхөн Украйнаар ч тогтохгүй цааш хөдөлж муу зөгнөөд байдаг III-р дайны суурь тавигдана. Энэ тохиолдолд Иран, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Америкийн ихэнх улс үүнд нэг багаар нэгдэнэ. Манайханд гэж зөвлөхөд “Хүн төрөлхтөний бодож олсон хамгийн муу систем бол ардчилал” гэхдээ одоогоор үүнээс өөр сонголт алга гэдэг үгийг сануулахын ялдамд энэ тэндээс зээл авахаас өөр юм бодохоо байсан ардчилал нэрийн дор нуугдсан эрхэмүүд нэгийг бодож, нөгөөг тунгаагаасай гэж хүсэх авч, тэдэнд тийм зүйл хийх иргэний ухамсар байхгүй гэдгийн нэг юм мэдээп байгаа юмаа.

    Энэ байдал монголд хэрхэн тусах вэ гэж. Украйн улс бол манай хайлуур жоншны багагүй хэмжээний худалдан авагчдын нэг. Өөрөөр дээр үед нүүрсээ бас нийлүүлэх тухай ярилцаж байсан ч байгал нуурын нүүрсийг цааш нь гаргах тул энэ нь ардчилагчдын шоу төдий зүйл. Тэгээд эцэст нь хэлэхэд дэлхийн бүх улсууд бабилион буву өөр хоорондоо нягт холбоотой нь үнэн зүйл. Оросын байгалийн хийн экспорт Украйнаар дамжин өнгөрч барууны эзэгтэй нарийн хайруулын тавганаас эхлээд автомашин хүнд хөнгөн үйлдвэрүүдийн хэрэгцээг хангаж чадаж байгаа нь Оросын далд монополь хэр хүчтэй байгааг илхэнээ харуулж байгаа. Иймээс энэ зүй тогтол алдагдвал даярчлалын өөрийх нь тулгуур онол бүхэлдээ ганхах эрсдэл бий. Яагаад гээч, Европийн холбоо хичнээн хичээгээд ч нэг талаасаа Оросын хүчтэй нөлөө бүхий Кримыг Латви Литви шиг бололцоо байхгүй.

    Үнэндээ евро бүс гинжин деформацид орчихоод байгаа бөгөөд, хэдийгээр ширээний тавцан дээр Герман Англи мэтийн улс байгаач, нөгөө талаас гинжний газар чиглэн унжиж байгаа хэсэг нь тунчиг аюултай буюу Грек Испани гэх мэтийн улсууд евро бүсд хамгийн их аюул учруулж байгаа юм. Ийм байхад юун Украйн!!! Энэ бол зүгээр Оросуудын байр суурыг ганхуулах гэсэн хамгийн ил өдөөн хатгалга. Хамгийн сүүлийн алтернатив хувилбар бол Герман тэргүүлээд Европийн холбоо Украйныг баруун зүүн герман шиг болгож НАТОгийн хүрээг тэлэх сонирхол асар их бий. Үүнийг Орос зүгээр харж суусанаас Гүржид болсон зүйлийг давтахад бэлэн байгаа. Гэхдээ Украйн бол Гүрж биш энэ олон агуу Орос орны үндсэн бүрэлдхүүн тул цэрэг нэвтэрлээ ч Америк болон Европийн холбооны танкууд Гүржийн нутгаар явж байсан шигээ явна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Ийм зүйл яригдаж байхад Тимошенко мэтийн жижиг гарууд бол угаасаа сонин. Тэр одоо Оросуудаас үхтлээ айж байгаа нь л ганц үнэн

  18. Barsaa says:

    Оросууд Вьетнам, Куба, Венесуэль, Никарагуа, Сейшелийн арал, Сингад цэргийн баазаа нээх юм гэнээ. http://ria.ru/defense_safety/20140226/997169612.html
    Америк жижгэрж Орос Хятад томроод байна даа.

    • delgermaa says:

      Oros oron tomrohod ogt buu sanaa zov(tomroh bish harin ch hamag gazar nutgaa, hun amaa aldasan bus uu?), Gitad chimeegui TOMORCHIHSONG harin sain ANHAAR

  19. Anonymous says:

    “Яг үнэндээ Украин орныг шинэ хөрөнгөтнүүд нь сүйд хийжээ” гэж таны бичсэнийг манай дээдсүүд бодоосой билээ. Цэрэг цагдаа засгийнхаа төлөө тулж, аль аль талаасаа хүмүүс амь үрэгдэж байхад нөхөд хувийн, улсын онгоцоор тал тал тийш дүрвэж, хөрөнгөө л гадагш гаргахаа бодож байдаг… үймээн гэнэт болоогүй 3 сар жагсаж байхад нэг нь ч жагссан хүмүүс рүү гарсангүй шдээ. Ийм амьтдыг унагасан нь болж гэж бодогдох ч оронд арай дээр хүмүүс гарах уу? гэж бодохоор эргэлзээлтэй. Киргизтэй төстэй юм болоод иргэд нь “өмнөх хэд уул нь арай л гайгүй идэж цөлмөж байсан” гэж хэдэн жилийн дараа ярих бол хэцүү дээ

  20. Түвшин says:

    Би ерээд онд ажлаар Орост хэд хэдэн удаа очсон просто ужас. Горбачев Ельцин 2 орос орныг юутай хутгаж хаясныг өөрийн нүдээр харж байлаа. Дээрмийн бүлгүүд ил цагаан ажилладаг, хөлсний алуурчид нь аллагын тоо, гэрээний үнээрээ уралддаг. аймшигтай дүр зураг орост хэвийн үзэгдэл болчихсон. ЗХУ-ын үеийн асар том аж үйлдвэрийн паркийг өмч хувьчлал нэрээр луйвардаж авсан “ардчилсан” олигархиуд эзэн хаан шиг аягладаг, (хувьдаа армитай шахуу) энгийн ард түмэн маш ядуу, маргаашийн амьдралд итгэх итгэл нь цөхрөл болж хувирсан итгэл үнэмшилгүй, бахархалгүй,. ийм л байсан. Саяхан дахиад очиход 180 градус өөрчлөгдсөн байна лээ. хүмүүс нь додигор, баян. хамгийн гол нь амгалан тайван болж. Энэ бүх өөрчлөлтийг Путин хийгээгүй гэж үү. Оросууд өөрсдөө ч Путинд хир халдаахгүй байна лээ. Мэдээж “ардчилагчдаас” бусад нь. Оросын “ардчилагчид” 90-ээд оны “ардчилсан”, суларсан оросыг хүсээд байгаа мэт. Монголын “ардчилагчид” ч ялгаагүй. гэхдээ чухам энд л стоп кранаа татахыг тэдэнд зөвлөж байна. Орос дотоодын Pussy Riot-уудаа өөрсдөө хашрааг, тэдний л асуудал. тэднийг чанга алгадлаа гэж нийтээрээ боож үхэх гээд байх нь тэнэг асуудал. Үнэндээ Путин л Орос орныг өөд нь татах ажлыг хамгийн сайн хийж чадаж байна. харин Путинаас хойш яах нь эргэлзээтэй. Түүний багт Путин шиг хүчирхэг хүн алга. Медвэдэв сулхан гэдгээ харуулсан. Гэтэл Орос орон хүчирхэг байж л Монголын тусгаар тогтнол арай урт наслана гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Баабар юу гэж гуцах нь түй ч хамаагүй. Хятад бол улам бүр хүчирхэгжиж байгаа цэрэг аж үйлдвэрийн агуу том гүрэн. тэд улам л урагшилж байна. засаглалын хэлбэр нь ч сулрах боломж олгохгүй харагдаж байна. тэд хэзээ нэгэн цагт Монголыг нэгтгэх (эсвэл эзлэх) плантай л байгаа. Тэрнийгээ ч янз бүрийн хэлбэрээр нэг бус удаа цухуйлгасан. Чухам Крымыг Орос алдаж болохгүй шиг Монголыг ч бас алдаж болохгүй учир Орос зүгээр нэг тавиад туучихгүй нь ойлгомжтой. бидний ганц найдвар бол энэ. Гэхдээ хүчирхэг оросоос л хятад цэрвэнэ үү болохоос суларч, ганхсан оросоос хэн айх юм. НАТО Америк орж ирээд монголыг хамгаална гэж бодож байгаа “ардчилагч” нараа та нар бүү горьд, тийм юм хэзээ ч байхгүй. өчүүхэн монголоос болж хүчирхэг гүрэнтэй шөргөөцөлддөг нэг ч тэнэг энэ дэлхий дээр байхгүй. харин наадуул чинь өөрсдөдөө ашигтай саналаар монголыг сийхгүй худалдана. Оросын зарим “ардчилагч” жишээ нь Каспоров нар ийм санал гаргаж байсныг мартав. гэхдээ тэр оросыг яадгаа алдчихсан миа үед ярьсан гэдгийг санаарай. Орос хүчирхэг байхдаа хэзээ ч монголыг зүгээр нэг тавьж туухгүй харин сулраад өөрийгөө яая гэх үедээ бол яаж ч магадгүй улс төрчид байж л байгаа. Оросыг бүү муул, Путиныг ч бас. Сууж байгаа мөчрөө бүү хөрөөд..

    • GNS says:

      Дээрх нөхрийн үг үнэхээр үнэн. Оросоос бусад ямарч орон Монголыг далан дээрээ далан тав эргүүлчихээд л арилна. Аятайхан байж байгаад хоёр талыхаа транзитыг бүх салбар дээр саахаа бодохгүй бол одоогийхоороо тэнэгтвэл бидэнтэй бидэнгүй хоорондоо асуудлаа шийдээд явчихна. Яаж ч хичээгээд геополитикийн асуудлыг бид энэ 2 оос өөр оронтой ярьж шийднэ гэвэл ёстой “…..” байна.

    • Tengis says:

      Санал нийлж байна. Орос хүчгүй болох нь манайд ямар ашигтай юм? Ямар ч ашиггүй.

    • Barsaa says:

      Путины залгамжлагч Шойгу.

  21. GNS says:

    Киргизийн тухайд бол энэ бол шал өөр ойлголт. Дундад ази бол ер нь яг л галтай бөмбөг. Жишээ нь: Узбект Ерөнхийлөгч түүний 2 охины гараар бүх зүйл хөдөлж байгаа. Наанаа харахад либераль маягийн ардчилсан тогтолцоотой боловч, сонгуулийн үед өрсөлдөөнгүй дахин өмнөх нь сонгогддог байхаар Оросууд програмчилсан байдаг юм. Өөрөөр хэлбэл Дундад азийн хуучин совет аль ч дэглэмд ардчилал гэдэг зүйл хэрэгжих ямарч бололцоогүй нь муслим болон исламын сэтгэлгээний онцлог. Америкууд хилийн янз бүрийн хөтөлбөрүүдээрээ Румин Молдав Узбекстан Киргиз ……. гэж явсаар байгаа боловч энэ болгоны ард янкийн хүсэл алд хэлбэрийн зүйлүүд явдаг юм. Энэ тухай дэлгэрэнгүй дурдах ямарч шаардлаггүй гэж бодож байна. Ганц үнэн зүйл байна. Монгол хэдий гадаадын олон орнуудтай олон талаар харилцаж байгаа боловч тэр болгоны ард хоёр хөршийн, ялангуяа хойд хөрштэй эвтай байхгүй бол Монгол арчуулна гэдгээ байнга санах хэрэгтэй. Лениний хөшөө буулгах мэтээр тэнэгтээд байвал ер нь хэцүү шүү гэдгийг сануулах хэрэггүй биз.

    • Bilegt says:

      Нэгэнт Оросын талаар ярьж байгаа болохоор, Путины талаар нэг сонирхууштай зөв гэж хэлж болох зүйлийг хэлье. Сочигийн Олимпийн бүтээн байгуулалтын зардлыг хараарай ” http://www.riarealty.ru/analysis_info/20130226/399764764.html ” Бүтээн байгуулалтыг ингэж л хийдэг юм байна. Гэхдээ мэдээж төрийн зөв дэмжлэгтэйгээр бас өөрийн улсын чадамжтай компаниудын мөнгөн хөрөнгийг, ашигтай ирээдүйн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгосон байна.
      Харамсалтайн манайхан иймэрхүү зөв зүйлээс жишээ авах ухаан даанч алга да 😦

  22. дэрфү says:

    Оросын Новороссийск зэрэг хар далайн боомтууд байхад Черкийн хүзүүвчийг алдвал Орос газрын дундад тэнгисээс тусгаарлагдаад нэг мөсөн баларна гэдгийг ойлгосонгүй.
    холбогдолтой вэ?

    Сталины хийсэн “голодомор” их өлсгөлөнг геноцид гэж украинчуудын тодорхой хувь нь үздэг, 2006 онд тухайн үеийн их хурал нь албан ёсоор тэгж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ мэт түүхийн асуудлууд байгаа учраас Орос, Украин хоёрыг бие биеэ ах дүү гэж үздэг гэхэд эргэлзээтэй.

  23. NNN says:

    Сэтгэгдэл бичиж буй хүмүүс голыг нь олж хэлжээ, Орос, Хятад хоёр хүчирхэг байж Монголын тусгаар тогтнол бат бөх байна. Үндсэндээ бол энэ хоёрын дунд байгаагын ачаар бид дайн байлдааны хор уршагийг олон жил үзсэнгүй шүүдээ. Жаргал нь дэнд нь гэгчээр арчаагүй төрийн бодлогоос болж Ази Европ хоёрыг холбосон зам тээврийн бий болгож чадахгүй байна. Энэ мэтээрээ явбал хэн ч биднийг хүн гэж тоохгүй нь ойлгомжтой. Монголд ухаантай гадаад бодлого ус агаар шиг хэрэгтэй байнадаа. Одоох шиг бүгд бүр яамдууд хүртэл өөр өөр бодлоготой байхад яалтай ч билээ. Бүсдээ томоохон хэмжээний тоглолтыш хийх боломж бидэнд байсаар л даан ч түүнийш хийчих чин сэтгэлтэй нэгэн алга. Ямартай ч ядаж л энэ төр гээд жүжиг тавигсад хуримтлалыг бий болгож өг л дөө, 5 жил 10 жил эдийн засгаа сайжруул валютын хуримтлалыг бий болго тэр мөнгөөр чинь ирээдүй үе нь та нартай та наргүй юм хийнэ.
    Сайхан нийтлэл байна танд баярлалаа

  24. Orgilkhuu says:

    Манайхны ярьдаг 3 дахь хөршийн бодлого нэг талаараа хийсвэр зүйл. Прагматик байдлаар аваад үзвэл манай улсын оршин тогтнох асуудал цэвэр хоёр хөршөөсөө л хамаарна. Бид хүссэн нь ч хүсээгүй ч жийргэвч улс”. Хамгийн гол нь хоёр хөрш маань хүчний тэнцвэртэй, хоёулаа хүчирхэг байгаасаа. Аль нэг нь сулрах нь бидэнд л муу. Яг одоохондоо үнэндээ Орос манай тусгаар тогтнолын баталгаа. Хятадаас илүү, Орос Хятадаасаа илүү цэрвэж байгаа.

    Хэрэв энэ 2 хүчний харьцаа алдагдаж аль нэг тал нь манай улсад халдлаа гэхэд ямар ч барууны улс, ямар ч 3 дахь хөрш “бодитоор” тусалж чадахгүй. Яагаад гэвэл манай 2 хөрш хоёулаа цөмийн зэвсэгтэй улс. Ийм улстай олон улсад ямар эрүүл ухаантай улс орон манайхыг өмөөрч шөргөөцөлдөхгүй. Үсрээд тэд нууцаар л туслах ухаантай юм болж хэдэн эсэргүүцэл илэрхийлэх байх. Том гүрнүүд ийм халдлагаа үргэлж зөвтгөх ямар нэг тайлбар олно. Яг өнөөдөр манай улсад халдлаа гэхэд Оросоос илүү Хятад ийм тайлбар илүү их байна.

    Украинд Орос цэргээ орууллаа гэхэд хэн ч цөмийн зэвсэгтэй Оростой дайн зарлахгүй. Гэхдээ Оросын эсрэг АНУ тэргүүтний гол хийж чадах зүйл бол “зөөлөн хүч” болох эдийн засаг, соёлын чимээгүй довтолгоогоор аажуухан мэрж суларуулах бодлого.

  25. EZA says:

    Орос хятад 2 хүчирхэг байгаасай гээд байх юм. Энэ бол бас нэг ёсны буруу сэтгэлгээ хандлага байж болох юм. Нэг ёсондоо Монголын хувь заяаг өөр хэн нэгэнд даатгаж байгаа асуудал шүү дээ. Ийм яриа их гарах тусам тусгаар улс өөртөө итгэлгүй болж хэн нэгэнийг өөрийгөө хамгаалах ёстой юм шиг санаж байна. Магадгүй тэр Хятадын зөгнөсөнөөр бид 2040 ондоо Хятадад нэгдий гэж гуйж явах вий дээ. Монголыг Монгол л хамгаална өөр хэн ч биш. Орос Хятадын хүчний тэнцвэр гэж их ярих юм. Өмнө нь Орос Хятадаас хүчирхэг байсан тэгээд Монголд нөлөөлөл ихтэй байсан. Бид чинь газар нутгаасаа Орсуудад өгсөн гэдгээ мартаж болохгүй. Шүтэн биширч дагаж давхиж явсан үедээ бид ямарч тэнэг үйлдэл хийх боломжтой. Одоо Хятадад хандах хандлага харьцангуй сайжирсан. Ер нь тэгээд Орсууд хүртэл хүлээн зөвшөөрөөд эхэлсэн. Тэд Казахстанд Пуужингийн систем өгсөн Монголд өгөөгүй. Бид Орсуудаас шатахуунаа 100 хувь авдаг байсан одоо өмнөд хөршөөсөө нилээд хувийн авчдаг боллоо. Удахгүй бид Хятадад хадаг барихгүй гэх баталгаагүй

    • Delger says:

      Яг үнэн. Энэ 2 хэтэрхий хүчирхэг байж болохгүй, бас суларч болохгүй. Хоорондоо эвтэй байж бүр болохгүй. Муудалцаж болохгүй. Тэгэхээр энэ балансыг барина гэдэг чинь л жинхэнэ торгон мэдрэмж байгаа юм даа.

      Мэдээж тэдний хүчтэй, хүчгүй байх асуудал бол маниас хамаарахгүй л дээ. Гэхдээ хүч муутай үед нь өмөөрөөд, дэмжээд дуугарчихдаг, хэт хүчирхэгжээд ирэхэд нь бяцхан “хорлож” чаддаг байх хэрэгтэй. Монгол улс том уу, жижиг үү гэдэг өгүүллийг дахиад харцгаах буй заа.

      Ер нь тэгээд Орос, Хятад хоёрыг барууныхан хэвлэл мэдээллээрээ л өдөхөөс илүү чадахгүй ш дээ. Ямар ч тэнэг хүн, ямар ч “баруунжсан”, ардчилал гэдэг хоосон үгэнд хөөрсөн гар АНУ, НАТО-ийн цэргүүд хаашаа болохоор орж чадаад, хаашаа болохоор орж зүрхлэхгүй байгааг харна биз дээ. Яс юман дээр адилхан л хүний эрхийг боосон хаасан, хүчирхийлэл, геноцид хийсэн улсууд байж л байхад тэр болгонд оролцохгүй л байгаа биз дээ?

      Энд зүгээр л ашиг сонирхол гэдэг юм л байгаа байхгүй юу. Түүнээс ямар балтуушных нь ардчиллыг мандуулах, хүний эрхийг хамгаалах энэ тэр байхав. Хоосон шалтаг, халхавч. Наад зах нь барууныхан хүмүүнлэгийн тусламж нэрийн дор шинэ эмээ өөр саванд савлаад хүн дээр клиник туршилт явуулдгийг мэддэг л байлгүй дээ. Үхсэн хойноо, хүний эрх.

      Хятад Монгол уруу дайрлаа гэхэд Орос хамгаалах нь юу л бол. Орос Монгол уруу цэрэг орууллаа гэхэд Хятад өмөөрнө гэж байхгүй. Тэд хоорондоо муудлаа муудлаа гээд дайн хийтлээ айхтар муудалцахгүй дээ. Харин шүүмжилсэн үг яриа төдий л юм болно. Энэ хоёр хоорондоо ийм байхад өрнөдийн хоншоор холоо байна.

      Монголыг Монгол л хамгаална. Өөр хэн ч биш. Гэхдээ зэвсгээр биш, ухаанаар. Тэр тусмаа язгуур Монгол ухаанаар, шинжлэх ухаанч боловсролоор л хамгаална, бас хүчирхэгжүүлнэ

    • NNN says:

      Mongoliig mongoloos oor hen ch avrahgui sanal neg bna. Ghdee odoogiin Mongoliin bdlaar avch uzvel oros hytad hoyor yah argagui huchirheg bh yostoi es bogoos ene hoyriin dund huchee bii bolgoh gsen baruunii zarim NEG uls medeej garch irj l taaraa. Neg yumiig martaad bgaa ni bid dalain gartsgui oron . Iim ulsad busad ulstai holbogdoh hamgiin dot hamgiin hymd zam teever chuhal harin eniig togtvortoi hoyor horshtoi bj hiij bolno ene manaid heregtei. Nogoo talaar Mongoliig huchirheg bolgohiin tuld ene hoyortoi naanaa bnga ineej nylh doroi huuhed shig bh heregtei. Oros hytad hoyor hichneen doroitloo ghed bidnii hun am tednii neg tosgonii hun amd ch hurehgui gdgiig boduushtai bh. etsest ni ene hoyort huchirheg Mongol uls hereggui tiimees medeej bidniigtiim amar hogjuulehgui il dald argaar nolooloh l bh. Ghdee ene bol minii l bodol yum shuu

    • splinter says:

      Рациональ бай, рациональ бай, гээд л үглээд байхад дээрх нийтлэл дээр бид тусгаар бид чадна гэж омогшил чинь 13 дугаар зуунд л байжээ. Одоо жаахан ухаалаг дүгнэлт, ухаалаг үйл хөдлөл хийхгүй бол болохгүй ш дээ. Нэгэнт бид жижиг улс, хүчгүй улс хойно 2 хөршийнхөө бөгсийг долоохгүй юмаа гэхэд уурыг нь хүргэхгүй л аж төрөх хэрэгтэй. Нэгэнт нөхцөл байдал, боломж ийм байна ш дээ. Бид бид гээд цээжээ дэлдээд байвал тэд бидэнд нээх их хүч зараад ч байхгүй.

  26. delgermaa says:

    Sain bna uu Ganaa ahaa, saihan havarjij baina uu?
    EZA-d: Huchnii tencel gedeg maani eneeder ANU, EHolboo,Gitad,Oros bolon busad gesen olon toglogchtoi bolchihson shdee, Asid bol Gitadin noerhol irj bna, Afrikt erchimtei yavagdaj bna, Amerik Evropin zorchil ulam medregdej bna(Evrop chini odoo hurtel Amerikin vassal heveer bna.
    Bidend huchtei Gitadaas gadna huchtei OROS ni bas heregtei , tencver baihad bid bolno shdee

  27. delgermaa says:

    “hocrogdson” Orostoi hil zalgadag Ukraini zuun talin gazar nutagt amjirgaani tuvshin (irgediin orlogo!!!) baruun talaasaa hamaagui ih gej Germany Spiegel setguuld bichsen baih um…

  28. Tumur says:

    Ажилгуйдэл эдийн засгийн хунд байгаа европын холбоонд Украйныг сорох хусэл их байгаа боловч украйны орсод толох их орийг европ толдог нь юу л бол. Тэгээд толлоо гэхэд украйнчууд газаа европод гаргадаг унээр авч амьдарч чадхуу бас дээрээс нь газын хоолойноос хулгайлсан газны монгийг бас нэхнэ. Зовхон энэ л хангалттай шантааж

  29. Anonymous says:

    Оросууд хамгийн эцсийн мөчид л Украйныг хуваана. Тийм амар ч тавиад өгчинө гэж юу байхав. Олимпоо дуусгаад л маш хурдан хөдөлж байна. Ядаж байхад чоно борооноор гэгчээр Барууны технологичид олимпийн үеэр маш хурдан ажилласан. Харж байхад Украйны удирдагчид буюу шоронд байсан болон шоронд орох ёстой хоёр ямар ч ялгаагүй манай маанагууд шиг улс орноо худалдсан дүлзэнгүүд. Сая Обама далай ламтай уулзлаа. Боломж нь олдвол Шинжаан Уйгур, Төвдийг дотроос нь Украйн болгочих санаатай. Хэрвээ Хятадын иргэд ардчилал яриад балайраад эхэлбэл дотроосоо олон олон Украйн болсон өгөөштэй болно. Энийгээ мэдээд л тогтолцоогоо хатуу барьдаг. Путин ч бас сайн мэднэ. Монгол хүчтэй больё гэвэл ардчилал гэх амттай зүүднээсээ сэрээд бодит тогтолцоонд шилжих хэрэгтэй.

  30. bataa says:

    ugaasaa suuliin 90 jilin hugatsaand orosuud l manai tusgaar togtnoliin batalgaa bolj yvsan bizde. mongolchuud eriin saindaa tusgaar togtnoj bgaa um shig. Adaglaad l Chinggis Samurai bond-oo tolohdoo 97%-r hongoluulj chadah uu. Deer ni helehed mongold puujingiin systemiin hereg bhgui shuu dee. mongold puujingiin system baiguulna gevel ter ni hytadiin esreg l chiglehees oor henees hamgaalah ve dee

  31. Бичигч says:

    Бидний үеийн 30-с доош насны залуус нью либерализмд итгэж тархиа угаалгасаар байгаа энэ үед залуус биднийхээ нүдийг нээж өгч буйд Ганаа ахдаа баярлалаа.

  32. bataa says:

    http://sonin.mn/news/politics-economy/23868
    eniig unshaagui humuus unshval orosiin esreg ymar tom uzel surtliin dain yvj bgaag oilgoh blgui dee.

  33. GNS says:

    Манайд ажиллаж байгаа гадныхан гашуун боловч нэг зүйл ярьдаг юм. Танай урд хилийг чинь Ханбогд, Цогт-цөций хүртэл татаад ирсэн гэдэг юм. Энэ үгийг сонсох ямар байх вэ? Оросууд Эрдэнэтэд хот байгуулсан. Бусад нь? ачаад л дуусна… no comment

  34. Жириновскийн Гүржийн ТВ-тэй хийсэн шууд ярилцлагыг санаж байна. Тэр хэлэхдээ манай Орост та нарын мэдэхгүй шинэ зэвсэг бий, америк, хятад, Европийн холбоо биднээс айж байгаа, хэрэв япончууд Курилийн арлаас авна гэж дахин ярих юм бол бид ямарч дэлбэрэлт хийхгүйгээр 120 сая хүнийг чинь унтуулчихаж чадна гэж хэлсэн байна лээ. Энэ хүний хэлсэн үгэнд үнэний ор байгаа гэдгийг хэлэх гэсэн юм.

  35. GNS says:

    За тэгээд эцэст нь дайн л бүү болж үзээсэй билээ.. Тэгвэл Монгол юу болох вэ. Аль нэг хөрш маань өөртөө нэгтгэчихэд болзошгүй маш ноцтой нөхцөл бүрдсэн байгаа юм. Хэрвээ Орос улаан цайм туг далбаагаа мандуулаад туувал Америк Евро бүс эсрэг хөдлөнө. Ингэвэл Хятад ч зүгээр байхгүй. Гол нь үүний эцэст манай байр суурийг хэн ч хамгаалахгүй бөгөөд бидний найз ноён Сэмийн тусламж байсан байгаагүй манайх эзэнгүй хонь болж аль хэдийн хувирсан байгаа гэдгээ санах хэрэгтэй… Та нар яг ингэвэл гээд бодоод үздээ… Украйныг алдсанаас нэгтгэнэ гэдгээ Орос илэрхийлж байхад Монголын эрх ашгийг хэн хамгаалах юм бэ…

    • NNN says:

      Hediigeer delhiin 2 dugaar dain etsesdee(togtvorjood uchir ni biyniihee oodoos buu shagaihaa bolison ch, baigaliin baylagiin toloo bolon ediin zasgiin dain urgeljseer l) hureed hagas zuun iluu garui bolj baigaa ch delhiin 2 dugaar dainii hor honooliig medersen humuus baisaar l bgaa mon olon ulsiin hemjeend humuus hariltsaa ulam bur orgojson, olon ulsiin udirdlaguud bugd hoorondoo todorhoi hemjeeni hariltsaa uusgesen, iimees shuud tsereg oruulah ni oiriin hugatsaand bish bh, Orosiin huvid karantaa haah bolon orosiin gazar nutag deeguureh damjin ongoroh(Ukrain ruu) zamiin ursgaliig haah tsaashlaad(Medeej Oros-Ukrain-iin hoorond uildverlel, uilchilgee, sanhuu zereg tomoohon hemjeenii hamtiin ajilgaa bj l taaraa) ediin zasgiin hoirog tavih l bolov uu. Uuniig Europe bolon busad baruunii ornuud yalanguya Europiin holbooniihon chuhal baigaliin baylagiig Orosoos tataj avdag uchir oorsdiigoo bodoh ni medeej, Bolson uil yavdal etsest ni Ukraind oort ni l muugaar duusna endees hojih ni Oros ch bj mgad medeej baruuniihan hoorhon togloltuud hiij l taaraa, ajiglahad 2 solongos, mon Mongol zereg ornuudiig huvaaj jijigruulen butragdag praktiktai, Harin yaj huchiig ni sulruulj ireeduin hagas zuun jild(Mongol shig) merj ideh ve gdeg ni hariltsan tohiroltsoonii ur dund yavagdah l bh. Ene bugdiin yavtsaas Mongol tomoohon surgamj avah ni chuhal.Uchir eh ornoo gsen setgelgui buleg humuus bii bolohod 2 huvaagdaj yu ch hiij chaddag ni Ukrainaas harj bolno.

  36. Anonymous says:

    таны блог руу нэвтэрч бичсэн нийтлэл бас сэтгэгдлүүдтэй танилцлаа,Нийтлэлийн санаа болохоор хэт нэг талыг барьсан прогноз болсон юм шиг санагдлаа Янз бүрийн юм бичвэл танд болон таны дагуул улаан фэнүүдэд элдвээр хэлүүлэх гэж төвөг гэж бодогдож байна даа

  37. unshigch says:

    Таны блог залууст ер нь овоо хүрч байна шүү.New liberalizm-д тархиа угаалгаж байгаад дараа нь таны нийтлэлүүдийг уншдаг болсноор залуус одоогийн Монгол дахь үйл явцыг өөр өнцгөөс нь харах болсон.

  38. Adonis says:

    ukraine ch yahav…bas ch gej zaitai bna…say ene hytadad kunming-iin galt teregnii buudal deer buleg humuus hutgaar 29 hun alj 100-gaad hun sharhduulsan gej bna… …tegeed hiisen humuusiig ni xinjiang-iin salan tusgaarlah uzeltnuud gej uzej baigaa gene…xinjang gedeg chine khovd-iin hyzgaar shu de…hervee xinjiang-d hytaduud ih hemjeenii tsereg zevseg bairluulaad ehelvel shuud utgaaraa bidend zanalhiilne biz de?

  39. Adonis says:

    NATO, oros hoyor ukraine-d anhaarlaa handuulj baihad manai urd horshiihon hoorhon toglolt tavih gej baigaa ym bish biz de?

  40. ayanga says:

    Za manai 3dagch hursh geed uheh geed baidag nuhduud negiig bodno baigaa. Putin ah tsagaa tulahaar NATO MATO chin nadad hamaagui shuu geed ingeel orood yavchihna. USA n NATO n EU n hemb guain ch yuch gej orilj baisan hamaagui gedgiig sanuulj bna. Manaihan bas negiig bodoj 2 huchirheg hurshteigoo evtei nairtai baimaarsan. Oros Hyatad 2g bainga l hulhidAad aival sainaa uzehgui shuu.

  41. eggi says:

    Оройн мэнд хүргье. Би таны бичсэн энэ нийтлэлийг өнөөдөр л уншлаа. Өнөөдөр манай монголд Украйны талаар тодорхой юм бичиж байгаа хүмүүс байхгүй, баруун хэвлэлийн бэлдсэн мэдээллийг орчуулж тавиад тоймлоод байхаар нь ядахдаа өөрийнхөө интернет хүрээнд танил хүмүүст зориулж тэнд болж буй үйл явдлын талаар мэдээлэл хүргэх зорилгоор 5 цуврал нийтлэл шиг юм бичсэн юм. Магадгүй таны хэлсэнчлэн “Мэддэг цөөхөн нь дув дуугүй болохоор мэдэхгүй тэнэгүүд нь солиорч өгсөн ч” байж магадгүй. Миний бичсэн нийтлэлүүдийг FB-ны “eggi mongolian” хаягнаас харна уу. Ямарч байсан энэ нийтлэлд дурьдсан олон санаа адил байна. Таньд амжилт хүсье.

  42. GNS says:

    нөхдүүд ч харин чиг нэг дээлээ нэвширтэл гөвөлцөж байна даа..

    http://sonin.mn/news/politics-economy/24332

    “ууланд буга урамдахад уяан дээр илжиг точгононо гэж” Газар шороо роман дээрээ Маам гуай хэлсэн байдаг.

    • Кака says:

      МАНАЙХАН СЭТГЭЛГЭЭ ЧӨЛӨӨЛМӨӨР ЮМ АА. НЭГ ХЭСЭГ НЬ “ОРОС АХ” ГЭЖ ДАЛДАЙНА. НӨГӨӨ ХЭСЭГ НЬ “ЛИБЕРАЛИЗМ” ГЭЭД ТУЙЛШИРНА. АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР АНУ МАШ ОЛОН ОРНЫГ ЮУ Ч БИШ БОЛГОН ЗАЛГИЖ БАЙНА. ОРОСУУД УКРАЙНЫГ АЛДАХГҮЙ ГЭЖ ЗҮТГЭХ НЬ ОРОСЫН АМИН ЧУХАЛ ЭМЗЭГ ГАЗАР ГЭДГИЙГ БАТАЛЖ БАЙНА. ЭНЭ ДУНДААС ХУЖАА ГЭЖ ЖИНХЭНЭ ЗЭВҮҮН НӨХӨР БҮХ ТАЛААР ХОЖИГЧ БОЛЖ ГАРЧ ИРЭЭД БАЙГАА ЮМ. НЭР ХҮНДИЙН ХУВЬД Ч ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ. ЭНЭ Л БИДЭНД АЮУЛ ШҮҮ.

  43. Anonymous says:

    enen deer l humuus yostoi yanziin bichjee. Mongol hunii uls turiin darhlaag bi olj harlaa.

  44. handaa says:

    c1 tv baina tantai yaj holboo barih be

  45. Бичигч says:

    Бид ухаантайхан байгаад эв эеээ л сайн хичээцгээе дээ.тэгж гэмээ нь хэн ч биднийг эзлэхгүй.

    • dashdondog says:

      bidenees shaltgaaldag bol hamaagui ee tegmeer bna.. daanch hyataduud ali deerees mongol manai aldagdsan nutag gedeg vzelee tabihgui bgaa ni aimaar.. burhan oros tusalj bvren bvten baibal bid ter boltol tesenee.. ene amerikjsan batsaanuud bol oros sonoosoo geed l oriolood bnaa. oros unbal margaash ni hyatad tsereg hoid hilee hamgaalanaa geed orood iren dee gedegiig ene tarhi ni eregsen mangar amerik azuud medehgui bnaa..

  46. splinter says:

    Нээрээ либериализм, зүйлсийг уншаад таны бичлэгүүдийг уншихаар тэс мөргөлдөөд яахав ер нь бол мэдээллүүд өөр өөр өнцөгөөс авч байх нь масс-т хэрэгтэй л дээ.

  47. Сониуч says:

    Путины хувийн үзэл бодолоос хамаарахгүйгээр улсын бодлого ийм л байна. Ямарч удирдагчын үед Украиныг алдахгүй байх нь ёстой Орос орны төрийн бодлого байх.
    Путины хувь анх гарч ирээд уг нь Монгол улс, бидэнд өөртэй нь ойртох боломжыг их л олгосон доо. Даанч бид ашиглаж чадаагүй болхоос.

  48. Anonymous says:

    Оросууд Украин болон Крымийн хойгийг алдсанд орвол өөрсдөө үхэхийг илүүд үзнэ гэдгийг барууныхан мэдэхгүй л байна даа. Ygyi ta medej baihad baruunii ter tehnologchid medehgyi baih gej baimaargyi l yum kkk

    • Ганаа says:

      Америкууд “Оросуудын төлөвлөгөөг мэдээгүй” гэж тагнуулаа загнаад сууж байна…

  49. mendeek says:

    энэ тэр гэхээсээ илүү Путиний эрэмгий зан чанар Орос орныг ямар агуа гэдгийг харуулж байна. Монголд бас тийм л хүн хэрэгтэй байна даа. бусдаар таны нийтлэлийг дэмжиж байна.

  50. delgermaa says:

    Dalai Lamig Obama huleen avch uulzah medee ni “uguirin terroristuudiin” “kinjaal arga hemjeenii” medeeg daguulaj, Amerikiin utsan huuheldei Evropin Holboo Maidanig demjij tenegteed Krimig Orost aldaj HUCHGUIGEE medreh hoorond GITAD zevsegt huchnee iluu ih BEHJUULEHEE zarlav,…dampuursan Kiewd Amerik 1terbum dollarin “beleg” bariv

  51. barsaa says:

    Оросууд барууны хориг тавихаас айхгүй байна. Харин баруун оросын тавих хоригоос айж байна. Хятадыг хамтрахаас бүр илүү айж байна. http://vseneobichnoe.livejournal.com/2603448.html

    Харин Хятадууд доллар хэрэглэхээ болье гээд байх юм. http://serg-was.livejournal.com/1005509.html

    Ядаж байхад S&P нь Америкын rating-ийг анх удаа AAA-аас AA+ руу бууруулчихаж. Гэхдээ Украйных шиг CCC болтлоо зайтай байлгүй. Манайх BB- юм байна.

    Хэрэв Орос Хятад хоёр доллар хэрэглэхээ болчих бол бид нар яах бэ?
    Төгрөгийн ханш хурдан унах болов уу? Эсвэл долларынх уу? Долларын зээл ч авчихдаг юм уу?

  52. barsaa says:

    Орос Хятад хавсайдаад хэцүү байхад нь бурхан хүртэл харж үзэхгүй юм хөөрхий америкийг. http://mobile.reuters.com/article/idUSBREA210K220140303?irpc=932

  53. altan says:

    украйн ч яахав учир нь олдоно.бидэнд ийм явдал тохиолдвол ямар нийтлэл ямар зөвлөмж айлдах вэ Ганаа ахаа сонсоё

    • Ганаа says:

      Украин шиг л болохгүй юу…Өөр яадаг юм.

  54. hm says:

    Delhiin 3 r dain barag l ehleh ni dee? ukrainchuud tsergee hodolgoson geheer ?

  55. Barsaa says:

    Зэвсэгээр ч үзэлцэхгүй бололтой. Украйн хөдөлгөж чадах цэргээ хөдөлгөсөн бензин нь дуусаад батлан хамгаалахын сайд нь бизнесийнхэнээсээ хандив хүссэн байна. ЕХ, Америк, Валютын сан аль аль нь санхүүгээр туслахгүй бололтой. Хэрэв жаахан ч болов зээл өгөх юм бол гэрээний дагуу Орос суутгаад авах юм байна. За яах бэ? Техникээ хаяаад явган байлдаж болох ч армийнх нь сэтгэл санаа авах юмгүй байгаа гэнэ. Янукович нь би хууль ёсны ерөнхийлөгч, зэвсэгт хүчний дээд командлагч гээд ард түмнийхээ эсрэг цэрэг хэрэглэхгүй байхыг байн байн сануулаад байдаг. Бас хуучин батлан хамгаалахын сайд нь бас. За тэгээд 2008 оных шиг юм болох юм шиг байна.

    http://chipstone.livejournal.com/1188710.html

  56. Anonymous says:

    oros oron mandan badrag end oros uls putiniig muulj medemhiireed baigaa teneg garuudaa malnuudaa baabar hemeegch sejgiin tsaraitai sejgiin sanaatai hulgaich avilgachind tarhia ugaalgasan malnuudad.putin bol auguu udirdagch ard tumnii hairtai udirdagch yum .manai enetarvagan mangas shig hudlaa ayrij ulsaa hujaatai niilj idej baigaa shig bish

  57. б says:

    Эрхэм нөхдийн санаа бодлыг нэлээн уншмж харлаа. Бидэнд энэ орны төлөө гэсэн зүрх сэтгэл хэн бүхэнд байна. Гэхдээ уулын оргилыг хэдэн талаас харчихаад өөрийн харснаа л хамгийн бодит үнэн гэж зөрүүдэлдэг зан маань харагдаад байх юм даа. Бурхан хүртэл биднийг нэгтгэж өнөр олуулаа болгохыг хүсдэггүй нь цаанаа л учиртай. Тусгаар тогтнол, улс орны ирээдүйн төлөө гэх энэ их хүсэл зоригоо битгий дундруулаарай элэг нэгтэн минь

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: