АМЕРИК ЗАН

Украины байдал их сонин болж байна. Манай монголчууд дэндүү их мартамхай учраас саяхны үйл явдлыг сануулах гэсэн юм. Хоёр гуравхан жилийн өмнөх юмыг санахгүй бол улс төр, геополитик гэж солиорохоо болих л хэрэгтэй ш дээ…
Косово бол тусгаар тогтнож болно
Балканы хагас арал дээр Косово гээд нэгэн өчүүхэн жижиг улс байх. Одоо санаж байна уу ?! Энэнээс болж бөөн юм болоо биз дээ. Хоолтойгоо холиод идчихсэн үү ?! Тэгвэл сануулаад өгье.
Одоо Косовогийн Бүгд Найрамдах Улс гэж нэрлэгдээд байгаа энэ улс бөөн будлианы уурхай. Уг нь бол нэг талаасаа Сербийн Бүгд Найрамдах Улсын нэг хэсэг гэж явдаг. Гэхдээ Сербид үл захирагдана. Гэхдээ сербүүд голлон суурьшсан хэсэг нь Косоводоо бас үл захирагдана. Яахаараа ийм холион бантан болдог билээ ?!
1991 оноос өмнө Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс гэж байлаа. Энэ улсаас 1991-2008 онд холбооны 6 улсаас 4 нь бие даасан улс болж салсан юм. Словени, Хорват, Босни, Герцеговина, Македони гэж салсан юм. 1999 онд АНУ болон түүний холбоотнууд НҮБ-ын ивээлд байсан Косовогийн автономит хязгаарыг Сербээс булаан эзлэх цэргийн ажиллагаа явуулав. Цэргийн энэ ажиллагааг хүмүүнлэгийн интервенци гэж нэрлэв. Үнэн хэрэг дээрээ цэргийн аймшигт түрэмгийлэл байсан юм.
2008 оны 2 дугаар сарын 18-нд АНУ хамгийн түрүүнд Косовогийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөв. Үндэслэл нь аль ч үндэстэн хүсэл зоригоо илэрхийлэн тусгаар тогтнох эрхтэй. Мөн оны 2 дугаар сарын 20-нд Герман Косовогийн тусгаар тогтнолын хүлээн зөвшөөрөв.
Серби болохоор энэ үйлдлийг Сербийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг алдагдуулсан хэрэг гэж үзсэн юм. 2010 оны 7 дугаар сарын 22-нд НҮБ-ын Олон Улсын Шүүх Косовогийн тусгаар тогтнолыг тунхагласныг олон улсын эрхийн хэм хэмжээтэй зөрчилдөөгүй гэж үзсэн юм. Ингээд 2012 оны байдлаар Косовогийн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн НҮБ-ын гишүүн улсын тоо 98 болоод байгаа юм.
Югославын энэ үйл явдлыг бид бүхэн бүгдээрээ мэднэ дээ. Цэцэглэн хөгжиж байсан улсыг олуулаа нийлж бөмбөгдөөд балгас болгож байсныг бид нүдээрээ харсан билээ.
Ерөнхийлөгч байсан Слободан Милошевичийг 2001 оны 4 дүгээр сард тусгай операци явуулан барьж аваад Гаагийн шүүхээр оруулсан билээ. Энэ хэрэг олон жил сунжирч Слободан Милошевич 2006 оны 3 дугаар сарын 11-нд Гаагын шоронд ихээхэн сэжигтэй нөхцөлд нас барсан билээ.
Энэ бүх үйл явдлыг АНУ манлайлан удирдаж, Югославыг газрын хөрстэй тэгширтэл бөмбөгдөж, улсынх нь Ерөнхийлөгчийг барьж аваад алж байгаа юм. Энд олон улсын хууль дүрэм огт хамаагүй байсан. Тэгж байгаад Косовогийн “тусгаар тогтнолыг” хамгаалж, Югославыг олон хувааж чадсан юм.
Косовогийн үйл явдлаас хэрэв ард түмэн “тусгаар тогтнолоо” зарлах л юм бол түүнийг нь “дэвшилтэт” улсууд зэвсгийн хүч хэрэглээд ч гэсэн хамгаалж болдог гэдгийг дэлхийн нийтээрээ ойлгож авсан юм.
Крым бол тусгаар тогтнож болохгүй
Одоо Украины бүрэлдэхүүнд байсан Крымийн ард түмэн тусгаар тогтноно гэсэн чинь АНУ болон Европын Холбоо болохгүй гэнэ ээ. Украин улсын бүрэн эрхэд халдлаа гэнэ. Тэгвэл Югослав, Сербийн бүрэн эрх гэж байсныг өөрсдөө нулимаад хаясан биз дээ…
Косово “тусгаар тогтнож” болдог, Крым болдоггүй хачин утгагүй, хоёрдмол шинжтэй олон улсын эрх зүйн стандарт гэж байхгүй л дээ.
Өмнөхийг нь ярьдаггүй юмаа гэхэд 1990-ээд оноос хойш АНУ дэлхийд ганцаараа байгаа мэт аашилж, сайн дураараа дэлхийн харгис цагдаа болчихсон гэхэд нэг их хилсдэхгүй. Афганистан, Югослав, Иран, Ирак, Сири гээд тоолж баршгүй олон түрэмгийлэл үйлдэв. Танайх атомын бөмбөгтэй, химийн зэвсэгтэй гээд дайн хийнэ, дайны дараа юу ч олохгүй байх жишээний. Уучлаарай ч байхгүй. Европын Холбоо АНУ-ыг дагаж давхиад байвал өөрийнх нь эдийн засаг сүйд болно доо.
Одоо болохоор “барууныхан” тусгаар тогтнолыг хамгаалах нь битгий хэл тусгаар тогтнох гэсэн Крым болон түүнийг өмөөрсөн Оросын эсрэг цэргийн хүч явуулна ч гэх шиг. Ёстой явуулж харагдаач. Орос бол хүссэн зоргоороо бөмбөгдөж болдог Югослав биш л дээ. Хориг арга хэмжээ авна ч гэх шиг. Өөрсдөө мөнгөгүй байж ямар үхснийх нь хориг арга хэмжээ авах юм ?! ОУВС-д одоо бол үнэндээ ямар ч мөнгө байхгүй ш дээ…
Хэрэв би эндүүрээгүй бол Монгол Улс 2005-2006 онд Косово руу 40 цэрэг “энхийг сахиулах” гэж илгээсэн юм. Үүнийг би буруу гэхгүй. Харин Косовогийн тусгаар тогтнолыг хамгаалсан шигээ Крымийн тусгаар тогтнолд адилхан хандаж түүнийг зөвшөөрөх ёстойг сануулж байна.
Үгүй гэвэл Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, цэргийн сүрдүүлэх үйл ажиллагаанд оролцож таарна байх…
Одоо хүн төрөлхтөн энэхүү “ганц төвт” тогтолцооноос үнэн залхаж байна. Нэг зангаараа, нэг зарчмаараа байдаг бол бас яая гэхэв. Америк зан гэж үнэн хачин юм. Оросын хувьд бол тэснэ тэснэ гэхэд тэсэх шиг л болсон.
Одоо бол Крым Орост нэгдэх нь гарцаагүй. Энэ бол хамгийн энгийн шударга ёс юм.
Байдал их хурцадвал зүүн Украиныг нэмээд Орост алдчихгүй бол их юм ш дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

55 Responses to АМЕРИК ЗАН

  1. Болд says:

    Өөрсдийнхөн хийсэн киноноос ч, энд тэнд хэлж, хийж бгаа үйлдлээс нь харахад ч америкчууд “дураа хүрвэл миний эрх гэж орилох дуртай мөртлөө алдаа гаргачихаад уучлаарай гэж уцаартай ярвалздаг” хөгийн улсууд л даа. Нээх том хүчтэй машин том байшин хямд шатахууны төлөө бусдын яах ийхн хамаагүй аашилдаг хуншгүй нөхдүүдэд дөрлүүлчихсэн бид ч азгүй тахиа нар юмоо кк. Гэхдээ юманд ээлж бий нөгөө булавч бултайн даравч далдайн гэгчээр зэс нь нэлээд том цухуйж бгаа ч ичих булчирхайгүй мөнгөний сүгнүүд тоож бгаа царай алга. Харин ч шалтаг далим олж дэлхийн анхаарлыг ийш тийш чиглүүлж бгаад болохгүй бол “дэлхийн хямрал, дайныг ч сийхгүй эхлүүлж бохир заваанаа далдлахыг оролдох” шийдчихсэн аймшигийн туучийнууд л даа. Энгийн жирийн америк иргэдийг хэлээгүй ба харин ч тэднээр гул барьж тэднийхээ сайхан амьдрах хүслээр нь түрий барьж дэлхийн жандарм царайлсан ханаж цаддаггүй гахайнуудыг л дурдаж бгааг ойлгон бхаа гэж найднам.

  2. Gantumur ( Ganaa) says:

    Америкийн төр дэндүү дураар, дэлхийг засаглах сонирхол байна уу даа гэсэн бодол төрүүлэх үйлдэл гаргах болоод удаж байна.Хүн төрөлхөтний сайн сайхны тулд бол болж байна.Чадалтай нь чадалгүйгээ зохицуулаад авч яваад байвал .Харин дураар дүрэм зохиогоод, зөвхөн өөрсдийн эрх ашигт тохируулан дэлхийг засаглана гэвэл арай л сэрүүдэх байх.Одоогын Америк зан судлаачын хэлдгээр БИШЭЭ.Зөв үзэл бодолтой Америкчууд өөрсдийн зарим нэгэн муухай бодлогыг дэлхий даяар илчилдэг болж.Янкуудыг урдаа бариад цаана нь мөнгө тоолж суудаг хэсэг хүмүүсийн хүслээр дэлхий хүмүүс тэдний хүслээр хуйлраад л байх нь нэг л санаанд нийцэхгүй байна.Уул нь манайх энэ, өнөөдөрийн дэлхийд яаж оршин тогтохоос гадна, юунд хүрэх, хэдийд гэдгээ тодорхой тусгасан хэдэн шүтээн цаастай болж тэрийгээ ямарч нэртэй ,юу нь ч төр удирдаж байгаа үедээ залгамж үйлдэлээ алдахгүй байж чадвал цөөхөн бидний хувьд болчих л юм шиг бодогдох юм.Судлаач таниас асуухад манай үндсэн хууль дээр МОНГОЛ ҮНДЭСТЭН гэсэн холбоо үг байдаг бол уу?Таны Монголоо гэсэн сэтгэл тань бид бүхэнд бахархал, дууриалал болдог шүү, та ганцаар биш, танд эрүүл энхийг хүсэе

  3. бадраа says:

    bolor.info сайтаар ба ороорой /ubman.mn нэрээ өөрчилсөн/ тэнд энэ бүхэн бас тодорхой байгаа. нийтлэлд яг үнэнийг бичжээ. үүнээс гадна биднийг яаж шулж мөлжиж боолчилж байгааг бид сайн мэдэхгүй л бна даа, одоохондоо. учир нь манай сонин, мэдээллийн хэрэгслүүдийг тэд барьчихсан, эрх баригчид бараг бүгд худалдагдчихсан бгаа шүү дээ

  4. Anonymous says:

    Iraq d orson shaltgaan ni tsumiin bolon khimiin zewseg gevch tui ch zewseg oloogui. Odoo ene siriig har ANU sanhuujuulj bga bosogchid ni hunii zurh suglan idej facebook orson emegteig chuluugar tsohij alj, hulgai hiisen hunii gariig tas tsavchij bna. Kaddafig barij tarchlaaj bgaa bichlegiig nuguu mature contentiig horiglodog YOUTUBE ni ustgalguigeer olon honog online medee bolgoj delhii dahind americtai arsaldval hohino shuu gedgee il tsagaanaar zarlasan. Americ yur ni uursdiiguu delhiin haan gej bodcon terniig shutdeg humuus ch mongold haa saigui bn.

  5. galaa says:

    tiimee sanal neg baina.

  6. galaa says:

    oros yaltchgui ih gantsaardaj bainadaaa.

  7. huder2003 says:

    Орос ганцаар дахь уу? Хятад, латин америк байхад болоо ш дээ

  8. GNS says:

    За өнөөдрийн байдлаар барууныхан саммит G8 аас Оросыг хасах гэх маягаар сүрдүүлэхийг оролдож байгаа ч, арай гэж зөөлрүүлсэн Оросыг алдчихвий гэдгээс үхтлээ айж байгаа нь харин чиг үнэн юм. Үнэндээ эх захгүй самууныг тарьж байгаа улс бол америкчууд гэхээсээ илүүтэйгүүр харин тухайн агшин бүрт буруу сонголтоор гарч ирж байгаа ерөнхийлөгч, түүгээр хутгагдаж байгаа үйлдлүүд юм. Бушийн оронд Гор, Обамагийн оронд Маккэйн нэх мэтчилэн гарч ирсэн бол дэлхийн түүх өөрөөр бичигдэх байлаа. Үнэхээр эрх чөлөөний орон бол америк гэдэгтэй санал нийлэх ч, энэ нь зөвхөн дотооддоо ч биш гадаадад ертөнцөд ч бас ажиллах ёстой. Шашны ялгаа ислам болон христиан гэх мэт үргэлжлэн цаашаа сэтгэлгээний асар том ан цав байгаа дэлхийн хэн нь зөв, хэн нь буруу гэдгийг шүүхээсээ илүүтэйгээр, бид хэрхэн бие даасан хүчирхэг, хараат биш байдлаа бий болгож, үргэлжлүүлэн бас чадвал хадгалах нь л бидний чалленж.

    Ардчилалд олон сайн бас сөрөг тал бий ч, яг манайх шиг өнөөгийн ийм байдлаар үргэлжлэх нь зүгээр л амиа хорлож байгаагийн хамгийн тод илрэл. Жишээ нь: Алтанхуягийг үг үйлдэл 2 бол үнэн нийцгүй тийм л нөхөр. Францийн Арива Монголд шар нунтаг болох уран олборлоод эхэлсэн нь үнэн болчихоод байхад ч ийм юм байхгүй ээ хэнэггүй ярьж байна.

    Бид яг хаашаа явж байна вэ? Сэхэл рүүгээ юу Мөхөл рүүгээ юу?

    Тархи угаагчдын бүхэл бүтэн фронт ажиллаж байгааг бид мэдэж байна. (шаамартан, наамартан, элбэж доромжлогчдоос эхлээд). Гэлээ ч энэ дундаас бас өөрөөр харах өөрөөр хийхийг хүсч байгаа цөөхөн ч гэсэн шинэ үе бие болж байна. Бүх зүйлийг буцааж чадахгүй ч, харин аль болох боломжит байранд эргүүлж тавих хүртэл бид маш их зүйлийг алдах болно.

  9. delgermaa says:

    Kosovo-Serbiin daini yed Amerik ch delhiid estoi duraaraa durgij baisan daa, Gitadin elchin saidin yamig navs bombogdoj baisan baihaa? Odoo hurtel ter daini ul mor arilaagui, NATOgiin cereg tend “enh taivan” sahiulsaar…Evropin Holboo odoo hurtel Amerikaas haraat, vassal heveer, KRIMD amerik kash zuuraad odoo teriig ni Evrop hahaj uhtlee “idne” dee…Huchtei oros horshtoi baij ted Gitadtao ene tencuu uzne gedgee boddoggui um baihdaa

  10. delgermaa says:

    KRIMD bish ee, UKRAIND kash “zuursan”

  11. BG says:

    боссууд их л шийдэмгий харагдах юм. нөгөө айхтар дайнууд/1,2-р/ чинь ингэсхийж байгаад л эхэлчихсэн билүү.

  12. Бабаар says:

    Анх шинэ тивд очоод 32 сая уугуул иргэдийг хүйс тэмтэрсэн гарууд л даа. Түүнээс хойш харин дандаа бусдын газар нутаг дээр дайн гаргаж хагаралдуулж задлах бодлого хэрэгжүүлж байгаа. Оросыг устгах нь тэдний хамгийн эрхэм зорилго.

  13. Orgilkhuu says:

    Украины асуудал дээр их гүрнүүд ямар гадаад бодлого явуулж байгааг онолын үүднээс харвал нэлээд ойлгомжтой болох болов уу. Миний ойлгож байгаагаар энэ асуудал дээр АНУ тэргүүтэй барууны орнуудын гадаад бодлого илүү идеалист байр суурьтай байхад Оросууд реалист гадаад бодлоготой байна. Идеалист гадаад бодлогын философийн суурь нь мэдээж идеализм учраас илүү хийсвэр зүйлс болох оюун санаа, итгэл үнэмшил, эрхэм чанар гэх мэт хийсвэр зүйлстэй холбогдоно. Энгийнээр тайлбарлахад ийм гадаад бодлого жишээ нь дотоодын энх тайван байдлыг хангахын тулд олон улсын, даян дэлхийн энх тайван байдлыг хангах хэрэгтэй гэж номолдог. Дотоодын аливаа асуудал хилийн чанад дахь асуудалтай холбоотой гэж үздэг. 19р зууны сүүл үеээс бий болсон энэхүү үзэл санаа АНУ-н ерөнхийлөгч Woodrow Wilson-н үеэс гадаад бодлогын хэмжээнд хүрсэн. Дэлхийн I дайны дараа хэсэг суларсан. Харин II дайн болж түүний дараа АНУ-Английн гадаад бодлогод улам хүчтэй болсон. Анхлан НҮБ, ОУВС зэрэг олон улсын байгуулдагуудыг санаачилсан хүмүүс ихэвчилэн идеалистууд байсан. Олон улсын харилцаанд “Ардчилсан энх тайвны онол” гэж байдаг. Товчхондоо “ардчилал” байвал энх тайван оршино гэх онол. Үүнийг онолыг гол хэрэгжүүлэгч нь мэдээж АНУ. Америкын гадаад бодлого үзэхдээ аль болох “ардчилал”-г олон оронд бий болгоно тэр хэмжээгээр АНУ амар жимэр байж үндэсний аюулгүй байдал нь хангагдана гэж үздэг.

    Үнэндээ сүүлийн 60 жилд АНУ, Британи болон бусад барууны олон орнуудын гадаад хэргийн албадуудад идеалистууд “ноёрхож” ирсэн. Ардчилал, хүний эрх гэх мэт олон улсад яригддаг асуудлууд бол ихэнхдээ идеалист чиг хандлагыг харуулж буй шинж.

    • Болд says:

      Идеалист уу, реалист уу, материалист уу, философийн асуудлаас үүдэлтэй юу, эдийн засгийн шалтгаантай юу гэхээс илүүтэй “хүний, нийгмийн” технологийн, сэтгэхүйн хөгжлийн явцтай төрийн улс орны бодлогууд нийцэж дөнгөхгүй болсоны нэг илрэл гэж харагдаад бгаа. Ганц украйн ч биш өнөөгийн нийт дэлхийг хамарсан элдэв үйл явцыг харахаар барууны консерватив үзэл, лебирал үзэлтнүүдийн сөргөлдөөн дээр хөндлөнгийн шинэ “хөрөнгөтнүүд” олигархууд бүжиглээд бгаа мэт ч цаанаа НЭЛЭЭД БОДЛОГОТОЙ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨГДСӨН зохиол өрнөж ОЛНЫГ самарч цацаад ХЭВИЙН ТАЙВАН “ухаан сэхээтэй” байлгахгүй байх бодлого л яваад байх шигээ.

    • GNS says:

      Оргилхүү асуудлаа зөв гаргаж тавьж байгаа ч, томъёолохдоо тун явцуу чиг баримталж байгаа нь харагдаж байна… энэ тухай сөхөж ярихад асуулт хариулт төдийгөөр хязгаардагдахгүй нь тодорхой…

  14. Номин says:

    Өнөөдөр Украины асуудлыг бид ихэвчлэн ХҮНИЙ ЭРХ, АРДЧИЛАЛ гэж л хараад байх юм.
    Хүний эрх, ардчилал бол сайхан зүйл. Гэхдээ Укрианы асуудлын цаана ердөө АНУ-Орос хоёрын сөргөлдөөн л харагдаад байгаа.
    Өнгөрсөн зууны 60-аад оны Карибийн хямралтай тун адилхан үйл явц өнөөдөр өрнөж байна. 1961 онд АНУ-ийн тал 15 ширхэг дунд тусгалын PGM-19 «Юпитер» пуужингаа Турк улсын нутаг дэвсгэрт байрлуулах болсноос энэ хямралыг эхэлсэн гэдэг. Тэр пуужингийн 2400 км-ийн тусгалд Москва ороод ЗХУ-ын баруун бүс бүхэлдээ орж байгаа тул АНУ-ын хувьд стратегийн том давшилт болсон. Ингээд Зөвлөлтүүд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээг яаралтай авахаар болж, Кубад мөн өөрийн пуужингаа байрлуулах арга хэмжээ авч эхэлжээ. Хэрвээ Кубад Зөвлөлтийн пуужин оччихвол АНУ-ийн Вашингтон, цэргийн гол бааз байрлах Мэриланд, Виржиниаг оруулаад зүүн өмнөд талыг бас бүхэлд нь пуужингийн довтолгооны заналд орох ноцтой заналхийлэл болох нь ойлгомжтой. Ингээд хоёр тал харилцан хэлэлцэж, аль аль нь ухралт хийснээр асуудал эв зүйгээр болсон гэдэг. Тэр үед Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгч байв. Түүнийг цөмийн дайнаас хүн төрөлхтнийг аварсан гэдэг. Угтаа хоёр тал хоёулаа л буулт хийсэн байдаг.

    Харин өнөөдөр яг иймэрхүү үйл явдал болж байх шиг. Цөмийн хүчирхэг зэвсэгтэй /3 дахь/ байсан Украин хэрвээ Оросын нөлөөнөөс гарч, Европын холбоо, НАТО-д элсвэл мэдээж хэрэг АНУ-ын пуужин Украинд ирэх нь тодорхой, энэ нь Оросын элгэн дээр бөмбөг авчирсантай адил зүйл. Орос үүнийг тэвчихгүй. НАТО болон АНУ-ын стратегийн бүслэлтийн эсрэг бүхий л боломжийг ашиглана. Нөгөөдүүл нь бүслэлтээ ардчилал, хүний эрх нэрийн дор хийж байна.

    Мөн саяхан 2005-6 оны үед НАТО Кавказад пуужингаа байрлуулах тухай асуудлыг гаргаж тавьсан. Түүнээ Иран болон Пакистаны “террористуудын эсрэг хамгаалах систем” гэж нэрлэсэн. Путин түүнийг “Хэрвээ Террористуудын эсрэг хамгаалалтын систем байгуулах гэж буй бол байрлал нь огт буруу, үр ашиггүй байна” гэдэг асуудлыг гаргаж тавьж, өөр үр ашигтай байршлийг санал болгосноор уг “Террористуудын эсрэг хамгаалалтын систем байгуулах” төсөл чимээгүй болж байсан санагдана.

  15. Номин says:

    Одоо бол Ганаа ах болон түүний эсрэг гэсэн хоёр тал байгаа нь онлайн дээр харагдаж байна. Энэ хоёр талын үзэл бодол, асуудалд хандах хандлагын суурь нь бүр эрс тэс. Ганаа ахын байр суурь ойлгомжтой, харин эсрэг тал нь бол… би юутай зүйрлэхээ мэдэхгүй юм. Хэт мухар, хэт прагматик, ашигч байр суурь гэмээр юм уу.

    • Болд says:

      Ганаа ах буюу ичих булчирхайтай, урд хойдохоо боддог мэддэг /БӨӨ яриагүй шоо кк/ ЭРҮҮЛ хүмүүсийн нөгөө талд бол “Ичсэн хүн хүн алж, айсан хүн адуу үргээн” гэдэг шиг хаашдаа өнгөрсөн дүүрсэн гэж шийдсэн улайрсан цөөврүүд буюу муу сайныг бодох сэхээгүй өвдөл цөвдөл олчих санаатай чадуул бүүр өөрсөд шиг нь нийтээрээ болчоосой гээл галзуугийн тун нийтэд нь тарьчихыг мөрөөдсөн СОЛИОРОЛын нянгууд бужигнаж бгоо гэхчиж болноо хэхэ.

  16. Delger says:

    Америк зан гэж. Иракийн асуудлыг Обама Буш уруу чихээд өнгөрсөн. Косовог яривал мэдээж Клинтон уруу чихээд л өнгөрнө. Манайхан бас л ингэдэг!!!

    Долларын ханш өсөнгүүт одоо Ардчилсан намын буруу гэж Ардын нам орилно. АН нь МАН урьд мөнгө тараагаад ийм болгочихсон гэнэ….. Гэх мэтээр хэмжээ хязгааргүй, хариуцагчгүй үргэлжлээд байж болох.

    Ер нь энэ ардчилал чинь ийм юм биш үү???

    • Болд says:

      Угаасаа АНУ хар хайрцагны бодлого нь “манай цагаан сарын таваг өрөлт шиг” ээлжилж мөнгө+улс төр+мөнгө, давшилт+хамгаалалт+давшилт гэж л явдаг нь эдүгээ ил болсон шүү дээ. Харин үзүүлэх дүр, хэлэх үг, хийх арга нь Пепси-Кола, Коммунизм-Терриоризм, Эрх чөлөө-Ардчилал, Капитализм-Зах зээл гэхчлэн үргэлжлээд тэд л хожоод байхыг л мөнхөд чухалчилах нь ойлгомжтой.

  17. enkhbold says:

    America chi oorsdoo ih aimhai bas ashiggui yumand hodoldoggui humuus dee North Korea bid tsom zevseg hiij bn ta nar-g alna geed bhad chihee taglaad baigaad bdag uchir ni tend ih hemjeenii gazar tos bhgui bolhoor dain hiisen zardlaa nohohgui Iraq bolhoor bhgui ee bidend tsom zevseg bhgui geed bhad bgaa medej bn geed dairch ezelsen shaltgaan ni gazar tos l yum odoo iraq-d America-n company l buh ord-g atgaj tatvargui shahuu zooj bn er ni bol baylagtai ulsuud-g dotor ni hagralduulj oorsdoo zohitsuulsan enh elch maygaar dairch oron hamag baylagt ni ezen suudagt bgaan

  18. уншигч says:

    Манайхан барууныхны тоглоом болихоо болимоор юмдаа.Украйн бол бидэнд жижиг биш том сургамж.90 оноос хойш ханатлаа л сургамж авахаар боллоо.Кембриж, Харвард гэх мэтэд сурсан,бүгдийг зоосны нүхээр хардаг улсуудаар удирдуулаад сайнаа үзэхгүй бололтой.

  19. монголхүү says:

    Украйнд болж буй хэрэг явдлыг миний хувьд арай өөр өнцөгөөс харж байна. Энэ үед ийм хэрэг явдал Орост өрнөж болох уу . тэгсэн тохиолдолд яах вэ гэдгийг оросууд өөрсдөөсөө асууж байгаа ба төрийн эрх мэдэлд буй оросын улстөрийн намуудын удирдагч нар ийм явдал болбол тэднийг нам дарна гэдгээ хэлцгээж байна. Бид ч гэсэн ийм асуултыг өөрсддөө тавих хэрэгтэй бөгөөд учир нь украйныг ийм гутамшигт байдалд хүргэсэн нөхцөл, тухайлбал,төрийн сул дорой байдал ,авилга,төрийн хүнд суртал, санхүүгийн будилаант хэрэг явдалууд “юлия тимощенкогийн засаг тэргүүлж байх үедээ украйнд хохиролтойгоор байгуулсан оростой хийсэн хийн хэлэлцээрийг” зэрэг нь энэ их үймээн үүсэх үндсэн нөхцөлүүд болсон билээ . эдгээрээс гадна гадны улсуудын улс төрийн бодлого их нөлөөлсөн . Ийнхүү украйн өөрийн сул дорой байдлын болон их гүрнүүдийн улс төрийн бодлогын золиос боллоо.Монголд сул дорой төрийн байгуулага ,авилга хүнд суртал, нам ,эвсэл, жалга дов, гарал угсаараа дайсагналцах зэрэг нь аль аль нь байгаа .бидний өдөр тутмын амьдралд тааралддаг барууныг хэт шүтэн бишрэх,улмаар улс үндэсний эрх ашгийг хохироох тухайлбал монголд хохиролтой байгуулсан оюу толгойн гэрээ зэрэг нь биднийг бүхэлдээ украйнтай нэн төстэй болгож байгаа юм. Энэ бүхний эцэст украйн улс газар нутгаасаа алдаж улс орноо сүйрэлд орууллаа. Үүний төлөө украйныг хэн ч өрөвдөхгүй. Бид ч гэсэн өөрийн гэх ухаантай ,бодолтой байхгүй бол дараачийн украйн болж магадгүй . Тэр үед биднийг хэн ч өрөвдөхгүй

  20. Kholgoo says:

    Bosnia and Herzegovina gej neg uls yum bish uu ahaa

  21. Kholgoo says:

    Yugoslavia 1992 ond Slovenie, Croatia, Bosnia and Herzegovina, Serbia, Montenegro, Macedonia 2008 ond Kosovo geed niit 7 tusgaar ulsad huvagdsan. Kosovogiin hun amiin 85% Alban undesten 5-10% Serbi undesten baisan. Hediigeer Kosovogiin Serbichuud Serbid hatyalagdahiig husej baisan Serbiin Udirdlaguud uuniig huseegui yagaad gevel Kosovogiin gazar nutagiin ihenh huvi ni Albanchuudiin medeld shiljine gej emeej baisan. Tuhain ued Orosuud bas Kosovog tusgaar uls bolohiig zovshooroogui ygaad gevel Chechen undestnuud ene jisheeg dagaj Orosoos salan tusgaarlahaas emeesen. Serbichuud Kosovod tsereg oruulj Alban undestnuudiig Kosovoogoos hucheer hoon zailuulah uil ajillagaa yvuulsan uchiraas NATO Serbiin tsergiin huchiig doroituulahiin tuld Serbiin nutag devsgert agaaraas bombogdson. Ene mit jisheeg harahaar Kosovo bolon Ukrainii Krimiin zorchiluudiig adiltgah ni tohiromjgui snagdaj baina.

    • Ганаа says:

      Би ганцаараа тэгээд байгаа юм биш, Европ, дэлхий даяараа тэгж ярьж байна…Худлаа гэвэл Европын Холбооны хурлын тэмдэглэл үзэхгүй юу…

  22. bi says:

    baruun bolon anu giaas avah estoi umaa chimeeguihen salgaad haana terguunii tehnik tehnologi bn tend l bii bolj bn shuu de ali hediin hogjchison bidniheer bol yapon solongos tedniig l harj bn shuu de mongol delhiin hemjeenii iimerhuu asuudald oroltsolgui bodoh estoi umaa dotroo bodchihood gadnaa odoohondoo delhiid terguulj bgaa huchnii tald baij tedentei hamtran ajillaj surah nevtruuleh umaa oruulj l bh heregtei shuu de tomchuud ni tendee uzeltsej l baig lde

    • Ганаа says:

      Тэргүүний технологи ярьж болно л байх. Түүний тулд эхлээд малаа өсгөх, хөнгөн хүнсний үйлдвэрийн технологи ярих ёстой. Үгүй ядаж л төмөр, зэс хайгуулах, нефть нэрэх технологи гэх мэтээ ярих хэрэгтэй байх. Зүгээр л технологи байдаггүй, тодорхой технологи л гэж байдаг. Та нар “худлаа философидохоо” больж үз…

  23. bi says:

    yariad oroldood hiigeed l bgaa haragddagiish de ter nuurs shingeruuleh tehnologiig germanaas avahaar boloo biz de gehde ih saadtai tulgardag oros hyatadiin talaas jishee ni ediin zasgiin aluurchin mon dain hiideg turemgiilegch gm surtal uhuulguud guie mon huchtei yavsan da manaid orj ireed dain hiicheegui l bol bidend tiim ih hamaatai gejuu mongol sudlaachid ni oros hyatadiin uhuulgad buu avtaasai

    • Kholgoo says:

      Ediin zasagiin aluurchin gedeg nomiig mongol humuus orchuulj hevluulsen shuu dee. End Hytad ymar hamaa bainaa. Tom guren jijig oronuudad urgelj dald muu bodlogo yvuulj baidag gedeg biz dee Amerik ni baina uu Oros, Hytad ni baina uu bugd l manaid ter muu bodlogoo yvuulj l baigaa.

  24. bi says:

    orosud hyataduud yahaaraa oorsdoo bolohoor muulan muulan baruun bolon ANUgaas tehnik tehnologi gm hamag terguunii soel devshiliig avch boldog mongol avya geheer eldveer uhuulj horig saad boldog um be iim bailgaj bolohgui sorj chadlaaraa temtsej ali sain saihan terguunii um bn ter bugdiig oruulj ireh l estoi

  25. bi says:

    odoohondoo ter ni baruund l bn tiimees 3dagch horshiin bodlogiig oros hyataduud mash ih eserguutsdeg albaar doog tohuu bolgodog gevch tsaanaa ene bodlogiig sulruulah bhgui bolgoh zuiluud hiigddeg um shde mongolchuud harin 3dagchiin bodlogiig bugdeeree demjih ni zov uma 2 horsh bidniig butsaagaad delhiigees tasalj homorson togoond bailgaj duraaraa huvaan zalgihiig hush bgaag ene bpdlogiig heregjuulseneer sorj amid garah uugeer sogsohgui hogjin deshih uma

  26. Ганаа says:

    1. Та нар наад технологийн асуудлаа төр засгаасаа нэхэж сур. Би тэр технологийг чинь нуучихаа юу.
    2. Бас технологийн асуудлаар өөрсдөө оролдож сур. Сурах үүрэг нь Та нарт буй. Худлаа чалчихаа больж үз.
    3. Сэтгэлд зүрх, оролдлого байвал юуг ч хийж болдог. Чеченийн автомат барьсан боевик бензин хийж болоод байхад Монголын чалчаа нар байдаггүй л байхгүй юу. Хятадын 60-аад оны тариачид ган хайлж чаддаг байхад XXI зууны Монголын чалчаа нар юу ч чаддаггүй л байхгүй.
    4. Ер нь бол Та нарт худал чалчихаас өөр мэддэг чаддаг юм юу ч байхгүй.
    5. Ядахдаа өөрсдөө 2-3 юм хийж сурчихаад технологи гэж солиорч бай…

  27. bi says:

    hyatad uhaan gechiheed amerk zan gechihjee hyatad ni uhaantai amerk ni turemgiilegch umuu bodit bdala mongoltoigoo holboj avch uzeechee amerk mongoliig bombogdoogui bn hyatad mongoliig bombogdson met bolgoj bgaa ni boditoi haragdaad bgaan bishuu sudlaach ta mongol dotroo bga uchraas ednii uhuulgad joohon orson bh shig bn ter araggui asuudliihaa gadna tald garaad sudalgaagaa ajiglaltaa hiisen ni deer um bishuu orshoogoorei oort tani zaaj bgaan bish zovloj bgaa um

    • Ганаа says:

      1. Чи өөрийгөө хичээ. Надад чиний зөвлөгөө түй ч хэрэггүй. 2. Хятадыг ухаангүй гэж хэн ч хэлэхгүй. 3. Би хятад зангийн талаар бичиж байсан. 4. Ганц өгүүлэлд бүхнийг багтаадаг хүн энэ дэлхийд байдаггүй. 5. Миний өмнө бичсэнийг мартчихаад олон юм ярих хэрэггүй.

  28. bi says:

    chalchih gedgiig yarih gej oilgoloo hiiheesee omno yariltsaj baij yamar bodlogo gargahaa shiiddeg boz de tiimees chalchij bgaad hiij ch bn heregjuulch bn gehdee asar ih saadtaigaar

    • Ганаа says:

      Тэгвэл миний блогт хоосон чалчигчдад орон зай байхгүй…

  29. GNS says:

    Харин чиг юмтай нөхөр үү чи. Монголчууд хэнд ч тал алдахгүй гэсэн новш зангаасаа болж өнөөдөр дэлхийн тавцангаас арчигдахад ойрхон байна. Барууныхны хүчтэй холбоотон болоход заавал нэг нөгөө талых нь өргөс болж амьдрахаас өөр сонголт үгүй. Орос Хятад 2 чадахгүйдээ Монголыг уусгачихахгүй байгаа юм биш. Хар баавгай, эрээн могой 2 ийн дунд нэг хана байх хэрэгтэй учраас тэр. Өмнөд солонгос бол хойдуудад өргөс, энэ 2 хоорондоо бужигнаантай байх нь маш олон улсуудын хүсэлд нийцэж байгаагаас өдий хүртэл энэ үргэлжилж байгаа юм. Солонгосын, Вьетнамын, Сербийн, Персийн булангийн, Косова-Сербийн гээд энэ олон дайн байлдаан яг үнэндээ хүйтэн дайны үеийн буюу Орос Америк, баруун зүүн талуудын бие биетэйгээ хийж байгаа үл төгсөх тэмцэлдээний өөр нэг хэлбэрүүд. Украйны энэ байдлыг өдөөгч нь үнэндээ барууны ертөнц өөрөө. Монголчуудын хувьд хэтэрхий гажаад барууныханыг дагаж намираад байвал харин хоёр хөрш кноп дарчих байх шүү. Та нар энэ олон уул уурхайн компаниудаар дамжин барууны тоглогчид Монголын хил хязгаар, оршин тогтнох бүрэн бүтэн байдлын бас нэг баталгаа болно гэж бодож байгаа бол тэрэн шиг худлаа юм хорвоод үгүй гэдгийг хэлчихье. Австрали хүн-за зүгээр цагаан арьст хүн дэлхийн-хаана ч тоглолт хийнэ. Австралиас нүүрс хятадад зарж байгаа юм бол, Австраль хүн Монголын нүүрсийг Монголоос хятадад зарчихаж яагаад болохгүй юм гэж бодож-бас хийж чадаж байгаа нь үнэхээр зэвүүн боловч, бид өөрсдийхөө бөндгөрийг ажиллуулахгүй бол хятад орос америк авсрали франц ер хэн нь ч бай тэнэг монгол чамайг молигдсоор л байна.

    Тэгээд эцэст нь тэнэгийн дотор харанхуй гэж нэг үе байдаг юм. Өнөөгийн ийм байдлаас гарах арга зам нь тэнэгтэж гуйлга гуйх биш харин Америк гулаг байдлаар гарна гэдгийг ч мэргэн ах хэлсэн. Тэр үед байдал арай ийм дээрээ оччихоогүй л байсан. Хувьцааныхаа үнийг хулхидуулахаара мэднэ гэж ч бас хэлж ч байсан. Тэр үед шаабарууд юу гэж бичиж байлаа… Юу үнэн гэвэл тэнэг монголчууд тэнгэр заяа маяа гэж тэнэгтэж байхаар зүгээр л өөрсдөө юмаа хий, үйлдвэрлэ, болохгүй бол хил милээ хааж байгаад ч гэсэн өөрсдөө юмаа хийж суртлаа тэс… даан ч өнөөгийн энэ балайнуудад ийм үзэл байхгүй л дээ… агуу ихээр ашиглагдахын тулд агуу их сорилтыг тэсч гарах ёстой гэж үг байдаг юм…

  30. bataa says:

    Gehdee buh zuilee oorsdoo hiine gej yu baihav. dotoododoo ali ni iluu hogjih bolomj ireeduitei bgaa salbaraa l hogjuulsen ni deer.Zarimdaa aris shiree barag tuuhiigeer ni gargaad tend ni holsiiig ni ogch bolosruulaad tendeesee zarah umuu butsaaj oruulj irvel deer um shig ni deer um shig sanagddag shte. end bolovsruulalt hiihed baigali orchinii noloolol bolon busad huchin zuilees shaltgaalaad.deer bgaa Bi- geed bga nohor jaahan um unshaad yridag bval zugeer dee. German-s nuurs shingeruuleh technology avna gj bn. Delhiin 2-r dainaas hoish germanii nuurs shingeruuleh technology gj bhgui bolson shte. Yag onoodor commercial 3-han company ene tosol deer ajillaj bgaa. Sasol- omnod afric, Shell- usa, Xinhua- china. Ene 3 company alin ch odoogoor Mongoliin zah zeeliig sonirhohgui bgaa. jiliin 1 say ton hurtel heregleetei jijig zah zeeliig tiim ondor zardalaar hen sonirhoh ve dee. Er ni tegeed manai ER-iin ezemshij bgaa nuursnii ordnii zah zeellin une 650M usd-r unelegdej bhad engiin neg software company 19 Billion hurch bn geed bodohgui yu.
    deerees ni ene tal deer yu gj bodoj bn. Oros bolon baruunii sorgoldoonii ur dung hytduud oortoo ashigtaigaar erguuleh gesen oroldlogo uu?
    http://zaluu.com/news/index.php?url=http://www.nuuts.mn/?newsid=13315

  31. Orgilkhuu says:

    Болд, GNS-д бичихэд:

    Идеалист, реалист гэж бичсэн шалтгаан маань нэг их “философидох” гэсэндээ ингэсэнгүй л дээ. Олон улсын харилцаанд аливаа гадаад бодлого үндсэндээ идеалист, реалист гэж л 2 хуваагддаг. Реалист маягын гадаад бодлогод үндэсний эрх ашиг юу юунаас илүү чухал бөгөөд идеалистууд шиг дотоодын асуудлыг шийдэхийн тулд хилийн чандад аль нэг оронд асуудлыг шийдэх ёстой гэж үздэггүй. Путин болон Оросуудын хувьд үндэсний эрх ашгийг бусад асуудлаас илүү тавьж байна. Үндэснийх нь эрх ашиг хамгаалагдаж байвал олон улсын харилцааны тогтвортой байдал, хүний эрх, ардчилалын асуудал гол биш. Шаардлагатай бол тэд дайн хийхэд ч бэлэн байгаа. Путин бол “realpolitik” хэрэгжүүлж байна. Түүний хувьд “хожиж” байна гэж үзвэл “сайн, муу” бүх аргуудыг шийдэмгий хэрэгжүүлж байна.

    Барууны гадаад албадууд идеалистуудаар дүүрсэн учир тэдэнд хамаагүй баймаар Украины асуудал өөрсдөд нь хамаатай болж таарч байна. Ийм учраас идеалист гадаад бодлогууд реалистуудын хувьд хөндлөнгийн байхаар олон улсын асуудлуудад хутгалдаж байна. Хэрвээ барууны гадаад бодлогод реалист хандлага хүчтэй байсан бол Украины асуудал тэдэнд бараг хамаагүй, хэт хутгалдахгүй байх байсан. Оросын гадаад бодлого реалист байгаа учир барууныхны Ирак, Ливи, Сири, Афганистанд бий болгосон буй асуудалд хэт хутгалдахгүй чимээгүйхэн аргаар “тэнцвэржүүлэх” байдлаар эсэргүүцлээ илэрхийлэн оролцож байна. Яагаад гэвэл Оросууд эдгээр асуудлууд үндэсний эрх ашигт тийм ч шууд хамааралтай гэж үзээгүй. Харин Украины асуудал энэ эрх ашигт шууд нөлөөлж байна гэж үзсэн тул эрс шийдэмгий хандсан.

    Хөгжилтэй орнууд манайх шиг биш л дээ. Тэд чинь цэгцтэй улс төрийн филсофитой түүнийгээ дагасан гадаад үзэл баримтлал, бодлоготой хүмүүс. Манайх шиг урсгалаараа явдаг хүмүүс биш. Түүнийг нь ойлгохгүйгээр бодлогыг нь ойлгохгүй. Ийм учир заавал “философидох” болоод байна.

    • GNS says:

      Оргилхүүд: үүний суурь шалтгаан нь итгэл хаана байна гэдэгт л тулгуурлана. Олон зүйл тайлбарлахаас илүүтэйгүүр: нүгэл гэдэг байнга уучлагддаг зүйл биш. Үйлсээр ч цагаатгагдахгүй. Харин итгэлээр ариусдаг. Гэхдээ тэр итгэл хаана байна гэдгээс шууд хамаарна. Хүчирхэг бүх орны суур шалтгаан болох итгэлийн асуудлыг филисофидож гаргалгааг хийхээс илүүтэйгүүр Хэнд итгэдэг вэ гэдгээр нь хэлэх нь тойруулж ярихаас илүү шудрага. Мадибагийн (Мандела) хэлсэн нэг үг бий. I am the master of my faith, I am the captain of my soul гэж. Энд л зам үнэн амь бий…

  32. Балай says:

    Манкурт боолууд, 5-р цувааныхан, дотоодын алуурчид, хүн сүргүүдэд өөрийн гэсэн үзэл бодол, тархи гэж байхгүй. Тэд барууны бэлдэж өгсөн ертөнцийг үзэх үзэл, ойлголт төсөөллөөр орчлон ертөнц болон орчин тойрондоо ханддаг. Тэд өөрсдийн мэдэлгүй барууныг ярьж, дэмжиж, магтаж, хамгаална. Учир нь тэднийг төрөнгүүт нь барууны тархи угаалтын зохион байгуулалттай машин аажим аажимаар эрхшээж, хүмүүжүүлж, үзэл бодлыг нь тогтоож өгнө. Ийм манкурт боолууд мэдээж өсөж том болоод ардчилал, хүний эрх, зах зээл, кока кола, брэнд гэж үхэн хатан ярина.

    Дэлхийг атгасан Англо-Сакс соёлын нөлөөнд автаагүй улс тун цөөхөн байгаа. Интернэт, телевиз, хэвлэл мэдээлэл, тоглоом, шоу бизнес гэх мэтчилэн ороогүй салбар үгүй. Дэлхий нийт тэднийг хүлээж, сонсож, дуурайж, үлгэр дуурайлал авч аажмаар тэдний дуулгавартай боол болно. Дэлхий аажим аажимаар нэг хэлтэй (Англи) болсоор, нэг мөнгөн тэмдэгттэй (Долларт уяагдсан) болсоор, нэг соёлтой болсоор, өөр олон олон талаараа “New World Order”-т өөрсдөө орж байна. Өнөөдөр бидний үздэг кино, сонсдог дуу, авдаг мэдээлэл, дуурайдаг бүхэний ихэнх нь нэг соёлоос хамааралтай болсон.

    Капитализмийг ойлгоход ойлгож ядаад, онолдоод, философидоод байх шаардлага байхгүй. Капитализмийн гол хөдөлгөгч хүч нь Шунал юм. Үүний эцсийн зорилго нь мөнгө хийх, хөрөнгөжих, ашиг олох, байжих, ашгаас ашигруу улам л тэмүүлнэ. Ашиг олохын тулд хэнийг ч юуг ч зольж байгаад төгс өрсөлдөөнт зах зээлийнхээ гоё хуулиараа бие биенээ хөнөөгөөд ч хамаагүй мөнгө хийх л явдал юм. Капитализмийн эрээ нь дотроо байдаг бол гаднаа Ардчилал гэгч гоё хоосон шошго, багтай. Тэр нь үл үзэгдэгч гар гэгч шогийн үлгэртэй бөгөөд тэрийгээ эдийн засаг судлах гэж байгаа оюутнуудад зааж өгнө. Үл үзэгдэгч гар нь бодвол бурхан юм уу, бирд байдаг байх. Тэр нь бүгдийг автоматаар зохицуулдаг ухаантай.

    Тэд Украйнд хийгээд сурцан ажлаа л хийсэн. Юуны төлөө тэмцээд байгаагаа ч мэдэхгүй тархиа угаалгацан хар массийг нь жаахан ноцоож өгөө л болоо. Одоо тэд өөрсдийн утсан хүүхэлдэйнүүдээ засгийн эрхэнд нь залаад хөрс нь бэлэн болоод ирэнгүүт нөгөө зээл тусламж, хөрөнгө оруултаа шахаж улам өрөнд оруулж авна. Удахгүй Европийн холбоонд элсэнгүүт нь Европийн банкууд орж ирээд цөлмөж өгнө дөө. Грекийн араас орох нь бололтой.

    Тэр ерөнхийлөг ч гарсан бол ингэх байсан, энэ нь гарсан бол тэгэх байсан гэж бид их ярьдаг. Үнэндээ Америкийн ямар ч ерөнхийлөгч гарсан байвч дотоод, гадаад бодлогод шальтай өөрчлөлт гарахгүй. Ямарч нам ялсан эцсийн эцэст “Wall Street” л ялдаг. Энэ Системийн эсрэг зогсох гэж оролдвол Авраам Линкольн, Жон Кеннеди нар шиг хувь заяа хүлээж буй. Ерөнхийлөгч бол эрх мэдэлгүй, бэлэгдлийн төдий, сүрлэн мануухай. Бүх шийдвэрийг хөшигний ард байгаа хүмүүс л гаргадаг.

    • Orgilkhuu says:

      Өөрийн чинь ярьж буй зарим зүйлстэй зарим талаар санал нийлэх авч хэтэрхий туйлширч байна. Асуудлууд, түүний учир шалтгаануудыг хэт энгийнээр төсөөлөөд байх шиг. Энэ утгаараа чиний ярьж буй зүйлс хуйвалдааны онолд хамаарах болоод байна.

      Асуудлын гол барууныхан эсвэл хэдэн хүмүүс дэлхийг эзлэх гээд байгаад гэж үзэхгүй байна. Асуудлууд илүү системийн болон хүний сэтгэхгүй, танин мэдэхүйн шалтгаантай. Академик хүрээнд дээрх асуудлуудад арай өөрөөр ханддаг. Ийм хүрээнд баруун, зүүний эрдэмтэд ижил хэлээр ойлголцдог.

      Жишээ нь чи капитализмын шалтгаан шунал гэлээ. Шунал гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Шинжлэх ухаан, шашны гэх мэтээр янз бүрээр авч үзэж болно. Тийм ч энгийн биш л дээ.

  33. GNS says:

    …..Энэ замаар алхаж экстра майл хийвэл хэн нэг нь энэ бүхний бүх учгийн үзүүрээс атгаад дэлхий ертөнцөөр тоглож байгааг мэдрэх болно. Чамайг хаана ч явсан контролдох гэж оролдоно. Зүгээр л зуун зуун мянга мянганыг дамжсан хэсэг бүлэг дэлхийгээр наадаж буй гэлтэй. Үүнээс гарах гарц бий ч тэр зам нарийн..

  34. Buynaa says:

    Orosiin odoogiin orchin veiin tsereg zevseg tank usan plotiin talaar er neg saikhan bichvel bayarlah bnaa bi ih sonirhdog ym.Orosuud baruuunaas zevsgeeree 20-30 jil hotsorson geed bdag ter vnenvv

  35. Aila says:

    Үр дүн тодорхой шүү дээ (бүгд ингэж хэлж байгаа). Харин энэ бүхний ард арай өөр зүйл байгаа хэмээн би дотроо бодоод байгаа. Их товчхондоо 3 найз нийлж нэгэндээ том юм авч өгч байна шүү дээ… Бас нөгөөтэйгүүр нэр хүнд, сүр хүчийг нь өргөж байна. Харин Яах гэж? гээд нэг сайхан асуулт байгаа. Тэр нь бидэнд бас хэрэгтэй л байх…. тиймээс бид тэр хавьцаа бооцоогоо тавих талаар л өгүүлээд байгаа бус уу?

  36. Enkh-Amgalan says:

    Өрнөдийнхний Double Standard

  37. Енеедер нэг оростой ярьж суулаа. Их гурнууд дээрэмчин ааштай жижиг улс улсууд янхан зантай байдаг гэнээ.

  38. Byambaa says:

    Яагаад америкт төрийн эргэлт, хувьсгал гардаггүй вэ, яагаад гэвэл тэнд америкийн элчин сайдын яам байдаггүй учраас!

  39. Anonymous says:

    amerika bl tarhi ugaagchid shde elbegdorjiig har amerika yawaal hoshgoruulah urlagt suraltsa bzde.ganaa ah taniiig niitelliig unshih d goy bdg shu amjilt husiee

  40. СБ says:

    Югослав-д яг юу болоод, юуны улмаас задарсан талаар дэлгэрэнгүй нийтлэл оруулж өгөөч.

  41. Чимид-Очир says:

    Сайн уу .Ганаа минь.Чамд болон гэр бүлд чинь ойрдоо хүргээгүй мэнд хүргэе. Крымыг Украйнд өгвөл яасийм гэж Хрушев гэнэт хэлээд дараахан шийдвэр гаргасны учир шалтгааныг арай дэлгэрэнгүй бичвэл сонирхолтой шүү. Увсаас А.Чимид-очир 99454945

    • Ганаа says:

      Олон жил таг болдог чи үнэн аймаар амьтан юм аа. Сайн мэддэг юмаа асуудаг хэвээрээ шив дээ…

  42. эрдэнэбат says:

    Путин ч мундаг ерөнхийлөгч л дөө. Крымийг усан цэргийн флот, усан онгоцтой нь Оросод хууль ёсны дагуу цэвэрхэн эргүүлж авлаа. Одоо тэр флотыг түрээсэлж царай алдах шаардлагагүй болсон. Тэр хориг мориг нь бол Путины хувьд ёстой үнэн чепуха л байна. Жинхэнэ лидер хүн. Түүнд Америк, Европод таалагдахгүй байх эсэх нь сонин биш Оросын эрх ашгийн төлөө ажиллаж байна. Монгол ийм ерөнхийлөгчтэй байсан бол ч. Манайх харин эсрэгээрээ 330 мянган га газраа Солонгост зарж, эсвэл газрын баялгаа ашиглуулсныхаа төлөө мөнгө зээлж (бүр хүүгийн хүүтэй) байдаг. Тэгээд тэнгэрээс мэдээллээ авдаг ном үзэх шаардлагагүй ард түмэн энээ тэрээ гээд байдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: