СОНГОХ Л БОЛЖ ДЭЭ…

Саяхан Оросын И. Сечин ирж манайд хийн хоолой тавих санал тавьсан мэдээлэл гарав. Манайхан Оросын зүгээр л нэг худалдаа наймаа гэж ойлгоод байгаа бололтой. Тийм юм ёстой байхгүй. Наана чинь ёстой “том юм” эхэлж байна. Энэ тухай өгүүлсү.
Эхлээд Сечин
Манайх И.Сечиныг Орос нефтийн захирал гэж мэдээлж байгаа. Тэр нь ч тийм. Орос нефть бол манай “Петровис” биш, бас Сечин манай Оюунгэрэл биш л гэж хэлэх гэсэн юм. Ёстой жиших хавьтуулах юм юу ч байхгүй. Орос нефть бол дэлхийг захирдаг юм.
Игорь Иванович Сечин 1960 онд Ленинградад төрсөн. 1999 оны 12 дугаар сараас Ерөнхийлөгч В.Путины Тамгын Газрын даргын орлогч, 2004 оноос Оросын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын орлогч, 2008 оны 5 дугаар сараас Засгийн Газрын Тэргүүний орлогч хийж байсан.
2004-2011 онуудад “Роснефть” төрийн өмчийн компанийн захирлуудын зөвлөлийн дарга. 2012 оны 5 дугаар сараас “Роснефтийн” Ерөнхийлөгч. 2013 оны 8 дугаар сараас уг компанийн 0,0849%-ийн бараг 2 миллиард рублийн өртөг бүхий хувьцаа эзэмшдэг. Мөн “Роснефтьгаз” төрийн өмчит компанийн захирлуудын зөвлөлийн дарга.
Сечин “Ведомость”, “Forbes” сэтгүүлийн 2009 оны үнэлгээгээр Орост өөрийн нөлөөгөөр Путины дараа хоёрдугаарт ордог хүн юм. Мөн Путины сайн найз, тэд Санкт-Петербургт Собчакийг багт хамтран ажиллаж байсан. Зөвлөлт Засгийн үед хэлний мэргэжилтэн И.Сечин орчуулагчийн ажлаас гараагаа эхэлж дэлхийн халуун олон цэгүүдэд ажиллаж байсан. Энэ үед эдийн засгийн шинжтэй олон хүнд даалгавар биелүүлж байжээ. Түүнийг нэг хөлөөрөө биезнест, нэг хөлөөрөө тусгай албадтай холбоотой гэж ярьдаг юм. Ийм болоод л Путины найз байж таараа ш дээ.
Яагаад энийг хэлээд байна гэхээр манайхан олон жилийн өмнө “Ростехнологи”, “Рособоронэкспорт”, “Рос IT”-ийн халаагүй эзэн С.Чемезов гэж нэг “аймаар том” нөхрийг жижиг гэж загнаад бараг хөөх шахсан болохоор тэгж байна. Манайхан үнэн тэнэг ш дээ…
Энэ юу гэсэн үг вэ…
Оросууд том санал тавьжээ. Энэ бол их том юм л даа. Оросууд “Евроазийн холбоо” гэж нэрлэдэг, Америкууд “Шинэ торгоны зам” гэж нэрлэдэг, Хятадууд “Торгоны замын эдийн засгийн бүс” гэж албан ёсоор нэрлэдэг аварга том төлөвлөгөө байдаг юм. Энэ том гүрнүүдийн төлөвлөгөө Монгол нутаг дээр уулзаж байна даа.
Би энэ талаар бичиж л байсан. Гэвч ухаан нь дэндсэн монголчууд огт тоодоггүй ш дээ. Жишээлбэл, миний бичсэн “Зүүн гар” гэсэн аналитик өгүүлэл байна. Хэдхэн хүн санал хэлээд бусад нь бүгдээрээ балайраад солиороод мэдэмхийрээд л өнгөрсөн ш дээ. Харин МОНЦАМЭ-гийн А.Баатархуяг л анзаарч сэтгүүл дээрээ тавьсан. Тэгээд л таг чиг.
Манайх үнэн утгагүй ш дээ. Бушуухан манай нутаг дээгүүр нефтийн болон хийн хоолой тавиадах гэнэ. Мөнгөө гарга гэхээр байхгүй гэнэ. Бас өөрийнхөө тооцоог гаргаад өг гэхээр өгөхгүй. Тэгээд барихгүй болохоор манайхыг эдийн засгийн талаар хавчиж, ваакумд оруулж байна гэж орилно. Бусад улсууд Монголыг тойруулаад нефтийн болон хийн хоолой тавьж байна. Хятадаас эхлээд Дундад Азийн орнуудыг дайруулаад Европ хүрсэн Ази-Европыг холбосон коридор манай баруун талаар тавьж байна. Торгоны зам хэмээх энэ том төсөлд АНУ, Герман, Орос, Иран гээд нөхөр, дайсан бүгдээрээ л оролцож байна ш дээ. Энэтхэг хүртэл сонирхож байна. Бас манай зүүн талаар хэд хэдэн хоолой тавиад дуусч байна.
Монгол ганцаараа үлдчихсэн атлаа Монголыг хавчиж хяхаж байна гэж дэлхий даяар мэдээлнэ. Одоо санал тавихаар нь манай аваргууд Монголыг нефтийн хараат болгож, неоколоничлолын бодлого явууллаа гэж орилно. Монголыг эзэлж байна гэнэ. Тэгээд яах ёстой юм ?!
Хэн бид нарыг нефтийн үйлдвэрээ барихыг боль гэсэн юм ?! Нефтийн болон хийн хоолой тавьж болохгүй, тавихгүй байж бас болохгүй. Үнэн хөгийн утгагүй амьтад гэж Монголыг л хэлдэг байх. Тэгвэл бусад улсууд яаж байна. Манайхаас бусад нь тавиад, тавиулаад болоод л байгаа ш дээ…
Казак, Узбекийг больё гэхэд наана чинь Тажик, Киргиз, Туркмен хүртэл зүгээр л тавиулаад мөнгө олж болоод л байна ш дээ. Одоо сонгох л болж дээ, ардчилал гэж их орилохоор мөнгө өөрөө гарч ирэхгүй л байх…
Харин манайд ихээхэн давуу тал, тавих нөхцөл байгаа юм шүү. Гэвч үүнийг хэвлэлээр ил хэлэх боломжгүй. Зүрхний хийтэй, солиотой юмнууд балайрч солиороод хамаг юмыг баллаад хаячихна.
Уг нь бол Оросын нефтийн болон хийн ордууд яг манай хойно Эрхүүд байгаа юм. Яг шугам шиг урагшаа татаж таарна байх. Тэрнээс нь өөрсдөө хэрэглээд нэмээд татвар аваад зүгээр сууж байвал ёстой бэлэн мөнгө биш юм уу ?! Орос, Хятад хоёрт ч амар ш дээ.
Хийн хоолойг нь цоо өрөмдөж тарваганы боодог хийх гээгүй л бол тийм “мангар их” хий манайд хэрэггүй л дээ. Бусад нь манайд зүв зүгээр орж ирэх татварын мөнгө юм…
Ямар ч гэсэн Ази Европыг холбох шинэ боломжит зам гарч ирж байна. Манай хувьд Ази Европыг холбоно гэдэг нь Хятад Орос хоёрыг холбох явдал мөн. Зүгээр л “хоосон орон зай” хааж суучихаад өөртөө ч юмгүй, бусдад ч юмгүй суугаад байж болмооргүй байна…
Гэтэл төмөр зам тавьж болохгүй, хийн хоолой тавьж болохгүй. Тэгээд юу тавьж болох юм ?!
Та нар бүгдээрээ “эх оронч”, би ганцаараа Монгол Улс, үндэстний эсрэг байгаа юм биз дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

30 Responses to СОНГОХ Л БОЛЖ ДЭЭ…

  1. Mugi says:

    Зөвөө зөв. Энэ талаар бол таныг 100-н хувь дэмжиж байна. Туркменээс Узбек, Казахстан бол мундаг маниус л Ардчилалгүй улсууд гээд байтал тэд аль хэдийн тийм зүйл хийцэнд л гол учир нь байгаа юм.

  2. mashaa says:

    huviin ambitsnuudaa orhiod negdsen neg bodlogotoigoor 2 horshteigee tohirood hiivel manaid l hamgiin ashigtai baimaar. Daanch ene deer bgaa garuud huvi huvidaa jaahan um olchih gej uheldeed ali ch ugui bolchih bizdee.

  3. Buynaa says:

    orosuud odoo nefteeree negt bgaa bz dee iim tom zah zeeltei ulsaas hiin hooloi taviulah asuudald manaihan naashtai l shiideh heregteidee ta ikh zov bichjee

  4. Бболд says:

    Манайхан шийдэхгүй ээ, ийм манайд эрх байхгүй ш дээ. Бид чинь Оросоос тусгаарлаж Америкийн колони болсныгоо тусгаар тогтнол ардчилал гэж ойлгож ойлгуулж ирсэн. Одоо тэгэхээр Америкаас Англиас л хийн хоолой бариулах эсэх тухай хариу нь ирнэ ш дээ. Өнөөгийн энэ эрх баригч манкуртуудад юу ч хэлээд нэмэргүй ээ. тэд хулгай хийхээ л бодож суугаа

  5. Anonymous says:

    medehgui yum da sain

  6. gantulga says:

    Sechin-n ailchlaliin daraa n tony blair huviin ongotsooro irj bainalee, naad durakuud chin hooloi taviulahgui baihoo

    • болд says:

      За хэлээгүй юу. Энэ Тони Балиар чинь жинхэнэ эдийн засгийн алуурчин ш дээ, одоо энэ асуудал дээр хор найруулах гэж ирж байгаа. Худлаа шааж Иракыг дайрч орсон, иймээс Англидаа байх нүүргүй, гишгих газаргүй болсон юм бна лээ шүү. Бас өөр хүнээр хувийн дурьдатгалаа бичүүлсэн гээд бүх юм нь заль дүүрчихсэн этгээд. Энэ тухай өчнөөн ном кино англи хэл дээр бгаа. Гэхдээ АН бас Ардын намынхны томчуудын нэг гол босс нь, америк англи 2 манайд бензиний үйлдвэр бариулдаггүй гол эзэд шүү, үнэндээ манай бүх юмыг мэддэг захирдаг болсон нууц ноёнтнууд ш дээ. Үүнийг ардчилал, тусгаар тогтнол хүний эрх гэдэг юм уу? ха ха ха 🙂

  7. Болд says:

    эрхүү европ айн…

  8. Delger says:

    Оросууд баруунд халуун жин л тавих гээд байна даа. Путин илгээлтээ уншчихлаа. Крымын санал асуулгатай зэрэгцээд Сечин ирлээ. Гэдэг чинь нэг юм хэлээд л байнаа даа.

    Путины илгээлт дотор “манайхыг дэмжсэн БНХАУ-д баярлалаа” гэдэг чинь тодорхой утга мөн биз. Европын холбоо Америкийг дагаж далдаганаад алийгаа алдана. Ер нь бол ЕХ задарна. Бүгд л оростой сайндах тал дээр гуйлга гуйгаад эхэлнэ дээ.

    Оростой үгссэн Хятад сэмээрхэн, алгуурхан Америкт хориг тавьж эхэлнэ. Ер нь бол G7 үхэж BRICS мандах байхдаа. Тэгээд агуу америк будаа болж байгаамдаа. Заа, тэгээд ч ер нь томчуудын зодооныг над мэт нь энд үнэлж дүгнэж, тааж буудах ч яамай.

    Дундаас нь хожоо гаргах юмсан. Эдийн засгийн хувьд ч тэр, тусгаар тогтнолын хувьд ч тэр. Манай малууд үүнийг мэдэж байгаа болов уу. Бүүбурынхаа үгэнд ороод тэнэглээд сууж байхнээ ч сийхгүй дээ.

  9. mashaa says:

    minii bodloor neftiin bish hiin hooloinii asuudlaar irj manai taltai uridchilsan baidlaar tohiroltsoh sanal sonsoh gj irj bgaa. Manaihan yaj ugtaj avna tiim hariu ogohod belen l bgaa bh. Odoo gehdee mongolchuudiin hudlaa ugend itgehgui mash ul suuritai handah bh. Tertei tergui zuun Sibiriin neftiig zoohoor odoogoor odortoo 600.000 bbl 2016 onoos 1 say, 2025 onoos 1.6 say barrel shahah chadaltai 4800 km hooloi tavchij bgaa uls shuudee. Yu ch ugui bj tom duugarch bhaar aytaihan hold ni suuj bgaad hiin hooloig taviulahaar bolchimoor um. Gehdee ene zasart yag ene chigleleer 2 horshteigee yrij tohirood hiichih hun bn uu. Bat-uul shig hytdiin kommunistuudiig uzen yaddag geed Leninii hoshoog buuulgaad zogsoj bdg uls torchidoor duuren shte

    • Ганаа says:

      Энд би яах аргагүй эндүүрээд “сурснаараа” хийн хоолой гээд биччихсэн байна лээ. Зүгээр л хоолой гэх ёстой байсан юм. Хоолой тавьсан бол “дотуур” нь нефть, хий, эсвэл хоёуланг нь холиод ч явуулж болно ш дээ. Энд маргаад байх асуудал байхгүй байх…

  10. mashaa says:

    Neftiin hooloi bish hiin hooloin talaar yriltsah, manai taliin sanaliig sonsoh gj irj bgaa bh. Manai yaj huleej avna tiim hariu barij chadna gedgiig martaj eroosoo bolohgui. Zuun Sibiriin nefti baigaliin hiin ordiin ashiglah Oros Hytadiin tsoliiin 51%-g ezemshdeg ail shuudee Rosneft chin. Odoogoor neftee damjuulahaar odort 600.000 barrel, 2016 onooc 1say, 2025 onooc 1.6 say barrel-iin huchin chadaltai 4800 km urt hooloi barij orgotgoj bgaa. yu ch ugui bj hudlaa tomorch bhaar ayataihan hold ni suuj bgaad hiin hooloig manaihaar dairuulaad tatuulchuul. 155 terbum cub.m-iin nootstei hiin ord-bgaa shuu dee. Gehdee odoogiin zagiin gazart ene talaar 2 horshteigee yirj tohirood hiij chadah hun bhguiee. Bat-uul shig hytdiin kommunistuudiig uzen yddag geed Leninii hoshoog buulgaad zogsoj gd uls torchuudeer duursen gazar ene 2 horshteigee tohirch chadah uu

  11. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    ОХУ-аас хужаа руу хоолой татах, төмөр зам тавих, хурдны зам тавих ажлуудыг 100 хувь дэмжиж байна.

  12. galaa says:

    hamgiin gol ni odoo oros baruuntai iim baihad manaih aytaihan l tohiroltsood hooloig ni taviulah shaardlagataidaaa… Neeren zurhnii hiitei nuhuduud yanadaaa 🙂

  13. sainaa says:

    Сайн байна уу Ганаа ахаа. Юм асууя аа.

    Та миний мэдэхээргүй олон жил судалгаа шинжилээний ажил хийж, түүнийгээ бичиж нийлэх нарийн ажлыг хийж ирсэн байх. Тэгээд л нэг асуулт асуух гэсэн юм. Юу гэхээр нэг талд нь Шинжлэх ухааны аналитик чөлөөт /хязгаарлагдмал зорилгын хүрээнд биш/ өгүүлэл бичих, нөгөө талд тодорхой сэдэв, зорилгын хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнг тайлагнаж бичих гэсэн хоёр зүйл байна л даа /миний бодлоор/. Тэгэхлээр тодорхой сэдвийн хүрээнд байгаа судалгааны үр дүнг бичих гэхээр үгээр дутах зовлонд унах юм аа. Үг хэллэг давхардах, үүнээсээ болоод бичиглэлийн сонирхолтой, зохимжтой найруулга нь алдагдчих гээд сонирхолгүй байдал руу ороод байна уу даа гэмээр болох юм. Гээд эцгийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр донжийн олоод голыг нь гогдоод бичих л хэрэгтэй болоод байгаа юм л доо. Та ийм байдалтай урьд өмнө нь магадгүй залуу насандаа тулгарч явсан уу. Яаж ард нь гардаг байв, арга зүйн талын зөвлөгөө өгнө үү… баярлалаа.

    • Ганаа says:

      За ёстой энэ чинь үнэн зовлонтой асуудал байна. Бичлэгийн академик хэлбэр үнэн уйтгартай, хэвшмэл арга барилтай, явцуу хүрээнд зориулагдсан байдгийг чи мэднэ. Манайд ш/у бараг “сөнөсөн” болохоор энэ хүрээнд бичлээ ч чамайг хэн ч тоохгүй. Тоохгүй ч гэж дээ, уншихгүй. Гадаад хэвлэлд өгөхөд бараг авахгүй. Ингээд “дуусч” байгаа юм. Тэхээр энгийн, ойлгомжтой, нийтийн хүртээл болгох хэрэгтэй. Үүний тулд академик хэвшсэн хэлбэрийг эвдэх хэрэгтэй болно. Энд ахиад зовлон үүснэ. Дурын баагий загнана, солиорно. Яагаад гэвэл түүний мэддэг “хэл”. Гэхдээ ш/у-ны түвшингөө хадгалж чадвал болно л доо. Энэ их хэцүү л дээ. Би бол өөрийнхөөрөө бичих, ш/у-ны арга барилаа алдахгүй байх зарчим барьсан. Алдаа их гардаг юм аа. Гэхдээ алд дэлэм алдаагүй гэж бодож байна. Товчхондоо бол ийм. Сүүлд дэлгэрэнгүй ярьж болох юм…

  14. sainaa says:

    Баярлалаа Ганаа ахаа…

    Хааяадаа жаахан гацалтанд орох юмуу түгжрэхээрээ таны Залуу судлаачдад өгөх зөвлөгөөнүүдийг уншаад авдаг даа. Их хэрэгтэй байдаг. <> блогоо манаад л байж байя даа. Өнөөдөр гадна тун сайхан дулаахан, тогтуухан байна. Нарны элч мэдрэгдэж байна лээ шүү…

  15. ganhuyag says:

    za end ah yostoi uneniig bichjee. Oorsdoo yum hiij chadahgui, hun hiih bolohoor hiilgehgui soliotoi shaarnuud eniig unshaad bodoosoi

  16. bi says:

    gol ni orosuud uneheer tiim um hiih gej tegj bn uu eswel tomor zamiig nam gatsaaj bgaad oorsdoo manaihiig toiruulan zam tavij bgaad hyatadiin zah zeelees mongoliin nuursiig shahdag argaa heregleh gej bn uneheer 100%manaihiig dairuulan tavih uu ugui uy gedeg ni l gol bn uneheer batalgaatai bol ugui gej heleh teneg garahgui l bh AHU OHU HYATAD geed 3n avragiin sonirhol manaid uulzaj bgaa bol sain um san

    • Ганаа says:

      Оросууд нефть, хийгээ Хятадад удаан хугацаанд зарах гэж л байгаа ш дээ. Өөр юу байдгийм. Зүгээр л хоолой тавих газар зүйн байрлал тэгж таарч байгаа. Би дундаас нь мөнгө саая гэж ыбодсон юмсан. Манайханд мангө хэрэггүй бололтой юм. Нөгөө талаас оросууд хоолой тавьж өөрийнхөө төмөр замыг “нам гацаадаг” тэнэг юм гэж байхгүй ш дээ…

  17. bi says:

    2dah moron deer heregleh gej bn uu gej unshnuu

  18. bi says:

    gants mongoor togtohgui olon chuhal ach holbogdoltoi um nogoo talaas tomor zamiin tsarigiig dalimduulan orosuud hyatad dah mongoliin nuursnii zah zeeliig bulaasaniig helj bn lda

    • mashaa says:

      Mongolchuud oorsdoo l nuursnii zah zeelee haasan shuu dee. Tegeel um bolgoniig gadagshaa chiheed bh hereguiee. Hoorondoo alaltsaad hamag umaa busnuilaad gadaad orchind ni yu bolj bgaag anhaardag hun bgaa umuu

    • Ганаа says:

      Зүйрлэвээс ганц ганцаараа шуудайтай нүүрс үүрчихээд Хятад руу очиж зарна гээд хоорондоо хэрэлдээд уралдчихдаг юм. Замдаа бие биенээ дэгээднэ, унагана. Хятадтай нийлсэн хэдэн том нь л зарахчаа болдог юм. Энэ мангар юмаа “чөлөөт зах зээл”, “либерализм” гэдэг юм…

  19. bi says:

    iim uman deer gadnii gar orood toglolt yavagdaad l bdag um da gehdee tiim urhi goh degeend orood bgaa bid oorsdoo hamgiin ih buruutai

    • Deegii says:

      100% таны саналыг дэмжиж байна. Монгол улсын төр засаг, тань шиг эрдэмтэн, судлаачын үгийг сонсож бодлогыг тань бага ч атугай тусгаж өгдөг бол ч…

  20. Б.Хүрэлтогоо says:

    Бидний дотор хийгээд гадна сэтгэлгээ бусдын мэхийг “гүйцэтгэгч” манкурт боол болсон нь үнэн. Үүнийгээ мэдэхгүй улайран өмөөрөх нь тодорхой. Энэ байдлаас салах ганц арга нь “сэтгэлгээний хувьсгал” ш дээ. Үүнийг хийх “чөлөөлөлт” нь Ганаа ахын хийгээд та бүхний арга, ухааны янз бүрийн олон талт өдөөлт. Энэ бүхнийг зөв хийхийн тулд” Энэ бүхнийг хүсэгч, дэмжигч эх оронч, эрүүл төр засаг хэрэгтэйг” бүгд хүсдэг, мэддэг болжээ. Баавар мэтийнхээ хаясан шүлсийг нь ч долоох мунхаглал дунд энэ тухай ярилцах хэцүүч, ярилцаж, гэрэл гэгээ орох гарцыг эрэх нь бидний л үүрэг. Иймд “Ганаа ахыг уншдаг, сэтгэл оюунаа хуваалцагчид, онлайн “Засгийн газрыг байгуулж” ирэх сонгуульд оюуны шинэ хүчин болж төрөө чөлөөлвөл яасан юм бэ? Мэдээж одоо “нам” гэдэг “мам” юм гэдэг ойлголт бүх шатныханд хүрсэн. “Нам” бол бусдын мэхийг гүйцэлдүүлэгч, тэдний сонгосон, дурласан, хүслийг хэрэгжүүлэгч баг, хуулийг санаачлан мөрдөгч, мөрдүүлэгч, хамгаалагчид гэдгийг ард нийтээрээ мэддэг болж. Хоёр хөрштэйгээ ч эвтэй, найртай байх ашиг сонирхолыг үгүйсгэх нь ч биднээр өгөөш хийж “идшээ удаан барих” гэсэн тэр далд хомхой хүчнийхний л мэх. Энэ бүхнийг мэдсээр байж, арга зам, бодол ухаарлаа хэрэгжүүлэхгүй байх нь өөрөө ард түмнийхээ өмнө “гэм, зэм” болох бусуу?!! хэмээсэн маань шинийг эрэлхийлэгч, эрүүл саруулаар сэтгэхийг хүсэгч та бүхний ухааны ур, сэтгэлгээний үр, шимийг хүртэх нь Монголын ард түмэн, хүн төрлөхтний эрэл сурал болсон хүслийн нэг хэлтэрхий болов уу? хэмээсэн бөлгөө… Таалан болгооно уу?

  21. уншигч says:

    манайхан ч хуурч хулхидахдаа л сайн даа.эцэстээ өөрсдийгөө л алж байгаа юм.

  22. Khologoo says:

    Manai mangaruud l geh yum oorsdoo ter mangaruudaa songood udirduulaad yvj baigaa biz dee. Tiim l mangar yum bol suudlaas ni husaad l haya l daa. Ukrainchuud mongolchuudiig bodvol zorigtoi eh oronch humuus yum oorsdiin erh ashgiin toloo tsemtseed muu eronhiilogchoo hooj chadaj baina. Muu eronhiilogch gedeg ni mash engiin jisheegeer haragdaj baina. Grajind ni hechneen mashin baigaag l harahad oilomjtoi.

  23. Bat Erdene says:

    Нилээд хэдэн жилийн өмнө шилэн кабелийн асуудал гарсан даа. Манайхан энийг нэг их анзаараагүй. Гэтэл энэ бол ач холбогдлоороо одоо яригдаад байгаа хийн болон нефьт дамжуулах хоолойнуудын асуудалд маш том дэм, итгэл болох, шат дамжлага болох асуудал байсан гэж боддог юм. Гэвч одоо ч оройтоогүй гэж бодож байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: