ВАЛЕНТИН КАТАСАНОВ: АЛТНЫ ЛУЙВАР

Крымийн асуудлыг шийдсэнээр дэлхийн санхүү-эдийн засгийн байдалд ихээхэн өөрчлөлт гарсан нь мэдрэгдэж байна. Гэтэл манайхан ялсан, ялаагүй гэж байлдаантай кино ярьж байгаа хүүхэд шиг аашилж байгаа нь үнэн өрөвдөлтэй. Товчоор хэлбэл Орос ялаагүй, бас Америк ялагдаагүй. Зүгээр л АНУ-ын ганцаараа дэлхийн дарга хийдэг үе өнгөрч, АНУ, Орос, Хятад, Европын Холбоо, Япон, магадгүй Энэтхэг, БРИКС энэ тэр бүгд оролцсон шинэ дүрэм рүү шилжиж байна гэж багцаалж болох байна. Үүнтэй холбогдуулан оросын санхүүгийн аналитик В.Катасоновын нэгэн сонирхолтой өгүүллийг орчуулснаа толилуулж байна. Үүнийг уншаад Та яагаад ганц улс “дэлхийн дарга” байж болохгүйг ойлгоно гэдэгт найдаж байна…
Алтны зах зээлийг хамгийн хаалттай гэж ярьдаг. Хэдий хаалттай боловч дэлхийн томоохон банкууд АНУ-ын мөнгөний эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан аль эртнээс алтны луйвар хийж ирсэн гэрч баримт хуримтлагдсаар байна.
GATA-ийн илчлэлт
АНУ-ын Сангийн Газар (Казначейство), Уолл-Стритийн банкууд, Лондон Ситийн зарим банкууд шар металлын хууль бус луйварт оролцсон гэдэг анхны дохио ямар нэг “алтан тресттэй” тэмцэх зорилгоор 1990-ээд онд байгуулагдсан GATA (Gold And Trust Action) байгууллагаас ирэх болов. GATA-гийн үндсэн оролцогчид алтны салбарын экспертүүд хийгээд алт олборлогч жижгэвтэр компаниуд байсан юм. GATA-гийн зорилго нь шар металлын үнийг бууруулахад чиглэсэн операцид удаан хугацаанд оролцож ирсэн банкуудын үйл ажиллагааг илчлэх явдал байсан юм.
1970-аад онд алт долларын стандартыг засварласнаас хойш алтны үнэ (Бреттон-Вудын системийн хүрээнд шар металлын үнэ тройн унци нь 35 доллар гэж тогтоосон байдаг) хэсэг хугацаанд эрчимтэй өссөн юм. 1980 оны 1 дүгээр сар гэхэд үнэ 800 долларын босгонд тулж, XX зууны туйлын дээд үзүүлэлт тогтоосон юм. Алт долларын системийг засварлаж, цаасан долларт суурилсан дэлхийн валютын системд шилжихийг санаачилсан санхүүгийн тэрхүү бүлгийн сэтгэл санааг алтны үнийн өсөлт маш их унагасан юм.
Хэлбэрийн хувьд алтыг зоосон мөнгө биш болголоо ч шар металл ногоон цаасны өрсөлдөгч хэвээр үлдсэн нь де-факто юм. Чингэхдээ зүй тогтол нь ийм юм: алтны үнэ хэчнээн өндөр байвал доллар төчнөөн унаж байв. Үүний урвуугаар алтны үнэ буурахад долларын эрэлт өсч, түүний ханш, худалдан авах чадвар өсч байв. 1980-аад оноос Америкийн ашиг сонирхлыг даян дэлхийд түгээх гэж ойлгох болсон даяарчлал эхлэв. Ийм даяарчлалд хүчтэй доллар хэрэгтэй байлаа, гэтэл үнэ нь тасралтгүй өсч буй алт үүнд илт саад болж байв.
Ингээд АНУ-ын засаг томоохон банкуудтай нийлэн шар металлын үнийг зохиомлоор тогтоон барих төслийг хэрэгжүүлэхэд ажилд оржээ. Энэ нь олон орны алт олборлогч аж үйлдвэрт хүчтэй цохилт үзүүлэв. Ялангуяа ашигт ажиллагаа нь өндөр биш энэ салбарын том биш компаниуд их нэрвэгдэв.
Яг энэ үед алт олборлогч салбарын зарим компаниуд эрх ашгаа хамгаалахын тулд GATA-г байгуулжээ. Тэгээд алтны зах зээл дээрх янз бүрийн луйвруудыг илчилж эхэлжээ.
Дам шинж тэмдгээр дэлхийн зах зээл дээр ихээхэн хэмжээний алт нийлүүлдэг картель (трест) дэлхий дээр ажиллаж байдгийг тэд тогтоож чадсан байна. Энэ хаанаас гарсан алт билээ ?
GATA-гийн үзэж байгаагаар АНУ-ын Сангийн Газрын (Казначейство) нөөц, магадгүй бусад зарим орны төв банкны нөөцөөс гарсан байж болох аж. Алт хадгалах газраас шар металл гаргах операцийг хуурамч нягтлан бодохын бүртгэлээр далдалдаг байна. Балансад “биет алт” байж болох авч үнэн хэрэг дээрээ стандарт алтан цутгамлуудын оронд Сангийн Газар, Төв банкуудад бичиг данс л байдаг аж. Тэр нь “биет алттай” тэнцүү байдаг байна.
1990-ээд онд шар металлын үнэ аливаа логикийн эсрэгээр унаж эхлэв. Энэ уналт бусад бодит болон санхүүгийн активууд, бараа таваарын үнэ өссөн суурь дэвсгэр хачин сөөлжүү харагдаж байлаа. Мэдээж хэрэг АНУ-ын долларын ханш өндөр түвшинд байж, даяаршлын үйл явцыг хурдасгаж байлаа. Оросын Холбооны Улс дахь өмч хувьчлал доллар ашиглан хийгдсэн юм. Рубльд харьцах долларын ханш хэчнээн өндөр байх тутам хувьчлалын явцад доллараар улам их актив худалдан авч болох нь ойлгомжтой байсан юм.
Үүнтэй нэгэн зэрэг хэн нэгэн шар металлыг хямд үнээр худалдан авах чадаад байсан юм. Тэд алтыг төлөвлөгөөтэй хурааж байгаад даяарчлалын үйл явц дуусах агшинг хүлээж байв. Өнөөдөр бүгдээрээ алтан стандартад эргэж шилжие хэмээн бүхнээс чанга уриалан дуудах тэр цаг нь болж байна.
Хэрэв ингэж эргэж орох юм бол америкийн Сангийн Газар, зарим Төв банкны подвалыг цөлмөн хоослох явцдаа хамгийн их үнэт металл хурааж чадсан тэр хүмүүс хожих юм. Эхний ээлжинд Ротшильдийн хяналтад буй банкууд гэж таамаглаж болох ба яагаад гэвэл алт бол тэдний морь нь юм. Хоёр зуун жилийн өмнө Наполеоны дайны үеэр Европын алтны ихэнхийг гартаа төвлөрүүлж чадсан учраас Ротшильдийнхан Ротшильдийнхан болсон юм.
Алтыг албан ёсоор зоосон мөнгө болгохоо больсны дараа алтыг тойрсон түүх ерөнхийдөө нэг иймэрхүү. GATA-гийн мэргэжилтнүүдийн судалснаар энэ бүх түүхийн үлдэгдлээс дараах дүгнэлт хийж болох аж: АНУ-ын Сангийн Газрын (Казначейство) Форт-Нокс болон бусад алт хадгалах газрууд өнөөдөр хувхай хоосон байгаа аж. Их л сайндаа жинхэнэ алтны оронд өгдөг вольфромжуулсан хуурамч цутгамлуудаар дүүргэсэн байгаа гэнэ.
Германы алтыг буцаан авсан нь
Германы албан ёсны алтан нөөцийн ихэнхи хэсэг АНУ, Их Британид хадгалагдаж байдаг. Сүүлийн үед америкийн Сангийн Газрын алт хадгалах газар байршуулсан германы алт байгаа газраа байгаа эсэхэд Берлинд эргэлзэх болжээ.
Германууд алтаа эх орондоо эргүүлж авчрахыг шаардсан чинь энэхүү хууль ёсны шаардлага ноцтой эсэргүүцэлтэй тулгарав. Эхлээд үүний эсрэг Бундесбанк татгалзав, энэ банкны дансанд эдгээр алт байдаг юм. Дараах эсэргүүцэл америкийн Сангийн Газар, Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Банкны (германы алт чухамхүү Манхэттен дахь энэ банкны алт хадгалах газар байгаа) нэрээр АНУ-ын мөнгөний эрх мэдлийн шугамаар иржээ.
Америкийн мөнгөний эрх баригчид германы шар металлыг эргүүлж өгөхөөс татгалзсанаар үл барам, Герман Улсын төлөөлөгчдийг өөрийнхөө алтанд аудит хийж алт хадгалах газарт орохыг нь хүртэл зөвшөөрсөнгүй. Вашингтон, Берлин хоёрын хооронд үүссэн маргаан Вашингтонд нэн таагүй байдал үүсгэв, учир нь Манхэттенд бусад олон орны алтыг хадгалдаг юм. Үүссэн маргааныг намжаахын тулд Вашингтон германуудад буулт хийсэн юм. 2013 оны 1 дүгээр сард 2013 оны сүүлч гэхэд Германд 50 тонн алт илгээнэ гэсэн тохиролцоонд хүрэв. (Тохиролцох юу байхав, германы алтыг буцааж өгөх ёстой юм чинь-Х.Д.Г.)
Ингээд дараагийн адал явдал болов. 2013 онд Герман өөрийнхөө 50 биш, ердөө л 37,5 тонн алтыг америкаас хүлээж авав. Атлантын далай давуулан 50 тонн алт зөөнө гэдэг их хүнд ажил байдаг аж. Гэтэл хамгийн хачин нь алтыг Герман руу явуулахын өмнө америкийн тал түүнийг нь дахин хайлуулсан нь илрэв. Дашрамд дурдахад Германы тал “ийм үйлчилгээ” хүсээгүй юм.
Зүй нь бол Манхэттений подвалд хагас зуун жил хэвтсэн үнэт металлын тоосыг арчаад л илгээх ёстой байсан. Улс орон бүр өөр өөрийн цутгамалтай байдаг, иймээс улс орнуудын алтан цутгамлыг хооронд нь хольж эндүүрэх боломжгүй. Улс болгон өөрийн тамга, өөрийн алтны сорьц, өөрийн хэмжээ, өөрийн жин бүхий цутгамалтай. Бундесдагт ч гэсэн германы алтыг испани, орос, бас туркийн алтнаас ялгах бүхий л баримт бичигтэй байгаа. Хэрэв Та вокзалын хадгалах камерт чемоданаа хийлээ гэхэд бусдын биш, өөрийнхөө чемоданыг авахыг л хүснэ.
Гэтэл Германуудад өөрийнх нь чемоданыг биш, хэнийх нь үл мэдэгдэх чемодан өгчээ. Өгөх өгөхдөө эхний шаардлагаар биш, удааж удааж өгсөн байна. Санхүү, алтнаас хаа хамаагүй хол хүнд ч гэсэн “Герман” нэртэй захиалагчийн чемодоныг хэн нэгэн идэвхитэй ашиглаж байсан нь тодорхой байна.
Бусад орнуудын алт, түүнчлэн америкийн Сангийн Газрын алт байнга “ажиллаж” байсан гэж GATA-гийн экспертүүд олон жилийн турш ярьсаар ирсэн юм. Үүгээр Уолл-Стрит, Лондон Ситигийн банкууд асар их мөнгө хийсэн тухай ярьдаг. Өмнө нь хадгалуулсан бүх алт “бааздаа” хэзээ ч эргэж ирэхгүй тухай тэд ярьдаг. Германы алтны үйл явдлын дараа олон орон АНУ-ын Сангийн Газарт хандаж өөрийн хууль ёсны алтаа эргүүлж авах мэдэгдэл, хүсэлтээ бэлтгэж эхлэв.
Сангийн Газар дараалалд зогсож буй эхний захиалагчид л алтыг нь “өгч дөнгөсөн” байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Германд. Гэхдээ энэ нь бүрэн биш шүү дээ. Бусад улсуудад бол “таваар” хүрэлцэхгүй. Энэ нь Францын Ерөнхийлөгч Шарль де Голль 3 миллиард “ногоон цаасыг” юм болгож АНУ-ын Сангийн Газраас хүссэн алтаа авч амжсан 1960-аад оны үйл явдалтай төстэй юм. (Хэрэв уншигчид хүсвэл энэ тухай жич дэлгэрэнгүй ярьж болох юм- Х.Д.Ганхуяг.)
Гэхдээ шууд биш, удаан зовж байж авсан юм. Тэгэхэд Францын Ерөнхийлөгч шаргуу зан, багагүй эр зориг гаргасан билээ. Түүний дараа дараалалд зогссон бусад орны удирдагчид юу ч олж долоогоогүй юмдаг.
Германы санхүүгийн хяналтынхан сэрэв
Өнгөрсөн 2013 онд санхүүгийн ертөнцөд хэд хэдэн томоохон будлиан гарав. Дэлхийн бренд болсон олон банк санхүүгийн зах зээлд гажилт өдөөсөн янз бүрийн луйварт орооцолдов.
Хамгийн том будлиан нь зээлийн зах зээлийн хүүгийн луйвар (LIBOR, Euribor болон бусад), түүнчлэн валютын ханшийн луйвар байсан юм. АНУ, Их Британи, Европын Холбооны санхүүгийн хяналтын байгууллагууд Уолл-Стрит, Лондон Сити, Швейцарийн банкуудад асар их торгууль тавьсан билээ. Гэхдээ ипотекийн зээлийн зах зээл дээр, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах дээрх луйвруудыг илчлэн, асар их торгууль тавьсан боловч алтны луйврын сэдвээс санхүүгийн хяналтын байгууллагууд маш болгоомжтой холуур өнгөрсөн юм.
2014 оны эхээр алтны луйврын талаар олон жил дуугай байсан хуйвалдаан эвдрэв. Германы Санхүүгийн Хяналтын Холбооны Удирдах Газрын Тэргүүн (BaFin) Эльке Кёниг үнэт металлын луйврын цар хэмжээ “LIBOR-ын хүүгийн будлианаас бүр хамаагүй их” гэж мэдэгдэв. BaFin-ны ажилтнууд Deutsche Bank-ны ажилтнуудтай аль хэдийн ярилцлага хийсэн байна. Алтны экспертүүд Германы санхүүгийн хяналтынхан ухах ёстой газраа ухаж эхэллээ гэж ярьж байна.
Гүнзгий мөрдлөгөөр зөвхөн “алтан трест”-ийн оролцогчдийг төдийгүй, өөртөө асар их алт хуримтлуулж амжсан тэрхүү “завшигч” (бенефициар) нарыг илрүүлэх аж. Харин одоо бол дэлхий нийт алтан стандартад шилжихэд бэлтгэж байна.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 20.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

28 Responses to ВАЛЕНТИН КАТАСАНОВ: АЛТНЫ ЛУЙВАР

  1. Soembo_mn Dasha says:

    Ene yu gesen ug ve ahaa? Bi sain uhahgui bna..

  2. Новшийн юм болждээ. Өөрсдийгөө мөнх “лаг” байна гэж бодождээ.

  3. bi says:

    frantsiin eronhiilogchiin yasan tuhai sonirhol tataj bn shu bas altan standartad shiljihed dollaraas yalgaatai davuu tal ni yag uy bolood delhii niit shiljih gej bgaa um be

  4. Javhlan says:

    altnii une osno gesen ug uu ?

    • Ганаа says:

      Алтны үнэ өсч байгаа. Ер нь бол хямрал болоход алтны үнэ өсдөг.

  5. mashaa says:

    er ni tsaasan deer mash tom tom naimaa hudaldaa ih hiigddeg um bnlee. yalanguya uul uurhain licensenii huivd. minii neg tanidag gadaad nohor ene tal deer ih mergejsen hun bdg. ter helehdee ene license-nii gazar door ter nerleed bgaa ashigt maltmal bsn ch baigaagui ch ylgaagui bid teriig uhaad olborlood ashig olohgui. gol ni ene license-g avsanaar manai huvitsaa osoj huvitsaanii osoltoosoo bid nar ashigaa oldog gj bsn. tegeed bodohoor ene olon companiudiin horongo gedeg bol bas l tsaasan deer bdg biet bus zuilduud l bdg ni oilgomjtoi. ihenhedee huvitsaanii hansh osoj buurah ni hen negnii ashig olohoor zohion baiguulalttai toglolt bdg gj oilgoson. Altan deer bol buur high level garuud bgaa bizdee.

  6. bi says:

    medeejiin um shig bolovch bas medehgui asuudal um shig ee

  7. delgermaa says:

    za minii ganc oilgoj uhaarsan zuil bol MONHIIN um gej ugui aj, ter tusmaa odoo cagt, iim ertond delhiid yaj MONGOLOOROO uildeh gedeg ni hamgiin hecuu asuudal um uu daa

  8. delgermaa says:

    ANUd baih estoi Germnany alt buren baidagt itgel aldarsan um shig baina lee, hagas jiliin emne nemcuud neg shuugaj avaad amaa uduulsen

  9. delgermaa says:

    manai tugrug huuchin niigemd altan batalgaatai baisan tiim ee?

    • Ганаа says:

      Социализмын үед монголын 1 төгрөг 0,222168 г цэвэр алттай тэнцэж байсан. Тэгээд түүгээрээ баталгааждаг байсан. Одооны төгрөг бол түүний дэргэд жорлонгийн цаас л байхгүй юу. Энэ нь О.Чулуунбат тэргүүтэй банкны луйварчдын хийсэн ажлын үр дүн мөн…

  10. mashaa says:

    Ganaa ahaa, odoo manaid 5-aa baig gehed yadaj 3 jiliin uridchilsan tolovlogoo prognoz gargachihaar baiguullaga bn uu? Huuchinii tolovlogoonii komiss shig bish um gehed yadahdaa l orgon heregleenii baraa, tuuhii ed, busad zuilee hun amiinhaa osolttei uyalduulaad tootsooldog. Statistic-iin tov gazar bol dandaa l ongorson hugatsaand l ajillaj bgaa bizdee

    • Ганаа says:

      Ямар үхснийх нь байдгийм. Нэр төдий гадаад төсөл горьдсон шал мангар юмнуудыг хэн ч байгууллага гэж тооцохгүй ш дээ. Үүнийг боддог хүн ч бараг байхгүй болсон. Яахав сонгууль дөхмөгц хэдэн хүнд мөнгө өгөөд худлаа ярих цаас бэлтгэснээ төлөвлөгөө, прогноз энэ тэр гэж хуцдаг юм. Тэрэнд нь шинжлэх ухаантай төстэй, дөхүү зүйл ганц ч байхгүй. Учир нь статистикаас эхлээд манай албан ёсны тоо баримтын дийлэнхи нь шал худлаа байдаг. Тэхээр чинь ямар элэнцгээрээ үнэн зөв дүгнэлт гаргах юм. Манайхан үнэн солиотой ш дээ…

  11. dashdondog says:

    fransiin eronhiilogch 1960 -aad ond nato -goos garch, dollart bish altant surilsan bodolgo ybuulj amerikaas altaa tataj bas afrikiin bvh koloni oronuudtai frankaar hudaldaa hiij dolariig shahaj frankiig delhid hvchtei bologson doo.. amerik bol zvgeer hyanaltgui tsaasan dollar hebelj bgaa bolohoor busadiin baylagiig zvgeer l sorj bayjij bna..

  12. EZA says:

    Дансны алт гэдэг зүйлийн талаар хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Яг банкиндаа болохоор байхгүй алт юм. Харилцагч банканд алтны данс нээлгэж алт хадгалуулахаар тохиролцдог боловч банк алтыг нь авч банкандаа байршуулдаггүй. Зүгээр санхүүгийн захаас алтны бичиг худалдан аваад хадгална. Тэгэхээр дансны алт бол дам байдлаар баталгааждаг болж байна. Гэтэл хамгийн эцэст алт хадгалж байгаа улсууд нь өнөөх бичигээ хувилаад тараачихдаг. Үүнээс болж зах зээлд огт байхгүй их хэмжээний алт зарагдаж үүнээс болж алтны бодит үнэ унадаг. Энэ бол алтны луйварын гол арга нь юм шиг байгаан. Ингэснээр алтыг хүссэн үедээ унагааж өсгөж чаддаг. Үүнийг тэхдээ хүчирхэг зохион байгууллалттай банкууд хийж байх шиг санагддаг. Магадгүй холбооны нөөцийн банк ч юм уу маш хүчирхэг инстуц байгаа байх. Том улсууд бол бодит алтаа барагтай бол гаргадаггүй. Одоо улсууд дансны алтны талаар сайн мэддэг болсон тул бодит алт худалдан авахдаа маш дуртай болсон болов уу.

  13. NNN says:

    saihan niitlel bna aa, tand bayrlalaa

  14. Эрдэнэбатын Эрдэнэсүх says:

    Манай улс хаана алтаа хадгалуулдаг юм бол?

  15. oderdenee says:

    Таныг загнаад байдаг хүний тоо цөөрөөд байна даа

  16. Зочин says:

    Сайн байцгаана уу залуучуудаа. Оройн мэндийг хүргэе. Сонин.мн сайт нь Ганхуяг судлаачийн нийтлэлийг тавьдагийг Та бүхэн мэдэж буй. Сүүлийн үед Ганаа судлаачийн нийтлэлийн доорх коммент-энд зохион байгуулалттайгаар дайралт хийж байгааг Та нар мөн ажиглаж буй. Өнөөдөр, эдгээр этгээдүүд Ганхуяг судлаачийг “…Новш чинь чи одоо гоншигнохгүй шүү. Чи хэрхэн яаж үнс нурам болохоо удахгүй харна. Өмнө ч хэлсэн, одоо ч хэлнэ. Чи өөрөө эхэлж өдсөн. Жигшүүрт хэрэг гэсэн ойлголт надад байдаггүй юм. Аллага, хүчирхийлэл бол миний хувьд тоглоом. Одоо тэгэж хүний өмнө нялцаганаж, хайртай дуртай гэж тэнэгтдэг цаг өнгөрсөн. Чи надад ёс суртахууны ямар ч хичээл заагаад нэмэргүй. Би зүгээр л нулимж орхино.” зэргээр алж устгахаар заналхийлж байна. http://sonin.mn/news/politics-economy/25002 Бидний нөхөд, Ганхуяг судлаачийг, энэ талаар ТЕГ, ЦЕГ-т энэ заналхийллийн талаар мэдэгдэхийг ШААРДАЖ БАЙНА. Монгол Улс сүйрч доройтсон байж болно, гэхдээ өнөөдөр хууль үйлчлэлээ зогсоосон гэж сонссогүй юм байна.

    • Ганаа says:

      Баярлалаа Танд. Энэ ч гайгүй байна. Жишээлбэл: “Надад коммнистуудтай бодох тооцоо бий. Би энэ тооцоогоо дуусгана. Яаж дуусгахыг чи төсөөлөх ч үгүй. Чи энэ ертөнцөөс зүгээр явна гэж бодож байгаа бол санасны чинь гарз. Чамайг би энэ ертөнцөд байтугай нөгөө ертөнцөд үнс чандруу болгон тонилгох болно. Үүнийг чамд амлаж байна. Чингис хаан хэрхэн өстөн дайснуудаасаа өшөөгөө явсан яг тийм замаар та нараас өшөөгөө авна. Арвангуравдугаар зуун хэвээрээ байна шүү. Юу ч өөрчлөгдөөгүй. Миний энэ өшөө авалт бол нэр төрийн өшөө авалт байх болно.” гэсэн заналхийллийг би “түүх” гэдэг этгээдээс бараг өдөр болгон авч байна.

  17. Зочин says:

    ГАНХУЯГ СУДЛААЧАА, ЭНЭ ТАЛААР ТЕГ, ЦЕГ-т МЭДЭГДЭХИЙГ БИД ШААРДАЖ БАЙНА. ТОГЛООМ ТООТОЙ НЬ ДЭЭР. ОДОО БАЙТЛАА ХҮН АЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.

    • Ганаа says:

      Өөр нэг заналхийлэл нь нэг иймэрхүү: “Чи миний гараас гарахаасаа нэгэнт өнгөрсөн. Энэ насандаа байтугай, хойт насандаа. Үүнийгээ сайн тогтоож аваарай. Чи өөрөө том дуугарч, өөрөө амлалт өгч өөрөө өөртөө гал дуудсан. Чи удахгүй галд шатах болно. Тэр цагт чамд хэлсэн бүхнийг чинь сануулах болно. Би тоглоогүй шүү.” Өдөр болгон ингэж бичих бол илт заналхийлэл гэсэн ангилалд орно гэж би ойлгож байна. Хамгийн хүнд хэцүү үед айгаагүй байж энэнээс айна ч гэж юу байхав. Зүгээр л Та нарт сонирхуулж байгаа юм.

  18. mashaa says:

    хаа газар нэг ийм тэнэг юмнууд байж л байдаг дөө. хийж чаддаг юм ердөө хананы цаанаас орилох. Нүүр тулаад уулзвал чацга алдана тэд нар. Харин Сечин зөвхөн газрын тосны хайгуул хийх талаар ярилцах гэж 3 цагийн айлчлал хийсэн нь хэр бодитой вэ. Өөр асуудлууд ярилцсан болов уу

  19. Зочин says:

    ГАНХУЯГ СУДЛААЧАА, ЭНЭ ТАЛААР ТЕГ, ЦЕГ-т МЭДЭГДЭХИЙГ БИД ШААРДАЖ БАЙНА. ОДОО БҮҮР БАЙТЛАА ХҮН АЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА АА ЭД НАР. БУУХ ЭЗДҮҮД НЬ ДЭНДҮҮ ОЙЛГОМЖТОЙ Л ДОО. ЭЗДҮҮД НЬ ӨНӨӨДӨР, МАРГААШ МОНГОЛД БҮГДИЙГ ЧАДАЖ БАЙЖ МАГАДГҮЙ, ГЭХДЭЭ НӨГӨӨДӨР ЧАДАХ БОЛОВ УУ ТЭД.

  20. Auggdoug says:

    za ene talaar bi nileen deer yed sonsoj baisan yum baina , ter yed sain itgeegyildee ene amerikchuud yer ni ynen hudal ni medegdehgyi yum hoorondoo bas ih yaridag ulsuud shyy dee, Federal Reserve-d yamarch alt baihgyi ongolson guldmainuud baigaa , US government durtai yedee $ aa hevleed l hergeledeg terniigee tegeed debt geed l baidag medehgyi ee medehgyi

  21. уншигч says:

    сайхан нийтлэл болж. ганаа ахаа таньд заналхийлж байгаа ийм тэнэг юмнуудыг хэн турхирч байгаа нь ойлгомжтой.монголын луйварчдын бөгсийг долоосон тэдгээрийн хүүхэлдэйнүүд.байнгын бөгөөд зохион байгуулалттайгаар нэтийн орчинд дайралт хийдэг,хөдөлмөрлөх гэдгийг мэддэггүй хөлсний этгээдүүд биз.

  22. Murun says:

    Mongolchuudaa bugdeeree yaj negdeh we? zaluuchuud ni bar pub usereel facebookd zuragaa tawihaas uur yum hiihgui, hiij bga ni mash tsoohon, setgelgee dendvv yaduu bur doloon dor gj helj bolhoor bn mongol yag suirlee yunaas ehleh we sudlaachaa?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: