ХУУЧРААГҮЙ ДҮГНЭЛТ

Өнөөдөр манайхан Н.Энхбаярыг дүгнээд жигтэйхэн. Хүнийг мандаж бадарч явахад нь дүгнэх, бууран доройтсон үед нь дүгнэх хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Мөн арваад жилийн өмнө дүгнэх одоо дүгнэх хоёр үлэмжийн зөрүүтэй. Олон хүн намайг Н.Энхбаярыг зөвхөн хувь хүний талаас нь дайсагнасан гэж үздэг. Үгүй шүү ! Би түүнийг намтай, орчинтой нь системийн түвшинд шинжлэн дүгнэж байсан. Үүний нотолгоо болгож би яг арван жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Учир нь энэ өгүүлэл анх гарахад бараг бүгдээрээ “Үндэсний удирдагчаа” өмөөрөөд боож үхэх шахаж байсан чинь баримт шүү дээ. Энэ өгүүллийг 2004 оны 10 дугаар сарын 12-нд одоо УИХ-ын гишүүн, тухайн үед сэтгүүлч Г.Уянгийн эрхлэн гаргаж байсан “Улс төрийн сонин”-д “Дарангуй системийн золиос уу, түүнийг бүтээгч үү ?” гарчигтайгаар нийтэлж байсан юм. Эндээс системийн онолын дүгнэлт хэзээ ч хуучирдаггүй бөгөөд шинжлэх ухаан гэдгийг Таныг ойлгоно гэдэгт найдаж байна…

Би одоо болтол нэг асуултад хариу өгч чаддаггүй юм. Энэ нь МАХН яагаад дарангуй нам болчихов гэсэн энгийн мөртлөө ихээхэн хүнд асуулт болно. МАХН–д Н. Энхбаяр гэж есөн шид нь бүрдсэн аймаар нөхөр гэв гэнэт орж ирээд бүх нам, төрийг дарангуйлаад унасан юм огтоос биш.
Бид анхлан МАХН–ын Удирдах Зөвлөлд хамт орж ирэхдээ намаа шинэчлэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, эрч зоригтой адилхан залуу улсууд байсан. Мөн МАХН–ыг шинэчлэе гэсэн тухайн үедээ хамтын, одоо бол Н. Энхбаярын эрмэлзэл огт буруу байгаагүй. Чамгүй олон жил хамт ажилласнаас гадна судлаач хүний нүдээр харахад Н.Энхбаяр угаасаа чөтгөр байгаагүй, ямар ч гэсэн сонгодог дарангуйлагч болно гэж зүүдэнд минь ч орж байгаагүй. Түүнд олон удаа тус болсон Ерөнхийлөгч Н.Багабанди ч түүнийг ийм балай дарангуйлагч болон төрөл арилжина гэж бодож ч байгаагүй байх.
Барагцаалбал зургаан сарын дотор тэр залуу есөн шид нь бүрдсэн их зантан, ихэд эвдэрсэн том толгой болон хувирч эхэлсний нэг гэрч нь би юм. Мэдээж тэр нэг нартай сайхан өдөр гэнэт илбэдүүлээд хувирчихаагүй. Юм гэдэг чинь бага багаар эхэлдэг юм билээ. Жишээлбэл, Н.Энхбаярыг дарга болсны дараа асар удалгүй МАХН–ын Удирдах Зөвлөл утга учраа алдаж эхлэв. Тухайн үед энэ ч гэсэн нэг их сүр болгоод байх зүйл биш байлаа. Удирдах Зөвлөлийн Хурал болохын өмнө аль нэг дарга нь дуудаж чи түүний төлөө саналаа өгөөрэй гэж шууд л зааварддаг болов. Би үгэнд нь орж байгаагүй ээ…
Энэ бол дайсан болохын эхлэл байжээ гэж одоо боддог юм. Дээрх технологи нь одоо аль ч нам, түүнчлэн төрд үлэмж дэлгэрээд байгаа далд улс төр, өнөөгийн “зөвшилцлийн” үр хөврөл байжээ. Тэр үед намын Цагаан байшингаар орж ирэх ч хүн цөөн, одоогийн шинэ дарга нарын бараа сураг ч байхгүй байлаа. Нөгөө талд нь Ардчилсан холбоо эвсэл ёстой нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байв.
Асар удалгүй Ардчилсан Холбоо эвслийн тодорхой хэсэгтэй, тухайлбал Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нартай Н.Энхбаяр нууцаар сүлбээлдэх болов. Yүнийг улс төрийн стратеги, тактиктай холбон үзвэл тухайн үед онцын их буруутгах үндэслэл бас л хомс байлаа. Тэр яваандаа намаас, тухайлбал Удирдах Зөвлөлөөс нууж буюу ганцаарчилсан үйлдэл хийдэг болов. Энэ бол дарангуйлагч болохын ноцтой дохио байлаа. Yүнийг би ганцаараа анзаарч байсан гэж хэлж чадахгүй. Одоо бодоход бүх хүн анзаарсан мөртлөө дүлий дүмбэ оргиж, би ганцаараа хэлдэг нь болсон байв. Удирдагч буюу удирдах байгууллагын алдааг жижгээс нь эхэлж засахгүй бол том, системийн хэмжээнд хүртлээ өсдөгийг манай нам өөр дээрээ ингэж туршсан билээ. Ялааг заан болгосон эзэд нь бид өөрсдөө юм. Удирдагчийг амьд байхад нь бурханчилж, үхсэн буюу буусан хойно нь дэвсдэг зөвхөн Орос, Монгол хоёрт л байдаг менталитет нөлөөлсөн байж ч магадгүй.
Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Ганхуяг ганцаараа нүдтэй чихтэй, ухаантай, мэдлэгтэй, бусад нь таг харанхуй, лалар тэнэг байгаагүй нь лавтай юм. Удирдагчийг бурханчлах нь Монгол төр, түүнийг бүрдүүлэгч үндсэн хэсэг–МАХН–ын төрөлх лай ланчиг байв. Энэ нь бусад намуудад ч бас нэг адил хамаарна. Монголчууд бид энэ ёрын зангаа хаяхгүй бол Монголын нийгэм, монгол менталитет нь дарангуйлагч төрүүлэх хамгийн шимтэй хөрс цаашдаа ч байх байх болно.
Асар удалгүй тэр саун, казино, ресторанаар давхих болж, дагадаг дагалддаг хүмүүс нь томоохон бизнесменүүд болсон юм. Манай систем хүнийг эвдэж эхэлж буй нь тэр. Гаалийн Х.Баатар, банкны О.Чулуунбат нар түүнийг том бизнес, гэмт хэргийн ертөнцтэй холбогч гол гүүр нь болж байсан гэж би итгэлтэй хэлж чадна. Хэрэв үүнийг худлаа гэх ахул намайг шүүхэд өгсөн ч болно. Надад духан дээрээ наах баримт хангалттай бий.
Н.Энхбаяр, Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар нийлж байгаад эвслийн засгийн газруудыг толгой дараалан унагасныг нотлоод байх шаардлага байхгүй юм. Наад зах нь генерал Б.Пүрэвийн бичсэн номыг сөхөөд харчихад л алган дээр байгаа юм шиг харагдана. Н.Энхбаяр эвслийн зөрчлийг ашиглан Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нарын хамсаатантайгаа нийлж тэднийг бусниулах тутам МАХН–ын болон Н.Энхбаярын нэр хүнд өдрөөр биш, цагаар өсч байлаа. УИХ–ын нөхөн сонгуулиар Завханы тойрогт ялалт байгуулсан нь түүнд улс төрийн эрх мэдэл авчирч, МАХН-ын туг, далбаа, бэлэгдлийг сольсон өнгө будгийн өөрчлөлт нь МАХН–ын шинэчлэлийг харуулж, Социнтернд элсэх реклам нь улс төрийн итгэл үнэмшил бий болгож нэг үгээр хэлбэл улс төрийн амжилтыг аль эртнээс хангасан юм.
Алдаатай буюу буруу бодлого, үйл ажиллагааг дараа дараалан эхлээд жижгээр ухамсаргүй байдлаар хожим нь томоор санаатайгаар давтан давтан хийж энэ нь улс төрийн аюултай завхралд хүрээд байсан ч дээр дурдсан алдар гавъяа үүнийг нь бүрэн дарж чадаж байв. Энэ олон жижиг гэмээр зүйлүүд нийлэн нийлсээр дарангуйлагч болох агуу их замнал эхэлсэн юм. Yүнийг МАХН зогсоож чадаагүй.
Миний хийсэн зарчмын үндсэн алдаа бол МАХН–ыг хамтын удирдлага, шударга ёс, шинжлэх ухаан, ёс суртахууны үндсэн дээр шинэчлэж болно гэж үнэн сэтгэлээсээ итгэж байсанд оршино. Олон он жил элээж бараг яс маханд нь шингэсэн даргын амыг харах, түүнийг шүтэх, долигнох менталитетыг би харгалзсангүй. Н.Энхбаярт долигногчид тав арваараа биш, сүрэг сүргээрээ хөлхөлдөж, түүнийг алсдаа улс төрийн хувьд хөнөөх гол хүчин бөгөөд шалтгаан болсон юм.
Энэ нөхцөлд хувь хүний хувьд хоёр сонголт үүсдэг. Нэгдэх нь хэт өргөмжлөлөөс татгалзан улс төрийн ухаалаг, алсыг харсан, зохист бодлого явуулах. Удаах нь ганцаараа бүхнийг захирах эрмэлзэлдээ идэгдэн “агуу ихийн” болон “эдийн шуналд автах” өвчин зэрэг тусах. Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар эхний замаар явсан. Гэтэл хувь хүний дорой шинж чанараасаа болж Н.Энхбаяр хоёр дахь замаар нь явсан юм. МАХН ийм төрлийн өвчнийг дэврээх, сэдрээх хамгийн таатай орчин байлаа. Одоо энэ намд бүрэн ариутгал хийх зайлшгүй шаардлагатай.
МАХН–ын энэ балиар орчин түүнийг үнэхээр эвдсэн. дээ. Н.Энхбаяр ч алдар хүндээсээ хар тамхичин шиг таашаал авдаг байлаа. Түүний алдааг харж, дургүйцэх хүчин МАХН дотор байсан, одоо ч байгаа. Н.Энхбаяр эхлээд намыг дарангуйлагч болов. Yүнийг тэр хэрхэн хийсэн вэ ?
Нэгдүгээрт, тэр МАХН–ын дүрмийг дарангуй тогтолцоо, төвлөрсөн хатуу удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр алхам алхмаар өөрчлөв. Өөрөөр хэлбэл МАХН дотор дөнгөж тогтоод буй ардчиллын үр хөврөлүүдийг ээлж дараалан устгав. Нэг удаагийн өөрчлөлтийг нь хүн анзаарахааргүй боловч олон удаагийн өөрчлөлтүүд нь нийлээд бүхэлдээ үйлчлээд ирэхлээрээ МАХН-ыг нийгмийн хөгжилд саад бологч дарангуй систем болгон хувиргасан юм. Yүнийг МАХН–ын XXIII их хурлаар МАХН–ын Дүрэмд оруулсан өөрчлөлтөөс харчихад л болно. Хэрэв уншигчид, сонирхогчид хүсвэл би энэ талаар дэлгэрэнгүй өгүүлж болно.
Хоёрдугаарт, боловсон хүчний бодлогыг арилжааны хэрэгсэл болгож, дуулгавартай манкурт боол болгож хэрэгжүүлсэн. МАХН–ын аль ч түвшинд үзэл бодолдоо үнэнч, ажилсаг, туршлагатай, мэдлэгтэй боловсон хүчин хангалттай байсан. Одоо ч байгаа. Гэтэл Н.Энхбаяр хаа явсан нь үл мэдэгдэх, илт гэмт хэргийн намтартай, шунал, мунхаг мулгуу нь дэндсэн харь гаригийн мэт хүмүүсээр намыг дүүргэв. Эд нар нь голдуу бизнесийн хүрээллийнхэн байсан бөгөөд энэхүү шуналын туламнууд Н.Энхбаярын ачаар төрийн эрх мэдэлд орж чадсан юм. Өөрөөр хэлбэл МАХН баячуудын төрийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болон хувирав. Эд нар манлайлагчийг магтан дуулах, янаглан хорлох, зусардах, бялдуучлах, долигнох гэсэн бараг ганцхан зүйлийг хийж чаддаг төрөлх гэмээр авъяастай байлаа. Тэд нам болон төрийн системд нэвтэрсэн ДОХ, САРС, ШУВУУНЫ ХАНИАД болой. Энэ бүхнээс шалтгаалан манай төр, нийгэм системийн хямралд ороод байна. Энэ лай ланчгийг ард түмэн л үүрдэг жам ёсоор түрүүч нь амсаж эхлээд байна.
Дээрх алдаанаас намын оюунлиг сэхээтний бүлгийг түшиж баймаажин сэргийлэх ёстой атал хүний хувь чанараасаа шалтгаалан тэрхүү бүлгийг намаас хөөн зайлуулсан нь түүний хэзээ ч засашгүй алдаа болсон юм. Одоо МАХН–д тархи, толгой үлдээгүй. Би өөрийгөө хэлээд байгаа юм биш, одоо бараг гудамжинд яваа буюу амаа үдүүлсэн ч хайрламаар, бахадмаар монголын жинхэнэ бахархал болсон олон том эрдэмтдийг хэлж байна. Өгүүлэл ч бичиж үзээгүй маанаг докторууд, гадаад дипломтой хуурамба, дуурайгч нарыгаа оюуны сэхээтэн гэж бодож байвал дэндүү эндүүрэл болно.
Эндээс бараг гүн ухааны гэмээр хоёр асуулт үүснэ. Нэгдэх нь Н.Энхбаяр системийн золиос уу ? Yүнд би тийм гэж хариулна. Ямар ч залуу хүнийг хүнийг Yндэсний Удирдагч, Монголын Бахархал, Чингис хаан, Гималайн уул гэж хөөрөгдөн алдаг мөн чанар бидэнд, тухайлбал МАХН–д бараг арилшгүй шингэсэн. Удаах нь энэ системийг хэн төлжүүлж, тэтгэж, одоо гарах гарцгүй шахам болгосон бэ ? Yүнд би мэдээж хэрэг өөр хэн ч биш Н.Энхбаяр гэж хариулна.
Аливаа дарангуй систем өөрийн эзнийг дарж алдаг түүхийн хууль гэж байдаг юм. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал хоёрыг л жишээлэхэд энэ нь хөдөлбөргүй нотолгоо болно. Одоо Н.Энхбаяр Ерөнхийлөгч болохоор үхэн хатан зүтгэж буй нь нууц зүйл байхаа хэдийнээ больсон. Түүний энэ дуусашгүй хүсэл, эрх мэдлийн тэчъяадал, алдар хүндийн цангаа, гэмт явдал нь илчлэгдэхээс айсан зөн совин нь юунд хүргэхийг би л лав мэдэхгүй.
Одоо бараг гарцаагүй нүүрлээд байгаа нуралтын дараа би түүнийг муулахгүй, хөндөхгүй, оролдохгүй. Надад тийм адгийн ёс суртахуун, хүмүүжил байхгүй. Гэхдээ би ганцаараа ёс журмыг барилаа ч гэсэн түүнийг дэвсэх хүмүүс хангалттай олон гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй. Түүний нам, төрийн шинэчлэл нь төр, нийгмийг системийн хямралд оруулсан цорын ганц үр дүнд хүрээд байна.
Энэ бол түүний өөрийнхөө гараар байгуулсан гаж систем бөлгөө…
Судлаач Х.Д.Ганхуяг
2004 оны 10 дугаар сарын 12.
Дахин сийрүүлсэн:
2014 оны 03 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ХУУЧРААГҮЙ ДҮГНЭЛТ

  1. ганбаатар says:

    Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. таны бичсэнийг алгасалгүй уншадаг болсоор 2 жилийг ардаа үдэв, завтай үедээ архивыг чинь ч ухаж уншдаг. 2004 онд би монголд байгаагүй юм аа. Та үнэн голыг нь олоод дүгнээд бичээд байжээ. poor энхбаяр – орчин цагийн авилгын загалмайлсан эцэг. Танд баярлалаа гэхэд багадмаар талархаж явдаг шүү. залуусынхаа оюуны, сэтгэлгээ, шинжилгээний нүдийг нээж буйд

    • Ганаа says:

      Би блогоо 2008 онд нээсэн. Тэрнээс өмнө би бичдэг л байсан. Энэ залуучууд намайг блог нээгээд “бичиг үсэг сурсан” гэж ойлгоод байдаг юм…

  2. danzan says:

    Ta yagaad baabar.mn-d ordoggui yum be. olon hun unshih bish uu

    • Anonymous says:

      Niitlelch.mn buyuu “shildeg niitlelchdiin klub” gegch – “shildeg neolobcuudyin” armi-d oroh shaardlaga Ganaa-d baihgui!

  3. Ulemj says:

    Одоо мань хүн юу төлөвлөж суудаг юм болдоо

  4. Humpad says:

    Намд үйлдвэрлэгдсэн “Энхбаяр” гэдэг бүтээгдэхүүн бусдаасаа шалгарч гарч ирсэн юм бол… Бусд нь одоо хаагуур юу хийж явна вэ?

  5. zochin says:

    таны өгүүлэл нийтлэлүүд бол миний тархины талх, өглөө бүр ажилдаа ирээд таны блогт шинэ өгүүлэл нийтлэл юу байгаа бол гэхээс сэтгэл хөдлөн байж, ажлынхаа зав зайгаар орж хараад, шинэ өгүүлэл нийтлэлийг чинь цаг зав гарган шимтэн уншдаг шүү, сэтгэгдэл үлдээдэггүй ч гэсэн таны оюуны их бүтээлээр чинь тархиа цэнэглэж байгаа жирийн монгол залуучууд олон байгаа.

  6. delgermaa says:

    EbiEnheeGonchigo&Co ene yeiin “baatruud” um daa, iim “baatruudiig” toruuleed urjuuleed shuteed baidag bid yag taarchihsan …materialag shunaltan

  7. bi says:

    avilgaliin zagalmailsan etseg gej unen l um bn tuhain eydee tv r yarihdaa nadad 100say biluu tog belneer hahuuldah gej minii orood hen negniig orj irsen maygiin um yarij bsaniig ni sanaj bn bogsiig ni doloogchid mon ch olon bsan da ter uedee ene hun shunaldaa zahiragdalgui ulsiihaa toloo zutgesen bol jinheneeree undesnii udirdagch bolj mongol ch onoogiihoo arai l deer bh bsan bolovuu odoo haruusch bui zuil bol yamar ch bsan buhel buten ulsiin toriin terguun bsan hun odoo ingeed l hari gazar solongost negmuu hodoo sumd hen ch tanihgui hariin hun solongos lamtanguudtai budaa ideed suuj bgaa ni nongolchuud bid oorsdiigoo l doosh ni hiij bgaa yavdal shuu de ene hun ulsiin olon chuhal nuuts gmiig medej bga deeres ni ooroo shunaltai hun hudaldagdaj medeh bishuu

  8. MM says:

    Зарим хүмүүст энхбаярыг муулсан нийтлэлийг нийтэд түгээдэггүй, зурагт мэдээллийн хэрэгслээр байнга явуулдаггүй, харин энхбаярыг дэмжсэн PR зурагтаар их явсны улмаас энхбаяр гэгчийг шүтэгч, дэмчигчидийг ихэсгэсэн гэж боддог байх. Үүнийг би худал гэж хэлмээр байна. Энэ бол Монголчуудын боловсролгуй, ядуу зүдүүгийн улмаас туссан оюуны хоосрол гэгч өвчнөөр өвчилсний гай юм. Шуудхан утгаар Монголчууд тэнэгтээ энхбаярыг дэмжиж, санал өгч байсан. Энэ нийтлэлийг уншхаасаа өмнө би энхбаярыг муулсан нийтлэл өөр нийтлэл уншиж байгаагүй тэгэхдээ үзэж харж байсан зүйлүүд маань энхбаярыг урвагч, хужаагийн гар хөл гэсэн бодол төрүүлдэг байлаа. Хэрвээ надад эрх мэдэл байсан бол юуны түрүүнд баттай мэдэж буй 3 новш Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж нарыг юуны түрүүнд Сүхбаатарын талбай дээр цаазаар авах байсан юм. Дараа нь баабар мэтийн мэдрэл муутай жижиг гарын урвагч нарыг….

  9. Anonymous says:

    Tanii bichsen zuils nom bolj garval neg door hurdan usnhchih umaa

    • odnoo says:

      nom bolgoj gargaval sanaliig demjij baina. nom bolgon gargaj huch hudulmuruu zarsan olon olon niitlel ugvvllee humuust hurgeh heregtei baih

  10. hudulmur says:

    Эдийн засгийн алуурчид, залуурчдын талаарх таны бодлыг сонсмоор байна. Монголын олон хүнийг гадныхан сул талыг нь ашиглан ийм болгосон гэдэг Энхбаяраар тогтохгүй олон хүн байна энэ хэр ортой бол ???????????

  11. Сайн байна уу. Би таны блогийг одооноос их сонирхох боллоо. Танд судалгааны амжилт хүсье. Тантай нас намтар ойролцоо болоод ч тэр үү сэтгэгдэл их нийлэх бололтой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: