ЖИМ СИНГЛЕР: ПУТИН АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮРЭН УСТГАЖ ЧАДНА

Манайхан Украиныг асуудлыг их гэнэн ойлгох. Үүнийг хөндөхөөр гарцаагүй дэлхийн мөнгө-санхүүгийн асуудал руу орох. Энийг ярихаар “цаанаасаа болохгүй” байгаа асар том зөрчил байх. Ингээд дэлхийн санхүү-эдийн засгийн системийн тухай бичихээр монголын “идэр дүү Дори” нар Америкийг мууллаа гэж над руу сүрэглэн дайрах. Зарим нь бүр өмдөндөө шээс алдталаа надад хонзогнох…
Яахаараа ийм усан тэнэг фанатик болдгийг гайхаад барамгүй. Би судлаач хүний хувьд зөвхөн бодит байдал, хандлагыг л хэлэхийг хичээдэг. Америкийн болон дэлхийн том аналитикууд их ноцтой дүгнэлтүүд хийсээр байна. Үүний нотолгоо болгож Грег Хантерийн 2014 оны 3 дугаар сарын 14-нд дэлхийн алтны томоохон эксперт Жим Синглерээс авсан нэгэн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Нэр бүхий томчуудын энэ ярилцлага олон хүнд нэгийг бодогдуулна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Үүнийг JSMinset.com сайтаас лавлан үзэж болно.
Грег Хантер: Ингээд биднийг эдийн засгийн хориг арга хэмжээ, эдийн засгийн дайн л хүлээж байх шив дээ. Тэдний яриад байгаа зүйлийн нэг нь Оросыг швейцар системээс (олон улсын төлбөр тооцооны) шахан гаргах, түүнийг ашиглахыг хориглох тухай байна. Тэгвэл Оросууд эргүүлээд хийн төлбөрөө алт болон цалин мөнгөөр олж авахыг хүсэхээ мэдэгдэж болно шүү дээ. Тэд үүнийгээ сонголттой хийж, Европ болон барууны холбоотнуудаас алт, Хятадаас юань авахад л болоод явчихна. Та энэ талаар юу бодож байна ?
Жим Синглер: Та хэд хэдэн асуудлыг зэрэг тавьж байна. Нэгдүгээрт, швейцар систем ашиглах нь банкны төлбөр шилжүүлэхэд асар их бэрхшээл учруулдаг. Энэ бол олон боломжийн нэг л юм. Гэхдээ БРИКС-ийн орнууд өөрийнхөө төлбөрийн системийг нэгэнт хөгжүүлээд байна. Ингээд үүнийг дарамт үзүүлэх хэрэгсэл болгож ашиглана гэдэг бол дайнаас бусад дурын нөхцөлд алдаатай арга хэмжээ юм. Тэд (баруун) зүгээр л өөртөө өрсөлдөгч бий болгож байна. Түүнийг Иранд дарамт үзүүлэх гэж, хэдийгээр сонголттой ашигласан ч энэ бол миний бодлоор хүчтэй зэвсгийг хугацаанаас нь өмнө хэрэглэсэн алдаа юм. Хэрэв халуун дайн болж байгаа бол ийм маягаар дайсныхаа эдийн засагт цохилт өгч болно. Хэрэв үүнийг хүйтэн дайны нөхцөлд ашиглавал швейцар системдээ өрсөлдөөний механизм бий болгоно. Швейцар систем бол ердөө л барууны харилцааны систем юм. Энэ бол зүгээр л нэг тулгуур юм. Ийм тулгуурыг давтан хийх амархан байдаг…
Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаараа Оросыг Европын хийн гол сурвалж гэдгийг мартаж байна. Оросын эсрэг хориг арга хэмжээ авснаараа тухайн агшинд Оросын нутаг дэвсгэр дээр Европ, Америкийн олон тооны компаниуд ажиллаж байгааг мартаж байна. Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь өөрийнхөө хөлийг буудсантай адил гэдэгт би хатуу итгэлтэй байна. Та Оросын эсрэг тэдний дурын арга хэмжээний эсрэг олон улсын төлбөр тооцооны шинэ систем хийгээд барууны орнуудад мөн л адил ихээхэн хүнд байх барууны орнуудын эсрэг хариу хориг арга хэмжээний тухай асууж байна. Энэ бол секундын дотор халуун болж хувирах хүйтэн дайн юм.
Грег Хантер: Ийм цуурхал яваад байна: Оросууд европ, америкийн бизнесүүд рүү ирээд, энэ бүхэн чинь манайх, бид бүхнийг улсын болголоо. Та нар бидний эсрэг хориг арга хэмжээ авсан, одоо бид Та нарын эсрэг хориг арга хэмжээ авна, Та нар зайлцгаа…Энэ үнэн үү ?
Жим Синглер: Хэрэв Та нар КГБ-ын хуучин хурандааг юу ч болоогүй юм шиг өшиглөөд хөөчихнө гэж үнэнээсээ бодож байвал Та нарын түүний хувь хүний талаарх анализ чинь уг сууриараа буруу байна. Одоо болтол Путины олон нийтэд өгч байгаа бүх мэдээлэл дэндүү зөөлөн байна, тэр ямар нэг хатуу арга хэмжээ огт дурдаагүй, мөн олон улсын харилцаанд тэр жинхэнэ жентьлмен байдлаар хандаж байгаа. Бид Оросын эсрэг ямагт сүр бадруулсан арга хэмжээ авч ирсэн, Путин өөрийгөө хүлээцтэй авч явж байгаа гэж би хэлэх байна, гэхдээ тэр цаг үеийн шаардлагад нийцүүлэн нөхцөл байдлыг хурцатгаж эхэлнэ.
Грег Хантер: Оросын нэг түшмэл тэдний хариу арга хэмжээ адил шинжтэй байна мэдэгдсэн тухай би өнгөрсөн долоо хоногт уншиж байсан ?
Жим Синглер: Тийм, өрсөлдөгчдийн үйлдэл тэгш хэмтэй, өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хариу үйлдэл байдаг. Гэсэн хэдий ч энэ бол аюултай. Орос бол бүс нутгийн гүрэн гэдэг үзэл санаа ч аюултай. Энэ дүгнэлтийг хаанаас хийсэн юм ? Цөмийн зэвсэгтэй, түүнийгээ хүргэх хэрэгсэлтэй дурын орон, тэр тусмаа Орос шиг орон дэлхийн их гүрэн юм. Гэтэл бид Орос бүс нутгийн гүрэн гэж өдөр болгон сонсож байна. Бид худлыг сонсож байна. Бид үнэн бусыг юмыг сонсож байна. Бидэнд болж буй үйл явдлын тодорхой зураглал алга байна. Томоохон Хэвлэл Мэдээллийн Хэрэгслүүд Оросыг түрэмгийлэгчид гэж нэрлэж байна, гэтэл үнэн хэрэг дээрээ тэнд төрийн эргэлт гарч, энэ явцад Крым дэх Оросын оролцооноос хамаагүй бага легитим шинжтэй шинэ засгийн газар эрх мэдэл аваад байна.
Грег Хантер: Хоёулаа асуудлын санхүүгийн тал руу оръё. Энэ хориг арга хэмжээ дэлхийн эдийн засгийг дэлбэлж чадах уу? Энэ нь төгсгөлийн эхлэл мөн үү ?
Жим Синглер: Р.Никсон долларын алтан баталгааг өөрчлөхдөө түүнийг нефтийн хангамжид шилжүүлсэн юм. Тэрээр Саудын Арабтай хэлэлцээр хийж эрчим хүчний бүх гэрээ хэлэлцээрүүд одооноос эхлэн доллараар хэмжигдэх (номинал) болно гэж тохирсон юм. Ийм учраас нефтедоллар бол эрэлтийн хүрээ бөгөөд доллар худалдан авах зайлшгүй шаардлагатай гэрээ хэлэлцээрийн тооцооны зүйл болж, нефтдоллар бол АНУ-ын долларын хүч чадал тулгуурладаг стандарт болсон юм. Дөнгөж саяхан АНУ-ын долларын индекс (USDX) (АНУ-ын долларыг Евро, Иен, Стерлингийн фунт, Канадын доллар, Шведийн крон, Швейцарын франк зэрэг зургаан үндсэн валютын сагсанд харьцуулсан индекс) 80-аас доош унав. Энд доллар амьдрах хүчээ алдсан мэт харагдана. Гэхдээ доллар үүнээс доош удаан тогтож чадахгүй.
Энэ зах зээл дээр Солилцоог Тогтворжуулах Сан (Exchange stabilization fund) үргэлж оролцож байдаг бөгөөд доллар 80-аас доош ороод ирмэгц тэрээр түүнийг 80,50 юмуу 81,20-д барихыг оролдож, доллар хүчтэй гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Гэхдээ доллар энэ хавьцаа байгаа бөгөөд энэ нь хариу цохилтын шүдийг мэдэрч байгаа. Хариу нь дурын бусад валютын Европтой хийх энгийн тооцоонд оршиж байдаг. Надад итгээрэй, тэд өөр валютаар тооцоо хийх болно. Еврогоор хийх тооцоо бол эрчим хүчний диллерүүдийн хувьд маш амархан ажил байгаа юм.
Та долларын зах зээл рүү гарах хэрэгтэй, эрчим хүчний гэрээгээр тооцоогоо доллараар хийх хэрэгтэй гэдэгт долларын хүч чадал оршдог юм. Бид нефтдолларын ачаар дайнд яваад орчихож байна. Грегээ, хэрэв нефтдоллар ядахдаа бага ч гэсэн суларвал энэ нь бүх хүчний хөдөлгөөн гэсэн үг, импульсийн хөдөлгөөн гэсэн үг. Нефтдоллар бол АНУ-ын долларын импульс юм. Хэрэв Оросууд нефтдолларт дуудлага өгч, эрчим хүчний тооцоог өөр валютаар хийж эхлэх юм бол импульсийн өөрчлөлт болж, долларын индекс 76 болтлоо унах болно.
Грег Хантер: Өөрөөр хэлбэл, Орос хэлэхэд амархан л даа, бид алтаар төлөхийг хүсч байна, тэд харин ч бидэнд рублээрээ төлнө гэж хэлж болох нээ дээ…
Жим Синглер: Бидэнд юу дуртайгаараа төлнө…
Грег Хантер: Бидэнд юань, эсвэл евро, рупи, юу дуртайгаараа төлнө. Бид төлбөрөө цаашид зөвхөн доллараар хийхгүй болох нь..
Жим Синглер: Заавал ч рубль байх албагүй л дээ, томоохон хэрэглэгчид валютын шилжүүлэг хийхэд хүрэхгүй, валютын хэмжээ хялбаршсанаас эрчим хүч хямдарна. Хэрэв өөрийн валютаар төлж болж байвал яагаад заавал доллараар төлөх ёстой юм. Доллар өмнө нь хэзээ ч байгаагүй тийм дарамтад орж байна, ийм болоод долларын индекс 80-аас дээш гарч чадахгүй байна. Америкийн хувьцааг зарж буй европчууд чимээгүй зогсоолд орж, доллар, АНУ-ын улсын облигацийг худалдан авах хэрэгтэй, гэхдээ яагаад индекс 80-аас дээш гарч чадахгүй байна ?
Яагаад гэвэл доллар дээш харж, Оросын хариу цохилт ирнэ гэж гэж ярьж байна. Энэ нь долларт асар их нөлөө үзүүлж байна. Энд облигац зарах тухай яриагүй байна, аяндаа мэдэгдэнэ. Би швейцар системд ахиад итгэхгүй, доллараас бусад ямар ч валютаар надад төлж болно.
Грег Хантер: Энэ нь алтны үнэд яаж нөлөөлөх бол ?
Жим Синглер: Алт аажмаар 1.550 $ болтлоо өснө гэж би хэлэх байна. Долларын индекс 76 хавьцаа байж, 72 хүрэх замдаа байна.
Грег Хантер: Хэрэв тэд хуучин руугаа буцах орох тийм арга хэмжээ авах болов уу. Энэ нь нефтдолларын төгсгөлийн эхлэл болох уу ? Саудын Араб оросын замаар орж, юань, рупи, евро юу дуртайгаа авч зүрхлэх болов уу ?
Жим Синглер: Юу дуртайгаа. Харьцуулахын тулд доллар бол эрэлтийн ихээхэн хэмжээг алдсан, түүнийхээ хандлагын импульсийг хугалж буй АНУ-ын ердийн нэг үйлдэл (акци) юм. Бухын зах зээл дуусч баавгайн зах зээл эхэлбэл хандлагын импульс хугарна. Жишээлбэл, баавгайн зах зээлд алт дуусвал бухын зах зээл эхэлнэ. Бухын зах зээлд доллар дуусвал баавгайн зах зээл эхэлнэ.
Орост боломж нь байгаа, цор ганцаараа хийх хүсэл ч байгаа: эрчим хүчний төлбөрийг дурын валютаар хийж эхлэх хүсэл байгаа. Бид долларын индекс 72-76 байгаа, доллар/евро 1,45/1,50 байхад ганц хоёр доллар олж авч болох л юм.
Грег Хантер: Тэгвэл тэд Европт бонус олж авна, тэдний валют үнэд орно, эрчим хүчний үнэ унана. Тэгээд тэд нефть, байгалийн хийг еврогоор төлөх нь бидэнд таалагдаж байна гэх юм байна л даа.
Жим Синглер: Меркель амаа хамхиж, инээнэ л дээ. Валютын зах зээлгүй бол хямд биш гэж үү ? Худалдаа хийхийн тулд хямд евро хэрэгтэй, харин удаан хугацааны хэтийн төлөвд үнэтэй евро хэрэгтэй.
Грег Хантер: Гэхдээ америкийн хэрэглэгчдийн хувьд энэ нь сүйрэл болно. Бензин галлон нь (3,79 л) 3,50-4,50-5$ болж өснө.
Жим Синглер: Валютын хүчин зүйлээс болж өдөөгдөх өөрийн өртгийн инфляцийн тухай би 12 жил ярьж байна. Энэ нь хэт инфляцийг өдөөж хамгийн муу ажил хэргийн уур амьсгал бий болгодог. Хэрэв танай импортын өртөг таазандаа тулсан бол орон нутгийн зах зээл дээр Таны зарж буй үнэ яах ёстой юм, бас л таазандаа тулна биз дээ.
Грег Хантер: Энэ ч ёстой болох ёстой техникийн үзэл бодол байна даа. Тэд энэ бүхнийг маш бүдүүлэг хийжээ, тэд хамраасаа цааш хардаггүй юм байна, энэ бүхнийг аюул гэж тооцдоггүй юм байна. Бас нэг аюул нь цэргийн хувилбар юм. Би өөрийн сайт дээр Украиныг хоёр хэсэгт хуваах тухай ярьж байгаа хүмүүсийг иш татсан байгаа, тийм биш гэж үү ? Баруун Украинд пуужин, цэргээ байрлуулахыг НАТО-д Орос зөвшөөрөх үү, хамгаалалтын болон давшилтын боломжийг НАТО-гийн гишүүн орнуудад шууд хил дээрээ Орос олгох уу ? Яг ингэнэ гэж Та бодож байна уу ?
Жим Синглер: Ингэхэд чи ОУВС юу хийх гэж байгааг нэг минут ч бодож үзсэн үү, үүнийг Баруун Украин гээд нэрлэчихье. Тэд энэ оронд зээл өгнө, түүнд 37 млрд $ шаардлагатай, 15 млрд $ биш шүү. Иймээс тэд 2015 оны төлбөрийг санах ёстой. ОУВС Грекэд хийсэн тэр зүйлээ л хийж байна.
Хагас жилийн дараа Баруун Украины хүмүүс Оросын бүрэлдэхүүнд орно гэж орилж, шаардах болно, яагаад гэвэл өнөөдөр сард 165 $ авч байгаа тэтгэврийнхэн ОУВС-ийн зээлийн нөхцлөөр 80 $ авах болно. Тэд чөлөөт Баруун Украинд аз жаргалтай байна гэж бодож байна уу ? Тэд орос болохыг хүснэ. ОУВС зээл өгөхөөр дэвшүүлсэн нөхцлийн тусламжтайгаар Баруун Украиныг Путинд дамжуулах зорилтыг биелүүлэх нь ямар ч эргэлзээгүй.
Грег Хантер: Путин украины хил дээр цэргийнхээ тоо ихэсгэж байгаа. Тэр хүлээх үү, цөмрөх орох уу, Та юу гэж бодож байна ?
Жим Синглер: Чи бод доо. Та нар гартаа алтан цувимал эргэлдүүлж, үлгэрийн морь унаад шидэт зэвсгийн үзэсгэлэн сонирхож яваа залууг харж байна. Түүнийг өдөх хэрэггүй гэдгийг ойлгоход нэг их ухаантай байх хэрэггүй юм. Тэр КГБ-ын хуучин офицер юм, гэтэл Та нар түүнийг хэтэрхий хүчтэй түлхэж байна, тэгвэл түүний цэрэг белорусын хилийг давна. Бурхан минь тэднийг өршөө, тэд (америкчууд) юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Биднийг үзэл суртал нь дайн хийхийг шаардсан бүлэг өдөөж байна. Орост бүх хөзөр байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хангалттай ухаан, лидерийн чадвар бидэнд дутагдаж байна. Нефтдоллар бол ЯМАР Ч ЭРГЭЛЗЭЭ БАЙХГҮЙ өнөөдөр оршин буй дэлхийн эдийн засаг дахь цорын ганц, хамгийн чухал хүчин зүйл юм.
Харин Орос бол түүнийг гартаа барьж нэг л агшинд түүхэнд хэзээ ч байгаагүйгээр Доуг (хөрөнгийн индекс) сүйрэлд хүргэх хариу өгч чадахаар байна.
Грег Хантер: Агуу мөртлөө энгийн зүйл байна. Бид зүгээр л швейцар системийн гишүүнчлэлээ үргэлжлүүлэх эсэхээс үл хамаараад дурын валютаар төлбөр хийх ёстой юм байна. Гэхдээ Та энэ нь манай эдийн засгийг эвдэж, инфляцийн бахинд хавчиж, бухны зах зээлд алтыг үргэлжүүлнэ гэж яриад байгаа ш дээ…
Жим Синглер: Өөр ямар ч хувилбар байхгүй, оросуудад швейцар системээс илүү хүчтэй зэвсэг байгаа. Тэднийг швейцар системээс хөөнө гэдэг бол өөрийнхөө хөлийг буудсанаас өөрцгүй. Ингэвэл бүх юмыг сүйд хийж, ялангуяа зээлийн хүүтэй нягт холбоотой дериватын зах зээлийг баллана гэсэн хэрэг.
Грег Хантер: Хариу цохилтын хүрээнд америкийн эдийн засгийг бүрэн устгаж болно гэж Та хэлэх гээд байна уу ?
Жим Синглер: Оросууд америкийн эдийн засгийг хөлөөр нь толгой хийж ч чадна, түүнийг бүрэн устгаж ч чадна. Та нар туг дарцгаар хэчнээн ч даллаж болно, гэхдээ факт бол фактаараа л үлдэнэ.
Грег Синглер: Энэ ч харин гайхамшигтай прогноз байна !!!
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 03 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ЖИМ СИНГЛЕР: ПУТИН АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮРЭН УСТГАЖ ЧАДНА

  1. egel1n says:

    bayarlalaa

  2. бүү бур says:

    бүүбур сэтгэгдэл хаадаг болсон байна шүү.

    • GNS says:

      цаад чинь монголчуудыг ташраар нь хужаагаар нь дуудаад бантсандаа сэтгэгдлүүдийг хаасан. Нээх л юм бол фэн нь байна уу дайсан нь байна уу өөрийг нь хужаагаар нь дуудаад байгаа болохоор тэр… ингэж хэлсэн нь л мөд мартахдахгүй дээ.. мань хүн тэрийг бичиж байхдаа хятадын радикал юм орчуулж байгаад санаатай санаагүй 2 ын дундуур туусанаас зайлахгүй…

  3. tg says:

    Хэрэв орос хөдөлвөл манайд ашиг гарах нь гэж ойлголоо мөн үү? Баярлалаа сайхан зүйл хийж байдагт

  4. Delger says:

    Ашиг ч уг нь гарна л даа. Гэхдээ тэр нь бидэнд хүртээлтэй юу, эсвэл дээгүүрээ хуваагаад идэх үү, эсвэл бүр аль ч үгүй хоосон хоцрох уу гэдгийг тэр “чөлөөт ардчилсан сонгууль”-иараа гарч ирсэн “мундаг”-ууд л шийдийшд. Хувааж идчихээд ард түмэн ядуу байна гэж гонгинохоор гөлөгнүүдээрээ “Ямар ард түмэн байна, тийм төр байна. Хохь чинь, заяа чинь тэр. Уинстон Черчил хэлэхдээ ардчилал бол нийгмийн хамгийн….” энэ тэр гээд л цэцэн цэлмэг хуцуулчихна. Тэгдэг л биз дээ.

    BRICS бол барууныхны жинхэнэ асуудал. Тив тивийн хамгийн олон хүнтэй, хамгийн том газар нутагтай, хамгийн их баялагтай, хамгийн том нийлүүлэгч, бүгд бүс нутагтаа тэргүүлэх байр суурьтай, аймаар нөлөө бүхий, тэгээд хамгийн гол нь хонзогногч улсуудын эвсэл гэдэг чинь эвгүй зүйл мөн биз. Барууныхан зохиож болсон төлбөрийн системийг эд нар шинээр зохиогоод тусдаа мөрдөхөд ядаад байх юу байхав. Хятад банкны системдээ реформ хийж байгаа гэдэг чинь нэг юм хэлээд л байнаа даа.

    Бразил, Хятад хоёр бол Америкийн том нийлүүлэгчид. Европын гол нийлүүлэгч Орос. Эсрэгээрээ барууныхны үнэнч нийлүүлэгч Австрали нь одоохондоо Хятадын нийлүүлэгч хэвээр байгаа. Гэхдээ Хятадын хойд талд Австралиас дутахгүй баян Монгол, тэгээд цаана нь бүр баян Орос байгаа бөгөөд Монголын баялаг дээр Австрали сандайлчихсан. Тэгээд хүчээр гацааж байгаа. Монгол нийлүүлэлт хийхээ байг гэхэд Орос, Хятад хоёрын бараа солилцоо Монголоор дамжаад эхэлбэл юу болох вэ? Тодорхой биз. Энийг манайхаас бусад нь харчихсан, бас мэдэж байгаа, тэгээд хоорондоо алалцаж байна.

    Товчхондоо Монгол торгоны зам болж хувираад байна. Торгоны замыг бүгд эзэмшихийг хүсдэг. Тиймээс хэн нэгэндээ өгөхгүй байхад хамаг анхаарлаа тавина. Үүн дээр л бид ухаантай тоглох ёстой.

    Монголын тусгаар тогтнол маш эмзэг үедээ байна гэж Ганаа ах хэлж байсан. Үнэндээ ч эвгүй л байна. Гэхдээ одоохондоо тогтвортой байгаа. Харин хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй юм даа.

    • Aila says:

      Энэ шүү дээ… Дэлгэрийн яриангүй зөв. Ашиг гэдгийн өмнө их том аюул, хүнд цохилт байгааг бид мартаж болохгүй, бэлдэх хэрэгтэй. Бид, манай улсын бүх систем ноён доллартай уяатай. энэ нийтлэлийн ҮГ нь шилжилтийг алгуур эхлүүл гэж би ухав…

  5. batjargaln says:

    Reblogged this on "ХӨХ Танхим" and commented:
    Ганхуяг гуай маш сонирхолтой ярилцлагыг маш сонирхолтой орчуулжээ, машид сонирхон уншина уу.

  6. GNS says:

    Дэлгэр үнэн хэлжээ…

  7. bi says:

    yagaad ou balutiin san ukrainiig putind ogch bgaa um be ene yamar uchirtai um be yagaaad baruun ukrainchuud jiliin dara orosiig dagay gej oriloh gej

  8. bi says:

    ANU OROS 2 muudaltsahdaa hurvel HYATAD hojih geed bdag tsaanaa l zevuu bn da

  9. ( Ganaa) says:

    Yadahdaa neg nunjig zaaj chadahgui archuulna shuu dee,amitan ch baig,hunch baig ,uls ch baig.Amidarliin huuli alag uzdeggui,yamar Mongoliin huuli togtooch nar bish…

  10. delgermaa says:

    Gitadin dollarin rezerv ih ender uchir Gitad ch bas tiim amarhan orosuudiig duraar ni bailgahgui bolov uu?

  11. ЗАЛХУУ ХҮҮ says:

    ОУВС болон бусад эх үүсвэрээс Укриануудын зээлдсэн 37 тэрбумын талыг нь Оросууд байгалийн хийн төлбөрт авна, үлдсэнийг нь эрх баригчид нь хувааж иднэ. Тэгээд дахин бослого үймээнийг гаднаас дэгдээж эхэлнэ дээ. Ер нь бол Барууныхан (атлантынхан) Оросыг тойрсон эмх замбараагүй бүс болгох гээд сүүлийн 20 жил л ажиллаж байна штэ. Тэр бүсийн нэг нь бид шүү Монголчуудаа.

    • оюун says:

      аахаан. Зүйтэй. Болгоомжтой байх..

  12. Suren says:

    Эхэн хэсэгт “Нэгдүгээрт, швейцар систем ашиглах нь банкны төлбөр шилжүүлэхэд асар их бэрхшээл учруулдаг” гэснийг
    “Швейцарийн системийг ашиглаж банкны төлбөрт саад учруулах замаар Оросод дарамт үзүүлэх” гэж өөрлөх нь зүйтэй болов уу (Орос эх: Во-первых, использование швейцарской системы для создания огромных трудностей в переводе банковских платежей). Эс бөгөөс дараа дараагийн өгүүлбэрийн ойлгоход бэрх байх.

    Уучлаарай, таны бурууг зааж чичлэх гээгүй, алдаа олохын тулд ч орос эхтэй тулгаагүй, гагцхүү энэ өгүүлбэр дээр жаахан гацаж “юу билээ” гэж бодсон учир орос эхийг нь уншсан болно. Дашрамд үргэлж биднийхээ тархийг цэнэглэж байдагт танд маш их баярладаг.

    • Ганаа says:

      Ойлгож байна аа, чиний зөв байна. Баярлалаа.

  13. Odonchimeg says:

    Баярлалаа. Замбараагүй их мэдээллээс алийг нь авахаа мэдэхгүй үед таны нийтлэлүүд чиглүүлдэг шүү.

  14. оюун says:

    Толгойг минь ухаж төнхөж өгдөг танд баярладаг шүү.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: