М.Хазин. “Зах зээлийн үл үзэгдэх гар” болон өөрийн өртгийн бүтцийн тухай

Манайхан үл үзэгдэх гар гэж их ярих. Бараг л хулгай хийчихээд тэрийгээ “үл үзэгдэх гар” авчихсан шахуу тайлбарлах. Ийм утгагүй тэнэг юм байхгүй л дээ. Чөлөөт капитализмын эхэн үеийн үл үзэгдэх гар алга болоод их удаж байна. Манайхан Адам Смитийг анх удаа дөнгөж одоо уншиж байгаа улсууд чинь аргагүй ш дээ. Иймээс Оросын эдийн засгийн аналитик М.Хазины бичсэн өөрийн өртгийн тухай хамгийн хялбар, хамгийн “тэнэг хүн” ч ойлгохоор нэгэн товч өгүүллийг орчуулснаа хүргэж байна…

Өөрийн өртгийн бүтцийн тухай
Өнөөгийн зах зээлийн онцлогийн тухай ярихийн өмнө “зах зээлийн үл үзэгдэх гарын” тухай хэдэн үг ярих хэрэгтэй юм. Энэ сэдвээр нэлээд олон шог яриа байдаг ба Штирлиц, Василий Иванович (Чапаев) хоёр хоёр тийш харан ууртайгаар тамхи татан зогсоно, энд Адам Смитийн нөгөөх “гар” орчихсон гэх үндэслэл байгаа гэнэ гэсэн шог байдаг юм.
Юуны өмнө сонгодог чөлөөт зах зээлийг аваад үзье. Тосгоныхон хөдөлмөрийнхөө бүтээгдэхүүнийг (өргөст хэмх, улаан лооль, төмс гэх мэт) авчирч зуслангийнхан болон амрагчдад зардаг лангуу бүхий газар манайд тун олон бий. Энэ газрын амьдрал төгс, рэкетчид болон бусад түшмэл байхгүй, энд үнэ урсгалаараа тогтдог. Ингээд энэ системд янз бүрийн нөхцөл байдлыг харгалзсан (бүтээгдэхүүний чанарын бага зэрэг ялгаа болон аль нэгэн худалдагч үлдэгдлээ хурдан зарж захаас харих гэх мэт) нэгдмэл үнэ маш хурдан тогтоно. Энэ бол зах зээлийн “үл үзэгдэх гар” юм.
Хэрэв ийм зах дээр бөөний бараатай хүмүүс ирж, демпинг хийж (өөрөөр хэлбэл урсгалаар тогтсон үнийг бууруулж) эхэлбэл ийм зах зээлийн бүх бүтэц маш хурдан эвдрэх бөгөөд эсвэл захаас хөөгдөнө, эсвэл бие даасан худалдагч нарыг хөөнө.
Энэ зах зээлд төр оролцож болно, жишээлбэл, зах дээр төрийн дэлгүүр ажиллуулж (Зөвлөлт Улс шиг ) нам үнэ тогтоож болно. Энэ дэлгүүрт бүтээгдэхүүн байна, гэхдээ их биш, гэхдээ үнэ хэт өсгөхийг энэ дэлгүүр зөвшөөрөхгүй. Үнэ бууруулахгүй байгаа, бүх худалдагчдаас татвар авдаг рэкетирүүдийн нөхцөл байдлын тухай би огт ярихгүй байгаа, энд гар, гаднаас нь харахад үл үзэгдэх гар байх нь мэдээж хэрэг, гэхдээ энэ бол зах зээл биш нь бас л мэдээжийн хэрэг.
Одоо хөдөлмөрийн хуваарийн түвшингийн өсөлтийг төсөөлөөд үзье. Ингэвэл зарчмын шинэ асуудал үүснэ. Учир нь худалдан авагчид эцсийн биш болж, харин завсрын болж байна. Өөрөөр хэлбэл үнийг тооцохдоо зөвхөн өөрийн бодол санааг биш, харин хожим энэ бүтээгдэхүүнийг худалдан авах тэр хүмүүсийн бодол санааг харгалзах, тэднийг худалдааны бүрэлдэхүүн хэсэгт оруулж тооцох ёстой болж байна. Энд “зах зээлийн үл үзэгдэх гарт” үйл ажиллагааны шинэ талбар бий болж байна.
Эцсийн зах зээлд аль нэгэн бүтээгдэхүүн (үйлчилгээ) зарахад түүний үр дүнгээр бий болсон мөнгийг үйлдвэрлэлийн гинжийн бүх оролцогчид өөр хоорондоо хуваадагт гол асуудал байдаг юм. Өөрөөр хэлбэл таваар эцсийн худалдан авагчид очихоос бүр өмнө биет байдлаар нэгэнт төлөгдчихсөн байдаг нь мэдээж хэрэг ба гэхдээ аль нэгэн байдлаар хуваарилалт явагдчихсан байдаг юм. Ингээд: түүнийг яаж хуваадаг вэ ? гэсэн асуулт үүсч байна. Ингээд “зах зээлийн үл үзэгдэх гарын” адил тэнцүү нөхцөлд үйлдвэрлэлийн үе шат бүрт ашиг ойролцоогоор адил байх ёстой. ? Юмыг яаж мэдэхэв давтаад хэлье: чухамхүү ашиг, харин орлого биш шүү !
Хэрэв аль нэг салбарт ашиг хэт бага байвал харгалзах үйлдвэрлэгч зах зээлээс явж, уг таваар ховордож, түүний ашиг болсон үнэ өснө. Хэрэв ашиг хэт их бол харгалзах сектор руу шинэ үйлдвэрлэгчид тэмүүлж, ингэхээр ашиг болсон үнэ буурна.
Тодорхой арилжааны үнэ “тэнцвэртэй” байна гэж практик дээх хэзээ ч байдаггүйд анхаарах хэрэгтэй. Гэхдээ тэр нь аль нэгэн байдлаар тэрхүү “үл үзэгдэх гараар” тодорхойлогдох ямар нэг тэнцвэрт төлөв байдлыг тойрон цаг үргэлж баланслагдаж байдаг. Гэхдээ ийм үлгэрийн юм шиг зураглал биднийг зарим нэг бусад хүчин зүйлийг тооцох хүртэл л үйлчилдэг.
Энд чухамхүү санхүүгийн сектор үйлчилж эхэлдэг. Эцсийн бүтээгдэхүүний төлөө завсрын зах зээлийн бүхий л гинжийг бүрдүүлсний дараа хүчтэй төлдөг гэж би нэгэнт дурдсан.
Учир нь бодит үйлдвэрлэгч удаан хүлээж чадахгүй, хэн нэгэн түүнд төлөх хэрэгтэй. Энэ нь голдуу эсвэл үйлдвэрлэгчид, эсвэл худалдан авагчид зээл өгдөг банк байдаг юм. Банк өртөг тодорхойлох үедээ өөрийн хувийн эрх ашгийн үүднээс л хандана.
Жишээлбэл, банк аль нэгэн үйлдвэрлэгчид ихээхэн зээл өгсөн бол өөрийн мөнгөнд асуудал үүсгэхгүйн тулд энэ үйлдвэрлэгчийн зарж буй бүтээгдэхүүнийг заруулах сонирхолтой байна. Урвуугаар энэ үйлдвэрлэгчийн өрсөлдөгчид саад болохыг хичээнэ.
Ийм байдлаар ашгийн жигд хуваарилалтын үйл явцад худалдааны гинжийн замд байгаа том том компаниуд оролцоно. Сонгодог жишээ нь: бодит үйлдвэрлэгчдийн “өлсгөлөн боодлыг” гартаа атгаж, худалдааны үнийг өсгөж, ингэснээрээ худалдааны гинж дэх ашгийг өөртөө ашигтайгаар хуваарилдаг хөдөө аж ахуй дахь зуучлагчийн монополь болно.
Гэхдээ ийм нөхцөл байдлын үр дагвар нь зүсэн зүйлийн санхүүгийн болон эдийн засгийн холион бантангийн зүгээс (пертурбаци) үйлдвэрлэлийн бүхий л системийг хамааралт байдлыг эрс нэмэгдүүлсэн явдал байдаг. Учир нь үйлдвэрлэлийн гинжин дэх өртгийн бодит хуваарилалт мөнөөх нэрд гарсан тэнцвэрт байдлаасаа улам бүр холдон алсардаг юм.
Хэрэв гэв гэнэт зээлийн өртөг өсч эхэлбэл (үйлдвэрлэлийн системийн хувьд цэвэр гадаад хүчин зүйлтэй холбоотойгоор), хэрэв гэв гэнэт эцсийн эрэлт унавал системээс хамгийн бага ашиг олж буй хамгийн сул хэсэг “тасран салж” эхэлнэ. Энэ нь ажилгүйдэл ихсэх, эрэлт буурах, гэх мэтэд хүргэдэгт асуудал байгаа юм биш. Асуудал үйлдвэрлэлийн бүх гинж тасарч, зүгээр л нэг явцуу цоорхой биш, туулан гарахын аргагүй ангал үүсдэгт байгаа юм.
Энэ үед олон жилийн турш “шударга бус” (жигд хуваарилалтын үзлийн үүднээс) ашиг хүртэж ирсэн хүмүүсийн ухамсарт чанарт найдах нь ихээхэн гэнэн хэрэг болно. Тэд одоохондоо юу өөрчилж чадахгүй гэдгийг ярихгүй юмаа гэхэд үйлдвэрлэлийн системийн гадна оршдог, тэр тусмаа хангалттай хийсвэр төсөөлөл бүхий хүмүүс болон бүтэцтэй хангалттай хатуу үүргээр холбогдсон байгаа. Энэ нь ч бас бүх зүйл биш юм.
Эцсийн эрэлтийг (хэрэглэгчдийг) зээлээр урамшуулах нь бас нэгэн өвөрмөц эффект бий болгодог. Энэ нь “нэр гарсан” тодорхой сегментэд эрэлт төвлөрөхөд хүргэдэг. Хэрэглээний янз бүрийн түвшинд тохирсон янз бүрийн сегментүүд байдаг. Харин төвлөрөл бол яг өөрийн товлосон газартай байдаг. Энэ нь бас л ноцтой аюул үүсгэдэг.
Эдгээр сегментүүд завсрын эрэлтийн ихээхэн хэсгийг өөртөө дахин хуваарилж, чингэхдээ нийлүүлэгчид чухам энэ хэсгээс голдуу дээд ашгаа олдог. Улмаар энэ хэмжээ эрс багасах нь ашгийн бууралтыг эрсдэлийн түвшингөөс доош ороход хүргэж ч болно, хэрэв бусад худалдан авагчид ерөөсөө худалдан авалтаа бууруулаагүй тохиолдолд ч ийм бууралт болж болно. Үүний үр дүнд бид үйлдвэрлэлийн бүх систем задрах өндөр эрсдэлийн нөхцөл байдалд ахиад л орчихож байна.
Энд өгүүлсэн эрэгцүүллийг орчин үеийн эдийн засгийн механизм Адам Смитийн “зах зээлийн үл үзэгдэх гар” гэж нэрлэсэн тэр бүдүүвчтэй адилтгах юмаар тун бага гэдгийг нотлох цорын ганц зорилгоор үргэлжлүүлж мэдээж болно. Түүнчлэн энэхүү бүдүүвчийн тогтвортой байдлыг хангаж байсан загвар, сонгодог эдийн засагчдын дүрсэлж байсан тэнцвэрт системийг орчин үеийн хямрал нурааж байгааг үзүүлж болно. Гэхдээ энэ систем тодорхой бус шалтгаанаар өнөөдөр ч үйлчилсээр л байна…
Орчуулсан:
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 03 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to М.Хазин. “Зах зээлийн үл үзэгдэх гар” болон өөрийн өртгийн бүтцийн тухай

  1. hudulmur says:

    Сайн байна уу Эрхэм судлаач таны амрыг эрье
    Сонирхолтой, хэрэгтэй, ашиг тустай энэ сайхан нийтлэлүүдийг бодлого шийдвэр гаргагчдад уншуулах юмсан гэж бодном
    Юуны өмнө манай “Инженер эдийн засагчид” ийм мундаг шүү гэж бахархаж байгаагаа илэрхийлье.
    2008 оны сонгуулийн үеэр Хэвлэлийн хүрээлэнд байхдаа Таны олон шүүмжлэлийг сонсож ярилцдаг байсан.
    Харин “Хөдөлмөр” сонинд ажилладаг болсноос хойш таны шүүмж, нийтлэлийг уншиж танилцаагүй удсаныг нуух юун
    Фэйсбүүкийн найз НБатжаргал гэж буянтай залуугийн ачаар таны Сүүлд орчуулсэн хэдэн нийтлэлийг уншиж сууна
    2 хоногийн өмнө “Монголын эдийн засгийн форум” боллоо
    Өнөөдөр МҮЭХ -ны байранд бас эдийн засгийн асуудлаар түншийн талууд хэлэлцүүлэг өрнүүлж орон нутаг, мэргэжлийн салбаруудад тулгарч буй цалин хөлс, үнэ тарифын бодлого гээд олон “болохгүй байгаа асуудлыг ” ярилцаж байгааг сонслоо
    Энэ бүхнээс Танд хүсэлт болгон тавих санал байна аа
    Тухайлбал,
    Зах зээлийн үл үзэгдэгч гар нийтлэлтэй холбоотойгоор Манайд өргөн хэрэглээний барааны үнэ ханшны өсөлт, ченжүүд, хангалттай малтай мөртлөө өндөр үнэтэй мах идээд … гэх мэт асуудлыг хөндөж бодлого шийдвэрт тусгуулах ямар гарц, гаргалгаа байгааг санал болгооч гэсэн хүсэлт байна

  2. bat says:

    та ганцхан орос ном уншдаг юм уу? аль алийг нь уншаад дундаас нь дүгнэлт хийдэггүй юм уу? хэтэрхий нэг тийшээ туйлшираад байх шиг санагдаад байна. ардчилал бидэнд муу юм зөндөө өгсөн ч сайн зүйл бас зөндөө л байна шүүдээ.

    • Ганаа says:

      Ардчилалд “сайн зүйл” байдаг гэдэг бол “онолын” яриа. Одоо Монгол Улс мөнгө ч байхгүй, үйлдвэрлэл ч байхгүй, зах зээл ч байхгүй, ардчилал бол бүр ч байхгүй. Тодорхой зүйл ярьж байхад “онолоор” дүйвүүлэх бол гэмт хэрэг. Чи тэр “сайн зүйлээ” хэлээтэх. Нарийн ярих юм бол Та нарын дунд ардчиллын болон зах зээлийн онол,практик мэддэг амьтан ганц ч байхгүй. Мөн ном уншаад “онол” ойлгодог тэнэг юм гэж байдаггүй. Тэхээр би “ном” уншдаггүй, харин эрэгцүүлж боддог, сэтгэдэг…

  3. hudulmur says:

    Ганаа ах аа яасан их хилэгнэж хариулаа вэ
    Цөөхөн хэдэн Монголчууд дунд улсаа улс шиг аваад явя гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа Тэдэнд ямар гарц, гаргалгаа байгааг хэлж өгч байвал сайн байна.
    Мартсанаа мал мэнд үү гэгчээр
    “Гал үндэстэн холбооныхны тэмцлийн талаар Та нийтлэл бичсэн болов уу
    Тэднийг хорьчихоод
    УИХ-ын дарга Эдийн засгийн форум дээр “Урт нэртэй х уулиа цуцалсан ,,,, сайн ажлууд хийсэн гээд танилцуулж байна лээ

    • Ганаа says:

      Зөв тэмцлийг ухаантай хийх хэрэгтэй биз дээ. Тэднийг олон жилээр хорьсон явдал бол түүнээс ч тэнэг явдал…

  4. MM says:

    Юуны түрүүнд таны сайтлуу өдөр болгон өрж нийтлэлүүдийг тань уншиж сэтгэл зүрх гарган эдгээр нийтлэлүүдийг нийтэлж явдагаа хэлэх нь зүйтээ байх. Танаас нэг зүйл асуух гэсэн юмаа.
    Л.Н.ГУМИЛЕВ гэсэн хавтаслуу ороод уншиж байхад зарим нэг зүйл нь их сонин санагдлаа. Монголын Нууц Товчоо, Чингис хааныг судалсан байдал нь таалагдаагүй, миний унших гэсэн зүйл байгаагүйдээ гол нь биш харин бас л алдаа дутагдалтай буруу дүгнэлт нотолгоонуудтай их байх шиг. Энэ тал би хэдэн нийтлэл уншсан над шиг жижиг гар олон юм ярих хэрэггүй байх.
    Л.Н.ГУМИЛЕВ гэсэн гарчиг доторх нийтлэлүүдийг уншиж байхад Хятадын захирагдаагүй нэг хэсэг Баруун Хойт Солонгост очиж тэнд Чосон улсыг үндэслэжээ гэсэн байсан. Миний асуух гэсэн асуулт бол яагад Хядадаас салж явсан мөртлөө яагад Солонгосчууд өөр хэл, бичигтэй байдаг юм бэ? Мөн Япон үндэстэн хэрхэн үүссэн талаар нийдлэл бичиж өгөөч. Бас хядадаас салаад завиар арал дээр очсон юм болвуу?

    • Ганаа says:

      Надад ч гэсэн Л.Н.Гумилевээс “таалагдахгүй юм” байдаг. Гэхдээ би түүнийг ойлгох гэж судалж, уншиж, орчуулдаг болохоос биш, таалах гэж үздэггүй. Гумилев бол таалах гэж үздэг уран зохиолын ном биш. Үнэнээ хэлэхэд Солонгос, Японы түүхийг бичиж амжихгүй байх. Яагаад гэвэл би Монголынхоо юмыг барахгүй байна. Хамаг чадлаараа уншаад судлаад байхад нэмж гарч ирээд байх юм. Лав л миний нас хүрэхгүй байх…
      Чи гэсэн Солонгос, Япон гэж хадуурч байснаас Монголыгоо үзэж байсан нь дээр гэж зөвлөх байна…

    • Suren says:

      Завгүй хүнээс “Япон үндэстэн хэрхэн үүссэн талаар бичиж өгөөч” гэж гуйхаасай ичихгүй байна уу? Энэ тухай япон, англи, орос, хятад гээд дэлхийд өргөн хэрэглэдэг бараг бүх хэлээр зөндөөөөөөөөө ном байгаа. Үнэхээр сонирхож байгаа бол өөрөө эхэлж уншаад, судлаад, эргэцүүлээд нийтлэл бичихийг оролдох нь зөв бус уу? Тэрийгээ харин Ганаа ахад үзүүлж санал бодол авмаар байна гэвэл арай л ондоо хэрэг. Үнэхээр ном, сурвалж олдохгүй сэдвийн тухай “бичээч” гэж гуйж байвал бас яая гэхэв, ийм сэдвийн юм гуйна гэдэг юу гэсэн үг вэ?

  5. tg says:

    Энн Ганаа гдэг хүн машин бхаа

  6. bataa says:

    Ganaa ah uneheer mederch chadaj bn shuu manaihan iim humuusee toriin bodlogo zovloh geh meteer ashiglahad yadag bnaa bi ooriin sanaj bgaa heden jishee bichie
    1. Eronhiilogch songuul daraa mongol ediin zasag hymarna geed hed heden niitlel bichsen yag tegeed hyamarch yavsaar odoo orondoo barigdlaa shuu
    2. Nuurs une unana Oros manaihaas ih nuurs Hyatadruu zarj bn oor olon orsdoldogch baigaa bugd negdeed olon jil togtvortoi geree hiigeed nuursee bodlogoor zaray bugd hoorondoo orsdoldood bh yum manaihan geed bas heden niitlel bichsen odoo nuurs une shal deer baina
    3. Sayhan l Orosuud Crimea zugeer suuj bgaad aldana gej bhgui har dalain tserguud gazart buugaad buh yum shiidegdene gesen yag yosoor bolloo
    4. Manai ardchilsan geed bgaa nohduud tuuhee unshdaggui yum shig bgaan Lenin Stalin 2-g l bainga doromjloh yum ene 2 hun tseejeeree hamgaalj baij manaih-g tusgaar uls bolgoson gedeg tuuhen unen baisaar baital bainga doromjilno Ganaa ah l ta nar arai tegj bolohgui shuu geed unen-g heleed l bgaa
    5. Odoo Ganaa ah europ ornuud oros-n oodoos horig ene ter gej baij oorsdoo l hetsuu baidald orno geed bicheed l bgaa unen l gej bodoj bn hunii anhdagch heregtsee hool huns erchim huch guril budaa mah bugd orosd hangalttai bgaa yamarch bsan gadaad hudaldaa hiihgui bsan ch turaad holdood uhchihgui bh

    ene hun shiruun dogshin ugtei ch unen-g l heldeg shig sanagdah yum Ganaa ahd ajil amjilt husie dotood company-uud olnooroo aldagdald orj ediin zasag humigdaj bgaa ene ued bankuud ersdeld oroh uu mongo hansh unalt urgeljleh manai ediin zasag oird ued seheh bolovuu ta bid nart sanalaa helj tuslana uu bayarllaa

  7. bi says:

    manaid ul uzegdegch gar gej uneheer bsan ch tohirohgui ee yaj ch bodson ganaa guaig mongoliin tor unelj medleg chadvariig ni ashiglaasai bid tsoohuulee iim humuus bur ch tsoohon gedgiig oilgoosoi

  8. enkhbold says:

    Manai tor-n alba shig dampuu yum gej bhgui baahan tetgevree huleej bgaa heneer ch yu ch heluuldeggui avgai nar ajil-n sanaachlaga chadamj baihgui nogoo tald huul togtooh baiguullaga yaj dampuurch yamar humuus tend yu hiij bgaa bn togloom toglood manuuhai shig suuj baidag Bayanselenge nar-n jishee yum Ganaa ah-g mongol-n tord zaaval baih hunii neg gej urgelj boddog yum

    • GNS says:

      Баянсэлэнгэ боломжоороо ажлаад цалингаа аваад л явж байгаа хүн. Оронд нь Эхбаярыг ороод ирчихээгүй нь их юм. Сайхан тэр бүсгүйн өгсөн ярилцлагыг үзсэн. Энгийн Монгол бүсгүй байсан. 75н хор хутгагчтай байсанаас 76н Баянсэлэнгэтэй байсан нь Монголын төрд одоохондоо гэмгүй байхаа…

  9. NNN says:

    heregtsee hangalt Mongold l lav tohirohgui humuusiin heregtseeg sudalj tuun deeree tulguurlasan shine buteegdehuun gardaggui yordoo l gadnaas torol buriin hamgiin hymd buteegdehuun avchraad hed dahin nugalj suudag Mongol shig heregleenii ediin zasagtai orond buurch uildverleliin ginjin holboog yarih ni utgagui uchir ni tuuhiin ed hangaltaas uildverlegch tsaashlaad etssiin hereglegch nrt hurdeg niit protses ni aldaatai. hytadaas barag l belen boslon buteegdehuun avchraad teriigee hagas dutuu bolovsruulsan bolood zarahiig ulsiin suuri bagan bolson uildverlegch nar gj helehed hundreltei. ooroor helbel Mongoliin maani gadaad valyut Mongoldoo togtohgui hurimtlal uusgej chadahgui bna. Iim baidlaar herev hymral bolvol tsaashlaad ter ni nuurs tomoriin huder zes g.m tuuhii ediin unend noloolvol Mongold boloh hymral ni baraanii une osoh hymraliig daguulah bolno.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: