ХЭРЭВ АНЗААРВАЛ…

Төр засаг мэдээлэл өгөхөө болив. Намууд мэдээлэл өгөхөө болив. Бүгд үхсэн мэт болов. Хэрэв монголын төр засаг намууд бүгдээрээ чив чимээгүй, таг дуугүй байгаа бол ямар нэг муу ёрын юм хөшигний цаана болж байгаа гэж баталгаатай хэлж болно. Манайхан үүнийг огт анзаарахгүй, мэдэхгүй, хэнэггүй нь дэндсэн, үнэн тэнэг ард түмэн ш дээ. Үүнийг нь хэлэхээр бид ухаантай гэж уурлана. Тэгээд ухаантай юм бол эргэн тойрондоо болж байгааг харах мэдрэх хэрэгтэй ш дээ….
Сайн анзаарвал…
Ухаандаа Ц.Элбэгдорж баахан сүйд болж Япон руу эмнэлэгт явж байна. Хэдийдээ төрийн тэргүүн ингэж өвчнөө дэвэн дэлхийгээр нэг зарлаж байсан юм. Хөнгөн хагалгаа хийлгэлээ, бие нь сайн байна гэж зарлана. Тэгээд л болоо ш дээ. Тэгсэн чинь тэр энэ удаад өвчнөө бараг бүтэн сар зарлав. Ангийнх нь нөхдүүд мөнгө цуглуулж сайн сайхныг хүсэв гэх мэтчилэн.
Хэрэв жаахан туршлагатай хүн бол энд ямар нэг улс төрийн өрөг тавигдаж, тэр нь нэлээд ноцтой болж, ноён Ц.Элбэгдорж алс холоос харахаар шийдэж гэж таамаглаж болох уу ?! Мэдээж болно. Ямар өрөг байх гэж ?! Засгийн Газартай холбоотой л өрөг байна. Өөр юу байдгийм ! гэсэн удаах дүгнэлт хийж болох уу ?! Бас л мэдээж болно.
Түүнчлэн Ц.Элбэгдоржийн мэдлийн “Нэг ардчилал” клуб “Туушин” буудалд саяхан хурал хийсэн нь тохиолдлын явдал биш л дээ. Үүнийг сонины зурвас мэдээ гэж үзвэл тун их эндүүрэл болно. Энэ мэтчилэн мэргэжлийн бус хүн ч анзаарвал анзаарахаар олон зүйл болдог юм. Тун олон шүү дээ. Хэрэв мэргэжлийн хүн анзаарсан бол яахав ?!
Дээл тайлахуйд учир бий…
Засгийн Газрын дээлийг тайлна гэж олон сар ярьж байгаа. Барьж авах “хуулийн цоорхой” нь энэ юм. Яг тайлна гэхээр их зовлонтой.
Нэг. Мөнгө байхгүй. Хамгийн хүнд зовлон нь энэ. Мөнгөгүй машины жолоог аваад жайжигнуулна гэдэг бол 2016 оны УИХ-ын сонгуулиар гарцаагүй үхнэ гэсэн үг. Иймээс бүгдээрээ мөнгөний эрэлд хатаж байна. З.Энхболд Солонгос, М.Энхболд Хятад, Ц.Элбэгдорж Япон гэх мэтчилэн. Үүнийг анзаарч болно биз дээ…
Хоёр. Чимээгүй болсон. Энийг яагаад анзаарч болдоггүй юм ?! Сүүлийн бараг хоёр сар төр засаг нам чимээгүй болов. Монголчууд үүнийг анзаарч байгаа сөхөө алга даанч алга. Алга болсон Малайзын онгоцыг хайсан шигээ. Украиныг асуудлаар буу халсан шигээ… Айн…
Нөгөө өөрийгөө хамгаалаад байдаг сайд нар ч чимээгүй болов. Энэ ямар нэг юм хэлэхгүй байна уу ? Эсвэл нөгөө сүрхий дайраад байдаг сөрөг нөхдүүд ч чив чимээгүй болов. Энэ юу болж байна гэж бодогдохгүй байна уу ?
Гурав. Монгол банкны дампуурал. Энэ баларсан завхарсан газрын тоо баримтыг анзаарахгүй мэддэггүй юмаа гэхэд мөнгө төгрөгнийхөө байж байгаа царайг хараад хэдэн тоо үржүүлж хуваагаад байж болно биз дээ. Монголд “тоо бодож” чаддаг ганц ч сэтгүүлч байхгүй юм байна. Нээрээ шүү. Тэр ч байтугай эдийн засаг нь сүйрч байгааг тоогоор нь гаргаад харуулчих эдийн засагч алга байна ш дээ.
Монголоор дүүрэн гасалж гангинасан амьтад. Үүнийг чинь арчаагаа алдана гэдэг юм…
Эндээс Засгийн Газрыг огцруулах, авч үлдэх гэсэн олигархуудын хуйвалдаан эцсийн шатандаа орж, удахгүй хурц хэлбэртээ орж, Засгийн Газрын асуудлыг шийдэх гэж байна гэж ямар ч эргэлзээгүй дүгнэж болно.
Ойрын үед Н.Алтанхуягийн Засгийн Газрын эхлээд дээлийг тайлна, их “олон юм” болно оо, тэгээд “хонины найр”, тэгээд “буриад зодоон” болно, Ц.Элбэгдорж алсаас “харна”, тэгээд Засгийн газрын “дотоожийг” тайлна. Тэр үед нь Ц.Элбэгдорж ирж “харна” даа…
Түүний халаасанд ямар “дотоож” байхыг хэн мэдлээ. Аягүй бол “багадчихсан хуучин юм” авчрахаасаа тэр сийхгүй л дээ…

Монголчууд анзаарахгүй ангайж явсаар байтал нэг мэдэхэд их том өөрчлөлт шилжилтийн зурвас үе рүү орчихож байгаа юм биш үү ?!
Уг нь бол судлаач хүн зүй нь анализ дүгнэлт хийх ёстой байдаг юм. Өдөр болгон анализ хийгээд байж бас болохгүй. Иймээс судлаач хүн бусад үед нь онол задлаг шинжилгээний өөр олон ажил хийж байдаг. Мөн шинжлэх ухааны хялбаршуулсан, танин мэдэхүйн болон сурталчилгааны ажил хийдэг. Эдгээр ажлууд маань аналитик ажлын суурь дэвсгэр болдог юм.
Гэтэл сүүлийн үед би аналитик ажил хийх боломжгүй болов. Яагаад гэвэл сүүлийн үед судлаач Ганаагийн ажлыг тасалдуулах зохион байгуулалттай дайралт хийгдэх болов.
Үхсэн хойноо чамайг хэн тоодгийм гэж л битгий хэлж үзээрэй. Та нар надаар дамжиж Монголын ард түмэнд хүрдэг үнэнээс айдаг, Та нар ард түмнээс нууж байгаа хуйвалдаанаа илчлэгдэхээс айдаг. Харин тэрийг чинь би мэддэг юм. Ийм учраас Та нар шинжлэх ухааны бодит аналитик дүгнэлтээс үхтлээ айдаг. Иймээс Та нар миний эсрэг хөлсний бууны нохдуудаараа зохион байгуулалттай дайралт хийлгэж байна. Ингэхэд би хуйвалдаан зохиочихоо юу. Намайг мухардал сүйрлийн шалтгаан, түүнээс гарах ямар нэг санаа оноо ярингуут л миний өөдөөс бууны нохдоо турхирч байна. Би үүнд чинь бэлэн байгаа. Би бараг үүнийг чинь хүлээж байсан. Одоо би хариу цохилт өгөх миний ээлж.
Ядахдаа 4-8 жилийн цаадахыг багцаалчихаад улс төрөөр оролдож бай гэж би тааралдсан болгондоо хэлдэг биз дээ. Хэрэв анзаарсан бол судлаач Ганаагаар тоглож, оролдож болдоггүй гэдгийг их олон хүний туршлага нотолдог юм…
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 04 дүгээр сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

28 Responses to ХЭРЭВ АНЗААРВАЛ…

  1. Ayanga says:

    Чалкогийн ерийг дарж байна удахгуй ергуй болно гээд байсан. Одоо БНХАУ-с буур их зээл авахаар болсон байналээ. Хариуд Монгол Улсад анх удаа гадаадын арилжааны банкны салбар нээгдэхээр болж байх шивдээ. Банк санхуугийн салбараа Урд хершдее найр тавин алдаж байх шиг байна даа.

  2. Болд says:

    “Монголоор дүүрэн гасалж гангинасан амьтад. Үүнийг чинь арчаагаа алдана гэдэг юм…” ямар “сайхан” оновчтой бичээ вээ ТА баярлалаа. Харамсалтайн арчаа, сөхөө, ухамсартай байхаа мартаад, орчноо байг өөрийгөө танихаа байчихсан СҮГнүүд, өөрсөдтэйгээ адилтган хараал мэт эндүүрдэг төрд шургалсан мудакууд, түмний л тавилан шиг эргүүдсэн гавалгүй ардчууд нь ядаж бүгд ойлгохоо байг тогтоод эргэцүүлэнхэн уншчихдаг болоосой. Тэгэвч ТЭНГЭР, ГАЗАР оршдогоороо үлдэж тэнэгтсэн малууд арчигдаж л таарна энэ бол ХУВЬСАЛ /эволюц/ хойно дүгээ цагт ХҮН болуул сэхээрэхүйцээр өөрсдөд нь хэлж, сануулж, сэрэмжлүүлж бгаа тань “ҮНЭН” мэдлэг. Таны зовнил, санаа оноог нь хугасхан ч болсон хуваалцдаг САНАА нийлэх СЭТГЭЛ тогтуун МОНГОЛчууд улам дэгжин дээшлэх болноо.

  3. Galaa says:

    Манайд төрийн хар хүн гэсэн ойлголт үнэхээр алгадаа. Таниас нэг юм асууя Та Молорэрдэнэ гуайн нийтлэлийг уншиж байсан уу? Миний бодлоор их зөв зүйлийг хөндөж түүнийхээ төлөө ажиллаж байгаа хүншиг санагддаг. Ер нь бид юм хурдан сурдаг ухаалаг гээд цээжээ дэлдээд байдаг яс таг юман дээр үнэхээр ухаан муутайгаар амьдралд хандаж байнашдээ :(.

    • Badma says:

      Molor-erdene genen zaluu ayasaar yaridag, uruusgul uzeltei. Mongol bol tuunii huvid uls oron bish Urnudiin neg cluster baih yostoi met oilgodog. Iim uzel shinjleh uhaanch baidaggui, unshishnaa itgesen tudii zuil. Gehdee sonsoj baihad gemgui, avtaj bolohgui!!!

  4. Anonymous says:

    Yurunhiilegch chini MGL uls, tumniihee tuluu h yostoi bish uu!!! Baij chadahgui bn, bid yah ve? Tegsen murtluu uhaalag tur yariad l…

  5. bi says:

    ard tumen odoriinhoo hooliig yay da gej bhad yaj ulstorchidiig anzaarah zav garah um odor tutmiin stress tugjrel gm mash olon zuil bn shde tani shig mergejliin hunl anzaarch bidendee helj oilguulj bhgui bol ard tumen ter talaAR TAS HARAnhui negent medeelel bhgui um chini ongorson hoino ni l medej gaslah bolj bn ug ni ard tumnee unen zov medeeleleer hangaj bmaar bhiin namuud bugd oor ooriihooroo yarih um haana ni unen bgaa ni chotgor buu med deerees ni odor tutmiin streesstei amidralda nuhlaj guitsej bn

  6. Badma says:

    Hurimtlagdsan asuudluud uyaldaatai. Ehneesee zurchildsun zuils bol integratsi barimjaatai mega tusluud (ih mungu & ih usrelt) , esvel erdiin gemeer idevhtei ungu zasal!. Harin Altanhuyag hoyor dahi zamaar yavj bgaa ni Elbegdorj, Battulga, Batbayar nariin durgui hurgeseer bgaa gej bolno.

  7. ganaa says:

    Бид их хүлээцтэй ард түмэн юм.Бидны оронд өөр нэг үндэстэн байсан бол аль хэдийн бослого болсон байгаа.Одоо л хүмүүсийн бухимдал хэмжээнээсээ халих л гээд байна.Төрөө,ерөнхийлөгчөө,төрийн ажилчид гээд бүгдийг үзэн ядаж байна.Ард түмнээ хэтэрхий басамжилж, африкийн зарим улсын ардтай андуурч байх шиг .Монголчууд хэдий ухаан муутай ч гэсэн юмны учрыг олохдоо өөр шүү дээ.Энд л нэг Монголын төрийн үнэн төрхийг мэдэх юм даа.Өөр газар бол заавал нэг хүний мэдэлд.ТВ-үүдтэй ямар гэрээ гэнэв Баярцогт мэт нь хийдэг учир үнэнийг түмэнд хүргэх араггүй байдаг юм гэнээ.Завхарсан юм.Уучлаарай хүмүүсээ, бухимдаад сэдвээс хөндийрчихлөө.Би жирийн нэгэн иргэн мэдлэг, заль аль алийг нь мэдэхгүй болхоор хулгайчуудад дагздуулж ханахгүй юм даа

  8. delgermaa says:

    гасалж гангинасан амьтад, huleectei bish ee bid…odoo zasgiin gazraa sol’j yah ch um bilee? niigmiin buhimdal achaa 2 l nemegdene biz dee

  9. Anonymous says:

    загатнасан газрыг удтал маажих нь дээ

  10. Anonymous says:

    unuugiin niigmiin talaar unen zuv medeeleliig tugeej bgaad bayrlaj bna

  11. уншигч says:

    Одоо энэ газрын цахим бүртгэлээр ард түмнийг дахиж хуураад л.4 сарын нэгэнд газрын цахим бүртгэл эхэлнэ гэж зурагтын мэдээгээр ярингаа 600000 хүн бүртгүүлсэн байна гэж… Бүр нэг ард түмэн нь 4сарын 1-нд бүтэн доромжлогдсон доо.Энэ анхны доромжлол нь ч биш.Хошгируулалтанд автсан хөөрхийсүүд минь…

  12. Байгалаа says:

    Хэдий байдал хэцүү байгаа ч нэг засгийг нөгөөгөөр солиод ямар өөрчлөлт гарах вэ дээ. Хий дэмий бужигнаан бүр ч илүү зардал болно. Ард түмнийг тайван байна гэх мэт турхирах зүйл хийхгүй байвал уул нь зүгээр байна. Украйнд ард түмэн босоод төрийнхөө эсрэг тэмцлээ гээд юу хожив?!! 100 гаруй хүний амь нас, дээр нь тухайн улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал л алдагдав. Иймээс нэгэнт Монгол Эх орны хөрсөн дээр амьдарч буй Монгол хүний хувьд эх оронч сэтгэлгээтэй байж эвдрэлд хүрэхэд өдөөн хатгах хэрэггүй. Монголчууд хэдий номхон дөлгөөн харагдаж байгаа мэт боловч цаанаа дор бүрдээ нөхцөл байдлыг тунгааж байгаа. Тиймээс тэртэй тэргүй 2 жилийн хугацаа үлдсэн Засгийн газрыг одоо оролдоод ямар хожоо гарах вэ? Бүрэн хугацаагаар нь ажиллуулаад дараа нь амыг нь асууж дүгнэлт хийх хэрэгтэй.

    • Ганаа says:

      Би хөдөөний цуурхал тараадаг баагий биш. Наад дээдэс чинь өөрсдөө “болохгүй” байна…

  13. mashaa says:

    dahiad 2 jil huleevel baahan or zeel avch oorsdoo ashiglaad alga bolj ogoh blguidee. onoodoriin baidlaar Altanhuaygiin zasgiin gazar heden $-iin or taviad yag yund ashiglasaniig heleed ogoh hun bgaa umuu. Heden zam, gudamj zamiin tohijiltoos oor um bgaa umuu. Odoo boltol 5-r tsahilgaan tsants-aa shiidej chadahgui bgaa bizdee.Dor doroo bodsoor baital chin tsag hugatsaa huleehgui shuu.

  14. Odonchimeg says:

    Таны анализ, дүгнэлтийг хэрэглэх цаг ирнэ гэдэгт найдаж байна.

  15. delgermaa says:

    Baabar Tani stileer bichsen bna shdee, baidal unendee hecuudchihej

    • Ганаа says:

      Баабар миний стилээр бичихгүй ээ. Түүнд өөрийн, үл давтагдах, тогтсон бичлэгийн стиль байдаг юм. Харин Баабар 2012 оны 7 дугаар сарын 1-нд “Бид ялав” гэж бичиж байснаа бодвол сүйрлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэн сүйрүүлсэн гэдгийг хэлсэнгүй…

    • sainaa says:

      Сайн байна уу

      нэг тиймэрхүү юм бүдэг бадаг мэдрэгдсэн шүү. зүгээр дуурайх нь ч мэдэхгүй, асуудалдаа болов уу л гэж…

  16. sainaa says:

    Ганаа ахаа стиль гэснээс сүүлд би Х.Гүндсамбуу гуайн Нийгмийн давхраажлыг уншаад бичлэгийн стилийг нь бүр бишрээд байна. Хэлэх гэсэн санаагаа үгээр буйлдаж хөтөлж чадаж байгааг мэдрэх үнэхээр сайхан санагдсан. Ялангуяа үгийн хоёрчлолыг их гоё ашиласан байна лээ. “Нэгтэйгүүр…Нөгөөтэйгүүр….”, “…манайхны сайн гадарлах, муухан доторлох…” “…өнгөн дээрээ, нидэр дээрээ…” гээд л ….

    • Ганаа says:

      Миний ганц сайн найз байсан юм даа…

  17. sainaa says:

    Ганаа ахаа таны энэ өгүүлэл, Баабар гуайн Орчин үеийн эдийн засгийн прогноз, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн Өдрийн сонинд өгсөн Эдийн засгийн бодлого барьж байгаа улсууд цагаан толгойн мэдлэгтэй байгаасай сэдэвтэй ярилцлага үнэхээр давхцлаа шүү.

    • Ганаа says:

      Энэ эдийн засаг, улс төр чинь цаанаасаа л болохоо больчихсон байгаа ш дээ. Тэгээд л давхцаа биз…

  18. TSOMKO says:

    deelee tailax, xyamral edgeer yg yil yabts ehxbayariin ut d orj irex gishgyyr bolood 8 ond tosvoo anx oorsdoo byrdyylj gadaad orgyi ez geed yariad irvel elbegee nyxee maltaj gej oilgoj bolox bolov uu

  19. уншигч says:

    элбэгээ алтанхуягийнхаа маанийг уншчихаад япон руу явчихаж байгаа юм биш үү.ЗГ-г унагаах жүжгийн гол найруулагч нь элбэгээ байхаа.

  20. Tuuh sonirhogch says:

    Ta minii postiig yagad ustgachihav aa? Ug n tanii bodliig sonsoh gj baisan yumsan.

    • Ганаа says:

      Тэгсэн. 1. Орос, хятадууд тэнд байнга, “өдөр болгон” цэргийн сургууль хийдэг. 2. Энд би нүүрс ярьж байгаа учраас сэдвийн дагуу ярьмаар байна. 3. Чиний постыг би устгаагүй, хадгалсан. 4. Энэ блогийг чи биш, би удирдана…

  21. ganaa says:

    цэцэрлэгийн хүүхдүүдтэй хэл амаа ололцох гэж мөн их зүдэрч байх шиг, судлаач. Харамсалтай нь ахлах ангыхан үүгээр орж ирэх ухаан ч байхгүй юм даа.Гэхдээ хуулан бичлэг хийдэг л байх.Гялан байхгүй улс чинь тэхээс ч яахав, гэхдээ ийм маягаар хэдий хол явах вэ гэдгээ бодох ухаан байдаг бол уу?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: