“СОНИН” ТОО

МАН энэ 4 дүгээр сарын 2-нд МАН-ын бүлгээс “Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэр хэлэлцүүлэг дээр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд “Эдийн засгийн хүндрэл-иргэдийн амьжиргаа” илтгэл тавьсан юм. Энэ илтгэлд хэлсэн тоо баримтууд үнэн зөв, сайтар шалгасан, баараггүй магад гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Эндээс Монголын эдийн засаг сүйрч байгааг ямар ч хүн ойлгоно. Харин зарим тоо Монголын эдийн засаг гэгч чухам ямар юм гэдгийг дахин эрэгцүүлэхэд хүргэж байна. Үүний нотолгоо болгож “ганцхан тоо” авч үзье…
М.Энхболдын илтгэлд ийм тоо дурдав: “2012 онд ХАА-н чиглэлээр 2878 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839 болж 3,4 дахин, уул уурхай салбарт 470 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж 6,7 дахин, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж 4,9 дахин буурчээ.”
Энэ тооны үнэн эсэхэд эргэлзэх хэрэггүй. Би бол үнэн зөв бөгөөд баталгаатай тоо гэж бодож байна. Эндээс Монголын эдийн засгийн тухай шал өөр дүгнэлт гарна.
Хэрэв аль нэг улсын эдийн засгийн хийгээд аль нэг салбарын аж ахуйн нэгж 3,4, 6,7 болон 4,9 дахин байтугай өдий хувиар буурахад тухайн улс орны эдийн засгийн систем сүйд болж бараг сөнөх мөхөх дээрээ тулж Засгийн Газар нь түгшүүр зарлаж, ард түмэн нь бослого гаргах нь гарцаагүй.
Гэтэл Монголд болохоор Засгийн Газар нь “сайн ажиллаж” байгаагаа ярьж, сөрөг хүчин нь “таван чиглэлээр ажиллах” тухай ярьж, ард түмэн нь цалин тэтгэвэр нэм гэхээс “өөр юм” ярихгүй байна.
Ингэхлээр Монголын эдийн засагт “нэг учир” байна, эсвэл “аж ахуйн нэгж” гэсэн статистик бүртгэлд “нэг учир” байна. Миний бодлоор аль алинд нь байна…
Хэрэв эдийн засагт “учир” байвал…
Нийт болон салбарын аж ахуйн нэгжийн тоо 4-7 дахин буурчихаад байхад “амьд” байгаад байдаг хачин тэнэг эдийн засгийн систем гэж байхгүй л дээ. Гэхдээ хэрэв Монголын эдийн засаг гаднаас бүрэн хараат болж бүртгэл нь манайд хэлбэрийн төдий явагдаж байгаа бол байж болох л юм. Монголын “аж ахуйн нэгж” гэдгийн дийлэнхи нь хэнд ч хэрэггүй, байсан байгаагүй нь ямар ч ач холбогдолгүй хөгийн зүйл байдаг гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа юм. Хэрэв тийм чухал байсан юм бол өдийд эзэд нь ч, ард түмэн ч сүйд болох байсан. Гэтэл хэдэн зуу, мянгаараа “алга” болчихоод байхад хэн ч үгүйлэхгүй байна. Хэрэв “хэвийн нийгэм” байсан бол өдийд нөгөө ажилчид, үйлдвэрчний эвлэл нь ёстой оволзож байх ёстой биз дээ. Гэтэл таг чиг. Үүнийг яаж тайлбарлах юм ?!
Хэрэв статистикт “учир” байвал…
Бүртгүүлчихээд юу ч хийдэггүй, зүв зүгээр байж байдаг, эдийн засгийн үйл ажиллагаанд хуурамчаар оролцдог аж ахуйн нэгжүүд асар олон байж…
Тийм хуурамч аж ахуйн нэгжүүд уул уурхай, олборлох салбарыг дагалдан борооны дараах мөөг шиг олширч, энэ салбараас ашиг хүртдэг байж. Гэтэл гадаад хөрөнгө оруулалт буурч, уул уурхай саармагц эндээс дагалдан ашиг олдог “хар мянган” аж ахуйн нэгж хаалгаа барьжээ гэсэн дүгнэлт хийж болно. Тэгвэл эдийн засаг сайжрах уу, муужрах уу гэдэг нь жич ярих асуудал юм…
Ер нь бол Монголын эдийн засаг бол үнэн хөгийн, утгагүй, хулгай худлын туйл мөнөөсөө мөн. Энэ хулгай дээрмийг либерал онол, зарчим чанга хашгарснаар халхалчихдаг юм биш л дээ…
Одоо бол Монголын улс төр, эдийн засаг болон нийгмийг ямар нэг “онол” болон эрүүл ухаанаар тайлбарлах боломж бараг байхгүй гэдгийг би монгол судлаачийн хувьд баталгаатай хэлж чадна…

Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 04 дүгээр сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

23 Responses to “СОНИН” ТОО

  1. GNS says:

    санал нэг байна

  2. ek says:

    Minii taniliin hureend aj ahuin negjtei yu ch hiideggui zahiral nertenguud gariin arvan huruunaas davna shuu dee

  3. ganaa says:

    Монголд сонин юм маш их байдаг. Сонин тоо, сонин улс төр, сонин дарга нар …нэрлээд байвал дуусашгүй.Монголд ҮНЭН юм гэж байхгүй юм шиг. Зөвхөн одоогын байгаа байдал нь л үнэн.Хүн төрлөхтөний өдий хүртэл сайжруулан, хөгжүүлж ирсэн, амьтадаас ялгарах хүний наад захын ойлголт гэж юу байдгыг ч мэдэхгүй зөөлөн хэлхэд ХЭЦҮҮХЭН л үндэстэн болж байна.Үүнээс гарах гарц байдаг бол уу?
    Салбарын нэгж өчнөөн хувиар буучихаад байхад эдийн засаг нь өсөөд байдаг сонин л юм.Ойлгох юм алгаа.Монголыг удирдаж байгаа намууд ,өөрсдийнхөө сайн сайханы төлөө биш, улс үндэстнийхөө сайн сайханы төлөө улс орныгоо авч явж чадахгүй бол үнэнээ хэлээд бүгд огцорч болдоггүй юм байх даа? Улсын чухал албан дээр бохир арга, бохир мөнгөөр очоод , улсыг яаж удирдах эрдэмд сураад улс орноо сайнаар, мэлэгтэйгээр удирдах болтол зарим хүмүүсийн нас гүйцэхгүй нь байна. Ухаан байдаг бол үүнийг бодолцож үзээч…

  4. bi says:

    mongol buh um ni haost orson bgaa

  5. hudulmur says:

    Ийм сонин байдлаас сонин ч гэж дээ Буруу гольдиролд орсон “хөгжил”-ийг яаж зөв гольдиролд нь оруулах вэ??????????
    Юунаас яаж эхлэх ёстой бол ………….

  6. Anonymous says:

    Manaikh bas l az ahsiglaj chaddaggui aztai garuud shu, Chil orond baigaliin gamshig bolood odoo zesiinh n une usch neg ami zogooh bailguide,

  7. regzen says:

    Монгол бол худал хуурмагийн зусарч бялдуучдийн тоглолтын талбар монголд юм хийх ямарч боломж байхгүй би барилгын засвар хийж хийж амиа тэжээдэг гэтэл төр нь 30% татвар авна.
    Хурган дарга нь тендерт ялуулсан гээд 10% нэхэнэ. Ажил хийж дууссаны дараа нэг жил хүртэл үлдэх ажлын хөлс өгдөгүй бас өөрийнхөө мөнгөөр эхэл гээд дараа нь хульхиддаг ийм төр монголоос өөр оронд байна уу? Дэнчин тавиулаад хугацааг унжих барьцаа хөрөнгийг идэх гээд ер нь монголд луйвараас өөр юү байна. Тэтгэвэр 20000 төг нэмээд 30% гэж худал хуцана. Тэр бум төгрөг идвэл ял завшин шоронгоос гарч байхад эх орон гэж дуугарсан Ц. Мөнхбаяр шоронд 21 жил авч хатана. Эх орон гэсэн нь алагдана Гэтэл ард бид угаадас долоосон гөлөг шиг цаашаа хараад цагираглан архидана Ядаж нийлээд хуцаж чадахгүй Ёстой духаа цоортол мөргөөд мөхлөө хүлээсэн ард түмэн болжээ Зүрх өвдөж байна

  8. Bold says:

    Odoo tgd yamar neg naidwar ireeduid bii yu ta bicheed l bid unshaad l ene chigeeree on jil ursaal tanaas hoish yahiin hen neg ni yadaj bichix boluu ta yu gej bodoj bna. Bi law bichij chadahxgui har amia l bodson hun bolchij shudarga helhed yagad ch yum tiim bolood l humuujtsen bna minii l buruu l bh l da yamar tur zasgiin buruu geed uilaltai bish. End bichix gdg iig yamar neg hemjeegeer temtseh gej oilgooroi. Bi bol taniig bicheed l temtseed bgaa gej boddog gehdee munkhiin temtsmeergui l bna herew yalalt bdag bol tend bas hurmeer bn shd bid chin tantai ch bas tend uulzmaar bna shd. Jich helehed ganaa guiagaas asuuj bgaan shuu iluu dutuu hunii umnuus hariuldag nuhduud bitii hariu bicheerei bichmeer baiwal sonin.mn geed dainii talbar bgaa tend ochij ganaa guaig umuur zarimdaa tend het teneg humuus ni ihdeed sudlaach deerelhuuleed bgaa haragddag.

    • Ганаа says:

      Намайг уншаад Монгол үндэстнийхээ төлөө зүтгэх, нийгмийн идэвхиэ дээшлүүлэх, бэртэгчин зангаа болих бодол чиний толгойд ороогүй бол надад үнэнхүү харамсалтай байна. Хамгийн хүнд тэмцэл бол оюун санааны талбар байдаг. Үүнийг би бэртэгчингүүдэд заавал ойлгуулах албагүй. Яагаад гэвэл цаг өөр болж, эрч хүчтэй шинэ хүмүүсийн үе эхэлж байна…

    • Болд says:

      Нэр нэгтийн чих нэгээ гэж өршөөгөөрэй, хүний бичсэнг уншаад ойлгочих чадалгүй худлаа бас бусдад Ганаа ахад заамар царайлсан арчаагүй юманд чинь дуугарахгүй бол болшгүйн хө кк. Ирээдүйг харах бүү хэл өнөөдөртөө хэлээ унжуулж үхэл царайлсан энд бичдэг сэхээрэл ухаарлыг тэмцэл нэрээр гал өрдөхийг санаархан шүлсээ үсчүүлсэн өчүүхэн санааг чинь мэдэж цөхөх юмгүйм даа хэхэ.

  9. Bold says:

    Uneheer ehelj bgaa gejuu? Tegwel saihan bna. Gehdee tiim bodol turuugui bish medeej turulgui yahaw ee. Gehdee l bi taniig unshsan hun bolgon bas tiim bolood tgd ted bugd setgel zurheeree sain saihan yum hiigeed uls ornoo hogjuulchine gej itgehgui l bna. /Za za demii yum bichtsen bwal ta ustgachaarai tand amjilt husye/.

    • Болд says:

      Улс орон гэж бүлт ярьдаг ч нэдэр дээрээ арьсаа ч хамгаалах чадалгүй гашилцан тархиа ч ногооруулчих тэнхэлгүй бусдыг гутранги арчаагүйд уриалагч новшийн бодолтой шимэгч паразит хорхойн амьсгаа амьдралтай өөр шиг чинь хүн сүг олшроол энд тэндгүй доншуучилж бгаа болохоор сайн юманд садаа мундахгүй гэгч болоод бгаашд кк. ЭНД ч МОНГОЛД маань ч гэрэлт ирээдүй сайн сайхан оршин буйг, улам тодрон наашилж дөтлөөд бгааг мэдэх таних улсууд нь хардаг юмоо хө хэхэ.

  10. Ганаа says:

    Чамаас эхлээд олон бэртэгчин хэн ялахыг хараад сууж байгааг би, бид сайн мэднэ. Шоронд гарсан бослого хүртэл амжилт олж болдог биз дээ. Чамд итгүүлж цаг алдах ямар ч шаардлага байхгүй…

  11. Delger says:

    Би бол дээрх тоог хэрэв үнэн бол зөв голдрил гэж хэлнэ. Угаасаа компанийн тухай хуулийг анхнаас нь эзний хөрөнгө, компанийн хөрөнгө тусдаа гэчихсэнээс хамаг асуудал эхэлсийшд. Үй олон компани үүсэн байгуулагдаад мангар их мөнгө олонгуутаа татвараа төлж чадахгүй болж дампуураад, улс хохироод, эзэн баяжаад ч гэдгиймуу. Эсвэл тендерт олон санал оруулах далд зорилгоор олон хоосон нэр (компани) бүртгүүлээд, тамгыг нь хармайлаад гэх мэтчилэн. Монгол дахь нийт аж ахуйн нэгжийн 2/3 нь хармайнд байдаг, хоосон тамга гэж лавтай хэлнэ.

    Солонгос сериалууд дээр гардаг л биз дээ. Лаг том баян баагий байснаа компани нь дампуураад, өөрөө амиа хорлоод, тэгээд ард үлдсэн эхнэр хүүхэд нь хог дээр үсрээд амьдрах гэж тэмцээд, шал угаагаад л… Энэ юуг харуулж байна гэхээр компанийн хөрөнгийг эзний хөрөнгөтэй яс уясан гэсэн үг. Тэгээд эзний хөрөнгийг яс тоолоод, яг бүртгээд байна. Татвараас голрох боломж өгөхгүй гэсэн үг. Монголд бол яг эсрэгээрээ, компани нь байнга ашиггүй ажилладаг, татвар төлдөггүй мөртлөө эзэн нь аймаар баяжаад байдаг.

    Компаниуд дампуураад, хаагдаад байвал хуурамч компаниуд цөөрч байна гэсэн үг л гэж ойлгож байна. Энэ бол зөв. Яагаад гэвэл олон хуурамчаа зэрэг авч явж чадахаа байгаад ориг ганцаа авч үлдэж байна л гэж ойлгогдох гээд байна. Яахав, дунд нь үнэхээрийн сөхөрч байгаа ядарсан ардын жинхэнэ компаниуд байгаа л байх.

    Хуулийн этгээдийн тухай хууль нь буруу байхад бусад нь дагаад буруу хойшоо бололгүй хаачхав. Одоо энэ НӨАТ гэж нэг балай эд байна. Үхсэн хойноо VAT бол доо, бүртгэлийн зорилготой татварыг тэгшитгэлийн зорилготой, худалдааны чиглэлтэй болгоод хаяхаар одоо яана. Ашгийн татвар байна. Аж ахуйн нэгж, хувь хүн 2-ын татвар тогтоолтыг ижилхэн гэж сэтгэнэ. Тэнэгүүд.

    Уул уурхайн татварууд байна. Роялти нь аймаар бага. Түүнээсээ болоод уул уурхайнхныг хаана ч байхгүй хачин сонин юмаар шахна. Хувийн компанид хот байгуулах, тэрийгээ тэжээх ямар ч үүрэг байхгүй. Татвараа л төлөх ёстой. Хуучин соц нийгмийн үед, бүх юм төрийн байх тохиолдолд л уурхай нь хот байгуулж, тэрийгээ тэжээдэг байсан байх….

    За тэгээд нийгмийн даатгал гэж ёстой нэг амар татвар байна. Ямар ч даатгалын шинжгүй, цэвэр дээрмийн шинжтэй, аймаар их мөнгө. Аль ч засгийн үед энэ мөнгөөр л тоглож байна даа. Гаалийн тарифын тухай бол яриад ч хэрэггүй, эхнээсээ аваад дуустлаа алдаа бас завхрал.

    Гэх мэтчилэн гэх мэтчилэн либералд нь ч байхгүй, социалд нь ч байхгүй, дэлхийд байхгүй, бас байгаагүй гаж сонин зүйлс Монголоор нэг байнаа байна.

    Амтай болгон авилга гээд л шаагиад байгаа болохоос “цавчаа” буюу хулгай, дээрмийн тухай ер ярихгүй юм. Монголд авилгаас илүүтэй төрийн албан хаагчдын шат шатны хулгай дээрэм бий шүү дээ. Компаниас хулгай хийсэн баагий шоронд явдаг. Харин улсаас хулгай хийсэн нь гарах гарцгүй болбол үсрээд л ажлаасаа гарч (гавьяаны амралт???) байх шив дээ.

  12. ganzorig says:

    X tailan gargdag company -d huvitsaa olgogdoh surgaar olshirson bas ynd orson. Odoo byyr end tend commentoor buuljdug nuhdyyd baigaadaa bayarla hamaagyu shyymjilj baij uls orniig elgeer ni hevtyylvee gej ailgadag bolj helsen heleegyu hynd baina duugai bol gej zaadag bolj. Tanii Baingiin unshigch xx

  13. sainaa says:

    Сайн байна уу Ганаа ах

    Та бол өөрийн залуу насныхаа тухай залуучуудтай өгүүллүүдээрээ дамжуулан нээлттэй харилцдаг. Мэдээж хэрэг энэ бүхэнд тань талархалтай байдаг. Ойлгож ухамсарлах зүйлс зөндөө зөндөө, түрүүч түрүүчээсээ толгойд сууж, оюунд мэдрэгдэж байгаа. Таны арга зүйн ухааныг “арга зүй гэж юу вэ” гэдэг талаас нь биш харин түүнийг жинхэнээс нь юунд яаж ашиглаж уншигчдад нэгэн хэвийн биш өөр мэдрэмж төрүүлж болохыг тусгасан, шингээсэн өгүүллүүд үнэхээр амь цогтой байж чаддаггийг хэлэхгүй өнгөрч болохгүй мэт. Магадгүй энэ таны өгүүллийн бусдыг татах амин сүнс нь байх.

    Дээрээс нь та 23, 24 настайгаасаа шинжлэх ухааны байгууллагад ажиллаж түүхийн жинхэнэ анхдагч эх сурвалжтай танилцаж, мундаг түүхчидтэй хамт ажиллаж байсныгаа азтайд тооцдог. Гээд энэ таны суурь нөхцлийг тань харгалзахаар өөрт нэг тийм хачин өөрийгөө голонгуй мэдрэмж буух. Эхлээд тоглоомын дүрмийг сур дараа нь сайн сайхныг бүтээ гэж хэн нэг сод хүн хэлсэн байх юм. Тэхлээр таны тоглоомын дүрмийг сурах бааз өгөгдөл сайн байжээ гэмээр.

    Ганаа ахаа би таны бичсэн өгүүлэллийг уншиж ойлгох байдлаа харьцуулж хармаар байна. Гээд хоёулаа босоо тэнхлэгт байрласан спирал хэлбэрийн хөгжлийн шатны тодорхой цэгүүдэд байрлаж байна. Би тэр бага тойрогтой ёроол хавьцаа харин та өргөн тойрогтой миний мэдэхгүй цэг дээр байгаа байх. Энэ хооронд хир их зай байгаа би лав мэдэхгүй, харин та магад. Юу хэлэх гээд байна гэхээр тоглоомын дүрмийг сайн сураагүй байж “пост” гэж хэлж болохоор юмнуудыг уншаар байгаад /яг үнэндээ тийм ч их уншдаггүй л дээ/ тийм нөхцөлд байна гээд өөрийгөө эндүүрчих вий дээ л гэж айх. Энэ бүхэнд таны хатуухан үг л хэрэг болдгийг нуух юун.

    • Ганаа says:

      Ямар ч хүн тоглоом дүрэм хоёрыг зэрэг сурдаг. Эхлээд дүрэм сурна, эсвэл шууд тоглож сурна гэж байхгүй. Мөн нэлээд хэд нармийтлаа хожигдож сурах ёстой байх. Хүний хожих хожигдохыг харах биш, заавал өөрөө хожигдож сурах ёстой. Бүр уйлтлаа, больё гэтлээ шүү дээ. Олон хүн намайг дандаа ялаад байсан мэт санадаг. Үгүй л дээ. Би мөн ч олон удаа “уйлж” байсан. Тэгэх болгондоо би хүний, ялангуяа өөрийн (энэ бол хамгийн хэцүү, хамгийн зовлонтой) шинжилгээ хийж, арга зүйгээ сайжруулж сурсан. Миний нууц бол ердөө л энэ…
      Хэрэв сайн тоглоод сурчихвал сүүлдээ дүрмийг ч гэсэн өөрөө зохиож, тогтоохыг оролдож яагаад болохгүй гэж…
      Харин тэнэг миний аз болоход суурь өгөгдөл болон нөхцөл бол байсан юм шүү. Гэхдээ одоо суурь өгөгдөл болон нөхцөл бүр ч илүү сайн болсон ш дээ…
      Энэ агуулгыг ойлговол Танд болон Та нарт надаас хамаагүй илүү гарах өргөн боломж, ирээдүй байгаа…

  14. sainaa says:

    Ingej ergeh holbootoi baidagt tani bayrladag shuu.
    buur ilen dalangui…

    • Болд says:

      Уучлаарай энд нэг юм дурдчихмаар санагдав. Хүмүүс АМЬДРАЛыг аливааг хялбарчлан ТОГЛООМ, ЖҮЖИГ, ТЭМЦЭЛ гэхчлэн өөрт хийгээд бусдад амраар илэрхийлэхдээ дуртай бдаг шиг. Мөн өргөжүүлэн “далай дуслаас эхтэй”, “гэр бүл нийгмийн анхдагч”, “энгийн юм ч агуу” зэргээр олныг цөөнд, ганцыг ихээр томъёолох ч бдаг. Чухал нь бид ХҮН, амьдрал бодит ҮНЭН бөгөөд эндээс элдэв СОЁЛ, УЛАМЖЛАЛ, МЭДЛЭГ ухаарал сэхээрэл үүсдэг гэдгээс булзашгүй ба “ОЮУН Далай НОМоос эхтэй, олон ГОЛ булагнаас эхтэй, очих ИРЭЭДҮЙ өнгөрснөөс улбаатай” гэж хэлдэгчлэн хэн бүгд ахуй орчин, өөртөө, бусдад хавчигдан баригдалгүй ЗӨВийг эрэлхийлэн ЭРХЭМЛЭН ТАНЬж учрыг МАГАДЛАж чадаваас хандах зүг өөрөө тогтох болуу…

  15. Болд says:

    Сонин гэдэг нь хэтийдээд гажиглуугаа шааригдаж бгаа өнөөгийн улс төр эдийн засаг, нийгмийн амьдрал дампуу болсныг УИХ-н дэд дарга нөлөө бүхий намынхан тоочоод бгааг Ганаа ах маань өөрсдийнхөн өгүүлсэнээс сийрүүлэн, дэлгэрүүлж сануулаад бхад малийгаал мангайтаад ажиг сэжиггүй гөлийж суугаа бол өөр юу хэлэлтэй билээ ХАРАМСМААР ХАЛАГЛАМААР төдийгүй өнөө уйлах идэж инээх багадах явдал шүү дээ. Манайхан “чөлөөт зах зээл” “хувийн өмч” “аж ахуй эрхлэлт” гэдгээ ч мэдэхгүй, тунгаахгүй, эргэцүүлэхгүй хойно яалтай билээ. Миний ойлголтоор эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт мэтийг төрийн шахалт дарамтгүй явуулан баялаг бүтээлгэхгүй!? алдарт “далд гар” буюу “эрэлт нийлүүлэлт”, “ашиг орлого”, “нийгмийн сайн сайханд” чиглэсэн өрсөлдөөний ЗӨВ явцыг дэмжих ёстой ТӨР бололцоог нь олгоогүйгээс хуурамч зүйлс олширч учир тоймоо алдсанаас нийтээрээ нийгмээрээ дээшилж сайжрах байтугай замаа алдан завхарч бгаан хэн бүгдэд илэрхий болоод бгаа шиг…

  16. zz says:

    Хараал идсэн улс төрчид МАН уг асуудлыг зөвхөн өөрсдөдөө л ашигтайгаар тайлбарлаж байгаа юм биздээ.

  17. Zulkhuu says:

    Тун айхтар хэллээ. Энэхүү бичвэрүүдийг уншдаг бүх хүмүүс өөрийн цахим хаягуудаараа цааш дамжуулан илүү олон хүнд уншуулж соён гэгээрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэ.

  18. Dalantsagaan says:

    Би өнгөрсөн жил 4 сард баруун 4 аймгаар явж бизнес эрхлэгчидтэй үүлзаж явсан. Сум хөгжүүлэх сан сум сүйрүүлэх сан болоод байна гэсэн. учрыг нь асуутал: сумын даргатай танил хүмүүст тэр мөнгө олддог, тэгээд тэд нар бизнес мэдэхгүй, харж байгаад хажуудах өөр бизнес эрхлэгчийг дуурайдаг гэнэ. баахан тоног төхөөрөмж аваад л ажиллаж өгдөг гэтэл нэг сумын төвд 2-3 талх нарийн боовны цех ажиллаад ашиггүй гэх мэтээр л шинэ хуучин бүгд л сөхөрчихдөг гэнэ лээ. хуучин засгийн л хуудуутай ажил, гэхдээ одоонийх нь ч үргэлжлүүлсээр л байгаа биз дээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: