МОНГОЛ БАНКНЫ МААПААН

Ердөө л хагас жилийн өмнө буюу 2013 оны 10 дугаар сард УИХ Монголын эдийн засаг өсч байгаа юу, хэвэндээ байгаа юу гэдгийг “тодорхойлох” гэж хоёр долоо онолдож онолдож “монголын эдийн засаг хүндэвтэр байна” гэсэн дүгнэлт гаргаж билээ. Үүнийг “дээдэс” өөрсдөө мартдаг юмаа гэхэд судлаач хүн мартдаггүй юм. Одоо эдийн засаг хямралд орлоо, түймэр гарлаа гэж бүгдээрээ орилж байна. Олон жилийн өмнө хямралын тухай хэлэхэд намайг яаж байлаа ?! Бүгдээрээ хамт баларч байж тавлаад ч яахав. Эдийн засаг хямарсны нэг үндсэн шалтгаан нь Монгол банкны хорлогчинтой үйл ажиллагаа юм. Энэ тухай өгүүлсү. Одоо хямрал болоод голдуу “үнэн тоо” хэлдэг болсон учраас энд би ганц ч тоо хэлэхгүй. Тэгээд ч Та нар ямар “тоо тогтоох” биш. Тэр тоог чинь дарга сэтэртэй болгон хэлж байгаа…
Монгол банк бол костюмтай дээрэмчид
Эхлээд манайхан аль хэдийн мартаад хоолтойгоо холиод идчихсэн К.Марксын нэгэн алдарт ишлэлийг сануулахыг хүсч байна: “Капиталд 10%-ийн ашиг өгвөл тэр юу ч байсан зөвшөөрнө, 20%-ийг өгвөл тэр баясан хөөрч эхэлнэ, 50%-ийг өгвөл толгойгоо ч алдахаас буцахгүй, 100%-ийг өгвөл хүн төрөлхтний бүх хуулийг уландаа гишгэнэ, хэрэв капитал 300%-ийн ашигтай бол дүүжлүүлэхээс айх хэдий ч түүнд үзээд алдахгүй гэмт хэрэг гэж байхгүй болно.” (К. Маркс и Ф. Энгельс. Сочинения. Изд. 2-е. Т. 23, С. 770. )
Уг нь энэ алдарт үгийг английн үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтэн, нийтлэлч Томас Жозеф Даннинг гэгч хэлсэн ба түүнээс К.Маркс суут “Капитал” зохиолдоо иш татсан юм. Үүнээс хойш хүн бүхэн К.Маркс хэлсэн гэж 150 жил “ойлгож” ирсэн ба одоо болтол “ойлгосоор” байгаа юм. Хамгийн гол нь хэн хэлсэн нь чухал биш, онож хэлсэн нь чухал юм. Энэ үгийг капитализмын мөн чанарыг хамгийн гайхалтай онож хэлсэн гэж дэлхий дахинд үздэг юм.
Капиталын анхдагч хуримтлал гэж нэг “айхтар юм” байх. Үүнийг К.Маркс шиг судалсан аавын хүү энэ дэлхийд байхгүй. Капиталын анхдагч хуримтлал дэлхий дахинаа бол аль дивангалавт болоод өнгөрсөн. Үүнийг бол хүн бүр мэднэ. Одоо дэлхий дахинаа капиталын дахин хуваарилалтын үйл явц болж байгаа. Дашрамд дурдахад дахин хуваарилалт хэд хэд болсон ба үүнийг голдуу дайн хийж “хуваарилдаг” юм. Энэ үйл явцад Монгол Улс оролцож байгаа. Үүнийг ч гэсэн хүн бүр мэднэ. Тэгээд ч голдуу үүнийг л ярьдаг. Тэгэхээс ч өөр арга байхгүй.
Харин улс орны дотоодод болдог капиталын анхдагч хуримтлалын үйл явц гэж байх уу ? гэсэн асуултыг хэн ч тавихгүй байгаад манай эмгэнэл оршдог юм. Мэдэхгүй нь асуухгүй, мэддэг нь тойроод байдаг юм. Яагаад тойрдог, зайлсхийдэг гэхээр нийгмийн баялгаас хулгай, дээрэм хийхийг цагаатгах зорилгоор гэж ганцхан хариулт өгч болно.
Капиталын анхдагч хуримтлал гэдэг нь нийгмийн баялаг нийгмийн цөөнхид төвлөрөн бөөгнөрч байгааг хэлдэг. Энд би зөвхөн дотоодын анхдагч хуримтлалд тодорхойлолт өгч байгааг анхаарна биз. Монгол дахь капиталын анхдагч хуримтлалын үйл явц 1990 оны хувьсгалтай зэрэг эхэлсэн ба одоо түүнийг бататган бэхжүүлэх үйл явц ид өрнөж байна гэж товч дүгнэж болно. Дашрамд дурдахад өмч хувьчлал бол эдийн засгийн утгаар арай явцуу нэр томъёо юм. Энэ үйл явцаар хэн нь баялаг хуримтлуулж, хэн нь хоосон үлдсэнийг би хэлэх нь илүү зан гэж бодож байна. Харин анхдагч хуримтлал банк-санхүүгийн хүрээнд эхэлдэг гэдгийг л нэмэн хэлж болох байна.
Түүнчлэн баялгийн олон улсын болон дотоод хуваарилалтын холбоо харилцаа, уялдаат, хамааралт байдлын тухай бас л бараг хэн ч ярихгүй байгаа нь ихээхэн хачирхалтай.
Хэрэв олон улсын хөдөлмөрийн хуваарь, баялгийн хуваарилалтын түвшинд бол Монголын эдийн засгийг ямар нэг хэмжээгээр либерал суурь онолын парадигмийн хүрээнд тайлбарлаж болно. Хэрэв дотоодын хөдөлмөрийн хуваарь, баялгийн хуваарилалтын түвшинд бол манай эдийн засгийн системийг социалист парадигмийг ямар нэг хэмжээгээр ашиглан тайлбарлахаас өөр арга байхгүй. Хэрэв Монголын эдийн засаг, нийгмийн макро болон микро түвшин үлэмж ойрхон, хэт холилдсон байдгийг харгалзах юм бол энд сэтгэлгээний ямар нэг зөрчил байхгүй. Харин практик шийдэлд нэн түвэгтэй байдал, зөрчил алхам тутамд үүсдэг.
Үүнийг онол практикийн түвшинд хөндөж ярьсан нэг ч эдийн засагч, нэг ч улс төрч Монголд байхгүй. Монголын энэ онцлогийг мэдэхгүйгээр либерал, социалист гэх мэтээр хоосон онолдож, худал хөөрцөглөж давхих нь үнэнхүү утгагүй, ямар ч үр дүнгүй, усан тэнэгүүдийн ажил мөн. Монголын төр засгийн бүх байгууллага, бараг бүх өндөр дээд албан тушаалтнууд үнэн хэрэг дээрээ эдийн засгийн авантюрист үйлдэл алхам тутамдаа хийж байгаа бөгөөд үүнийг ямар нэг суурь онол, бодлогот үйлдэлд хамаатуулах ямар ч үндэслэл байхгүй. Энэхүү авантюризмыг Монгол Банкны костюм өмссөн дээрэмчид оройлон манлайлж байна.
Банкыг яаж шалгах вэ?
УИХ-ын мангуу гишүүдээ хулхидсаар байгаад Монгол банк бүр муу зан сурчихаж. Таван тоо хэлж, гурван гадаад нэр томъёо хэлээд нөгөө хэдийн хэл нь унжиж, ам нь ангайдаг болохоор аргагүй шүү дээ. Яг үнэндээ манай банкны аваргууд шиг балай тэнэг амьтад гэж энэ ертөнцөд цөөхөн. Яахав, цэвэрхэн костюм өмсдөг болохоор нь хүмүүс тэгж хараад байдаг юм. Хуруу хумс урттай, худалч гэж дүүрчихсэн, мэддэг чаддаг юм ховорхон доо, манай банкныханд…
Дурын дэлгүүр зах дээрээс жаахан панаалтай, цээж тоондоо сайн нэг авгай авчраад Монгол банкны “даргаар” тавьчихад өлхөн хийнэ. Нээрээ шүү. Яахав дериват, депозит, своп энэ тэр гэсэн ганц нэг гадаад үг заагаад өгчихнө, тэгээд л болоо ш дээ. Хамгийн гол нь Монголоо гэсэн сэтгэл зүрх байвал болдог л байхгүй юу…
О.Чулуунбат, Н.Золжаргал хоёр л банк бол хүн ойлгохын аргагүй аймаар хэцүү гэж орилоод байдаг болохоос цагаа тулбал тэр нь айл гэртэй адил, банк бол айлын мөнгөний авдар л гэсэн үг. Айлын мөнгөний авдрын түлхүүр барьсан хүн ямар тохиолдолд худалч, хулгайч байж болохгүй.
22 жил Зөвлөлтийн Сангийн сайд хийсэн Арсений Григорьевич Зверев гэгч алдарт хүн банк, санхүүгээ хамтад нь атгаж эх орноо мандуулаад болоод л байсан юм. Гайхалтай нь түүнд сүрхий өндөр боловсрол байгаагүй ч 2 удаагийн мөнгөний реформ хийж чадсан юм. Үүнийг дэлхий дахинд одоо болтол шагшин магтдаг юм. Ингэхэд эх орондоо гай болох юм бол өндөр боловсролоор яахийм ?!
Ичгүүрээ алдсан тайлбар
“Монгол Банкны үндсэн зорилт бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж манай хуулинд заасан байгаа. Тэгвэл төгрөгийн тогтвортой байдал гэж юу юм ?
Дурын валют, түүний дотор төгрөг үнэтэй байдаг ба түүний үнэ болон ханш бага зэрэг хэлбэлзэж болох боловч навс унаж болохгүй. Гэтэл Монгол банкныхан болохоор үнэ ханш хоёр өөр бөгөөд ханш унавал “сайн” гэж сурталдаж байгаа нь ичгүүрээ алдсан гэмт хэрэг мөн.
Төгрөгийн ханш түүний өртгийн үндсэн дээр буюу түүний худалдан авах чадвар дээр тогтож байдаг. Энэ нь эрэлт нийлүүлэлтийн нөлөөллөөс хамаарах ба бусад олон хүчин зүйлээс шалтгаална. “Бусад олон” гэдэгт өртөг, үнэ, хүү, төлбөрийн баланс гэх мэт орно. Энэ бүхнийг удирд, жолоод гэж Монгол банк гэдэг байгууллага байдаг юм. Гэтэл удирдах нь бүү хэл, жолоо цулбуураа алдчихаад байна.
Төгрөгийн худалдан авах чадвар одоо ямар байгааг Монгол Банкнаас биш, ард түмнээс асуух хэрэгтэй л дээ. Бүгдээрээ л төгрөгийг цаас л гэнэ ш дээ. Зарим нь бүр жорлонгийн цаас гэдэг. Үүнийг нөгөө талаас нь тайлбарлаж болно. Сангийн сайд 50 мянгатын дэвсгэрт гаргах тухай ярьж байгаа гэв. Үүнийг Монгол банкны санал гэж таахад буруудахгүй л байх.
Одоо төгрөгийн худалдан авах чадвар сайжирч байгаа, ирээдүйд сайжирна гэж хэлээд үз л дээ. Мөнгөний масштаб энэ тэр гэж олон юм ярихийг чинь мэдэж л байна. Халзан Д.Ганболдын мөнгөний масштаб өөрчилсөн алдарт 20 дугаар тогтоолыг манай ард түмэн мартаагүй байгаа. Харин энд бол “дурсан санах” юм их бий л дээ. Би чинь ясны судлаач хүн шүү дээ…
Төгрөгийн ханшид нөлөөлөх конъюнктурын (цаг зуурын) болон бүтцийн (удаан хугацааны) хүчин зүйл гэж байдаг. Конъюнктурын хүчин зүйл гэдэг нь ажил хэргийн идэвхи, улс төр, цэрэг-улс төрийн нөхцөл байдал, цуурхал (заримдаа бүр худал), таамаг, таамаглал зэрэгтэй холбоотой.
Удаан хугацаанд бодож ашиг олох зүйлийг Монгол банк болон эрх баригчид цаг зуурын хэрэгцээнд үрээд дууссаныг “цаг зуурын” гэсэн ангилалд оруулах нь зөв биз. Манай аваргуудаас болоод дэлхийн ангилалд хүртэл засвар орох юм байна ш дээ…
Монголын жижиг эдийн засаг бондын гэх асар их мөнгийг ингэж үр ашиггүй хоосон цацсан жишээ дэлхийн эдийн засгийн түүхэнд ахин гарахгүй биз. Үүнийг жараахай тулыг залгисантай адилтгаж болох ч цаад учир нь их ээдрээтэй…
Эдгээр “цаг зуурын” хүчин зүйлүүдийн зэрэгцээ урьдчилан харах боломжгүй, валютын эрэлт нийлүүлэлт буюу түүний ханшийн динамикт нөлөөлж, валютын шатлал дахь үндэсний мөнгөн нэгжийг тодорхойлогч харьцангуй удаан хугацааны хандлагууд байдаг. Эдгээрээс дараахыг чухал гэж үзэж болно:
1. Үндэсний орлогын өсөлт. Энд Дотоод нийт бүтээгдэхүүн гэдгийг эндүүрч бичээгүй гэдгээ онцлон дурдаж байна. Тухайн улс өөрөө үйлдвэрлэлээс олсон тэр орлогыг үндэсний орлого гэсэн үзүүлэлтээр хэмждэг. Одоо энэ үзүүлэлтийг манайд хэрэглэхээ больсон. Үндэсний үйлдвэрлэл байхгүй бол үндэсний орлого байхгүй. Үндэсний орлого байхгүй бол үндэсний валют хомсдох нь мэдээж хэрэг.
2.Инфляцийн түвшин. Валютуудыг худалдан авах чадвараар нь харьцуулбал (паритет) валютын ханшны өвөрмөц тэнхлэг болдог, ийм учраас валютын ханш инфляцийн хурдцад нөлөөлдөг. Хэрэв өөр хүчин зүйл үйлчлэхгүй бол тухайн орны инфляцийн хурдац хэчнээн их байвал түүний валютын ханш төчнөөн багасна. Валютын ханшийг тэгшитгэж, худалдан авах чадварыг нь зохих байдалд оруулахын тулд дунджаар хоёр жилийн хугацаа шаардлагатай. Монгол банк юу ч хийлгүй үүнийг л хүлээж байгаа. Битгий горьд…Манайд бол олон жил (?) шаардагдана.
3. Төлбөрийн балансын байдал. Төлбөрийн идэвхтэй баланс үндэсний валютын ханш өсөхөд хүргэдэг ба энэ үед гадаад зээлдүүлэгчийн сонирхол ихэсдэг. Энэ ч бол лөөлөө болсон.
Идэвхигүй төлбөрийн баланс үндэсний валютын ханш буурах хандлагад хүргэдэг ба зээлдүүлэгчид гадаад өрөө дарахын тулд түүнийг гадаад валютаар зардаг. Өнөөгийн нөхцөлд улс орны төлбөрийн балансад капиталын олон улсын хөдөлгөөний үзүүлэх нөлөөлөл ихээхэн өссөн. Улмаар олон улсын капитал валютын ханшид нөлөө үзүүлж, валютын зах зээлийн өрсөлдөгч болж хувьцаа, облигаци, вексель, богино хугацааны депозит зэрэг дээр тоглолт хийдэг болсон. Хөгжиж буй орнуудад үнэт цаасны зах зээл нь гадаад валютын ханшны өсөлтийг сааруулж, чөлөөт хөрвөх валютыг бэлэн эргэлтэд саад болдог тал бий. Манайх төлбөрийн балансаа тавиад туучихсан.
4. Янз бүрийн орнууд дахь зээлийн хүүгийн ялгаа. Энэ хүчин зүйл валютын ханшид хоёр нөхцөл байдлаар нөлөөлнө: Нэгдүгээрт, Зээлийн хүүгийн өөрчлөлт олон улсын капиталын хөдөлгөөний нөхцөлд, ялангуяа богино хугацаанд ихээхэн нөлөөлдөг. Зээлийн хүүг нэмэх нь гадаадын капитал орж ирэхийг урамшуулж, эсрэгээр зээлийн хүү багасах нь капитал гадагшлахад хүргэдэг. Хоёрдугаарт, Зээлийн хүү нь валютын зах зээлийн гүйлгээ болон зээлийн капиталын зах зээлд ихээхэн нөлөөлдөг. Хүүгээр улс тоглох ёстой атал банкирууд хувьдаа тоглодог мэдээлэл байгаа. Үүнийг заавал шалгах ёстой.
5. Валютын зах зээлийн үйл ажиллагаа хийгээд валютын луйвар. Хэрэв аль нэг валютын ханш буурах хандлагатай байгаа бол фирм болон банкууд тэр дороо түүнийг илүү тогтвортой валютаар зарж суларсан валютыг байр суурийг улам сулруулдаг. Валютын зах зээл эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөд асар хурдан хариу үзүүлж, ханшны харьцааны хэлбэлзэлд туйлын эмзэг хандах болгодог. Ингэснээр валютын луйврын боломжийг өргөтгөж, “халуун” мөнгөний урсгал хөдөлгөөнийг бий болгодог. Энэ ч харин манайд янзтай болсон. Энэ талаар ярих цаг ирнэ буй за.
6. Тодорхой валютыг евро зах зээл олон улсын тооцоонд ашиглах хэмжээ. Евробанкны гүйлгээний 60-70 хувь нь доллараар хийгддэг ба энэ нь долларын эрэлтийн цар хэмжээг харуулдаг. Валютын ханш нь түүнийг олон улсын тооцоонд ашиглах хэмжээнээс хамаарна. Иймээс бид аль болох чадах хэмжээгээрээ төгрөгөөр тооцоо хийх ёстой. Монгол банк болохоор аль болохоор доллараар тооцоо хийдэг.
7.Үндэсний болон дэлхийн зах зээл дээр үндэсний валютад итгэх хэмжээ. Энэ нь улс орны эдийн засгийн төлөв байдал болон улс төрийн нөхцөл байдлаас шалтгаална. Энэ ихээхэн хэцүү асуудал гэдэг нь ойлгомжтой. Манай төгрөгт гадаадад байтугай дотооддоо итгэдэггүй. Ийм сэтгэл зүйг Монгол Банкны дээрэмчид өөрсдөө бий болгосон. Олон улсад эдийн засгийн өсөлтийн хурдац, инфляци, валютын худалдан авах чадварын түвшин, валютын эрэлт нийлүүлэлтийн харьцаа зэргээс гадна түүний хэтийн төлөв болон динамикийг бас ажиглаж байдаг.
8.Валютын бодлого. Хятадууд үнэн ухаантай. Ядахдаа нэр томъёогоо хүртэл оноод хэлчихэж байгаа юм. Ухаандаа саяхан болсон хурлаараа “зах зээлийн далд гарыг төр засгийн ил гартай хослуулна” гээд хэлчихэж байгаа юм. Яг онож хэлсэн байгаа биз…
Валютын зах зээл дээр валютын ханш эрэлт нийлүүлэлтийн маш нарийн механизмыг дамжин бий болдог. Зах зээл дээр валютыг бодит ханш нь эдийн засгийн төлөв байдал, мөнгөн эргэлт, санхүү, зээлийн эргэлтүүд хийгээд тодорхой валютад итгэх итгэлийн зэргийг харуулах үзүүлэлт болон тогтдог юм. Валютын ханшны төрийн зохицуулалт нь валют-эдийн засгийн бодлогоосоо урган гардаг учиртай. Манай Монгол Банкинд ямар ч бодлого байхгүй, харин худлаа гадаад нэр томъёо, баахан тоо ярьсан худалч хулгайч нар бол бий.
9. Валютын зах зээлийн өрсөлдөгч болсон хөрөнгийн зах зээл хөгжсөн байдал
Байхгүй юмыг юуг нь ярих вэ дээ…
10. Валютын зохицуулалт, хяналтын талаар
Дэлхийн бүх улсуудад валютын зохицуулалт, хяналтад маш их анхаарч бүхэл бүтэн багц хууль гаргаж, хяналтын хүчирхэг байгууллага байдаг. Манайд аль дивангалавын 1994 онд гаргасан нэг хууль байдаг ухаантай. Түүнийг бүгдээрээ мартчихсан. Марталгүй санасан ч хуучраад хөгийн юм болсон. Ингээд Монгол Улс валютын ямар ч зохицуулалтгүй “чөлөөт зах зээлтэй” цорын ганц улс юм. Ийм хөгийн банкны системээр дурын луйварчин тоглоом хийдэг юм. Ямар ч хяналтгүй байх нь Монгол Банкинд “дээд аз жаргал” байдаг учраас ийм төрлийн хууль аль болох гаргахгүй байхыг хичээдэг. Хорин жил хяналтгүй байсан гээд л бодчих…
Ингээд Монгол Банк 20 гаруй жил дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж луйвар дээрэм хийж буюу тэр болгонд хамгийн идэвхитэй оролцож ирсэн. Түүний манлайд О.Чулуунбат, Н.Золжаргал нар цаг ямагт явж ирсэн.
Зүйрлэн өгүүлбэл хэрэв банкны дээрэм боллоо гэхэд тэд: “пассив капиталыг актив болгохын тулд депозитод байршуулаад, хеж-фонд болгоод, дараа нь ийпоо босгоод, валют болгоход юу нь буруу байгаам ?!” гэж хэлдэг юм. Хаана байгаа юм тэр их валют чинь ?!
Үүнийг нь Монголчууд жигтэйхэн “лаг сайн” ойлгох ба тэднийг “ухаантай” банкирууд гэж амаа олохгүй магтах нь үнэхээр өрөвдөлтэй.
“Дундаж” монгол хүн “эх орны хишиг өгсөнгүй” гэвэл уур нь хүрч уушиг нь сагсайна уу гэхээс банк дээрэмдчихлээ гэвэл шал тоохгүй хэнэггүй баагий гэдгийг монгол банкирууд мэдэхийн дээдээр мэддэг бөгөөд усан тэнэг монголчуудыг ясыг нь цайтал мөлжих бөлгөө. Өнөөгийн монгол банкируудад XIX зууны хятадын мөнгө хүүлэгчид хүртэл атаархах буй за…
Монголчууд ч гэсэн Сарандавааг дагаж солиороод байхаар банкируудын мөнгө будаа шиг үржиж л таараа ш дээ. Монголчуудыг бөөн бөөнөөр нь балай усан тэнэг болгож байгаа тэр мунхаг авгайд монголын банкирууд яасан их баярладаг бол…
Монгол Банк хуулинд заасан үүргээ огт биелүүлээгүйгээр үл барам хууль бус олон үйлдэл, эс үйлдэл хийж Монгол Улсын эдийн засагт хор хохирол учруулж байна.
Монгол Улс мөнгөнийхөө авдрын түлхүүрийг сүүлийн жилүүдэд цаг ямагт буруу хүмүүст өгч ирсэн. Одоо Монголын мөнгөний авдар хоосон шахам байна. Бүхэл бүтэн улсад ядахдаа худалч хулгайч биш хүн олдмоор л юм.
Бүгдээрээ шахам хувь хүртэх гээд албаар хулгайч тавьдгийг нь би мэднэ л дээ. Тэгвэл хулгайчгүй төр л байгуулж таарна даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 04 дүгээр сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to МОНГОЛ БАНКНЫ МААПААН

  1. Болд says:

    Reblogged this on Ганболд and commented:
    Монголын мөнгөний бодлого хэрэгжүүлэгчийн ҮНЭН төрх илчлэгдсэн НҮҮР

    • Anonymous says:

      Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай Монгол улс, юунд шинэ хувьсгал хийхийг үл хүснэ.

  2. Тулга says:

    Өнөөгийн монгол банкируудад XIX зууны хятадын мөнгө хүүлэгчид хүртэл атаархах буй за…
    Монголчууд ч гэсэн Сарандавааг дагаж солиороод байхаар банкируудын мөнгө будаа шиг үржиж л таараа ш дээ. Монголчуудыг бөөн бөөнөөр нь балай усан тэнэг болгож байгаа тэр мунхаг авгайд монголын банкирууд яасан их баярладаг бол…
    Манай Монгол Банкинд ямар ч бодлого байхгүй, харин худлаа гадаад нэр томъёо, баахан тоо ярьсан худалч хулгайч нар бол бий.
    ТА ҮНЭХЭЭР ГОЛЫГ НЬ ОЛЖ БИЧИХ ЮМАА

  3. galaa says:

    Mongolbanknii nuur tsarai yag boditoi heljee. Tuunii deer Sarandavaa gej bur horlontoi avgai neg baih ymaaa. Ard tumnigi unen munhruulah yumdaa. Facebook ene teriig ni haraarai dagaldagch ene ter geel yvj ugnuuu. Hugiin avgai

    • Ганаа says:

      Одоо АН-ынхан Сарандавааг Монгол банкны дэд Ерөнхийлөгч болгох хэрэгтэй ш дээ. Н.Золжаргалд ч нэмэртэй…

  4. sainaa says:

    Сайн байна уу Ганаа ах, наалдуулжээ та…

    Та энд “хувиарлалт”-ын талаар цухас дурьджээ. Үүнийг ташарлуулан асуух, басхүү судлаач хүний тань хувьд таны тайлбарыг хүлээх нэг зүйл байна аа.

    Боловсрол мэдлэгийн хэр зэргэмж нийгмийн баялгийн хувиарлалтаас хүртэх байдал хоёрын хооронд ямар гээч хүй элгэний харилцаа байна вэ? Энд би нийгмийн баялгийн хувиарлалт гэдгийг цалинд хамаатуулан ойлгож байгааг болгоон уу. Ингээд би гол асуух зүйл буюу эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувиарлалтаас хүртэх байдлын уруу ч гэмээр өсөлттэй ч гэмээр зүйлийн талаарх асуултаа тавъя.

    Эмнэлгийн байгууллагад ажиллаж буй ажилчдын голлох отряд бол эмч, сувилагч нар гэдийг бид гадарлана. Тэд нарын боловсрол мэдлэг, ур чадвар салбарын онцлогтой нь тохирсон зэрэг дэв, шатлал, шалгалтын өөрийн гэсэн системтэй. Удаан хугацаанд суралцаж дүүргээд эрхээ аваад ажлаа хийдэг. Харин цалин нь эмнэлгийн шатлал болон мэргэшлийн төрөлжсөн байдлаас хамаараад улсын эмнэлэгт 400-600 мянган төгрөгийн цалинг дийлэнх нь авдаг. Тэд энэ байдал, дээрээс нь салбарынх нь таагүй дүр төрхөд дургүйцэхийн ихээр дургүйцдэг. Тэгсэн ч нэгэнт эзэмшсэн мэргэжил болохоор ажлаа л хийдэг.

    Гэтэл нийгмийн баялгийн хувиарлалт гэдэг зүйл дээр дөрөөлөөд ярихаар уул уурхай, барилга байгууламжийн салбарт ажилласдын цалин хөлс яалаа ч гэсэн тэднээс дээгүүр байж чадаад байна. Уг нь бол дутахааргүй л салбар даг. Тэнэгч гэмээр нэг харьцуулалт хийхэд ТМС төгсөөд алтны уурхайд ажиллаж буй хүн, эмнэлгийн байгуулагад 10, 20 жил ажилласан профессор хүн хоёрын цалингийн ялгаа тэнгэр газрын зөрөөтэй гэвэл арай л хийрхсэн мэт болох ч юутай ч мэдэгдэм ялгаа байгаа. Тэгээд юу гэж профессор хүн их цалин авах ёстой гэсэн хууль хаана байна гэж хэлж болно. Гэтэл өнөөх боловсрол мэдлэг, ур чадвар, түүнийг олж авахад зарцуулсан хугацаа гээд юм байна шүү дээ.

    Би хувьдаа үүнд ингэж тайлбар өгдөг. Улсын эмнэлэгт оруулсан хөрөнгө эргээд тэр хөрөнгөө үржүүлдэггүй харин устгадаг, дээр дурьдсан салбарууд бол оруулсан хөрөнгөө хэд дахин өсгөөд гаргаад авчихдаг болохоор цалингийн хувиарлалт ялгаатай байна уу даа гэж. Харин хувийн эмнэлэг мөнгөний эргэлтэн дээр тогтдог болохоор арай өөрөөр яригдах болов уу.

    Та энэ дээр нэг…

    Баяралалаа

  5. Долоо хоногт 2-3 удаа маш амттай, үнэгүй хоол идэж байгаадаа сэтгэл их зовдогоо хэлэхгүй байж чадахгүй нээ. Ойрын үед хувь хүний хувьд нэг зүйлд их сэтгэл зовдог боллоо. Учир юу гэвэл Америкаас Монголд суугаа Элчин сайд “Өдрийн сонин” -д өгсөн ярилцлагадаа “Украйныг хамтдаа дэмжье” гэсэн байх юм. Удаач үгүй Америкийн Батлан хамгаалахын сайд нь айлчилж манай улсыг зэвсэглэж эхлэх болж байх шиг байна. Арай маныгаа оросын эсрэг турхирч хоёрдагч Украйн болгох гэж байгаа юм биш байгаадаа. Манай дээдсүүд Иракын дайны үед “агаарын орон зайгаа ашиглахыг Америкад зөвшөөрч байсан” биздээ. Ингээд бодоход Монгол улсад маань юу болох гээд байнаа гэж бодохоор хэдэн ач нарын минь ирээдүй маш бүрхэг харагдаад байх юм аа.

  6. bi says:

    mongol uls buren dampuurtsaiim bn sh de hereg alga mongonii sain bodlogoguigeer hezee ch bur hezee ch uls oron orshin togtnohgui mash aimshigtai um

  7. bi says:

    ingej amitai todii bj bhaar 1 bol huvisgal hiij changa eronhiilogchiin zasaglaltai boloh eswel erthen hujaa nariig chimeegui ezlehees omno anu iin 1 muj boloh guitsee

  8. mashaa says:

    Mongol bankniihan gadaad hudaldaani balance ashigtai garsan ni bidnii yvuulsan bodlogoor geh uhaanii um yrij bnlee shte. Humuusiin orlogo hudaldan avah chadvar, olon uul uurhain companiudiin hudaldan avalt bhgui bolj import bagassanaas tentsel ashigtai garsaniig tegj orchuulj bh shig bnlee. Argaa barahdaa aaviinhaa tolgoig maajinaa gej…

  9. altan says:

    Luivarchidaas salah arga bol jinhene erh choloonii temtsel.90 onii tsus gargaagui geh huvisgal bol huvisgal bish.Odoo bol 1917 onii orosiin oktyabriin huvisgal shig huvisgal heregtei.Songuuliar neg luivarching nogoogoor solidig gedeg ni batlagdlaa

  10. дэдэ says:

    Энэ байгууллагыг байлгах хэрэгтэй юм уу. Нэг их сайхан банкир залуучууд л яваад, төсвөөс цалинжаад байдаг. ХЗХ-оос авахуулаад энэ байгууллагатай холбоотой олон маапаан байгаа гэж боддог. Монголбанкны ерөнхийлөгч ХЗХ-ны оргил үед олигтой мэдэгдэл хийсэн бол тийм юм болооч уу үгүй ч уу. Анод, Зоос, Хадгаламж гээд дараалан дампуурлаа. Монголбанк ямар хяналтаа тавьж байсан юм бэ. Хуульд заасан ямар ч үүргээ биелүүлэх чадваргүй байгууллага болчихоод байна. Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд санхүүгийн ертөнцөд оролцдог олон байгууллага байдаг боловч үр дүн алга л байна.

  11. Boob says:

    Zohiogchid:
    Iim nuhtsuld manaid yurunhiilugchiin zasaglal iluu tohirno gedeg ugiig ta yu gej bodoj baina ve?

  12. gns says:

    sonin.mn deer tanii niitlel yaagaad tavigdahgui bn? nuhduuded deerees uureg ugch dee…

  13. delgermaa says:

    huuchin niigemd Chuka damin naimachin , odoo bol hanaj cadahaa medehee baisan akul…akulin shud ni unaad dahin urgaad bdag um gesen

  14. Suld says:

    Gants Mongol bank ch bish buh l toriin baiguullaguud bugd yag unendee dampuurchihaad baina. Tend uneheer unench shudargaar ajilladag humuus baihiig uguisgehgui, gehdee ihenh ni yaval ahiuhaniiig harmaalah ve gesen huviin ashig sonirhol ihtei bgaa bolohoor ajil zov shudargaar ogt yavahgui. Ene ni ergeed niit togtoltsoogoo zogsongi, gajuuduulj bna. Yadaj bhad manai toriin apparat, baiguulagguud maani heterhii hund, nuser, danhaisan um daa. Tord iim ih olon hun ajillah tusmaa uls oron maani ulam doroitno :(.

    Baknii medgeggui ch gelee zov setgeltei huniig Mongol Banknii Eronhiilogchoor tavichihval hamaagui iluu ajilluulna gedegtei sanal neg bna. Toriin baiguullaga maani iim l archaagui baidaltai bolchihood bna.

  15. Gombosuren says:

    Chuluun bat ,Zol jargal nar cini alt dilleriin gol gemt heregten biz dee .Jagaad odii hurtel odor alban tuaal hashaad baidag yum be,shudraga baicgaay gej heleed hereg deeree esregeer hiideg eronhiilogch

  16. Anonymous says:

    yag unen bichsen, baina nemej hasah yum alga, yum hiij bichij baigaa negnee demjichistgey

  17. Anonymous says:

    САЙН СУДЛААЧ, АРГАГҮЙ ХУУЧИН БУУНЫ ХУГАРХАЙ. БИД ӨНӨӨДӨР АСУУДЛЫГ ҮНЭН ЗӨВ ОЙЛГОХ ҮНЭЛЭЛТ ДҮГНЭЛТ ӨГӨХ ТАЛ ДЭЭР ЭРДЭМТЭН СУДЛААЧ НАРЫНХАА ҮГИЙГ СОНСОХ ХЭРГТЭЙ БАЙНА

  18. bat says:

    yag unen, manai bank sanhvvgiim sistem yaj hugjuud bgaa yumbe dee, ter hvv mvv bol arai l…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: