ОРОС, ХЯТАДУУД ТҮРҮҮЛСЭЭР

Оросууд коксждог нүүрсний хамгийн том Эльгиний ордоо Хятадуудтай хамтран эзэмших бололтой. Энэ нь манайд тийм ч таатай асуудал биш юм. Ямар ч гэсэн энэ талаарх мэдээг хүргэж байна. Эльгиний орд газар манай Завханы яг хойно Тувагийн нутагт байдаг юм. Манай Таван Толгой хүнд байдалд орсон нь тодорхой байна. Гэхдээ сайн бодвол манайд гарц хийгээд боломж бий юм шүү.
Засгийн Газрын орлогч Аркадий Дворкович Эльгиний нүүрсний орд газрыг боловсруулах төсөлд “Мечелийн” багцаас худалдан авахыг хятадын компаниас урив. “Мечел” өөрийнхөө өрийг багасгахын тулд (хоёрдугаар сар гэхэд цэвэр өр нь 9 млрд $ байсан) он дуусахад Элгэний 49%-ийг 2,5-3 миллиард $-аар зарахыг хүсч байгаа юм. Энэ төслийг хятад, япон, солонгосууд сонирхож байсан боловч хөрөнгө оруулагчид зээлийн ихээхэн хөнгөлөлт (дисконт) шаардаж магадгүй гэж компани үзэж байсан юм гэж “Коммерсант” бичиж байна.
Аж үйлдвэрийн асуудал хариуцдаг Засгийн Газрын орлогч Аркадий Дворкович Эльгиний нүүрний орд газрыг боловруулахад “хятадын талыг” урьсан гэж Засгийн Газрын мэдээлэлд дурдсан байна. Энэ саналыг тэрээр 4 дүгээр сарын 9-нд болсон орос-хятадын засгийн газар хоорондын эрчим хүчний хамтын ажиллагааны комиссийн дарга нарын уулзалт дээр Хятадын Төрийн Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Жан Гаоли-д тавьжээ.
Игор Зюзины “Мечел”-д харъяалагддаг Эльгиний орд газар Орост томоохон нь бөгөөд ойролцоогоор 2 миллиард орчим коксждог нүүрстэй. “Мечел” түүнд 2,5 $ млрд (ойролцоогоор 2 млрд $ нь БАМ-ын төмөр зам барихад хийсэн), 3 дугаар сард “Эльгауголь” ХК-ийн (төслийн оператор бөгөөд лицензийн эзэн) 49%-ийн барьцаа болгож Гадаад Худалдааны Банкнаас (ВЭБ) 2,5 $ млрд-ын зээл авсан.
Эльга 2018 он гэхэд 9 сая тонн нүүрс олборлох ёстой. “Мечел” Эльга дахь хувиа бүр 2012 оноос зарахаа бодож эхэлсэн юм. Компанийн менежер хийгээд түшмэдүүдийн бодлоор чухамхүү энэ нь өрийн ачааллын учрыг олоход тус болох аж. 2 дугаар сард “Мечел-ийн цэвэр өр 9 млрд $ байсан ба энэ жил компани 1 млрд-ыг нь дарсан байх ёстой, гэхдээ кампани өөрөө ердөө л тэн хагасыг нь төлж чадна.
Төслийг хятадын Baosteel ба Shenhua сонирхож байгаа гэж сурвалжууд ярьж байна. “Мечел” Baosteel-д аль хэдийн нүүрс нийлүүлж, талууд 2015 оны 3 дугаар сар хүртэл гэрээ хийхээр бэлэн болж, оросын компани 1,2 сая тонн нүүрс нийлүүлэх болжээ.
Түүнээс гадна Эльгийн талаарх хэлэлцээг японы Mitsui, Sumitomo, JBIC, түүнчлэн солонгосын POSCO-той хийж байгаа гэж сурвалжууд мэдээлэв. Үйлдвэр Худалдааны Яамны тэргүүн Денис Мантуров 3 дугаар сарын сүүл гэхэд Эльгийн капитал хөрөнгө оруулагчидтайгаа хамт РФПИ буюу Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Санд орох хувилбар байгаа гэж хэлсэн байна.
“Өмнө нь бол гай зовлон дунд хаяхгүй гэж амлаж байсан бол одоо Засгийн Газарт “Мечел”-д туслах нэгдсэн байр суурь бий болсон” гэж Үйлдвэр Худалдааны Яамны тэргүүн мэдэгдсэн байна. Үүнийг Аркадий Дворковичийн санал баталж байна.
“Мечел”, ВЭБ, РФПИ-ийн аль аль нь тайлбар өгөхөөс татгалзжээ. Ноён Дворкович болон азийн компанийн төлөөлөгчидтэй холбоо барих боломж олдохгүй байна.
2012 онд “Мечел” Эльгийн 25%-ийг 1 млрд $-аар зарахаар төлөвлөж байсан. Гэхдээ компанийн төлөвлөгөө өөрчлөгдсөн, Moody’s-ын тоймд 2014 оны эцэс гэхэд “Мечел” төслийнхөө 49%-ийг 2-2,5 млрд $-аар зарах гэж байна, гэхдээ үүнд ВЭБ-ны дэмжлэг хэрэгтэй гэж компанийн менежментийг иш татан дурдсан байдаг. Энэ мэдээллийг “Мечел”-д ойрхон сурвалжууд баталдаг ба дээд боломж нь 3 млрд $ гэж нэмж үнэлсэн юм. Төслийн маркетинг 4 дүгээр сард эхэлнэ, хөрөнгө оруулагчидтай зургаагаас есөн сар хэлэлцээр хийнэ гэж өмнө нь эх сурвалжууд ярьж байсан юм.
RMG-ийн Андрей Третельников азийн компаниуд бол Эльгийн хамгийн зөв хамтрагчид, учир нь зөвхөн тээврийн талаасаа ч байгаа юм биш гэж тэр үзэж байгаа юм. Тэдний хувьд энэ нь олон арван жилийн нийлүүлэлтийг тооцсон стратегийн хөрөнгө оруулалт байж болох юм, иймээс тэд Эльгийн үнэлгээн дээр хэт их зээлийн хөнгөлөлт (дисконт) шаардахгүй, учир нь харьцуулах бусад шинэ төслүүд хамаагүй их үнэтэй гэж энэ аналитик үзэж байна.
Харин БКС-ын Олег Петропавловский үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм. Тэрээр: “Мечел”-ийн үнэлгээ нүүрсний урсгал үнээ хэт өсгөсөн. Яагаад гэвэл 2012 оноос хойш үнэ нь 1,5 дахин өссөн, тэгтэл коксждог нүүрсний үнэ төслийн тооцоогоор тонн нь 180$-оос 110$ болж буусан шүү дээ” гэж байгаа.
“Мечел” Эльгинээс гарсан РЖД-ын төмөр замын салаагаа 50-70 млрд рублээр зарна гэж ярьж байгаа, гэхдээ Сангийн яам ч, Засгийн Газар ч төсвийг ингэж үрэх хийгээд түрүүлж капиталжуулахыг төлөвлөөгүй юм.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 04 дүгээр сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ОРОС, ХЯТАДУУД ТҮРҮҮЛСЭЭР

  1. Bold says:

    Ingeed l tanii bichseniig unshaad l baih tusam manai orond awah yum alga bn shdee suuliin 2 3 niitlel l gehed gazar iin baylagiin ashig ene ter budaa za ter bank sanhuu bur budaa.

    • Ганаа says:

      Монголын буянг хэдхэн баагий хувааж идээд одоо бараг хагарах гэж байгаа. Харин ихэнхи монголчууд ядуураад “үхэх” гэж байна. Үүнийг хэлэхээр монголын сэхээтнүүд солиороод болж өгөхгүй байна. Иймээс би монголын сэхээтэн шиг адгийн шаар энэ ертөнцөд байхгүй гэж хэлдэг юм. Зарим нь мэдэхгүй байж “ардчиллын” онол монол ярьж солиороод, зарим нь чамаас эхлээд гаслахаас өөр юм чадахгүй л байна ш дээ. Ялангуяа чи бол үхээнц, бэртэгчин үзлийг магтан дуулагч, түгээн дэлгэрүүлэгч, тахлын голомт болж гүйцсэн этгээд…
      Ленин: “Оросын сэхээтнүүд бол бааснууд” гэж хэлсэн нь үнэний ортой юм шүү дээ.

  2. Bold says:

    Ta ch namaig mundag sudalchjee. Bu yahaw surch yawaa neg oyutan shuude. Tanii nasan deer ochood l tantai haritsuulagduul yu yum gehees. Odoo zarim bidnii metiin zaluus bol yamar ch chig barimjaagui l bga shde yund ch tarhia ugaalgaj medne. Ihewchlen tanii bichsen het orosiig shuteeguig ni tuuj unshidag yum yahaw bas gaigi yumaar tolgoigoo tsenegleh gej oroldoj bga helber shuu dee uur yu chgui. Ene ch bas temtsel iin helber mon bizdee herew tanii buh yum zuw bgaad teriig chin demjeed unshij bga bol.

    • Ганаа says:

      Би аль ч улсыг шүтдэггүй. Би бараг шашин болтлоо хөгжсөн зарим үзэл суртлыг баримталдаггүй. Чамайг би нийгмийн идэвхээр чинь, амьдралын идэвхтэй байр сууриар чинь, нийгмийн оролцоогоор чинь, бусдыг дагуулах чадвараар чинь үнэлж байна. Эдгээрийг хэмжих яг таг бодит үзүүлэлтүүд байдаг. Чи ямар ч тэмцэл хийгээгүй. Чи бол дээд зэргийн бэртэгчин. Харин ч бусдын ард нуугдаж, бусдыг байнга өдөөн турхирч, өдөж байдаг. Чи үүнийгээ мэддэг эсэхийг харин би мэдэхгүй. Чам шиг бэртэгчин надад ёстой хэрэг байхгүй. Би чамайг мянган бээрийн цаанаас үнэртээд л мэднэ…

    • Чандмань says:

      Гаслахаас өөрөөр яавал юуг үйлдвэл зохилтойг Ганхуягтан та төөрөлдөж дүүрсэн маньд хэлж өгч болохсон болов уу.

    • Ганаа says:

      Хэлээд л байгаа ш дээ. Блогоороо бол бүр 7 жил хэлж байна. Эсвэл чи ахиад унш, эсвэл дэмий юм бүү асуу…

  3. erka says:

    Өчнөөн их газрын баялагтай, газар нутагтай, 3-хан сая хүн амтай мөртлөө Монгол шиг урагшгүй улс алга. Урд хөрш 2040-өөд оны үед хөдөлгөөнд орох юм гэсэн таамаг энэ тэр нийтлэлд гарч байгаа. Магадгүй энэ хэдэн бирдүүд тэрнээс нь өмнө энэ хэдэн орд газрыг хуу хамж хэдэн нүх болгочихоод гадагшаа гарах бодол байгаа биз. Хэдийн оффшор банк руугаа идэж ууснаа гаргаад эхэлчихсэн биз дээ. Тэнэгтэй биш энэ хэдийг (ард түмнээ) сэтгэлгүй хувиа хичээсэн, сэтгэлгүйд л байгаа юм.
    Дэн Сяопин хэлэхдээ хэзээ ч битгий манлайд ба харин даруу байж илүү ихэд хүрэхийг зорь гэсний дагуу Хятадууд хэдийн чимээ шуугиан гаргалгүйгээр Монголын зах зээлийг бага багаар мэрж дуусаж байна. Баталгаа нь MCS байна. Зүгээр юм гэж байдаггүй юм. Хүний архи уусан бол дараа нь дайлах л болно. Ер нь ч тэд Монголчуудыг бодвол түншлэх тал дээр сайн менежменттэй улсууд шүү. Монголд ер нь найран дундаа 76 хүн ууж идээд хариуцах эзэнгүй байсанд орвол сайн Ерөнхийлөгчийн засаглалтай байсан нь дээр.

  4. Болд says:

    Манай улсад БОДЛОГО ЧИГЛЭЛ бгаа сүүдэрч алга болохоор тал бүрээрээ эх орныхоо байгалын баялаг, үндэсний эрхэм нөөцөө “нөгөө цэвэр ус шигээ жорлондоо хийж бохир болгон” устгах нь дэндүү юмоо. Түүх эргэж идсэн эрүү хувхайрч сөнөх нь дамжиггүй ч олон боломж ирээдүй хойчийнхоо өмнө нэлээдгүй цаг хугацааг алдаж бгаан хамгийн гачлантай.

  5. bi says:

    harin yag ingeed l bga um da manaihiig tag zogsoochihdog um manaih hurd saitai turuulj setgej hodloson bolovch ih gurnii urt gar bugdiig ni zogsoochihdog um

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: