АЛДАЖ БОЛОХГҮЙ БОЛОМЖ

Дэлхийн эдийн засгийн байдал ч, эрчим хүчний байдал ч нэн хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнийг Монголоос бусад нь анзаарч маш хурдан арга хэмжээ авч байна. Тэд бодлогоо өөрчилж байна, дасан зохицож байна, шинэ арга зам хайж байна. Монгол л тэнэгээрээ юугаа зарж, мөнгө олдог билээ гэсэн ганцхан юм бодож байна. Ингэхээр чинь ажил үйлс бүтнэ гэж байхгүй л дээ…
Хятадын тооцоо
Дурын монгол Хятадуудыг харддаг. Нэгдэх дүгнэлт нь: энэ хятадууд хөгжинө гэдгийг ёстой үзүүлээд өгч байна. Манай хамаг юмыг эзлээд дууслаа. Удахгүй Монгол Хятадын колони болно доо, болно. Ингэж ярьдаг чинь худлаа юу. Хоёр дахь дүгнэлт нь: Энэ муусайн хятадууд манайхыг боогоод манай нүүрсийг авахгүй байгаам. Юм бүхэн дээр монголчуудыг боож байгаад хамаг юмыг маань үнэгүй авах гэж байгаам, муусайн шаарууд. Ингэж ярьдаг чинь худлаа юу.
Ер нь бол Монголд Орос, Хятад хоёрыг тулхтай судалдаг байгууллага бараг байхгүйтэй адил. Манай Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн мэтийн хэлснээр явна гэвэл ёстой сохорсонтой адил болно.
Хятад саяхан болсон хурлаараа эдийн засгийн шинэчлэл эхэлж, бүтцийн өөрчлөлт хийж хийж эхэлсэн. Бээжин болон бусад том хотуудын утааны асуудлаас болж нүүрсний эх үүсвэрийг багасгаж, бүтцийн томоохон өөрчлөлт хийж байгаа. Мөн гангийн үйлдвэрүүдэд бэрхшээл учирч байгаа. Үүнээс шалтгаалж хятадын нүүрсний аж үйлдвэр ихээхэн бэрхшээлтэй учраад байна.
Би ч гэсэн дотроо хятадуудыг манайхыг боож байна гэж хардаад байсан юм. Гэтэл тийм биш байжээ. Учир нь саяхан Хятадын Статистикийн Хорооны мэдээлэл гарсан юм. 4 дүгээр сарын 9-нд нүүрсний 18 компани 2013 оны тайлангаа гаргасан гэж ХМХ-үүд мэдээлжээ. Гэтэл Хятадын нүүрсний аж үйлдвэр 2013 онд аймшигтай алдагдал хүлээжээ. Нүүрсний салбар дахь янз бүрийн төслүүд дэх хөрөнгө оруулалт буурсны улмаас өмнө нь улс орны зохиомол бумыг эрчимтэй тэтгэж байсан нүүрсний эрэлт буурчээ.
2013 онд Хятадын нүүрсний аж үйлдвэр 40.554 млрд юань буюу 5 млрд гаруй еврогийн алдагдал хүлээжээ. Үүнийг 2012 оны мөн үетэй харьцуулахад алдагдал 80%-иар өсчээ.
Түүнчлэн үйлдвэрүүдийн өөрийн болон зээлийн хэрэгслийн өрийн түвшин болгоомжлол төрүүлж байгаа аж. Хятадын нүүрсний 18 аварга компанид өр дунджаар 54%, зарим компанид 74%-д хүрсэн байна.
2014 оны хэтийн төлөв ч бараан байгаа аж. 2014 оны эхний хоёр сард манай нүүрсээ үнэлж зардаг “нүүрсний” Шаньси мужийн алдагдал 4 млрд юань буюу 500 сая евро болсон байна. Өвөр Монголын “нүүрсний хот” Ордос хямралын улмаас бараг бүрэн уналтад ороод байна. Ордос хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ 90% унаснаас гадна ган, цементийн үйлдвэрлэл эрс багасч, нүүрсний үйлдвэрлэл бүрэн зогсчээ.
Эндээс харахад Хятадын эрчим хүчний байдал хүнд байна. Энэ нь Хятад эрчим хүчний өлсгөлөнд орлоо гэсэн үг биш юм. Монголыг зориуд боогоод байгаа ч юм алга. Нөхцөл нь тэгээд таарчихаж.
Хятадууд эрчим хүчний бодлогодоо бүтцийн өөрчлөлт хийж байна. Энэ нь дэлхийн геополитикийн өөрчлөлт, Оросын хүчирхэгжилттэй холбоотой юм. Хятадууд Оростой стратегийн түншлэлээ бэхжүүлж эрчим хүчний стратегийн асуудлаа шийдвэрлэх гэж байгаа нь илт байна.
Бэрхшээл их байгаа ч Хятад ирээдүйдээ итгэл төгс байгаа нь тодорхой байна. Хятадын энэ эрчимжилтийг зөв мэдэрч интеграцид орох нь хамгийн зөв шийдэл гэж би бодож байна. Түүнээс биш 1990-ээд оны эхэн үе шиг урсгалаараа явах юм бол үнэнхүү утгагүй, тэнэг явдал болно.
Оросын хүчирхэгжилт
Эхлээд бяцхан геополитик. Оросууд Арктикийн бүсэд асар их нефть хийн орд олов. Тэнд дэлхийн нийт нөөцийн гуравны нэг байгаа гэх. Ийм болоод дэлхийн бараг бүх том улс Хойт мөсөн далайд болох болзошгүй дайнд бэлтгээд байгаа юм. Мөн Орос Агнуурын тэнгисийг гартаа оруулав. Мөн дэлхийн хойт мөсөн хучлага хайлж байгаагаас шалтгаалж Хойт мөсөн далайн тээврийн шинэ зам нээгдэв. Энэ нь өмнийн аюул ихтэй, уламжлалт замаас 4000-5000 км орчим татуу, тээвэрлэх хугацааг 10-17 хоног хэмнэх юм. (Миний “Хэрэв томоор сэтгэе гэвэл” өгүүллийг ganaa.mn блогоос үз.) Энэ стратегийн замыг бараг бүхэлд нь Орос хянаж байгаа. Иймээс Оросууд саяхан Умардын цэрэг гэсэн холимог цэргийн шинэ командлал байгуулж, Арктикийн асар хүнд нөхцөлд десант буулгаж сургууль хийж байна. Эрдэм шинжилгээний асар их ажил хийж, дээд зэргийн нууцлалтай “Лоширак” шумбагч онгоцоор далайн хэт гүний өрөмдлөг хийж байна.
Мөн Оросуууд Каспийн тэнгисийн эрэгт аварга том нефтийн орд олов. Бас олон шинэ орд нээв. Энэ нь АНУ ОПЕК-ийн орнуудтай нийлээд дуртай үедээ нефтийн үнийг унагааж Оросыг сөгдүүлдэг механизм алга боллоо гэсэн үг юм. Одоо бол Оросууд бүх улсуудад “түүхий эдээ” болон түүний үнийг тулган хүлээлгэх болов. Зүйрлэн хэлбэл автомашин, гар утас гэх мэтийг түүхий эдтэй бол хийж болно, харин түүхий эдгүй бол юу ч хийж болохгүй.
Цэвэр эдийн засгийн утгаараа түүхий эдийн хавсарга гэх нэр томъёо харьцангүй юм. Орчин үед шинжлэх ухаан, техник, технологи ихээхэн хөгжиж, асар өндөр түвшинд хүрсэн хэдий ч нефть, хий, нүүрс зэрэг уламжлалт түүхий эдийг орлуулах зүйл хүн төрөлтөн одоохондоо олоогүй байна. Олсон бол лабораторийн түвшинд, жижиг туршилтын түвшинд өчүүхэн бага хэмжээгээр л байгаа.
Ингэхээр түүхий эдтэй орон юмтай гэсэн үг, эзэн гэсэн хэрэг юм. Үүнд манай Монгол ч гэсэн хамаарна. Оросын нэг эдийн засагчийн хэлсэн лут үг байдаг юм: “Барууныхан тийм сүрхий юм бол тэр гар утас, телевиз, компьютер, машинаа түлээд амьдрана биз.” Энэ ч үнэхээр бодууштай үг юм шүү…
Одоо Оросын нефть, хийн хоолойноос бараг бүх Европ хамаарч байна. Оросоос Европ руу явах хийн хоолой Украиныг дамжсан Умард, Хар далайн ёроолоор явах Өмнөдийн гэсэн хоёр том салаатай. Одоо Украйн томроод байгаа болохоор түүнийг тойрсон Өмнөд хоолойн үүрэг их чухал болж байна. Ингээд Украин “хоосон” үлдэж байгаа юм. Уг нь тэд хийн хоолой “сааж” амьдарч байсан улс шүү дээ…
Одоо бараг улс болгон манай нутаг дээгүүр хийн хоолойгоо тавиад өгөөч гэж Оросыг гуйж байна. Жишээлбэл, Болгар, Румын. Тэгвэл тэд НАТО-гийн пуужинг хөөж гаргах хэрэгтэй ш дээ. Оростой Украинаас болж бараг дайсагнаж баймаар Турк саяхан Оросын хийн хоолой тавихад татгалзахгүй гэсэн саналаа хэлэв. Бүгдээрээ л Оросоос нефть, хий гуйж байна. Оросуудын дээрээс Хятад, Энэтхэг, Бразиль гэх БРИКС-ийн орнууд, түүнчлэн Венесуэл зэрэг Латин Америкийн орнууд, Иран гэх мэт нэмэгдээд өмнө нь хаа ч байгаагүй том хүч болж байгаа юм.
Монголчууд барууны суртал нэвтрүүлгийг дагаж Оросыг түүхий эдийн хавсарга гэж шоолох бөлгөө. Жинхэнэ түүхий эдийн хавсарга чинь Монгол өөрөө билээ.
Бид ер нь хэн болчихоод Оросыг голоод байгаа юм ?! Энэ утгагүй зангаа хаяхгүй бол бид яагаад ч өөдлөхгүй гэдгийг би баттай хэлж чадна.
Хоёр хөршийн түншлэл
Дэлхийн геополитикийн хүчний харьцаанд өөрчлөлт орж байна. Энэ нь валют-санхүүгийн даяар систем дэх нефть-долларын ноёрхолд ан цав орж, эвдрэлд орж байгаатай холбоотой юм.
Хэн ч, түүний дотор би АНУ-ыг сөнөлөө, сөнөж байгаа гэж ерөөсөө хэлээгүй. АНУ цэргийн, эдийн засгийн хүчирхэг гүрэн байсан, одоо ч байгаа. Мөн ойрын хэдэн жил АНУ хүчирхэг гүрэн хэвээрээ үлдэнэ. Гагцхүү нефть долларт үндэслэсэн түүний санхүү-мөнгөний систем гацаанд орж, дэлхийн дарга ганцаараа хийдэг үе өнгөрч байна гэж л хэлж байна. Монголын либерал гэх зүрхний хийтэй нөхдүүд үүнийг хэлсний төлөө намайг АНУ-ын дайсан мэт зарлаж байгаа нь утгагүй бөгөөд өрөвдөлтэй. Би судлаач хүн бодит хандлагыг олон нийтэд үнэн зөвөөр нь хүргэх ёстой.
Нөгөө талаас АНУ “сулраад” ирэхээр Орос, Хятад хоёр “хүчирхэгжих” нь хэнд ч гэсэн ойлгомжтой. Энэ ерөнхий дэвсгэр дээр хоёр хөршийн түншлэл сэргэж байгаа нь бараг жам ёсны хандлага юм. Харин дунд нь байгаа Монгол ганцаараа тун олон, их ч олон юм ярих бөгөөд үйлдэх бөлгөө. Ярьж бол болно, гэхдээ бодож байж, хэмжээгээ мэдэж байж ярих, үйлдэх хэрэгтэй гэж санана.
Алдаж болохгүй боломж
Хоёр хөрш харсаар байтал түншилж эхлэв. Энэ нь сайн уу, муу юу гэсэн асуулт үүснэ. Энэ асуултад манай саяхны түүх өөрөө хариулдаг. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр хоёр хөрш сайн байхад манай бүтээн байгуулалт гайхалтай хурдан өрнөсөн юм. Хятадуудын барьсан Налайхын засмал зам хамгийн сайн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Одоо 60 жил болоод аргагүй л муудаж эхэлж байна. Оросын хэдэн цахилгаан станцын хүчээр л бид амьдарч байна. Чанар гэж үүнийг хэлдэг юм. Энэ үеийн бүтээн байгуулалт дээр Улаанбаатар хот одоо болтол оршин тогтнодог юм. Жишээлбэл, 40, 50, 120 мянгат, III, IY, X хороолол гэх мэт. Тэр үед Монгол Улс ёстой цэцэглэн хөгжиж байсан юм. Үүнийг манай залуус надтай онол ярьж хэрэлдэхээсээ өмнө ахмадуудаасаа асуугаарай…
Сүүлийн үед Оросууд зүүн тийш нүүж, хамаг гол гол яам тамгын газар, том том компаниудаа Сибирь, Алс Дорнод руугаа татаж байгаа нь үүний нотолгоо болно. Өөрөөр хэлбэл яваандаа Оросын Засгийн Газар, том компаниудын толгой офис манай ард ирэх нь байна гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй.
Хоёр хөршийн түншийн харилцаа сэргэж байгааг би тун сайн хэрэг гэж бодож байна. Эдгээр олон асуудлын дотор нэг асуудал одоо бол онцгой байр суурь эзлэх болов. Украины асуудал, барууны хориг арга хэмжээ 30 жил шийдэж чадаагүй байсан хийн хоолойн шийдлийг хурдасгаж өгөв. Энэ 5 дугаар сард В.Путин Хятадад айлчлах үед Оросоос Хятад руу хийн хоолой тавихаас гадна Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ 3-4 дахин нэмж болзошгүй байгаа. Нэг нь сайн, нөгөө нь муу мэдээ юм.
Хий хоолойн тухай
Хийн хоолойг манайхан сайн мэдэхгүй. Монгол хүн хийн хоолойгоор хий урсана гэхээс цаашгүй, сайндаа л хэдэн зураг харсан байх. Эрхүүд сурсан ганц нэг нь БАМ-д ажиллахдаа үзсэн байх.
Хийн хоолойн үзүүрт хийгээ оруулдаг хийн орд газрууд байх. Их том юм билээ. Энэ удаад Якутын Ленскийн районд байх Чаяндинскийн орд газраас хийгээ татах юм. Энэхүү Чаяндинскийн орд газар 1,24 триллион куб метр хий, 68,4 сая тонн нефть болон конденсатын нөөцтэй. Энэ хүний ухаан санаанд багтамгүй асар их нөөц манай яг ард Якутын нутаг дээр байна даа. Энэ мангар их хийг Хятад руу хэд хэдэн салаа магистрал хоолойгоор манай зүүн талаар зөөх гэж байна. Энэ бол дэлхийн хэмжээний аварга том төсөл юм.
Дашрамд дурдахад монголын технологийн авантюристууд намайг хийн хоолой гэж буруу ярилаа гэж шүүмжилдэг юм. Битгий хуцаад бай. Хоолой нэгэнт барьчихвал дотуур нь нефть, хий юугаа ч урсгаж болно, бас хоёуланг нь холиод явуулж ч болно. Хүсвэл нүүрсийг нефтээр зуураад хийтэй холиод явуулж ч болно. Энэ бол технологийн жижиг сажиг асуудал юм. Шал дэмий юман дээр олон юм мэдэмхийрч солиорч байхаа татвал таарна шүү, хийх ажилгүй муусайн нусан буунууд…
Хийн хоолойн бүдүүвчийг авч үзье. Манай зүүн талаар “Сибирийн хүч” (Сила Сибирии) хийн магистрал хоолой байгаа. Магистрал гэж ялгадаг нь том зам шиг олон жижиг салаатай гэсэн үг. Баруун талаар “Шинэ торгоны зам” хийн магистрал хоолой байгаа. Эдийн засгийн асар их ашигтай ч аюул ихтэй. Хоёр Солонгосын байдал, мөн Хятад Япон хоёр муудалцвал зүүн хоолой аюултай байдалд орно. Мөн АНУ Афганаас гарч, Дундад Азид байдал хурцадвал баруун хоолой аюултай байдалд орно. Харин Монголоор дайрсан хийн хоолой хамгийн аюул багатай нь мэдээж хэрэг. Гэхдээ голдуу “хоосон газраар” явах учраас эдийн засгийн талаасаа ашиг багатай.
Яг үнэндээ бол манай Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг эрчим хүчээр хангахад л Монгол Улс болоод явчих ба энэ хэдийн маань хэрэгцээ, хэрэглээ бол том улсуудын нүдээр бол ёстой хүүхдийн тоглоом юм. Гачлантай нь манайх хүүхэд шиг байтугай хүн шиг байж чаддаггүй л байхгүй юу…
Монголын хоолойн асуудал цоо шинэ юм биш л дээ. В.Путин 2006 онд Хятадад айлчлахдаа энэ асуудлыг хөндөж Оросын Уулын Алтайгаар дамжуулан Хятад руу хийн хоолой тавих санал гаргаж байсан юм. Гэтэл тодорхой шалтгааны улмаас 2030 он хүртэл Оросыг хөгжүүлэх төлөвлөгөөнөөс хассан юм.
Одоо энэ хийн хоолойг Монголын нутгаар тавиад өгөөч гэж хоёр хөршөөсөө гуйх л үлдэж байна. Манайхаас ямар ч хөрөнгө оруулалт, мөнгө хөрөнгө орохгүй, зүгээр л татвараа аваад сууж байх юм л даа. Дээрээс нь хий гэж нэг сайхан юмтай болно.
Оросууд уур нь хүрээд Украинаас 1000 м куб хийнээс 485 ногоон нэхэж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Оросын “Газпромын” дарга Алексей Борисович Мюллерийн Хятадад хийсэн хагас нууц урьдач хэлэлцээрээр оросууд хийгээ 350-400 ногооноор нийлүүлэх гэж байна гэж экспертүүд таамаглаж байна. Ийм хямд юм гэж байх уу даа…
Хэрэв Монголд хийн хоолой тавьбал орос, хятад, барууны 3 тоолуур авч тавьчихаад тэрийгээ хараад гаалийн татвар аваад зүгээр л сууж байна ш дээ. Авилга гэж ёстой нэг байхгүй дээ. Бас сэлбэг шахна гэсэн монгол ойлголт ёстой байхгүй. Ингэнгүүт л манай аваргуудын уур нь хүрээд эсэргүүцээд эхэлж магадгүй л юм.
Нүүрсээ заавал өнөөдөр зарах гэж зүтгэх хэрэг юун. Үнс болоогүй байж л байгаа юм чинь үнэ нэмэгдэхийг нь хүлээж болно биз дээ. Үгүй ядаж бидний үр хүүхэд яахыгаа мэдэж л таараа…
Манайхны хувьд хоолой тавьж өг гэж загнана. Эдийн засгийн тооцоогоо өг гэхээр өгөхгүй, бид нүүрсээ зараад Та нартай Та наргүй амьдарна гэнэ. Тэг тэг гэхээр бид танай нутаг дээгүүр төмөр зам барьж байгаад нүүрсээ зөвхөн баруунд зарна гэнэ. Нүүрс байтугай зэс гэх мэт бүх юмаа баруунд зарна гэнэ. Гэтэл “баруун” нь хятадад зарна. Төмөр зам барьж өгье гэхээр Та нараар ёстой бариулахгүй гэнэ. Тэгээд юу ч байхгүй хоосон үлдчихээд буруугаа дандаа хоёр хөрш рүүгээ чихнэ. Манайхыг тойруулаад хийн хоолой тавихаар хоёр хөрш манайхыг эдийн засгийн ваакумд оруулж хавчин боож байна гэж орилно. Тэгвэл хоолой тавиад өгье гэхээр Та нар манайхыг колони болгож эзлэх гэж байна гэнэ. Тэгээд одоо яахийм болж байна ?! Ингэхээр чинь манайд хэн дуртай байхийм ?! Хойт хөрш европ болохоороо хааяа нэг зөөлөн хэлнэ, тэхээр нь уурлаж загнана. Урд хөрш ази болохоороо баахан хоол өгч, инээж байгаад явуулна. “Хоол идүүлсэн” ч загнуулна.
Ер нь бол хоёулаа манайханд загнуулж хулхидуулсаар байгаад бүр дөжирчихсөн сүүлдээ “хүн байна” гэж тоохоо ч больчихсон юм шиг байгаам…
Та нар газрын зургаа нэг хар даа. Хоёр хөршгүй хаашаа явмаар байгаа юм ?! Харин хамгаалах ёстой салбар, хүрээ чинь соёл, оюун ухаан, үзэл санаанд байгаа болохоос эдийн засагт байгаа юм огт биш.
Хийн хоолойн хэлэлцээрт Орос Хятад хоёр гарыг үсэг зурахад сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хооронд Монгол Улс амжиж хийн хоолойн саналаа хоёр хөршдөө тавих л хэрэгтэй дээ. Ийм боломж ахиж олддоггүй юм. Үүнийг ашиглаж чадахгүй бол заяа нь хаяна гэдэг юм…
Үгүй бол яахав дээ, Монголын Улсын нутаг дэвсгэр дээр юу ч барьж болохгүй, юу ч бүтээн байгуулахыг хориглоно гээд тунхаглахгүй юу…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 04 дүгээр сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

43 Responses to АЛДАЖ БОЛОХГҮЙ БОЛОМЖ

  1. batjargal says:

    IIM MUNDAG HUNIIG AJILGUI SUULGAJ BAIDAG UNEHEER DUURSEN TOLGOINUUD UMAA.

    • Азаа says:

      Яагаад чи ажилгүй гэж бодоов. Энэ хүн өөрийнхөө дуртай ажлыг хийгээд сууж байна л гэж би хардаг. Ажил гэдгийг заавал нэг албан тушаал, эрх ямбаар ойлгохгүй байлгүй дээ. Манай ээж гэртээ зөндөө л ажил хийгээд байж байдаг. Ээж минь ажилгүй хүн биш шүү дээ. гэх мэт…

    • Usa-s says:

      Yag unen. Jas jav idej baigaa archaagui yumnuudaas holhon durtai ajlaa hiij baigaa hun. Ene hunii medleg, turshlaga -g buren ashiglaj chadahgui baigaa ni haramsal. Zugeer l neg sudalgaanii bag ajilluulchih tosov ogchihdog bol ochnoon zaluusiig surgachihsan bgaa daa. haramsaltai…

  2. Anonymous says:

    Ganaa gaihaltai strategi-ch, mundag setgegch, sudlaach shuu! Amjilt sain saihnyg husiye. Ganaa bi neg zuil bichiye, harin tailbar, hariu bitgii bicheerei! Bi darga baisan bol chamd ovoo undur tsalintai yu ch yum neg ajil uguud tegeed chamaar “zagnuulaad” l suuj baina. Tehdee bas zugeer suuhgui, chinii zagnasan ugen dotorhi suvdyg tuuj tuunii daguu uls tur ediin zasgiin bodlogo, uil ajillagaagaa yavuulaad baina. Tehed ard tumend yamar ch muu yum bolohgui!

  3. bat says:

    Мааш таалагдлаа. Эбэ ерөнхийлөгчийн ур ухаан мэдэж дээ. Түүхэн, аварга том төсөл гэвэл иймэрхүү, улс орондоо шууд утгаараа нөлөөлөх төсөл, тохиролцоог л хэлэх байх даа. Нүүрсээ хав дар, орчиндоо мэдрэг, зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэж утга санаа их таалагдлаа.
    Гэхдээ тантай би нэг юманд санал зөрдөг. Одоогийн ЗГ болон УБ хот үнэндээ л яаж ийж байгаад юм хийчихье, өмнө нь чадаагүй ажлуудыг амжуулчихая гэж хичээгээд байгаа нь илт харагддаг. Харин та тэднийг МАН-ынхан шиг бодож загнадаг. Хэхэ

    • Ганаа says:

      Өмнөх болон одоогийн Засгийн Газрууд “ажил” яаж хийдгийг би хэнээс ч илүү мэднэ. Бараг өөрсдөө мэдэхгүй юмыг нь би тооцоод гаргачихдаг юм. Хэрэв Та болон Та бүхэн энэ бүхнийг бүгдийг нь мэддэг бол өдийд жинхнээсээ Шар хаданд байж байгаа. Нээрээ шүү. Харин би судлаач тулдаа “тэсч үлдээд” зөвхөн загнаад хараагаад сууж байдаг юм…

    • batjargal says:

      ODOONII ZG,UB HOTIIN ZAHIRGAA UY CH HIIJ CHADAHGUI BUGUUD BUREN DAMPUU ETGEEDUUD GEDGIIG HARAAD OILGOHGUI BAIGAA BOL IIM ZASAG TURTEI BAIGAA N TA NARIIN ZAYA UM DAA HUURHIIS.

  4. bat says:

    Баярлалаа танд. Таны судалгаа, аналитик дүгнэлтүүдээс ашиглаад хүмүүстэй хаа нэг үг солиж суухад бас сайхан байдаг шүү. Юм уншиж байлдаа гэх маягийн юм яриад л, таны судалгаануудаас санаа аваад ярьж өгнө шүү дээ

    • Ганаа says:

      Нэг удаа намайг танихгүй нэг нөхөр миний “юмыг” надад номлоод. Би сонсож толгой дохиж байгаад л гарсан. Намайг ч гэсэн бас “юм уншиж бай” гэсэн шүү. Их эвгүй юм билээ. Харин гарахдаа нэрээ хэлсэн шүү…

    • Zulkhuu says:

      хэхэ манайхан бас бэлэн юм идэх дуртай. Тэр нөхөрт пал хийтэл хэлэхгүй яасан юм? Өөхшүүлээд байхаар улам даварна шдээ.

  5. bat says:

    Таны уншигчид мааш их. 76-нхан ч уншиж л суугаа.
    Таныг сургах гэсэн хүн гэхдээ өөрийн юм шиг ярьж чадаж байгаа бол сайн уншиж, эргэцүүлж өөрийн болгосон мундаг хүн юм. Би бол иш татахдаа аль болох, тэнд юм мэддэг хүн ингэж бичсэн байна харин миний бодол бол ийм байна гэж ярихыг их хичээдэг юм.
    Зүгээр л мэдээний сайтуудаас, эсвэл twitter-н ярианаас сэдэвлэдэг хүнээс бол хол илүү мэдлэг олж авдаг шүү.
    Тантай нэг их урт замд тааралдаад, аян замын нөхөр болоод яриа дэлгээд л замын уртад явахыг хааяа боддог юм. Биелэх байх аа.

  6. sainaa says:

    Пөөх нэлээн орой болтол бичиж суусан байна шүү. Гана ах ер нь хоногийн хэдэн цагийг ажилдаа зарцуулдаг вэ?

  7. Tugs says:

    Saikhan onovchtoi ilerhiilsen. Harin manai darga nar dan, davhar deel, shine ZG geseer baigaad altan bolomjiig hiisgej medeh bh aa…

  8. b says:

    миний бие төрд алба хашдаг. Ганаа ахын бичээд ойлгуулах гээд байгаа юмыг төрийн албанд хэрхэн хөндлөн тээг болдогийг үргэлж харж байдаг. өөрөө бас энүүхэн хавьдаа засаж залруулах гэж үзээд ажил сонгох уу, онол сонгох уу дээрээ тулаад л явж байна. ажлыг бүтээлч, онолоор авч явагсдаас жонхуу зуурч тэрүүхэнд нь завааруулагч нь дэндүү олон, бүр 99 хувь байгаа нь эмгэнэлтэй. үүнээс бидний ядуурал эхтэй, системийн гажуудал суурьтай байна.

  9. aamlud says:

    Saihan bichjee. Nuguu teneguud medehgui bish medej baigaa ch uurtuu ashiggui bolhoor hiihgui baih neg tal baij boloh. Nuguuteiguur nuguu 2n uur bodlogoor uur yum shaarddag yum bolov uu gej boddog yum

  10. Galaa says:

    Tiimee medeej zuv onovchtoi niiitlel baina. Tegeed sar hurehgui hugatsaand hend yaj oilguulah ve humuusee sanaachlaga uzel bodloo ilerhiileechee. bugd l zuviig ni oilgoj bainashdee tegeed yadaj neg zuild boltguai zorigtoi hudultsguuylduu.

  11. sainaa says:

    Ганаа ах юм асууя аа…

    Системийн онол, зарчмыг тайлбарлаж, ойлгуулах гэж түүнийг организмийн системд нялзаах байдал гардаг. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү гэж та анхааруулсан байна лээ. Д.Энхбат гуай нэг семинар дээр Систем бол бүрдүүлэгч элемтүүдийнхээ нийлбэрээс том гэж ярихыг сонссон. Болдсайхан эмч хүний биеийн эрүүл, эмгэг мехнизмыг системийн онолоор тайлбарласан бүтээлтэй юм билээ. Гээд системийн онол, организмын төрөлх систем хоёр хоорондоо яаж холбогдох нь миний мэдэх хэрэг биш болоод явчихна.

    Та системийн анализаа хийхдээ системийн онолын ойлголт, зарчмыг /үүнийг би үл мдэх/ баримталдаг байх. Тэгэхээр системийн онол өгөгдөл нь байвал орлуулж болдог бэлэн томьёо юу?, Энд тэнд тусдаа болоод байгаа зүйлийг нэгтгэж тайлбарладаг арга зүй юу?. аль аль нь юм уу! Мэдээж хэрэг системийн анализ хийх гэж байгаа хүнээсээ их хамаарах болов уу гэж бодох, дурын баагий барьж аваад ажиллуулчихгүй болов уу гэмээр.

    Ганаа ахаа ер нь ингэж ярьж болох уу!!! Энэ онол манай нөхцөл, баримттай тэдэн хувиар нийцэж байна гэж. Эндээс уламжлаад онолын хүлээн зөвшөөрөгдөлт гэдэг зүйл ямар түвшинд яригддах бол оо.

    • Ганаа says:

      Системийн хандлага (подход), системийн анализ, системийн (ерөнхий) онол гурвыг манайхан нийлүүлээд “системийн онол” гэж ярьдаг. Уг нь нэлээд ялгаатай. Түүнээс гадна системийн онолыг математикчид, байгалийн ухааныхан, нийгмийн ухааныхан нэлээд ялгаатай ойлгодог ба хэрэглэж ирсэн. Гэхдээ мөн чанар нь адил. Сүүлийн үед синергетик, хаосын онол дээр шинжлэх ухааны нийтлэг арга зүй байдлаар хэрэглэх явдал илт харагдаж байгаа. Би синергетик, хаосын онолоор 3 өгүүлэл бичсэн. Үүнээс өөр бүтээл Монголд байхгүй. Харамсалтай нь манайхан загнаад намайг бичүүлээгүй. Дээр ярьсан 3-ыг мэдэхгүй, ялгадаггүй хүмүүс синергетик, хаосын онолыг ёстой ойлгохгүй юм билээ. Гэхдээ заавал мэдэж, ойлгох ёстой л доо.

    • Болд says:

      Ямар мундаг зөв тодорхой цэгцтэй сүрхий асуулт тавьдаг хүүхэд вэ баяр хүргэе. Уучлаарай Ганаа ахын хариулаагүйд нь эсүүл хариулах ёстойд нь өмнүүр нь орж олон юм хэлэх гэсэнгүй бодлоо хэлчмээр санагдаал …кк. Эхлээд юуг систем гээд тэрний ямар онол судалгааг юунд яаж хэрэглэх гэж бгаагаасаа буюу төгсгөлөөсөө үүдсэн эсвэл бүрдлээсээ үүссэн гээд ялгаатай 2 систем ойлголт яваад байх шиг санагддаг. Тухайлбал организмын хувьд ярьвал “тухайн биетийн эрүүл байдал өвчлөлийг нь” тусгаар хүрээндэх өөрийнх нь “эрхтэн системийн” харилцан хамааралд өгүүлж болох ч гадны “эко системд” нийгэм орчны өөрчлөлт хувьсал зэргээр өөр тусгагдхууныг оролцуулан ярьж, мэдэж, шинжилж 1л үр дүн буюу үхүүлэх сэхээх ОЙЛГОЛТОД хүрч болдог мэт.
      Миний бодлоор аливаа “системийг шинжилж дүгнэх” шалгагдсан бодитой арга зүй, томъёолбор байдаг ба түүндээ ашигладаг ТОДОРХОЙ өгөгдөл өгөгдхүүн байх нь мэдээж.
      Иймээс манай гэлтгүй нөхцөл баримтыг авч чадаад ашиглаж дөнгөдөг бол гадаад дотоод гэлтгүй ганцхан цэгт буюу СИСТЕМИЙН ШИНЖИЛГЭЭнд хүрч болно чадна гэж итгэдэг.

  12. Purev says:

    Орос Хятад 2 манайтай маш хатуу гэрээ хийх буюу манайхыг гэрээнээсээ бултах аргагүй болгоё гэвэл боломж бий л дээ. Хэрэв гэрээгээ зөрчихөд хүрвэл 2 хөршөөс цэргүүд орж ирж хийн хоолойны аюулгүй байдлыг сахин хамгаалах болно. Хийн хоолойны 2 талаар цэргүүдээ байрлуулах болно. Учир нь энэ нь дэлхийн хэмжээний том төсөл тул аюулгүй байдал нь мөн дэлхийн хэмжээнд яригдах хэрэгтэй. Ингэж хэлээд л манай томчуудын дунд тэрбум доллар хаяад л иргэдээс нуусан далд гэрээ хийхэд л болчихно. Эрх баригчид хэрэв гэрээгээр оролдож эхлэвэл энэ гэрээ нь ил болно. Монголчууд эрх дураараа байх дуртай, гаднаас цэрэг орж ирэхээс үхтэлээ айдаг тийм л үндэстэн болсон шүү дээ. Тэгэхээр эрх баригчид гэрээгээр оролдож дөнгөхгүй. Ийм гэрээ хийвэл алсдаа ч манайд хэрэгтэй.

  13. Purev says:

    Гол нь гэрээгээр орж ирсэн мөнгөнүүдээсээ иргэдийн нүдэнд ил харагдах зүйлс дээр төсөвлөж зарцуулах хэрэгтэй. Гудамж төсөл, унадаг дугуйн зам…. гэх мэт. Иймхэн зүйлсийг санхүүжүүлнэ гэхээр инээдтэй л юм тэр орж ирэх аварга том мөнгөнөөс. Бонд эд нараараа бол нүдэнд үл үзэгдэх буюу жирийн иргэдийн толгой нь төдийлөн үл хүрэх зүйлс дээр санхүүжилт хийх нь дээр. Нэгэнт нүдэн дээр нь зүйлс цэцэглэж ирэхээр иргэд дуртай л байх болно. Хийн хоолойг сайшаана.

  14. bi says:

    estoi ene chini l bn bn shde uuniig zaaval heregjuuleh heregtei mongoliin zaya hayachihaagui bailgui eniig l hiichihvel oiriin heden 10n jildee holoo jiigeed suuh bololtsoo garah bh da

  15. erka says:

    Таны энэ төслийг Баттулга, Элбэгдорж, Алтанхуяг нарын ФБ хуудсанд поостолсон. Энэ боломжийг алдмааргүй санагдаад ерөөс зүгээр байж болдоггүй. Ямар ч байсан постолж нэг санаа амарлаа. Одоо тэгээд ямар ч байсан уншиж үзээд нэг юм бодох байлгүй дээ. Тэд бидэнд хэрэгтэй, бид ч бас хоёр хөршдөө хэрэгтэй. Урьдын энэ тэрээ үл ойлголцлыг орхиж одоо 2 хөрштэйгээ аятайхан байж байгаад наад хоолойг чинь тавиулчих юмсан.

  16. З says:

    Энэ гэрээг Жинпин Путин хоёр Монголоор дайруулахаар баталлаа гэж бодоё. Бээжинтэй зэрэгцээд Улаанбаатар утаанаасаа салвал ч……

  17. erka says:

    Энэ хоолой тавиулахад манай нүүрсний ордтой хэдэн гарууд хаалт, хориг, саад хийх байх даа. Алийн болгон хэдэн шунал нь барагдаж дуусдаггүй, нүднийх нь хор нь гараагүй бирдүүд улс орны эрх ашигт саад хийх юм бэ?

  18. batjargal says:

    ODOONII ZASAGT BAIGAA NUHUD ENIIG HIIJ CHADAHGUI.CHADAL MEDLEG N HUREHGUIGEES ILUU UUNIIG HUSEHGUI UCHRAAS UY CH HIIHGUI BAIHAA.TED CHIN DULII SOHOR,MUNHAG, TEGEED IH ZANTAI

  19. mashaa says:

    Ardchilal hunii erh choloo novshiin kommunistuud geed bainga l 2 horshoo haraaj bdg mongolchuudtai yu gej ene 2 um hiihev dee. 20 gariu jil l oor hoorondoo alaltsaad yu ch hiij buteesengui shte. suuliin hedenhen jild socialismiin 70 jiliin tursh avsan dainii zeel avaad ymar ch ur buteelgui ureed duusgachlaa. 2 namiinn hedhen humuus tor eeljilj bariad ard tumnee 2 taltsuulj deerees ni shavhruu shidej ogchood hoorondoo tohirch huviin businessee hamtarch hiigeed l neg iimerhuu dur torhtei l bn. capitaliin ehnii hurimtlalaa hezee hiij duusgah um boloo. Arai denduu buruu zamaar hurimtluulah umaa.

  20. Odonchimeg says:

    сайн байна уу? Сэтгэхүй, сэтгэлгээ 2 ялгаатай юу?

    • Dashkaa says:

      би таны тавьсан асуултаас чинь хараад Одончимэг багш байна гэж ойлголоо зөв үү

  21. уншигч says:

    Авилга гэж ёстой нэг байхгүй дээ. Бас сэлбэг шахна гэсэн монгол ойлголт ёстой байхгүй. Ингэнгүүт л манай аваргуудын уур нь хүрээд эсэргүүцээд эхэлж магадгүй л юм…Үнэн .Галзуугийн эмнэлэгт мөнгөний дон шүглээчдийн тасаг гэж байдаг бол энэ хэдэн төрд байгаа гаруудыг аваачаад хийчихмээр.Эд нар чинь халаасанд нь хэн юм өгөх нь вэ гэж л хардаг мангасууд.Тэрнээс эгэл ардад ашигтай гэрээ хэлэлцээр байсан ч авилгал хахууль гэдэг юмыг нь ам руу нь хахаж үхтэл нь чихэж өгөхгүй бол маний төлөө юм хийнэ гэдэг ч гонжийнжоо.Ганаа ах минь наад хийн хоолойг чинь тавиасай билээ л гэж бодох юм.Тавьсан ч энэ хэдэн мангасууд нь хийн татварын хэдэн төгрөгийг хувааж залгичих болов уу даа.Тэр мөнгөөрөө нэг ч болтугай үйлдвэр барьж өгөөсэй билээ.

  22. уншигч says:

    “Хэрэв томоор сэтгэе гэвэл” өгүүллээ тавиарай .Хайгаад байсан байдаггүй.

  23. mashaa says:

    Ganaa ahiin bodloor ene bolomjiig ashiglaad Oros Hytad 2 -t sanalaa taviad ali alintai ni yriltsaj tohiroltsoj chadah hemjeenii uls torch bn uu manaid. Dan davhar deelnii asuudlaar l uheldeed bgaa bish iimerhuu bolomjiig ashiglay gj bodoh sohootei hun alga bh shig bnoo minii sanahad.

  24. Deegii says:

    Сайн байна уу. Дэлхийн эрчим хүчний тоглолт shale gas, shale oil /шатдаг занар/ чиглэл рүү эрчимтэй хөгжиж байна. Мэдээж байгалийн хий, нефть нь дээрхи 2-оос хямд нөхцөлд хөгжихгүй нь ойлгомжтой боловч сүүлийн 15 жилд нефьтийн үнийн өсөлтөөс шалтгаалан эрчимтэй хөгжиж эхэлсэн. Ж:Нь АНУ, Эстони гэх мэт орнууд занараа ашиглаад эрчим хүчний хэрэглээгээ хангаад зогсохгүй удахгүй бусад улс руу импортлоно гэсэн мэдээ байдаг. Мөн хөрш Хятад ч гэсэн занарын хийг олборлохоор мэдэгддэг. Хятад улс нь занарын хийн нөөцөөр дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Энэ нь дэлхийн эрчим хүчний нөлөөллийг Орос дангаараа барина гэхээр нэг л санаанд буухааргүй. ОХУ-ын хувьд 5-10 жил байж болох л юм. Гэхдээ цаг хугацаа л харуулах биздээ.

    • Ганаа says:

      Манайд ч гэсэн мангар их занар бий. Түгээмэл юмаар хүн боодоггүй, бас айлгадаггүй. Тэр занарыг чинь эзэмших гэж дэлхийн бүх технологийг өөрчлөх хэрэгтэй болно. Энд чинь бас л мөнгө орно. Тэр нь доллар байх эсэх нь бас л эргэлзээтэй…

  25. Ганаа says:

    Энэ мэдээллийг тараахын хүсье…
    “Rio Tinto 2013 онд 1.079 млрд $-ын цэвэр ашигтай гарчээ. Жилийн өмнө 3.027 млрд $-ын алдагдалтай б/жээ. Нийт ашиг нь 51,17 млрд $-оор өсчээ.”

  26. sainaa says:

    Залуугийн өвчнүүдээс ярьж байна. Та ер нэг хэлж байсан. “Та нарын толгой хов хоосон болтлоо хэтэрхий угаагдсан байна гэж” Мэдлэг гэж итгэсэн зарим зүйлс маань шууд л ямар ч шүүлтүүргүйгээр толгой тархи, итгэл үнэмшилд маань ороод суучихсан байдаг. Тэрийг нь эмзэглүүлсэн хүтэй сэдэл хөдөлгөхгүй бол барагтай л бол хөдлөхгүй, тэгээ д л тэр чигээрээ… Заримдаа бүр энэ новшийн юм яаж яваад надад бат суучихдаг байнаа гэж эгдүүцмээр. Гаргая гэхэд хэцүү, үлдээе гэхэд болохгүй их сонин мэдрэмж, бас их хүндрүүлээд л одоо яанаа гээд байх зүйл биш юм шиг.

    Эртний грекийн нэг яруу найрагч хэлсэн юм байхаа. Үнэг олон жижиг юм мэддэг, харин зараа ганц л том юм мэддэг. энэ бол сонголтын бас боломжийн зөрчил. Аль эсвэл нэгтгээд “олон том юм мэддэг”.

    Та ч бас залуу байсан.

  27. Болд says:

    Энэ хийн ХООЛОЙд АНХААРаачээ дээдчүүлээээээээ ???!!!!!
    “Ингэхэд энд орилоол сууж бдаг надад, Ганаа ахад нэг но бнааа янз нь, тэр гудамжинд нь гараад эсүүл чавх бариад ордны цонхлуу захиа болгооод чулуудчих ухаан бидэнд дутаад бгаамуу хаашайн кк. Тэглээ гээд бодохоор маньд 5н цаас өгөөчүү гүй ч үү хайран ажил хүчээ дэмий бараад юүгэхэв” гэхшүү юм бодоол явжээвэл амар ч шиг. Би ч яах вээ чөлөөндөө гароод тэтгэвэрээрээ амь зуумар болоод бгаа цайрчихсан хүн гэхэд ГАНАА ах яагаад ийм том лут лут боломж бизнесийг мэдээд таниад хэлээд бгаа мөртлөө баабар шиг дойлуураар бөөлжиж болдгүйн болоо гээд бодохоор хачин шүү олон ч хүн энийг гайхдийм билээ.
    Судлаач агаа нэгэнтээ хэлэхдээ БИЗНЕС ОД нөү буюу хүн чанар нь зулгаагаад идээч луйварчид, элдвийн бохир санааны эсрэг ХАРШИЛтайм болохоор хэрэггүй ашиг мөнгө хөөж дөнгөдөггүйгээ дурдаж бсан. Энэ ч дүүрчээ ХҮН луувангаа иднүү хөгжмөө захиалнуу дур гэхэд МЭДЭЭД ХЭЛЭЭД сануулаад бтал бидний УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙН эрх ашигт нийцүүлээд бхад илжиг шиг байцаа ч дагаад шогшиж чаддаггүй ДЭЭР БГАА юмсыг яалтай билээ?????!!!!!?????
    Х.Д.Г судлаач маань дээр бас ОРОСын ТӨМӨР ЗАМЫН хувьчлалд оролцоод хэдэн вагоныг нь авчуул бид ажилтай орлоготой багагүй нөлөөлөлтэй болчих бхаа гээл гуйж гувшаал бсан дээрхчүүл хялайгаачгүй өнгөрсөн. Энэ мэтчилэн ТӨРийн ЗАСГИЙН ихэмсэг ТҮШЭЭдийн ажлыг цалингүй хийж түмний өмнөөс орилж нервээ барж явдаг үйлтэй ажил юм доо энэ СИСТЕМ ШИНЖИЛГЭЭ, АНАЛТИК судалгаа чинь. Яджээхээд өнөө олон дотроос нь загналаа хараажийн замыг нь зааж дээдчүүлж идэх шанс дутуу өгснөөс бидний өвдөл цөвдөл багасаад бна гэж бахиралдаж ВААГЛАХ гүнж ханхүү нар олныг яанаа ккк.
    Зио за үг олдож үхэр тугал бишээ ходоод нийлэх нь “хааны хар, богдын бор идээгээ эргүүлье дээ” эхний ээлжийнд …ЭРҮҮЛ бөгөөд … УНД… ХООЛ-той байх нь АРДЧИЛАЛаас чухал, эрх чөлөөний ҮНДСЭН асуудал бөлгөө хэхэ.

  28. zaya says:

    Orosiin xiin xooloin talaar xeden jiliin umnu ynshij bsan ch mongol ylstai ingej xolboj oilgoj arai chadaagvi bsiin bn. Mash saixan niitlel boljee. Tanii xvch xudulmurt bayarllaa. Niigmiig yls turchid bish shinjlex yxaanchid avch yavdag yum bn gej oir bodox bolson.

  29. Наба says:

    Та өөрийн энэ мэдлэгээ хойч үедээ хэрхэн үлдээх вэ. Хүнд юм заах, сургах гээд бүх үйлдэлийг чинь хаасан болохоор.

  30. L.Ankhbayar says:

    Энэ бичлэгийн үр дүн гарч байна уу үгүй юу. Ямартай ч үг өгүүлбэр орсон байгаан бн.

    http://www.parliament.mn/news/medsurt/categories/30/pages/13919

    -Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох чиглэлээр хэлэлцээг идэвхжүүлэх

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: