СҮҮЛЧИЙН ГЭРЭЭ

Түншлэлийн гэрээний эх ноорог гэгч зүйл хэвлэгдэв. Түүнийг О. Цолмон МАХН-ын өмнөөс бичиж АН-тай байгуулах гэж буй хэмээн тайлбарлаж байна. Хамгийн гол нь үүнийг хуурамч бичиг хэмээн цуурхаж байна. Ямар ч гэсэн шинжлээд үзье…
Гэрээг ямар үед хийдэг вэ
Тэгш ба тэгш бус, шударга ба шударга бус үй олон гэрээ байх. Гэрээ хийх нөхцөл байдал асар олон янз байж болох ч бидний авч үзэж буй түншлэлийн гэрээний төсөлд дараах хоёр нөхцөл байдал дангаараа буюу хам үйлчилсэн гэж үзэж болно: 1/ Хүнд нөхцөлд орсон нэг тал бас л адил хүнд нөхцөлд орсон нөгөө талдаа санал тавьсан. 2/ Нэгдмэл эрх ашигтай хүмүүс удаан хугацааны хамтын ажиллагааны санал тавьж болно. Өөр олон нөхцөл байдал бараг л байхгүй гэж санаж байна.
Хэн бичсэн бэ
Гэрээний ийм төслийг О.Цолмон бичиж зохиож чадахгүй. Бичих бичихдээ Н.Энхбаяр гав ганцаараа бичсэн. Энэ бол баараггүй. Хүний бичлэгийн арга барил давтагдашгүй. Н.Энхбаяр эсвэл дандаа хүний юм орчуулдаг, эсвэл дандаа хүний юм уншдаг учраас өөрийн гэсэн бичлэгийн арга барил түүнд тогтоогүй. Иймээс түүний албан бичлэгийн найруулга мохоо бөгөөд ядмаг байдаг. Энэ бичлэгийн арга барил нам төрийн, чингэхдээ хуучин намын гаралтай, илт хоцрогдсон, яах аргагүй Н.Энхбаярын арга барил байна. Эсвэл түүнийг дуурайсан байна. Нүсэр, сунжирсан, урт доголтой (абзац), сэдэв дотроо логик алдаагүй атлаа агуулга болон чиглэмжийг үл анзаардаг. Энэ бүхэн Н.Энхбаяр биш бол, өөр хэн байх билээ. АН-ынхан яагаад ч ингэж бичихгүй. Яагаад гэвэл тэд бараг бичиг үсэг мэдэхгүй. Түүнчлэн бичгийн агуулгаас үзэхэд Н.Энхбаярын мөрөөдөл үндсэндээ мөн байна. Үүнийг би Н.Энхбаярыг гадаадад явуулах, хамгаалалтад оруулах гэсэн санаагаар нь дүгнэж байгаа юм биш. Хэрэв бичиг хуурамч бол түүнийг яг энэ хэсэг дээр гүтгэх боломжтой. Миний хувьд улс төрийн төсөөлөл, прогноз, улс төрийн орон зайг төсөөлж буй байдал, логик нүүдэл зэргээр нь дүгнэж байгаа юм. Гэрээний төсөл: прогноз, улс төрийн хувьчлал, Н.Энхбаярын хувийн санал болон буулт гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
Гэрээний төслийн прогнозын хэсэг МАН, АН, МАХН-ын бүх эрх баригчдын мөрөөдлийг ихээхэн хэмжээгээр тусгаж чадсанд түүний ач холбогдол оршино.
Хэн ч хүлээж авахгүй, хэнд ч таалагдахгүй, түүнчлэн зарим талаар нөгөө талдаа давуу эрх олгосон санал тавихгүй бол гэрээ биелэх боломжгүй гэдгийг Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэднэ. Ийм учраас тэр олигархи ангийн эрх ашгийг удаан хугацаанд хадгалах хамгийн ашигтай саналыг дэвшүүлэх ёстой. Эхний хэсэг дээр тэр хашир туршлагатай, алсыг хардаг, бүтэн толгой өндөр гэдгээ харуулахыг илт хичээжээ. Өөрийгөө харуулахыг хичээх тусмаа олигархи ангийн нийтийн ашиг сонирхлыг стратегийн үүднээс томъёолохыг оролджээ. Эхний хэсэг хэдийгээр Н.Энхбаярын мөрөөдөл мэт харагдавч ноёрхлоо мөнхөд хадгалах гэсэн МАН, АН-ын стратегийг нэлээд нарийн тодорхойлж чаджээ. Иймээс гэрээний энэхүү хэсгийг “онолын нээлт” гэж үзэж болно гэдгийг би монгол судлаачийн хувьд батлан хэлж болох байна.
Харин төслийн улс төрийн хувьчлалын хэсэгт бол ямар ч ёс суртахуун, үнэлэмж байхгүй цэвэр наймаа худалдаа явж байна. Ийм балиар юмыг Н.Энхбаяр болон төслийг хүлээн авсан хүмүүс улс төр гэж нэрлэдэг юм. Ер нь бол Монголын улс төр дандаа иймэрхүү наймаа худалдаа, заль луйвар, хуйвалдаан байдаг. Ийм балиар зүйл алхам тутам болдог ба монголчууд хэдхэн өдөр пөөх паах гэж байгаад удалгүй ингэж хулхидсан нам болон хүмүүсийн төлөө саналаа өгнө гэж харайлгадаг үнэн тэнэг ард түмэн мөн. Өөр ямар ч ард түмэн ийм богинохон ой санамжтай байдаггүй.
Хэдийд бичсэн бэ
Нэлээд эрт гэж би баттай хэлнэ. Учир нь Н.Энхбаяр нэр хүндээ сэргээж, ял гэмээс зугтах бараг цорын ганц зорилготой. Үүний тулд тэр зүгээр байж хэрхэвч болохгүй, бас түүнийг зүгээр байлгахгүй. Иймээс тэр улс төрийн байр сууриа бэхжүүлэх, удаан хугацааны хамтрагч олох ёстой. Тэр өөрийгөө Ельцин гэж бодоод, одоо Путин болох хүн хайж байна. Гэвч түүнд монгол Путин олдохгүй. Яагаад гэвэл Путинг бэлтгэх ёстой байхад Н.Энхбаяр бүгдийг нь устгаж байсан билээ…
Тэр цээжиндээ байсан гэрээний төслийг Солонгосын эмнэлгээс АН руу шууд хаяглаад явуулчихаж болохгүй байв. Хэн ялахыг нь мэдээгүй байж ийм тэнэг юм хийж хэрхэвч болохгүй. Үгүй ядаж 2016 онд ялах ёстой бүлэглэлд өгөх ёстой, эсвэл ялаасай гэж бодож байгаа тэр хүндээ өгөх ёстой. Ер нь бол гэрээний төслийг Н.Энхбаяр Н.Алтанхуягт хаягласан. Үгүй ядаж гэрээний төслийг бичиж эхлэх үед нөхцөл байдал ийм байсан.
Сүүлийн үед Ц.Элбэгдорж МАН-тай сүжрэн, Засгийн Газрыг үймүүлэн, Алтангадасыг “алах” гэж төр самрах болсон үед тэр энэ санаагаа цаасан дээр буулгасан нь лавтай. Нөгөө талаас УИХ дээр нөхцөл байдал эрс өөрчлөгдөв. Хаягласан эзэн Н.Алтанхуяг аюулд орж, Н.Энхбаярын дайсан Ц.Элбэгдорж, МАН хамтрах заналхийлэл бодитой бий болов. Ингэвэл тэр “түүхийн хог” байтугай, “шоронгийн хадаас” болно. Энэ бол ихээхэн аюултай нөхцөл юм…
Энэ үед тэр айхдаа төслөө хогийн сав руу чулуудчихаж болох л доо. Ихээхэн хүч хөдөлмөр, оюун ухаан зарсан юмыг ингээд хаях гэж үү ?! Хайран юм. Ингээд нэлээд өнгө будгийн болон пиарын засвар хийж эхлээд МАХН дээр хэлэлцээд дараа нь олон нийтийн хүртээл болгохоор шийдэв. Үүнийг “яс хаяна” гэж монголоор хэлдэг юм.
Олон хүний төсөөлдөг шиг Н.Энхбаяр тийм ч сул дорой хүн бас биш юм. Түүнд асар их мэдээлэл байгаа. Тун олон хүн Н.Энхбаяраас айхаасаа илүү, түүнд байгаа мэдээллээс айдаг юм. Нөгөөдүүл нь ч гэсэн Н.Энхбаярын хавтаст хэргийг хангалттай цуглуулж амжсан юм. Одоо бол уул овоо шиг хавтаст хэрэг тэдэнд байгаа. Гэрээний төсөлд Н.Энхбаярыг хамгаалах асуудал ороод байгаа нь ийм учиртай. Тэр үнэндээ бол намайг зүгээр орхивол би зүгээр байна гэсэн мессеж өгч байна. Үүнийг зарим хүн ойлгож “зүгээр орхихийг” хүсч байгаа боловч зарим хүн огт ойлгохгүй байна. Яах гэж нам байгуулсан юм, яах гэж энэ олон хүнийг үймүүлсэн юм, яах гэж гадаад дотоодоос олон жил удирдсан юм гэхчлэн. Ингээд Н.Энхбаяр зүгээр сууж болохгүй болчихож байгаа юм. Ингэхээр чинь гэрээний төсөл хийж таарна биз дээ. Үүнийг үйлийн үр гэдэг шиг санагдаж байна…
Төлөвлөгөөний агуулга
Бид нар л эрх баригчдыг шүүмжилдэг болохоороо тэнэг, мангараар нь дууддаг болохоос биш тэд муу юмандаа ямар ухаантайг энэ бичгээс харж болно. Дундаж монгол хүн 2 жилийн цаадахыг ч харж чадахгүй байхад Н.Энхбаяр 2020 он хүртэл сэтгэхийг оролдож байна. Үнэнийг хэлэхэд ийм байж л нам төрийн толгойд олон жил тэссэн юм. Даанч дандаа муу санаа, хар хор нэвт шингэсэн болоод үйлс нь хазайсан болохоос.
Гэрээнд ямар зүйлийг тусгасан ба тусгаагүй вэ ? Энд би логик нөхөн сэргээн сэргээлт гэх аргыг ашиглаж байна. Уг нь шинжлэх ухаан юм л даа. Харин толгойдоо орсныг бууддаг юм огт биш гэдгийг онцлон сануулж байна.
1. Эвслийн АН, МҮАН гэсэн хоёр нам байхад нэг нам руу нь хандаж байна. Эндээс МАХН эвслийг үл тоож байна. “Шударга ёс” эвсэл үнэн хэрэг дээрээ устсан байна.
2. МАХН-ын Н.Энхбаяр, “Шударга ёс” эвслийн М.Энхсайхан нар хоёулаа АН руу хандарч байна. Үүнээс болж МАХН, МҮАН өөрөө хуваагдаж оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болж байна.
3. Ирэх сонгуулийн үр дүнг ямар ч судалгаагүйгээр хэт өсгөсөн байна. 2016 онд АН 40-50 хувь, МАХН 15-20 хувийн санал авна гэдэг бол арай сэрүүднэ. Энд эсвэл Н.Энхбаяр галзуурсан, эсвэл эх бичигт “засвар хийсэн” пиарын нөхдүүд арай даваадуулсан. Одоо рейтингийнхээ судалгааг зөв гаргачихаж чадахгүй хэвтэж 2016 оны судалгаа хийнэ гэвэл ёстой лөөлөө л байна. Монголд прогностик судалгаа хийдэг хүн ганц хоёрхон байдаг юм.
4. Эндээс Н.Энхбаярын анхны үндсэн эх дээр сүүлд ямар нэг засвар хийсэн нь тодорхой байна. Энэ нь анхаарвал зохих хэсэгт хийсэн тэмдэглэгээ болон “судалгааны тоо”-оос илт мэдэгдэж байна.
5. Тэр ялаас зайлсхийх, зугтахаар үхэн хатан оролдохын хамт өөртөө байгаа “хар данс”-аар сүрдүүлж байна.
6. Н.Энхбаяр НҮБ болон гадаадад ажиллах санал бүрхэг байна. Тэр ЮНЕСКО-д ажиллах хүслээ хэлсэнгүй. Хэрэв Н.Энхбаяр гадаадад ажиллах болбол МАХН баараггүй сөнөх юм. Н.Энхбаяр хэзээ ч алсыг хардаггүй, бусдыг бодож чаддаггүй. Өтөл насаа гадаадад өнгөрөөхийн тулд бас ахин нэг нам-МАХН-ыг золиосонд гаргаж байна. Тэр цаг ямагт зөвхөн амин хувиа боддог нь эндээс илт харагдаж байна.
7. Тэр зөвхөн МАН, АН, МАХН-д л найдаж байна. Өөрөөр хэлбэл МАНАН, “Алтангадас”-ыг дахин сэргээхийг оролдож байна. Иймээс сэтгэлгээ нь хэт хуучинсаг байна.
Гүйцээн тайлбарлахын учир
Уг нь бол ямар гэрээ болон төслийг тайлбарлаад байх шаардлага байдаггүй. Харин Н.Энхбаярын гэрээний төслийг бол тайлбарлах зайлшгүй шаардлагатай. Гэрээний төслийг: “МАХН 2020 он хүртэл МАН-ын саналыг хуваах, АН-тай хамтран ажиллах, Н.Энхбаярыг НҮБ-д томилуулах, “Шударга ёс” эвслийг тарааж, МҮАН-ыг хаях” гэж нэрлэж болно. Энд дурдсан субъект тус бүрийг аваад үзэхэд Монголын байдал нэн ойлгомжтой болох учраас би тайлбарлах гээд байгаа юм.
Гадна талаасаа бол МАХН 2016 онд МАН-ын саналыг хуваахын тулд АН-д санал тавьж буй мэт их “ухаалаг” санал харагдана. Гэвч аль МАХН, аль МАН, аль АН гэсэн маш энгийн, хэн бүхэнд ойлгомжтой асуулт асуувал ноён Н.Энхбаяр хариулж чадахгүй нь мэдээж хэрэг. Дашрамд хэлэхэд Н.Энхбаяр дэвшүүлсэн ямар ч асуудалдаа хариулт өгч байгаагүйг би дэндүү сайн мэдэх юм.
АН-д болж буй дайныг энд ярих нь илүүц. АН дотроо маш олон бүлэглэлтэй, одоо бол нэг талаас Ц.Элбэгдорж, З.Энхболд, Женко Х.Баттулга нарын бүлэг, нөгөө талаас Н.Алтанхуягийн “Алтангадас” бүлгийн дайнаар тодорхойлогдож байгаа. Энэ дайнд хэн ялах нь МАН-аас хамаарна. Өөрөөр хэлбэл МАН-тай холбоотой болсон нь ялна. Ингээд МАН руу орох хэрэг гарч байгаа юм.
МАН бол нэг талаас “Алтангадас”-т түшиглэсэн Сү.Батболд, С.Баяр нарын хуучны, нөгөө талаас шинэ хэмээх бүлэглэлийн нууц дайнаар тодорхойлогдож байна. М.Энхболд бол дайныг халхлагч, зохицуулагч, завсрын гэмээр хүн юм. Өөрөөр хэлбэл МАН-ын дотоод дайн дажин өөр дотроо байгаа хийгээд АН-д байгаа “Алтангадасын” ноёрхлыг хадгалах болон халах гэсэн хоёр бүлэглэлийн тэмцлээр тодорхойлогдоно. Ерөнхийдөө Н.Алтанхуягийн эсрэг үйл ажиллагаагаар энэ нь илрэх ба үүнийгээ “шинэ” гэж МАН дотор нэрлэнэ.
МАН бол сөрөг хүчний тэмцэл буюу гудамжны, ард түмний төлөө тэмцэлд үнэн таарахгүй, зохицохгүй болсноо саяын жагсаал цуглаанаараа илт харуулав. УИХ-ын гишүүн Г.Уянга ганцаараа МАН-ын дэргэд хамаагүй илүү мундаг цуглаан хийгээд чадчихаж байгаа юм. Ингээд үзэхээр МАН ганц эмэгтэй Г.Уянгаас хамаагүй дор болж таараад байгаа юм. Нээрээ шүү. Төр барьж чадахгүй, гудамжинд сөрөг хүчин байж чадахгүй, эд нар ер нь юу чаддаг улс юм гэж би сүүлийн үед гайхаад байгаа…
МАН бол “хаазгүй” машин, АН бол “тоормозгүй” машин юм. Ингээд хаазгүй, тоормозгүй хоёрыг нийлүүлэхээс өөр аргагүй бөгөөд энэ ямбий машины нэр нь МАНАН гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Сүүлийн үед Ц.Элбэгдорж гэдэг төр сүйрүүлэх гоц авъяастай нөхөр МАН, АН-ын энэхүү үлбэгэр, сул дорой байдал дээр тоглодог болов. Тэр “ухаалаг МАНАН” гэдэг шинэ машин санаачлах нь мэдээж хэрэг. Ц.Элбэгдорж Монголын бүх улс төрчдийг “устгаж” ганцаараа үлдэж байгаа нь хөдөлшгүй баримт юм. Энэ хүн орь ганцаараа үлдлээ ш дээ…
МҮАН бол ямар ч жин нөлөө байхгүй, зорилгоо умартсан хөгийн нам. Сүүлийн үед М.Энхсайханыг МАХН тоохоо больж байна. Гэтэл МАХН-ыг хэн ч тоохоо больж байна. Ингэхлээр Н.Энхбаярын гэрээний төсөл бол зүгээр л түүний мөрөөдөл, “цаасан бар” юм.
Ингээд субъект болгоноор нь аваад үзэхэд Монголын улс төрийн системд нам гээд аваад үзчихээр “олигтой юм” байхгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Үүнийг системийн хямрал гэдэг юм.
Миний хувьд системийн хямрал гэж бараг хориод жилийн өмнө цагаан дээр хараар бичээд бараг хорин жил алуулангаа алдсан. Одоо бүгдээрээ системийн хямрал гэж орилж байна. Монголын улс төрийн нөхцөл байдал системийн өөрчлөлт рүү гарцаагүй түлхэж байна. Гэтэл эрх баригчид системийн хямралаас нэг сайхан Үндсэн Хууль зохиогоод гарчихна гэж номлож, сэтгэж байна. Яагаад гэвэл системийн шинжилгээ хийгээгүй учраас, яагаад гэвэл үндэсний үзэл санааны эх загвар гаргаагүй учраас тэр.
Би бол МАН, АН-ын энэ “дүүжин даажин”-гаас үнэндээ залхаж байна. Манай ард түмэн ч ингэж бодож байгаа. Үүнийг цаг нь болсон гэдэг юм. Эрх баригчид бүх зүйлд бэлэн боловч гагцхүү системийн өөрчлөлтөд бэлэн бус байна. Гэвч энэ бол хэлж ирэхгүй, хийсч ирнэ. Үүнийг ч бас цаг нь болсон гэдэг юм…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 04 дүгээр сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

23 Responses to СҮҮЛЧИЙН ГЭРЭЭ

  1. Enhee says:

    Угаасаа намын тогтолцоо байсаар л байх болно. Харин бүх намууд ийм хөгийн байгаад байвал Монголд ирээдүй алга да. Таны бичсэнийг эд нар уншааж хүлээж авахгүй л байгаа цаашид ч авахгүй , тэхээр бараг ингэж бичээд хэрэг байгаа муу, хямралтай байгаа нийгмийг улам л Монгол ирээдүүгүй гэж харагдуулаад байна.

    Үүний оронд Монголын хөгжлийн гарцын талаар оновчтой санаанууд дэвшүүлээд явбал ирэх сонгуульд хэн нэгний мөрийн хөтөлбөрт багтаж магадгүй л юм

    • Ганаа says:

      1. Уг нь улс орныг хөгжүүлэх үүргийг намууд хүлээдэг атал одоо хямралд оруулчихаад зогсож байна. 2. Би улс орныг хямралд оруулаагүй. Би зүгээр л бодит байдлын зах зухаас ярьж байна. 3. Зах зухаас нь ярихад ингэж байгаа юм чинь гүйцэд яривал их л хэцүү юм болно. 4. Хөгжлийн гарцыг бас л намууд ярих ёстой. Гэтэл үүнийг ярихгүй байна. 5. Би санаагаа мэдээж хэрэг ард түмэндээ өгнө. Гэхдээ хэн нэгэн намын луйварчинд алдмааргүй байна. 6. Юуг яаж хийхээ чамаар заалгамааргүй байна….

  2. Sukhee says:

    Odoo 2 l bna. 1. 2 tankhimtai parliamenttai bolokh. 2. 2 yurunkhiilugchiin Zasaglaltai bolokh.

    • Дэлгэрмаа says:

      еренхийлегч нь Элбэгдоржийн засаглал уу? СэрYYн зYYдэл

  3. batjargal says:

    UNEHEER GAIHALTAI DUGNELT HIIJEE. SANAL NIILJ BAINA.

  4. Ариунболд says:

    Зөв бурууг ялгах нь байтугай учрыг нь ч олохоо байтлаа толгой эргэсэн би /бид/ гэдэг хүн таны нийтлэлийг л хүлээж, таны бичсэн судалгаа, дүн шинжилгээнээс л аар саархан юмны зах зухаас ойлгох юм даа … Таньд эрүүл энхийг хүсье …

    • Anonymous says:

      Хорин жил ходоодоороо санал өглөө. Одоо нэг хэсэг зөн совиндоо найдахаас тэгж байтал ухаан суух байгаа даа

  5. Дэлгэрмаа says:

    Хувьсгалын тохироо бYрдэхэд манлайлах хYч л дутаж бна даа, хоер херш гаргаж ирэх юм болов уу?

  6. Болд says:

    “Гэтэл эрх баригчид системийн хямралаас нэг сайхан Үндсэн Хууль зохиогоод гарчихна гэж номлож, сэтгэж байна. Яагаад гэвэл системийн шинжилгээ хийгээгүй учраас, яагаад гэвэл #ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ САНААНЫ ЭХ ЗАГВАР# *гаргаагүй* учраас тэр.” Яг энэ дээр манай лойдорууд, гадна дотны алуурчид тоглож нэг мөр монголыг хөмөрчих санаа яваад бна гэж би хардаад бгаа. Өнгөрсөн 24 жилийнхээ болохгүй бүхнийг үндсэн хуулиас болсон мэт хий сүржигнэж бгаад цэвэрлэж шинэчилсэн нэрээр “оюун толгойн гэрээ” хажууд нь бага ангийн сурагчийн дэвтэр шиг бхаар хогийн айхтар юмнууд суулгаж бгаад зажилахгүй залгиж яахгүй яана гээч болчих болуужин хэмээн санаа зовж суух юм. Түүний хажууд өнөө маргаашдаа өедөх, өөдгүй засаг, бүтэлгүй 2 толгойтойгоо хэрэлдээд мэнд мэлтийж бсан нь ч дээр байж мэдэх.
    Тэмээ туйлаад тэнгэрт гарч ямаа янгиа эвддэггүй гэдэг шиг цагаараа задарч бгаа нам, хаашдаа нурж бгаа системийг тордож өндийлгөхдөө ухаантай л юм бол энэ ҮНДСЭН ХУУЛЬ “нөхцөл байдалд” нь нийцүүлж улсаа засаж чадаад ажил амьдралд нь оруулчаад дараа нь харин “завтай, чадалтай, мөнгөтэй, сэхээтэй, олуулаа” болчоод ёстой 1000-н жилийн настай ҮНДСЭН хууль цааз гэнүү нэг юм боловсруулчиж болох биз гэж санадаг даа.

  7. sainaa says:

    Тусгаар системийн энтропи хугацааны туршид өснө. Цаад учиг /логик/ нь юу юм бол оо. Системийн хямрал хэнээс юунаас хамаарч засагдах боломжтой вэ?. Бас яаж төгсдөг бол.

    • Ганаа says:

      Чамаас, чиний (Та нарын) нийгмийн идэвхи, зохион байгуулагдах чадвараас…

  8. bi says:

    jenko battulga garval zugeer um ter yamarch bsan eh oronoo gesen setgeltei haragddag

    • ганбаатар says:

      тэрний эх орон гэдэг ч дээ. баг зүүсэн луйварчин шүү дээ. баянгол зочид буудал, мах комбинат….. зэргийн хувьчлал, 17 чингэлэг спирт, төмөр замын цариг….. хөвөрнө дөө хөвөрнө, түүний эх оронч сэтгэл ккк

  9. Sainbayar says:

    Түншлэлийн гэрээ -г нь хаанаас уншиж болох уу?

  10. Sainbayar says:

    Ганаа ахаа Женко Баттулга яг ямар ямар луйвар хийсэн юм бэ? хэлээд өгөөч. Гадуур дандаа л магтсан нийтлэл байх юм. Би л хувьдаа Монгол тулгатны 100 эрхэм, youtube -дээр байгаа ярилцлага нтрийг нь үзээд Монголынхоо төлөө сэтгэлтэй цөөхөн улс төрчдийн нэг гэж бодож явж байлаа. Энэ их PR дунд аль нь үнэн, аль нь худал гэдгийг мэдэхээ больж байх шиг..

  11. bi says:

    battulga bish bailaa ch hen 1ni deerhi obektuudiig avah l bsan shuu de harin ch eh oronch zurh setgeltei hun avsan ni uy uynaas iluu chuhal blaa mongolchuud mini tamiin togoonoosoo salahgui bol bid ene delhii deer orshin baih hugatsaa mini ulam boginosoj ireedui mini ulam haranhui bolj ene undesten manj bolon oor busad bhgui bolson olon undesten shig boloh huvi zaya huleej bgaag medej uhaarah bolson bishuu

  12. Purev says:

    Гэрээний бас нэг өгүүлж буй зүйл нь Энхбаяр ийнхүү НҮБ-д томилогдоод аюулгүй байдалд шилжээд яваад өгч болно. Эсвэл ийм боломж нь Элбэгээ ерөнхийлөгчид бас ирж болно. Заавал хоорондоо алалцаад дуусахгүйгээр хэн ялагдсан нь ингээд хамгаалалтанд ороод явж болно гэсэн санаа болвуу. Гол нь Элбэгээг өөрөөс нь эмээсэндээ элдэв янзын юм хийгээд бүр сүйдлээд хаячих вий гэж Энхбаяр бас тэвдсэндээ ийм “зугталтын” талаар “санал болгож” илээр хэлж байна. Далд хэлвэл хүлээж авч ойлгохгүй байж болно эсрэг тал нь [b].[/b]

    • Ганаа says:

      Төр самарсан болгоныг гадаадад явуулж “хамгаалаад” байх угаасаа утгагүй ш дээ…

    • Purev says:

      Энэхүү хамгаалалтанд орох бүх процесс нь “хуулийн” хүрээнд болж өнгөрнө л дөө.
      Энхбаяр болон Элбэгээ нарын доор байдаг хүмүүст л хохиролтой юм гэхээс аль нэг нь уулан ингээд яваад өгвөл хаяагаа манасан завсрын улстөрчдөд буюу масст нь их “амар” байгаа юм. Тэгэхгүй бол зөвхөн нэг нь нөгөөгөөсөө эмээсэн айдсаа дарахын тулд “стандарт бус” үйлдэлүүд хийж улстөрд их хор хохирол учруулах болно. Хөл толгой нь мэдэгдэхгүй болно. Амиа аврах гэсэн үйлдэлүүд нь намуудын эрх ашгаас ч дээгүүр тавигдана. 2020 он гэхэд аль нэгэн нь ялаад нөгөөх нь “хамгаалагдаасай” билээ. Улстөрчид ч массаараа үүнийг хүсэх болвуу.

  13. TSOMKO says:

    hanas unshih be

  14. TSOMKO says:

    AN-2008 ONII SONGUULID OROHIIN OMNO IRGEDEES……IRGENII HODOLGOON BUYU EDGEER ZALUUSIIG DEMJIJ BNA UU…..GESEN SUDALGAA YAVUULJ IRGEDEES ONDOR DEMJLEG AVCH BGAAG MEDMEGTS AN-OOROO ULS TERIIN 3 DAHI HYCHIN BOLJ BOLZOSHGYI BOLSON TUL C.BAYAR BUYU MAHN TAI NUUTS GEREE HIISEN GEREENII UTGA N …….ARD TYMNEES DEMJLEG IH ABCH BGAA .EVSEL NAM HYCHNIIG ZADLAN BUTARGAH ,HYCHGYIDYYLEH HUVAAN TUS TUSIIN NAMD NEGTGEH HYCHTEI 3DAH HYCHIN BAIH ESGYIG…MONGOLIIN ULS TERD ODOO BA IREEDYID AN-MAHN GESEN 2HYCHIN ZONHILOH…2008 ONII SONGUULD EVSEL HYCHIND SUUDAL OGOHGYIGEER TOIRGIG HUVAAN AVAH….ZG-AA HAMTRAN BARIH..BELEN MONGO YL AMLAH.EDGEER SANAL DEER HARILTSAN TOHIRSON….SONGUUL CH BOLDGOOROO BOLJ SURTALCHILGAA HAAHIIN OMNOH ODOR MAHN 1500000 BATLAMJ TARAAJ GEREE ZORCHIGDOB AN BA EEBEE TV-ER YARAN MONGO AMLAV MAHN BA C.BAYAR DAVHAR MEH HIIH LUIVARDSAN TOIRGUUDIIN IHENHIIG NAMDAA AVSNAAR OLONHI BOLOB…..AN BA EEBEE MEHLYYLSENDEE SHARALHAN ZARIM NEG TB-EER IRGENII HODOLGOON BA BUSAD ULS TERIIN NAMUUDIIG TALBAI DEER TSUGLAN SONGUULIIN DYNG HYLEEN ZOBSHOOROHGYIG DEMJIH TSUGLAAND URIN DUUDAB……. TER ODOR 7 SARIIN 1 BAILAA..AN-AAR DEMJIGDSEN TSUGLAAN HYANALTAA BYREN ALDLAA.. ERONHIILOGCH AYUULGYIN HURAL ZARLAN HURALDUULAHAD SAAD GARAV….BAYAR EEBEE NART DAHIN TOHIROLTSOH SHAARDLAGA GARCH TOHIROLTSOJ CHADAV……….TOHIROLTSOOND BAYAR N 2009 ONII SONGUULID DEMJLEG YZYYLEH JAGSAALD OROLTSOGCHIDOD HUULI ERH ZYIN TUSLALTSAA YZYYLEH ….EEBEE N SONGUULIIN DYNG HYLEEN ZOBSHOOROH TOHIROLTSOOND HYRSNEER ENHBAYAR ONTS BAIDAL ZARLALAA….ODOO GEREEG DAHIN SHINEER HIIH TSAG N BOLJEE MAN-TAI YU MAHN -TAI YU

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: