МАН-Д ЧАДАХ ЮМ ҮНЭНДЭЭ АЛГА…

Давхар дээл тайлах асуудал нуран унав. Энэ бол монголын улс төрийн стратегийг шийдэх асуудал байсан юм. Мэдээж Монголд ямар ч стратеги хэнд ч байхгүй учраас би улс төрийн шинжлэх ухааны заншил ёсоор “стратеги” гэж нэрлэж байна. МАН олон жил санаж мөрөөдсөн юмаа өөрөө нураав.
Энэ асуудлыг шинжлээд үзье. Гэхдээ энд би үйл явдлын нийгэм-эдийн засгийн үр дагаврыг биш, тэр байтугай улс төрийн үр дагаврыг биш, харин улс төрийн төлөвлөлт, зохион байгуулалт, өрсөлдөөний талыг л хөндөж байгаа гэдгээ онцлон дурдаж байна…
Уг нь бол…
Уг нь бол ийм үед ийм Засгийн Газрыг унагана гэдэг бол хүүхдийн тоглоом юм. Үүнийг нотлох шиг амархан юм байхгүй. 1. УИХ-д МАН-ын хүчирхэг бөгөөд өөрийгөө туршлагатай гэж үздэг бүлэг байв. 2. АН-ын алдарт 4 хүнээс гадна УИХ-ын дарга өөрөө байв. 3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүчтэй дэмжлэг байв. 4. Толгой нь эргэсэн, эргүү мунхаг “Шударга ёс эвсэл” байв, 5. Бие даагч нар байв. 6. Засгийн Газар дотроо хүртэл дээлээ тайлъя гэсэн Х.Баттулга мэтийн сайд байв.
Хүчний харьцаа ийм байхад Засгийн Газрыг унагаж чадахгүй бол ёстой заяа нь хаяна гэдэг юм. Уг нь бол “шинэ” Засгийн Газрын хоёр хувилбар байсан юм. Нэгдэх нь АН-ын хувилбар. Удаах нь Хамтарсан МАНАН хувилбар. Энэ талаар олон хүн “мянган удаа” цуурсан болохоор яриад яахав.
АН, МАН-ын олон “горьдлого” үсээ засуулж, костюмаа захиалж, цүнхээ тосолж, толины өмнө бэлтгэлээ хангаж байв. Харин ихээхэн ялгаа байсан юм. АН-ынхан ерөнхийдөө “гудамжны” гаралтай тул горьдох нь арай гайгүй. Харин МАН-ын бол угаасаа “дарга” гаралтай тул ёстой жинхнээсээ итгэж байгаа юм чинь. Эрэгтэй хүний хөх хавддаггүй тулдаа л мэдэгдээгүй байх…
Энэ ялгаанаас болоод алдаа гаргаж эхлэв. МАН-д байдаг хэзээ ч эдгэршгүй “томрох” гэж нэг өвчин байдаг юм. Энэ өвчин нь сэдрэв. Үүнээсээ болоод хуучны хувийн тоглолт хийдэг өвчин нь гаарав.
УИХ дахь МАН-ын бүлэг, МАН хоёр тус тусдаа ажиллав. Хоорондоо бараг утсаар ч ярьдаггүй бололтой. Ийм байж нам байгаад яана…
Бурхан гурав дахидаг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарчмаар тоглодог зарчимгүй явдал аль эрт 1998 оноос эхэлсэн. Энэ талаар би хэд хэдэн өгүүлэл бичсэн. Үгүй ядахдаа энийг олоод уншчихаж болно оо доо. Гэтэл МАН-ынхан Ц.Элбэгдоржтой найзалж зарчмаар “тоглохоор” шийджээ. Муу юмандаа сайн улс чинь бараг хоёр жил бэлтгэсэн юм. Гэхдээ “Зарчим хоёрдвол завхрал болдог” гэдгийг огт санасангүй.
МАН Ц.Элбэгдоржтой нийлээд “сайн юм” хэзээ ч болж байгаагүй юм. Энэ урт түүхийг санах ухаан МАН-ын удирдлагын хэнд ч байсангүй. Ингээд асуудал УИХ-д орж ирэв.
1. Давхар дээлийг 2014, 2016 оны алинд тайлах вэ гэсэн анхны хэлэлцүүлэг болох үед УИХ-ын гишүүн Г.Уянга санал өгөөгүй юм. Ингээд УИХ-д орохоор болов. Асуудал ганц хүний саналаар шийдэгдэж байна.
2. Дараа нь уг асуудал Байнгын Хорооны хурлаар хэлэлцэх үед Г.Уянга бас л санал өгөөгүй юм. Бас л ганц хүний санал шийдвэрлэх нөлөөтэй байна.
Энэ үед “Бурхан гурав дахидаг” гэсэн үг санаанд орж билээ. Хэрэв нүдтэй, чихтэй, мэдрэлтэй бол ганц саналыг анзаарах ёстой байсан. Гэтэл МАН анзаарахгүй томорч давхив.
3. Ингээд чуулганы хуралдаан болоход Г.Уянгийн дээрээс бие даагч 2 хүн нэмэгдсэн байна. Г.Уянга мөн л санал өгөөгүй ба энэ нь татгалзсанд тооцогдож Засгийн Газар аврагдаж байгаа юм.
Ингээд “Бурхан гурав дахидаг” гэдэг нь батлагдаж байна. Хэрэв Г. Уянга “эзгүй” байхад картыг нь хэн нэгэн сугалчихсан бол яахав ? гэвэл яахав гэхчлэн “толгой ажиллах” юм олон л байх…
Та нарын наад эргүү толгой чинь муу юмандаа жигтэйхэн сайн ажилладаг биз дээ. “Би хүний кноп дарж хууль зөрчөөгүй, зүгээр л эзгүй гишүүний картыг “авч хаяж байна” гэж хэлэх ухаан алга уу, эргүү малууд аа…
Үр дүн
Саяхан болсон үйл явдлын үр дүнг субъект бүрээр товч жагсаавал:
1. АН, МАХН-ын нууц гэрээ будаа болов.
2. МАХН ихээхэн хүнд байдалд оров.
3. МАН үхээнц байдалд оров.
4. “Шударга ёс эвсэл” номхон хүлцэнгүй болов.
5. Ц.Элбэгдорж хүнд цохилт авав.
6. АН тэнцвэрээ олов. (Эдгээрийг тус тусад нь задлан үзвэл нэн сонирхолтой.)
АН-ын хувьд бараг үнэмлэхүй ялалт олж, МАН-ын хувьд үнэн гутамшиг болж Монголын улс төрийн хүчний харьцаанд бараг эргэлт гарав. Үүгээрээ би Монголын улс төрийн системийн задрал, нуралт зогссон гэж хэлээгүйгээ онцлон дурдаж байна.
Дөнгөж хэдхэн хоногийн өмнө байдал огт өөр, бүр шал өөр Н.Алтанхуяг бараг “үхэхийн наагуур” байсан юм шүү дээ. Гэтэл МАН өөрийн гараар татаад босгоод ирдэг байна ш дээ. Энд би хөшигний цаана болсон олон явдлыг ярихгүй, лайтай олон юм болсон.
Үүнийг би харамсаад яриад байгаа юм биш, улс төрийн өрсөлдөөний төлөвлөлт, зохион байгуулалтын талаас нь яриад “гайхаад” байгаа юм. Ийм лайтай тэнэг юм гэж байхгүй л дээ…
МАН-д чаддаг юм гэж алга даа…
МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин: “Сөрөг хүчин болсон үеийн Намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын Дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна” гэж 2013 оны 8 дугаар сарын 5-нд хэлж билээ. Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр: “Тэр бэрс гарчихсан шатрын хүү хаана байгаа юм бэ…Хамтарч Засгийн газар байгуулна гэдэг бол улс төрийн намуудын хамтын ажиллагааны дээд хэлбэр” гэж 2013 оны 10 дугаар сарын 15-нд хэлж билээ. Түүнээс хойш “шүдгүй, эвэргүй, туурайгүй” Ө.Энхтүвшинг солиод “бэрс” болох М.Энхболдыг сонгосон. Тэр намаа шинэчилсэн бол өдийд “шүдтэй, эвэртэй туурайтай” болсон байх ёстой.
Н.Алтанхуягийг “мөргөсөн” байдлаас үзэхэд МАН-ын дарга М.Энхболдод молцог ч алга, бүлгийн дарга С.Бямбацогтод тагалцаг ч алга. С.Баяр өөрөө МАН-ыг “дасгалжуулсан” чинь Н.Алтанхуягийг бэрс болгоод алдчихдаг байна ш дээ. Одоо өөрсдөө хүү болох уу…
Жагсаал хийнэ, УИХ-ын эмэгтэй гишүүн ганц Г.Уянгаас долоон дор хөгийн юм хийнэ. Парламентад байна, давуу хүчтэй байж Засгийн Газрыг дэнжигнүүлж ч чадахгүй.
Гудамжинд олон нийтийг зохион байгуулж чадахгүй, парламентад амжилт олж чадахгүй. МАН-д чаддаг юм үнэндээ алга даа. Тэгээд Та нар юу хийж чадах юм ?!
Ичихгүй намаа шинэчилнэ гэж битгий нүдний булай болж үзээрэй дээ. Хүн хулхидаад байхаар ийм болдог юм…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 05 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

16 Responses to МАН-Д ЧАДАХ ЮМ ҮНЭНДЭЭ АЛГА…

  1. user says:

    5 сарын 5 гэсэн байна. 2 шүү. Тодруулга хэрэгтэй байна…
    АН яагаад үнэмлэхүй ялалт авчихлаа гэж? Дараа дараачийн шүд сугалах аргачлалууд хол явахгүй гэж үү?
    Хөшигний цаана юу болсон бол зах зухаас нь?
    Уянга яагаад саналаа өгөхгүй яваад байсан бэ? Сайн ярьвал МАН-тай санал нэгдье гэсэн байр суурьтай байсан гэсэн үг үү?
    Одоо Баттулга сул гишүүн болоод гэх мэтчилэн хэдэн хүмүүс гаравч энэ ЗГ хэвээрээ үлдэх үү?

    • user says:

      Дээр нь нэмээд АН-ын дийлэнх олонхийн багийн сайн тоглолт, хөшигний цаадах маш сайн ажиллагаа явагдсаны үр дүн юм байна гэсэн үг үү? Хэд хэдээр биш, ялсан үр дүн л чухал байдагчлан АН-д маш гэрэл гэгээтэй үйл явдал болсон юм байна даа

    • Ганаа says:

      АН-ын сайных биш, МАН-ын муугийнх…

    • Ганаа says:

      1. Эндүүрчихжээ. 5 сарын 2 гээд засчихлаа…2. Г.Уянга МАН-тай ч, АН-тай ч санал нийлээгүй. 3. Өөрөө шүдтэй байж бусдыг мэрэх хэрэгтэй…

  2. bi says:

    mongoliin tuuhiiin hamgiin emgeneltei heseg boloh 14 15r zuunii ueuudiin jijig hanuudiin orsoldoon temtseldeentei tostei uetei odoo adilhan bh shig ingej bgaad ter ueiih shig delhiin hamgiin tom ezent gurniig suldaaj heden heseg taraaj hayasan shig mongol ulsaa busdiin idesh bolgochih vii de ug ni ene mongol mini delhiin mongolchuudiin ariun golomt umsan

    • EZA says:

      болдогсон бол
      1. Цаазаар авах ялыг сэргээнэ. Цаазаар авхуулах хэмжээний хэрэг хийсэн хүмүүсийг тэжээх, харгалзах гэж зардал гаргах шаардлага алга.
      2. Хүн үхэх эрхтэй байх ёстой. Саяхан автобусанд 2 гаргүй хүн явж байх. Бөгсөө арчиж чаддаггүй бололтой. Ойртохын аргагүй жорлон үнэртэй. Аль хэдийн амьд сүг болжээ. Сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүс өвчин туссаныхаа төлөө яагаад насаараа тамлуулах ёстой юм бэ. Эмчилж байгаа нэртэй боловч үнэндээ шорон шүү дээ. Тэд нар өөрсдөө үхэхийг хүсээд байхад өндөр үнэтэй эм тариа хэргэлж тэтгэмж төлж зардал гарган амьдруулах шаардлага байхгүй. Тэднийг иргэнийх нь хувьд хүндэтгэн үзэж хортой тариа 1 капсулыг шахаад өгөх хүнлэг сэтгэл байх хэрэгтэй.
      3. Цэргийн албыг 3 жил болгож цэрэгт явсан залуус заавал давхар ямар нэг мэргэжил эзэмшээд халагдах ёстой. Үүнд дээд мэргэжил ч хамрагдана. Үнэ төлбөргүй бас сайн дурын. Монгол эрчүүд бие бялдар сайтай бүгд буудаад сурчихвал их тустай юм.
      4. Иргэд буу гал хэрэгсэлийг чөлөөтэй эзэмших хэрэгтэй. Америкт айл бүр буутай байдаг гэсэн тэд эцсийн мөчид гартаа барих юмтай л байна шүү дээ. Мэдээж үүний золиос бол их гарна. Гэхдээ л гартаа барих юмтай байна гэдэг чухал.

    • Zalkhuu huu says:

      EZA-д хүн ёсны үүднээс зөвлөхөд жаахан юм унш, тэгээд уншсан юмныхаа мөн чанрыг тунгаан бод, тэгвэл таны бодол өөрчлөгдөх ёстой. Бодвол танд хүүхэд байдаг л байлгүй, тэдгээрийн чинь дунд нэг сэтгэцийн өвчтэй хүн байвал түүнд хор өгч чадах уу, эргүү популист хог минь.

    • EZA says:

      популист гэдэг үгнийхээ учирыг эхлээд орчуулаад ойлгочих.

  3. Украинаас увсын хүн says:

    Таниас асуух нэг асуулт байна .Сүүлийн уед орсын зарим сайтуудаар увс нуурыг тувагын газар нутаг гэсэн утга агуулгатай мэдээллэл гарах болсон байна.Энийг одоо юу гэж ойлгохуу ? Украин шиг кризис монголд….

    • Ганаа says:

      “Зарим сайтынхаа” нэрийг хэл…

  4. Tuuh sonirhogch says:

    Zasgiin gazar unaval deer baisan uu?

  5. Sanchir says:

    Баттулга сайдаа өгөж байгаа нь зөв гэж бодож бна. Хардахаасаа илүү Монголын улс төрд жудаг маягийн юмыг нэвтрүүлэх том алхам боллоо гэж бодож бна. Дуракуудад айдас төрөг, энэ амьдрах арга чинь бас 100 % баталгаатай биш юм бна гэдгээ ойлгоно биз.

  6. enhee says:

    маш зөв

  7. mashaa says:

    ugaasaa l Enkhbayar bolon busad udirdlaguudiinh ni zorchil deer Elbegdorj mash sain toglood MAXN-g undsen ni ustgachihsan shte. Ternees hoishoo buh songuulid yalagdaad odoo tun udahgui alga bolno. Odoo uridlaguud ni yu ch hiih chadvarguigee haruulchlaa

  8. gan6590 says:

    Ганаа ахад баяр хүргье. МАН ухаажихаар сайхан бичжээ.

  9. Anonymous says:

    Ганаа ахад амжилт .Ёстой голоор нь бичжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: