САЙН НАЙЗЫН ДУРСГАЛД

Нэгэн гэгээн саруул бөгөөд гунигт түүхийг ярихгүй бол болохгүй нь. Энэ бол оюутан цагаасаа үй зайгүй нөхөрлөсөн сайн найз минь хорвоогоос хальсан явдал юм. Гэхдээ жирийн нэг явдал биш учраас өгүүлж байгаа юм.
Оюутан ахуй цагтаа Анагаахын дээдэд сурдаг Булганы харъяат нэг залуутай үерхэж билээ. Түүнийг маань О гэнэ. 100 айлд байх манай гэрт тэр бараг амьдарна. Би, миний ээж, эхнэр, хүү, дээрээс нь О манай гэр бүлийн нэг гишүүн. Түүнээс гадна манайд найз нар сүргээрээ цуглана. Телевизийн Гүрбазар, яруу найрагч Дашбалбар, эмч Цогтоо гэх мэт ч ирнэ. Бид яруу найраг, түүх, улс орны ирээдүй гэхчлэн бүх сэдвээр ярина, буу хална. Хамгийн сайхан оюутан үе минь тэр байлаа.
Дашрамд хэлэхэд бидний ярьдаг хэлдэг юмыг цагдаж хорьж байгаагүй юм. Харин бидэнд улс эх орноо хөгжүүлэх, өөрсдөө улс эх орондоо хэрэгтэй хүн болох гэгээн саруул хүсэл байсан юм шүү. Ухаандаа энэ Гүрбазар гэхэд л би Монголын автономын үеийн түүх, бөө мөргөлийг судална гэдэг байж билээ. Тэр үеэс л шүлгээ уншина. Ер нь найз нар дундаас минь надаас бусад нь шүлэг бичдэг байсан юм.
Ингээд бид дээд сургуулиа төгсөж О найз маань Эрдэнэтийн ойролцоох Хялганат тосгонд эмчээр томилогдов. Эхнэр нь бас эмч учраас хамт явсан нь мэдээж. Сайхан ухаалаг бүсгүй.
Найз нар маань тэнд очоод хөдөөг хөгжүүлж, өөрсдөө хүү охин хоёртой сайхан айл болов. Тэгээд Эрдэнэт хотод шилжин ирэв. Мэс заслын эмч болжээ. Тэнд мэс заслын тасгийн эрхлэгч, их том эмч болсон санагдана. Эрдэм номдоо гаргуун байсан хүн чинь аргагүй шүү дээ. Тэгээд Улаанбаатарт шилжин ирэв. Ясны сүрьеэгийн эмнэлгийн мэс заслын тасагт, дараа нь 3 дугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллав. Бундан эмчийн багт нэг хэсэг ажиллав. Ингээд ардчилал болж байгаа юм.
Нэг удаа манайд ирсэн юм. Ардын эмнэлгийн дамжаанд суугаад польш явж мөнгө хийнэ гэж байна. Би зөв дөө л гэлээ. Тэр үед манай гайгүй эмч нар польш гардаг моод байсан юм.
Ингээд найзыгаа польш руу гаргаж өгөв. Эхний жилдээ яваад ирэхдээ машинтай болоод ирлээ. Овоо ш дээ. Дараа жил нь яваад байрны мөнгө хийгээд ирэв. Бүр овоо ш дээ. Дараа жил нь авгайгаа дагуулаад явав. Ингээд гэнэт ороод ирдэг юм байна. Эндээс л хамаг юм эхэлсэн дээ.
Манайд орж ирээд л : “За одоо бүгдээрээ өөрөөр амьдарна аа” гэж байна. Тэгье гэж хэлж амжаагүй байтал библийн сургааль номлоод унадаг юм байна. Жирийн хүн бол сонсдог юм уу, мухар сохроор үгүйсгэдэг л байх. Би бол судлаач хүн чинь тэрийг чинь шашны түүх, теологийн зарчмуудаас нь авахуулаад сайн мэднэ л дээ. Түүнээс гадна дор хаяж тэр библийг нь шинжлэх ухааны шашин судлалын талаас нь судлаад үзчихсэн хүн байхгүй юу. Инээд хүрч байгаа юм чинь.
Хоёулаа өдөржингөө польшийн сонин хачин биш, шашны философиор үзэж тарав. Мэргэжлийн судлаач эмч хүнийг ялах шиг амархан юм байхгүй билээ. Хамгийн хэцүү нь би найзыгаа алдаж байгаагаа тэр үед мэдэрч билээ.
Найз маань христийн хамгийн харгис Иоговын гэрчүүд урсгалд орчихсон аж. Христийн бусад бүх гол урсгалууд тэр урсгалыг үзэн ядна. Хувь хүнийг нийгмээс тусгаарлаж, холдуулж, хувь хүнийг үгүй болгодог гэж бүх лавлах бичгүүдэд өгүүлсэн нь буй. Зарим улсад бүр хориглосон байдаг. Найз маань ийм л балай юманд яваад орчихож.
Хэдэн жилийн өмнө нэг жирэмсэн хүүхэн төрөх үедээ цус алдаад. Эмч нар цус хийх гэсэн чинь эмэгтэй болон түүний нөхөр хоёр үхэн хатан татгалзаад. Юу болсон гэхээр тэд Иоговын гэрчүүд шашинтан байж. Энэ урсгалд хүний цус солихыг хатуу хориглодог. Энэ явдал манай телевизээр гарч л байсан. Манай найз ч гэсэн мэс засалч учраас дандаа хүний цус сольдог гээд ажлаасаа гарсан юм. Бас цус солилцдог гээд микробиологич эхнэрээ ажлаас нь гаргасан юм. XXI зуунд ийм тэнэг юм байж болохгүй л дээ…
Гэр бүлээр нь ажил амьдралыг нь хаяулж шашин номлогч болгодог ийм харгис шашны урсгал гэж байдаг тэдний нэг Иоговын гэрчүүд аж. Ийм харгис урсгалуудыг манайхаас бусад оронд нийгэм, хувь хүнд хортой аюултай гэж зарладаг, хориглодог. Одоо ийм үйлдэл хийх шаардлага зүй ёсоор бий болсон байна. Монгол орон шашны харгис урсгалуудын хогийн сав биш.
Монгол хүн суурь итгэл үнэмшил, үнэлэмжийн систем байхгүй учраас шашны аль нэг сурталд автвал хэт фанатик болдог юм байна. Шашин шүтэж болох боловч хэт фанатик байх нь бас л хэт аюул юм. Шашин шүтэгч, шашны фанатик хоёр газар тэнгэр шиг ялгаатай. Манайхан энэ ялгааг огт мэддэггүй.
Ингээд тэр намайг ухуулан таниулах ажилд оров. Орос хэл дээр “Сторожевая башня” гэсэн сэтгүүл бөөн бөөнөөр нь авчирна. Өнгөц харахад бараг л шинжлэх ухааны сэтгүүл гэсэн үг. Би тэрийг нь үзээд баримт нотолгоогоор бутартал нь шүүмжилнэ. Найзын маань арга нь тасарч байна аа.
Нэг удаа тэр орос хүүхэн дагуулчихсан ирэв. “Багш” нь юм гэнэ. Тэр зэргийн “багшийг” унагаагаад явуулахаа би мэднэ л дээ. Жаахан байж байгаад бас нэг орос нөхөр дагуулчихсан ирэв. Бүр “хамгийн том багш” нь юм гэнэ. Тэрийг нь бас унагааж өгөөд ахиж над руу “багш” дагуулж ирсний хэрэггүй, чи л ирвэл ир гэж найздаа хэлэв.
Нэг удаа орос, монгол хоёр библи аваад ирэв. Чи энэ хоёрыг тулгаад алдаа байвал хэлж өгөөрэй гэнэ. Намайг л элсүүлэх гэсэн хэрэг л дээ. Үстэй толгойноос их ажилтай байж библийн орчуулга хянаад сууж байна гэдэг хөгийн л явдал байхгүй юу. Тэглээ ч гэсэн найз “тушаасан” болохоор ганц нэг бүлгийн орчуулгыг тулгаж үзсэн юм. Зорилго нь найзыгаа “алах” гэж. Үнэнийг хэлэхэд яг тулгаад үзэхэд манай библийн монгол орчуулга гэж ёстой хөгийн байдаг юм билээ. Библээ ойлгоогүй, бас орос, англи хэл мэдэхгүй улс чинь ёстой бантан хутгаж өгсөн байдаг юм. Ингээд би нэг бүлгээс баахан алдаа олоод найздаа тайлбарлаж өгөөд: “Ийм хөгийн байж Та нар шашин машин гэхээ больж үз” гэж унтрааж өгөөд явуулж билээ.
Энэ хооронд найз О маань өөрөө шашны номлогч болсноор барахгүй, эмч эхнэрээ ажлаас гаргаж бас л номлогч болгожээ. Хүү охин хоёроо сургуулиас гаргаж мөн л ийм замаар оруулав. Өөрсдөө байрнаасаа гарч нийтийн байр маягийн юманд амьдардаг болсон гэнэ. Тэхээр нь би уурласан юм.
Хоёр хүүхдийг сургуульд оруулсан хойноо манай хаалгаар шагайгаарай гэж. Шууд л хөөсөн хэрэг л дээ. Ингэж бидний зам салсан юм.
Монгол Улс дээд зэргийн мэдлэг боловсролтой шилдэг эмч нар бэлтгэх гэж бараг 40 жил зарцуулжээ. Гэтэл гадаадынхан шашны 2-хон фанатик номлогч гэр бүлээр нь бэлтгэхэд ердөө л 5 жил зарцуулжээ. Энэ зүгээр л нэг хүний эрх чөлөөний, эсвэл шашны асуудал биш л дээ. Энэ бол ердөө л гамшиг, бас аймшиг юм.
Түүнээс хойш олон жил болжээ. Гэтэл саяхан хаалганы хонх дуугарав. Нэг хөсрий юм зогсож байна. Шашны ном тарааж байгаа гэнэ. Нөгөө таньдаг “Сторожевая башня” сэтгүүл. Найз О-гоо асуутал нас бараад олон жил болж байгаа гэнэ. Дотор харанхуйлаад явчихлаа. Нэг нь өөртөө хандаж. Хэд насална гэж найзыгаа хөөж байгаам ?! Нөгөө нь шашны Иоговын гэрчүүд урсгалд. Эгэл жирийн хүмүүсийг нийгмээс тусгаарлаж, ингэж алж байдаг гэж.
Миний найз шашны тэнэг урсгалд автаж нийгмээсээ тусгаарлагдаагүй бол өдийд эсэн мэнд, бас гэр бүл нь ч сайн сайхан явах байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна…
Миний найз О Иоговийн гэрчүүдийн Эдемийн цэцэрлэгт биш, Бурхны оронд заавал төрнө, тэнд түүнийг үхээнц шашны дорой номлогч биш, асар олон хүний амийг аварсан алтан гартай эмч гэж дээдлэн хүндэтгэх болно…
Судлаач Х.Д.Ганхуяг
2014 оны 06 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

67 Responses to САЙН НАЙЗЫН ДУРСГАЛД

  1. gantulga says:

    bas l hund yum,

    • Nara says:

      13 horoolold Bayanzurkh zahiin urd ene ursgaliin nuutshan sum baidag odoo baidag bolov uu aikhtar ner haygtai gazar bii

  2. Galaa says:

    bid jaaahan ylgamjtai amidarmaar l bainadaaa. alivaa yumnii talaar yalgaj salgaj dugnelt uguh heregtei. zugeerl jaahan bodoh heregtei baina.

    • Ганаа says:

      Би ялгаж салгаад дүгнэж байна. Ингэх нь миний мэргэжил юм.

    • Ганаа says:

      сайн бна уу ? танд энэ одорийн мэнд . таны бичсэн зvйлийг унших тун дуртай нохорлдоо би заримдаа бачимдна тэгээд коммент уншиж элэгээ хоштол инээнэ 😂 та энэ нийтлэлээр маш зов асуудал хондож бнлдаа . та vргэжлvvлээд ер нь энэ шашин гэж юу юм ? христ ба библи манай оронд маш их дэлгэрч байгаатай холбогдуулаад шинжлэх ухааны vндэслэлтэй сайхан нийтлэл бичээч гэж хvсье ?!учир нь миний мэдэх ойр тойрны олон найз ба ,хамаатан садангууд маань христ чинь болж ээ! юу шvтэж хэндээ моргох нь хувь хvний эрх блов ч танд тохиолдсон гунигтай тvvх бас хэн нэгэнд тохиолдсон бас тохиолдож бга гэдэгт эргэлзэхгvй байна Сvмдээ очиж цалингын 10ны 1% хувь огоод диваажинд залрах боломж бгаа ч юум уу гvvч юум уу тэр хандивын монгоор нь пасторууд нь хаусанд нь амьдарч амеркаар зугаалаад л гэх мэтчилэн олон юм байна шvv бурханы нэрээр бизнес хиидэг xvмvvc заза ингээд больж vзье баахан ховлов хихи 😜

  3. Amarsanaa says:

    Bi bas muldaahev gdg durakiin nomnioa bolj bas neg naizaa aldsan daa odoo hurtel haramsdg yum! Ta ene talaar bas dahin dahin bicheerei guij bn

  4. Оюутан бхад христийн янз бүрийн урсгал оруулчкээл гарууд их үздэг бжуулээ. Хамгийн эмэгнэлтэй бас аюултайн зарим оюутнууд бүр үнэнгээсээ шүтээд бдаг

    • Amgaa says:

      Neeree bvx l oyutnuudiig gudamjind yawj bxad xvrtel daguulj awaachaad eldew xudal yumaa yaridag bj bilee.

  5. bi says:

    mongol hunii suuri itgel unemshil gej bhgui bolohoor het fanatik boldog gej uneheer unen heljee busad ornuud buur huuhed bhaas ni l chi bol amerk solongos hyatad hun shuu gedgiig tarhind ni hadaj ogson bdag um gedgiig ih sain mederch bilee tegeed ter shashindaa unench shutej bishreed yavj bolno eh oronii erh ashig hondogdoh ued bugdeeree negdej bh jisheetei mongolchuudiin suuri humuujil suuri itgel unemshil gmiig ul undestei shinjleh uhaanii undesleltei undesnii ulamjlal shingesen mayagaar gargaj ireh heregtei bdag jinhene elit gegdeh humuus setgegchid hiih ajil huleegdeed udaj bh shig

  6. Oska says:

    Ум мани бад мэ хум. Ум сайн амгалан болтугай.

  7. Amraa says:

    Hrist(os) -t itgeh itgel unemshliin chuhal “doktrin” -ii neg ni “Buteegch (Burhan) – n attribute: Trinity” yum, “Johava-n gerchlegchid” , “Mormon”, “Scientology” , “Muun”…geh met “cult”-uud ene chuhal doktrin-iig uurchilsun baidag!? Edgeer “cult” -uudiin dor baidag humuusiin niitleg dur turh ni yag l Ganaa-n and nuhriin uurchlult mun!? Bibliin doktrineer edgeer “cult” ni “Buruu nomton” l doo!

  8. muslim says:

    FLAVIUS CONSTANTINO (247-337)
    306 онд эцгийгээ нас барснаас хойш тэрбээр удаа дараагын тулаанд ялалт байгуулсаар Ромын емператор болжээ.Энэ хүнээс өмнө христианууд дарлал,доромжлол дунд байсан.Константино нь маш ухаалаг хүн байсан тул өөрийн захирч байсан нутгууддаа энх тайван тогтоох,өөрийн эрх мэдлийг бататгах тунхаглах үүднээс олон шашны сектүүдийг нэгтгэн нэг болгох санаа өвөрлөжээ.Урьдахууд шигээ хүчээр дайн тулаанаар эзгэнэх биш шашнаар эзгэнэн захирах овжин санаа сэдсэн нь уг хүний ухааны царыг илтгэж байгаа билээ.Хатууг зөөлөн дийлнэ гэдэг шүү дээ.Католик толинд түүнийг “СҮМИЙН ЭЦЭГ” гэж нэрлэсэн байдаг.Энэ үед европчуудын 90%бичиг үсэггүй мунхагын эрин байв.Тэгээд тэрбээр шашны эхний уулзалт” Council of Nicaea”хийлгэжээ.Тус уулзалтанд оролцсон Константино ба түүний зөвлөх EUSEBIUS(260-339)аас бусад нь бичиг үсэггүй амьтдын бүлэг байсан гэж тэмдэглэгдсэн байдаг.Чөтгөр шулмын хүчин дор ингэж хэсэг бүлэг хүмүүс Христийн шашинг үүсгэжээ.Тус уулзалтанд английн талаас нэг ч төлөөлөгч БАЙГААГҮЙ!!! ,грекээс маш олон,зүүн азиас,африк,египэтээс ирсэн хүмүүс байсан байгаа.Ромын язгууртнууд apolo,зевс,ардууд нь цезарь,мичра(перси бурхан)шүтдэг байж.Уг уулзалтын ширээн дээр нийт 53 бурханы нэрийг тавьсан байв.Тэгээд 1 жил 5 сар шинэ бурханы сонгууль үргэлжилжээ.Тэгээд cesar,krishna,mishra,horus,zeus гэсэн 5 бурхад дээр зогсов.Сонгууль үр дүнгүй их хугацаа алдаад байсан учир Константино эрх мэдлээрээ тэргүүлж тэр өөрөө шинэ бурханаа сонгох болсон байна.Сонгосон бурхандаа англи үзэл санаа оруулж нэрийн нь HESUS(druidsiin burhan)г аврагч бурхан Krishna-тай нийлүүлж Есус Кришна гэж албан ёсоор нэрлэх болжээ.161 хүний 157 нь гар өргөн баталсан юм байна .Тэгээд Константино зөвлөхдөө тушаал буулгасан нь:бүхий л шашны бичвэрүүдийг янзлан нэгтгэж “бурханы үг “зохиохыг даалгавар болгосон байна.Тэгэхдээ бүх номуудыг судалж нэг номонд буй сайныг бусад номонд буй сайнуудтай нь нийлүүлж,мууг нь авч хаях….эндээс английн эртний шажны бишрэл итгэлийг мичра ,кришна бурхадуудын түүх домогтой холин өрнө ба дорныг холбосон цоо шинэ шажны ном гаргаж авчээ.Уран сайхнаар урласан шашны шинэ номоо Константинд өргөн барив.Ингэж ШИНЭ ГЭРЭЭ буюу “РОМЫН АВРАГЧ БУРХАНЫ ҮГ”төрсөн түүхтэй.Тэгээд Константино бусад бүх шашны бичвэр,судруудыг шатаах тушаал гаргаж,гэртээ нууцаар хадгалсан хүнийг цаазлах тушаал гаргасан байна.Иймээс энэ зөвлөгөөнөөс өмнө бичигдсэн 1 ч судар,бичмэл байдаггүй ба цөөхөн хэсэг бусаг бичвэр,зөвлөгөөнөөс үлдсэн архивын бага сага баримтууд л байдаг юм байна.Зарим нэг архивинд энэ хурал нь 326 оны 10 сард дуусссан гэдэг бол зарим архивт 325оны 6 сараас эхлэн 4жил 7 сар үргэлжилсэн гэж тэмдэглэгдсэн байх юм.337 онд Константино үхсэн.Түүхээс нь ингээд харахад христианизм бол зүгээр л хувийн эрх ашгын үүднээс хийгдсэн худлаа шашин байжээ.Түүнийг үхсэнээс хойш шинэ гэрээ нь бусад өөр бичээсүүдээр нэмэн өргөжиж хувирсаар иржээ.1859 оны 1 сарын 4д Синайн уулнаа орших “Ариун Каталина”хийдийн зуухны өрөөнөөс 346 хуудас бүхий грекээр бичигдсэн,илжигний арьсаар гадарласан эртний бичээс олджээ.Сүмийн өвлийн халаалганд зориулан шатаахаар бэлдсэн байсан хогон дотроос нь гэнэ шүү..Хуучин шинэ гэрээ 2 аа цугтаа байсан ба архиелогчид судлаад бичигдсэн хугацааг 380 он гэж заасан.Доктор Conctantin von Tischendorf (1815-1874)гэгч германы эрдэмтэн энэ библийг олсон ба үүнийг “Синайн библи”гэж нэрлэжээ.Тэрбээр библи судлалд хамаг насаа зориулсан хүн юм байна.Тэр 2 дахь эртний библийг Алехандрын библи гэж үзсэн.энэ библийг 1627 онд Чарльз хаанд бэлгэнд ирж байсан библи юм байна.Хамгийн эртний библи болох “Синайн библи” нь энэ алехандрын библитэй цуг лондонгын номын санд хадгалагдаж байсан.3 дахь эртний библи нь ватикан библи гэж үздэг.Энэ нь 6-зууны хагасынх. 1-SINAITICUS 2-Alexandrinus 3-Vaticanus….энэ 3 библи нь хамгийн эртнийхд ордог байх нь байна шүү дээ. .Синайн библийг 1800 оны үеэр орчуулан гаргахад тэр үеийн шинэ гэрээнээс тэс ондоо байсан нь сүсэгтэнүүдийн уур эгдүүцлийг ихэд хүргэсэн байх юм.Үндсэндээ шинэ гэрээг хуурамч худлаа зүйл гэдгийг нь хүмүүс мэдсэн байгаа.Синайн библи одоогын библи 2нь 14800 зүйлийн ялгаатай байсан гэж байна шүү.Хамгийн эртний бичвэр нь гэхэд л Есусээс хойш 350 жилийн дараа бичгдсэн байдаг гэхлээр үнэн библи бол байдаггүй байх нь байна шүү дээ..ЕСУСын түүх ч байдаггүй гэнэ.энэ бүхэн бүгд Константины хийж найруулсан уран бүтээл байсан байна . тэгээд хүмүүсийн бичсэн дурсамж,тэмдэглэл л төдий юм байна. Яагаад библид “эзэн тэгсэн,бурхан ингэж хэлсэн…гээд 3 ч төлөөн дээр хэлээд байдаг нь ч аргагүй л юм байна ойлгож авлаа.ХРИСТИАНИЗМ БОЛ ХУДЛАА УЯРААЛТ КОНСТАНТИН ГЭГЧ НӨХРИЙН ХИЙСЭН НҮГЭЛТ ҮЙЛ ЮМ БАЙНА.

    • Amraa says:

      “Muslim” -chuud Iesus Hristos -yig “prophet” baisan gej uzdeg, tuunees gadna “Shine Geree”-g Hristos Uuruu togtooson l doo, “Shine Geree”-ni Matai, Mark, Luuk, Iohan, Peter, Iakov, Iuda, Paul naraar buteelgesen buteel shuu dee?!

      Hristos-t itgeh itgel unemshliin tuuh gej bii, ene tuuhiin yavtsad eldev zurchil temtsel baisnyig, (baidgiig)…zarim ni zohih tuvshind medeh baih aa?!

      Sedevtei hamaagui ch “muslim” nereer bichsen erhemd handsan hereg! Ene zugiin tuuhiig uzvel arai ch tiim bish l dee!?

  9. muslim says:

    ахаа уучлаарай таны бичсэнийг далимдуулаад ашиглаадхалаа.наад тэнэг шажин чинь ийм худлаа шажин байна шүү дээ.

    • иргэн says:

      Загалмайтны шажин англитай огт хамаагүй юмаа. Константин Ромын хаан гэгдээд байгаа нь Зүүн Ром буюу Византийн хаан шүү дээ. Византийн нийслэл Константинополь буюу хааны хот. Энэ бол өнөөгийн Турк, Александриа хот. Загалмайтны шашин үүсч байхад англи хязгаарын бүдүүлэг арал, онго шүтлэгтний газар, Ромын эзэмшил л байсан. Византиас загалмайтны шашин умард руу дэлгэрсэн. Загалмайтны аян дайны шалтгаан нь лалынхны мэдэлд орсон эртний загалмайтны үүссэн нутгийг л чөлөөлөх, тэнд диваажин бий гэж итгүүлсэнд байгаа юм. Найман аян дайн болсон. Харин шар аян дайн гэдэг нэрийг Гумилёв гаргаж ирсэн нь Хүлэгү лалынхныг цохисныг хэлжээ. Гэвч эцэст нь загалмайтнууд лалынхантай хуйвалдаж Монголыг айн Жалутэд зогсоосон. Загалмайтан ба лалын эртний судрууд нэг их ялгаагүй биш үү, үүсэл газар зүйн байрлалын хувьд Газар дундын тэнгисийн өмнөд эрэг шүү дээ.

  10. Soruud says:

    Би өөрт тохиолдсон 3 жилийн өмнөхөө сөхөж бичье! Нэг өдөр солонгос эр монгол охин дагуулчихсан ирж билээ. Тэгээд наадхыг чинь сурталчлаад чи бол хонь бурхан бол хоньчин гэсэн маягтай юм яриад! Жаахан хачиг санагдаад наад малчны чинь мал болж явсанаас бор гэртээ эзэн нь хэвээр байсан нь дээр гэхэд хэсэг гацсанаа тийм бишээ гээд ухуулж ухуулж нэг дэвтэр өгөөд дараа ирнэ гээд гарав. Чингээд хэд хоногийн дараа адам ева гээд 2 хониний талаар ярьж гарлаа миний дургүй хүрээд, Монгол хүн бол зориудаар авдар дээрээ хортой алим тавилчихаад идэж болохгүй ээ гээд орхиод явахгүй монгол ухаанаар бол наад бурхан чинь хүүхдүүдээ өөрөө хорлосон байна гэж хэлээд хаалгаа хаав.
    Орой нь бас өөр монгол настай эмэгтэй дагуулчихсан ирлээ ярьсан ярианы өнгө нь анхых шигээ хүн мал шиг байвал гэгээрнээ аврагдана гээд байдаг байгаа миний дургүй хүрээд шашин шүтэх дээрээ тулвал яав ч наадхыг чинь шүтэхгүй гэнгээ цаад эмэгтэйд хандан хүнийг мал болгоход амар харин буцаагаад хүн болгоно гэдэг бараг л бүтэхгүй зүйл тиймээс та өөрөө л мэд би лав наад хоньчний чинь хонь болохгүй!!! Aав ээж, газар ус, улс үндэсээ шүтнэ гэж хэлээд явуулсан юм харин манайд дахин хэзээч ийм хүн ирээгүй. Х.Д.Ганхуяг ахдаа ажлын өндөр амжилт хүсье!

  11. Buya says:

    Shiljiltiin geh todotgoltoi minii yed lav hicheel orj baihad angiin haalga tataad bagshaas 5han min surtachilgaa hiij bolhuu gej zovshoorol avch baigaad orj ireed christiin shashnaa uhuulj, huuhed burt jijighen bible nom taraaj ogood, hagasain odor Zaluu technegchdiin ordond boldog tsuglaraltandaa irhiig sanuulchaad yavdag baij bilee.

    Ene yavdal neg bish nileen hed davtagdsan. Manai bagsh narch yasan duulgavartai yum.
    Tuhain yed ter jijig bible tsaas saitai chanartai hevlegdsen bolhoor sonirhoj hed erguulj harj bsan sanagddagiin.

    Bas hos hosooroo tsagaan tsamts, uurgevch uursen nomlogch nas bas ih gaduur yavj haragddag baisansan.Geriin haalg togshij biblee taraah gene.Bas l neg ye ih haalga togshdog baisan shu.

    Sonirhood tsuglaraltand ni heden naiztaigaa neg ochson.Orson chin baahan burhanaa magtan duulj huurdsan humuus. Anh udaa tiim zuil harsan bolhooroo bas ih gaihshirsan.

    Dahij tiishee zugleegui ee.

  12. DN says:

    Бурхан… энэ үгийг ажиглан харвал:

    1. Бурхан гэдэг бол танин мэдэхүйн үүднээс “мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй” гэсэн утга. Учрыг нь олж нээж тайлаагүй юмс үзэгдэл бүхэн “Бурхны ажил”. Бид мэдэхгүй.

    2. Бурхан гэдэг бол ёс суртахууны үүднээс хүн хоорондын харилцааг зохицуулах хэрэгсэл буюу нэг төрлийн “тохиролцоо”. “Бурхан хүн алж болохгүй гэж сургадаг, та бид хоёр 2-уулаа бурхны үгийг дагадаг, тиймээс та намайг алахгүй гэдэгт би итгэнэ, би таныг алахгүй гэдэгт та итгэ” гэсэн санаа. Хүний амьд явах эрхийг хуульчлан баталгаажуулаагүй байсан балар үед ийм төрлийн тохиролцоо зайлшгүй хэрэгтэй байсныг үгүйсгэхгүй.

    3. Бурхан гэдэг бол “сүрдүүлэг”. Та сайн үйл хийж насаа барвал диваажинд, муу үйл хийж насаа барвал тамд очно. Хүн гэдэг амьтан өөрөө өөрийгөө жолоодоод сайн муугаа дэнслээд явж чадахгүй гэсэн өнцгөөс харж, бүгдийг нь нэгэн загварт хүчээр цутгах гэсэн оролдлого юм уу даа.

    4. Бурхан гэдэг бол улс төр. Бурхан гэдэг бол бизнес. Та өөрийгөө үл мэдвээс таныг мэдэлдээ авахад бэлэн “Бурхад” мундахгүй олон байдаг юм байна.

    • Amraa says:

      Yamar “burhan” yariad baina vee gej, Buteegch, bas “ene delhiin ezen (burhan ) – lucifer” geed baigaa biz dee?!

      Ateistuud …ene orchlon yertunts, humuunii garval uusliig yuu gej uzdeg yum bol doo?! Arai uursdiiguu “…sarmagchin…” baisan gegch “Secular evolution” – g shutdeg yum bish biz dee, za daa, unuuh ni “science” geheesee “religion” yum bilee?! “Religion” biznes gedeg ch unen baih shuu!?

    • DN says:

      Бурхан бол уран зохиол. Хүн ертөнцийг огт нээгээгүй, харин элдэв төрлийн уран сэтгэмжээр загварчлах гэж баахан оролдсон байна.

    • Ганаа says:

      Хүн ертөнцийг нээгээгүй ч цор ганцаараа түүнийг хязгааргүй танин мэдэх чадвартай. Энэ оролдлогыг загварчлал гэж чи шоолох хэрэггүй. Хэрэв чи жаахан юм үздэг бол хүн төрөлхтөн асар их дэвшилд хүрсэн…

    • DN says:

      Шоолсон зүйл алга аа. Хүн бүр чадах бүхнээ хийж байж өнөөгийн дэвшилд хүрсэн тул энэ бүхнийг хүндэтгэн үзнэ. Цаг нь болоход хүний оюун ухаан ертөнцийг бүхлээр нь барьж авна гэдэгт эргэлзэхгүй байна.

      Хүн бол танин мэдэх чадвартай цор ганц амьтан гэдэг дээр санал нэг байна. Харин энэ танин мэдэх чадвар чухам юуны тулд оршив? Энэ тухай бодохоор их сонин зүйлрүү орох юм.

    • Ганаа says:

      “Элдэв төрлийн уран сэтгэмжээр загварчлах гэж оролддог” гэж чи хүн төрөлхтнийг шоолсон. Уг нь хүн төрөлхтнийг шоолж болохгүй л дээ…

    • DN says:

      Эрхэм судлаач аа таныхаар болъё. Хүн төрөлхтнийг шоолсонд уучлаарай.

      Үнэндээ бол надад тийм санаа байхгүй. Ердөө л хүн ертөнцийг элдэв янзаар төсөөлж зураглаж ирсэн, гэвч харамсалтай нь тэр бүх оролдлого нь бодит байдлыг нээж гүйцээгүй явна гэдгийг л хэлсэн санаатай.

      Харин өдгөө ч бодит байдалтай үл нийцэх уран зохиолууд хүмүүсийн итгэл үнэмшлийг олж ертөнцийг үзэх туйлын үзэл нь болсоор байгаа нь харамсалтай санагддаг.

  13. mgl says:

    Анх Христ Монголд орж ирж байхдаа дандаа өсвөр насны хүүхдүүдийг гадаа тоглож байхад дагуулаад цуглаанд суулгадаг хоол унд өгдөг байсан. Та нар одоо хараа л байгаарай. Манайд Христ шүтдэг хүмүүс дандаа залуучууд голдуу хүмүүс байгаа. Ахимаг насныхан ер нь л ховор байх шүү. Хүүхдийн толгойг эргүүлэх авархан байх л даа.

    Манай жолооны ах пастор байсан юм. Тэгээд их яринаа тэрийгээ. Би нэг удаа асууж байсан юм. Үнэхээр бүтээгч байгаа юм бол ганц удаа тэнгэрээс өөрийгөө харуулахад л энэ олон шашин чинь цэгцрээд дайн самуунгүй түүнийгээ бүгд шүтээд амар жимэр болох боломж байна. Яагаад тэгдэггүй юм бол? Бурхан яагаад хүмүүсийг нүгэл хийгээд байхад таг чинь байгаад байна гэсэн чинь БУРХАН ТИЙМ ОНГИРОО БИШ БАЙХГҮЙ ЮУ ДАА. гэж билээ.

    • mootsoo says:

      Гудамжинд зар тараагаад явж байдаг нэг залуугаас ингэж асуутал бурхан аягүй жентельмэн байхгүй юу гэж хариулж билээ :))

    • Amraa says:

      Hristos ba Tuunii tuhai yarij huursun “missioner” 2 -t yalgaa bii l dee?!

    • Amraa says:

      Za daa, ter “pastor” enee teree gedeg ch yostoi unuuh Romyin katolik-s ugshitai, daraa ni “amerikchlagdaad” haa saigui tarhsan baruunyihnyi “zohiol” baih shuu!? Bibli-d “pastor” gesen “darga”-tai “church” gej baihgui shuu dee?! Bibliig sanaatai sanaagui ashiglagchid haa saigui bii, zarim ni tuuniigee ch meddegui l baih l daa?!

  14. muslim says:

    миний бичсэн зүйл минийх бишээ.христийн судлаач хүмүүсийн өөрсдийнх нь номноос орчуулсан ухаантай.СҮМҮҮДИЙН ЭЦГҮҮД гээд номон дээр хэн хэнийг хэлдгийг бичсэн байга.Константино л энэ бүх заваан зүйлсийг санаачилсэн нүгэлтэн юм шүү.тэрнээс энэ чинь жинхэнэ ориг шажин биш гэдгийг л ойлгох ххэрэгтэй байна.коран судар гэхэд БИД БИ гээд дандаа бурхан яриад явсан байдаг бол библи болхоор бурхан тэгсэн бурхан ингэсэн гэсэн 3 ч төлөөн дээр яриад явсан байдаг.үүнээс ч харахад худлаа гэдэг нь шууд мэдэгдэж байгаа.

    • Amraa says:

      “Muslim” erhemd: Romyin Katolik – “church” -iin talaar l yariad bainaa daa?! Buteegch-d itgeh itgel unemshil ni “religion” bish shuu dee?! “Islam”-yin tuuh, shutleg…geh metiin talaar baga saga gadarlana, harin “muslim” hun Hristos-t itgeh itgel unemshil, tuuh, Bibliin talaar “yag tag” medne gevel, mani itgehgui l dee!

  15. bbold says:

    Одоогийн ардчилсан өрөндөө баригдсан хүн амын 2/3 нь ядуурсан Монголд 500 гаруй библийн сүм ядуурч толгой нь эргэсэн монголчуудыг тархийг угааж байна. Библи бол бусад улсуудад зориулсан зальт жүүдийн тархины угаалга юм шүү дээ. Эрх баригчид эх орноо худалдах, харийн шашныг оруулж ирэх, бүх зүйлээ гаднын заавраар нураан самарч байгаагаа хэдий болтол хүний эрх эрх чөлөө гэгчээр хайцаалах юм бэ? та минь ээ

    • Amraa says:

      Erhem ee, BIbliin undsen surgaali ni “Hun hunee eneren hairla…” shuu dee?! Humunii “munhiin” problem l biz dee?!
      Buteegch (Burhan) -iin duudlagaar bii bolson uls bol Izrail mun. “Messiah” -aa hunuusun Izrailchuud uil tamaa uzej baigaa ni unen l dee!

  16. Anonymous says:

    хар шар шашиндаа л шүтэж итгэж байвал барав. юун тэр христ исүс. мүүн гэж солонгосын зохиосон шашиндманай нэг найз оюутан байхдаа ороод биширцэн явж байдаг байж билээ. хэлж байгаа юм нь зөв нтр гээд л, тэгээ л нэг бал авчаач гэнэ хаха оюутнуудаар үнэгүй бал шахуулж заруулдаг бас л зэвүүн бизнес шүү

  17. Цээноров says:

    13-р хороололд манай байрны хажууд Еховагийн гэрчүүдийн хаанчлал гэдэг нэртэй сүм байдаг юм. Хааяа тараах материал барьчихсан ганц хоёр удаа хаалга тогшиж л байсан. Бүтэн сайнд нилээн олон хүн хүүхдүүдээ дагуулаад цуглаанд нь ирдэг юм билээ. Хожмын гэгээнтнүүд буюу нөгөө Мормоны урсгалыг хамгийн новшийн урсгал гэж сонссон. АНУ-д л нүүдлийн үеэр нилээн дэлгэрч хүчээ авсан юм шиг байгаан. Харин энэ Еховагийн гэрчүүд гэдэг нь ямар ч юм ярьдаг ямар философи дээр тулгуурладаг юм бүү мэд.

    • Amraa says:

      Ali ch “cult” dorhi humuus eldev muu zurshlaasaa salsan, “saihan setgeltei” humuus baih, ted uursdiin itgel -shutlegiinhee “doktrin”-nd gun avtsan ba tuundee hyazgaargui unench humuus baidag, herev aldaa tuurugdliig ni helj zasaj zalruulahyig oroldoh avaas ted naashlah bish ulam l tsaashlah, “cult” dor tuurulduj budilj yavaad uchryig ni tanij medsen humuus tsuun ch gesen bii l dee, “Lucifer” huchtei shuu dee!? Teist uzelguichuud ene buhniig oilgohod hund l dee!?

  18. mootsoo says:

    Дунд сургуульд байхаас нөхөрлөсөн хэдэн найз маань ийм замаар явчихсан. Гүнзгий орох тусмаа нэг тийм нялцгай болоод байх шиг санагддаг. Харамсалтай. Заримдаа уур ч хүрэх шиг. Номлолдоо гүн бат итгэх тусам улам холдоод байх шиг л байдаг.

  19. muslim says:

    ТЭР ЯЛГАА салгааг нь сайн мэдэхгүй ээ.олон урсгалуудыг л хэлээд байна.түүнийг сонирхож цаг алдаад яахав дээ.зүгээр л коран библи 2т элч нарын тухай яаж бичигдсэн тухай сонирхоод үзэхгүй юу.тэгсэн тэнгэр газар шиг ялгаатай байгаа..коранд Исаг элч гэдэг бол библид бурхан гэх жишээтэй.коранд Муса нь фараонтой яриж байсан бол библид хаантай яриж байсан гм .Лотыг библид охидуутай нь хурьцал үйлдүүлж жирэмслүүлсэн гэж байгаа бол коранд тий балай юм байдаггүй маш буянт сүсэгтэн байсан,библид Давидыг хүний эхнэртэй хурьцаж жирэмслүүлэн тэрнээсээ болоод нөхрийн нь цааш нь харуулсан бол коранд Давид нь маш дээгүүр ариун сүсэгтэн байсан байгаа.Энэ мэтээс авхуулан харьцуулан уншсаар байгаад ер нь библи үүссэн түүхрүү шагайж харсан чинь ердөө л ромын емператорын хийсэн ХУДЛАА УЯРААЛТ байсан байгаа хэхэ.Аливаа юмыг шүтэхдээ жоохон нүдээ тархиа нээж бусад зүйлтэй харьцуулж цааш нь уг түүхрүү нь нямбай судлахгүй бол өөрөө өөрийгөө боомилж алсантай ялгаа алга байна шүү дээ хүмүүсээ.Тэгээд манайхан энэ шашныг соёлт орныхон шүтдэг учраас гэсэн гэнэн бодолтой байхын.энэ шашныг европт мэддэг хүн байхгүй ээ.зүгээр хурим хийх хүүхэд гарахдаа л сүмд очдог.тэрнээс хоосон л байдаг шүү дээ.латин америк манайхан л тэднээс илүү шүтлэгтэн байхгээд байгаа хихи

    • Amraa says:

      Torah, Bibli ch yaah argagui holbootoi, harin Quran-yi huvid tedgeertei “holbootoi” ch zuruutei asuudluud bii bii, nuhduud uursdiihuuruu l taibarlah?! Islam, muslimchuud iim tiim enee teree …geed yarival bas ch baragdahgui biz dee?! Harin “Ariun Nom”- Biblid yuu gej aildsan-g unuugiin “baruunjsan ‘church'” -ees yalgaj salgaj uzeh uchirtai l daa!?

  20. muslim says:

    Муса байсан тэр үед хаан байгаагүй фараон байсан гэдгийг судлаачид мэддэг байхгүй юу.тэгсэн библид хаантай гэж бичсэн байга хихи.за тэгээд алдаа мадаг хоорондоо зөрсөн ишлэлүүд бол замбараагаа алдандөө.байнга хувиргаж өөрчилсөөр байгаад сүүлдээ найгаа алдцан.ж:хуучин гэрээ дээрх Ноагын түүхэн дээр л түмэн алдаа бий.бичвэл дуусахгүй ээ.

  21. turuu says:

    bayrlala ta odo ueiin sindicatuudiin tuhai bichuul conirhol bga yu

  22. bi says:

    bibliig bol mash olon yanzaar tailbarlachihaad l teriigee iim ursgal tiim ursgal geed nerlechihsen bdag gants gartaa baridag ni bibli bibli ni getel ter ni ertnii 1 haanii l tushaalaar erh ashigiig ni hangah gej olon domgiig niiluulj bibli mayagiin nom bolgoj gargaj avsan bdag biznes ch umuu oort ni ashigtai talaas ni biblees ishilj bgaad l tailbarladag um bn le mongolchguudiin yaduu deer shashinii sektsuud mash ih togloj bn manaid er ni changa gar heregtei

    • Amraa says:

      Bibli-g olon yanzaar tailbarlaad eldev denomenatsi uussen gevel tuurugdul, enduurel! Bibliin undsen doktrin deer denomenatsuud 100% niildeg atlaa, “yalih shalihgui” asuudal deer 100% zurdug geh uu dee! Tiimees l tedniig “religion” dor avch uzeh!?

  23. Amraa says:

    Harin eldev “cult” ni Bibliin undsen doktrin-iig uurchilsun baidag l daa! Tovchdoo iim l yum!?

  24. Anonymous says:

    Энэ олон шашингууд бас улсыг мөхөөх бодлого ч байхыг үгүйсгэхгүй. Тангуд чинь их дайчин нөхөд байсан тэгээд нэг нь энэтхэг явж ирээд бурхан буддаг пр даад л бүгдийг нигүүлсэнгүй байлгаж лам болгосноор одоогийн түвдийн байж байгаа царайг хар. Тэр цагаас хойш дайчин ард байхгүй болсон. Монголд бас нэг хэсэг шашинжуулаад Монгол хүний 3 ны 2 нь ч билүү лам болсон гэсэн. цэрэгт явах хүн байхгүй. Нэг ёсны тухайн үеийн хийсэн зүйл Монгол улсыг аварсан байх. Хүний хувьд гэгээлэг ч гэх юм уу сайн ч улсын хувьд их дэмий зүйл шиг байгаан. бас БУРХАН гэдэг үг миний бодлоор БУР / бурах / + хан / өхөөрдөх ч гэх юм уу/ гэдэг үгнээс бүтсэн л юм шиг. хэн нэг нь худлаа юм ярьж явангуут нэг нь сайхан бурж байна даа гэж байгаад л яваандаа бурхан болсон ч байж болох

    • Amraa says:

      Etimologiin uudnees uur uur sanaa onoo bii bii, harin Bibliin terminologiin tailbar toli bichigt “Buteegchiig – Burhan” gej bui ni “Bugdiin Haan” (angliar “King of kings, Lord of lords”) gesen utgyig ilerhiileh gesen baigaa l daa!?

  25. erka says:

    Өөрөө өөрийгөө аварч чадаагүй цовдлуулж үхсэн Бурхан өрөөл бусдыг яаж аврах юм бол? Харьцуулж үзвэл зарим нэг талаар тангаргийн буг Доржшүгдэнтэй адил төстэй ч юм шиг ? Тэгээд ч Америкт ийм балай иохов, мормон элдэв гаж урсгал юмнуудыг хүмүүс огт тоодоггүй юм байна лээ. Scientology энэ тэрээ нь бүгд сүм, шашны урсгал гэхээсээ илүү бизнес байгууллага, корпораци маягтайш дээ. Монгол залуус Англи хэл сурах гэж очоод тархиа зад угаалгаад Эзэн тэнгэр Исүсийг магтан дуулахаас өөр юм мэдэхгүй манкурт боол, хонь нь болж хувирдаг. За даа Коран, Библи хоёр чинь тэгээд ер нь төстэй юм биш үү? Тэгээд өчнөөн Эзэн тэнгэр Исүсээ магтан дуулсан пасторууд нь насанд хүрээгүй банди нарыг бандидагч, гаж улс эсвэл маниак донтнууд өчнөөн. Бүр гайхмаар өчнөөн ариун ном яриад байсан үлгэр жишээ пастор нь дараа нь бөөн залилан мэхлэгч, шуналтай гар байж таардаг.

    • muslim says:

      коран библи ямар ч хамаагүй шүү дээ.уг нь ижил байх байсан боловч библийг хувьгаад хаяцан шүү дээ.коран бол бүх зүйл нь утга учиртай бурханы үг.тиймээс шууд уншхад БИД ТЭГСЭН БИД ИНГЭСЭН гээд бурхан өөрөө уншиж байгаа чамтай яриад явсан байгаа.библи болхоор бурхан тэгсэн хисус ингэсэн гээд 3 ч төлөөний хүн бичсэн нь илт байдаг байхгүйюу.Яагаад бурханы үг гэдэг учрыг коран уншаад л мэднэ л дээ.өөртэй чинь өөрт чинь тайлбарлаад явчина шүү.нарийн кодоор холбоотой.нэг л таслал алдагдуул тэгээл утгаа алдна гэсэн үг.

    • Amraa says:

      Iesus Hristos ter nuhduudiig chini tiim bolgood baigaam bish l dee, harin dund ni “juuchlagch” humuun l sanaatai sanaagui tuurulduuleh!? Quran-yi huvid gevel neleen hojmyin ueiin nom sudar shuu dee?! “Teology sudlahui” enee teree geed yarival Monoteist itgel unemshil tul “neg frontyin” -h , (gehdee “doktrin”-ii huvid “tes hundlun” ) tovchondoo “Teist” itgel unemshilten gesen ug shuu dee!?

      Za ter “Uuriiguu avarch chadahgui baij busdyig avrah…” gedeg ch 2000 jiliin tertee helsen ug l dee, “Uhel, Amilsnaaraa…” l nugelt humuuniig Avarch baigaam l daa!?

    • Amraa says:

      Bibli-d “pastor” gesen “boss”-toi “church” gesen oilgolt ugui!!! Naadah chini “baruunyihnyi zoriudaar bii bolgoson” zali meh…geh uu dee!?

  26. muslim says:

    Константиногын үед Исаг зарим нь хүн зарим нь бурхан гэж хоорондоо зөрчилддөг байсан гэхлээр угаасаа аль дээр энэ шашин нь утгаа алдцан байсан байгаа шүү дээ.Зуугаад библи байсан гэхлээр жинхэнэ библи биш хүмүүсийн зүгээр л түүхэн гар бичээснүүд төдий зүйлүүд байсан болох сэжигтэй.Жинхэнэ нь байсан бол яалаа гэж хоорондоо Иса бурхан бурхан биш гээд маргаад байх билээ.Маш олон дагагчтай байсан Ариус гэгч сүсэгтэн нь Исаг бурхан биш хүн байсан гэж үздэг байсан ба хорлогдсон байдалтайгаар үхсэн байгаа.Константино яагаад христиануудад зөөлөн хандах болсны бас нэг шалтгаан нь түүний ээж Хилена нь христ шүтлэгтэн байсанд бас учир оршдог.Иймээс энэ шашныг шилэн авч найруулан засаж гуйвуулсан бөлгөө.тэгээд дараа нь кудц хотноо анхны сүмийг 11 жилийн турш бариж дуусгасан.Константино өөрөө ч өөр шажны талынх байсан бөгөөд үхэхийнхээ өмнө л христчэн болсон буй.Өөрөө найруулсан шашинаа хүлээн зөвшөөрсөн нь цаагуураа ямар ч утгатай тэгсийн хэн мэдэхүү.Эндээс дүгнэлт хийн хархад энэ шашин бол уг ориг шашинтайгаа ямар ч төсөө байхгүй болсон нь илт харагдаж байгаа.Иймээс хүүхэд залуусыг энэ худлаа шажны нэр барисан гадны дотны хар мөртөнгүүдээс хамгаалх цаг болжээ.Исаг ч цовдолж алаагүй алсан гэж бас зөрөлдөөнтэй байдаг юм билээ.Та нар СҮҮЛЧИЙН ЗООГ гэдэг зургын Худаг хараарай.Түүхэндээ Исаг худатай андуурч цовдолсон гэсэн бас яриа байдаг.сүүлчийн зоогын худа Исатай усны дусал мэт ижилхэн.Зурсан зураачын түүхийг ч олж унш.Зургын модель нь нэг хүн байсан гэдэг.Коранд болхоор Исаг алаагүй ээжийнхээ хамт аюулгүй газар амьдарч байсан гэсэн бий.Ээжийгээ өнгөртөл ханиндаа байж байгаад Бурхан түүнийг авсан гэж үздэг.Иймэрхүү зүйлийг мэдэхгүй хүмүүс их байгаа учир хий хууртагдаад байна л даа

    • Amraa says:

      Ugtaa Torah = “Huuchin Geree”, Bibli = “Huuchin ba Shine Geree”, harin Quran ni “Huuchin Gereeg” uuriihuuruu l tailbarlasan buteel shuu dee!?

    • Amraa says:

      Iesus Hristos-t itgeh itgel unemshil ni “religion” bish shuu dee, “tenger gazar” shig yalgaa bii, nuhduud l sanaatai sanaagui meden budilah, budiluulah…?! “Undsen- fundamental asuudlaa shiideed daraa ni chimhluur asuudal…” gesen des daraalal baidag baih aa, erhem ee?!

  27. Amraa says:

    Iesus Hristos: “Bi – Ami, Unen, Zam” gej aildsanyig erhem “muslim” nuhur sonsson bailgui dee?!

  28. bi says:

    tomor zamiin talaar mongol humuusiin setgeld orj zurhend hureheer bicheed ogooch bid tomor zamaas bolj tusgaar togtnol erh choloogoo mongoor ariljij ovormongolchuud shigee hujaa nart zovhon mongol hun bolj torsoniihoo toloo aimshigtai zerlegeer tamluulj aluulsan odoo ch urgeljilseer bgaa yargalaltiig ar mongolchuud bid tun udahgui oorsdiin bieree medreh bolchihood bn shuu de bi gadaadad bdag ch mongol mini 1 ch gesen eh oronoo gesen huneer dutaj bval hezee ch ochihod belen bn mash iheer setgel tugshij bn mongol rh oron mini uurd monh mandan badrag

  29. muslim says:

    ТА 2 ЭХНЭРТЭЙ ХУУЛЬ ГАРГАВАЛ ДЭМЖИХ ҮҮ.УГ НЬ ЭР ХҮН ЧИНЬ БАЙГАЛИАСАА ОЛОН ЭМЭГЧИН ХУРААХААР ЗАЯАСАН АМЬТАН ШҮҮ ДЭЭ.ТЙИМ БАЙХАД ГАНЦХАН ЭМЭЭР АМЬДЫН ТАМД УНАГААЖ ТАРЧЛААЖ ҮҮНЭЭСЭЭ ҮҮДЭЛТЭЙ НУУЦ АМРАГ БОЛЖ ҮР ХҮҮХДҮҮД ӨНЧИРЧ БАЛРААД БАЙНА.ЭНЭ АЮУЛААС ГАРАХ ЦОРЫН ГАНЦ АРГА БОЛ 2-4 ХҮРТЭЛ ЭХНЭРИЙГ ЗӨВШӨӨРЧҮҮЛ БОЛЧИЖ БАЙГААМ Л ДАА.ИНГЭХГҮЙ БОЛ ЭНЭ ОЛОН НӨХӨРГҮЙ ХҮҮХНҮҮД ХЯТАДУУДТАЙ НӨХЦӨХ ГАШУУН ХУВЬТАЙ Л ТУЛААД БАЙНА.ТА НЭГ ЭНЭ ТАЛ ДЭЭР БИЧҮҮЛ САЙН БАЙНА.

    • Amraa says:

      Hun bol “adguusan amitan” bish l dee, hun huneeree l buteegdsen! Muslimchuud “teist” uzeltei biz dee?!

    • Anonymous says:

      Харин тийм тал байгаа юм. 2 эхнэртэй болох хууль гаргавал бололцоотой хүмүүс нь 2 дох эхнэрээ авна. Тэгснээр эмэгтэйчүүд илүүдэлтэй байгаа энэ байдлыг бодитойгоор засаж чадна. Энэ бол эмэгтэйчүүдэд ч хамгийн их ашигтай хувилбар. 2 эхнэр авч эхэлсэнээр нөхөргүй эмэгтэйчүүдийн тоо буурна. Тэр хэрээр хүүхнүүд ховордож үнэлгээ нь өсч эхэлнэ. Ер нь арчаа муутай архичин залхуу хүнтэй сууж түүний муу удам генийг төрүүлж байхаар арчаатай авхаалжтай сэргэлэн хүний хоёр дох эхнэр болоод удамыг нь төрүүлээд явж байвал тухайн гэр бүлдээ гэхээсээ монгол түмний генийн хувьд сайн ген нь олширох утгаараа маш ашигтай юм. Тухайн эмэгтэй хүнд сонголт хийх боломж олгож байгаагаараа энэ бол эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч, монгол улсад ч ашигтай хувилбар.

  30. bi says:

    harin naad 2,3 n ehnerteig zovshoorvol mongol balrana erguu mulimuud oorsdoo dotroo l tsus oirtood laljaad yavj bn biz bitgii ertontsiin shivshig soelt hun torlohtnii ogt huleen zovshoorohgui gajig umaa surtalchilj mongolchuudiin yaduu deer toglood bgaarai mongolchuud bol ter tal deere burhan shig ariuhan humuus shuu er ni muusain ertontsiin hog shaaruud mongold maani mon ih oodorch bn aa novshnuud

  31. muslim says:

    ээ зайлуулаа урьд нь манайхан ч ийм л байсан юм шүү дээ.Исламаас өмнө ийм бүүр замбараагүй олон эхнэртэй байсан.Библид гэхэд Давид хүний эхнэрийг жирэмслүүлээд нөхрийн нь алаад аваад суучиж байгаа.фараон ч мөн адил.Тэгээд исламын шажин ирээд 4 гэж тоог нь заасан тэр чинь харин ч журамласан байгаа.Исламд 4 хүртэл гэж эцсийн хэмжээг заасан байдаг болхоос яг ав гэсэн юм байхгүй шүү дээ.ЭЦСИЙН ТОО.мөнгөтэй чадалтай хүмүүс яагаад нууц амрагтай байдгын тэгээл ойлгомжтой шүү дээ.Мөнгөтэй хангалуун хүн авжил байгэл дээ.Харин эхнэрүүддээ ижил хандаж чадахгүй гэж бодож байгаа бол ганц чинь дээр гэсэн байдаг.ямар ч эр хүн бусад эмийг харахгүй байдаг гэж үү худлаа шүү дээ.энэ бол байгалиасаа юмаа.

  32. Orgil says:

    Ulstur shashnii sedev deer ch gui mun ih comment bichhiimaa. Mongolchuudiin ene talaarh medleg yandashgui yum daa

  33. Эвсанаа says:

    Та энэ байдлыг юу гэж ойлгож байгаа….хүн яагаад ямар нэгэн юманд хүчтэй автдаг юм болоо…хүмүүсийн оюун санаа өөрөөсөө илүүтэй тулгархаар шууд итгэдэг юмуу…эсвэл зөн билэгтээ найддаг юмуу…айдастай холбоотой юмуу…бодит байдал төсөөлөл хоёртоо төөрөөд байдаг юмуу….хүн бол оюун санаандаа амьдраад болоод байдаг амьтан юм шиг байгаан..өөр өөрсдийн өгөгдлөөрөө л…тэгж явж байгаад л нэг юмтай тулна…амьдрал гэдэг мм ийг хэдэн мянга хувааснаас ч илүү нарийн зүйл юм…тэр бүхнийг зохицуулна гэдэг боломжгүй ч юмшиг…

    • Ганаа says:

      Үнэнээ хэлэхэд найздаа тохиолдсон явдлыг би тайлбарлаж чадахгүй…

  34. sainaa says:

    Сайн байна уу Ганаа ах. Сайхан зусаж байна уу

    Би таныг ойлгохдоо, нэг чухал зүйлийг эрэлхийлж яваа гэж боддог. Тэр нь таны хэлдгээр “Үндэстний амь” буюу угсаатны нэгдмэл ухамсар /үүнийг би Жүгдэр эрхэмийн номоос харсан санагдана, эндүүрч магад/. Залуу хүнд үзэл санааны, суртлын дэмжлэг, хам нийлэмж их чухал байдаг юм шиг санагддаг. Энэ үүрэг нийгмийн сэхээлэг, оюунлаг чанартай хүмүүст илүү холбоотой байж ч болох.

    Бид /энэ үгийг хамаагүй хэрэглэв/ ер нь төөрөлдөв. Нийгмийн давхраанууд өөр өөрөөр үүнийг хэлж байна. “Язгуурын монгол ухаан”, “Монгол ухаан”, “Үндэс рүүгээ уягдсан” гм. Үгийн утганд төөрөлдөв. Яаж хандах аа. Ер нь бидний багадаа өвөө, эмээгээс сонсож өссөн “аман цээр” бүрэн үгүйсгэгдэв. Үүний талаар ихэд бичсэн хүн бол Л.Түдэв гуай байх. Бас л зөв, буруу нь мэдэхгүй.

    Ухаанаа, олж харах боломжийг шүлэг, дуунаас заримдаа мэдрэх шиг болдог. Гэхдээ хуучны. “Халуун элгэн нутаг”-ийг сонсоход, “Амьддаа бие биеэ хайрла”-ыг уншаад доторх мөртүүдийг нь бодоход энэ чинь өнөөх монгол маань мөн биш үү гэмээр л болдог.

    • Ганаа says:

      Чи тун зөв ойлгожээ. Чухам үүн дээр ажиллаж байна. Гэхдээ цэвэр шинжлэх ухааны талаас, бас цэвэр үндэстний талаас… …

  35. muslim says:

    Сүсэг гэдэг бол хүн болгонд байдаг боловч хүмүүс түүнийгээ буру зүйлрүү залаад явдаг.ж.өөрөө шаврааар бурхан хийчээд түүнийгээ шүтэх гм.Тэгвэл сүсгийг маш энгийнээр тайлбарлуул ийм байгаа:далайд усан онгоцтой явж байхдаа аюулд орохоороо бүх хүмүүс бүүр бурханг үгүйсгэгчид хүртэл шууд аврал эрдэг.Аврал аав ээж,лам,далай багш,мөргөдөг бурхан тахилаасаа ч биш шууд жинхэнэ бурханаас эрдэг өөрийн мэдэлгүй.Та ч аюулд орвол ийм л байх болно.Үүнийг чинь сүсэг гэдэг.Тэгээд аврагдаад эрэг дээр хөл тавингуутаа яг тэр жинхэнэ сүсгээ умартаад хорвоогын өнгөнд хууртагдаад нөгөө л шавар бурханаа урлаад эхэлдэг гэж байгаа.Иймээс бурханг ямар нэг зүйлээр орлуулагсадад өршөөл байхгүй гэж коранд бий.Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй байгаа.

  36. Delger says:

    Пааах, Ганаа ахын блогийг ийм олон загалмайтан уншдаг юм уу, эсвэл Монголд ийм олон загалмайтан байдаг юм уу. Буддын шинэчлэлийн тухай нийтлэл дээр маш цөөхөн коммент байсын. Гэтэл энд загалмайтнууд бүр ном хаялцсан байхын.

  37. Amraa says:

    Chi ug ni dajgui kommentchdyin neg, ugtaa “Teist” & “ateist” gej l baigaa sh dee, “Reality”-iin hariu gants l baih uchirtai!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: