ҮЙЛДВЭРГҮЙ ЗАМ

Сүүлийн үед манайхан зам, ялангуяа төмөр зам ярих өвчин тусав. Ярихаар үл барам хэрэлддэг гаж өвчтэй болов. Ингэхэд замыг яах гэж барьдаг гэдгийг хэн ч мэдэхээ байсанд манай эмгэнэл оршино. Үүнийг амархан асуудал гэж монгол хүн л ойлгодог байх. Тийм биш гэдгийг нотлоход энэ өгүүллийн зорилго оршино…
Түүхчид бодлого ярих хэрэггүй
Сүүлийн үед монголын түүхчид түүхээ бичиж чадахаа байсан юм. Баталгаа нь Монголын түүхээ бичиж чадахгүй бөөн бантан, хэрүүл болгож хаясан. Ингээд хийх юмаа олж ядсан монголын зарим түүхч улс төр, геополитикоор оролдохоор шийджээ. Хамгийн их шуугиан тарьж болохоор нь төмөр замыг барьж авав.
Богд хааны үед төмөр замын лут бодлого байсан гэнэ. Ямар юмных нь бодлого байсан юм ?! Тэд чинь анх удаа галт тэргэнд сууж үзсэн хүмүүс. Их л сайндаа ямар лут юм бэ гэж л бодоо биз. Оросуудыг ярихаар тэрийгээ барьвал барь гэж хэлээ биз. Ингээд л болоо ш дээ.
Дараа нь Ардын засаг төмөр замын лут бодлоготой байсан гэнэ. Ардын засгийн анхны элчин сайд Даваа гүн вагоны жорлон хайгаад олохгүй, дагуулаараа купеныхээ хаалгыг даруулж байгаад вагоныхоо цонхоор “морь харсан” гэж бичсэн нь архивт буй. Би шоолж байгаа юм биш л дээ. Бид бүгдээрээ л тийм байсан.
Оросууд Аж үйлдвэрийн комбинатыг барьж өгөөд бэлэн түлхүүр манайд өгсөн. Манайх ажилчин анги л гаргасан. Тэгэхдээ бүгдийг нь биш, манайхан орос, хятад ажилчдыг дагалдаж сурсан юм. Үүнийг “аж үйлдвэрийн бодлого” гэж түүхчид л сүүлд нь бичсэн. Үнэндээ ямар ч бодлого байгаагүй. Мөн төмөр замыг бас л адил. Оросууд бэлэн барьж өгөөд ашиглалтад оруулсан. Бүх боловсон хүчнийг нь, бүх юмыг нь бэлтгэж өгсөн.
Монголын талаас ердөө л “Ган зам” гэдэг ганц дуу зохиосон юм. Хаа очиж тэр дуу анхандаа их үнэн үгтэй байсан юм:
“Москва Бээжин хоёртой
Монголын нийслэлийг холбоод…
Энэ бол ах дүүгийн тусламж
Ирээдүйн коммунизмд хүрэх зам” гэж дуулдаг байсан юм. Хожим “уудам орны минь дундуур, уул ус говийг гатлаад” болгосон юм. Уг нь эхнийх нь үг “геополитикийн” талаасаа зөв л хэлсэн байхгүй юу. Монголын гео эдийн засаг судлаач Р.Батсайхан мэдэхгүй байж Сун Ят сеныг ишилж солиорч байхынхаа оронд монгол дуугаа судалж байсан бол хамаагүй илүү юм олох байсан юм. Сун Ятсен 1911 оны 10 дугаар сард Хятадын Ерөнхийлөгч болоод хэдхэн сар болоод огцорсон, улмаар 1913 онд Хятадаас дүрвэсэн учраас түүнд төмөр замаар оролдох зав гараагүй юм.
Тэр үед дэлхийн II дайн дуусч, Орос, Хятад хоёр ах дүү болж байсан цаг. Мэдээж Орос нь илүү хүчирхэг байсан. Стратегийн ач холбогдолтой учраас энэ төмөр замыг барьсан юм. Тэрнээс биш, манай саналыг асуугаагүй.
Худлаа гэвэл төмөр замыг хаагуур, яаж барих тухай Монголын талаас тавьсан нэг ч санал байхгүй. Өөрөөр хэлбэл Монголд төмөр замын ямар ч бодлого байгаагүй. Гэтэл өнөөдөр манай түүхчид лаг мундаг бодлого байсан гэж ярих нь шог асуудал юм. Энэ бол зүгээр л манай түүхчдийн тэнэглэл юм. Харин энэ төмөр зам манай улсын хувьд хөгжил цэцэглэл, дэвшил, соёл, боловсрол, сайн сайхны зам болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ зам манай улсыг хөгжил дэвшилд хүргэхэд амин чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Учир бид урагшаа Хятад, зүүн өмнөд Ази, баруун хойш Дорнод Европ, цаашилбал Европ хүрэх боломжтой болсонд хамаг учир байлаа. Ингээд л монголчуудын аз дандаа шовойдог юм.
Иймээс түүхчид тэр үед ч бодлого тодорхойлж байгаагүй, одоо ч бодлого ярих хэрэггүй. Ёстой дэмий ажил. Түүхчид Та нар түүхээ л бич. Харин монголын түүх гэж ёстой заваан юм байгаа шүү. Өөрийнхөө ажлыг сайн хийчихээд бусдын ажил руу хушуу дүрж бай, түүхчид ээ…
Үйлдвэрийн тухай
Хамгийн эхлээд үйлдвэр байх ёстой. Үүнийг тэнэг хүн ч ойлгоно. Оросууд үйлдвэрийн хөгжиж буй Европын хэсгээ түүхий эдээр хангах гэж, бас Номхон далай руу худалдаа хийх гэж төмөр зам барьсан юм. Оросын “төмрийн заводууд” Европ талдаа, түүхий эд нь Сибирь, Алс Дорнод талдаа байдаг учраас тэр хоёрыгоо холбох гэж төмөр зам барьж байгаа юм.
Хятадад эхлээд аж үйлдвэр нь далайн эргээ дагаж хөгжсөн юм. Тэнд үйлдвэрээ дагаад төмөр зам нь их хөгжсөн юм. Дараа нь бусад хотууд нь хөгжөөд үйлдвэр, хот, төмөр зам гэсэн тэлэлт явагдаж байгаа юм. Монголыг эзлэх гэж хөгжөөд байгаа юм биш.
Хятадын төмөр замыг сүлжээг харахад хойт болон баруун хойт талдаа бараг хоосон байдаг. Харин урд болон далайн эрэг дагуудаа бол аалзны тор л гэсэн үг. Энэ нь аж үйлдвэрээ дагасан хэрэг юм.
Ингэхлээр төмөр зам бол үйлдвэртэйгээ салшгүй амин холбоотой. Манайд ч гэсэн төмөр замын дагуу буюу ойролцоо Дархан, Эрдэнэт зэрэг хотууд хөгжиж болоод байдаг нь ийм учиртай.
Одоо төмөр зам ярихаасаа өмнө үйлдвэр ярих ёстой. Эсвэл үйлдвэр (үйлдвэржилт) болон төмөр зам хоёрыг зэрэг ярих ёстой. Ганц төмөр зам ч биш, эрчим хүч (цахилгаан станц), үйлдвэр, төмөр зам гурвыг зэрэг цогцоор нь ярих ёстой. Гэтэл энэ гурвыг салгаж, дан ганц төмөр зам ярьж хэрэлдэж байгаад манай эмгэнэл оршино.
Одоо дурын дураак төмөр зам зурж хэрүүл хийдэг өвчтэй болж. Энэ бол утгагүй. Засгийн Газар ч тэр, түүний сөрөг хүчин ч тэр, ер нь бол бүгдээрээ солио өвчин тусч.
Монголын зүүн талд Дорнодод нефть бий. Харин Дарханы районд төмрийн хүдэр бий. Дэлхийн аль ч оронд ашигт малтмал байгаа газарт нь боловсруулах үйлдвэрээ барьдаг. Харин манайд бол нефтээ Дарханд боловсруулж, төмрийн хүдрээ Сайншандад хайлуулна гэнэ. Ийм тэнэг юмыг галзуу солиотой хүн ч бодож олж чадахгүй. Монголын төр үүнийгээ “аж үйлдвэржүүлэх төрийн бодлого” гэж нэрлэдэг. Монголд аж үйлдвэржүүлэх бодлого байхгүй. Бүр ор тас байхгүй. Яагаад гэвэл Монголд ганц ч эдийн засагч байхгүй. Нэгэнт үйлдвэрийн бодлого байхгүй учраас төмөр зам зурж хэрэлдэх ганц л ажил үлддэг юм. Яагаад төмөр зам зурдаг гэхээр монголын баялгийг зөөж зарах гэж тэгдэг юм. Үйлдвэр барих сонирхол монголын олигархуудад байхгүй. Монголын олигархууд бүтээн байгуулах оюун сэтгэлгээний чадвар байхгүй.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэсэн ганц зургаас өөр үйлдвэрийн төлөвлөгөө Монголд байхгүй. Үүний судалгаа тооцоо нь их эргэлзээтэй. Хэн хийсэн юм ?! Хэзээ хийсэн юм ?! Ухаандаа Дэлхийн банк юмуу, гадаадын аль нэг компани хийхээр хамгийн зөв болчихдог юм уу ?! гэх мэт олон асуулт үүснэ.
Хэрэв аж үйлдвэрийн цогцолбор барих гэж байгаа бол ус гэсэн ганцхан шалгуурыг Сайншанд даахгүй унана. Тэнд төлөвлөсөн бүх үйлдвэрүүд бүгдээрээ усыг ёстой уудаг эд. Яахаараа ингэж төлөвлөдгийг ёстой бүү мэд. Ер нь ингэхэд эдгээр үйлдвэрүүд манайд хэр ашигтайг хэн ч тооцоогүй гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ талаар ярих юм их бий. Үүнийг манай эдийн засагч, геополитикчид, түүхчдийн хэн ч бодоогүй гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Бодоогүй учраас төмөр зам зураад хэрэлдээд байдаг юм. Ингэхэд үйлдвэр байхгүй төмөр замаар чинь яахийм ?!
Технологийн тухай
Манайхан технологи ярих их дуртай боловч тэр талаар мэдлэгтэй хүн байхгүй. Мэддэг мэддэг технологио ярьж, бусдыг чи технологи мэдэхгүй гэж загнахдаа орчин үеийн гэсэн үг хавчуулдаг юм. Ухаандаа мэдээллийн технологийн залуу хүмүүс ингэх бүр донтой. Мэдээллийн технологи хөгжиж давамгай болж байгаа нь үнэн боловч энэ нь компьютер сонирхдог монгол залууд бусдыг доромжлох давуу эрх олгосон гэсэн үг биш юм. Мөн физик, байгалийн салбарынханд давуу байдал олгосон хэрэг бүр ч биш юм. Гэтэл монголын байгал, техникийн ухааныхан үүнийг өөрсөддөө олгосон давуу эрх гэж ойлгох бөлгөө.
Яг үнэндээ бол суурь их сургууль байхгүй, лаборатори байхгүй, үйлдвэрлэл байхгүй, төсөл байхгүй монголын байгаль, техникийн ухааныхан бол худлаа цэцэрхэхийн дээд үлгэр жишээ мөн. Нетээр хэсэж яваад гадаад технологи олж үзээд тэрийгээ гайхуулахаас өөр юм мэдэхгүй тэнэг шаарууд. Надтай байнга маргалддаг “түүх” гэдэг нэг баагий байсан юм. Дандаа америк болон барууны технологиор надад гайхуулна, орос технологийг бол ердөө л нулимна. Тэндээсээ лаг лаг геополитикийн дүгнэлт хийнэ. Өөр хийж чадах юм юу ч байхгүй. Ийм баагийнууд монголоор дүүрэн. Би гайхаад байдаг юм. Тийм их сүрхий юм бол тэр технологио хөгшин судлаачид нетээр гайхуулах утгагүй л дээ. “Түүх”-ээс өөр олигтой амьтан байсан бол тэрийгээ практикт нэвтрүүлээд “Монголд миний нэвтрүүлсэн технологи энэ байна” гээд нүүр бардам зогсож байхгүй юу…
Манайх технологийн хувьд хоцрогдсон улс юм. Түүнээс гадна технологийн суурь байхгүй нь манай гачлан мөн. Уг нь зөвлөлтөөр дамжсан суурь бүрэлдэж байсныг устгаж оронд нь юу ч бүтээгээгүйд хамаг лай ланчиг оршино.
Технологийн суурь гэдэгт би суурь үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсон хүчин, мэдээлэл, их дээд сургуулийн бааз зэрэг орсон системийг хэлж байна. Дөнгөж бүрэлдэж байх үед нь үүнийг устгасан юм. Тэгээд энэ дэлхийн хамаг юмыг хольсон. Ер нь бол технологи холих шиг адгийн юм байхгүй. Богино хугацаанд мэдэгдэхгүй боловч яваандаа хамгийн хор хөнөөлтэй юм бол энэ.
Одоо металлург, машин зохион бүтээх технологи, цахилгаан эрчим хүч, электроник, нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи, телекоммуникацийн технологи, инновацийн технологи зэрэг чиглэлээр бодох, хийж эхлэх юм их бий. Гэтэл хийх байтугай луйвраас эхэлж байгаа нь гачлантай.
Ухаандаа нано технологи ярьсан эрдэмтэн нэрт луйварчингууд манайд хэт олон байна. Хэдийн гурилын гампанз авах гэсэн чинь худалдагч авгай нь нано технологиор хийсэн солонгос гампанз гэж солиороод, би уурлаад, эхнэр авах гэж зүтгээд бөөн юм болох жишээний. Манайхан нэг солиорохоороо ёстой балай ш дээ. Ер нь бол манай сэхээтнүүдийн технологийн мэдлэгийн түвшин энэ худалдагч авгайгаас илүү гараад байх юмгүй…
Технологид түвшин гэж нэг ойлголт байдаг юм. Нэг дэх нь ерөнхий түвшин. Үүгээр бол бид үлэмж хоцрогдсон. Ингэхээр гүйцэх ёстой. Капитализмыг алгассан шиг алгасах ёстой. Ингэж болдог юм.
Үүний тулд технологийн боловсруулалтын түвшинг алгасах ёстой. Үүнийг ган хайлуулахаар жишээлэн авч үзье. Манайхан төмөр, ган хайлуулна гэж хөөрдөг. Энэ нь их сайхан санаа боловч тийм ч амар биш. Эхлээд төмрийн хүдэр хайлуулна. Эндээс ширэм гарна. Энэ нь нэгдүгээр түвшин болно. Үүгээр траншейны таг, ширмэн тогоо, хадаас гэх мэтийг хийж болно. Эндээс эдийн засгийн ашиг олох ямар ч боломжгүй. Дараа нь түүнийгээ хайлуулж халбага сэрээ, эрэг боолт, өвсний хадуур, хялбар деталь хийж болно. Энэ нь хоёрдугаар түвшингийн хагас болно. Эндээс мөн л эдийн засгийн ашиг олох боломжгүй. Хэрэв машин хийе гэвэл 5 дугаар түвшинд очсон байх ёстой. Өөрөөр хэлбэл бид наад зах нь өнгөт металлург болон химийн үйлдвэрүүд барьсан байх ёстой. Ингэвэл сая бүдүүн тоймын машин хийж болно. Энд би хялбарчлах үүднээс боловсон хүчний асуудлыг огт хөндөөгүй.
Энэ хэцүү байгаа бол арай даруухан зорилго тавьж болно. Тухайлбал, барилга болон бусад салбарын төмөр хийц, арматур, хадаас, эрэг боолт зэргээ хийгээд байж болох уу. Болно гэсэн хариулт бэлэн байгааг би мэдэж байна. Гэхдээ л их хэцүү. Яагаад хэцүү гэхээр өртөг гэж нэг аймаар юм байдаг юм. Яаж ч бодсон монголд хийсэн төмөр эдлэл орос, хятадаас хямд байна гэж номонд хазгай. Яагаад гэвэл байгаль газар зүйн байрлал, хүйтэн нөхцлөөс болоод манай өртөг зардал ихээхэн өндөр гардаг. Мөн бөөнөөр үйлдвэрлэдэг том үйлдвэрийн өртөг ямагт хямд байдаг. Жилийн 7-8 сар халаадаг монгол үйлдвэр ямар ч халаалтгүй хятадын үйлдвэртэй өрсөлдөнө гэж ёстой байхгүй. Тэгээд ч монгол нь залхуу, хятад нь ажилсаг гэдгийг хүн бүр мэднэ. Яахав, бүрэн автомат үйлдвэр бариад, бэлэн түлшээрээ зодвол болох л байх…
Эндээс бид бусад оронд байхгүй буюу давуу талтай үйлдвэр барих ёстой гэсэн эхний гаргалгаа гарч ирнэ. Бид үйлдвэр барилаа ч гэсэн технологийн эхний шатнаас биш, эцсийн шатнаас эхлэх ёстой гэсэн удаах дүгнэлт хийж болно. Ухаандаа машиныг ган хайлахаас биш, угсрахаас эхлэх ёстой. Энэ ч нэг их шинэ юм биш. Наад зах нь Япон, Солонгос хоёр байж л байна. Тэд угсрахаас эхэлсэн болохоос ган хайлахаас эхлээгүй. Тийм биз дээ.
Түүнчлэн хамгийн боломжтой орчин үеийн технологи руу бүх хүчээрээ дайрах хэрэгтэй. Дээд технологи буюу микроэлектроник, тооцоолох техник, робототехник, цөмийн эрчим хүч, нисэх онгоц зохион бүтээх, сансрын техник, микробиологийн аж үйлдвэр зэргийг хэт хол гэж үзэж болохгүй. Үгүй ядаж л микроэлектроник, тооцоолох техник, микробиологийн аж үйлдвэрээр одооноос бодож, оролдож эхлэх нь зөв. Энэ бол ямар ч эргэлзээгүй. Ингэж бодож байж үйлдвэрийн бодлого гарч ирдэг юм. Даанч энэ нь алга. Зам л яриад байна. Үйлдвэргүй зам ярих утгагүй.
Үйлдвэрийн тухай
Үйлдвэр хоёр янз. Нэгдэх нь хөнгөн, удаах нь хүнд. Хөнгөн нь хуучны гар урлал мэтийг машинаар хийдэг үйлдвэр юм. Хувцас хунар, хоол хүнс мэт. Харин хүнд нь төмөртэй холбоотой. Хөнгөнийг нь хаа ч хамаагүй барьж болдог бол хүндийг нь ордтой газар барина. Орд нь хоёр янз. Нэгдэх нь хүдэртэй, нөгөө нь түлштэй холбоотой. Хүдэр нь эхлээд голдуу төмөр байж байгаад дараа нь зэс, никель, хром гэх мэт олширсон хэрэг. Түлш нь дан ганц мод, нүүрс байснаа нефть, хий, уран гэх мэт олширч. Гэхдээ хүдрийн орд, түлшний орд хамтдаа байна гэж өдрийн од аж. Ингээд зам, төмөр зам барьдаг болж. Эндээс хүдрийн орд, түлшний орд, үйлдвэрлэгч хот, хэрэглэгч хот гэсэн гурвалжин дөрвөлжин үүсч байгаа нь тодорхой байна. Зам бол энэ хэдийг холбох гэж үүсдэг. Зүгээр тавьдаг зам гэж байхгүй.
Манайд хүдрийн орд байна, түлшний орд байна, гэхдээ хол хол байна. Харин үйлдвэр нь алга. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч хот, хэрэглэгч хот алга. Үнэндээ бол манай ийм хэрэглээг тооцсон тооцоо судалгаа байхгүй л дээ. Гэтэл үйлдвэрээ ярихгүй байж зам ярьж хэрэлдэж байгаа нь үлэмжийн тэнэглэл мөн.
Ганц нөхцөл
Үйлдвэр ярихгүй зам ярих ганц л нөхцөл бий. Энэ бол дамжин өнгөрөх тээврийн (транзит) асуудал юм. Эсвэл “ачаа дайх” асуудал гэсэн ч болно. Ингэвэл арай ойлгомжтой болно. Энэ талаас нь аваад үзье.
Манайх л ганцаараа баялагтай юм шиг ойлгож болохгүй л дээ. Оросын Сибирь, Алс Дорнодын баялаг бол үнэн гайхамшигтай. Оросууд тэрийгээ зарж идэх гэж тэмүүлж байна. Гарах гарц нь хоёрхон бий. Нэг нь Номхон далайгаар Зүүн Өмнөд Ази буюу Хятад, Япон, Солонгос гэх мэтэд гаргах. Үүнийгээ трассибирийн төмөр замаар гаргаж байна. Ингэлээ ч гэсэн тэр нь ачааллаа даахгүй байна. Ингээд оросууд БАМ-2-ыг барьж байна. Тэглээ ч гэсэн тэр их баялгийг зөөж дийлэхгүй юм.
Хятад ч гэсэн асар их баялагтай. Ялангуяа Өвөр Монгол бол тэр чигээрээ нүүрс. Нүүрсний сав газар газар доогуураа холбоотой юм шиг байгаам. Тэд ачаа бараагаа манай зүүн болон баруун талаар зөөж байна. Энэ талаар би “Зүүн гар” гэсэн өгүүлэл бичсэн учраас дэлгэрүүлж ярихгүй.
Хамгийн дөт зам нь Монгол юм. Монгол бол Орос Хятадын хооронд хөндлөн хааж тогтсон байршилтай. Хоёр талаасаа бүрэн хаалттай нь ихээхэн дутагдал мэт боловч сайтар харвал үлэмжийн давуу тал юм. Монголд Орос Хятадыг холбосон бараг цорын ганц дөт зам байдаг ба үүний стратеги ач холбогдлыг бид сүүлийн жилүүдэд анхаарлынхаа гадна орхисон.
Шалтгаан нь ардчилал, гуравдагч хөрш энэ тэр гэж хөөрч давхиснаас болсон. Айлаар бол тун муухай юм хийсэн. Одоо бол ухаарах хэрэгтэй. Орос, Хятадын харилцаа сайжирч байгаа үед босоо чиглэлийн замын ач холбогдол асар ихээхэн өсч байна. Хамгийн эхэнд Сүхбаатар-Замын-Үүдийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд л манайд мөнгө зүгээр л цутгаад ороод ирнэ. Харин хоёр салаа болгох уу, зөрлөгийн уртыг нэмэх үү гэдгийг би мэдэхгүй. Ямар гэсэн хүчин чадлыг эрс нэмэх гарцаагүй шаардлагатай. Ингэвэл Оросын мод, нефть, нүүрс, ашигт малтмал болон бусад ачаа цувна. Эргээд хятадын ачаа цувна. Дунд нь манайх юмаа дайна, мөнгө олно. Энийг сэтгэж болох л байсан. Би олон удаа үүнийг хэлж байсан. Жишээ нь: Миний “Хэрэв томоор сэтгэе гэвэл” өгүүлэл.
Хэрэв Орос, Хятад хоёрын мангар том зах зээлийг холбож чадвал манайд л ихээхэн ашигтай нь ямар ч эргэлзээгүй. Юун танк манк гэж солиороод байгаам ?! Ер нь манайхны тархи толгойд Карл фон Клаузевицын дайны тухай онол ямар нэг хэмжээгээр байдгийг би сайн мэднэ. Гэхдээ энэ онол чинь аль хэдийн хоцрогдоод одоо Барри Бузаны секьюритизацийн онолоор явдаг болсон, хонгорууд аа. Та нар лав л 50 жилээр хоцорч байна. Дандаа баларсан завхарсан юм ярьж өөрийгөө орчин үеийн гэж нотлох бол үнэндээ утгагүй ш дээ. Бүгдээрээ шахам юм уншдаггүй монголд л болдог байх. Гэхдээ манайхан их өөрчлөгдөж байна ш дээ. Ер нь бол босоо чиглэлийн төмөр замыг манай баруун болон зүүн талаар тавих талаар бодох цаг болсон.
Мөн нэг хэсэгтээ бид нүүрс, зэс зэрэг ашигт малтмал гаргах нь гарцаагүй учраас зам нь энэ нөхцлийг ямар нэг хэмжээгээр харгалзах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ нь үүрдийн биш, зуурдын гэдгийг цаг ямагт санаж, үйлдвэрээ л бодож байх ёстой л доо. Гэтэл үйлдвэрийг хэн ч ярихгүй байна.
Яагаад хоёр хөршийн үйлдвэрүүдтэй хорших, төрөлжих, хослох асуудал ярьж болохгүй гэж ?! Яагаад гурвалсан, дөрвөлсөн байдлаар олон улсын интеграцид орж болохгүй гэж ?! Олон улсын хөдөлмөрийн хуваарьд орж байж хөгжинө гэдгийг бүгд л мэддэг баймаар…
Хэрэв үйлдвэргүйгээр төмөр зам барьмаар байгаа бол чиглэл нь босоо байх ёстой. Харин үйлдвэрлэл байх юм бол замтайгаа, түлш эрчим хүчтэйгээ, мөн ордтойгоо уялдаатай байх нь мэдээжийн хэрэг. Үүнийг бол С.Баярцогт биш, толгой нь ажилладаг байгууллага хийдэг юм. Энэ талаар би “Толгой нэхэхийн учир” өгүүлэлдээ тодорхой өгүүлсэн.
Үйлдвэр, эрчим хүч, орд, зам зэргийг нийлүүлж байж боддог, тооцдог болохоос замыг дангаар нь зурдаг тэнэг юм гэж байхгүй. Цаашид зам зурсан нөхдүүдээс үйлдвэр чинь хаа байгаам гэж асууж бай. Үйлдвэрийн “зураг” үзүүлбэл тооцоо нь хаа байгаа юм, хэн хийсэн юм гэж асууж бай. Урьдчилаад хэлэхэд Монголд үйлдвэрийн буюу Монгол орныг үйлдвэржүүлэх тооцоотой улс төрч, эдийн засагч нэг ширхэг ч байхгүй…
Гэхдээ УИХ-ын гишүүн Г.Уянга үүнийг маш анхаарч мэргэжилтний бүлэг ажиллуулж эхлээд байгааг би олзуурхан тэмдэглэж байна. Өөрөөр сэтгэх ажил эхэлж байна.
Ц.Элбэгдорж “хөндлөн” зурж байхад хараад баясаад байж л байсан, одоо Х.Баттулгыгаа загнаад “босоо” зураг яриад байж л байна. Тэр зураг цуглуулдаг гэж үнэн юм байна.
Гэхдээ уран зураг төмөр замын зураг цуглуулах хоёр их ялгаатай л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 6 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

31 Responses to ҮЙЛДВЭРГҮЙ ЗАМ

  1. Anonymous says:

    энэ геополитик ярьсан тэнэг маргаанд цэг тавьсан аятайхан нийтлэл болжээ

  2. төмөр зам says:

    тэр жиргээнд бат инженэр гээд намбагүй нас тогтсон “өвөө”,сарнай гээд өөрийгөө эдин засагч гээд баттай үнэмшцэн тэнэгдүү хүүхэн,элийрэгч гээд юм болгонд халбага шанага болж хэрүүл хийж явдаг донтцон нөхөр…гээд яндашгүй хэдэн элий балай гарууд байнаа ..

  3. төмөр зам says:

    элбэгээ бол бүтэкүй ээ хэзээ ч тэр

  4. Anonymous says:

    “Дэлхийн аль ч оронд ашигт малтмал байгаа газарт нь боловсруулах үйлдвэрээ барьдаг”. Гэтэл саяхан Өдрийн сонинд дэлхийн аль ч оронд газрын тосны үйлдвэрийг орд байгаа газар нь биш хэрэглэгч байгаа газар нь барьдаг гэж мэргэжлийн хүн нь хэлсэн байсан ш дээ. Учир нь газрын тосыг боловсруулаад олон төрлийн бензин, дизель болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх ба хэрэв Дорноговьд газрын тосны үйлдвэр байгуулвал үйлдвэрлэсэн эдгээр олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг тус тусад нь тээвэрлэх шаардлага гарна. Харин ингэсний оронд газрын тос гэсэн нэг л бүтээгдэхүүнийг тээвэрлэж, Дарханд авч ирээд боловсруулж, олон төрлийн бүтээгдэхүүн гаргаад хадгалах болон тээвэрлэхэд хэрэглэгч талдаа ойр байх нь ашигтай гэсэн байсан. Монгол улсын газрын тосны хэрэглээний 90% нь төвийн бүс, тэр дундаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн газруудад байдаг, үлдсэн 10% нь баруун болон зүүн бүсэд ногддог. Тэгээд мөн усны асуудал байгаа бөгөөд энэ тал дээр Дарханд байгуулсан нь мөн давуу талтай … гм-ээр ярьсан байсан.

    • Ганаа says:

      Ямар мэргэжлийн хүн ?! Тэр хүнээ хэл л дээ. Би ч гэсэн мэргэжлийн судлаач. Ухаандаа Москва, Бээжинд газрын тосны ганц ч үйлдвэр байхгүй. Дэлхийн бусад бүх газар ийм. Чи битгий хуцаад бай…

    • Газрын тос боловсруулахад нийт хичнээн төрлийн түүхий эд гардаг гэж бодож байна. ганц бинзен гарахгүйгээс гадна тэр нь эцсиын бүтээгдэхүүн. Түүнийг боловсруулах кластер төлөвлөлт гэж юм байдаг. Үүнийг нь үйлдвэрийн хотоор шийддэг нь дэлхийн туршлага.

      Монголчууд малаа гаргаад арьс шир мах үс ноос, ясыг нь ялган боловсруулах кластер төлөвлөлт боловсруулж хэрэгжүүлж чадахгүй хэвтжээж юуны чинь….

    • Frantsaas says:

      Tiim shuu, Frantsad lav hoid ergiin Dunkerque, Grande Synthe, Granville geed mash olon hotuudaar duuren hund uildver baidag. Dalaigaar tuuhii edee zuuj avchraad, ergiin daguuh uildveruud deer bolovsruulalt hiigeed, tsaash n zuudug. Hereglegch baigaa gazart n hund uildveruud baiguulj, olon turliin tuuhii ediin teevriin zardlyg bagasgadag gedegtei bi l lav sanal neg baina. Paris, Marseille, Lyon geed Frantsiin hamgiin tom hotuud hajuudaa gazryn tos bolovsruulakh uildvertei, hudlaa gevel endees hari: http://fr.wikipedia.org/wiki/Liste_des_raffineries_fran%C3%A7aises
      Dashramd hekehed, ta uguuleldee “Нэг нь Номхон далайгаар Зүүн Өмнөд Ази буюу Хятад, Япон, Солонгос гэх мэтэд гаргах” gejee, uuchlaarai, Hyatad, Yapon, Solongos Zuun Aziin bused ordogguig hun bolgon medne. Erdem shinjilgeenii onovchtoi sanaa devshuuleheesee iluuteigeer buduuleg bolkhi haraalaar duursen uguulelee niitleheesee umnu sain hyanaj unshij baihiig zuvluye. Bas setgegdlee ilerhiilsen humuusiig bitgii doromjilj bai.

  5. bi says:

    elbegee bol unen butehgui ene setguulchid uls oron udirdah medleg gej tui ch alga shounii ulaan master uildveriig zaaval ord gazartai ni hamt barih yamar undestei um be oir uchraas teeverleltiin zardal hemnene gm uchraas uu? tegj bariagui ch uls bh um zuger jishee helehed solongos bol yamar ch tuuhii edgui holog ongostoor zooj avchraad uildvertee ogoh um mon uildveruud ni tsatsan shagai shig end tend suuliin ued uildveriin raoin geed boognuulj bn hotiig ter chigeer ni nuulgeed uuliig nuraagaad tegsh tal bolgood uildveruudee dahin bosgoh um sorog tal ni ter olon uildveruudiig dagaad orshin suuj bsan ajilchid heregtseend ni um niiluulj bsan humuus ni yadj hoolnii gazruud ni orloggui bolood uildver nuulgelee geel jagsaal tsuglaan boloh um tegeeed hereldej shuuhdeltsej bn negent zasgiin shiidver uchraas heregjij bn ter humuust ni nohon olgovor ch umuu ogdog um shig bn le shiljin shuurshihad ni tuslah ch umuu nogoo 1 tal ni shine hot bosood ajil ovolzood humuust shine bolomj bolood gm bn minii ajiglasanaar jishee ogt gene sereggui huviin jijighen gazartai bsan humuus uildver ch umuu dahin tolovloltiin ued gazriig ni esvel deer ni bsan baishin barilgiig ni mash ondor uner avaad zondoo humuus tsom bayjsan gej so nuud yarij bnle ih ataarhsan shinjtei

  6. Delger says:

    Элбэгээ ч бүтэхгүй гар л даа. Гэхдээ энэ удаа лав үндэсний эв нэгдлийн билэг тэмдэг гэдэг үүргээ үнэн ч бай, худал ч бай, шоу ч бай, ямартай ч их бага боловч гүйцэтгэлээ. Ямар ч байсан ажил үүргээ гүйцэтгэж байгаад нь баярлах нь зүйтэй.

    Баттулга нэг л биш. Ямар санаатай илэрхий Хятадыг зүхээд Оросыг мандуулаад, Баярыг магтаад Алтанхуягийг муулаад эхлэв? Эрлийз хурлийзаараа талцаад эхлэхээр л Монголд нэг юм болдог санагдаад байна даа…

    Уг нь бол баялаг гадагшаа урслаа, төмөр зам энэ тэр гэж солиорохын оронд Цогтцэций хавьцаа, нүүрснийхээ ойролцоо нэн яаралтай дор хаяж 500МВт-ын цахилгаан станц бариад Оюутолгой руу, өөр бас бус чиглэл рүү шугам татах хэрэгтэй шд. Хэдхэн айлын чийдэн ч асааж дийлэхгүй байж хаа байгаа хүнд үйлдвэр, төмөр зам ярих хэнд хэрэгтэй юм.

  7. Ulemj says:

    Энэ улсын хөл толгой нь олдохоо байлаа

  8. Dashkaa says:

    Уг нь бол Монгол улсад аль нь хэрэгтэй, юу нь болохгүй гэдгийг Баттулга, Элбэгдорж гээд бүгд л мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ яагаад хийх болохоороо 2 өөр юм яриад, 2 тийшээ яваад байна даа. Ямар ч адгийн шаар байсан эх орноо гэх сэтгэлтэй байдаг гэдэгт би итгэдэг. Гэхдээ тэгээд бид нар эвлээд хийх болохоороо нэг л болж өгөхгүй юм даа. Нөгөө шуудайд хийсэн үхрийн эвэрнүүд шиг. Нэг л эв нь таарч өгөхгүй, нийлээд юм хийж эцсийг үзэхгүй юм даа. Дандаа нэг юм яриад эхлүүлээд л хагас дутуу орхиод л яваад байх юм даа.

  9. aldar says:

    Төмөр замын хариуцлагатай ажилтан сонинд мэргэжлийн хувиар нийтлэл 4-5 жилийн бичсэн. Тэрээр “бид төмөр замын “асуудлаа” өөрсдөө дангаараа биш, 2 хөршийн төмөр замын талаар зорьж байгаа “чиглэлээр” нь анхаарах хэрэгтэй” гэжээ. (хаалтан доторх төмөр замын мэргэжлийн нэр томьёог санахгүй, ойролцоо утгаар орлуулав) Төмөр зам барих (бас гаднаас орж ирэх) их мөнгөний бүтээн байгуулалт болохоор мөнгө унагаах гэсэн бүлэглэлийн ашиг сонирхлыг хөндөх үед төмөр замын чиглэл, цариг, түүнийгээ хамгаалсан танк, цэрэг, геополитик, зураг зэрэг янз бүрийн ярианууд гаргаж байна гэсэн хардлага төрж байна. Нарийн царигийн хэрүүл нь Тувагийн зам (өргөн цариг) нааш ойртохоор яаж хувирах, бас яаж саад болох нь сонин байна. Монгол дох Оросын элчин Оросдоо нэгэнт боловсруулсан дээрх монгол мэргэжилтний үгээр тодорхойлсон чиглэлээр төмөр зам барих гэж ажлаа хийж байгаа. Эрдэнэттэй холбовол босоо тэнхлэгийн замын хүчин чадлыг нэмэх шаардлагатайг Оросууд мэднэ. Тэд зөвхөн босоо транзит хүсэж байна.

  10. Сүхбаатар Бат-Алдар says:

    “Яагаад хоёр хөршийн үйлдвэрүүдтэй хорших, төрөлжих, хослох асуудал ярьж болохгүй гэж ?!” Yostoi zagatnasan gazar maajina gej ene baih daa, Ganaa ahaa. Buh yumiig 1-ees ny ehlej uildverlej surlaa geed , hun am ded butsej baigaliin bayalag geed ,buh yumaaraa iluu 2 hurshteigee ursulduud yaaj diileh yum be gej bi dandaa boddog baisan yum. Ursulduh bish, hamtrah esvel biye biyeniihee dutuug nuhuj uguh ny Hyatad Mongol Oros 3uuland ny ashigtai huvilbar baina. ( iimhen yumand bayarlaj baigaad miny bitgii zagnaarai )

  11. Ta Elbegeegiin Battulga d helsentei sanal niilj bna u ?

  12. delgermaa says:

    Цаашид зам зурсан нөхдүүдээс үйлдвэр чинь хаа байгаам гэж асууж бай. Үйлдвэрийн “зураг” үзүүлбэл тооцоо нь хаа байгаа юм, хэн хийсэн юм гэж асууж бай

  13. Х. Амаржаргал says:

    Энэхүү нийтлэлийг их олон хүн ойлгож уншаасай. Сайхан боллоо.

  14. төмөр зам says:

    элбэгээ бол ёстой яаж яваад дээр сандайлчдийн.тэр Баттулга гайгүй байхөө тэгэж ч муу нохой шиг юм хийхээр хүн биш.Бидэнд хятадуудыг давраавал сайн зүйл ч авчрахгүй дээ.элбэгэ бол мань мэтийгээ юутай хуутай нь хятадуудад баричаад зугтаах хүн байгаа шүү дээ.энэ бол миний хувийн л бодол.

  15. Мөхс миний бодлоор орос хятад 2 ыг уралдуулаад л босоо хөндлөн төмөр замаа тавиулаад дараа нь тусгаар улс байна өөрөө шийдээд өргөн загираг балагчихвол ямар вэ? Одоо бид үйлдвэржих хэрэгтэй гээд . Жишээ нь ноолуур эхлээд түүхийгээрээ гаргаж ченжүүдэд ашигтай байсан дараа нь угаасан ноолуур гаргаж эрх мэдэлтэнийг тэтэгсэн одоо бид зөвхөн бүтээглэхүүнээ л гаргана гээд гүрийх боломж байна шүү дээ!!!!!!!!!!

  16. Burenkhuu says:

    Ганаа ах моодонд орж байгаа сэдвээр сайхан нийтлэл бичжээ. Баттулга захиалгаар мэдрэл муутай хүмүүст зориулсан нэвтрүүлэг хийж тархи угаагаад нөгөөдүүл нь итгэж угаалгаад хоорондоо талцаж хэрэлдээд, хятдуудыг шарж иднэ гэж цээжээ дэлдээд, манайхан ер нь сармагчин маркын улс болчжээ. Монгол аргагүй л их гүрний инерцээр өдий зэрэгтэй тогтож яваа байх, тэрнээс биш сармагчингууд нь ер нь дор нь бусниулахаар байна шүү.

  17. Миний бодол says:

    Уул нь “Анод”-ын Даваа аавынд сууж байхдаа босоо зам, транзитийн талаар их зөв зүйл ярьж байсан даа. Тэрийг нь ойлгож уншдаг ихэс дээдэс байдаг юм болов уу? чааваас. Мундаг хүн шиг байгаа юм даа.

    “100-н чухал сэдэв” нэвтрүүлэг дээр өгүүлж буй манайд явуулах төмөр замын хятадын бодлого гэх зүйлд итгэж болмоор байсан. Учир нь эх орны минь тусгаар тогтнолыг хөндөөд ярьсан болохоор. Төсөөлөөд үздээ эх оронгүй амьдарч байна гээд. Айлын хажуу өрөөнд түрээсээ төлж чадахгүй хэзээ хөөх болдоо гэх айдастай амьдарч байгаа юм шиг л байна байх. Ариун цэврийн өрөөнд нь ч тайван орж чадахгүй. Өөрийн гэх зүйлгүй…

    Манай залуус энэ сэдвээр талцан маргалдаж, хэрэлдэж, бие биенээ хэмлэж байхаар дор бүрнээ өөрсдийгөө хөгжүүлж, боловсорж, мэдлэгээ тэлж байвал зүгээр байгаа юм даа. Хэзээ нэг өдөр өсөж өндийж бодлого тодорхойлох цаг ирэхэд эрүүл саруул ухаанаар зөв залаад явахад хэрэг болох нь маргаангүй. Дээр байгаа хэдэн малууд үүрд байх мэт аашлах нь даан ч харамсалтай.

    Судлаач Ганхуягийн хувьд өөрийн олж авсан мэдлэгийнхээ өнцгөөр зөв зүйтэй л шүүмж хэлсэн байна. Хэрэгтэй чухал сэдэв дээр эрүүл шүүмж байнга хэлж байгаарай гэж хүсье. Мөн таниас эх оронгүй болвол хэрхэх вэ гэж асуумаар санагдлаа.

    Эцэст нь “Цаг цагаараа байдаггүй цахилдрага хөхөөрөө байдаггүй”.
    Сонголтондоо харамсав…

  18. Мандах says:

    Хамгийн гол нь улс орны эрх ашгийг хондсон асуудал учраас бугд санал бодлоо хэлж байна гэж ойлгож байна. Манай одоогийн эрх баригчид тусгаар тогтносон улсын хэмжээнд сэтгэхгуй, нэг улсыг даган далдагнаж, дандаа хувийн ашиг сонирхол харсан байдалтайгаар асуудалд ханддаг нь унэхээр дургуй хурэм. Хэрвээ эрх баригчид асуудалд нухацтай, тооцоо судалгаатай, толовлогоотэй, эх оронч сэтгэлгээтэй ханддаг байсан бол ард олон юу гэж ингэж уймэх вэ дээ!

  19. Anonymous says:

    ene bol yag sudlaachiin buteel baina. sain baina. sain bichsen baina. bi bas ingej l harj baigaa. shinjleh uhaanchaar harsan turiin zutgeltenuud algaa. bid sudalgaa hiigeed l haraad l suuj baigaa. bidnii oron zai alga. uls turiin nam buleglel, ene bulegleliig dagasan zaluuchuud, zangia zuusen teneguud sudlaachdad haalt bolood bna. gol n turiin zutgelten gej baigaa humuus n ter zangia zuusen teneguudee huurguj hiirheld avtuulaad baigaad haramsaj baina.

  20. sainaa says:

    Сайн байна уу Ганаа ах, Ахиад л тэс хөндлөн юм асууяа…

    Судалгааны үндэслэл бичих талаар. Би бүр уншихаас дургүй хүрдэг. Хөтөлбөр, судалгааны үндэслэл гэсэн хэсгийг. Сүүлийн үеийн тоо баримт дурьдаад, араас нь “монголд хараахан судлагдаагүй” аль эсвэл “судалгааны бүтээл ховор гарч байгаа” гэсэн үг заавал байх ёстой юм шиг дандаа бичигддэг. Гээд надад өөр ийм байх ёстой гэсэн юм алга. Тэгээд л таниас…

    Та үндэслэлээ чухам яаж, юуг нь харж босгож ирдэг вэ? Үндэслэл гэхээр надад арай л өөр юм бүдэг бадаг харагдаад байдаг. Ухаандаа таниас жишээ татахад, энэ таны өгүүлэлд бэлээхэн байгаа хэдэн км төмөр замыг хаана хаана тавих гэж байгаагаа ярихаас өмнө үйлдвэрлэлээ ярь гэдэг нь үндэслэл гэдэг чинь гэмээр юм бодогдуулдаг.

    Магадгүй ш/у-ны ямар салбар гэдгээс хамаараад үндэслэл босгох арга нь нийтэд нь авч үзэж болохооргүй нарийн чимхлүүртэй байж болох.

    • Ганаа says:

      Сайханаа. Надад үнэхээр зав алга…

  21. Anonymous says:

    Монгол хүн монголоол бусдаар даруулдаг даа Царигын асуудалаар бол усгүи Шандад үилдвэржилт хийхнь юул бол Тувагийн нүүрсийг гартал гацаах өрсөлдөгч компаниа дарах Оросын эрх ашгийг илэрхийлэгч гэдгээ нотлох явдал юм боловуу?Яс юман дээрээ Орос нь бидний тусгаар тогтнолын баталгаа баисан баигаа. Гэхдээ үндэсний эрх ашиг гэж баидаг. Женкод дараагийн ерөнхийлөгчийн сэрүүн зүүд Монголоо яаж ч самарч баисан хамаагүи бололтои

  22. Ganbold says:

    Усгүи Шандад үилдвэр баригдахгүи 40%татвар давж төмөр кокс экспортлох хэн баихав. Женко Оросын эрх ашгийг эх орныхоо эрх ашгаас дээгүүрт тавьж чадна гэдгээ нотлох гээд баих шиг. Бас нүүрсний эх орны өрсөлдөгч компаниа унагах санаань хэмжээгээ давав.Үүгээрээ тамын тогооны Монгол болов. Оросын дэмжлэгтэи ерөнхийлөгчид санаархаж баигаа боловуу? Улсын эрх ашиг гэж баидаг гэдгийг бодмоор?Оросууд бидэнд хэрэгтэи гэдэгтэи маргахгүи Явж явж Орос Иван бидний аврал болох баих Баттулгын аргаар биш шүү?

  23. Erka says:

    “Дэлхийн аль ч оронд ашигт малтмал байгаа газарт нь боловсруулах үйлдвэрээ барьдаг” энэ өгүүлбэрийг чинь нэг л сайн олгохгүй байна. Таныхаар бол Солонгос, Япон төмрийн хүдэр нүүрсний асар их нөөөцтэй уурхайтай тэрийгээ түшиглэж том том үйлдвэрээ арал дээрээ, хойг дээрээ барисан болох нь үү? Та нарлаг Монголд суугаад Бээжин ороод үз л
    дэ, жаахан цааш Тяньжин ороод бас үз. миний харснаар л лав тэнд нэг ч газрын тосны орд, нүүрсний уурхай, төмрийн хүдрийн орд байхгүй л байх шиг байсан.Мээр лаг судлаач хүн гуай үнэхээр хүнд мэдээлэл өгөх гэж байгаа бол ядаж сайн судлаж байж л … гэж бодож байна да.

    • Ганаа says:

      Эдийн засгийн газар зүй гээд нэг шинжлэх ухаан байдаг юм. Чи тэрийг үз. Тэгээд солиорохоосоо өмнө жаахан бодож бай.

  24. Та маш оновчтой дээр нь мэдлэгтэй гайхалтай үнэн тэгээд бас амьд бичих юм аа. Миний хувьд хийсэн бага саг зүйл байдаг ч өнөөдөр олны хүртээл болох хаа ч байсан юм. гэхдээ л зүгээр суугаагүй хийж л байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: